Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00746

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2026/00686 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ******* төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол ******* төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Иргэн ******* нь ******* надтай Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ******* хаягт байрлалтай 40х15 хэмжээтэй өвлийн хүлэмжийн суурийн ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 10 дугаар сарын 10, 2021оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийж гүйцэтгэхээр 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний 2.2-т зааснаар хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 м.кв байрны бүрэн цутгамал болон хүлэмжийн цутгамал 30 метр ханын ажил 200 м.кв байрны шал цутгах 400 м.кв хүлэмжийн хөрс хуулж дулаалах, суурийн гаргалгааны нүх гаргах ажлыг гэрээнд заасан хугацааны дагуу хийж гүйцэтгэсэн боловч захиалагч тал ******* нь гэрээний 4.1 дэх заалтыг зөрчиж нийт төлөх ёстой ажлын цалин хөлс болох******* төгрөгөөс ******* төгрөгийг төлөөгүй. Гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу ******* ХХК-аас хэв хашмалыг байгууламжийн цутгалтад ашиглахаар гарын үсэг зуран хүлээн авсан хэв хашмалын төлбөр болох ******* төгрөг төлөх ёстойгоос захиалагч ******* нь ******* төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл болох ******* төгрөгийг төлөөгүй. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ******* нь олдохгүй болсон. Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 28Ж3-2/3458 дугаартай албан бичгээр ******* нь Чингис хаан агаарын замын боомтоор 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын хилээр гарсан болох нь тогтоогдсон. Хэв хашмал авсан ******* ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэв хашмалын үлдэгдэл мөнгийг хэв хашмалын гэрээгээр хүлээн авсан ******* надаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гэрээний дагуу алданги тооцон *******төгрөгийн ******* надаас гаргуулах шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад Сүхбаатар дүүргийн 153-p тойргийн шийдвэр гүйцэтгэгч Х/Ч *******тэй хариуцагч *******г ирсэн цагт шүүхэд нэхэмжлэл гаргах хэлцэлтэй миний аав ******* *******төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн барагдуулсан. Ажлын хөлсний үлдэгдэл ******* төгрөг, ******* ХХК-д төлсөн *******төгрөг, нийт ******* төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* миний бие Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* хаягт байрлах газарт байшин, өвлийн хүлэмж барихаар *******тай харилцан тохиролцож, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 м.кв байшингийн шал цутгах, 400 м.кв хүлэмжийн хөрс хуулж, дулаалах, суурийн гаргалгааны нүх гаргах ажил гүйцэтгэхээр тохирсон. Тус ажлыг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тохирч, ажлын хөлсөнд ******* төгрөг төлөхөөр тохирсон. Энэхүү суурийн ажил хийхдээ, доголдолтой далий муруй суурь цутгаж, өөр хүмүүсээр барилгын цутгалтын ажил хийлгэх гэж судалсан боловч, бусад хүмүүсийн доголдолтой ажил дээр үргэлжлүүлэн ажил хийхгүй гэж хэд хэдэн барилгын хүмүүс хэлсэн. Иймд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 200 м.кв байшингийн бүрэн цутгамал болон хүлэмжийн цутгамал 30 м.кв ханын ажлыг гүйцэтгэж хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Ажлын хөлсөнд ******* төгрөг төлөх, үүнээс урьдчилгаа ******* төгрөг, хана хучилтын бетон цутгалтын ажил дуусаад үлдэх ******* төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Дээрх ажлыг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэхэд дуусгах гэрээтэй байсан. Учир нь би өвлийн хүлэмжээ яаралтай барьж дээврийн ажил хийлгээд тариалалт эхлэх зорилготой байсан юм. Манай улсад өвлийн хүлэмж бага байдаг учир нарийн ногооны үнэ энэ үед буюу өвлийн улиралд маш өндөр байдаг. Энэ үеийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэхээр төлөвлөж байсан тул надад ажил гүйцэтгэж дуусах хугацаа нь тун чухал байсан юм. Гэтэл ******* нь ажлыг гэрээгээр тохирсон хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дөнгөж бетон цутгалтаа авч, 11 дүгээр сарын 20-ны өдөр хэв хашмалыг хуулж авсан. Энэ нь бетон авсан компанийн баримтаар, мөн хэв хашмал ачиж явуулсан тээврийн төлбөрийн дансны шилжүүлгээр нотлогдоно. Таазны тулгуурыг 2021 оны 1*******дугаар сарын 12-ны өдөр аваад, асгарсан бетон, хаалганы илүү асгарсан бетоныг цэвэрлээгүй, хананы далий муруйг засаагүй, ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй явсан. Дээрх хоёр удаагийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд нийт******* төгрөг төлөхөөр тохирсон байсан бөгөөд би *******д ажлын хөлс, материалын төлбөр болох ******* төгрөг *******ийн Хаан банкны *******данс руу 29 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Бид *******материал авсан тооцоогоо тулгаж, зөрүү мөнгийг ажлын хөлсний мөнгөнд тооцож явж байсан. Бид *******тооцоо нийлсэн цаас миний ажлын зардал, падаанаа эмхэтгэдэг дэвтэр дотор байна. Банкны дансны хуулга дээр суурийн ажлын үлдэгдэл ******* төгрөгөөс ******* шилжүүлсэн гүйлгээнээс харахад, суурийн ажлын үлдэгдлийг өгч байсан нь харагдаж байна. *******ийн банкны хуулганаас харахад надаас авсан мөнгөөрөө ажилчдадаа ажлын урьдчилгаа болон хөлсийг шилжүүлж байсан. Мөн доорх *******гүйлгээ *******ийн дансны хуулга дээр харагдахгүй байна. Хэрвээ би ажлын хөлсийг өгөөгүй байсан бол ******* ажлаа эхлүүлэхгүй, дараагийн ажлын *******дахь гэрээг байгуулахгүй байх ба ажилчдынхаа цалинг өгөх боломжгүй, ажилчид нь ажил хийхгүй байх байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д Гүйцэтгэгчийн хийсэн ажлын чанар нь захиалагчид хүлээлгэн өгөх үед ажлын зураг, техникийн үзүүлэлтийн дагуу хийгдсэн байвал зохих бөгөөд цаашид технологийн зохих горим, зориулалтын дагуу ашиглахад гэмтэл доголдол гарахгүй байх ёстой гэж заасан боловч*******гийн гүйцэтгэсэн ажил нь шаардлага хангахааргүй доголдолтой байсан. Энэ талаар түүнд холбогдож хэлж засуулах гэсэн боловч хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл ******* нь ажил гүйцэтгэхдээ хугацааны хувьд 20 хоног хэтрүүлж ажил хийж дуусгахдаа доголдолтой ажил гүйцэтгэсэн байсан. Тэрээр гэрээ байгуулсны дараа ажлаа хийхгүй архи ууж, агсан согтуу тавьдаг, хэрүүл маргаан үүсгэж эд зүйл эвдэлж байсан. ******* нь нэхэмжлэлдээ ...ажлыг гэрээнд заасан хугацааны дагуу хийж гүйцэтгэсэн боловч захиалагч ******* нь ажлын хөлс******* төгрөгөөс ******* төгрөгийг төлөөгүй" гэж байгаа нь огт үндэслэлгүй. Барилгын зарим материалыг ******* олж би түүнд материалын үнийг нь шилжүүлдэг байсан. Гэтэл түүний шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаас харахад надад барилгын материалын үнийг худал хэлж, надаас илүү мөнгө авч байсан болох нь тодорхой болсон. Барилгын материал худалдан авсан баримт, падаан гэж өгдөггүй байсан бөгөөд би түүнд итгэн мөнгийг шилжүүлж байсан. *******ийн Хаан банкны дансны хуулгыг шүүж үзэхэд материал, тээвэрт ******* төгрөгийг зарцуулсан байна. Миний шилжүүлсэн ******* төгрөгийн дүн, *******ийн материал, тээвэрт зарцуулсан мөнгөний зөрүү ******* төгрөг болж байна. ******* ХХК-д төлсөн *******төгрөгийн талаар Би ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй, тэднээс хэв хашмал хүлээн авч, хүлээлгэн өгөх үүрэгтэй байгаагүй. ******* нь ажлаа хийлгүй архи ууж, ажилчидтайгаа ажлаа хаяж олон хоногоор явж хугацаа алдсантай холбоотой хэв хашмалаа хугацаандаа хүлээлгэн өгөөгүй. Үүнтэй нь холбоотой түүнд алданги, хугацаа хэтэрсэн төлбөр зэрэг гарсан. Би хэв хашмал буцаан тээвэрлэх машинуудын төлбөрийг төлж, *******ийн ажилчид барилгын талбайгаас ачиж явуулсан, гэвч хэв хашмалын компани дээр буулгаж өгөхгүйгээр, хэв хашмалыг ачиж явсан машин дээр нь хонуулсан. Хэв хашмалаа өөрөө буцаан хүлээлгэн өгөөгүйтэй холбоотой зарим нь алга болж, *******ийн ажилчид хэв хашмалыг гамгүй ашигласнаас болж хэв хашмалд гэмтэл гарсан. Үүнээс үүдэн дээрх *******төгрөгийн төлбөр бий болсон. Өөрөөр хэлбэл, ******* ХХК-д төлөх мөнгө нь миний хариуцах ёстой мөнгө биш бөгөөд *******ийн хариуцлагагүй байдлаас 100 хувь үүдэлтэй төлбөр байна. Би тохирсон хугацаандаа ашиглах хэв хашмалын төлбөр мөнгийг бүрэн төлсөн. Иймд *******ийн нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин түүнд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. ...Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэхээр байшин барихаар төлөвлөж *******тай холбогдсон. Тэрээр барилгын ажил хийж байсан туршлагатай, миний хүссэн хугацаанд ажлыг хийж гүйцэтгэх боломжтой гэсэн тул бид гэрээ байгуулах болсон. Ингээд *******тай 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ******* хаягт байрлалтай газарт ажлын зурагт заасан хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 м.кв байшингийн шал цутгах, 400 м.кв хүлэмжийн хөрс хуулж дулаалах, суурийн гаргалгааны нүх гаргах ажлыг ******* төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон. Энэ ажил хийгдсэний дараа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, ажлын зурагт заасан хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 м.кв байрны бүрэн цутгамал болон хүлэмжийн цутгамал 30 метр ханын ажлыг ******* төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Тус ажлыг гүйцэтгэгч нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Ажлын хөлсний урьдчилгаа ******* төгрөг, хана хучилтын бетон цутгалтын ажил дуусаад үлдэх ******* төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч ******* нь гэрээнд заасан ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд бетоныг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цутгаж, хэвийг нь 11 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Түүний энэхүү хийсэн ажил нь чанар стандартад нийцээгүй, далий муруй, доголдолтой байсан. Энэ нөхцөл байдлыг түүнд хэлсэн боловч үүнийгээ засаж өгөөгүй. Тиймээс *******тай барилгын ажлын цэвэрлэгээ хийх болон бусад дээвэр, хүлэмжийн ажил хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг нь ******* нь хүлэмжийн угсралтын ажлыг хийж өгөхөөр тохирч надаас ******* төгрөг нэмж авсан байсан боловч энэ ажлыг хийгээгүй. Тиймээс өөр хүмүүстэй гэрээ байгуулж түүний чанар стандартын шаардлага хангаагүй хаяж явсан ажлыг цэвэрлүүлж, засуулж, янзлуулж, дараагийн ажлуудыг хийлгэсэн. ******* болон түүний ажилчид шинэ гэрээгээр ажлаа хийх гээд ирсэн ажилчдад намайг муулж ярьж, энэ ажлыг битгий хий, эндээс яв гэх мэтээр буцаан явуулсан байхад нь би буцааж авчирч гэрээний дагуу ажлуудыг хийлгэж эхэлсэн. ******* нь ажил гүйцэтгэх үедээ маш хариуцлагагүй байсан бөгөөд архи ууж, өдөр хоног маш их алдсан. Би өвлийн хүлэмж барьж зах зээлийн эрэлт их, нийлүүлэлт бага үеийг ашиглан ашиг олох зорилготой байсан. Тиймээс надад цаг хугацаа маш чухал байсан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр л хананы ажил дууссан учраас түүнээс хойш дээврийн ажлыг өөр хүмүүсээр хийлгэсэн. Гэрээ ёсоор 10 дугаар сарын 31-ний өдөр дуусах ёстой байсан ажил 20 хоног хэтэрсэн бөгөөд цаг агаарын хувьд хасах -5.9 градус байх ёстой байсан цаг агаар 20 хоногийн дараа улам хүйтэрч -19.1 градус болсон байсан. Үүнээс болж дээврийн ажлыг хийхэд нэмэлт маш их зардал гарсан боловч хавар нь дээврээс ус гоожиж дахин ашиглах боломжгүй болсон. Тиймээс 2024 онд дээврийг хуулж, дахин шинээр хийсэн. Хэрэв ******* гэрээгээр тохирсон ажлаа хугацаандаа гүйцэтгэсэн байсан бол надад ийнхүү дээврийг хийхэд нэмэлт зардал гаргах шаардлага байгаагүй. Мөн хугацаа хэтрүүлж ажлаа гүйцэтгэсэн нь миний тариалалт эрхлэх ажилд шууд нөлөөлсөн бөгөөд хүлэмждээ үрсэлгээ хийх боломжгүй болж 202*******оны 0*******дугаар сарын 23-ны өдөр *******гийн өвлийн хүлэмжид 1200 ширхэг Голланд F1 сортын өргөст хэмхийн үрсэлгээ ургуулж авахаар ******* төгрөгөөр гэрээ байгуулсан. Үрсэлгээгээ Баянчандманьд байршилтай хүлэмжээс машин хөлсөлж очиж авсан шатахууны мөнгө ******* төгрөг болсон. Түүнчлэн ******* нь ажлыг мэргэжлийн түвшинд, хангалттай сайн гүйцэтгэж чадаагүй бөгөөд 5 м.куб бетоныг хаалганы раамуудыг муу хийснээс болж раам задарч, бетон гадуур асгаж, хаягдал үүсгэсэн, гадаргуу тэгш бус болсны улмаас ханын зарим хэсэгт хайрга, арматур ил гарсан, хаалга тойрсон засварууд гарсан, цутгалт хийхдээ нүх хайрцаглаж үлдээгээгүйн улмаас янданд өрмөөр төлбөртэй нүх гаргуулсан. Мөн ажлын цэвэрлэгээ хийгээгүйгээс болж өөр ажилчид хөлсөлж цэвэрлэгээ хийлгэсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасныг бүх талаараа ноцтой зөрчсөн бөгөөд ажил хийх хугацаандаа хэд хэдэн удаа согтуу байж маргаан үүсгэж, нэг удаа цагдаад дуудлага өгч байсан. Түүний гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас надад хаягдал материалын өртөг 5 м.куб бетоны үнэ ******* төгрөг, *******ийн эвдсэн эд зүйлийн үнэ ******* төгрөг, илүү гарсан бетон цэвэрлэх, хэв хашмалын наалдсан хэсгүүдийг хуулах ажилчдын хөлс ******* төгрөг, хүлэмжийн үйлдвэрлэл хоцорч, үрсэлгээ өөр газар хийлгэсэнтэй холбоотой зардал ******* төгрөг, яндан өрмөөр нүх гаргуулсан хөлс 7******* төгрөг, хана, хаалганы доголдлыг засварлах зардал ******* төгрөг, дээврийг солиход гарсан материалын зардал ******* төгрөг, өмгөөлөгчийн хөлс ******* төгрөг, шүүхийн материал хэвлэлийн зардал ******* төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 245,101 төгрөг, нийт ******* төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулахаар шаардсан боловч эд зүйл эвдэрсэн зардал ******* төгрөг, өмгөөлөгчийн хөлс ******* төгрөг, нийт ******* төгрөгөөс татгалзаж үлдэх шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Дээврийн ажлыг гүйцэтгээгүй, гэрээгээр тохиролцсон ажлыг доголдолтой гүйцэтгэсэн, түүнтэй холбоотой нэмэлт зардлууд гарсан болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй, хаягдал бетон 5 м.куб болсон гэдгийг тогтоосон баримтгүй, илүү гарсан бетон цэвэрлэгээ, хэв хашмалын наалдсан хэсгийг хуулах, ажилчдын хөлс ******* төгрөгийн тухайд *******тай байгуулсан гэрээ гүйцэтгэгдэж дууссаны дараа өөр хүмүүстэй гэрээ байгуулж ажилласан бөгөөд тухайн ажлынх нь хүмүүсийн хөлс байна. Хүлэмжийн үйлдвэрлэл хоцорсон, үрсэлгээ өөр газар хийлгэсэнтэй холбоотой зардал гэж ******* төгрөг шаардах боловч маргаан бүхий гэрээг 2021 оны 9, 10 дугаар сард байгуулсан байхад наадмын үеийн үрслэгээний ******* төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Янданд өрмөөр нүх гаргуулсан хөлс 7******* төгрөг, хана хаалганы доголдол ******* төгрөг гэх боловч эдгээр зардал мөн баримтаар нотлогдоогүй. Бидний байгуулсан гэрээнд дээврийн ажил гүйцэтгэх тухай тохиролцоо байхгүй. Иймд дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 35*******дугаар зүйлийн 352.2.2, 496 дугаар зүйлийн 496.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 22*******дугаар зүйлийн 222.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******аас ******* төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын ******* төгрөгөөс татгалзсан татгалзлыг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,624 төгрөгийг, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,101 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 50,781 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д, нэхэмжлэгчээс 28,550 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, бусад баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Хэдийгээр анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу бараа материалын үнэ болон ажлын хөлсөнд хариуцагч ******* нь 29 удаагийн гүйлгээгээр нийт ******* төгрөгийг шилжүүлсэн ба үүнээс бараа материалын үнэд *******төгрөгийг шилжүүлсэн буюу ******* нь зарцуулсан болох нь тогтоогдож байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох ажлын хөлс ******* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв дүгнэлтийг хийсэн боловч Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хэв хашмалын түрээсийн төлбөрт ******* төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. 

Учир нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ******* болон ******* ХХК нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Бараа материалын түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд гэрээний хавсралтад заасан хэв хашмалыг түрээсэлсэн, улмаар ******* нь түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан болно.

Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд ******* нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй ба гэрээнд заасан хугацаанаас 20 хоног хэтрүүлж үр дүнгийн доголдолтой ажлыг хүлээлгэж өгсөн буруутай үйлдлийн улмаас захиалагч хэтрүүлсэн хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээх нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна. 

Нөгөөтэйгүүр, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/00171 дугаар шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох нийт ******* төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийлвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт *******ийн аав нь уг төлбөрийг төлж барагдуулсан болох нь нотлох баримт авагдсан. Өөрөөр хэлбэл, *******гаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл ******* төгрөгийг гаргуулах тухайд өмнө нь шүүх шийдвэрлэсэн буюу тухайн асуудлаар нэгэнт шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.

Хэрэв ******* нь уг төлбөрийг би төлөх ёсгүй байсан гэж байсан бол тухайн үед нь яагаад шүүхэд хариу тайлбар гарган маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө хүлээн зөвшөөрч төлбөр төлөх үүргийг хүлээсэн атлаа Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасан бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих зүйлд заасан шаардлагыг гаргаж, улмаар шүүх түүнийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

6.2. Мөн анхан шатны шүүх шийдвэрээ уншиж сонсгож танилцуулахдаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ******* төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж танилцуулсан атлаа буруу танилцуулчихлаа түрээсийн төлбөр болох *******сая гаран төгрөгийг хангаж шийдвэрлэнэ гэж өөрчилсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.2-т заасны дагуу шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж заасан хуулийн шаардлагад нийцэхгүй үндэслэл муутай шийдвэр болсон. 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******гаас ******* төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

******* нь ******* ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд холбогдох төлбөрийг ******* нь өөрийн дансаар төлж байсан. Ажил гүйцэтгэх явцад ******* болон ******* нарын хооронд үл ойлголцол үүсэж бараа материалын хоцрогдолтой холбоотойгоор хэв хашмалыг хэрэглэх хугацаа хойшилсон нөхцөл байдал үүссэн. Мөн хэв хашмалыг хүргэж өгөх явцад эвдрэл, гэмтэл гарсан бөгөөд алданги тооцож 2023 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар ******* орчим төгрөгийн төлбөр гарсан байдаг. Тухайн үед ******* нь Монгол Улсад байгаагүй учраас төлбөрийг ******* төлж барагдуулахаас өөр аргагүй байдалд орсон. Тэрээр шүүхийг хүндэтгэж эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ асуудлын талаар *******тай учраа олж болох байх гэж бодоод ******* төгрөгийг *******ийн аав нь төлсөн. ******* төгрөгийн алданги нь 1,******* төгрөг бөгөөд эвдрэл, гэмтэлд 4,******* төгрөг, үлдэгдэл төлбөр нь ******* төгрөг юм. Уг төлбөрийг хариуцагч *******гаас гаргуулах ёстой. ******* нь алданги болон эвдрэл, гэмтлийн төлбөрийг бүтэн хариуцаж шүүхийн шийдвэрийн дагуу ******* ХХК-д төлж барагдуулсан. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс ******* төгрөг, хэв хашмалын үнэд төлсөн *******төгрөг, нийт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд хаягдал материалын өртөг 5 м.куб бетоны үнэ ******* төгрөг, хариуцагчийн эвдсэн эд хогшлын үнэ ******* төгрөг, илүү гарсан бетон болон хэв хашмалын наалдсан хэсгүүдийг хуулах ажилчдын хөлс ******* төгрөг, хүлэмжийн үйлдвэрлэл хоцорч, үрсэлгээ өөр газар хийлгэсэнтэй холбоотой зардал ******* төгрөг, яндан өрмөөр нүх гаргуулсан хөлс 7******* төгрөг, хана, хаалганы доголдлыг засварлах зардал ******* төгрөг, дээврийг солиход гарсан материалын зардал ******* төгрөг, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан хөлс ******* төгрөг, шүүхийн материал хэвлэлийн зардал ******* төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 245,101 төгрөг, нийт ******* төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

 

  3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэг талаас захиалагч *******, нөгөө талаас гүйцэтгэгч ******* нар нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, *******анд байрлах газарт 40х15 хэмжээтэй өвлийн хүлэмжийн зориулалттай барилгын хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 м.кв шал цутгах, 400 м.кв хүлэмжийн хөрс хуулж дулаалах, суурийн гаргалгааны нүх гаргах зэрэг ажлыг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ******* төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гарын үсгээр баталгаажуулсан, /1хх 4-8 тал/

 

3.*******Мөн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэг талаас захиалагч *******, нөгөө талаас гүйцэтгэгч ******* нар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, *******анд байрлах газарт 40х15 хэмжээтэй өвлийн хүлэмжийн зориулалттай барилгын хананы хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 м.кв байрны бүрэн цутгамал болон хүлэмжийн 30 метр хананы ажлыг хийж гүйцэтгэх, хугацааг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар, ажлын хөлсийг ******* төгрөгөөр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, талууд гарын үсгээр баталгаажуулсан байна. /1хх 9-13 тал/

 

3.3 *******ийн эзэмшлийн Хаан банкин дахь *******тоот данснаас 2021.09.23-ны өдөр 2,******* төгрөгийг ******* гэх гүйлгээний утгаар, 2021.09.24-ний өдөр 40,000 төгрөгийг beton 0 orluulagch гэх гүйлгээний утгаар, 2021.09.27-ны өдөр 1,******* төгрөгийг *******gazar shoro turgenii am гэх гүйлгээний утгаар, 2021.09.27-ны өдөр 10,000,000 төгрөгийг ******* *******гэх гүйлгээний утгаар, 2021.09.28-ны өдөр******* төгрөгийг turgenii am ******* гэх гүйлгээний утгаар, 2021.09.28-ны өдөр ******* төгрөгийг turgenii am hew hashmal ******* гэх гүйлгээний утгаар, 2021.09.30-ны өдөр ******* төгрөгийг ******* гэх гүйлгээний утгаар, 2021.09.30-ны өдөр 200,000 төгрөгийг pum teewer ******* гэх гүйлгээний утгаар, 2021.10.01-ний өдөр 3,249,000 төгрөгийг ******* 19 m 250 mark k.s 24 гэх гүйлгээний утгаар, 2021.10.06-ны өдөр 1,156,400 төгрөгийг hew hashmal гүйлгээний утгаар, 2021.10.06-ны өдөр ******* төгрөгийг armatur hulemj uridchilgaa гүйлгээний утгаар, 2021.10.06-ны өдөр 120,000 төгрөгийг hew hashmal bulan 78 60.40.10х10.20 sh teewer гэх гүйлгээний утгаар, 2021.10.06-ны өдөр 250,000 төгрөгийг turgenii am.had nayakagaas гэх гүйлгээний утгаар, 2021.10.07-ны өдөр 11,******* төгрөгийг armatur.10a 5tn гэх гүйлгээний утгаар, 2021.10.07-ны 200,000 төгрөгийг *******gaas kuveit armatur teewer гэх гүйлгээний утгаар, 2021.10.08-ны ******* төгрөгийг zurgiin mungu hulemj bb гэх гүйлгээний утгаар, 2021.10.17-ны өдөр 160,000 төгрөгийг Uugnaad teewer bagaj kuveit гэх гүйлгээний утгаар, 2021.10.23-ны өдөр 2******* төгрөгийг armatur matagch kuveit гэх гүйлгээний утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн, /1хх 14-17 тал/

 

3.4 *******гийн эзэмшлийн Хаан банкин дахь *******тоот данснаас *******ийн эзэмшлийн Хаан банкин дахь *******тоот данс руу 2021.09.23-ны өдөр 2,800,000 төгрөгийг Gazar shoroo гэх гүйлгээний утгаар, 2021.09.27-ны өдөр 1,******* төгрөгийг Excavator гэх гүйлгээний утгаар, 2021.09.27-ны өдөр 12,985,760 төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.09.28-ны өдөр ******* төгрөгийг hew hashmal гэх гүйлгээний утгаар, 2021.09.28-ны өдөр ******* төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.09.30-ны өдөр 2,000,000 төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.09.30-ны өдөр ******* төгрөгийг Naykaa duu гэх гүйлгээний утгаар, 2021.10.01-ний өдөр 10,000,000 төгрөгийг Material гэх гүйлгээний утгаар, 2021.10.05-ны өдөр 872,000 төгрөгийг Material uridchilgaa vldegdel гэх гүйлгээний утгаар, 2021.10.06-ны өдөр 1,276,400 төгрөгийг hew hashmal гэх гүйлгээний утгаар, 2021.10.06-ны өдөр ******* төгрөгийг dairga гэх гүйлгээний утгаар, 2021.10.07-ны өдөр ******* төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.09-ний өдөр 7,000,000 төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.11-ний өдөр ******* төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.12-ны өдөр 1,******* төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.16-ны өдөр ******* төгрөгийг ajil, armatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.18-ны өдөр 8,000,000 төгрөгийг ajil гэх гүйлгээний утгаар, 2021.10.20-ны өдөр ******* төгрөгийг ajil, uridchilgaa гэх гүйлгээний утгаар, 2021.10.22-ны өдөр ******* төгрөгийг hana huchilt uridchilgaa гэх гүйлгээний утгаар, 2021.10.25-ны өдөр 1,450,000 төгрөгийг 2*******аrmatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.27-ны өдөр ******* төгрөгийг suuri vldegdel 400K гэх гүйлгээний утгаар, 2025.11.12-ны өдөр 2,000,000 төгрөгийг ajil huls гэх гүйлгээний утгаар, 2021.11.17-ны өдөр ******* төгрөгийг Tsutgalt huls гэх гүйлгээний утгаар, 2021.11.20-ны өдөр 1,******* төгрөгийг Tsutgalt huls гэх гүйлгээний утгаар, 2021.11.23-ны өдөр 3,000,000 төгрөгийг ajliin huls гэх гүйлгээний утгаар, 2021.11.24-ний өдөр ******* төгрөгийг ajliin huls гэх гүйлгээний утгаар, 2021.11.25-ны өдөр 2,******* төгрөгийг hulemj ugsralt гэх гүйлгээний утгаар, 2021.11.26-ны өдөр 1,******* төгрөгийг hulemj ugsralt гэх гүйлгээний утгаар, 2021.12.01-ний өдөр ******* төгрөгийг Tsutgalt huls гэх гүйлгээний утгатай тус шилжүүлжээ. /хх 100-107 тал/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан үйл баримтыг зөв тогтоож, ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлт хуульд нийцжээ.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.*******дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

4.1 Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь 40х15 хэмжээтэй өвлийн хүлэмжийн зориулалттай барилгын хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 м.кв шал цутгах, 400 м.кв хүлэмжийн хөрс хуулж дулаалах, суурийн гаргалгааны нүх гаргах зэрэг ажлыг гэрээний 1.2-д зааснаар 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь барилгын хананы хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 м.кв байрны бүрэн цутгамал болон хүлэмжийн 30 метр хананы ажлыг гэрээний 1.2-д зааснаар 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн захиалагч буюу хариуцагчид хүлээлгэн өгөхөөр, захиалагч буюу хариуцагч нь гэрээнд заасан ажлын хөлс******* /*******+*******/ төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

4.2. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан дээрх ажлуудыг ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээд хариуцагч *******д үр дүнг хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

4.3 Түүнчлэн нэхэмжлэгч ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээнд заасан хэв хашмал хуулах ажлыг хугацаа хэтрүүлж 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийж дуусгасан, хийсэн ажил нь доголдолтой байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж, няцаагаагүй тул түүнийг ажил гүйцэтгэх гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4.4 Иргэний хуулийн 22*******дугаар зүйлийн 222.1.1 дэх зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан.

Гэвч анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, хэв хашмалын үнэд төлсөн *******төгрөгний шаардлагаас алданги ******* төгрөг, эвдрэл гэмтлийн актаар тавигдсан ******* төгрөг буюу ******* төггрөгийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа хэв хашмалын түрээсийн төлбөрийн үлдэгдэл ******* төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзнэ.

4.5. Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай хэв хашмал түрээслэж түрээсийн төлбөрийг хариуцагч ******* төлж байсан гэх үйл баримтад маргадаггүй, хариуцагч нь тухайн хэв хашмалын түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч *******д төлж байсан талаар хүлээн зөвшөөрдөг боловч түрээсийн хугацаа хэтэрсэн хугацааны төлбөрийг төлөх үүргийг хүлээгээгүй, ******* ХХК-тай гэрээ байгуулсан этгээд биш гэж маргадаг.

 

4.6. Нэхэмжлэгч хэв хашмалын үнэд төлсөн *******төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлийг нотлохоор буюу хариуцагчийн төлөх төлбөрийг өмнөөс нь төлсөн гэж тайлбарлаад хэрэгт нотлох баримтаар ******* ХХК-тай байгуулсан Бараа материал түрээсээр ашиглуулах гэрээ /1хх 20-26/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/00171 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захирамж /2хх 5-7 /-ийг ирүүлсэн.

Нэхэмжлэгч *******ийн ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Бараа материал түрээсээр ашиглуулах гэрээ, түрээсэлсэн материалын тооцоо, нэхэмжлэх, зарлагын баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.*******дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй, хуулбар баримт байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д ******* төгрөгийг өөрөө сайн дураараа төлсөн, уг өрийг төлснөөр хариуцагч ******* нь үүргээс чөлөөлөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь ******* төгрөгийг ******* ХХК-нд төлөх ёстой байсан, үүнээс ******* төгрөгийг хариуцагч төлсөн, зөрүү ******* төгрөгийг шүүхийн шийдвэрээр түүний өмнөөс төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар бараа материал түрээсээр ашиглуулах гэрээний хугацаа нь 2021 оны 9 сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 сарын 19-ний өдрийг хүртэл 21 хоногийн төлбөр 8 50*******000 төгрөг байна гэсэн атлаа түрээсийн гэрээг сунгасан эсэх, энэ хугацааны төлбөр нь хэдэн төгрөг болсон эсэх нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

4.7 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үнэн зөв, эргэлзээгүй баримтаар нотлоогүй байгаа тохиолдолд хэв хашмалын түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болох ******* төгрөгийг төлөх үндэслэлгүй, хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөөгүйгээс үүссэн өр төлбөрийг хариуцахгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

4.8 Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар бусдад төлөх өрийг өөрөө сайн дураараа төлсөн гэдэг үндэслэлээр хариуцагчаас ******* төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс ******* төгрөгийг гаргуулах, хэв хашмал түрээслэх гэрээний хугацаа хожимдуулсан алданги ******* төгрөг, эвдрэл гэмтэл тооцох актаар тогтоогдсон ******* төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээнэ.

5.1 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд хаягдал материалын өртөг 5 м.куб бетоны үнэ ******* төгрөг, хариуцагчийн эвдсэн эд хогшлын зүйл ******* төгрөг, хүлэмжийн үйлдвэрлэл хоцорч, үрсэлгээ өөр газар хийлгэсэнтэй холбоотой зардал ******* төгрөг, яндан өрмөөр нүх гаргуулсан хөлс 7******* төгрөг, хана, хаалганы доголдлыг засварлах зардал ******* төгрөг, дээврийг солиход гарсан материалын зардал ******* төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй боловч анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтэрсэнтэй холбоотой учирсан хохирол буюу хүлэмжийн үйлдвэрлэл хоцорч, үрсэлгээ өөр газар хийлгэсэнтэй холбоотой зардал ******* *******/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт оновчтой болж чадаагүй.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар гэрээт ажлыг захиалагч талд хугацаанд гүйцэтгэж өгөөгүй хугацаа хэтрүүлсэн байгаа тул хариуцагч ******* нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хохирлоо шаардсан нь үндэслэлтэй боловч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь талуудын диспозитив зарчимд нийцнэ гэж үзнэ.

6. Анхан шатны шүүх хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын ******* төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан гэж дүгнэн хариуцагч *******г сөрөг нэхэмжлэлийн шаардлагын ******* төгрөгөөс татгалзсан татгалзлыг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, хариуцагч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас эд хогшил эвдэлсэн төлбөр ******* төгрөг, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан ******* төгрөг, нийт ******* төгрөгөөс татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.*******дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан гэж үзнэ. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн *******дахь заалтыг хасах өөрчлөлтийг оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2026/00686 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 35*******дугаар зүйлийн 352.2.2, 496 дугаар зүйлийн 496.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас хариуцагч *******д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ******* төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******аас ******* төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн *******дахь заалтыг хасаж, 3 дахь заалтын дугаарлалтыг *******гэж өөрчлөн, 3 дахь заалтын хариуцагч *******гаас ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д, гэснийг хасаж, 4 дэх заалтын дугаарлалтыг 3 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17*******дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.ХУЛАН