| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/00708/И |
| Дугаар | 834 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхитын 37-р гудамж, 524 тоотод оршин суух, Нацагдорж овогт Нацагдоржийн *******/РД: УС60050111/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-3 гудамж, 6 тоотод оршин суух, Чингэстэй овогт Өлзийхутагийн*******/РД: ХН74030511/-д холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 500 000/арван есөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэвэлмаа, хариуцагч Ө.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Чех улсаас ирсэн 29-20 УБВ улсын дугаартай ногоон өнгийн Nissan Atleon маркийн VWAMCFTK012516438 арал, кузовтой машиныг Ө.Мягмардоржийн эзэмшилд нь шилжүүлж 21 000 000/хорин нэгэн сая/ төгрөгөөр худалдахаар тохиролцож машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Төлбөрийг энэхүү гэрээний 3-р зүйлд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон.
Хариуцагч Ө.Мягмардорж нь машины төлбөрөөс 8 000 000/найман сая/ төгрөгийг графикийн дагуу төлж байсан. Гэтэл 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлж дуусгах машины үлдэгдэл төлбөр 13 000 000/арван гурван сая/ төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй өдий хүртэл хохироож байна.
2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Ө.Мягмардоржтой байнга утсаар холбогдон машины үлдэгдэл төлбөрөө төлж дуусгахыг удаа дараа шаардахад удахгүй өгнө, ажлын мөнгө орж ирэхгүй байна түр хүлээж бай гэж байсан ба зарим үед утсаа авахгүй холбогдохгүй байдаг.
Хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сард Ө.Мягмардорж ах Бямбадоржийг надтай уулзуулахад ах нь би хариуцаж үлдэгдэл мөнгийг төлье, махны мөнгө наана нь орж ирвэл өгье, эсхүл ямаа самнахаар ноолуураа зараад өгье, гэхээр нь 2016 оны 05 дугаар сар хүртэл хүлээсэн.
2016 оны 05 дугаар сард дахин Ө.Мягмардоржийн гэрт нь очиход өөрөө байхүй байсан, эхнэртэй нь уулзахад нөхрийгөө хөдөө яваад машин нь эвдэрсэн, мөнгө өгөх ямар ч боломжгүй гэж хэлж байсан.
Худалдсан машинаа таньдаг хүнээр дамжуулан хайхад 29-20 УБВ улсын дугаартай ногоон өнгийн Nissan Atleon маркийн машиныг өөрийн айлын хашаанд тавьсан байсныг мэдсэн.
Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг нийт 19 500 000/арван есөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Ө.Мягмардорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр *******аас 29-20 УБВ улсын дугаартай Nissan Atleon маркийн ачааны автомашиныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа 8 000 000/найман сая/ төгрөг өгч зээлээр худалдан авсан нь үнэн. Гэрээнд заасны дагуу эргэн төлөлтөө өгөөгүй байгаа нь үнэн. Учир нь
Дээрх шалтгаануудын улмаас *******ын хүү Мөнх-Эрдэнэтэй Чех улсруу утсаар холбогдож машинаа буцааж өгье гэж удаа дараа хэлж байсан боловч нэхэнт гэрээ хийгдсэн учир тийм яриа байхгүй гэж хэлж байсан. Уг машинтай ижил маркийн авто машиныг худалдана гэсэн зараар ярьж үзэхэд бүгд 6-8 сая төгрөгний хооронд байгааг олж мэдсэн. Хэт үнэтэй машин авсан учир урьдчилгаанд өгсөн 8 000 000 төгрөгөө буцаан авч машиныг нь буцаан өгөх хүсэлтэй байна” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ө.Мягмардоржид холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 500 000/арван есөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан байна.
Тус Гэрээний 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч 29-20 УБВ улсын дугаартай, Ниссан Атлион маркийн, VWANCFTK012516438 арлын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч тээврийн хэрэгслийн нийт үнэ 21 000 000/хорин нэгэн сая/ төгрөгийг хэсэглэн төлөх, хариуцагч тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлж дууссаны дараа нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн байна.
Нэхэмжлэгч 29-20 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь № 00872820 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч 29-20 УБВ улсын дугаартай, Ниссан Атлион маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлж, хариуцагч урьдчилгаа төлбөрт 8 000 000/найман сая/ төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Зохигчдын байгуулсан Гэрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх ба зохигчид Гэрээнд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3 дахь хэсэгт заасан төлбөл зохих хүүгийн хэмжээг тусгаагүй байх тул зохигчид Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч хариуцагчаас 29-20 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 13 000 000/арван гурван сая/ төгрөгийг, алдангид 6 500 000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө ....” гэж заасан.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчид гагцхүү эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 29-20 УБВ улсын дугаартай, Ниссан Атлион маркийн, VWANCFTK012516438 арлын дугаартай тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 13 000 000/арван гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх ба хариуцагчаас алдангид 6 500 000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэг, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Мягмардоржоос үлдэгдэл төлбөрт 13 000 000/арван гурван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн алданги 6 500 000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ