Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 132

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

 улсын яллагч Г.Цолмонгэрэл,

 шүүгдэгч Т.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Рааш овогт Тэрбишийн Өсөхбаярт холбогдох эрүүгийн 1931001920117 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Рааш овогт Тэрбишийн Өсөхбаяр, Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Цагаан-Эрэг 2 дугаар багийн 24-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай РД:/УК97092415/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.Өсөхбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Цагаан Эрэг 2 дугаар багийн 3 дугаар хэсэгт байрлах эзэнгүй хашаанд өөрийн биедээ 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтсан “Delta-9 tetrahydrocannabinol” гэх 721 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Өсөхбаяр мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын эхээр ажлаасаа ирж гэртэй амарч байсан юм. Тухайн үед барилга дээр туслахын ажил хийж байсан. Гэртээ интернетээр бичлэг үзэж байгаад анх удаа харсан. Тэгэхэд гэрийн ойролцоо ургасан байдаг тул таньсан юм. Сонирхол хөдлөөд гэрийнхээ ойр орчмын жалганаас түүж бэлдэх үедээ хууль бус гэдгийг нь мэдсэн тул бусад хүмүүсээс нуусан. Тэгээд анх удаа хэрэглэж үзэх гэж явахдаа найзтайгаа таараад дагуулж явж хэрэглэсэн юм. Яг хэрэглэж байх үедээ баригдсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

 

            Эрүүгийн 1931001920117 дугаартай хэргээс:

            Мөрдөн байцаалтад гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад баримтууд болох (Гэмт хэргийн талаар нотолсон баримтууд)

 

            2. Гэрч Г.Туулсайханы 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

            “... Өсөхөө надад хэлэхдээ мансууруулах өвс гэсэн. Манай найз Өсөхөө өөрийнхөө үүрч явсан хар өнгийн жижиү цүнхнээс гаргаад ирсэн” гэх мэдүүлэг[1],

            3. Гэрч Н.Батцэнгэлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн:

 “... Сүхбаатар сумын 2 дугаар багийн 063 тоот хашаанд дутуу баригдсан байшин буюу торх байгаа. Хаалга цонх нь онгорхой байсан” гэх мэдүүлэг[2],

 4. Гэрч П.Мөнхсайханы “...Сэлэнгэ аймаг мансууруулах төрлийн ургамлын тархац өндөртэй аймагт ордог. Сүхбаатар сумын хэмжээнд зэрлэг байдлаар уг ургамал ургадаг. “Салхитын ам” гэх газар урдуураа айлтай, хойгуураа уултай бөгөөд мансууруулах төрлийн ургамал айлын хашаа болон гуу жалганд ургах нь байдаг” гэх мэдүүлэг[3],

 5. Гэрч О.Мөнхтуяагийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн:

 “...Монгол оронд мансууруулах, сэтгэц нөлөөт бодисын түүхий эд болох 3 төрлийн ургамал ургадаг. Байгаль орчны болон Эрүүл мэндийн сайд нарын 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хамтарсан тушаалын хавсралтанд Монгол оронд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалт гэж гаргасан. Үүнд: мансууруулагч намуу, таримал олс, хогийн олс гэсэн төрөлтэй. Энэ хэргийн тухайд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багаас түүсэн байна. Энэ хэсэг орчмоор мансууруулах төрлийн ургамал жалга, уулын налуу хэсгээр ургах нь элбэг байдаг. Манай байгууллагаас мансууруулагч намуу, таримал олс, хогийн олсыг түүж бэлтгэхээр зөвшөөрөл авсан иргэн, аж ахуй нэгж байхгүй. ” гэх мэдүүлэг[4],

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3468 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №1 /шилтэй зүйл 465грамм/” гэж хаягласан ургамал мэт зүйл, “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №2 /ууттай зүйл 50грамм/” гэж хаягласан ургамал мэт зүйл, “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №3 / ногоон ундааны савтай зүйл 165грамм” гэж хаягласан ургамал мэт зүйл, “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №4 / бор хайрцаг дотор байсан ургамал 20грамм” гэж хаягласан ургамал мэт зүйл, “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №5/ цагаан өнгийн хуванцар тагтай саванд байсан ургамал 5грамм” гэж хаягласан ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна;

5.6.8 Шинжилгээнд ирүүлсэн “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №1 /шилтэй зүйл 465грамм/” гэж хаягласан ургамал мэт зүйл, “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №2 /ууттай зүйл 50грамм/”гэж хаягласан ургамал мэт зүйл, “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №3 /ногоон ундааны савтай зүйл 165грамм”гэж хаягласан ургамал мэт зүйл, “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №4 /бор хайрцаг дотор байсан ургамал 20грамм”гэж хаягласан ургамал мэт зүйл, “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №5 /цагаан өнгийн хуванцар тагтай саванд байсан ургамал 5грамм” гэж хаягласан ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна.

Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэц нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.

“Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №1 /шилтэй зүйл 465грамм/” гэж хаягласан ургамал мэт зүйлийн шилтэй жин 469грамм байна. “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №2 /ууттай зүйл 50грамм/” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 51грамм байна.  “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №3 /ногоон ундааны савтай зүйл 165грамм” гэж хаягласан ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин 171грамм байна. “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №4 /бор хайрцаг дотор байсан ургамал 20грамм” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар уттай жин нь 22грамм байна. “Хэрэг бүртгэлтийн 193100192 дугаартай хэргийн эд мөрийн баримт №5/ цагаан өнгийн хуванцар тагтай саванд байсан ургамал 5грамм” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 8грамм байна.

2.3.4.7 Манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно” гэх химийн шинжилгээний дүгнэлт[5],

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3469 дугаартай шинжээчийн дүгнэлт[6],

            8. Шүүгдэгч Т.Өсөхбаярын 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би сониуч зангаасаа болоод ийм асуудалд холбогдчихлоо. Би түүж бэлтгэх нь буруу, хууль бус гэдгийг мэдсэн. Тийм учраас хэн нэгэнд хэлэхгүй ганцаараа түүсэн. Би бэлдсэн зүйлээ эзэнгүй байшингийн дээвэр дээр үлдээсэн” гэх мэдүүлэг[7],

            9. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[8]

            10. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл[9]

            11. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл[10]

            12. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл[11],

            13. Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол[12],

            14. Хэв загвар, дээж авсан тэмдэглэл[13] зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

1.Шүүгдэгч Т.Өсөхбаярын гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Т.Өсөхбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Цагаан Эрэг 2 дугаар багийн 3 дугаар хэсэгт байрлах эзэнгүй хашаанд өөрийн биедээ 1971оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтсан “Delta-9 tetrahydrocannabinol” гэх 721 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            -мөрдөн байцаалтад гэрч Г.Туулсайханы 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Өсөхөө надад хэлэхдээ мансууруулах өвс гэсэн. Манай найз Өсөхөө өөрийнхөө үүрч явсан хар өнгийн жижиү цүнхнээс гаргаад ирсэн” гэх мэдүүлэг[14],

            -мөрдөн байцаалтад гэрч Н.Батцэнгэлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...Сүхбаатар сумын 2 дугаар багийн 063 тоот хашаанд дутуу баригдсан байшин буюу торх байгаа. Хаалга цонх нь онгорхой байсан” гэх мэдүүлэг[15],

 -мөрдөн байцаалтад гэрч П.Мөнхсайханы 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Сэлэнгэ аймаг мансууруулах төрлийн ургамлын тархац өндөртэй аймагт ордог. Сүхбаатар сумын хэмжээнд зэрлэг байдлаар уг ургамал ургадаг. “Салхитын ам” гэх газар урдуураа айлтай, хойгуураа уултай бөгөөд мансууруулах төрлийн ургамал айлын хашаа болон гуу жалганд ургах нь байдаг” гэх мэдүүлэг[16],

 -мөрдөн байцаалтад гэрч О.Мөнхтуяагийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...Монгол оронд мансууруулах, сэтгэц нөлөөт бодисын түүхий эд болох 3 төрлийн ургамал ургадаг. Байгаль орчны болон Эрүүл мэндийн сайд нарын 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хамтарсан тушаалын хавсралтанд Монгол оронд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалт гэж гаргасан. Үүнд: мансууруулагч намуу, таримал олс, хогийн олс гэсэн төрөлтэй. Энэ хэргийн тухайд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багаас түүсэн байна. Энэ хэсэг орчмоор мансууруулах төрлийн ургамал жалга, уулын налуу хэсгээр ургах нь элбэг байдаг. Манай байгууллагаас мансууруулагч намуу, таримал олс, хогийн олсыг түүж бэлтгэхээр зөвшөөрөл авсан иргэн, аж ахуй нэгж байхгүй” гэх мэдүүлэг[17],

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3469 дугаартай химийн шинжилгээний дүгнэлт[18], Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3469 дугаартай шинжээчийн дүгнэлт[19],

Шүүгдэгч Т.Өсөхбаярын 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би сониуч зангаасаа болоод ийм асуудалд холбогдчихлоо. Би түүж бэлтгэх нь буруу, хууль бус гэдгийг мэдсэн. Тийм учраас хэн нэгэнд хэлэхгүй ганцаараа түүсэн. Би бэлдсэн зүйлээ эзэнгүй байшингийн дээвэр дээр үлдээсэн” гэх мэдүүлэг[20], шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[21], хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл[22], эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл[23], мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл[24], эд мөрийн баримтаар тооцсон тогтоол[25], хэв загвар, дээж авсан тэмдэглэл[26], гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Өсөхбаяр нь энэ ургамлыг түүж бэлтгэх нь маш буруу юм байна. Мөн хүмүүст түүж хэрэглэж болохгүй гэдгийг нь хэлж уриалах байдлаар ойр дотны хүмүүстэй хэлж өөртэй болон гэр бүлдээ хэрэгтэй зүйлсийг хийе л гэж бодож байна. Миний буруу, энэ мөчөөс цааш дахиж ийм асуудалтай холбогдохгүй. Өөрийгөө авч яван тус зүйлээс хол байхаа шүүхийн өмнө тангараглаж байна гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

            Шүүгдэгч Т.Өсөхбаярын сонгон авсан өмгөөлөгч А.Отгонбаяраас шүүгдэгч нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй тул оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн.

            Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, мэдүүлгийг газар дээр нь шалгахад шүүгдэгч өөрөө санаачлага гарган зааж өгсөн байдаг.

            Иймд шүүгдэгч Т.Өсөхбаярыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

2.Шүүгдэгч Т.Өсөхбаярт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Т.Өсөхбаяр нь хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугийн талаар маргаангүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

            Иймд шүүгдэгч Т.Өсөхбаярыг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй орхиж шийдвэрлэв.

3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Энэ тогтоолоор шүүгдэгч Т.Өсөхбаяр төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, сэжигтнээр 2 хоног баривчлагдсан, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 


[1] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 32 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 35 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 36-37дугаар тал

 

[5] Хавтаст хэргийн 56-57 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 53 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 66-67 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 3-6 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 7-10 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 15, 19-21 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 22-26 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 27 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 43-50 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал

[15] Хавтаст хэргийн 32 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 35 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 36-37дугаар тал

[18] Хавтаст хэргийн 56-57 дугаар тал

[19] Хавтаст хэргийн 53 дугаар тал

[20] Хавтаст хэргийн 66-67 дугаар тал

[21] Хавтаст хэргийн 3-6 дугаар тал

[22] Хавтаст хэргийн 7-10 дугаар тал

[23] Хавтаст хэргийн 15, 19-21 дүгээр тал

[24] Хавтаст хэргийн 22-26 дугаар тал

[25] Хавтаст хэргийн 27 дугаар тал

[26] Хавтаст хэргийн 43-50 дугаар тал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Рааш овогт Тэрбишийн Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Рааш овогт Тэрбишийн Өсөхбаярт 2 жилийн хугацаагаар хорих ял тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өсөхбаярт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй орхисугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг ялтан  Т.Өсөхбаяр анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан эрээн ороолт 1 ширхэг, харалсан мөнгөлөг өнгийн 2 хэсэг цаас, хуванцар сав, саванд зоосон дундаа нүхтэй соруул мэт зүйл, хар өнгийн жижиг бор цүнх 1 ширхэг, бор шаргал өнгийн дөрвөлжин хэлбэртэй сав 1 ширхэг, цагаан өнгийн тагтай жижиг сав 1 ширхэг, №1 дугаартай шилтэй хатсан ургамал 465 грамм, №2 дугаартай ууттай хатсан ургамал 50 грамм, №3 дугаартай ногоон өнгийн савтай ургамал 165 грамм, №4 дугаартай уутанд хийсэн ургамал 20 грамм, №5 дугаартай ууттай ургамал 5 граммыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Шүүхийн эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, 20-н төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг улсын орлогод оруулсугай.

6. Ялтан Т.Өсөхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас сэжигтнээр 2 хоног хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Ялтан Т.Өсөхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.АМАРГЭРЭЛ