Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 859

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр        Дугаар 181/ШШ2016/00859              Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                            

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-7-147 тоотод орин суух, Баян уул овогт Бямбасүрэнгийн Энхтогтох /РД: ВМ83090630/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чин Ван Чагдаржавын гудамж, Яахаяана оффис 1-р давхар, 1 тоотод байрлах, “Хан-Элч” ХХК /РД: 5699169/-д холбогдох

 

6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Энхтогтох нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн төрсөн ах Б.Энхбаатарын хамт “Хан-Элч” ХХК-д Солонгос улсруу нэг жилийн хугацаатай виз гаргуулахаар тус бүр 3 000 000 төгрөг өгсөн.

Анх ах бид хоёрт бизнес виз гаргана компани худалдаж авах ёстой хэмээн дээрх 6 000 000 төгрөгийг авч одоо хүртэл хүлээгэж байна. Өнгөрдөг 7 дугаар сараас бүтэхгүй болчихлоо мөнгийг чинь ирэх 7 хоногт өгнө гэж хэлж хойшлуулсаар өдрийг хүрсэн.

Иймээс тус “Хан-Элч” ХХК-иас 6 000 000 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч Б.Энхтогтох нь “Хан-Элч” ХХК-д холбогдуулан 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхтогтох нь хариуцагч “Хан-Элч” ХХК-д холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Энхтогтох нь хариуцагч “Хан-Элч” ХХК-иас нэхэмжилсэн 6 000 000 төгрөгийн шаардлагын 2 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 4 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Зохигч талуудын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

 

 

Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

                                                                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Энхтогтох нь хариуцагч “Хан-Элч” ХХК-иас нэхэмжилсэн 6 000 000 /зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийн 50 хувь болох 55475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас 55475 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч “Хан-Элч” ХХК-иас 78950 төгрөгийн 50 хувь болох 39475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Энхтогтохд олгосугай.

 

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                           С.ХИШИГБАТ