| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 319/2025/00883/И |
| Дугаар | 206/МА2026/00005 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 206/МА2026/00005
2026 02 10 206/МА2026/000005
******* нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Ховд аймгийн рүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.уяа, шүүгч М.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдрийн 319/ШШ2025/008*******2 дугаар шийдвэртэй,
Ховд аймгийн Жаргалант сумын *******т багийн ******* гудамжны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* *******ын нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Жаргалант сумын амбагарав багт оршин байрлах, “*******-*******” хязгаарлагдмал хариуцлагатай компани/цаашид “ХХК” гэх/ холбогдох,
“Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ариутгах татуургын лаборантын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.*******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч .*******, түүний өмгөөлөгч Л.рдэнэцэцэг, хариуцагчийн төлөөлөгч ., түүний өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 .******* миний бие "*******-*******" ХХК-д 2022 оны 10 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл лаборантаар ажиллаж байсан. 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагт ажил дээрээ, ажлын бус цагаар, манай ажлын ******* хүн, надтай нийлээд 5 хүн вино хувааж уусан. Бид вино уугаад дуусаж байхад . захирал ирээд юу болж байна, одоо тарцгаа гэж хэлэхээр нь бид тараад явсан. Биднийг хэн нэгэн хүн уриалаагүй бөгөөд өөрсдөө ярилцаж байгаад вино уусан. Согтож, ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаагүй. Надтай хамт вино уусан ******* хүний 2 хүнд нь сахилгын шийтгэл оногдуулж, нөгөө 2 хүн нь цалингийн 20 хувиар торгосон. Өмнө нь надад мэдэгдэхгүйгээр зөвхөн намайг ажлаас халах тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.*******-т заасан ноцтой зөрчил зөрчил гаргасан гэдгийг нотлон тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй. Урьд өмнө миний бие хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Иймд Ховд аймаг *******-******* ХХК-ний захирал .ийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/************** дугаартай тушаалыг хүчингүй болгож, лобарнтийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
1.2 Хариуцагчийн татгалзлалын үндэслэлдээ: .******* нь “*******-*******” ХХК-д лаборант ажилтай байхдаа 2025 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр хяналт удирдлагын албаны дуудлага хүлээн авдаг өрөөнд гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд бусдыг уриалан согтууруулах ундааны зүйл буюу 2 ширхэг вино ууж байхад нь тус компанийн захирал . зөрчлийг илрүүлэн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журмыг баримтлан хөдөлмөрийн гэрээг дуусгасан байна.
.******* нь ажлын байранд ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн ирсэн гэх ноцтой зөрчил үйлдсэн. “*******-*******” ХХК нь 2******* цагийн хугацаанд иргэдээс дуудлага хүлээн авч, засвар үйлчилгээг үзүүлдэг. Лаборант нь шаардлагатай үед аль ч цагт бэлэн байж ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг. ухайн үед өвөлжилтийн бэлэн байдлыг хангах захирлын тушаал гарсан бүх ажилчид бэлэн байдалд утас асаалттай, уртасгасан цагаар ажиллаж байсан гэжээ.
3.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдрийн 319/ШШ2025/008*******2 дугаар шийдвэрээр:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* гомдлыг хангаж, хариуцагч “*******-*******” ХХК-ийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/************** дүгээр “Ажлаас алах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч .*******ыг урьд эрхэлж байсан хариуцагч “*******-*******” ХХК-ийн ариутгах татуургын албаны лаборантын ажилд эгүүлэн тогтоож,
3.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******-*******” ХХК-иас 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,*******32,039 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .*******т олгож,
3.3 Хөдөлмөрийн тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.2.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,*******32,039 төгрөгөөс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “*******-*******” ХХК-д даалгаж,
3.******* Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч .******* нь хариуцагч “*******-*******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
3.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*******-*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1*******0,062 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,
3.6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж тайлбарлаж шийдвэрлэжээ.
*******. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь *******-******* ХХК-ийн захирлын Б/************** дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.*******, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалт Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.*******.5, 9.5.2-д заасан Ажлын байранд ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн, эсхүл ажлын байранд согтууруулах ундаа мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж ирсэн гэх ноцтой зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгч *******: "... 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагт ажил дээрээ вино хувааж уусан ...", гэрч .ийн: "... .******* 2 шил вино уусан .******* нь тухайн ажлын байрандаа ажиллаж байсан" гэх мэдүүлэг, гэрч .ын: "... .******* ... 2 вино уусан. .******* гаднаас орж ирэхдээ 1 лааз пиво уусан гэж хэлсэн. .******* вино уух санаачилга гаргасан. Ажлын байран дээрээ байсан" гэх мэдүүлгүүд, хамт байсан хүмүүсийн тайлбар болон өөрийн тайлбараар нотлогдсон үндэслэл, байгууллагын дотоод журамд заасан тул ажлаас чөлөөлсөн. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдрийн 319/ШШ2025/008*******2 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.******* дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч .******* нь хариуцагч Ховд аймгийн “*******-*******” ХХК-нд холбогдуулан захирлын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/************** дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ариутгах татуургын лаборантын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор иргэний үнэмлэхний лавлагаа, “*******-*******” ХХК-ийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/************** дугаартай “Ажлаас халах тухай” тушаалын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гарган .*******ыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ариутгах татуургын албаны /лаборант/-ын ажилд түр томилсон тушаал, 2023 оны 0******* дүгээр сарын 07-ны өдөр .*******ыг ариутгах татуургын албаны /лаборант/-ын ажилд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан томилсон тушаал, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/************** дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг тус тус хариуцагч талаас гаргуулан хэрэгт хавсаргуулжээ.
3. Хариуцагч “*******-*******” ХХК нь ”ажилтан .******* нь ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.
Хариуцагч талаас өөрийн татгалзлаа нотлох зорилгоор “*******-*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/11 дугаартай “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллах тухай” тушаал, уг тушаалын хавсралт, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн захирлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, .*******тай хамт ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх ., ., .уяа нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай захирлын тушаалууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж ., ., .уяа нарыг гэрчээр асуулгажээ.
*******. Анхан шатны шүүх “.******* нь ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон боловч энэ сахилгын зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил мөн болохыг ажил олгогч шүүхэд баримтаар нотолсонгүй” гэх агуулгатай дүгнэлт хийж, .*******ыг урьд эрхэлж байсан “*******-*******” ХХК-ийн ариутгах татуургын лаборантын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 3,*******32,039 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 3,*******32,039 төгрөгөөс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагчийн төлөөлөгч нь “.******* нь ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сахилгын зөрчил гаргасан нь нэхэмжлэгч .******* болон гэрч ., . нарын мэдүүлгүүд хамт байсан хүмүүсийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
5.1 Ажилтан .******* нь 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр /өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байх үед/ ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, сахилгын зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан гэрч ., . нарын мэдүүлгүүд, ажилтан ******* тайлбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Харин ажил олгогч нь “ажилтан ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэх зөрчлийг “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил мөн болох”-ыг баримтаар нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар нэрлэж заасан сахилгын ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон эсэх нь тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Мөн ажил олгогч нь “*******-*******” ХХК-ийн дотоод журмыг бүрэн эхээр нь хуульд заасан шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгөөгүй, хх-ийн 28 дугаар талд авагдсан байгууллагын дотоод журмаас хуулбарласан гэх нэг хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, уг баримтыг шүүх үнэлэх, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Иймд “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
5.2 нэхүү маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т зааснаар “ажилтны шүүхэд гаргасан гомдлоор” иргэний хэрэг үүсдэг боловч мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан “мэтгэлцэх зарчим” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд хэрэгждэг онцлогтой юм.
Гэтэл хариуцагч тал “шүүхэд нотлох баримт гаргах өгөх буюу мэтгэлцээнд идэвхигүй байр суурьтай оролцсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
5.3 Анхан шатны шүүхийн “.******* нь ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон боловч энэ сахилгын зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил мөн болохыг ажил олгогч шүүхэд баримтаар нотолсонгүй” гэх агуулгатай дүгнэлт “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна”.
Иймд .*******ыг урьд эрхэлж байсан “*******-*******” ХХК-ийн ариутгах татуургын лаборантын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3,*******32,039 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг өрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, ОГООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдрийн 319/ШШ2025/008*******2 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг өрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.УА
ШҮҮГЧ М.НМБАР