| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/00710/И |
| Дугаар | 860 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 860
2016 оны 10 сарын 04 өдөр Дугаар 181/ШШ2016/00860 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15-р хороолол, ХД 73-р байр, 119 тоотод оршин суух, Зээрдүүд овогт Хаянгаагийн Энхцэцэг/РД: ЖЭ68062401/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Багшийн дээдийн уулзвар, “Юу Би Эйч Проперти” ХХК /РД: 5574765/-д холбогдох
5 113 600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Энхцэцэг миний бие 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г “Юу Би Эйч Проперти” ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороолол, Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 2-р орцны 8 давхарт 56,64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц захиалж, худалдан авсан юм. Гэвч манай орон сууцны талбайн хэмжээ захиалгын хэмжээнээс 2.72 м.кв-р бага буюу нийт 53.92 м.кв болох нь тогтоогдсон тул талбайн хэмжээний зөрүү төлбөр 5 113 600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 5 113 600/таван сая нэг зуун арван гурван мянга зургаан зуу/-н төгрөгийн 2 113 600/хоёр сая нэг зуун арван гурван мянга зургаан зуу/-н төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэгдэл 3 000 000/гурван сая/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов.
2. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хувиарлана.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Энхцэцэг нь хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдуулан 5 113 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрэлийн гэрээнд: “1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 5 113 600/таван сая нэг зуун арван гурван мянга зургаан зуу/-н төгрөгийн 2 113 600/хоёр сая нэг зуун арван гурван мянга зургаан зуу/-н төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэгдэл 3 000 000/гурван сая/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов.
2. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хувиарлана.” гэж харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Зохигч талуудын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Х.Энхцэцэг хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-иас нэхэмжилсэн 5 113 600/таван сая нэг зуун арван гурван мянга зургаан зуу/-н төгрөгийн 2 113 600/хоёр сая нэг зуун арван гурван мянга зургаан зуу/-н төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК үлдэгдэл 3 000 000/гурван сая/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97000 төгрөгөөс 65525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 данснаас 62950 төгрөгийн 50 хувь болох 31475 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-иас 31475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Энхцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ