Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 113

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдэлгэр,

 улсын яллагч  Г.Цолмонгэрэл

 яллагдагч Г.Отгонхүү

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.Отгонхүүд холбогдох эрүүгийн 1931002200121 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овогт Хишигжаргалын Отгонхүү, Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 22 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр баг, Нарт хэсэгт оршин суух хаягтай боловч одоо Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн задгайд амьдарч байгаа, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД:/МЮ97090814/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.Отгонхүү нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчим өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Болорцэцэгийн эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Отгонхүү мэдүүлэхдээ:

            “...Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирж хоол хүнснийхээ зүйлийг бэлдчихээд гэртээ харьсан. Гэртээ ирээд эхнэртэйгээ маргалдаад эхнэртээ гар хүрсэндээ маш их гэмшиж байна. Намайг нийгмээс тусгаарлахгүй шийдвэрлэж өгөөч” гэв.

 

            Эрүүгийн 1931002200121 дугаартай хэргээс:

            Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох (Гэмт хэргийн талаар нотолсон баримтууд)

 

2.Хохирогч М.Болорцэцэгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлсэн:

“...2019 оны 06 дугаар сарын 15-ний өдөр Отгоо цалингаа аваад бид 2 аймаг орж хоол хүнсний зүйл бэлдээд 18 цагийн үед суманд ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд байж байтал намайг нэг том пиво аваад өгчихөөч гэхээр 10.000 төгрөг өгсөн.

... Намайг хоол хийж байхад Отгонхүү пиво ууж байсан. Тэгтэл хүүхэд сэрээд уйлахаар нь аваад орон дээр сууж байтал Отгонхүү наад хүүхдээ дуугүй болгооч гэж над руу учир зүггүй хашгирч нүүр лүү гараа зангидаад цохисон. ...Би эхний цохилтонд нь газар унасан ба намайг унахад дээрээс толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Би гарч зугатаах гэсэн боловч хашааны хаалга онгойлгож байхад араас гүйцэж ирээд үснээс зулгааж гэр лүү чирч дахин зодсон.” гэсэн мэдүүлэг[1],

 

            3.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай актад:

 

            Хэсэг газрын үзлэгт: “Зүүн дээд зовхинд 4х1 см, доод зовхинд 3х1 см, баруун дээд зовхинд 1х1 см, доод зовхинд 3х1 см улаан хүрэн цус хуралт, хавантай. Уруулын баруун дээд хэсэгт 1х0,8 см зулгаралт, баруун үүдэн дээд 1 дэх шүд бага зэрэг хөдөлсөн. Зүүн хацар нэлэнхүйдээ хавантай, эмзэглэнэ. Баруун хацарт 2х2 см хөх цус хуралттай. Зүүн бугалганы гадна дунд хэсэгт 6х8 см, доод хэсэгт 5х5 см, шуу бугуйн үе хамарсан 8х4 см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 12х5 см, тохойнд 1х1 см, шууны дунд хэсэгт 1х1 см хөх эрээн цус хуралттай.

            Дүгнэлтээр:

            1. М.Болорцэцэгийн биед зовхи, хацар, бугалга шуунд цус хуралт, 1 шүд бага зэргийн хөдөлсөн, уруулд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт[2],

 

            4. Яллагдагч Х.Отгонхүүгийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ялллагдагчаар өгсөн “... Би эхнэрийнхээ эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг[3],

 

            5. Шүүгдэгч Х.Отгонхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[4], 6. Хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын санал[5] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дүгнэлт:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

  1. Шүүгдэгч Х.Отгонхүүгийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Х.Отгонхүү нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчим өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Болорцэцэгийн эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар түүний “...биед зовхи, хацар, бугалга шуунд цус хуралт, 1 шүд бага зэргийн хөдөлсөн, уруулд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Болорцэцэгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “...2019 оны 06 дугаар сарын 15-ний өдөр Отгоо цалингаа аваад бид 2 аймаг орж хоол хүнсний зүйл бэлдээд 18 цагийн үед суманд ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд байж байтал намайг нэг том пиво аваад өгчихөөч гэхээр 10.000 төгрөг өгсөн. ...Намайг хоол хийж байхад Отгонхүү пиво ууж байсан. Тэгтэл хүүхэд сэрээд уйлахаар нь аваад орон дээр сууж байтал Отгонхүү наад хүүхдээ дуугүй болгооч гэж над руу учир зүггүй хашгирч нүүр лүү гараа зангидаад цохисон. ...Би эхний цохилтонд нь газар унасан ба намайг унахад дээрээс толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Би гарч зугатаах гэсэн боловч хашааны хаалга онгойлгож байхад араас гүйцэж ирээд үснээс зулгааж гэр лүү чирч дахин зодсон.” гэсэн мэдүүлэг[6]

яллагдагч Х.Отгонхүүгийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ялллагдагчаар өгсөн “... Би эхнэрийнхээ эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг[7]

            Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай актад:

            Хэсэг газрын үзлэгт: “Зүүн дээд зовхинд 4х1 см, доод зовхинд 3х1 см, баруун дээд зовхинд 1х1 см, доод зовхинд 3х1 см улаан хүрэн цус хуралт, хавантай. Уруулын баруун дээд хэсэгт 1х0,8 см зулгаралт, баруун үүдэн дээд 1 дэх шүд бага зэрэг хөдөлсөн. Зүүн хацар нэлэнхүйдээ хавантай, эмзэглэнэ. Баруун хацарт 2х2 см хөх цус хуралттай. Зүүн бугалганы гадна дунд хэсэгт 6х8 см, доод хэсэгт 5х5 см, шуу бугуйн үе хамарсан 8х4 см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 12х5 см, тохойнд 1х1 см, шууны дунд хэсэгт 1х1 см хөх эрээн цус хуралттай.

            Дүгнэлтээр:

            1. М.Болорцэцэгийн биед зовхи, хацар, бугалга шуунд цус хуралт, 1 шүд бага зэргийн хөдөлсөн, уруулд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт[8], шүүгдэгч Х.Отгонхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[9], шүүгдэгч Х.Отгонхүүгийн Сэлэнгэ аймгийн прокурорын газарт гаргасан “...Би Болорцэцэгийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээрх үйлдэлдээ маш их гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт[10], хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын санал[11] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Отгонхүү нь “...Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирж хоол хүнснийхээ зүйлийг бэлдчихээд гэртээ харьсан. Гэртээ ирээд эхнэртэйгээ маргалдаад эхнэртээ гар хүрсэндээ маш их гэмшиж байна...” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшсэн бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэн түүнд гэмтэл учруулсан талаар зөрүүтэй мэдүүлээгүй, шүүгдэгч Х.Отгонхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирж хоол хүнснийхээ зүйлийг бэлдчихээд гэртээ харьсан. Гэртээ ирээд эхнэртэйгээ маргалдаад эхнэртээ гар хүрсэндээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Отгонхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.Шүүгдэгч Х.Отгонхүүд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүх шүүгдэгч Х.Отгонхүүд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Отгонхүү нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, хохирогчоос гомдол саналгүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно.

Иймд шүүгдэгч Х.Отгонхүү нь энэхүү тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Х.Отгонхүү нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдав.

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр тал

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр тал

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар тал

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр тал

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр тал

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Хишигжаргалын Отгонхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Хишигжаргалын Отгонхүүд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Ялтан Х.Отгонхүү нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРГЭРЭЛ