| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 319/2025/00587/И |
| Дугаар | 206/МА2026/00007 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 206/МА2026/00007
2026 02 24 206/М2026/000007
******* Ерөнхий ******* газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 319/ШШ2025/00762 дугаар шийдвэртэй,
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж-18 тоотод байрлах, ******* ******* ******* газар Р/*******/-ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Жаргалант сум, 2-р баг, Баатархайрхан, Тулгын 30 байр, 01 тоотод оршин суух, ******* ******* ХХК Р/2836599/-д холбогдох,
“Гэрээний үүргийн гүйцэтгэлд 95,115,145 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Б.Батсүх/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТООРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 ******* ******* ******* газраас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* газрын конторын барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө 935,042,450 (есөн зуун гучин таван сая дөчин хоёр мянга таван зуун дөч) төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тендер зарлаж, шалгарсан “******* *******” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Баян-Өлгий аймгийн ******* газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” тухай №КБ- 2013/06 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээгээр захиалагч ******* ******* ******* газар нь тендерт тусгасан төлбөрийг төлөх, гүйцэтгэгч “******* *******” ХХК нь Баян-Өлгий аймгийн ******* газрын конторын зоориндоо 8 машины зогсоол, 14 ажлын өрөө, 5 айлын орон сууц бүхий 24x12 метрийн төмөр бетон баганан суурьтай, цутгамал төмөр бетонон хучилттай, 360 мм-ийн блоктой, 150 мм-ийн эрдэс хөвөн дулаалгатай, 10 мм-ийн зузаан торон шавардлагатай, 3 давхар 3254.4 шоо метр эзэл хүүтэй барилга угсралтын ажлыг 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр эхэлж, 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусган ашиглалтад оруулах үүрэг тус тус хүлээсэн. Захиалагчаас гүйцэтгэгчид барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тухай бүр нь буюу 2013 онд 351,400,000 төгрөг, 2015 онд 297,099,317 төгрөг, 2016 онд 286,542,540 төгрөг, нийт 935,042,450 төгрөгийг 100 хувь шилжүүлэн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч “******* *******” ХХК нь 2013 онд барилгын 30 хувийг гүйцэтгэсэн ба үүнээс хойш барилга угсралтын ажлыг огт хийлгүй орхисон, тодорхойгүй шалтгаанаар удаашруулсан зэргээс үүдэн нэмэлт гэрээ байгуулах шаардлага үүсэж 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр №КБ-2014/01 дугаартай гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг сунгаж, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр барилгыг ашиглалтад оруулахаар тохиролцон боловч 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барилга угсралтын ажлыг захиалагчид хүлээлгэн өгөх асуудлыг улсын комиссоор хэлэлцүүлсэн. ******* комиссын хурлаар “...14 хоногт багтаан комиссоос өгсөн даалгаврын биелэлтийг гаргаж, ...дутуу ажлыг хийж гүйцэтгэх, ...хүйтний улиралд хийгдэх боломжгүй ажлыг 2016 оны хавар дулаарах үед гүйцээж хийхээр ашиглагчтай гэрээ байгуулахыг “******* *******” ХХК-ийн захирал *******ид даалгаж, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр барилга, байгууламжийг контор болон орон сууцны зориулалтаар ашиглахад хангалттай гэж үзэн акт үйлдэж, Баян-Өлгий аймгийн ******* газрын барилгыг мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн. Харин дутуу ажлыг гүйцэтгэх агуулга бүхий барилга угсралтын нэмэлт гэрээг талууд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөо /№КБ-2016/01/ байгуулсны дагуу “******* *******” ХХК нь үлдсэн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Ийнхүү барилга ашиглалтад орсноос хойш 2 жилийн дараа буюу 2018 оноос эхлэн халаалтын систем доголдож, 30 гаруй радиатор хагарч ус алдах, дээврээс ус гоожиж, өрөөний гэрэлтүүлэг шатах, хана таазны шавар унах зэрэг нөхцөл байдал үүсэж тус аймаг дахь мэргэжлийн байгууллагуудаар шалгуулахад радиаторуудыг солих, сантехникийн тоноглол болон цэвэр усны шугамуудыг засах, цахилгаан хүчдэлийн хэлбэлзэл даах аппраттай байх шаардлагатай талаар дүгнэлт гаргасан. Улмаар Баян-Өлгий аймгийн ******* газраас Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “...Барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно”, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна” гэж тус тус заасны дагуу яаралтай засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх шаардлагатай талаар 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “******* *******” ХХК-д албан бичиг хүргүүлсэн боловч зохих хариу өгөөгүй, ажил хийж гүйцэтгээгүй тул чанар муутай барилга бариулж, ашиглалтад өгсөн эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг гомдолд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд *******ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татан холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэж, 378 дугаартай цагаатгах тогтоолоор “...*******ийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив, субьектив шинж хангагдахгүй байна. ...бариулсан барилга нь чанар муутай барилга гэж үзэх үндэслэлгүй. ...чанар муутай барилга гэдэг нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, заавар, стандартын шаардлагад нийцэхгүй барилгын үндсэн хийц, бүтэц, зориулалтын хувьд ашиглах боломжгүй нөхцөл байдлыг ойлгодог. Гэтэл *******ийг буруутгаж буй үйлдлийн тухайд хохиролд тооцож буй 95,115,145 төгрөгийн нотлох баримтуудтай танилцахад барилгын дээврийн ажилд 7,500,000 төгрөг, дотор халаалтын систем дахин хийгдсэн ажилд 37,425,994 төгрөг, хийгдээгүй дутуу хийгдсэн ажлын төсөвт өртөг 50,189,151 төгрөг гэж тооцсон ...үндэслэл нь уг барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэх үндэслэлд хамаарахгүй. ...Иргэний хууль, Барилгын тухай хуульд зааснаар захиалагч нь барилгын чанартай холбоотой аливаа шаардлагыг гүйцэтгэгчид 'тавих, шаардах эрхтэй ...гэрээний биелэлтээс шалтгаалсан зардлуудыг гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой...” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 878 дугаар магадлалаар “...2018 оны 4 дүгээр сараас эхэлж үүссэн маргааныг тухайн барилгын захиалагч ба гүйцэтгэгч талуудын хооронд хийгдсэн үндсэн ба нэмэлт гэрээ, улсын комиссын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэгдэх “гэрээний үүргийн хэрэгжилттэй холбоотой” гэж үзэх үндэслэлтэй байна. Тодотговол, захиалагч ба гүйцэтгэгч талуудын хооронд хийгдсэн үндсэн ба нэмэлт гэрээ, улсын комиссын хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд гүйцэтгэх тал нь тухайн барилыг ажлыг гүйцэтгэх хүрээнд дутуу ажлыг гүйцээн биелэлт гаргах, хянуулах, мөн хүйтний улиралд хийгдэх боломжгүй ажлуудыг 2016 оны хавар дулаарах үед гүйцээж хийхээр ашиглагчтай гэрээ байгуулах зэрэг зөрчил, гологдлыг арилгах үүрэг хүлээж байсан байх тул захиалагч нь барилгын үе шатны зарим ажлын зөрчил, гологдол, эд материал, холбогдох хэрэгслийн завсарт хамаарах зардлын талаар иргэний журмаар гомдлын шаардлага гаргах боломжтой...” гэж дүгнэн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “жил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.”, 350 дугаар зүйлийн 350.1 дэх хэсгийн 350.1.6 дахь заалтад “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан. Гэтэл гүйцэтгэгч “******* *******” ХХК нь Баян-Өлгий аймгийн төвд ******* газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн боловч зураг төсөвт тусгагдсан ажлыг огт хийгээгүй, мөн дутуу, чанар муутай хийж хуулиар болон ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн “******* *******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг, хуульд заасан баталгаат хугацаанд засварын ажлыг хийж гүйцэтгээгүй тул Баян-Өлгий аймгийн ******* газрын хэвийн үйл ажиллагааг явуулах үүднээс 2020 онд барилгын дээврийн ажлыг 7,500,000 төгрөгөөр засварлуулсан, барилгын сантехникийн ажлыг гүйцэтгүүлэхээр тендер зарлан “Эрчим дөл” ХХК-тай гэрээ байгуулж, засварт 37,425,994 төгрөг зарцуулсан, барилгыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй ажлын төсөвт зардал 50,189,151 төгрөг болсон нь дээрх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт “жил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ." гэж зааснаар хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах нөхцөл бүрдсэн ба мөн зүйлийн 352.2.2 дахь хэсэгт “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх” гэж зааснаар засвар үйлчилгээ хийсэн болон хийгдээгүй ажлын зардал болох 95,115,145 төгрөгийн хохирлыг “******* *******” ХХК-иас гаргуулан, нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 ******* Ерөнхий Прокурорын газрын Итгэмжлэгдсэн төлөөлөгч . нь “******* Тулга” ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 95.115.145 төгрөг гаргуулахыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч хуулийн этгээдийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг Чингэлтэй дүүргийн агдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж тус дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 31-ны өдрийн 2023/ШТ/378 дугаар цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт ... одоо барилга үйл ажиллагааны чиглэлээр бүрэн ашиглалтад орсон байх бөгөөд гэрээний биелэлтээс шалтгаалсан зардлуудыг гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар... шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих... гэснээр хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. ... ******* яллагчийн шүүгдэгч *******ийн гэм буруутай, чанар муутай барилга бариулж, ашиглалтад хүлээлгэн өгсний улмаас 95 1 15 145 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн ******* дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна... гэж тус тус дүгнэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 31-ны өдрийн №2023/ШМ/878 дугаар магадлалын тодорхойлох хэсэгт... ******* комиссын Баян-өлгий аймгийн Прокурорын газрын контор, орон сууцны барилгыг зориулалтаар ашиглахад хангалттай хэмээн ашиглалтад оруулахыг хүлээн зөвшөөрсөн актыг 2015 оны 12 сарын 21-ны өдөр гаргасан, түүнчлэн чанар муутай барилга баригдсан гэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул барилгын чанарын асуудалд хамааралгүй буюу барилга дахь дулаан дамжуулах буюу халаалтын системийн хэрэглэгдэхүүн болох паар, мөн барилгын дээвэр, бусад зарим материалыг солих, засварлахтай холбоотойгоор 2018 оны 4 сараас эхэлж үүссэн маргааныг тухайн барилгын захиалагч ба гүйцэтгэгч талуудын хооронд хийгдсэн үндсэн ба нэмэлт гэрээ,******* Комиссын 2015 оны 12 сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэл,Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэгдэх гэрээний үүргийн хэрэгжилттэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна...гэж тус тус дүгнэсэн. 2015 оны 12 сарын 09-ны өдрийн №33 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар конторын болон орон сууцны зориулалтаар ашиглахад ханалттай гэж үзэн захиалагч байгууллагын мэдэлд 2015 оны 12 сарын 21-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн. нхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэлтээр энэхүү үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш Иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг цагаатгасан. Иргэний журмаар хэргийг хэлэлцэхэд гомдлын шаардлага гаргах хугацааны асуудал зайлшгүй яригдах нь зүйтэй. 2021 оны 07 сарын 19-ны өдрийн Баян-өлгий аймгийн эрх бүхий албан тушаалтан нарын дүгнэлт, мөн 2021 оны 10 сарын 10-ны өдрийн шинжээч .мгалан болон, Барилга хөгжлийн төвийн эрх бүхий албан тушаалтан нарын дүгнэлт гарсан.
Гэтэл Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол гарвал 6 сарын дотор, 1 жил, 3 жилийн дотор тус тус гомдлын шаардлага гаргах хугацааг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл 2015 оны 12 сарын 09-ны өдөр комисс хүлээн авч 2021 оны 07, 10 дугаар саруудад зөрчил дутагдалд дүгнэлт гаргуулсан нь даруй 6 жил өнгөрсөн байхад гомдлын шаардлага гаргасан нь дээрх Иргэний хуулийг зөрчсөн үйлдэл. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан байдаг. Түүнчлэн 2023 оны тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсны дараа даруй 2 жил гаруйн хугацаа өнгөрчээ. Нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн 75 -н хугацаа үл хамаарах бөгөөд дээрх гомдлын шаардлага гаргах хугацааг энэхүү маргаанд үйлчлэх ёстой юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 319/ШШ2025/00762 дугаар шийдвэрээр:
3.1 Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас 95,115,145 (ерөн таван сая нэг зуун арван таван мянга нэг зуун дөчин таван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* газарт олгож,
3.2 ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх заалтыг баримтлан ******* ******* ******* газар нь “******* *******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,
3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2013 оны 09 сарын 24-ны өдөр №КБ-2013/06 дугаар Баян-өлгий аймгийн Прокурорын газрын Конторын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор уг конторын барилгын ажлыг гүйцэтгэж 2015 оны 12 сарын 09-ны өдрийн 33 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээн авсан. ******* комисоос дутуу ажлын жагсаалтыг гаргаж хариуцагч хуулийн этгээдийн зүгээс уг ажлыг тухайн цаг хугацаанд хийж гүйцэтгэсэн. 2018 оны 02 сарын 19-ны өдрийн №04-07-004/37 дугаар ******* байцаагчийн дүгнэлт, 2018 оны 10 сарын 24-ны өдрийн №04-07-004/351 ******* байцаагчийн дүгнэлт, 2018 оны 11 сарын 30-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр дотор халаалтын системийн засварын ажлын төсвийг 19 478 588 төгрөг байхаар, улмаар нийт 37 425 994 төгрөг байхаар тус тус төсөвлөсөн. Гэвч 2021 оны 10 сарын 10-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр нийтдээ 95 115 145 төгрөг байхаар дүгнэсэн. нхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт... Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д.... хэвийн ашиглалтын хугацаа 3-аас доошгүй жил байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан учир 2018 оноос цоорсон радиотарыг шинээр солих үүргийг хуулиар хүлээнэ гэжээ... Гүйцэтгэгч буюу хариуцагчийн зүгээс уг доголдлыг хариуцан арилгах үүрэгтэй боловч дотор халаалтын системийн засварын ажлын төсвийг 19 478 588 төгрөг байхаар төсөвчин гаргасан атал 2021 онд дахин шинжээч томилон өөр 5 доголдолд мөнгө нэмж дүгнэлт гаргуулсныг Эрүүгийн шүүх болон иргэний шүүх дээр хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш 6 жилийн дараа шинжээч томилон дүгнэлт гаргаж уг дүгнэлтээр 95 115 145 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлгүй юм. Үүнд хөөн хэлэлцэх хугацааны асуудал зайлшгүй яригдах ёстой. жил гүйцэтгэх гэрээний гомдлын шаардлага гаргах хугацаа болон Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн хөөн хэлэлцэх хугацаа юм. 2021 оны 07 сарын 19-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр барилгын сантехникийн шугам сүлжээний ажлаас гадна гадна дулаан хангамж, Салхивчны систем, цэвэр халуун усны, бохирын усны, гадна цэвэр бохирын усны шугам сүлжээний хувьд дүгнэлт гаргасан. 2018 оны 11 сарын 30-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр дотор халаалтын системийн талаар дүгнэлт гаргасан. 2018 оны 11 сарын 30-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт улсын байцаагчийн актаар хөөн хэлэлцэх хугацаа болон ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болоогүй бөгөөд 2021 оны 07 сарын 19-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт гаргах хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Барилгын тухай хуулинд тухай барилгыг ашиглагчийн эрх үүрэг гэж бий бөгөөд 6 жил өнгөрсний дараа дотор сантехникээс бусад зүйлд эвдрэл, доголдол гарган дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл 6 жилийн дараах дүгнэлтээр хохирлыг тооцох боломжгүй юм. Иймд 2025 оны 10 сарын 23-ны өдрийн №319/ШШ2025/00762 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНВЛ:
1. авж заалдах шатны шүүх хариуцагч “******* *******” ХХК-ний захирал *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч УЕПГ нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 95,115,145 /ерэн таван сая нэг зуун арван таван мянга нэг зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан гаргажээ.
3.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ******* ******* ******* газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, Баян-Өлгий аймгийн ******* газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн № КБ-2013/06 дугаар гэрээний хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн № КБ-2014/01 дугаар нэмэлт гэрээний хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын контор, орон сууцны нэгдсэн барилга БУ дуусаж ажиглагч байгууллагад хүлээлгэн өгөхтэй холбогдсон ашиглалтад авах комиссын хурлын 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17/2015 дугаартай тэмдэглэлийн хуулбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай актын хуулбар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын контор, орон сууцны нэгдсэн барилгын ******* комиссоос гаргасан дутуу ажлын жагсаалтын хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн КБ- 2016/01 дугаартай нэмэлт гэрээний хуулбар, Мэргэжлийн хяналтын ******* байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04-07-004/37 дугаартай дүгнэлтийн хуулбар, Баян-Өлзий аймгийн ******* газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/175 дугаартай албан бичгийн хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын дотор халаалтын системийн засварын ажлын төсвийн хуулбар, материалын болон тээврийн зардлын тооцооны хуулбар, машин механизмын зардлын тооцооны хуулбар, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУТ ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаартай албан бичгийн хуулбар, Мэргэжлийн хяналтын ******* байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №04-07-004/351 дугаартай дүгнэлтийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, ******* Ерөнхий ******* газрын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2/3632 дугаартай “Гомдол гаргах тухай" албан бичгийн хуулбар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШТ/378 цагаатгах тогтоолын хуулбар, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШМ/878 дугаартай магадлалын хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* барилгын хийгдээгүй, дутуу хийгдсэн, чанар муутай хийснээс дахиж хийгдсэн ажлын төсвийн материалын хуулбар, цалингийн нэгтгэлийн хуулбар, бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардал, машин механизмын хэрэгцээ /үе шатаар/ зэрэг баримтуудын хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын сантехникийн засварын ажлын гүйцэтгэлийн хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын барилгын сантехникийн засварын ажил гүйцэтгэх УЕПГ/202002041 дугаартай гэрээний хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай жил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын офисын барилгад хийсэн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
4. Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 31-ны өдрийн 2023/ШТ/378 дугаар цагаатгах тогтоолоор одоо барилга үйл ажиллагааны чиглэлээр бүрэн ашиглалтад орсон байх бөгөөд гэрээний биелэлтээс шалтгаалсан зардлуудыг гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул шүүгдэгч *******ийг гэм буруутай, чанар муутай барилга бариулж, ашиглалтад хүлээлгэн өгсний улмаас 95115 145 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн ******* дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. нхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэлтээр энэхүү үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш Иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг цагаатгасан. Иргэний журмаар хэргийг хэлэлцэхэд гомдлын шаардлага гаргах хугацааны асуудал зайлшгүй яригдах нь зүйтэй. 2021 оны 07 сарын 19-ний өдрийн Баян-Өлгий аймгийн эрх бүхий албан тушаалтан нарын дүгнэлт, мөн 2021 оны 10 сарын 10-ны өдрийн шинжээч .мгалан болон, Барилга хөгжлийн төвийн эрх бүхий албан тушаалтан нарын дүгнэлт гарсан. Гэтэл Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол гарвал 6 сарын дотор, 1 жил, 3 жилийн дотор тус тус гомдлын шаардлага гаргах хугацааг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл 2015 оны 12 сарын 09-ний өдөр комисс хүлээн авч 2021 оны 07, 10 дугаар саруудад зөрчил дутагдалд дүгнэлт гаргуулсан нь 6 жил өнгөрсөн байхад гомдлын шаардлага гаргасан нь дээрх Иргэний хуулийг зөрчсөн үйлдэл. Энэ талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан байдаг. Түүнчлэн 2023 оны тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсны дараа 2 жил гаруйн хугацаа өнгөрчээ. Нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хугацаа үл хамаарах бөгөөд дээрх гомдлын шаардлага гаргах хугацааг энэхүү маргаанд үйлчлэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан татгалзлаа нотлохоор улсын бүртгэлийн 000286897 дугаартай гэрчилгээний хуулбар, Барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн “******* *******” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 028 дугаартай хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.
5. нхан шатны шүүх Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас 95,115,145 (ерэн таван сая нэг зуун арван таван мянга нэг зуун дөчин таван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* газарт олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
6. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш 6 жилийн дараа шинжээч томилон дүгнэлт гаргасан, уг дүгнэлтээр 95,115,145 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлгүй. жил гүйцэтгэх гэрээний гомдлын шаардлага гаргах хугацаа болон Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал зайлшгүй яригдах ёстой. 2021 оны 07 сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт гаргах хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Өөрөөр хэлбэл 6 жилийн дараах дүгнэлтээр хохирлыг тооцох боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
6.1 нхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллах ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байна.Үүнд:
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн дээрх нотлох баримтууд нэхэмжлэгч ******* Ерөнхий Прокурорын газрын эрүүгийн хэргийн тусгай архивын “хуулбар үнэн” гэсэн дардастай байх бөгөөд уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэсэн шаардлагыг хангаагүй байна. /хх-8-67/
Мөн хариуцагч талаас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байхаас гадна тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.
6.2 Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч талын ******* Ерөнхий Прокурорын газрын эрүүгийн хэргийн тусгай архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарсан эдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон хэргийн агуулгад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Хуульд зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633526 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч ******* ******* ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 319/ШШ2025/00762 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК-ний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633526 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч ******* ******* ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг ******* дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар ******* ээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
РГЛГЧ, ШҮҮГЧ М.НЯМБЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯ
ГЭР