| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 319/2025/00321/И |
| Дугаар | 206/МА2026/00008 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 206/МА2026/00008
2026 03 10 206/МА2026/000008
*******.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, *******аян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 319/ШШ2025/00776 дугаар шийдвэртэй,
******* аймгийн *******уянт сумын Цагаан бургас багт оршин суух, *******ат овогт *******ямбаагийн *******ийн нэхэмжлэлтэй,
******* аймгийн Жаргалант сумын *******ичигт багт байрлах, “ ” ТӨХК-ийн ******* аймаг дахь салбарт холбогдох
“******* Азза” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *******/ дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* аймгийн Мянгад сумын Мянгадын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 “******* Азза” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *******/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Мянгад сумын Мянгадын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *******.******* миний бие 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр "******* Азза" ТӨХК-ийн ******* аймгийн Мянгад сумын Мянгадын гүүрний арчлан хамгаалагчаар томилогдсон. Сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байсан. 2 жил ажиллаж байна. *******и алдаа дутагдал гаргаж байгаагүй. ******* аймагт Ардчилсан нам ялсан. Ардчилсан нам ялаад манай захирал солигдсон. ******* захирал 2025 оны 01 дүгээр сард "******* Азза" ТӨХК-ний захирлаар томилогдсон.
*******.******* намайг ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөхдөө нэг тушаалаар 4 ажилтныг чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйл, Зам тээврийн сайдын тушаалыг барьж ажлаас чөлөөлсөн.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа надад 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа хийгээгүй. *******и хөдөлмөрийн хугацаагүй гэрээтэй гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 “*******.******* нь 2023 оны 05 дугаар сараас эхлэн ******* аймгийн Мянгад сумын Мянгадын гүүрний арчлан хамгаалагчаар ажиллах хугацаандаа хариуцсан ажил үүргээ зохих ёсоор буюу ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгээгүй байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/05 дугаартай тушаал гаргаж, сахилгын хариуцлага хүлээлгэсэн болно. Мөн тушаалын 2 дахь зүйлд дахин зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах хүртэлх арга хэмжээ авахыг өөрт нь танилцуулсан болно. *******.******* нь гэр бүлийн хамт ******* аймгийн *******уянт сумын нутаг дэвсгэрт ажлын байрнаасаа 60-70 км зайтай байнга оршин сууж амьдардаг нөхцөл байдал нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхгүй зэрэг нөхцөл байдлууд нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон.
Иймд *******.*******ийг ажлаас чөлөөлсөн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *******/ дугаартай тушаал нь хуульд нийцсэн тушаал учир түүнийг буцаан томилох боломжгүй болно.” гэжээ.
3.******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 319/ШШ2025/00776 дугаар шийдвэрээр:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ямбаагийн *******ийг “ ” ТӨХК-ийн ******* аймаг дахь салбарын Мянгад сумын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож,
3.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хариуцагч “ ” ТӨХК-ийн ******* аймаг дахь салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,3,500 /дөрвөн сая хоёр зуун далан гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.*******т олгож,
3.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******.*******ийн ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “ ” ТӨХК-ийн ******* аймаг дахь салбарт даалгаж,
3.4 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 153,526 төгрөгийг хариуцагч “ ” ТӨХК-ийн ******* аймаг дахь салбараас гаргуулан улсын орлогод оруулж,
3.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаандиоролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,
3.6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 319/ШШ2025/00776 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна", Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасан "туршилтын хугацаагаар ажиллуулах", Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн болно.
4.1 ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 319/ШШ2025/00776 дугаартай шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ" хэсгийн 5.4-д Ажил олгогч "******* *******" ХХК-ын гүйцэтгэх захирал Н.*******атцагаан нь 2023 онд ажилтан *******.*******тэй туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг нэрлэн заасан бөгөөд дагалднаар ажиллуулах, туршилтын хугацаагаар ажиллуулах, улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах, түр ажлын байранд ажиллуулах, санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульчилсан.
- "******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *******/18 дугаар "Ажилд томилох тухай" тушаал, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар ажилтан *******.******* нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар 3 сарын хугацаагаар Мянгадын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд томилогдон ажилласан үйл баримт тогтоогдож байна.
Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтын хугацаагаар ажиллуулдаг. Ийнхүү туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сараас илүүгүй байх ба талууд харилцан тохиролцсоноор 1 удаа 3 сараас илүүгүй хугацаагаар сунгадаг.
Ажилтан *******.*******тэй байгуулсан туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болох үед ажил олгогч нь дахин сунгах, эсхүл ажил, үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа гэж үзвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах байтал хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг сунгаагүй, гэрээг цуцлах буюу ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрийг гаргаагүй байна гэх байдлаар зөв дүгнэсэн атлаа
Ажил олгогч ажилтныг 2023 оны 05 дугаар сард ажилд томилсноос хойш хуульд заасан туршилтаар ажиллах хугацаанаас илүү хугацаагаар ажиллуулсан, мөн ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүртэл байнгын ажлын байранд ажил, үүргээ гүйцэтгэсээр байсан, ажил олгогч хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй учраас ажилтан *******.*******тэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзнэ. Иймээс дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэгэнт тогтсон шүүхийн практик болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн байна.
4.1 ******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ажилтан *******. ******* нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн туршилтын 6/18 дугаар "Ажилд томилох тухай" тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар хугацаагаар 3 сарын хугацаагаар Мянгадын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд томилогдон ажилласан уйл баримт тогтоогдож байгаа. Мөн туршилтын хугацаа дуусмагц ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаалыг шинээр байгуулан ажиллаагүй нь хөдөлмөрийн гэрээг цаашид хугацаагүй байгуулах хууль зүйн үр дагавар үүсэх үндэслэл биш юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна.
50.1.1. Дагалднаар ажиллуулах,
50.1.2. Туршилтын хугацаагаар ажиллуулах,
50.1.3. Улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх,
50.1.4. Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах,
50.1.5. Түр ажлын байранд ажиллуулах,
50.1.6. Санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэх 6 үндэслэл заасан байхад хууль зөрчин тайлбарлаж, хугацаагүй үргэлжлэх хөдөлмөрийн гэрээтэй адилтган тайлбарлаж хууль зөрчсөн.
4.2 "******* *******" ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *******/ дугаартай нэхэмжлэг *******.*******ийг "Ажлаас чөлөөлөх" тухай тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 80 дугаар зүйл, Зам тээврийн сайдын 2016 оны 58 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.10 дахь заалтыг үндэслэсэн нь буруу байна гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн 5.5-д ажилтан, ажил олгогчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, санаачилгыг гаргасан, эсхүл хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох бөгөөд хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дүгнэсэн нь хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлд 80.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр цуцалж болно гэж хамаарахгүй юм. Мөн нэхэмжлэгч *******.*******тэй байгууллагын зүгээс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дах хэсэг буюу Хөдөлмөрийн гэрээний хугацаа хэсгийн 3.1-д зааснаар "туршилтын хугацаагаар, 3.2-д хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сар байна, 3.3-д туршилтын хугацаа дууссан өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлнө гэж тодорхой заасныг зөвшөөрч нэхэмжлэгч *******.******* нь гарын үсэг зурж баталгаажуулан хөдөлмөрийн харилцаа үүсэн байна.
Иймд "******* *******” ТӨХК-ний гүйцэтгэх захирал ******* нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *******/ дугаартай тушаал гарган өмнөх захирлын хууль зөрчсөн алдаа, зөрчлийг арилган нэхэмжлэг *******.*******ийг "Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 80 дугаар зүйл, Зам тээврийн сайдын 2016 оны 58 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.10 дахь заалтыг үндэслэсэн тушаал гарган, хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгож зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болно. Мөн нэхэмжлэгч *******.******* нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 03сарын 31 ний өдрийг хүртэл нийт 23 сарын хугацаанд ажиллах хугацаандаа цалин хөлс болгож, нийт 14.662.371 /арван дөрвөн сая зургаан зуун жаран хоёр мянга гурван зуун далан нэг/ төгрөг авснаас хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авбал зохих 1.636.383 / нэг сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун наян гурав/ төгрөг авсан гэж үзвэл хууль зөрчиж, 13.025.988 /арван гурван сая хорин таван мянга есөн зуун наян найм/ төгрөг авч, төрд хохирол учруулсан гэж үзэхээр байна.
Шүүхийн шийдвэрийн 6.1, 6.2, 6.3-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэрэг нийт 4.3.500 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Мөн 7 дугаар зүйлд " " ТӨХК-ийн ******* аймаг дахь салбарыг буруутай гэж үзэн улсын тэмдэгтийн хураамж 153.526 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтын дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй Улсын тэмдэгтийн журмын тухай хуулийн 41.1.5.гомдлоор авч хэлэлцэж буй хэргийн нэхэмжлэл тул чөлөөлөгдөх учиртай болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******.******* нь “******* Азза” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *******/ дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* аймгийн Мянгад сумын Мянгадын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг “******* Азза” ТӨХК-д холбогдуулан гаргажээ.
3.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ******* аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2/236 дугаар албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “******* *******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *******/ дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар зэргийг ирүүлжээ.
4.Хариуцагч тал “*******.******* нь гэр бүлийн хамт ******* аймгийн *******уянт сумын нутаг дэвсгэрт ажлын байрнаасаа 60-70 км зайтай байнга оршин сууж амьдардаг учраас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлууд нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон, ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцсэн учир түүнийг буцаан томилох боломжгүй.” гэж тайлбарлан татгалзлын үндэслэлээ нотлохоор ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, сахилгын хариуцлага тооцсон тушаал, Төрийн албан хаагчийн анкет, ажилд орохоор гаргасан өргөдөл, ажилд томилсон тушаал, Монгол Улсын Зам тээврийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай тушаалаар баталсан “Олон Улс, улсын болон орон нутгийн чанартай томоохон гүүр хамгаалагч, арчлагчийн ажиллах журам зэрэг баримтуудын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч “...Мянгадын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд туршилтын хугацаагаар ажиллаж байсан *******.*******ийг хөдөлмөрийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээсний дараа дахин ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас ажлаас чөлөөлсөн байхад ажил олгогчийг хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, дахин ноцтой зөрчил гаргасныг нотлоогүй гэж ажилтныг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ үү” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.
5.1. Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар ажил олгогч нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *******/18 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар ажилтан *******.*******ийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар буюу 3 сарын хугацаагаар Мянгадын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд томилж, мөн өдөр түүнтэй туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, мөн хуулийн 80 дугаар зүйл, Зам тээврийн сайдын 2016 оны 58 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.10 дахь заалтыг тус тус үндэслэн “******* Азза” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *******/ дугаар “Ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар Мянгадын гүүрний арчлан хамгаалагчаар ажиллаж байсан *******.*******ийг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэлээ ажилтан хөдөлмөрийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээсний дараа дахин ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарлаж гомдлоо энэ үндэслэлээр гаргасан байна.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “дагалднаар ажиллуулах, туршилтын хугацаагаар ажиллуулах, улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах, түр ажлын байранд ажиллуулах, санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэхээс” бусад тохиолдолд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульчилсан. Ажил олгогч ажилтныг тухайн ажилд авахдаа ажлын онцлог, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нь шалгах зорилгоор дээрх хуульд зааснаар туршилтын хугацаагаар томилон ажиллуулж болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.-т зааснаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд талууд харилцан тохиролцсоноор гэрээний хугацааг нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ажил олгогч нь ажилтантай туршилтын хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгах, цаашид үргэлжлүүлэн гэрээ байгуулж ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байна.
Ажилтан *******.*******ийг туршилтын хугацаагаар ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болох үед ажил олгогч нь уг гэрээг дээрх хуульд заасан хугацаагаар дахин сунгах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцлах, эсхүл хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах зэргээр гэрээнд өөрчлөлт оруулах эсэхийг талаар ажилтанд мэдэгдэж шийдвэрлээгүй байна. Ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй нь ажилтныг буруутгах үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг 2023 оны 05 дугаар сард ажилд томилсноос хойш хуульд заасан туршилтаар ажиллах хугацаанаас илүү хугацаагаар ажиллуулсан, мөн ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүртэл байнгын ажлын байранд ажил, үүргээ гүйцэтгэсээр байсан ажил олгогч хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй учраас ажилтан *******.*******тэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг хуульчилжээ.
Ажил олгогч нь ажилтныг гэр бүлийн хамт ******* аймгийн *******уянт сумын нутаг дэвсгэрт ажлын байрнаасаа 60-70 км зайтай байнга оршин сууж амьдардаг учраас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөрийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх татгалзлын үндэслэлээ хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар “******* *******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/05 дугаар тушаалаар ажилтан *******.*******т албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т зааснаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд ажил олгогч нь ажилтан сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээсний дараа дахин ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа тайлбарын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох талаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон талаар хариуцагч баримтаар нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтныг гэрээгээр хүлээсэн ямар үүргийг зохих ёсоор биелүүлээгүйг, сахилгын зөрчил гаргаж шийтгэл оногдуулсны дараа дахин сахилгын ямар зөрчлийг дахин гаргаж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэх талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан “...нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах” үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн ажилтны ажиллаж буй ажлын байр, хийж гүйцэтгэж байгаа ажил үүргийн онцлогтой холбогдуулан гэрээнд заасан ямар үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, ямар зөрчлийг “ноцтой” гэж тооцохыг хөдөлмөрийн гэрээний талууд хоорондоо харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол нэг бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн зааж тусгаагүй атлаа энэ үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлж дүгнэн зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, ажилтан *******.*******ийг урьд эрхэлж байсан Мянгадын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажил олгогчоос түүний ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153526 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 319/ШШ2025/00776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153526 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨ*******ЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА