| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 191/2025/02847/И |
| Дугаар | 210/МА2026/00748 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00748
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01105 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, өр төлбөрийг хуваах тухай сөрөг нэхэмжлэлтэй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, өр төлбөрийг хуваах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.
3. Бие даасан шаардлага гаргасан, гэрлэгчдийн дундаас төрсөн охин ******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлагыг шүүхэд гаргажээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1. *******, ******* нар нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.
4.2. Тэдний дундаас 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин *******, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүү *******, 2009 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү *******, 2008 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр охин ******* нар төрсөн.
5. Гэрлэгчид хоорондоо таарамжгүй, байнгын хэрүүл маргаантай, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулах шаардлагын талаар хэн аль маргаагүй. Иймд анхан шатны шүүх тэдгээрийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заажээ.
7. Зохигч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан Эвлэрлийн гэрээ-ний 1. нэхэмжлэгч болон хариуцагч нар гэрлэлтээ цуцлуулан, насан хүрээгүй хүүхдүүд болох *******, *******, ******* нарыг эцэг *******йн асрамжид үлдээхээр, 2. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 хороо, 16 хороолол, ******* тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон ******* улсын дугаартай приус-41 маркийн автомашиныг *******, *******, *******, ******* нар болон *******йн өмчлөлд хэвээр үлдээхээр, 3. Энэхүү гэрээний 1, 2 дугаар зүйлтэй холбогдуулан хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс *******т ногдох хэсгийг гаргуулах, ******* төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдлийг хуулийн дагуу хуваалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. 4. Энэхүү гэрээний 1, 2 дугаар зүйлтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* нь хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 5. Энэхүү гэрээний 1, 2 дугаар зүйлтэй холбогдуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах бие даасан шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. 6. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж баталгаажна гэж тус тус талууд харилцан тохиролцож, гарын үсэг зурсан байна. /хх-188/
7.1. Иймд анхан шатны шүүх талуудын дээрх тохиролцооны дагуу хүүхдийн асрамж болон тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах шаардлагыг шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт нийцсэн, талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7.2. Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, мэтгэлцэх зарчмыг алдагдуулан, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцолцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.
7.3. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч нь өмгөөлөгч *******тай байгуулсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ-г шүүхэд ирүүлсэн бөгөөд өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байх бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч, түүний өмгөөлөгч *******аас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасны шүүх хүлээн авч, 191/ШЗ2025/48437 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад товлон шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх 156-157/
7.4. Улмаар 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд талууд ...эвлэрэн хэлэлцэх асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулсан, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан байгаа тул ******* өмгөөлөгчөөс эвлэрлийн гэрээг авч шүүхэд гаргаж өгнө гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 191/ШЗ2025/55702 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минутад товлон шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх 164, 168-169/
7.5. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч *******аас шүүх ирүүлсэн хүсэлтдээ Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 191/ШЗ2025/55702 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутад хүртлэх хугацаагаар хойшлуулжээ. /хх171-178, 181-182/
7.6. 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч *******аас шүүх ирүүлсэн хүсэлтдээ: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Үүнээс гадна, хариуцагч ******* нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзахгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-194/
7.7. Иймд анхан шатны шүүх талуудын тэгш эрхийн зарчмыг хангахаар, зохигч талуудын хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэж, хуульд заасан ажиллагааг явуулсан байх тул анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ХУЛАН