Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00754

 

 

*******,******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2026/02320 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******,******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* газарт холбогдох

 

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч *******,******* нар нь хариуцагч ******* газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Бидний хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.6, 6*******дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацааг баримтлаагүй. Хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор дуудлага худалдааг явуулаагүй. Мөн хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшаас хэт багаар тогтоосон, хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас хойш хугацаа өнгөрч хөрөнгийн зах зээл дээрх ханш өөрчлөгдсөн тул хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэхийг даалгаж өгнө үү гэсэн бол, хариуцагч нь хариу тайлбартаа ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байсан гэж тайлбарласан.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

4. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2022/01644 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар уригдагч тал*******, ******* нар нь өргөдлийн шаардлага ******* төгрөгийг өргөдөл гаргагч ******* ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, үүрэг гүйцэтгэгч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд *******,******* нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-*******дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Мандал хотхон /17041/, Туул гол гудамж, 42 дугаар байр *******тоот хаягт байрлах, 320 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын эвлэрлийг баталгаажуулсан. /хх 80-82/

4.2 Улмаар хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй байх тул хариуцагч ******* газар нь 202*******оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн 183/ГХ2023/00668 дугаартай шүүхийн гүйцэтгэх баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаарх мэдэгдэл хүргүүлж, улмаар барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсныг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

4.*******Талууд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул 2024 оны 06 дугаар сарын 04-ний тогтоолоор ******* үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, ******* үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ******* төгрөг болохыг тогтоосон. /..../

4.4. Нэхэмжлэгч нар нь дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/00021 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 0*******дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/00445 магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 001/ШХТ2025/00512 тогтоолоор гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 93-103/

4.5 Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 001/ШХТ2025/00512 тогтоол гарснаас хойш ******* газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10/5 дугаартай Анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолоор нэхэмжлэгч нарын өмчлөлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, Мандал хотхон, 42 дугаар байр, *******тоотод байрлах, 320 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 09 дүгээр 19-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулах, анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон талаар шийдвэрлэж, нэхэмжлэгч*******, ******* нарт 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 04/190/20689 тоот мэдэгдлийг хүргүүлсэн, мэдэгдлийг хүлээн авсан талаар гарын үсэг зурж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэгдсэн байна. /хх 111-112/

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6*******дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд *******сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заажээ.

5.1. Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны тогтоол гарсан 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн тул 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулсныг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөд шинжээч үнэлгээ тогтоосны дараа нэхэмжлэгч нь уг үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байсан тул хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6*******дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацаанд албадан дуудлага худалдааг явуулаагүй гэж дүгнэхгүй.

 

5.2. Нэхэмжлэгч нар нь хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 6 сар өнгөрсөн байхад дахин үнэлгээг тогтоолгохгүйгээр анхны албадан дуудлага худалдааг явуулсан нь үндэслэлгүй гэсэн боловч нэхэмжлэгч нар нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон, үнэ цэнэ өссөн талаар баримтаар нотлоогүй байгаа тохиолдолд хариуцагчаас дахин үнэлгээ хийлгэхээр гаргасан хүсэлтийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10/5 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарах үед буюу албадан дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр гаргах үед дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөлт орсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

5.3. Иймд хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон талаараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч нар нь ...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Нэхэмжлэгч*******г оролцуулах, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн хүрээнд хамгаалах боломжийг олгохгүйгээр, шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарлаагүй атлаа хэргийг шийдвэрлэсэн, миний хүү *******ийг маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарсан гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Учир нь, нэхэмжлэгч нар нь 2025 оны 09 сарын 29-нд хамтран нэхэмжлэл гаргаж, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч *******, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч******* нарт тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан байна. /хх 70/

Мөн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжаар шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр товлон зарлаж, нэхэмжлэгч*******д түүний *******дугаарын утсаар нь мэдэгдсэн, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр товлон зарлаж, хуралдааны товыг нэхэмжлэгч*******д мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд тэмдэглэсэн байна. /хх 126, 129/

Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******,******* нар нь биечлэн оролцож, ...*******ийг өмгөөлөгчөөр оролцуулах, хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад нэхэмжлэгч*******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар тус тус гарын үсэг зурсан байна. /хх 130, 132, 133/

2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч******* нь хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул анхан шатны шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нар нь барьцаа хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2026/02320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ХУЛАН