| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/00768/И |
| Дугаар | 943 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 943
2016 оны 10 сарын 12 өдөр Дугаар 181/ШШ2016/00943 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Чингисийн өргөн чөлөө 62/1 тоотод байрлах, “Монголиан Стар Мелшерс” ХХК/РД: 2560526/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Өнгөт хэвлэлийн байранд байрлах, “Ай Консепт” ХХК/РД: 5022479/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 21 109 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монголиан Стар Мелшерс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “.... “Монголиан Стар Мелшерс” ХХК-иас “Ай Консепт” ХХК-тай харилцан тохиролцож Бараа зээлээр худалдах, худалдан авах “В-on13/93” дугаар гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан.
.... Иймд гэрээний дагуу нийлүүлсэн спиртэн төрлийн бүтээгдэхүүний үнэ болох 14 073 300 төгрөг, Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, гэрээний 7.2 дахь заалтын дагуу алданги 7 036 650 төгрөг, нийт 21 109 950 төгрөгийг “Ай Консепт” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Монголиан Стар Мелшерс” ХХК нь “Ай Консепт” ХХК-тай зохигчид харилцан тохиролцсоны үндсэн дээр эвлэрлийн гэрээг доорх нөхцлийн дагуу байгуулах хүсэлтэй байна.
1. Үндсэн төлбөр болох 14 073 300 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 30-ны өдрийн дотор төлж барагдуулах,
2. Алдангийн төлбөр болох 7 036 650 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 2, 16-ны өдрүүдэд бүтээгдэхүүний маркетингийн сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулах,
3.Тохиролцсон өдрүүдэд маркетингийн сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулахаас татгалзах, саад учруулсан тохиолдолд алдангийг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулах.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Монголиан Стар Мелшерс” ХХК нь хариуцагч “Ай Консепт” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 21 109 950 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрэлийн гэрээнд: “1. Үндсэн төлбөр болох 14 073 300 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 30-ны өдрийн дотор төлж барагдуулах,
2. Алдангийн төлбөр болох 7 036 650 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 2, 16-ны өдрүүдэд бүтээгдэхүүний маркетингийн сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулах,
3.Тохиролцсон өдрүүдэд маркетингийн сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулахаас татгалзах, саад учруулсан тохиолдолд алдангийг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулах.” гэж харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Зохигч талуудын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Монголиан Стар Мелшерс” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263499.75 төгрөгийн тал хувь 131749.87 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас, хариуцагч “Ай Консепт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 131749.87 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголиан Стар Мелшерс” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ