| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/00873/И |
| Дугаар | 952 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 952
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 81-144 тоотод оршин суух, Боржигон овогт Уртнасангийн Ганчимэг/РД:МЮ60120704/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3-т байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
2016 оны 6/250, 6/249, 6/248, 6/247, 6/246 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8588 тоот шийдвэрээр Уртнасан овогтой Ганчимэг би “Их ирээдүй” ББСБ-д 23 390 550 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдэгдсэн. Төлбөр төлөгч У.Ганчимэг би НШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Отгончимэгийн хэлсний дагуу өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 81-144 тоот хамт байрлах 29.4 м.кв хувийн сууц, 60 м.кв хувийн сууц, 500 м.кв газар, охин Б.Энхзаяагийн өмчлөлийн мөн хаягт байрлах 256 м.кв газар, 35 м.кв хувийн сууц зэргийг нийт 89 сая төгрөгөөр үнэлж бичиж өгсөн.
Гэтэл шийдвэр гүйцэтгэх албаныхан Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу миний үнэлсэн үнэлгээг 70 хувиар буулгаж дуудлага худалдаанд оруулах болсноо 2016 оны 05 дугаар сарын 27 өдрийн 6/250, 6/249, 6/248, 6/247, 6/246 тоот албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3/19012, 3/19013, 3/19014, 3/19017 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.
Үүнд гомдол гаргасан боловч 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр НШГА 3/348 тоот албан бичгээр хариу өгч хүсэлтийг хүлээн авах боломжгүйг мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд иргэний өмчийг 70 хувь бууруулж үнэлнэ гэсэн ямар ч заалт байхгүй байх ба НШГА мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхгүй, дур мэдэн хүний өмч үнэгүйдүүлж байгаад маш их гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж байна.
Иймд НШГА миний өмчийн албан ёсны үнэлгээ хийлгэхгүй сайн дураараа хямдруулж, дуудлага худалдаанд оруулах болсон. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/250, 6/249, 6/248, 6/247, 6/246 тоот тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8588 дугаар шийдвэрээр У.Ганчимэгээс 24 398 550 төгрөгийг гаргуулж “Их ирээдүй” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч У.Ганчимэгийн барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019198 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 81 гудамжны 1144 тоотод хаягт байршилтай 60 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрших эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021918 дугаарт бүртгэлтэй 29.4 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрших Г-2202011861 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 500 м2 талбайтай газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021919 дугаар бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 81-р гудамж 1144/а тоот хаягт байршилтай 35 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрших Г-2202011862 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг 5 барьцаа хөрөнгийг Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16/0324 дугаартай эд хөрөнгө битүүмжлэн тогтоолоор битүүмжилж, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16/0329 дугаартай тогтоолоор хураан авсан байна.
Төлбөр төлөгч У.Ганчимэг, өмчлөгч Б.Энхзаяа нараас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019198 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 81 гудамжны 1144 тоотод хаягт байршилтай 60 м.кв талбайтай хувийн сууцаа 35 000 000 төгрөг, мөн хаягт байрших эрхийн улсын бүртгэлийн Ү2202021918 дугаарт бүртгэлтэй 29.4 м.кв талбайтай хувийн сууцаа 15 000 000 төгрөг, мөн хаягт байрших Г-2202011861 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 500 м2 талбайтай газраа 11 000 000 төгрөг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021919 дугаар бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 81-р гудамж 1144/а тоот хаягт байршилтай 35 м.кв талбайтай хувийн сууцаа өмчлөгч Б.Энхзаяа нь 20 000 000 төгрөг, мөн хаягт байрших Г-2202011862 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа 8 000 000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн санал өгсөн. Төлбөр авагч “Их ирээдүй” ББСБ нь төлбөр төлөгч, өчлөгч нарын өгсөн үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тул үл хөдлөх хөрөнгийн анхан албадан дуудлага худалдаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019198 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 81-р гудамж, 1144 тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай хувийн сууцаа 35 000 000 төгрөг мөн хаягт байрших эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021918 дугаартай бүртгэлтэй 29.4 м.кв талбайтай хувийн сууцаа 15 000 000 төгөрг мөн хаягт байрших Г-220201861 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 500 м.кв талбайтай газраа 11 000 000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021919 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 81-р гудамж, 1144/а тоот хаягт байршилтай 35 м.кв талбайтай хувийн сууцаа өмчлөгч Б.Энхзаяа нь 20 000 000 төгрөг мөн хаягт байрших Г2202011862 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа 8 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ тус бүрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нарын харилцан тогтоосон үнийн 70 хувиар тооцон дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн боловч санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул дээрх барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу харилцан тогтоосон үнийн 50 хувиар тооцож 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар “албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцож авахыг төлбөр авагчид санал болгоно” гэж заасны дагуу худалдан борлогдоогүй дээр үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагч “Их ирээдүй” ББСБ-д санал болгож шийдвэрлэсэн.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Ганчимэг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2016 оны 6/250, 6/249, 6/248, 6/247, 6/246 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8588 дугаар шийдвэрээр У.Ганчимэгээс нийт 23 390 550 төгрөгийг гаргуулж “Их ирээдүй ББСБ” ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 642 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн болох нь 8588 дугаар шийдвэр, 642 дугаар гүйцэтгэх хуудас болон 16300210 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүлйийн 34.1-т “Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:”, 34.1.1-т “төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах .... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах/цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;” гэж заасан.
Хариуцагч нь барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2202019198 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 81 гудамжны 1144 тоотод хаягт байршилтай 60 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2202021918 дугаарт бүртгэлтэй, 29.4 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрших Г-2202011861 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 500 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн Ү-2202021919 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 16-р хороо Согоотын 81-р гудамж, 1144/а тоот хаягт байршилтай 35 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрших Г-2202011862 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилж, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хураан авсан болох нь эд хөрөнгийг битүүмжлэх 16/0324 дугаар болон эд хөрөнгийг хураасан 16/0329 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно ....” гэж заасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Ганчимэг, өмчлөгч Б.Энхзаяа нар 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчид дээр дурдсан барьцаа хөрөнгүүдийн үнийн саналыг гаргаж, төлбөр авагч “Их Ирээдүй капитал ББСБ” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үнийн саналыг хүлээн зөвшөөрч, дуудлага худалдаанд оруулах санал гаргасан болох нь нэхэмжлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үнийн саналын тухай хүсэлт, Б.Энхзаяагийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үнийн санал болон “Их Ирээдүй капитал ББСБ” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгүүдийг нэхэмжлэгч, үүрэг гүйцэтгүүлэгч “Их Ирээдүй капитал ББСБ” ХХК, өмчлөгч Б.Энхзаяа нарын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар тооцон тогтоож, анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр оруулах тухай № 6/246, 6/247, 6/248, 6/249, 6/250 тоот тогтоолуудыг гаргаж, энэ тухай нэхэмжлэгчид 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлүүдээр мэдэгдсэн болох нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолууд болон 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлүүдийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн № 6/246, 6/247, 6/248, 6/249, 6/250 тоот тогтоолуудыг гаргахдаа гаргахдаа хууль зөрчөөгүй байх ба тус тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч У.Ганчимэгт 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн ба нэхэмжлэгч өвчтэй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт шүүхэд ирүүлсэн байх боловч эмнэлгийн магадлагаа олгосон эмнэлгийн дарга, эмч М.Пүрэвдорж нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцоход эрүүл мэндийн байдал нь саад болохгүй тухай тайлбар өгсөн тул шүүх нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Ганчимэгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн № 6/246, 6/247, 6/248, 6/249, 6/250 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч У.Ганчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ