| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 197/2025/34259/И |
| Дугаар | 210/МА2026/00789 |
| Огноо | 2026-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00789
*******ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/002169 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ******* төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр хариуцагчид шилжүүлсэн байсан. Энэ мөнгөний талаар асуухад удахгүй өгнө гэж хэлээд өгөөгүй. Хааяа уулзаж мөнгөө асуухад удахгүй өгнө гэж хэлдэг байсан бөгөөд 8 дугаар сарын 04-ний өдөр гэрт ирж түлхүүр өгөхдөө өөрийн гараар ******* төгрөгийг 9 сарын 10-нд өгнө гэж бичсэн. Айлган сүрдүүлсэн, дарамталсан зүйл байгаагүй, 9 сарын 10-ны өдөр мөнгөө асуухад 1 сарын дараа өгье гэсэн. 10 дугаар сарын 10-ны өдөр мөнгөө асуухад чаддаг юм бол шүүхэд өгөөд аваарай гээд өгөхгүй байгаа гэсэн бол, хариуцагч нь хариу тайлбартаа ...миний бие *******той хамтран амьдарч байсан, 5 дугаар сарын 17-ны шөнө манай охин руу сургалтанд дэмжих зорилгоор мөнгө шилжүүлье, дансаа өгөөрэй, ээждээ битгий хэлээрэй гэж мессеж бичээд миний Хаан банкны данс руу 3 удаагийн гүйлгээгээр ******* төгрөгийг шилжүүлсэн. Би нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, өөрийнхөө хүсэл зоригийн үүднээс мөнгөө шилжүүлсэн учраас би төлөхгүй гэж тайлбарласан.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар буруу дүгнэлт өгч, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарласан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь Голомт банк ХК дахь *******тоот данснаас 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн Хаан банк ХК дахь *******тоот дансанд ******* төгрөгийг ******* гэх утгатай, ******* төгрөгийг ******* гэх утгатай, өөрийн Хаан банк ХК дахь *******данснаас ******* төгрөгийг *******. гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-41/
Нэхэмжлэгчээс дээрх ******* төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгө нь түүний дансанд шилжин орсон үйл баримтын талаар маргаагүй боловч зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх болон нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан шаардах эрхтэй эсэх талаар маргажээ.
4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч *******ын Голомт банк ХК болон Хаан банк ХК дахь данснаас хариуцагч *******гийн дансанд ******* төгрөгийг шилжүүлсэн, мөнгөн хөрөнгийг хариуцагч нь өөрийн дансаар хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
4.2. Хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгө болох ******* төгрөгийг буцаан төлөх үүрэггүй, түүний охинд сургалтад нь зориулан бэлэглэсэн, нэхэмжлэгч нь мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ зээл гэж зориулалтыг нь заагаагүй гэсэн боловч хариуцагч ******* нь хүлээн авсан мөнгөн хөрөнгийг өөр эрх зүйн харилцааны хүрээнд хүлээн авсан эсхүл буцааж төлөх нөхцөлгүйгээр авсан, бэлэглэсэн гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй.
Гэтэл хэргийн 13 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч ******* нь ******* миний бие *******сая төгрөгийг 9 сарын 10 *******өгнө гэж бичсэн байх ба тухайн хүлээн авсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид тодорхой хугацааны дараа төлнө гэдэг хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зуржээ.
Уг баримтыг хариуцагч өөрөө бичсэн болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг айлган дарамталж бичүүлсэн гэх тайлбар гаргасан. Гэвч энэ талаар эрх бүхий байгууллагад хандсан болохыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
4.3. Дээрх баримтаар мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, хүлээж авсан, буцаан төлөх харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байх тул буцаан төлөх үүргийг хариуцагч хүлээнэ.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас ******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжтой, хэргийг ердийн журмаар явуулах байтал тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, процессын алдаа гаргасан гэх гомдлыг хангахгүй.
Учир нь, нэхэмжлэгч нь зээлсэн ******* төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ нь харьяаллын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дугаар зүйлийн 751.1-д Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан тусгайлсан журмаар хянагдах хэргийн харьяалалд хамаарагдах нэхэмжлэл байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.
6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/002169 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас ******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай. гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******гаас 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ХУЛАН