Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1576

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00234 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлаж,

 

“2”. “Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул тэжээн тэтгүүлэх тухай хариуцагч С.Дэмбэрэлийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж,

 

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байр, 6 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хариуцагч С.Дэмбэрэлийн өмчлөлд үлдээж, хариуцагч С.Дэмбэрэлээс 46 000 000 төгрөг  гаргуулж Х.Болдмаа, Д.Энхбаяр нарт олгосугай” гэж,

 

4 дэх заалтын “… улсын орлогод хэвээр үлдээж …” гэсний дараа “нэхэмжлэгчээс  387 950  төгрөг гаргуулж улсын орлогод /Улаанбаатар хотын банк 2603002523 тоот данс/ оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 458 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2016/02569 дүгээр захирамжаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                                     

                                         ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ                                                            

                                                                                                             Г.ДАВААДОРЖ