Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 958

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр       Дугаар 181/ШШ2016/00958           Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                            

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайзын 3А-239 тоотод оршин суух, Цагаан үст овогт Должинсүрэнгийн Дайриймаа /РД: АЭ88022988/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-60А тоотод оршин суух, Орги овогт Ганбаатарын Баярдаваа /РД: СЩ84091712/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Дайриймаа би Г.Баярдаваатай 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “зээлийн гэрээ” байгуулан 2 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зээлдүүлсэн.

Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Г.Баярдаваа нь зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 2 000 000 төгрөг, түүний хүү болох 1 000 000 төгрөгийн хамт 3 000 000 төгрөг болсноос 200 000 төгрөгийг хасуулсан үлдсэн 2 800 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Д.Дайриймаа нь Г.Баярдаваад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 800 000 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хянагдаж байгаа юм. Г.Баярдаваа нь уг мөнгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж байна. Г.Баярдаваа нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн  төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дайриймаа нь хариуцагч Г.Баярдаваад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Дайриймаа нь хариуцагч Г.Баярдаваагаас нэхэмжилсэн зээлийн гэрээний  үүрэгт 2 800 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Зохигч талуудын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

 

 

Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Дайриймаа нь хариуцагч Г.Баярдаваагаас зээлийн гэрээний үүрэгт 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Баярдаваа төлөхийг зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн  төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59750 төгрөгийн 50 хувь болох 29875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 тоот данснаас 29875 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г.Баярдаваагаас 29875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Дайриймаад олгосугай.

 

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                           С.ХИШИГБАТ