| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0115/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 115
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Хохирогч Н.Мөнхтуяа,
Шүүгдэгч Ц.Цэсэм нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Цэсэмд холбогдох эрүүгийн 1931000000102 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шандас овогт Цэзнээгийн Цэсэм, Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 нөхөр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 1-132 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай РД:/МЬ77112702/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ц.Цэсэм нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр 8 дугаар баг, 5 дугаар хэсгийн 079 тоотод оршин суух Н.Мөнхтуяагийн эзэмшлийн 95-74 СЭА улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч талын цонхны шилийг хагалж 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийн, Samsung J-5 маркийн, 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг шидэн эвдэлж, нийт 610.000 /зургаан зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цэсэм мэдүүлэхдээ: “...Миний бие Олон улсын худалдааны төвд жимсний лангуу ажиллуулдаг бөгөөд манай нөхөр болон Мөнхтуяа 2 хүнсний ногоон дээр нэг дор зогсдог юм. 2019 оны 05 дугаар сарын 30-нд манай нөхөр хөдөө явчаад ирье гэсэн юм би хаашаа явах гэж байгаа юм гэхэд найзуудтайгаа салхинд гарах гэсэн юм гэж хэлэхэд нь би байнга зах дээр зогсдог юм болохоор хааяа ч гэсэн гараг гэж бодоод явуулсан юм. Тэгэхэд маргааш нь Мөнхтуяагийн хүү нь “ээж гэнэтхэн юманд явлаа гээд явсан утас нь холбогдоод байгаа мөртлөө утсаа авахгүй юм” гэсэн зүйл ярьсан болохоор нь надад нэг хар төрсөн юм. Манай захын хүмүүс ч гэсэн надад Мөнхтуяа болон манай нөхрийн талаар хэлж байсан ч тухайн үед нь би өөрөө хараагүй болохоор гээд итгэдэггүй байсан. Тэгээд тэр өдөр 16 цагийн үед нөхөртэйгээ утсаар ярьж хаана байгааг нь асуухад “Би Алтанбулагт явж байна оройдоо очно” гэхээр нь ямар хүмүүстэй явж байгааг нь асуухад найзуудынхаа нэрийг хэлсэн юм. Тэгээд тэр хүмүүс рүү нь залгаж асуухад “гэртэй байна хөдөө яваагүй” гэж хэлцгээсэн. Би чинь бас эмэгтэй хүн учраас надад хардах сэтгэл төрж өөрийн нүдээр харъя гэж бодоод Алтанбулаг сумын бензин клонк дээр хүлээж байсан. Тэгэхэд орой 22 цагийн үед Мөнхтуяагийн машин Алтанбулаг сумаас гарч ирж харагдсан. Би дотроо арай ч үгүй байлгүй дээ гэж бодоод хартал машин дотор нь хүнгүй ганцаараа юм шиг харагдсан тэгээд би баттай мэдэж авъя гээд аль орох нь вэ гээд дагаж явтал манай гэрийн хажууханд зогсож дотроос нь манай нөхөр гарч ирсэн юм. Тэгээд би аргагүй биеэ барьж чадалгүй ийм үйлдэл гаргасан. Энэ чинь бас миний 25 жилийн босгосон амьдрал шүү дээ би 3 хүүхэдтэй гэр бүлээ авч үлдэхийн тулд аргагүй ийм үйлдэл хийсэн Мөнхтуяатай би олон жил нэг дор зогсож худалдаа наймаа хийж байгаа тэгэхэд яагаад ингэж миний амьдралд оролцож гэр бүл үймүүлж байгааг ойлгохгүй үнэхээр гомдож байна. Ганц би биш олон гэр бүлийн амьдрал үймүүлж байгаа хэн дуртайтайгаа явдаг ийм хүмүүсээс болж өчнөөн гэр бүл салж өчнөөн хүүхэд өнчирч байгаа. Би үнэхээр биеэ барьж чадаагүй аргагүй тийм үйлдэл гаргасан тэрэндээ би маш их харамсаж байгаа олон жил Мөнхтуяатай нэг дор зогсож байгаа тийм байж ийм үйлдэл гаргасанд үнэхээр гайхаж байна. Эмэгтэй хүн өөрөө замбараатай байсан бол эрэгтэй хүн тэгэхгүй л байсан би гэхдээ нөхөртэй ч буруу өгч байгаа надад үнэхээр хэцүү байна” гэсэн мэдүүлэг,
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мөнхтуяа мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед Ганбатыг гэрийнх гадаа буулгахад л хаалга онгойгоод намайг Цэсэм үсдээд буулгаад ирсэн. Тэгээд би яаж байна аа? Цэсэмээ гэхэд Ганбат салгаад аваад явсан. Тэгээд би цаашаа гэрлүүгээ явж байсан чинь хажуунаас нэг машин ирээд тормослоод зогсохоор нь гайхаад хартал Цэсэм бууж ирээд хаалга онгойлгоод “Буугаад ир чи яахаараа миний нөхөртэй явалддаг юм” гээд нэг төмөр саваар зөндөө цохисон, би Цэсэмд чи түр хүлээж бай хэл амаараа учраа олъё гэхэд ерөөсөө тоогоогүй үргэлжлүүлээд цохиод л байсан тэр үед миний утас дуугарсан юм. Тэгсэн Цэсэм утасыг маань булааж аваад шидчихсэн. Мөн машины цонхыг чулуу ч юмуу төмөр сав ч юмуу нэг зүйлээр цохиод хагалчихаад л яваад өгсөн. ...Зүв зүгээр байж байгаад хүний нөхөртэй хардуулж бас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болсон манай зээгийн үсний найранд л хүмүүсийн дэргэд хүн харахын аргагүй зүс царайтай байсанд л гомдож байна. Эд хөрөнгө бол яахав төлөгдөж болно миний бие сэтгэл санаа л хэцүү байна би 5 хоног шокноос гарч чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1931000000102 дугаар хэргээс:
Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох (Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд)
3. Хохирогч Н.Мөнхтуяагийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн:
“... Ц.Цэсэм миний унаж явсан 95-74 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын 2 хаалганы цонхны шилийг хагалсан. Тухайн цонхнуудыг Ц.Цэсэм барьж явсан төмөр халуун саваараа цохиод хагалчих шиг болсон. Эвдэрсэн гэх Самсунг Жи-5 маркийн гар утас нь миний утас байгаа юм. Би тухайн утсыг шинэ зах дээрээс 2019 оны 05 дугаар сард 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ц.Цэсэм миний гар утсыг гарнаас булааж аваад шидсэн” гэх мэдүүлэг[1],
4. Гэрч А.Мөнхтөрийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:
“...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн өглөө ээж зах дээр байгаагүй. Би ажил дээр нь суусан. Ээж орой 23.50 цагийн үед манай ээж гэртээ зодуулсан байдалтай орж ирсэн. Юу болсон талаар асуухад “...захын нэг эмэгтэйд зодуулсан...” гэж хэлсэн. Ээжийг орж ирэхэд эмээ, өвөө, эгч, дүү нарын хамт байсан” гэх мэдүүлэг[2],
5. Гэрч Т.Ганбатын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:
“...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гадуур ажилтай байж байгаад 16 цагийн үед хуучин зах дээр өөрийн эхнэр Ц.Цэсэм дээр очиж уулзаад машинаа өгөөд хөдөө явлаа гээд гэртээ хүргүүлж буусан. Тэгээд байж байгаад 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу таксинд суугаад явсан. ...Тэгээд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Алтанбулаг сумаас Мөнхтуяагийн машинтай ирээд Сүхбаатар сумын “Монгол зоог”-ийн доод талын зогсоолд буух үед манай эхнэр Цэсэм шууд Мөнхтуяа руу дайрахад би салгаад явсан. Тэгээд намайг гэртээ байж байхад Мөнхтуяагийн охин залгаад танай эхнэр манай ээжийг зодчихлоо машин тэрэгний цонх хагалчихлаа гэхээр эхнэр лүүгээ залгахад утсаа авахгүй байсан” гэх мэдүүлэг[3],
6. Гэрч А.Хулангийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн:
“... 2019 оны 05 дугаар сарын 31-ний орой 00 цагийн орчим манай ээж Мөнхтуяа хүнд зодуулсан байдалтай цус нөжтэйгээ хутгалдсан үс нь сэгсийсэн байдалтай орж ирсэн.”гэх мэдүүлэг[4],
7. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №ТХҮ/118-069 дугаартай “...Тайлангаар үнэлэгдэж буй Самсунг Жи5 маркийн /2018 оны/ хөрөнгийн 2019 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөгөөр тогтоов” гэсэн үнэлгээний дүгнэлт[5],
8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №300 дугаартай “... Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 130.000 төгрөг.” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт[6],
9. Яллагдагч Ц.Цэсэмийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:
“... Надад хардах сэтгэл төрсөн. Хөдөө явна гэсэн хүн Мөнхтуяагийн машинаас бууж ирэхээр маш их уур хүрч биеэ барьж дийлээгүй. Би Н.Мөнхтуяагийн нүүр хэсэг рүү өөрийн гараараа цохисон. Хоолны халуун сав шидсэн. Гар утсыг нь өөр лүү шидээд барьж байсан төмөр саваараа машиных нь цонхыг хагалчихсан” гэх мэдүүлэг[7],
(Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт)[8] болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Дүгнэлт:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Цэсэм нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр 8 дугаар баг, 5 дугаар хэсгийн 079 тоотод оршин суух Н.Мөнхтуяагийн эзэмшлийн 95-74 СЭА улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч талын цонхны шилийг хагалж 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийн, Самсунг Жи-5 маркийн, 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг шидэн эвдэлж, нийт 610.000 /зургаан зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-мөрдөн байцаалтад хохирогч Н.Мөнхтуяагийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “... Ц.Цэсэм миний унаж явсан 95-74 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын 2 хаалганы цонхны шилийг хагалсан. Тухайн цонхнуудыг Ц.Цэсэм барьж явсан төмөр халуун саваараа цохиод хагалчих шиг болсон. Ц.Цэсэм нь миний нүүр хэсэг рүү гараараа цохисон, толгой руу төмөр халуун саваа шидсэн, үснээс зулгаасан. Намайг хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна. Олон удаа цохисон. Эвдэрсэн гэх Самсунг Жи-5 маркийн гар утас нь миний утас байгаа юм. Би тухайн утсыг шинэ зах дээрээс 2019 оны 05 дугаар сард 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ц.Цэсэм миний гар утсыг гарнаас булааж аваад шидсэн. Миний гар утас асахгүй, дэлгэц нь хагарсан ямар ч ажиллагаагүй болсон..” гэх мэдүүлэг[9]
-2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед Ганбатыг гэрийнх гадаа буулгахад л хаалга онгойгоод намайг Цэсэм үсдээд буулгаад ирсэн. Тэгээд би яаж байна аа? Цэсэмээ гэхэд Ганбат салгаад аваад явсан. Тэгээд би цаашаа гэрлүүгээ явж байсан чинь хажуунаас нэг машин ирээд тормослоод зогсохоор нь гайхаад хартал Цэсэм бууж ирээд хаалга онгойлгоод “Буугаад ир чи яахаараа миний нөхөртэй явалддаг юм” гээд нэг төмөр саваар зөндөө цохисон, би Цэсэмд чи түр хүлээж бай хэл амаараа учраа олъё гэхэд ерөөсөө тоогоогүй үргэлжлүүлээд цохиод л байсан тэр үед миний утас дуугарсан юм. Тэгсэн Цэсэм утасыг маань булааж аваад шидчихсэн. Мөн машины цонхыг чулуу ч юмуу төмөр сав ч юмуу нэг зүйлээр цохиод хагалчихаад л яваад өгсөн. ...Зүв зүгээр байж байгаад хүний нөхөртэй хардуулж бас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болсон манай зээгийн үсний найранд л хүмүүсийн дэргэд хүн харахын аргагүй зүс царайтай байсанд л гомдож байна. Эд хөрөнгө бол яахав төлөгдөж болно миний бие сэтгэл санаа л хэцүү байна би 5 хоног шокноос гарч чадахгүй байсан...” (шүүх хуралдааны тэмдэглэлд)
-мөрдөн байцаалтад гэрч А.Мөнхтөрийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн өглөө ээж зах дээр байгаагүй. Би ажил дээр нь суусан. Ээж орой 23.50 цагийн үед манай ээж гэртээ зодуулсан байдалтай орж ирсэн. Юу болсон талаар асуухад “...захын нэг эмэгтэйд зодуулсан...” гэж хэлсэн. Ээжийг орж ирэхэд эмээ, өвөө, эгч, дүү нарын хамт байсан” гэх мэдүүлэг[10]
-мөрдөн байцаалтад гэрч Т.Ганбатын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гадуур ажилтай байж байгаад 16 цагийн үед хуучин зах дээр өөрийн эхнэр Ц.Цэсэм дээр очиж уулзаад машинаа өгөөд хөдөө явлаа гээд гэртээ хүргүүлж буусан. Тэгээд байж байгаад 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу таксинд суугаад явсан. ...Тэгээд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Алтанбулаг сумаас Мөнхтуяагийн машинтай ирээд Сүхбаатар сумын “Монгол зоог”-ийн доод талын зогсоолд буух үед манай эхнэр Цэсэм шууд Мөнхтуяа руу дайрахад би салгаад явсан. Тэгээд намайг гэртээ байж байхад Мөнхтуяагийн охин залгаад танай эхнэр манай ээжийг зодчихлоо машин тэрэгний цонх хагалчихлаа гэхээр эхнэр лүүгээ залгахад утсаа авахгүй байсан” гэх мэдүүлэг[11]
-мөрдөн байцаалтад гэрч А.Хулангийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “... 2019 оны 05 дугаар сарын 31-ний орой 00 цагийн орчим манай ээж Мөнхтуяа хүнд зодуулсан байдалтай цус нөжтэйгээ хутгалдсан үс нь сэгсийсэн байдалтай орж ирсэн” гэх мэдүүлэг[12]
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №ТХҮ/118-069 дугаартай “...Тайлангаар үнэлэгдэж буй Самсунг Жи5 маркийн /2018 оны/ хөрөнгийн 2019 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөгөөр тогтоов” гэсэн үнэлгээний дүгнэлт[13], Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №300 дугаартай “... Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 130.000 төгрөг.” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт[14], шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь тухайн өдөр шүүгдэгч Ц.Цэсэм нь өөрийн нөхөр Т.Ганбаттай хамт ажилладаг өөрөөр хэлбэл зах дээр өөд өөдөөсөө харан олон жил наймаа хийж байгаа Н.Мөнхтуяатай хардан түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийн жолооч талын цонхны шилийг хагалж, мөн Самсунг Жи-5 маркийн гар утсыг шидэн эвдэлж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цэсэм нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзвэл хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, хэн түүнд хохирол учруулсан талаар зөрүүтэй мэдүүлээгүй байна.
Шүүгдэгч Ц.Цэсэм нь гэмт хэрэг үйлдснээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн бУойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийн хувийн байдал, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан Прокурорын газраас шүүгдэгчийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг багасган шүүгдэгчийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр тал
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар тал
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр тал
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 40-43 дугаар тал
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дүгээр тал
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дугаар тал
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр тал
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар тал
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр тал
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 40-43 дугаар тал
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шандас овогт Цэзнээгийн Цэсэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шандас овогт Цэзнээгийн Цэсэмийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Цэсэмийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Цэсэмд мэдэгдсүгэй.
5.Ялтан Ц.Цэсэм нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан Ц.Цэсэмд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.АМАРГЭРЭЛ