| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0130/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 128
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар, улсын яллагч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч Б.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Батсайханы Чинзоригт холбогдох эрүүгийн 1902001470148 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Батсайханы Чинзориг, Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр замын 1 дүгээр ангийн 11 дүгээр хэсэгт замчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Мандал сум, 6 дугаар баг, Ноёдын 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай РД:/МЗ82112539/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Чинзориг нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Даваат” гэх газар зөвшөөрөлгүйгээр 13.158 метр куб мод бэлтгэж, байгаль экологид 675,005 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чинзориг мэдүүлэхдээ: “2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Номголжин ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мод бэлтгэх газар зааж өгсөн юм. Тэгээд 2 сарын дараа би мод бэлтгэх газарлуугаа явж мод бэлтгэсэн юм. Гэтэл “Номголжин” ХХК-ны зааж өгсөн мод бэлтгэх ёстой байсан газрыг андууран өөр газраас мод бэлтгэсэн байсан. Очсон газар уртаар нь тайрсан 4-5 мод байхад нь нэмж 5-6 мод унагааж машиндаа ачин буцах замдаа улсын байцаагчид баригдсан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, учруулсан хохирлоо төлсөн” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Эрүүгийн 1902001470148 дугаар хэргээс:
Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг бусад баримтууд болох (Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд)
2.Хохирогч Э.Одгаравын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн:
“...иргэн Б.Чинзориг нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн хэргийн талаар ойлгож мэдлээ, мэргэжлийн байгууллагаас тогтоосон ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг[1],
3.Гэрч Д.Отгонбаярын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:
“...2019 оны 02 дугаар сарын 28-ны үүрээр 05 цагийн үед Чинзориг болон Отгонбат нарын хамт Зил-131 маркийн 86-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй уул руу модонд явсан. Би яг хаанаас мод бэлтгэж ачиж байгаа газрынх нь нэрийг бол хэлж мэдэхгүй. Ямар ч л байсан Мандал сумаас хойш Ялбагийн постноос цааш нилээн явж байгаад уулын ам руу орж машинаа зогсоож, цааш бид 3 алхаж модоо харах үед уртаар нь бэлтгэсэн мод газарт байсан. Тэгээд тэрэн дээр нь нэмж бид 3 мод бэлтгэж машин дээрээ ачиж сумын төв рүү явах үед буюу мод тээвэрлэсэн газраасаа нээх холдолгүй шалгалтын 3 хүнд баригдаж сумын төвийн журмын хашаанд модтой машинаа хийлгэсэн...” гэх мэдүүлэг[2],
4.Гэрч Б.Отгонбатын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:
“...2019 оны 02 дугаар сарын 28-ны үүрээр 05 цагийн үед Чинзориг болон Отгонбаяр нар манай гадаа Зил-131 маркийн 86-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж намайг авч, уул руу модонд явсан. Тэр өдөр 11 цагийн орчимд мод бэлтгэх газарт очиход бэлдсэн мод байсан. Тэр бэлдсэн модон дээр Чинзориг, Отгонбаяр бид 3 нэмж 5-6 ургаа мод унагаж 4 метрээр нь тайрч машиндаа ачиж дуусгаад 15 цагийн орчимд мод бэлтгэсэн газраасаа хөдлөөд нээх удалгүй шалгалтын хүмүүстэй таарчихсан юм” гэх мэдүүлэг[3],
5.Гэрч Н.Буяндэлгэрийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн:
“...Б.Чинзоригийн ойгоос мод бэлтгэсэн гэх
-52 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 474 И49 14 253
-42 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 491 И49 14 253
-50 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 514 И49 14 247
-38 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 513 И49 14 244
-55 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 506 И49 14 244
-45 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 486 И49 14 243
Энэхүү солбицолын цэг бүхий газар нь “Номголжин” ХХК-ийн мод бэлтгэх зөвшөөрөл авсан “Харганат” гэх газартай давхцахгүй байна. Дээрх солбицолын цэг бүхий газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Даваат” гэх газар буюу 537 дугаар хэсэглэлийн ойг зааж байна. Энэхүү солбицолын цэгүүдийг Ерөө сумын ойн сангийн мэдээллүүдийг байрлуулсан компьютерийн Arc Gis программ дээр оруулан үзсэн болно. “Харганат”, “Даваат” гэх газар нь хоорондоо 8 км зайтай байна. Би энэхүү зураглалыг гаргаж мэдүүлэгт хавсаргуулья” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч И.Алтанцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн:
“...Б.Чинзоригийн ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд манай компани ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй, манай компани ойгоос мод бэлтгэх зөвшөөрлөө хуулийн дагуу авсан бөгөөд гэрээгээр ажил гүйцэтгүүлэхээр тохироод тухайн хүнд мод бэлтгэх газрыг зааж өгөөд явуулж байхад өөр газраас мод бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг[5],
6. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс гаргасан шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[6],
7. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[7],
8. Ой модны сургалт судалгааны хүрээлэнгээс гаргасан дүгнэлт[8],
9. “Арвижих Эстимейт” ХХК-ийн үнэлгээ[9],
10. Гэрч Д.Одонгэрэлийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн:
“...Д.Батболд ах Швед улсад гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байгаа. 2018 оны 3 сард байхаа хоног хугацааг нь сайн мэдэхгүй байна. Швед улс руу гэр бүлийн хамт явсан. ...Батболд ахад бор ногоон өнгийн Зил-131 маркийн 86-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Ер нь өөрт нь Зил-131 маркийн 2 тээврийн хэрэгсэл байснаас нэгийг нь зараад нөгөөг нь манай дүү Д.Алтантүлхүүрт өгсөн өөр мэдэх зүйл алга...Сураг сонсоход Чинзориг гэх хүнд зарсан гэж байсан” гэх мэдүүлэг[10],
11. Б.Чинзоригийн яллагдагчаар 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...”Номголжин” ХХК-нд олгосон зөвшөөрлийн дагуу уулнаас мод бэлтгэх ажлыг хийж нийлүүлэх гэрээ байгуулж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харганат” гэх газраас мод бэлтгэх байсан боловч газраа сайн мэдэхгүй учир андуурч цаана нь байдаг “Даваат” гэх газраас нэг машин мод бэлтгэж яваад баригдсан. “Номголжин” ХХК-ийн зүгээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харганат” гэх газраас мод бэлтгээрэй гэж 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тухайн газарт нь очиж зааж өгсөн боловч би сарын дараа явсан болохоор “Харганат” гэх газрыг андуурч “Даваат” гэх газраас мод бэлтгэсэн байсан. Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харганат” гэх газраас 4 метрийн урттай, 26 ширхэг шинэс мод бэлтгэсэн, хууль бусаар зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэх нь хориотой гэдгийг мэднэ. ...Шинжлэх ухааны их сургуулийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн, Ой судалгаа хөгжлийн төв болон эд зүйлийн үнэлгээний дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. ...Д.Батболд гэдэг хүн гадаад явсан гэсэн, би сайн танихгүй, уг нь бол худалдаж авсан. Гэхдээ төлбөр мөнгө нь жаахан дутуу учир нэрээ шилжүүлж аваагүй байсан” гэх мэдүүлэг[11] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Чинзориг нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Даваат” гэх газар зөвшөөрөлгүйгээр 13.158 метр куб мод бэлтгэж, байгаль экологид 675,005 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хариуцагчаар томилогдсон Ерөө сумын засаг даргын орлогч Э.Одгаравын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...иргэн Б.Чинзориг нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн хэргийн талаар ойлгож мэдлээ, мэргэжлийн байгууллагаас тогтоосон ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг[12],
-мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонбаярын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 02 дугаар сарын 28-ны үүрээр 05 цагийн үед Чинзориг болон Отгонбат нарын хамт Зил-131 маркийн 86-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй уул руу модонд явсан. Би яг хаанаас мод бэлтгэж ачиж байгаа газрынх нь нэрийг бол хэлж мэдэхгүй. ...бид 3 алхаж модоо харах үед уртаар нь бэлтгэсэн мод газарт байсан. Тэгээд тэрэн дээр нь нэмж бид 3 мод бэлтгэж машин дээрээ ачиж сумын төв рүү явах үед буюу мод тээвэрлэсэн газраасаа нээх холдолгүй шалгалтын 3 хүнд баригдаж сумын төвийн журмын хашаанд модтой машинаа хийлгэсэн...” гэх мэдүүлэг[13],
-мөрдөн байцаалтад гэрч Б.Отгонбатын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 02 дугаар сарын 28-ны үүрээр 05 цагийн үед Чинзориг болон Отгонбаяр нар манай гадаа Зил-131 маркийн 86-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж намайг авч, уул руу модонд явсан. Тэр өдөр 11 цагийн орчимд мод бэлтгэх газарт очиход бэлдсэн мод байсан. Тэр бэлдсэн модон дээр Чинзориг, Отгонбаяр бид 3 нэмж 5-6 ургаа мод унагаж 4 метрээр нь тайрч машиндаа ачиж дуусгаад 15 цагийн орчимд мод бэлтгэсэн газраасаа хөдлөөд нээх удалгүй шалгалтын хүмүүстэй таарчихсан юм” гэх мэдүүлэг[14],
-мөрдөн байцаалтад ой зүйч мэргэжилтэй, ойн ангийн ахлах мэргэжилтэн, гэрч Н.Буяндэлгэрийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн:
“...Б.Чинзоригийн ойгоос мод бэлтгэсэн гэх
-52 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 474 И49 14 253
-42 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 491 И49 14 253
-50 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 514 И49 14 247
-38 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 513 И49 14 244
-55 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 506 И49 14 244
-45 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 03 486 И49 14 243
Энэхүү солбицолын цэг бүхий газар нь “Номголжин” ХХК-ийн мод бэлтгэх зөвшөөрөл авсан “Харганат” гэх газартай давхцахгүй байна. Дээрх солбицолын цэг бүхий газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Даваат” гэх газар буюу 537 дугаар хэсэглэлийн ойг зааж байна. Энэхүү солбицолын цэгүүдийг Ерөө сумын ойн сангийн мэдээллүүдийг байрлуулсан компьютерийн Arc Gis программ дээр оруулан үзсэн болно. “Харганат”, “Даваат” гэх газар нь хоорондоо 8 км зайтай байна. Би энэхүү зураглалыг гаргаж мэдүүлэгт хавсаргуулья” гэх мэдүүлэг[15],
-мөрдөн байцаалтад гэрч И.Алтанцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн “...Б.Чинзоригийн ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд манай компани ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй, манай компани ойгоос мод бэлтгэх зөвшөөрлөө хуулийн дагуу авсан бөгөөд гэрээгээр ажил гүйцэтгүүлэхээр тохироод тухайн хүнд мод бэлтгэх газрыг зааж өгөөд явуулж байхад өөр газраас мод бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг[16],
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс гаргасан шинжээчийн дүгнэлт, ойн сангийн тархалтын гэрэл зургийн үзүүлэлт[17]
Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг тогтоох
| № | Уртын хэмжээ /метр/ | Нарийн үзүүрийн голч /см/ | Модны тоо /ширхэг/ | Нэг модны эзэлхүүн /м/куб/ | Нийт эзэлхүүн м/куб |
|
| 1 | 4 | 28 | 2 | 0.283 | 0.566 |
|
| 2 | 4 | 30 | 1 | 0.322 | 0.322 |
|
| 3 | 4 | 32 | 3 | 0.363 | 1.089 |
|
| 4 | 4 | 34 | 4 | 0.407 | 1.628 |
|
| 5 | 4 | 36 | 3 | 0.453 | 1.359 |
|
| 6 | 4 | 38 | 4 | 0.502 | 2.008 |
|
| 7 | 4 | 40 | 1 | 0.554 | 0.554 |
|
| 8 | 1 | 42 | 3 | 0.608 | 1.824 |
|
| 9 | 4 | 44 | 1 | 0.664 | 0.664 |
|
| 10 | 4 | 46 | 2 | 0.723 | 1.446 |
|
| 11 | 4 | 50 | 2 | 0.849 | 1.698 |
|
| 12 |
|
| 26 |
| 13.158 м/куб |
|
Хүснэгт[18] Экологи-эдийн засгийн үнэлгээ: 13.158х1.8 итгэлцүүр х28500 төгрөг=675.005 төгрөг /зургаан зуун далан таван мянга тав/
-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[19],
-Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №Т2019-11 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн мод нь дундажаар 61,25%-ийн чийглэгтэй, хөндлөн огтлол болон ширхэгийн дагуу чиглэлд гүн цууралт, хагаралт үүсээгүй, ойн түймэр, механик гэмтэлд өртөж байгаагүй, хэвийн өсөлттэй шинэс /Larix sibirica/ мод байна” гэсэн шинжээчийн дүгнэлт[20] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.Чинзориг нь “Номголжин” ХХК-ний “Ойд үйлдвэрлэлийн ашиглалт” явуулах хууль ёсны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ажил гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээ байгуулж, мод бэлтгэх газрыг заалгасан боловч мод бэлтгэх зөвшөөрөлтэй газрын байршлыг андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан “Номголжин” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, ойд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, хөдөлмөрийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгч Б.Чинзориг нь хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй.
Иймд шүүгдэгч Б.Чинзоригийг “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2.Шүүгдэгч Б.Чинзоригт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.Чинзоригт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Чинзориг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн болно.
3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Чинзориг нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 675,005 /зургаан зуун далан таван мянга таван/ төгрөгийг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,025,015 /хоёр сая хорин таван мянга арван таван/ төгрөг төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Чинзоригийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 4 м урттай 26 ширхэг шинэс мод, мөн Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “дружба” нэртэй 1 ширхэг хөрөөг тус тус худалдан борлуулж улсын орлогод оруулж, 86-09 СБА улсын дугаартай, Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанаас чөлөөлж, шүүгдэгч Б.Чинзоригт буцаан олгохоор шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Чинзориг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Чинзоригийн урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр заав.
[1] Хавтаст хэргийн 103-104 дүгээр тал
[2] Хавтаст хэргийн 111-112 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 109-100 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 115 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 118-119 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 123-128 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 116-117 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 132-134 дүгээр тал
[9] Хавтаст хэргийн 137 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 150 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 145-147 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 103-104 дүгээр тал
[13] Хавтаст хэргийг 111-112 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 109-110 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 114-115 дугаар тал
[16] Хавтаст хэргийн 119 дүгээр тал
[17] Хавтаст хэргийн 124-128 дугаар тал
[18] Хавтаст хэргийн 125 дугаар тал
[19] Хавтаст хэргийн 116-117 дугаар тал
[20] Хавтаст хэргийн 134 дүгээр тал
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Чинзоригт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Чинзоригийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Чинзориг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар ялтан Б.Чинзориг нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 675,005 /зургаан зуун далан таван мянга таван/ төгрөгийг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,025,015 /хоёр сая хорин таван мянга арван таван/ төгрөг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт хураагдсан 86-09 СБА улсын дугаартай, Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанаас чөлөөлж, шүүгдэгч Б.Чинзоригт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 4 м урттай 26 ширхэг шинэс мод, мөн Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “дружба” нэртэй 1 ширхэг хөрөөг тус тус худалдан борлуулж, улсын орлогод оруулсугай.
8. Ялтан Б.Чинзориг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
9.Ялтан Б.Чинзоригт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ