Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00881

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2026/002336 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* газарт холбогдох

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг 1 хороо ******* ХХК

 

Шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шинжээч нь үнэлгээний аргачлал зөрчсөн, зах зээлээс хэт өндөр үнэлсэн ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1.3, 4.1.5 зүйлийн зөрчсөн, таамаглал нь үндэслэлгүй, шинжээч хөрөнгийг очиж үзэлгүй тайлан гаргасан, шинжээчийн тайлан хууль, стандарт, журмыг зөрчсөн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Тайлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад нийцсэн гэж тус тус тайлбарласан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргадаг.

 

5. Банкны төлбөр барагдуулах газар нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч ******* ХХК-нд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох ******* ХХК-ийн эзэмшлийн MY-*******дугаартай Говь-Алтай аймаг Төгрөг сум, Хүрэн гол нэртэй газарт байрлах ******* талбайтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, ******* ХХК-ийн эзэмшлийн MY-*******дугаартай нүүрсний орд 708.35 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлжээ. /хх 83-97/

 

5.1. Талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар Б/33 тогтоолоор Шинжээч томилж, шинжээч мэргэшсэн үнэлгээчин ******* дээрх хөрөнгүүдийг ******* төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг Банкны төлбөр барагдуулах газарт хүргүүлсэн байна. /хх 11-56/

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө., 7.2-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаар, эсхүл доор дурдсан төрийн байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг батална, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна., 8.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна, 8.2.1-д хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх, 8.2.2-т хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх. Аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх, 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж тус тус заажээ.

 

6. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

6.1. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1.2-т Үндсэн хүчин зүйлс болон дүгнэлт хэсгийн 7-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт хэсэгт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3-3/2883 тоот албан бичгийн дагуу Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, Газрын тосны газраас гаргаж өгсөн гаргасан албан бичгээр тодорхойлогдоно. гэж тусгасан байна. /хх 15/

 

6.2. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл-ийг үнэлгээний тайланд тусгана гэж зааснаар үнэлгээ хийж байгаа үнэлгээчин нь тухайн үнэлгээг хийхдээ мэдээллийн эх сурвалжаа ямар баримтыг үндэслэж үнэлгээ хийсэн талаараа үнэлгээний тайланд тусгах учиртай.

 

6.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* газраас 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 3-3/2883, 3-3/2884 тоот Хамтран ажиллах тухай албан бичгээр Үндэсний геологийн алба болон Ашигт малтмал газрын тосны газарт Бүртгэлийн *******дугаартай гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч ******* ХХК-ийн эзэмшлийн *******, МҮ-*******дугаартай, Говь-Алтай аймгийн Төгрөг сум, Хүрэн гол нэртэй газарт байрлах ******* нүүрсний ордны 570.44, 708.35 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл /ТЗ/-ийн эзэмших эрхийн үнэлгээг тогтоолгохоор үнэлгээчин *******ыг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Энэхүү үнэлгээний ажилд зайлшгүй шаардлагатай байгаа доорх мэдээллийг шинжээч, үнэлгээчин *******т танилцуулж, холбогдох материалуудыг хуулбарлан авах боломжоор хангаж өгнө үү. Үүнд: *******, МҮ-*******дугаартай ашиглалтын ТЗ-ийн дагуу тухайн ордны нөөц баталсан баримт бичгүүд, нөөцийн тодотгол, тогтоол, хурлын шийдвэр, *******, МҮ-*******дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд ашигт малтмалын ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл, түүний нэмэлт тодотгол, *******, МҮ-*******дугаартай ТЗ-ийн ордыг ашигласан уулын ажлын сүүлийн 5 жилийн тайлан /2020-2025 он/, 2020-2025 оны төлөвлөгөө, *******, МҮ-*******дугаартай ашиглалтын ТЗ-ийн ордыг ашигласан нөөцийн хөдөлгөөнтэй холбогдсон мэдээлэл, материалыг тус тус яаралтай гарган өгч, хамтран ажиллана уу гэх албан бичгийг тус тус хүргүүлсэн байна. /хх100-101/

 

6.4. Дээрх албан бичгийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11/2609 тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр ******* газарт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт орших ******* ХХК-ийн эзэмшлийн МV-*******MV-*******дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн нөөц хэлэлцсэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, нөөц бүртгэсэн шийдвэрийг Үндэсний геологийн албанд хандаж авна уу. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт орших ******* нүүрсний ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй байна. *******, МҮ-*******дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайд 2020-2025 онуудад үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөө, 2020-2024 онуудад үйл ажиллагаа явуулаагүй талаар Х тайланг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу ирүүлсэн бөгөөд нөөцийн хөдөлгөөн хийгдээгүй байна. гэсэн албан бичгийг хүргүүлжээ./хх-107/

6.5. Мэргэшсэн үнэлгээчин ******* нь үнэлгээний тайланг Банкны төлбөр барагдуулах газарт 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт-аар тогтоогдож байх бөгөөд үнэлгээний тайланг гаргасан шинжээч шүүх хуралдаанд оролцохдоо 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 3-3/2883, 3-3/2884 тоот Хамтран ажиллах тухай албан бичгүүдтэй танилцаж үнэлгээг гаргасан, Геологийн үндэсний албанаас уул эрхэлсэн газрын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, ХХ0303 дугаартай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эрдэс баялгийн мэргэжлийн дүгнэлтийг үндэслэж үнэлгээ гаргасан гэж байгаа боловч үнэлгээнд ашигласан эх сурвалж дээр ямар баримтыг ашиглан үнэлгээ хийсэн талаарх мэдээллийн эх сурвалжийг үнэлгээний тайландаа тодорхой дурдаагүй, мэдээлэл агуулсан баримтыг гаргаж ирүүлээгүй нь хөрөнгийн үнэ цэнийг үндэслэлтэй тогтоосон эсэхэд эргэлзээтэй байна.

 

Түүнчлэн, үнэлгээний тайлангийн тусгай таамаглалууд хэсэгт холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулж авсан бичиг баримтын хүрээнд нөөцийг тодорхойлсон бөгөөд түүнээс хойш олборлолт хийгдээгүй, уулын ажлын төлөвлөгөө гаргаж байгаагүй гэх мэдээлэлд тулгуурлан анх бүртгэгдсэн нөөцийг бүрэн олборлох боломжтой гэж үзсэн гэсэн байх бөгөөд шинжээч орлогын хандлагын хорогдуулсан мөнгөн гүйлгээний аргыг хэрэглэн хөрөнгийн цэвэр орлогын тооцоо, борлуулалтын орлогын тооцоо, уурхайн хүчин чадлын тооцоог ижил хүчин чадал бүхий чулуун нүүрсний ордны тооцоололд тулгуурлан тусгай таамаглал дэвшүүлэн гаргасан гэсэн боловч тухайн орд газрын техник эдийн засгийн үзүүлэлт гараагүй байгаа нөхцөлд үнэлгээ хийхдээ ямар ижил хүчин чадал бүхий орд газрыг харьцуулан жишиг болгож үнэлсэн талаарх баримт, мэдээлэл үнэлгээний тайланд тусгагдаагүй байна.

 

6.6. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний тайлан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн, зөвхөн орлогын хандлагын аргыг ашиглаж байгаа бол таамаглалд үндэслэлгүй, техник эдийн засгийн үндэслэлд тулгуурлан эх сурвалж баримт мэдээлэлд үндэслэн дүгнэлтийг гаргах байсан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2026/002336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ХУЛАН