| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 191/2026/00654/И |
| Дугаар | 210/МА2026/00926 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00926
*******
нарын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/02310 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. хариуцагч ******* нь найз ******* хүүтэй мөнгө зээлэх хүн олж өгөөч гэж хүссэн тул ******* нь өөрийн эгч ******* нарт хэлж, сарын 10 хувийн хүүтэй зээлэхийг гуйснаар нэхэмжлэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* төгрөг, ******* төгрөг, ******* төрөг, 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* төгрөгийг тус тус хариуцагч *******т шилжүүлсэн, нэхэмжлэгч *******гаас *******гийн данс руу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* төгрөг, нийт ******* төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг ******* нь хариуцагч *******ийн данс руу шилжүүлсэн бөгөөд хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* төгрөгийг буцаан шилжүүлсэн, нэхэмжлэгч ******* нь *******гийн дансанд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* төрөг, нийт ******* төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг ******* нь цааш хариуцагч *******ийн дансанд шилжүүлсэн.
Улмаар нэхэмжлэгч ******* ******* төгрөг, ******* ******* төгрөг, ******* ******* төгрөгийг тус тус 10 хувийн хүүтэй хариуцагч *******т зээлсэн байдаг. Тухайн үед хариуцагч бага багаар нэхэмжлэгч нарт мөнгө төлж байгаад 2025 оны 03 дугаар сараас хойш хүү төлөхүй удааширсан, хариуцагч хэлэхдээ наймааны орлого муу байна удахгүй өгнө гэдэг байдлаар мессеж бичсэн байсан, үүнийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Нэхэмжлэгч нар хүүтэй мөнгө зээлэхдээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэлцлийг амаар хийсэн, зээлдүүлсэн мөнгийг 10 хувийн хүүтэй зээлсэн талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар талууд хэлэлцэн тохирсон байгаа. Хариуцагч хүүтэй мөнгө зээлсэн талаараа 4 удаа бичиж гарын үсэг зурсан байдаг, хариуцагч одоо хүү төлөх боломжгүй, орлого муу байгаа талаараа хэлж байсан тул мөнгөний хүү төлөхгүй, үндсэн зээлийг төлөхөөр тохирсон байдаг. Мөнгө зээлж тооцоо нийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан.
Нэхэмжлэгч ******* ******* төгрөгийг хариуцагчаас авсан боловч үүнийг хүүд тооцож авсан. Нэхэмжлэгч ******* нь ******* төгрөгийг авсан боловч үүнийг хүүд тооцож авсан. Нэхэмжлэгч ******* нь ******* төгрөгийг авсан боловч мөн хүүд тооцож авсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч хариуцагч мөнгийг хүүтэй зээлсэн талаар бичиг хийж өгсөн тул үүнийг зээлийн гэрээ гэж үзэж байгаа. Хариуцагч ******* ******* төгрөгийг нөхрийнхөө данснаас шилжүүлсэн боловч уг мөнгийг *******д шилжүүлсэн бөгөөд энэ мөнгийг нэхэмжлэгч нарт өгөөгүй. Өнгөрсөн хугацаанд хариуцагч нь үндсэн үүргээ гүйцэтгээгүй, зөвхөн хүү төлсөн гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь иргэн *******тэй танилын холбоотой байсан тул түүний дансаар дамжуулан зээл авч байсанд маргадаггүй. Нэхэмжлэгч талаас 4 удаагийн бичиг байгаа гэдэг боловч тооцоо нийлсэн акт гэдэг баримтыг ирүүлсэн байдаг ч гараар бичсэн тэмдэглэл нотлох баримтын шаардлага хангаагүй канондсон хуулбар байгаа, хариуцагч нь нэхэмжлэгч нараас хүүтэй мөнгө авсан боловч хүү төлөөд үндсэн зээлийн төлбөрөөс боломжоороо мөнгө шилжүүлсэн, дансны шилжүүлгээр ******* болон ******* гэдэг хүмүүсийн данс руу мөнгөө шилжүүлсэн байдаг.
Хариуцагч ******* нь өөрийн Хаан банк, Хас банк, Төрийн банканд эзэмшдэг данснаас нэхэмжлэгч *******ийн хаан банкны *******тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3,900,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 06-нд 6,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 5,400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 6,500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 430,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, нийт******* төгрөгийг шилжүүлсэн байна.
Мөн *******гийн хаан банкны *******тоот данс руу 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, 1,100,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 240,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,450,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3,400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2,800,000 төгрөг, 2,200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,730,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* төгрөгийг нөхөр н.*******данснаас тус тус шилжүүлсэн байдаг.
Хариуцагч ******* өөрийн данснаас *******гийн дансанд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 03 дугаар сарын 18-ны өдөр 350,000 төгрөг, 03 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 03 дугаар сарын 21-ний өдөр 1,700,000 төгрөг, 03 дугаар сарын 26-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 490,000 төгрөг, нийт 73,760,000 төгрөгийг тус тус шилжүүлснээр үндсэн төлбөрөө бүрэн төлсөн.
Нэхэмжлэгч ******* болон найз ******* авсан мөнгөнд нийт ******* төгрөгийг шилжүүлсэн байгаа. Мөн нэхэмжлэгч нар хүү шаардаж байгаа, үндсэн зээл ******* төгрөг шаардаж байгаа боловч Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй. Хүү төлсөн гэх дансны хуулга баримтаа хэрэгт өгөөгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч нь аман хэлцэл бүхий амлалтад хүрч өөрийн зээлж авсан мөнгөн дүнг хүүтэй нь нэхэмжлэгч нарт шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөг болон нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 732,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүйд гомдолтой байна.
4.1. Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгч *******, ******* нарын данснаас зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж авсан гэх үйл баримт, үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь хариуцагч ******* нь *******тэй танилын холбоотой байсан тул түүний дансаар дамжуулан зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргадаггүй. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зохигчид Мөнгө зээлж, тооцоо нийлсэн тухай баримт үйлдсэн байдаг. Гэтэл шүүх зохигчдын маргаагүй үйл баримт дээр дүгнэлт хийж, *******, ******* нарыг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь илт хууль зөрчсөн дүгнэлт болсон.
Үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт талуудын тайлбараар, нэхэмжлэгч ******* нь өөрийн данснаас, нэхэмжлэгч *******, ******* нар нь иргэн *******гийн дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ******* нь хариуцагч *******ийн данс руу шилжүүлснээр хариуцагч нь нэхэмжлэгч ******* болон иргэн *******гийн дансанд зээлийн төлбөрийг буцаан шилжүүлсэн болохыг гэж,
17 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэгч нараас нийт ******* төгрөг хүлээн авсанд маргаагүй гэж тус тус дүгнэсэн атлаа нэхэмжлэгч *******, ******* нарыг шаардах эрхгүй гэж дүгнэж байгаа нь хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй байна.
Хариуцагч ******* нь *******гөөр дамжуулан *******, ******* нараас зээл авсанаа мэдэж байсан, *******гийн мөнгөн хөрөнгө биш ******* болон ******* нарын мөнгөн хөрөнгө байсан гэдгийг мэдэж зээлсэн. Гэтэл анхан шатны шүүх өөрсдийн данснаас шилжүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч нарын шаардах эрхийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм.
4.2. Хариуцагч нь *******ээс нийт ******* төгрөг, *******гаас нийт ******* төгрөг, *******ээс нийт ******* төгрөг буюу нийтдээ ******* төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд нэхэмжлэгч нарт төлсөн ******* төгрөгийг хүүнд төлсөн гэдгийг зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн байдаг. Хариуцагч энэхүү үйл баримтад маргадаггүй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч *******ийг мөнгөн шилжүүлгийн зарлага гаргахдаа *******, ******* гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байх тул тухайн гүйлгээг хүүний төлбөрт шилжүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэлт хийснийг ойлгохгүй байна. Хариуцагч өөрөө би хүүнд төлсөн гээд байхад шүүх хүү төлсөн гэж үзэхгүй гэж дүгнэлт хийгээд байгааг ойлгохгүй байна. Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү тооцож авах эрхгүй хэдий ч маргаан үүсэхээс өмнө зээлдэгч хүүг зөвшөөрч төлсөн бол зээлийн хүү төлсөн гэж үздэг. Хариуцагч 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн төлсөн ******* төгрөгийг хүү байсан гэж, харин үүнээс хойш хүү төлөхгүй гэж хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх хуулийг нэг мөр хэрэглэх ёстой бөгөөд хуулийг өөр өөрөөр тайлбарлах эрхгүй.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт хариуцагч талаас иргэн *******тэй найз нөхдийн харилцаатай байсан тул түүгээр дамжуулж сарын хүүтэй мөнгө зээлж, сарын хүүг ярилцаж тохирсоноор төлөхдөө найз ******* болон нэхэмжлэгч ******* нарын данс рүү шилжүүлснээр нийт ******* төгрөгийг хариуцагчаас шилжүүлсэн гэж хариуцагчийн хүү төлсөн гэх маргаагүй үйл баримтыг тогтоосон атлаа энэ үйл баримтад дүгнэлт хийсэн. Зохигчдын маргаагүй, хүлээн зөвшөөрсөн үйл баримтыг шүүх нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж, дахин дүгнэхгүй буюу нотлох шаардлагагүй гэж үздэг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан зохигчдын нэг нь хүлээн зөвшөөрсөн баримтыг нотлох шаардлагагүй гэх зарчимд үндэслэх учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал 10 хувийн хүүтэй зээл олгосон болон нэхэмжлэгч нарт ******* төгрөгийг хүүд төлсөн үйл баримтыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, уг асуудлын талаарх үйл баримтад маргаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх уг маргааныг хянан хэлэлцээд, хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* нарт зээлсэн мөнгөө хүүгийн хамт буцаан төлсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Иймээс ******* төгрөгийг зөвхөн хүү болгон авсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Уг нөхцөл байдал нь хариуцагч *******ийн Хаан банк, Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банкны дансны хуулгаар нотлогдсон бөгөөд нийт ******* төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Иймээс анхан шатны шүүх үндсэн зээл болох ******* төгрөгийг хүүгийн хамт бүрэн төлөгдсөн, зээлийн гэрээ дуусгавар болсон, үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж дүгнэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
3.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч ******* нь 10 хувийн хүүтэй мөнгө зээлсэн талаараа 4 удаа бичиг үйлдэж, гарын үсэг зурсан. ******* нь ******* төгрөг, ******* ******* төгрөг, ******* ******* төгрөгийг тус тус хариуцагчаас зээлийн хүүд тооцож авсан тул зээлийн гэрээний үндсэн төлбөр болох ******* нь ******* төгрөг, ******* нь ******* төгрөг, ******* нь ******* төгрөг, нийт ******* төгрөг гаргуулна гэж,
хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ зээлийн гэрээний үүрэгт нийт ******* төгрөгийг төлсөн, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөх үндэслэлгүй гэж тус тус тайлбар гарган мэтгэлцсэн байна.
Өөрөөр хэлбэл, зээлийн буцаан төлсөн хэмжээнд харилцан адилгүй тайлбар гаргаж маргасан байна.
3.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзаж буй үндэслэлээ нотлох зорилгоор хэн аль нь нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болон зээлийг буцаан авч байсан гэх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан шаардлагыг хангаагүй байна.
3.3. Тодруулбал, талуудын маргааны зүйл болох зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлсөн үйл баримтыг нотлох зорилгоор гаргасан Хас банк ХК болон Төрийн банк ХК-ийн дансны хуулгаас үзэхэд тухайн данс эзэмшигч нь тодорхойгүй /хх-ийн 88-97/, мөн **************Худалдаа хөгжлийн банк ХК-ийн депозит дансны хуулга /хх-ийн 72-85/ нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
3.4. Мөн хариуцагч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэхдээ *******гөөр дамжуулан нэхэмжлэгч нарт буцаан төлсөн гэж тайлбарлаж, холбогдох дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан боловч тухайн мөнгөн хөрөнгө нь маргаан бүхий зээлийн гэрээний үүрэгт хамаарах эсэх, нэхэмжлэгч нарт хариуцагчаас хэдэн төгрөгийг үндсэн зээл болон хүүнд тооцон шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, хэргийн баримтаар зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээг бүрэн тогтоох боломжгүй байна.
3.5. Дээрх үйл баримтыг тогтоох нь маргааны зүйл тодорхой болох, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх замаар зохигч мэтгэлцэх, улмаар шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоох, шаардах эрхийн үндэслэлийн талаар холбогдох хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэнэ.
4. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/02310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбатаас төлсөн 732,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ХУЛАН