Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00927

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 0*******дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2026/01618 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-*******хаягт байрлалтай 1200 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрыг 2020 оноос эхлэн эзэмшиж, Э-*******дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авсан байдаг. ******* нь манай эгч *******аар дамжуулан надтай холбогдож миний газрын эзэмших эрхийг ******* төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, ******* төгрөгийг бэлнээр гэрээ байгуулсан өдрөө авахаар болсон. Тухайн үед газрын зах зээлийн ханш ******* төгрөг байсан. ******* нь гэрээ байгуулах үед ******* төгрөгөөр эрх шилжүүлэх гэрээг байгуулахаар төлөх татвар нь өндөр гарах гээд байна ******* төгрөгөөр худалдан авсан гээд гэрээгээ байгуулчихъя, ажил дээр очоод ******* төгрөгийг чинь бэлнээр өгнө гээд гуйгаад байхаар нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр *******тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байдаг. Гэрээ байгуулаад ажил дээр нь очоод мөнгөө авах гэтэл ажилчдын цалин хөлс тавиад мөнгөгүй болчихсон байна хэд хоногоос өгье гэхээр нь тэгвэл нотариатаар хийлгэсэн гэрээгээ цуцлая гэхэд ах нь ******* эгчийн чинь оюутан ангийн найз нь найдвартай өгнө, хэд хоног л хүлээчих гээд байхаар нь хэд хоног хүлээхээр болсон. Сүүлдээ мөнгө өгөхгүй удаад байхаар нь очиж уулзахад эгч *******д чинь ******* төгрөгт багтаагаад зуслангийн байшинг нь засварлаж өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Гэтэл нэг удаа уулзаж үнийн санал танилцуулсан, тэрнээс хойш өнөөдрийг хүртэл зуслан байшинг нь засварлаж өгөөгүй ба гэрээний үүргээ ч биелүүлээгүй тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. Эрх шилжүүлэх гэрээний дагуу төлбөр тооцоо төлж дууссан гээд тухайн хүн өөрөө хүлээн зөвшөөрөөд зурсан байдаг. Нэхэмжлэгч гарын үсгийг минийх биш гэж огт маргаагүй. Гэрээг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийнхоо дагуу тухайн эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсгэсэн гэж үзэж байгаа. Мөн Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрх болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэдэг. Тэгэхээр одоогоор эзэмшил *******йн нэр дээр байгаа дээр нэхэмжлэгч тал маргадаггүй. *******йн эзэмшилд шилжүүлж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбараа хэлсэн, мөн нэхэмжлэлд дурдсан. Хариуцагч гэрээний үүрэг буюу газрын төлбөрийг, нэмээд татварын төлбөрийг бэлнээр өгсөн байгааг тухайн үеийн дансны хуулгаар нотолдог. Энэ хуулга нь мөн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрээгээ байгуулаад, тухайн өдрөө ******* төгрөг бэлнээр гарсан. Үүнээс хойш газрын албаны байгууллагад хүсэлтээ гаргаж өгсөн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших, нэр шилжүүлэхтэй холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Гэрээг мөн Иргэний хуульд зааснаар чөлөөтэй, ямар нэгэн дарамт шахалтад ороогүй, хуулийн хүрээнд нотариатаар батлуулсан байдаг. Мөн гэрээний 3.1, 3.1.1-д төлбөрийг бэлнээр хүлээлгэн өгсөн, төлбөр тооцоо дууссан гэдэг. Нөгөө талаасаа газрыг хүлээлгэж өгөөд, манай талаас гэрээний үүргийг гүйцэтгэсэн. Ийм нөхцөл байдалтай байгаа буюу талууд хэн аль нь гэрээний үүргийг биелүүлсэн байгаа тохиолдолд гэрээнээс татгалзах эрх зүйн зохицуулалт байхгүй, татгалзаж болохгүй байгаа. Нэхэмжлэгч өөрөө гэрээгээрээ хүлээн зөвшөөрсөн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нотлогдохгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдох, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.1. Нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-*******хаягт байрлалтай 1200 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрыг 2020 оноос эхлэн эзэмшиж, Э-*******дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авсан байдаг. Хариуцагч ******* нь манай эгч болох *******аар дамжуулан надтай холбогдож ******* төгрөгийн үнэлгээтэй байсан миний газрын эзэмших эрхийг ******* төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, уг мөнгийг гэрээ байгуулсан өдрөө төлбөрийг надад төлөхөөр тохиролцсон байдаг. Ингээд нотариат орж гэрээ байгуулах үед хариуцагч ******* нь татварын хэмжээ өндөр гарах шалтгаанаар ******* төгрөгөөр эрх шилжүүлэх гэрээг байгуулахаар төлөх татвар нь өндөр гарах гээд байна, ******* төгрөгөөр худалдан авсан гээд гэрээгээ байгуулчихья, ажил дээр очоод ******* төгрөгийг чинь өгнө гээд гуйгаад байхаар нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *******тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг ******* төгрөгөөр байгуулсан байдаг. Хэдий гэрээг ******* төгрөгөөр тохирсон боловч бодит тохиролцоо буюу газрын үнэ ******* төгрөг бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч *******т өгөөгүй болох нь гэрч *******ын мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан ******* төгрөгийн гэрээ нь хариуцагч нь нэхэмжлэгчийг хуурч мэхлэх замаар хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

4.2. Талуудын хүсэлтээр *******, ******* нарыг гэрчээр асуулгасан байдаг бөгөөд гэрчүүд газар эзэмших гэрээний төлбөрийг ******* төгрөгөөр тогтоосон болохыг гэрчилж мэдүүлсэн. Энэ нь гэрээний үнээс худалдагч *******т нэг ч төгрөгийг төлөөгүй болохыг нотолсон баримт болно. Мөн талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *******тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу эрх шилжүүлэгч *******т нэг төгрөгийн төлбөрийг төлөөгүй болохыг гэрч *******ын мэдүүлэг нотлодог. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх бөгөөд худалдагч талд мөнгө шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь нотлогдсон байхад уг нөхцөл байдалд шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй.

4.3. ******* нь *******аар дамжуулан газрын төлбөрийг *******оос удаа дараа нэхэж байсан бөгөөд гэрч *******ын фэйсбүүкийн зурваст хийсэн үзлэгээр гэрээний үүргээ худалдагчийн өмнө гүйцэтгээгүй болох нь мөн л нотлогдсон байдаг. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Талууд газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой гэрээг ******* төгрөгөөр харилцан тохиролцож байгуулсан. Уг гэрээний 3.1-д дээрх үнийн дүнгээр тохиролцож, талууд гарын үсэг зурсан. Гэрээнд зурагдсан гарын үсгийн үнэн зөв байдалд нэхэмжлэгч тал маргаагүй тул Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах үндэслэлгүй. Хариуцагч тал гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж, уг эрхийг шилжүүлэн авсан бөгөөд үүний үндсэн дээр улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулж, одоогоор хууль ёсоор эзэмшиж байна. Иймээс уг эд хөрөнгийг хууль бусаар олж авсан гэх үндэслэлийг нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй. Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээнээс татгалзах үндэслэл бүрдэхгүй. Нөгөө талаас нэхэмжлэгч тал ******* төгрөгөөр тохиролцсон, харин гэрээнд ******* төгрөгөөр бичигдсэн бөгөөд *******т нэг ч төгрөг очоогүй гэж тайлбарлаж байна. Хэрэв үнэхээр мөнгө хүлээн аваагүй бол тухайн үеэс өнөөдрийг хүртэл гэрээнд заасан мэдээллийн дагуу *******той шууд холбогдон төлбөрөө нэхэмжлэх боломжтой байсан. Гэтэл уг асуудлыг няцаасан баримтыг хэрэгт ирүүлээгүй. Нэхэмжлэгч тал *******аар дамжуулан мөнгөө нэхсэн гэж тайлбарладаг боловч мессеж, имэйл, мессенжер чатуудад хийсэн үзлэгээр уг тайлбарыг нотлох баримт илрээгүй. Өөрөөр хэлбэл, ******* болон ******* нарын хооронд газар шилжүүлэх, газрын төлбөртэй холбоотой аливаа харилцаа, яриа огт хөндөгдөөгүй нь тогтоогдсон. Энэхүү үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргагдсан. Харин дээрх харилцаанд дурдагдсан имэйл, чатуудын агуулгыг үзвэл *******, ******* нарын хооронд лагерийн байшинд засвар хийх зэрэг асуудлууд яригдсан. Харин газартай холбоотой аливаа асуудал, төлбөр тооцооны талаар яриа огт хөндөгдөөгүй. Иймээс газрын төлбөрийг тухайн үед төлөөгүй улмаар газраа буцаан авах, эсхүл мөнгөө нэхэмжлэх талаар гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл, анхан шатны шүүх хуралдаан хүртэл ямар нэгэн шаардлага гаргасан, нэхэмжилсэн баримт огт байхгүй. Хэдийгээр нэхэмжлэх эрх нь тухайн хугацаанд байсаар ирсэн боловч уг эрхээ хэрэгжүүлсэн баримтгүй байгаа нь нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрөө хүлээн авч, улмаар газрыг шилжүүлэн өгсөн үйл баримтыг нотолж байна. Хэрэв төлбөр хүлээн аваагүй бол яагаад газрыг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн өгсөн бэ гэх асуулт зүй ёсоор тавигдана. Эдгээр баримтуудыг талууд харилцан бүрдүүлж өгсөн. Мөн газрын төлбөртэй холбоотойгоор ******* төгрөг данснаас гарсан баримт хэрэгт бий. Үүнийг гэрчүүдийн мэдүүлгээр тайлбарлахдаа газар худалдан авах төлбөрөөс гадна улсад төлөх төлбөрийг мөн хариуцагч талаас гаргуулж авсан, уг ******* төгрөг нь эдгээр төлбөрүүдэд зарцуулагдсан гэж мэдүүлдэг. Тухайн мөнгийг ажлын байран дээрээс данснаас гарган бэлнээр захиралд өгч, захирал цааш дамжуулсан гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч тал уг мөнгийг *******т өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна. Харин эсрэгээр, гэрээгээр төлбөр хүлээн авсныг баталгаажуулсан баримт хэрэгт байгаа нь гэрээ хүчин төгөлдөр болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан уг гэрээ хүчин төгөлдөр байна. Мөн талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

4. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* нь эрхийн улсын бүртгэлийн Э-*******дугаартай, нэгж талбарын 1681810069 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-*******хаягт байршилтай, 1200 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрыг *******йн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч ******* нь ******* төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр төлөх, газрыг *******д шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /хх 3-4/

4.2. Нэхэмжлэгч ******* нь гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-*******хаягт байршилтай, 1200 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газрыг хариуцагч *******йн эзэмшилд шилжүүлэн өгснөөр нэр шилжин бүртгэгдсэн. /хх 90-105/

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, талуудын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар дүгнэсэн нь үндэслэлтэй.

5.1. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

5.2. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-*******хаягт байршилтай 1200 м.кв талбайтай газрыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон үнэ болох ******* төгрөгийг төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шаардсан бол хариуцагч нь гэрээнд зааснаар харилцан тохиролцсон үнэ болох ******* төгрөгийг нэрлэн заасан этгээдэд нь шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн тул гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй гэсэн зөрүүтэй тайлбар гаргаж, маргасан байна.

Талууд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийг ******* төгрөгөөр тохиролцсон эсэх, хэрэв ******* төгрөгөөр тохиролцсон бол гэрээний үнийг бүрэн төлсөн эсэх, гэрээний үүрэг зөрчсөн бол гэрээг цуцлах үндэслэл бий болсон эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний ...3.1-д Гэрээний зүйлийн үнэ: Газар эзэмших эрхээ шилжүүлэгч тал эрх хүлээн авагч талд ******* /арван сая/ төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцов. 3.1.1-д Төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эрх шилжүүлэгч талд бэлнээр хүлээлгэн өгсөн төлбөр тооцоо дууссан болно. Төлбөрийг хүлээн авсан *******, хүлээлгэн өгсөн ******* гэжээ.

6.1. Хариуцагч нь гэрээний үнэ болох ******* төгрөгийг, татварын хамт нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан ******* ХХК-ийн Голомт банкны дансны хуулга, Хас банкны орлогын маягтаар тогтоогдоно гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан Голомт банкны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дансны хуулгаар *******Одгэрэл гэх гүйлгээний утгатайгаар ******* төгрөг, ******* гэх гүйлгээний утгатайгаар ******* төгрөгийн зарлага гарсан, Хас банкны орлогын маягтаар 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний эрх борлуулсны орлого гэх гүйлгээний утгатайгаар ******* төгрөгийн гүйлгээ хийгдсэн, уг ******* төгрөгийг хариуцагч нь төлсөн талаар нэхэмжлэгч нь маргаагүй.

6.2. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийг ******* төгрөгөөр харилцан тохиролцсон, татвар өндөр төлөх гээд байсан учир ******* төгрөг гэж гэрээнд тусгасан болох нь гэрч *******, ******* нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно гэж тайлбарлаад хариуцагчийн гэрч *******тай харилцсан цахим зурвасыг нотлох баримтаар гаргаж, гэрч нараас мэдүүлэг авсан боловч эдгээр нотлох баримтаар газар эзэмших гэрээний үнийг ******* төгрөг гэж тохиролцсныг нотлохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь анхан шатны шүүх хуралдаанд гэрч ******* ...******* төгрөгөөр тохироод тэр газрын татварын мөнгө болон газрын төлбөрийг тэр дансанд нь ******* би тушаачихъя, хямд авч байгаа юм чинь гэсэн. Тэгээд ******* төгрөгийг шууд бэлнээр өгье гэж тохирсон. ******* 48 цагаар Архангайд ажил хийдэг, өөрөө завгүй нойргүй явж байсан учраас би амарчихъя, та аваад нар руу явуулчих гэсэн, тэгээд эгч нь тэгвэл ажлаас нь яваад чам руу шилжүүлчихье гээд явсан, өөрөө ороод гарч ирэхдээ л ******* төгрөг бариад гараад ирсэн. Бэлнээр өгсөн. ******* төгрөг нь байшингийн дулаалга хийхээр тохиролцон гэх, гэрч ******* ...компанийн данснаас ******* төгрөгийг гаргасан. ******* төгрөгийг худалдааны татварт төлсөн. Захиралдаа ******* төгрөгийг өгсөн, цааш нь хэнд хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй гэх агуулга бүхий мэдүүлгүүд өгсөн байна. /хх154-155, 156-157/  

6.3. Дээрх гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үнийг ******* төгрөгөөр харилцан тохиролцсон гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч нь дээрх газрын эрхийг ******* төгрөгөөр худалдахаар зар оруулж байсан гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн гэрч ******* болон хариуцагчийн фэйсбүүк цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд газрын эрх шилжүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдлийн талаар харилцаж байсан, үлдэгдэл төлбөр болох ******* төгрөгийг хариуцагчаас шаардаж байсан гэдэг нь нотлогдохгүй байх тул энэ баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /хх 64-87/

 

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

7.1. Нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн газрыг хариуцагч *******д эрх шилжүүлэх гэрээгээр үнийг ******* төгрөгөөр харилцан тохиролцож шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагчийг гэрээний үүргийг гүйцэтгээгүй, үнийг төлөөгүй гэх боловч талуудын хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээний 3.1-д харилцан тохиролцсон үнэ болох ******* төгрөгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан нэрлэн заасан этгээд болох *******д шилжүүлэн өгснөөр гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

7.2. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх тайлбарыг баримтаар үгүйсгээгүй, хариуцагчаас гэрээний үнийг төлөх талаар шаардаж байсан, гэрээнээс татгалзах талаараа мэдэгдсэн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэн хариуцагч *******д холбогдуулан гаргасан газар эзэмших гэрээнээс татгалзаж, эзэмших эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 0*******дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2026/01618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.*******дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17*******дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

Д.ХУЛАН