| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/01270/И |
| Дугаар | 1087 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 1087
2016 оны 10 сарын 27 өдөр Дугаар 181/ШШ2016/01087 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо, Дамдин 55-12 тоотод оршин суух Дархад овогтой Энхбаярын Болорсайхан/РД:УД85013178/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хайр Тохой байр 3-р давхарт байрлах “Редпаф Монгол” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Болорсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалин 6 000 000 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Болорсайхан нь хариуцагч “Рэдпаф Монгол” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: 1.“Нэхэмжпэгч Э.Болорсайхан нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Рэдпаф Монгол ХХК-ийн уурхайчины албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлст 6,000,000 (Зургаан сая) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсэг буюу уурхайчины албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагаасаа бүрэн татгалзаж, ажилгүй байсан 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаан дахь цалин хөлсний хэмжээг 5,500,000 (Таван сая таван зуун мянга) төгрөг болгож багасгаж авахаар харилцан тохиролцож эвлэрч байна.
2. Хариуцагч “Рэдпаф Монгол” ХХК нь нэхэмжпэгч Э.Болорсайханд 5,500,000 (Таван сая таван зуун мянга) төгрөгийг энэхүү эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болж, бичгээр гарсан өдрөөс хойш 5 хоногийн дотор бэлэн бусаар, дансаар шилжүүлэн олгоно.
3. Энэхүү гэрээний 2-т заасан 5,500,000 (Таван сая таван зуун мянга) төгрөгнөөс хувь хүний орлогын албан татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгагдана.
4. Хариуцагч “Рэдпаф Монгол” ХХК нь нэхэмжпэгч Э.Болорсайханы хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэх хэсгийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалт гэснийг “ажилтны санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 гэж өөрчлөх, нэхэмжлэгчийн ажил байдлын тодорхойлолтыг гаргаж өгөх үүргийг тус тус хүлээнэ.
5. Энэхүү гэрээний агуулга болон нөхцөлийг талууд хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд гарын үсэг зурсанаар уг эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно.” гэж харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Зохигч талуудын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Болорсайхан нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Рэдпаф Монгол” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 102 950 төгрөгийн тал хувь буюу 51475 төгрөгийг гаргуулж Улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 200600910 тоот дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ