| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 193/2026/00138/И |
| Дугаар | 210/МА2026/00964 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/00964
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШШ2026/00274 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч*******д холбогдох
******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Бид хамтран жуулчдад морь унуулж хувиараа хөдөлмөр эрхэлж, олсон орлогыг хэний морийг унуулж ажиллуулсан гэдгээр орлогоо бодож авдаг. Гэтэл******* нь 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 8 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх миний 866 удаагийн морь унуулсан мөнгө болох ******* төгрөгийг өгөхгүй байгаа тул уг мөнгийг 2024 оны 7 дугаар сарын тооцооны үлдэгдэл болох ******* төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас ******* төгрөгөөс татгалзаж байна гэж хүсэлтээ ирүүлсэн,
хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ ...би *******ад өгөх ёстой мөнгөө бүгдийг нь өгсөн. Одоо надад өгөх төлбөрийн үлдэгдэл байхгүй. Би 1 цаг унуулсан морины төлбөрийг 12,000 төгрөг гэж тохирсон болохоос 30 минут унуулсан морины төлбөрт 12,500 төгрөг өгч чадахгүй. Нэхэмжлэгч санаагаар ийм их тоо бичсэн гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч******* нь жуулчин, аялагч нарт морин аялал хийхэд уналгын морь ашиглуулж, тэднээс тодорхой төлбөрийг авдаг бөгөөд энэ үйл ажиллагааныхаа хүрээнд нэхэмжлэгч *******ын морийг бусдад унуулж, төлбөрийг өгөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байх ба талуудын хооронд үүссэн харилцааг анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
4. Анхан шатны шүүх хариуцагч******* нь нэхэмжлэгч *******ад ******* төгрөгийг өгсөн, гэрээний хариу төлбөр, төлбөр төлөх хугацааны талаар маргаагүй, 2025 оны 8 дугаар сарын морь унуулсан хугацаа, төлбөрийн хэмжээн дээр маргасан гэж дүгнэсэн атлаа 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 757 цаг, үүнээс 612 цагийн төлбөрийг төлж, 42 цагийг төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 103 цагийн морь унуулсны төлбөр ******* төгрөг гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
4.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл 866 удаагийн морь унуулсны төлбөрийг гаргуулахаар шаардсан бөгөөд 2024 оны 7 сарын тооцооны үлдэгдэл ******* төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагчийн төлсөн төлбөрүүд нь өмнөх морь унуулсан тооцооноос хасагдана гэсэн боловч талуудын хоорондох төлбөр тооцоо нь хэдэн төгрөг байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлох нотолгооны үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4.2. Талууд харилцан тохиролцохдоо нэхэмжлэгч *******ын өмчлөлийн 10 ширхэг морийг жуулчдад болон аялагчдад унуулж, төлбөрийг түүнд шилжүүлж байсан, нэг морийг 1 цаг /60 минут/ унуулахад 12,500 төгрөг гэж тохиролцсон талаар маргаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг нэг морийг 1 цаг биш 30 минут унуулсны төлбөрийг 12,500 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй, ваучер дээр тэмдэглэдэг байсан гэх боловч тайлбараа баримтаар нотлоогүй.
4.3. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс өмнөх тооцоо, өр авлагын асуудлыг хар дэвтэртээ тэмдэглэсэн байгаа, хар дэвтэр дээр хэн аль нь байлцаж тэмдэглэл үйлдсэн, энэ талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байхад анхан шатны шүүх уг баримтыг гаргуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх ёстой байсан гэх нөхцөл байдал нотлох үүргийн хуваарилалтын хүрээнд тогтоогдоогүй.
Нэхэмжлэгч нь нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, талуудын өмнөх төлбөр тооцооны баримт хэрэгт авагдаагүй байгаа тохиолдолд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас ******* төгрөгийг төлөхийг өөрөө хүлээн зөвшөөрсөн тул энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.
5.1. Нэхэмжлэгчийн хариуцагчийн төлбөр төлсөн гэх дансны хуулгууд нь өмнөх тооцоонууд болон хоорондын өглөг авлагын баримт байхад шүүх төлөөгүй байгаа сарын төлбөрт хамаатуулан тооцсон гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ дээр нэмж ******* төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй тул нийт ******* /*******+*******/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь талуудын зарчимд харшлахгүй гэж үзнэ.
5.3. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******гаас ******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.
6. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагаас ******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч *******а нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг тус тус гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрлийг тус тус баталж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг гаргасан, энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзнэ. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас ******* төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хамааруулан тооцно.
7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШШ2026/00274 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******гаас ******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтын дугаарлалтыг 2 гэж өөрчлөн, 3 дахь заалтын 58,013 төгрөг гэснийг 65,758 төгрөг гэж, 4 дэх заалтын дугаарлалтыг 3 гэж, 5 дахь заалтын дугаарлалтыг 4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ХУЛАН