| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/12277/И |
| Дугаар | 210/МА2026/00996 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00996
******* групп ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2026/02467 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* групп ХХК нь *******тай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №211027 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулж өөрийн компанийн барьсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны В байр Г блок, 58,61 м,кв 2 өрөө орон сууцыг м.кв нь ******* төгрөгөөр тооцож нийт ******* төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч талаас орон сууцны төлбөрийг бартераар болон бэлэн мөнгөөр гэсэн уян хатан нөхцөлөөр буюу төлбөрийг Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан хугацаагаар төлөхөөр тохиролцсон байдаг. Үүнд: ******* төгрөгийг ******* ТВ-д олон ангит кино, хүүхэлдэйн кино, контент нийлүүлэх бартерын нөхцөлөөр, ******* төгрөгийг Группийн маркетинг албанд телевизүүдийн зар сурталчилгааны бартер нөхцөлөөр,*******төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх нөхцөлөөр, ******* төгрөгийг 24 сарын хугацаанд сарын 0,8 хувийн хүүтэй хувь лизингийн нөхцөлөөр гүйцэтгэгчид саадгүй төлөхөөр заасан. Хариуцагч *******ын хувьд ******* төгрөгийг ******* ТВ-д кино контент нийлүүлэх ёстойгоос нийт ******* төгрөгийн ажил хийсэн, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт ******* төгрөг, нийт ******* төгрөг төлснөөс 0,8 хувийн ******* төгрөгийг хасаж ******* төгрөгийг үндсэн төлбөрөөс төлсөн ба үлдэгдэл ******* төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь үндсэн төлбөрт ******* төгрөг, Барилгад хөрөнгө оруулалт хийх 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №211027 дугаар гэрээний 2.2-т заасны дагуу 633 хоног нь ******* төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу ******* төгрөг, нийт ******* төгрөг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч нь хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* групп ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн ******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* групп ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алдангийн төлбөрийг хангаж шийдвэрлэсэн байх тул алданги болох ******* төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.
4.1. ******* миний бие ******* групп ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №211027 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан ба тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны В байр, Г блок, 58.61 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №211027 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2.1-д төлбөрийн нөхцөлийг дараах байдлаар харилцан тохиролцсон. Үүнд:
******* төгрөгийг ******* ТВ-д олон ангит кино, хүүхэлдэйн кино, контент нийлүүлэх бартерын нөхцөлөөр,
******* төгрөгийг группийн маркетингийн албанд телевизүүдийн зар сурталчилгааны бартер нөхцөлөөр,
20,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх нөхцөлөөр,
******* төгрөгийг 24 сарын хугацаанд 0.8 хувийн хүүтэй хувь лизингийн нөхцөлөөр гэрээнд заасанчлан, ******* миний бие мөнгөн төлбөрийн үүргийг харилцан тохиролцсон хугацаанд төлж барагдуулсан ба талууд дээрх төлбөрийн тухайд маргаангүй байдаг.
Харин 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №211027 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2.1-д заасан бартерын нөхцөлөөр төлөх төлбөр нь нэхэмжлэгчээс шалтгаалан бүрэн биелэгдээгүй буюу нэхэмжлэгч нь гэрээний 2.1-д зааснаар ******* төгрөгийн төлбөрт кино, контент бартераар авах буюу ******* ТВ-д нийлүүлэхээр харилцан тохиролцсон атлаа энэхүү үүргээ өөрөө биелүүлээгүй.
Тухайлбал, ******* миний бие гэрээний 2.1-д заасны дагуу ******* төгрөгийг бартерын нөхцөлөөр нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс ******* төгрөгийн үнийн дүнд кино, контент хүлээн авч үлдэх ******* төгрөгийн үнийн дүнд кино, контент авахгүй гэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний төлбөрийн ******* төгрөгийн төлбөрийг ******* ТВ-д кино, контент нийлүүлэх нөхцөл буюу бартераар бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн энэхүү үүргээ зөрчиж, нэг талын санаачилгаар буюу дур мэдэн үндэслэлгүйгээр кино, контент нийлүүлэх ажиллагааг зогсоосон. /Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2.1-д заасан төлбөрийн нөхцөлийг нэхэмжлэгч өөрөө зөрчсөн буюу кино, контент хүлээн авах ажиллагааг зогсоосон болох нь хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн******* ХХК-иас *******ХХК-д нийлүүлсэн киноны жагсаалт /Дахин кино авахгүй, тооцоог ******* төгрөгөөр хаа гэх бичиглэл/-аар тогтоогддог.
Ийнхүү бартерын журмаар төлөхөөр тохиролцсон тохиролцоог нэхэмжлэгч өөрөө зөрчсөн тул ******* надаас алданги гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй бөгөөд анхан шатны шүүх алдангийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ******* миний бие бартерын нөхцөлөөр төлөх төлбөрийн үүргийг зөрчөөгүй, харин нэхэмжлэгч өөрөө зөрчсөн буюу үүрэг зохих ёсоор гүйцэтгээгүй үйл явдалд үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч өөрөө буруу тул алданги төлөх үүрэг үүсэхгүй.
4.2. ******* миний хамаарал бүхий компани /үүсгэн байгуулсан/ болох******* ХХК болон нэхэмжлэгчийн хамаарал бүхий компани болох *******ХХК-иудын хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба тус гэрээгээр Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2.1-д заасан нөхцөл ******* төгрөгийн үнийн дүнд группийн маркетингийн албанд телевизүүдэд зар сурталчилгаа явуулах харилцааг зохицуулахаар талууд харилцан тохиролцсон.
Гэтэл нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээд болох *******ХХК-ийн зүгээс тус гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг өөрсдөө хэрэгжүүлээгүй буюу зар сурталчилгаагаа ирүүлээгүй. Нэгэнт нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээдээс телевизээр явуулах маркетингийн зар сурталчилгаагаа ирүүлээгүйн улмаас ******* төгрөг бартерын журмаар төлөгдөх нөхцөл хангагдаагүй. Ийнхүү нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээд нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй тул алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус гэрээг цуцалсан, татгалзсан аливаа шийдвэр гэрээний оролцогч талаас гараагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь ******* миний бие Хамтран ажиллах гэрээний үүргийг зөрчсөн болохыг нотлох учиртай.
Нөгөөтээгүүр,******* ХХК болон *******ХХК-иудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ цуцлагдаагүй тул тус гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргийг алдангийн хамт шаардах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй бөгөөд ******* групп ХХК-ийг уг гэрээний шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээр дурдсанчлан, Нэхэмжлэгч нь Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2.1-д заасан бартерын нөхцөлөөр төлбөр хүлээн авах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буюу зөрчсөн, ******* миний бие бартерын нөхцөлийг бүрэн биелүүлж байсан тул нэхэмжлэгч нь алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алданги ******* төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ******* төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* групп ХХК нь хариуцагч *******т холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн төлбөр ******* төгрөг, алданги ******* төгрөг, нийт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4. Зохигч талууд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №211027 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу ******* групп ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхон В байрны 1 дүгээр орц 11 давхарт Г блок 2 өрөө 58,61 м.кв орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч буюу ******* нь орон сууцны үнэ ******* төгрөгийг төлөх, гэрээний үнийн дүнгийн ******* төгрөгийг ******* ТВ-д олон ангид кино, хүүхэлдэйн кино, контент нийлүүлэх бартерын нөхцөлөөр, ******* төгрөгийг группийн маркетингийн албанд телевизүүдийн зар сурталчилгааны бартер нөхцөлөөр*******төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх нөхцөлөөр, ******* төгрөгийг 24 сарын хугацаанд сарын 0,8 хувийн хүүтэй хувь лизингийн нөхцөлөөр тус тус төлөх, захиалагч нь гэрээний 2.1-д заасан төлбөрийг графикийн дагуу хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн төлөгдөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 13-15/
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч *******тай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №211027 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан тул гэрээний үлдэх төлбөрт *******.09 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул алдангид ******* төгрөг, нийт ******* төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
Хэрэгт авагдсан ******* Б блок 1-р орц 111 тоот *******ын график төлөлт болон үндсэн зээлийн хүрээнд тооцоо нийлсэн акт гэх баримтад зээлийн үлдэгдлийг ******* төгрөг гэсэн байна. /хх 49/
7. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гардан авч, хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
7.1. Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасан журмаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хууль болон шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбараа бичгээр гаргаснаар талуудын хооронд мэтгэлцээн өрнөж, нотолгооны үүргийн хуваарилалт тодорхойлогдоно, харин ямар нэг тайлбар, нотлох баримт гаргаагүй нөхцөлд нэхэмжлэгчийн тайлбарыг эсэргүүцээгүй гэж үзнэ.
7.2. Иймд шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дээрх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт холбогдох шаардлагыг шийдвэрлэнэ.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэх төлбөр ******* төгрөг, гэрээний 2.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги ******* төгрөг, нийт ******* төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
8. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч нь гэрээний 2.1-д зааснаар ******* төгрөгийн төлбөрт кино, контент бартераар авах буюу ******* ТВ-д нийлүүлэхээр харилцан тохиролцсон атлаа энэхүү үүргээ өөрөө биелүүлээгүй, мөн телевизээр явуулах маркетингийн зар сурталчилгаагаа ирүүлээгүйн улмаас ******* төгрөг бартерын журмаар төлөгдөх нөхцөл хангагдаагүй. Ийнхүү нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээд нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй тул алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
8.1. Талууд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2.1-д төлбөр төлөх хуваарийг ******* төгрөгийг кино, контент нийлүүлэх, ******* төгрөгийг зар сурталчилгааны хийх бартерын нөхцөлөөр,*******төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор, ******* төгрөгийг лизингийн нөхцөлөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, мөнгөн төлбөрийг үүргийг гүйцэтгэсэн талаар хэн аль нь маргаагүй.
8.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргийг зөрчилд буюу бартераар төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйд өөрөө буруутай тул алданги шаардах эрхгүй гэж маргаж байгаа тохиолдолд татгалзлын үндэслэлээ нотолно.
Хариуцагч нь бартерын төлбөрийг төлөх зорилгоор******* ХХК болон *******ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр бартерын төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээд болох *******ХХК-ийн зүгээс эрх, үүргээ хэрэгжүүлээгүй зар сурталчилгаагаа ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч нь нэг талын санаачилгаар дур мэдэн үндэслэлгүйгээр кино, контент нийлүүлэх ажиллагааг зогсоосон болох нь хэрэгт авагдсан 2022.05.17-ны өдрийн******* ХХК-иас *******ХХК-нд нийлүүлсэн киноны жагсаал-д бичигдсэн дахин кино авахгүй, тооцоог ******* төгрөгт хаа гэх бичиглэлээр нотлогдоно гэж тайлбарласан.
8.3. Хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн******* ХХК-аас *******ХХК-д нийлүүлсэн киноны жагсаалт, мөн өдрийн Кино нийлүүлэлтийн тооцоо гэх баримтууд авагдсан байх ба уг баримтаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д заасан ******* төгрөгийг ******* ТВ-д олон ангид кино, хүүхэлдэйн кино, контент нийлүүлэх бартерын нөхцөлөөс нэхэмжлэгч хариуцагч нар ******* төгрөгийн үнийн дүнд кино контентыг хийгээд үлдэгдэл ******* төгрөгийн хэмжээнд цааш дахин кино контент авахгүй байх талаар тооцоо нийлж, гарын үсэг зуржээ. /хх 80-81/
Мөн хэрэгт авагдсан******* ХХК болон *******ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хугацаа нь хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхээр гэрээнд заасан байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид кино контент нийлүүлэхээр буюу зар сурталчилгаа өгөх талаар хүсэлт гаргаж байсан, шаардлага хүргүүлж байсан талаараа баримтаар нотлоогүй, хариуцагч нь ******* групп ХХК-нд 2022.05.10, 2022.06.23-ны өдөр хугацаа хэтрүүлсэн, төлбөр төлөх талаараа хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан боловч энэ нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.
Тодруулбал, хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №211027 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний үүрэг болох ******* төгрөгийг ******* ТВ-д олон ангит кино, хүүхэлдэйн кино, контент нийлүүлэх бартерын нөхцөлөөс ******* төгрөгийн үнийн дүнд холбогдох ажлыг хийж гүйцэтгэсэн, улмаар үлдэгдэл ******* төгрөгийн кино, контент болон ******* төгрөгийг группийн маркетингийн албанд телевизүүдийн зар сурталчилгааны ажлуудыг гэрээний төлбөр төлөх хугацаа болох 24 сарын хугацаанд хийж гүйцэтгэж нэхэмжлэгч ******* групп ХХК-д нийлүүлж байсан, улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн ажлыг хүлээж аваагүй гэх нөхцөл байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2026/02467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Д.ХУЛАН