| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/07945/И |
| Дугаар | 210/МА2026/00998 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00998
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/02148 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсэг ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******той 2012 онд танилцаж, 2012 оны 10 дугаар сард өөрийн 4 настай охин ******* хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарны зам ******* тоот хаяг дээр хамтын амьдралаа эхлүүлсэн. *******ын нэр дээр "*******" ХХК байдаг ба ломбард, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. ******* нь *******той хамтран гэр бүлийн бизнесээ босголцож 2012 оноос 2019 он хүртэл өөрийн биеэр гэрээ хэлэлцээр хийж, хамтран ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бага охин *******ыг төрүүлсэн. Бага охин төрсний дараа төрсний гэрчилгээ авахад гэрлэлтээ батлуулъя гэсэн боловч нөхөр ******* нь хүлээн зөвшөөрөөгүй, гэрлэлтээ батлуулаагүй. Бага охиноо төрснөөс хойш нэг шөнө ч авч асарч, хайр халамж үзүүлээгүй. Мөн хүүхдээ өвдөхөд ч эмнэлгээр тэр бүр авч явдаггүй, эмнэлэгт хэвтэхэд мөнгийг нь гаргаж байхад л болно гэж хэлээд эргэж очдоггүй байсан. Хэдийгээр би хүүхэд төрүүлээд компанид ажиллах цаг зав багассан ч гэсэн бидний босгосон хөрөнгөн дээр үргэлжлүүлэн компанийн үйл ажиллагаа явагдаж байгаа. ******* миний бие 2024 оны 05 сараас хойш өвдөж, эмнэлгээр явж, онош тодрохгүй байсаар сүрьеэ гэж сэжиглэн 3 сар буруу эмчилгээ хийлгэн ХӨСҮТ-д хэвтүүлсэн. Эмнэлэгт хэвтэж байгаад гарах гэтэл нөхөр ******* эмнэлэгтээ бай, гэрт байлгахгүй тусдаа бай, хүүхэд бидэнд халдварлана гэх мэтчилэн ад үзэж, зангаа хувиргаж эхэлсэн. Биеийн байдал улам дордож, хавдрыг илрүүлдэг РЕТ шинжилгээ хийлгэснээр 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр уушигны хорт хавдар бусад эрхтэнд үсэрхийлсэн гэсэн онош гарсан. Хавдрыг бүрэн цогц оношлоход генетикийн шинжилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас Солонгос улсын Seoul Asan Medical Center эмнэлэг рүү хандсан. Тус эмнэлгээс генетикийн шинжилгээ авч, хариунаас шалтгаалж, эмчлэгдэх боломжтой гэсэн хариу ирсэн. Нөхөр ******* нь угийн анхаарал халамж тавьдаггүй, хүйтэн хөндий харьцаатай байсан ба *******ийг уушигны хорт хавдар туссанаас хойш гэртээ оруулахгүй, гэртээ байлгах дургүй болж ямар нэг санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхгүй байгаа. ******* нь *******той цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир тэдний дундаас төрсөн 5 настай охин *******ыг өөрийн асрамждаа авч, эцэг *******ос тэтгэлэг гаргуулж дундын хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхээр шийдсэн. Дундын хөрөнгийн хувьд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 135-р байрны *******тоот хаягтай 174,64 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222, Их монгол улс гудамж 120 байр В-1 давхарт Ү-*******тоот 15,12 м.кв автомашин угаалгын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222, Их монгол улс гудамж г 120 байр В-1 давхарт Ү-*******тоот 15,12 м.кв автомашин угаалгын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222, Их монгол улс гудамж г 120 байр В-1 давхарт Ү-*******тоот 15,12 м.кв автомашин угаалгын зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Эдгээр хөрөнгүүдийг бий болгоход ******* нь адилхан гар бие оролцон хөдөлмөрлөж, зээлийн гэрээнд нь хамтран зээлдэгчээр орж байсан боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нөхөр ******* нь дан ганц өөрийнхөө нэр дээр гаргуулсан байсан. Дээрх маргаж буй хөрөнгүүдийн үнэлгээ ******* төгрөг гарсан учир нэхэмжлэгч *******, охин ******* нарт ногдох хэсэг ******* төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* миний бие *******тэй танилцаж, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин ******* төрсөн. Би хүүхэдтэй болохыг хүсэж байсан тул эхлээд "Өжин мед" гэх Монгол хувийн эмнэлэгт хандаад амжилтгүй болж, дараа нь Монгол улсад байх өөр Солонгос хувийн эмнэлэгт хандаж ******* төгрөгийн төлбөр өөрөөсөө гарган үр шилжүүлэн суулгах замаар ******* амжилттай бойжиж, төрсөн юм. *******тэй анх танилцахаас 10 гаруй жилийн өмнөөс би өөрийн хувийн бизнесээ эхлүүлж, амжилттай ажиллаж байсан. Тиймээс *******тэй хамт бизнес босгосон зүйл байхгүй. *******ийн нэхэмжлэлдээ бичсэн охин *******ыг нэг шөнө ч авч асарч, хайр халамж үзүүлээгүй гэдэг нь худлаа. ******* нэхэмжлэлдээ бидний босгосон хөрөнгөн дээр үргэлжлүүлэн компанийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн нь үндэслэлгүй. Дээр дурдсанчлан *******тэй танилцаж хамт амьдрахаас өмнө 10 гаруй жилийн өмнөөс би хувийн бизнесээ амжилттай авч явж ирсэн. *******ийн зүгээс миний эрхэлж байсан бизнест оруулсан хөрөнгө байхгүй. Хамт амьдарч эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тусдаа ажил хөдөлмөр эрхэлсэн зүйлгүй, миний эрхэлж байсан, эрхэлж байгаа бизнест хөрөнгө оруулсан удаагүй юм. ******* нь надтай хамтран амьдарч эхлэхдээ өөрийн охин ******* хамт ирж бид хамтын амьдралаа эхлүүлсэн, ******* нь ажил хийх сонирхолгүй, биеийн амрыг хардаг, гэсэн атлаа найз нөхөдтэйгөө шоудаж цэнгэх их дуртай хүн юм. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл би юугаар ч дутаагаагүй. Харин ******* би архи, тамхи огт хэрэглэдэггүй, шоу цэнгээн гэж явдаггүй, ар гэрээ авч явахын төлөө л байнга зүтгэж, хөдөлмөрлөж явдаг хүн юм. *******ийн бие 2024 оны 5 сараас өвдөж эхэлснээс хойш эмнэлгээр би байнга хамт явж, онош тодрохгүй эмнэлгээр 2 сар орчим явсны эцэст нь ХӨСҮТ-ийн зөвлөх эмч *******Сүрьеэ гэж оношилж хэвтэн эмчлүүлж байх явцдаа эмчилгээ дуусаагүй дөнгөж эхэлж байхад ******* эмийг нь уухаар дотор муухайраад байна, эмнэлгээс гармаар байна гэж хэлэхээр нь эмчилгээ дутуу байхад эмнэлгээс дур мэдэн гарч болохгүй, эмчийн хяналтад эмчилгээгээ хийлгэж дуусгаад эмнэлгээс гарах хэрэгтэй гэж хэлж байсан. Эмнэлэгт байхад нь би байнга эргэж тойрч байсан. Нэхэмжлэлдээ хүүхэд бидэнд халдварлана гэж ад үзэж байсан гэсэн нь худлаа. *******эд 2024 оны 8 сард РЕТ шинжилгээ хийлгэхэд уушигны хорт хавдар бусад эрхтэнд үсэрхийлсэн гэж оношлогдсон. ******* нь надтай хамтран амьдарснаас хойш нэг удаа ч болов өглөө босож цай чанаж, хоол хийж өгч байгаагүй, унтаад л үлддэг. *******ийн нэхэмжлэлдээ дурдсан анхаарал халамж тавьдаггүй, гэртээ оруулдаггүй, гэртээ байлгах дургүй болсон, ямар нэг санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байгаа гэдэг нь огт үндэслэлгүй худлаа юм. Өнөөдрийг хүртэл би нэг ч удаа гэрээсээ хөөсөн удаагүй, өнөөдрийг хүртэл, одоо ч хамт амьдарч байгаа ба харин ч эсрэгээрээ намайг гэрээс хөөж байр суллаж өг гэдэг болсон. Санхүүгийн хувьд би *******ийг юугаар ч дутаахгүй, шаардлагатай бүх зүйл, эмчилгээний зардал гэх мэт бүх хэрэгцээг нь бүрэн хангасаар ирсэн болно. Бидний одоо амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Стадион оргил /17012/, Их Монгол гудамж, 135-р байрны *******тоот хаягтай 4 өрөө орон сууцыг 3 жилийн хугацаатай банк бусаас зээл авч 2024 оны 9 сар хүртэл өөрөө төлж дуусгасан. ******* нь охин *******, ******* нартай маш догшин ширүүн харьцдаг болохоор байнга үүнийг нь сануулж анхааруулж, аргаа бараад миний үгийг авахгүй болохоор чи хүүхэдтэй яаж харьцах шаардлагатай талаар мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө ав гэж хүртэл байнга хэлж сануулдаг боловч огт анхаараагүй өдийг хүрсэн. Надтай хүртэл байнга догшин ширүүн харьцаж хэл амаар доромжилдог. ******* хүүхэдтэй догшин ширүүн харьцдаг тул хүүхдийн цаашдын хүмүүжил, зан араншинд ноцтой хохиролтой, мөн нэхэмжлэлдээ дурдсанаар уушигны хорт хавдар өвчний /үнэндээ хорт хавдар нь тархи, нугас, булчирхай, уушгиндаа үсэрхийлж хавдрын эцсийн шатандаа орсон байдалтай байгаа/ улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэдгээ дурдсан нь үнэн тул охин *******ыг асрамждаа авч, цаашид өсгөж, хүмүүжүүлэх боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлээр *******ийн охин *******ыг асрамждаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн маргаанаа шийдвэрлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин *******ыг эх *******ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин *******т 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******ор тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг *******д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг *******эд тус тус даалгаж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д заасныг баримтлан хариуцагч *******ос ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 56.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******ос улсын тэмдэгтийн хураамж ******* төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг даалгаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх охин *******ыг миний асрамжид үлдээн эцэг *******ос тэтгэлэг гаргуулж шийдвэрлэснийг би хүлээн зөвшөөрч байна. Харин миний нэхэмжлэлийн шаардлагаас ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний хувьд доорх хөрөнгүүдийг гэр бүлийн дундын хөрөнгө гэж маргасан:
1. Хан-Уул дүүргийн 17-р хороо Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 135-р байрны *******тоот хаягтай 174,64 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,
2. Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хүннү 2222, их монгол улс гудамж г 120 байр В-1 давхарт Ү-*******тоот 15,12 м.кв автомашин угаалгын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3. Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хүннү 2222, их монгол улс гудамж г 120 байр В-1 давхарт Ү-*******тоот 15,12 м.кв автомашин угаалгын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
4. Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хүннү 2222, их монгол улс гудамж г 120 байр В-1 давхарт Ү-*******тоот 15,12 м.кв автомашин угаалгын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Шинжээчийн дүгнэлтээр эдгээр хөрөнгүүдийн үнэлгээ ******* төгрөг гарсан учир охин ******* бид хоёрт ногдох хэсэг ******* болж байгаа.
Анхан шатны шүүх ******* бид хоёрыг албан ёсны гэрлэлтийн баталгаагүй учир дээрх хөрөнгүүд гэр бүлийн дундын хөрөнгө биш гэж үзэн зөвхөн *******ын зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн.
Миний бие ******* нь хариуцагч *******той 2012 оноос одоог хүртэл нийт 14 жилийн хугацаанд гэр бүлийн эхнэр нөхрийн харилцаатайгаар амьдарч дундаасаа 1 хүүхэдтэй болсон. Бидний охин ******* одоо 7 настай. Бид хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн нэгдсэн төсөвтэй хамтын хөдөлмөрийн орлогоор амьдарч, орон сууц болон бусад эд хөрөнгийг хамтын хэрэгцээнд зориулан авсан.
2024 онд миний бие гэнэт өвдөж, эмнэлгээр явж өвчний оношоо тогтоолгож, эмчилгээ хийлгэх шаардлагатай болоход эмчилгээний зардал өгөхөөс эрс татгалзаж, маргаан үүссэн. Маргаан бүхий 174,64 м.кв орон сууц нь хамтран амьдрах хугацаанд, зээлийн хөрөнгөөр, миний батлан даалт, хамтран зээлдэгчийн оролцоотойгоор 2021 онд худалдан авсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сард зээл дууссан. 2024 оны 10 дугаар сард оношоо баталгаажуулахаар БНСУлс руу явсны дараа 2024 оны 12 дугаар сард байрыг гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлсэн нь миний өмчлөх эрхийг зөрчиж хамтын өмч-ийг зөвшөөрөлгүйгээр нууцаар шилжүүлсэн.
Нөхөр ******* шүүхэд Би хүүдээ бэлэглэсэн гэж тайлбар тавьж байгаа нь миний хамтын өмчид эзэмшлийн эрхийг хязгаарлах боломжгүй, өмчлөх эрхийг тойрч гарах зорилготой шилжүүлсэн гэж үзэж байна.
Хэдийгээр зээлийн төлбөрийг хариуцагч дангаараа төлсөн мэт харагдавч, миний зүгээс дараах бодит хувь нэмрийг оруулсан.
1. Хамтын амьдралын хугацаанд орлого олж ажиллаж, гэр бүлийн зардлыг хамт хариуцаж байсан.
2. Байрны зээлд батлан даагч хамтран зээлдэгчээр оролцож, санхүүгийн эрсдэлийг хамт хүлээсэн. Иймд байр, өмчийг зөвхөн нөхрийн нэрээр гэж үзэх нь үндэслэлгүй.
3. Миний оруулсан хувь нэмэр нь зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй. Хүүхэд төрүүлж асран хамгаалж, гэр бүлийн хөдөлмөр эрхэлсэн нь өөрийн орлого олох боломжоо гэр бүлийн төлөө золиосолсон хөдөлмөр юм.
4. Гэр бүлийн өдөр тутмын ахуй, хүүхдийн асаргаа, хамтын бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ажлаа тайван хийж орлого олох боломж нөхцөлийг хангасан.
Иймд давж заалдах шатны шүүхээс доорх зүйлийг хүсэж байна. *******ос нэмж ******* төгрөг гаргуулах, өмчлөх эрхийн шилжүүлгийг хүчингүй болгуулах, байрыг дундын өмчид тооцож, миний болон охин *******ын эзэмшлийн хувийг тогтоож өгнө үү.
5. Анхан шатны шүүх миний гаргаж өгсөн хамт ажиллаж байснаа нотолсон зээлийн гэрээнүүдийг нотариатаар баталгаажуулаагүй гэх үндэслэлээр бүхэлд нь үгүйсгэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэх зарчимд нийцээгүй. Зээлийн зуучлал, гэрээ байгуулах ажиллагаанд оролцсон баримт нь нотолгоо болохоос өмчлөх эрхийн гэрээ биш учраас заавал нотариатгүй бол хүчингүй гэж үзэж хасах ёсгүй.
6. Надад эрүүл мэндийн хүндрэлтэй асуудал тулгарснаас хойш нөхөр маань гэр бүлийн үүрэг хариуцлагаас зайлсхийж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан миний амьд явах эрхийг илэрхий үгүйсгэн эмчилгээний зардал гаргахаас эрс татгалзаж, тайван амьдрах орон сууцыг шилжүүлснээр сэтгэл санааны хохирол учруулж байна. Иймээс сэтгэл санааны хохирол барагдуулах хүсэлт гаргаж байна гэжээ.
5. Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Тус шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д заасныг баримтлан хариуцагч *******ос ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан байна.
Харин уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.5-д Хариуцагч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт ... орон сууц авахад нь зориулж ******* төгрөгийг *******д өгөхөд татгалзахгүй... гэх тайлбар гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хариуцагчийн тайлбар нотлох баримтад тооцогдох тул шүүх уг тайлбарыг үндэслэн хариуцагчаас ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв. гэж дүгнэлт хийсэн.
Анхан шатны шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлийн 2 дугаар хуудсанд ...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******оос тухайн ******* төгрөгөөр Хан-Уул дүүрэгт байрлах Кинг Тауверт 2 өрөө байр авах гээд байгаа юм, ******* төгрөгийг зөвшөөрөх боломж байхгүй, учир нь байрны үнэ маш өндөр байгаа, тэмдэглэлийн 2-3 дугаар хуудаст ...Хариуцагчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгчийн хувьд ******* төгрөгийн үнэтэй байр авч өгч чадахгүй, хариуцагчаас ******* заавал үнэтэй байр авна гээд байгаа, тэр байр нь ******* төгрөг болж байгаа юм, миний хувьд арай хямдхан зах зээлийн дундаж ханштай байр аваад өгье гэдэг байр суурьтай байгаа, 6 дугаар хуудаст ...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******өөс хариуцагч та ******* төгрөг өгөх боломжтой гэж тайлбарласан, тэгэхлээр нэхэмжлэлийн шаардлагаас ******* төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож болох уу гэхэд хариуцагч үгүй, би нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүйгээр орон сууц худалдан авахад зориулж ******* төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ хэлсэн, 9 дугаар хуудаст болон хариуцагч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт "...орон сууц авахад нь зориулж ******* төгрөгийг *******д өгөхөд татгалзахгүй..." гэх тайлбар гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хариуцагчийн тайлбар нотлох баримтад тооцогдох тул шүүх уг тайлбарыг үндэслэн хариуцагчаас ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэж .... гэж тэмдэглэгдсэн юм.
Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь ...орон сууц авахад нь зориулж ******* төгрөгийг өгөхийг зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.5 дахь хэсэгт зааснаар нотлогдож байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж ******* төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрөөгүй, харин нэхэмжлэгч ******* болон хүүхдийн эрх ашгийн үүднээс зөвхөн орон сууц худалдан авах зориулалтаар ******* төгрөгийг өөрийн сайн дураар өгөх шийдвэр гаргаж шүүх хурал дээр тайлбар гаргасан юм. Шүүх хариуцагч *******ын хүсэл зоригийн дагуу орон сууц худалдан авахад зориулж ******* төгрөг өгч байгаа агуулгыг шүүхийн шийдвэрт тусгана гэдэгт итгэж шүүх хурал дээр тайлбараа гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч *******эд ямар нэг зориулалтгүй ******* шууд гарт нь өгөх шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Хариуцагчийн хүсэл зоригийн дагуу ******* нь орон сууц авахад нь зориулж ******* төгрөгийг *******эд өгч байгаа агуулгаар шүүхийн шийдвэрт тусгах нь хүүхдийн эрх ашгийг хангасан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ямар нэгэн хүндрэл учруулахгүй байх онцгой ач холбогдолтой юм.
Шүүх нэгэнт хариуцагчийн хүсэл зоригоос өөрөөр буюу шийдвэртээ зориулалт заахгүй шийдвэрлэсэн тул хариуцагч ******* миний бие нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа өөрийн сайн дураар орон сууц авахад нь зориулж ******* төгрөг өгөхийг зөвшөөрсөн тайлбараасаа татгалзаж, ******* төгрөг өгөх шийдвэрээсээ татгалзаж байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д заасныг баримтлан хариуцагч *******ос ******* төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс өөрт болон охин *******т ногдох хэсэг болох ******* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, охин *******ыг өөрийн асрамжид үлдээнэ, ******* ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, маргаж байгаа эд хөрөнгөд оруулсан хөрөнгө байхгүй гэж маргажээ.
3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. *******, ******* нар нь 2012 оноос хойш хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний дундаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин ******* төрсөн. /хх 5 хуудас/
3.2. Талууд охин *******ын асрамжийн талаар маргасан тул шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, асуудлыг шийдвэрлэнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэхээр заасан боловч охин ******* хуульд заасан насанд хүрээгүй тул анхан шатны шүүх хүүхдийн санал асуух ажиллагааг явуулаагүй нь хууль зөрчөөгүй.
3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр охин *******ыг эхийн асран хамгаалалтад үлдээх санал ирүүлжээ. /1хх 110-191/
3.4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж охин *******ыг эх *******ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Мөн охин *******ыг эх *******ийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг гаргуулан эцэг *******ор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд хариуцагч нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
4. Анхан шатны шүүх талуудын дундын өмчийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул энэ алдааг залруулна.
4.1. Нэхэмжлэгч ******* нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, Их монгол улсын гудамж 135 байр, *******тоот хаягт байршилтай, 174,64 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206066864 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222, Их монгол улсын гудамж, г120 байр, В-1 давхар Ү-*******тоот хаягт байршилтай, 15,12 м.кв талбайтай, машин угаалга зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206066862 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222, Их монгол улсын гудамж, г120 байр, В-1 давхар Ү-*******тоот хаягт байршилтай, 15,12 м.кв талбайтай, машин угаалга зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206066861 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222, Их монгол улсын гудамж, г 120 байр, В-1 давхар Ү-*******тоот хаягт байршилтай, 15,12 м.кв талбайтай, машин угаалга зориулалттай үл хөдлөх хөрөнгийг талуудын хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгө гэж тодорхойлоод дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс өөрт болон охин *******т ногдох хэсэг болох ******* төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.
4.2. Нэхэмжлэгчээс дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хамтрын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө , уг хөрөнгийг бий болгоход оруулсан хувь хэмжээг нотлохоор 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №ЗГО-2102067 дугаартай орон сууцны зээлийн гэрээ болон хамтран аж ахуй эрхлэж байсан гэж 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд бусад этгээдүүдтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээ болон Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байна. /1хх 75-77, 196-210, 211-250, 2хх 1-5/
4.3. Хариуцагч нь нь эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, Их монгол улсын гудамж 135 байр, *******тоот хаягт байршилтай, 174,64 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дундын өмч гэж үзэхгүй, өмчлөх эрхийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг хөрөнгийн зээлийн үүргийг дангаараа хариуцан төлсөн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Тодруулбал, *******, ******* нар нь******* ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №ЗГО-2102067 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулан, 36 сарын хугацаатай ******* төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар зээлж, зээлдэгч *******, хамтран зээлдэгчээр ******* нар зээлийн гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байна. /1хх-75-77/
Дээрх орон сууцны зээлийн гэрээний 2.10-д зээлийн зориулалт: орон сууц худалдан авах, 2.11-д зээлийг өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зорилгоор орон сууц худалдан авах зориулалтаар ашиглана. Зээлийг энэ зориулалтаас өөрөөр ашиглахыг хориглоно гэж заасан, уг орон сууцанд талууд хамтран амьдарч байсан талаараа маргаагүй тул орон сууцыг талуудын хамтран авсан зээлийн хөрөнгөөр бий болсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн үндсэн дээр дундын өмчлөлийн эд хөрөнгө үүссэн гэж үзнэ.
4.4. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222, Их монгол улсын гудамж, г120 байр, В-1 давхар Ү-*******тоот хаягт байршилтай, 15,12 м.кв талбайтай, Ү-*******тоот хаягт байршилтай, 15,12 м.кв талбайтай, Ү-*******тоот хаягт байршилтай, 15,12 м.кв талбайтай машин угаалга зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд нь хамтын амьдралын явцад бий болсон, хамтран амьдрах явцдаа барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийг хамтран эрхэлж байсан гэж тайлбарлаж, дансны хуулга ирүүлснийг хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтын амьдрал эхлүүлэхээс өмнө өөрийн гэсэн бизнесээ амжилттай эрхэлж байсан гэж үгүйсгэсэн боловч хэрэгт авагдсан ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан гэж тэмдэглэгдсэн байна. /хх 15-17/
Мөн *******, ******* нар нь хамтран амьдрах хугацаанд буюу 2017 оноос 2020 оны хооронд хамтын аж ахуй эрхэлж, иргэдэд зээл олгож байсан болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга болон барьцаат зээлийн гэрээнүүдээр нотлогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг иргэдэд зээл олгон ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй тул талууд гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтын амьдралын хугацаандаа гэр бүлийн аж ахуй эрхэлж, нэхэмжлэгч нь зохих хувиар оролцож байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзнэ. /хх 196-210, 211-250, 2хх 1-5/
4.5. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хамтын амьдралын явцад дундын эд хөрөнгө бий болгоход нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь хэдэн хувийг бий болгосон, зээлийн гэрээнээс хэн нь хэдэн төгрөг төлсөн нөхцөл байдал тодорхой бус, эд хөрөнгөд оруулсан хөрөнгийн хэмжээгээр тус бүрт ногдох хэсгийг хувилж өмчлөхөөр өөрсдөө гэрээгээр тодорхойлоогүй байгаа тохиолдолд хөрөнгүүдийг хувь тэнцүүлэн талуудад хуваах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.
4.6. Талуудын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон боловч хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болон 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, нэхэмжлэгч нь дээрх хөрөнгүүдээс ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардсан нь хууль зөрчөөгүй.
4.7. Хэрэгт Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ авагдсан байх ба эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, Их монгол улсын гудамж 135 байр, *******тоот хаягт байршилтай, 174,64 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222, Их монгол улсын гудамж, г120 байр, В-1 давхар Ү-*******тоот хаягт байршилтай, 15,12 м.кв талбайтай, автомашин угаалга зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-*******тоот хаягт байршилтай, 15,12 м.кв талбайтай, автомашин угаалга зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-*******тоот хаягт байршилтай, 15,12 м.кв талбайтай, автомашин угаалга зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг ******* төгрөгөөр үнэлсэн байна. /1хх 53-63/
4.8. Иймд хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон ******* төгрөгийн 50 хувь болох ******* төгрөгийг Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ос гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Харин охин *******т ногдох хэсгийг гаргуулах давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, зохигчийн хооронд гэрлэлтийн харилцаа үүсээгүй, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхэд хууль болон хэлцлийн үндсэн дээр дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгийн өмчлөгч байх нөхцөл бүрдээгүй болно.
5. Хариуцагч ...******* төгрөгийг сайн дураараа орон сууц худалдан авахад зориулах утгаар санал оруулсан. Гэтэл шүүхээс миний хүссэн зориулалтыг заагаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа мэтээр надаас ******* төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь талуудын хамтын амьдралын явцад хамтын аж ахуйг эрхэлж буюу зээлийн гэрээний мөнгөн хөрөнгөөр үүсэн бий болсон Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан дундын өмч гэж үзэж, мөн хуулийн 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар ногдох хэсгийг хувь тэнцүүлэн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа мэтээр ******* төгрөгийг гаргуулахыг зөвшөөрөхгүй гэсэн нь үндэслэлгүй, мөн мөнгөн хөрөнгийн зориулалтыг заагаагүй гэсэн нь хуульд нийцэхгүй байна.
6. Мөн нэхэмжлэгч нь эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг гаргуулаагүй гэж давж заалдах гомдолд дурдсан боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг асуудлаар талууд анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/02148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ос ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтын ******* төгрөг гэснийг******* төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1,657,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Д.ХУЛАН