Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/01062

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2026/05351 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч *******о нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

4. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

4.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/06415 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар хариуцагч *******о нь ******* төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, талуудын эвлэрлийг баталгаажуулсан. /хх 27-29/

4.2 Улмаар төлбөр төлөгч *******о нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүгчийн 191/ГХ2025/03398 дугаартай шүүхийн гүйцэтгэх баримтыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 25371051 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаарх мэдэгдэл хүргүүлж, улмаар 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 25371051/05 дугаартай эд хөрөнгө барьцаалах тухай тогтоолоор 2023 онд үйлдвэрлэгдсэн ******* улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалан хураах ажиллагаа явуулсан. /хх 41, 44-55/

4.3 Талууд эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10/36 тоот тогтоолоор Хаан үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, Хаан үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь ******* төгрөг болохыг тогтоосон. /хх 63-78/

4.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.4 дэх хэсэгт Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. гэж заасан.

4.5. Дээрх хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч *******од 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 02 минут, мөн өдрийн 14 цаг 46 минутад түүний *******дугаарт холбогдоход утсаа аваагүй. 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4-222/25055 дугаартай хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу *******ын Viber цахим хаягт илгээсэн. *******о 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 35 минутад өөрөө холбогдсон хөдөө замд сүлжээ унасан байна гэх тайлбарыг өгөхөд нь үнэлгээний мэдэгдлийн талаар танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байна. /хх 79-83/

4.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заажээ.

4.7. Нэхэмжлэгч *******о нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоо 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй, нэхэмжлэгч тал 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4-222/25055 дугаартай хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдлийг түүнд танилцуулсан, хүргүүлсэн талаар эсэргүүцэж, няцаагаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдлыг хуульд заасан хугацаандаа гаргасан, тээврийн хэрэгслийг ******* төгрөгөөр үнэлсэн тухай 04-222/26650 тоот мэдэгдлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шуудангаас хүлээн авсан гэсэн боловч хэрэгт авагдсан 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаанд дурдсан нэхэмжлэгчийн цахим хаяг болох Viber *******дугаарт үнэлгээний мэдэгдлийн талаар танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан болох нь тогтоогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

5. Түүнээс гадна, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор буюу үнэлгээ зөрүүтэй байгаа гэж Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг шүүхэд гаргаж өгчээ. Тус хөрөнгийн үнэлгээгээр ******* маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг ******* төгрөгөөр тогтоосон байна. /хх 112-121/

Гэсэн хэдий ч уг үнэлгээг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний шинжээчид Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хууль тайлбарлан сануулсан Хаан үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2026/05351 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ХУЛАН