Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/01128

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2026/006130 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

 

Гэрээнээс татгалзаж ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж, ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч *******ын орон сууцыг хөлслөхөөр зуучлагчтай харилцан тохиролцож, нэг жилийн хугацаатай, нэг сарын ******* төгрөгөөр хөлслөх, төлбөрийг 3+1 гэсэн нөхцөлтэйгөөр төлөхөөр бичгээр гэрээ байгуулж, ******* төгрөгийг төлсөн. Орон сууцыг хүлээн авснаас 2 хоногийн дараа гэр бүлийн асуудлаа цэгцэлсэн тул хөлслөхөө больж, хүлээлгэж өгсөн. Иймд гэрээнээс татгалзаж, хөлсөнд төлсөн ******* төгрөгөөс хуульд заасны дагуу зохих хэсгийг гаргуулж өгнө үү гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ...орон сууц хөлслүүлэхээр ******* зууч ХХК-тай гэрээ байгуулсан, зуучлагч нь хөлслөгчтэй гэрээ байгуулж, төлбөрийг зуучлуулагчийн дансанд төлүүлэх, хөлсөнд нэг сарын хөлс буюу ******* төгрөгийг төлөхөөр тохирсон. Энэ гэрээг үндэслэн зуучлагч нь *******тай гэрээ байгуулж, хөлслөгч миний дансанд ******* төгрөгийг төлж, миний бие зуучлалын гэрээнд зааснаар зуучлагчид нэг сарын хөлс ******* төгрөгийг төлсөн. Орон сууц хөлслөх гэрээнд гэрээг цуцлах тохиолдолд нэг сарын өмнө мэдэгдэх, энэ тохиолдолд урьдчилан төлсөн төлбөрийг эргүүлэн олгоно. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ цуцлах тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ******* төгрөгийг төлнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн байна.

4. Зохигч талууд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 25/00093 дугаартай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр хөлслөгч нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, 1216 байрны *******тоот хаягтай 2 өрөө орон сууцыг нэг жилийн хугацаатай, нэг сарын ******* төгрөг /барьцаа ******* төгрөг/, 3+1 сарын төлбөр ******* төгрөгийг хөлслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн. /хх 9-13/

4.1. Хариуцагч ******* нь ******* зууч ХХК-тай 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн орон сууцыг хөлслөх этгээдтэй холбож өгөх, өөрийг нь төлөөлж хэлцэл хийх, зуучлагчид нэг сарын хөлс ******* төгрөг төлөхөөр тохиролцож, бичгээр гэрээ байгуулснаар ******* зууч ХХК нь хөлслөгч *******тай орон сууц хөлслөх гэрээ байгуулан, орон сууцыг хүлээлгэн өгч, ******* нь зуучлагчид орон сууц хөлсөлсний нэг сарын хөлс болох ******* төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх38-39/

5. Талуудын хооронд байгуулсан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 25/00093 дугаартай орон сууц хөлслөх гэрээний 3.5.4-д Хөлслөгч нь хугацаанаас өмнө гэрээг цуцлахыг хүсвэл энэ тухай хөлслүүлэгчид 1 сарын өмнө мэдэгдэл гаргах бөгөөд уг мэдэгдэлтэй танилцаж орон сууцнаас гарах урьдчилан төлсөн түрээсийн төлбөрийг хөлслөгч талд эгүүлэн олгоно, 3.6.2-т Гэрээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанаас нь өмнө цуцлах саналыг хөлслөгч гаргасан тохиолдолд хөлслөгчийн урьдчилан төлсөн барьцааны мөнгийг хөлслүүлэгч тал эргүүлэн олгохгүй гэж харилцан тохиролцжээ.

5.1. Нэхэмжлэгч ******* нь орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан хүлээлгэн өгөх талаараа 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр буюу гэрээ байгуулснаас 2 хоногийн дараа ******* зууч ХХК-нд мэдэгдсэн гэж тайлбарласан, хариуцагч ******* нь ******* зууч ХХК-аас энэ талаар мэдэгдээгүй, 2025 оны 11 сарын дундуур нэхэмжлэгчийг орон сууцыг хөлслөх гэрээнээс татгалзаж, гэрээг цуцласан гэдгийг мэдсэн гэж зөрүүтэй тайлбар гарган маргадаг боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах талаарх журмыг зөрчсөн, гэрээний нэг тал болох *******т гэрээнээс татгалзах талаар мэдэгдээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 3.5.4-д нэхэмжлэгч нь гэрээг цуцлахыг хүсвэл хариуцагчид 1 сарын өмнө мэдэгдэл гаргах үүргээ биелүүлээгүй, орон сууцыг гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дараанаас ашиглаагүй гэсэн боловч Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй.

Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж заасныг зөрчсөн гэсэн боловч талууд орон сууц хөлслөх гэрээний 3.5.4-д гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг 1 сарын өмнө гаргахаар харилцан тохиролцжээ.

5.2. Иймээс талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээнд тохиролцсоны дагуу 1 сарын хөлстэй тэнцэх хэмжээний буюу ******* төгрөгийг хөлслүүлэгч талд олгох нь хуульд нийцнэ, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.3. Харин хариуцагч ******* нь ******* зууч ХХК-тай 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч *******тай орон сууц хөлслөх гэрээ байгуулсны хөлсөнд ******* төгрөг төлснийг хохирол хүлээх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон нь хуульд нийцээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

Учир нь, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч хариуцагч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүрэгт төлсөн ******* төгрөгийг нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хохиролд тооцож хассан нь үндэслэгүй. Нэхэмжлэгч хэдийгээр орон сууц хөлслөх гэрээ цуцлах журмыг зөрчсөн боловч хариуцагч бусдаар зуучлуулан маргаан бүхий гэрээг байгуулсан явдалд нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй.

5.4. Хариуцагч ******* нь зуучлалын гэрээтэй холбоотой асуудлаар тусад нь нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

5.5. Мөн талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 3.6.2-д гэрээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанаас нь өмнө цуцлах саналыг хөлслөгч гаргасан тохиолдолд хөлслөгчийн урьдчилан төлсөн барьцааны мөнгийг хөлслүүлэгч тал эргүүлэн олгохгүй гэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасан.

5.6. Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч*******ийн хариуцагч *******т орон сууц хөлслөх гэрээний үүрэгт шилжүүлсэн ******* төгрөгнөөс ******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлслөх гэрээний 1 сарын төлбөр ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2026/006130 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас ******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 72,550 төгрөг гэснийг 101,350 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч*******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ХУЛАН