| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 184/2025/00224/И |
| Дугаар | 210/МА2026/01141 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01141
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01338 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******д холбогдох,
Үл хөдлөх хөрөнгө, газрыг дундын өмчөөр тогтоолгож, өөрт ногдох хэсэг *******төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
үндэслэлгүй хөрөнгөжсөн ******* төгрөгийг буцаан гаргуулж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие 2014 онд *******той танилцаж, удалгүй хамтран амьдарсан. 202*******оноос *******ын зан байдал өөрчлөгдөн шалтгаангүй намайг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэх, үг хэлээр доромжлох, гэрээс байнга хөөх зэрэг үйлдэл гаргах болсон. Энэ байдал нь засрахгүй байнга давтагдах болсон тул 2024 оны 09 дүгээр сараас тусдаа амьдарч байна.
Хамтран амьдрах хугацаанд 2018 онд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчин 108 дугаар гудамж *******тоот хаягт байрлах 0,7 хэмжээтэй газрыг ******* төгрөгөөр худалдаж авахад би ******* төгрөг гаргасан ба газрын өмчлөх эрхийн гэрчилгээ *******ын нэр дээр гарсан. Бид худалдан авсан газар дээрээ 2020 онд 68 м.кв, *******өрөө амины орон сууц барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ******* бид хоёрын нэр дээр гаргуулсан.
Байшинг барих үед би ******* төгрөгийн цалингийн зээл авч, эцэг эхээсээ ******* төгрөг зээлж тухайн байшинг барьсан. 2021 онд ******* улсын дугаартай Тоёота Камри маркийн автомашиныг ******* ХХК-аас ******* төгрөгийн зээл авч худалдан авсан ба зээлийн үлдэгдэл ******* төгрөгийг би Богд банкнаас өрхийн хэрэглээний зээл аваад бүрэн барагдуулсан.
1.2. Иймд ******* намайг дээрх хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоож, тус хөрөнгүүдээс өөрт ногдох хэсэг буюу газраас ******* төгрөг, байшингаас ******* төгрөг, автомашинаас ******* төгрөг, нийт ******* төгрөгийг хариуцагч*******ос шаардсан. Харин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ******* төгрөгөөс надад оногдох 60 хувь болох ******* төгрөг, ******* улсын дугаартай Тоёота Камри автомашины төлбөрт төлсөн ******* төгрөг, нийт *******төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Би *******тэй гэр бүл болж хамт амьдраад 9 жил болсон ба бидний хамтын амьдрал үгүй болж тусдаа амьдарч байгаа. Хамт амьдрах хугацаанд миний бие 2019 онд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд өөрийн ******* төгрөгөөр газар худалдаж авсан. Уг газар дээрээ 2019 оны 09 дүгээр сараас 68 м.кв хувийн орон сууц барьсан. *******ийн талаас байшин барихад ямар ч туслалцаа үзүүлээгүй. Би өөрөө группийн зээл авч, өөрт байсан хуучин материалуудаа ашиглаж барьсан ба миний аав ээж, ах эгч, хүргэн ах, дүү бүгд мөнгөн болон биеэр тус нэмэр оруулсны хүчинд барьж дуусгасан.
2021 онд Камри маркийн автомашин худалдан авахдаа өмнө нь унаж байсан Приус-30 маркийн автомашинаа зараад, урьдчилгаа 1******* төгрөгийг хийж, банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч, зээлийг 7 сарын хугацаанд төлсөн. банк бус санхүүгийн байгууллагын зээлийг *******ээс ******* төгрөг авч хаасан. Харин түүнээс ******* төгрөг аваагүй. 2024 онд ******* докторт суралцуулах гэж өөрийн автомашинаа зээлийн барьцаанд тавьж ******* төгрөг аваад одоо болтол төлж явна. Зээлийн нийт хэмжээ ******* төгрөг болсон байгаа. *******ээс байшин барихад зарцуулсан ******* төгрөг, автомашины зээл хаахад өгсөн ******* төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйл байхгүй.
2.2. ******* байшин барихад 61 хувийн хөрөнгө оруулаагүй. Шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн үнэлгээнээс 21 хувийн оролцоотой буюу 1******* төгрөгийн тусламж үзүүлсэн байх боломжтой. Тоёота Камри автомашин дээр үнэлгээний 50 хувийг нэхэмжлэгчид олгохыг зөвшөөрч байна. Харин *******тоот дахь 0,5 га газрыг авахад ******* төгрөг оруулсан гэдэг дээр бол санал нийлэхгүй байна. Тэр газрыг би өөрөө, манай аав ээж надад авч өгсөн гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. Би байшин барьж дууссанаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл *******ийн Хаан банкны *******тоот данс руу нийт ******* төгрөгийг түүний хүссэнээр шилжүүлсэн бөгөөд *******ээс миний данс руу нийт ******* төгрөг буцаан шилжүүлсэн байна. Үүний зөрүү ******* төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байна. Энэ шилжүүлсэн мөнгөнд *******ийн зээлийг төлсөн мөнгөн дүн орсон. Иймд нэхэмжлэгчээс ******* төгрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчин 108 дугаар гудамж *******тоот хаягт байрлах 0,5 га хэмжээтэй газрын өмчлөгч ******* мөн болохыг тогтоолгохоор шаардсан. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан 0,5 га газар нь миний нэр дээр байгаа учраас уг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
4.1. Би*******ос зээлсэн, өр төлбөрт авсан зүйл огт байхгүй. Учир нь 2016-2024 оны 10 дугаар сар хүртэл 9 жил хамт амьдарч, хоёр охинтой болсон. Энэ хугацаанд үр хүүхдээ тэжээн тэтгэх эцэг, эхийн үүргийн хүрээнд гэр орондоо хоол хүнс, эд хогшил, үр хүүхдэдээ хувцас хунар авах зэрэг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан мөнгө тул ******* төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчин *******тоот газар миний эзэмшлийнх биш, энэ хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ос ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчин 108 дугаар гудамж ******* тоот хаягт байрлах 514 м.кв газар, мөн хаягт байрлах 68 м.кв талбайтай хувийн сууц, ******* улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох,*******ос ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ээс ******* төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчин 108 дугаар гудамж *******тоот дахь 0,5 га газрын өмчлөгч ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ******* төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,761 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ос ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч *******ы гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
6.1. Анхан шатны шуухийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх нэхэмжлэгч *******ийн хариуцагч*******д холбогдуулан хамтын амьдралын хугацаанд бий болсон газар, хувийн сууц, машин зэрэг хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, газар болон хувийн сууцнаас өөрт ногдох хэсэг буюу ******* төгрөг, машины төлбөрт зарцуулсан ******* төгрөг, нийт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэж тус тус заасан. *******, ******* нар маргаан бүхий 68 м.кв талбайтай хувийн сууцыг хэн нь хэдэн хувийг хэсэгчлэн өмчлөх талаар тусгайлан тохиролцоогүй учир өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхийн хүрээнд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хувийн сууцны үнэ ******* төгрөгийн тал хувь болох ******* төгрөгийг, хариуцагч *******ын зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэлгээ болох ******* төгрөгийн 50 хувийг нэхэмжлэгч *******д өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул энэ хэмжээгээр буюу ******* төгрөгийг хариуцагч*******ос нийт ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч *******ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас газар, хувийн сууц, тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, ******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна. Учир нь нэхэмжлэгч ******* нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ******* төгрөгөөс надад оногдох 60 хувь болох ******* төгрөг, ******* улсын дугаартай Тоёота Камри автомашины төлбөрт төлсөн ******* төгрөг, нийт *******төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тодруулбал, нэхэмжлэгч тухайн хөрөнгөнд өөрийн оруулсан тодорхой хэмжээнд ногдох хэсгийг буюу Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасан Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэсний дагуу дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт алдагдахаар байсан тул өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардсан, энэхүү шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх байтал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
6.2. Хариуцагч ******* нь анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрсөн зүйл байгаагүй байхад шүүхийн шийдвэрт хариуцагч *******ын зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэлгээ болох ******* төгрөгийн 50 хувийг нэхэмжлэгч *******д өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул энэ хэмжээгээр буюу ******* төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхээс тухайн тээврийн хэрэгслийн 50 хувийг гаргуулахаар хуулийн дагуу шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг төлөхийг зөвшөөрөх талаар тайлбарласан болно. Гэтэл үүнийг өөрөөр тайлбарлаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийг хамтран болон хэсэгчлэн өмчлөх эрхтэй этгээд биш байх тул эдгээр хөрөнгүүдээс ногдох хэсгийг шаардах эрхгүй байхад хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэсэн агуулгаар тээврийн хэрэгслийн үнэлгээ болох ******* төгрөгийн 50 хувийг нэхэмжлэгч *******д өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул энэ хэмжээгээр буюу ******* төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үндсэн нэхэмжлэлээс *******+*******=******* төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн агуулга ойлгогдох боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ос ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож гэж бичсэн нь ойлгомжгүй, зөрүүтэй байна.
6.3. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагч нь ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд:
-нэхэмжлэгч хариуцагчаас 2018 оноос буюу байшин барьж дууссанаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл түүний хаан банкны *******тоот данс руу нийт ******* төгрөгийг түүний хүссэнээр шилжүүлсэн бөгөөд ******* нь хариуцагчийн данс руу нийт ******* төгрөгийг буцаан шилжүүлсний зөрүү ******* төгрөг,
-газрыг *******ээс авахаар ******* төгрөгийг түүний хаан банк банк дахь шилжүүлсэн боловч газраас өгөхгүй гээд буцааж ******* төгрөгийг миний хаан банкны данс руу шилжүүлсний зөрүү ******* төгрөг,
-2024 онд ******* докторт суралцуулах гэж автомашинаа зээлийн барыдаанд тавьж ******* төгрөг авсан бөгөөд зээлийн нийт төлөлт ******* төгрөг, нийт ******* төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д дансаар нь нийт ******* төгрөгийг шилжүүлсэн /энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн/ бөгөөд *******ээс ******* төгрөгийг зээл төлөв гэсэн агуулгаар буцаан шилжүүлсэн ба үлдэгдэл ******* төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Гэтэл нэхэмжлэгч ******* нь ******* гэр бүлийн хэрэгцээнд зарцуулах зорилгоор шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй" гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ тайлбарласан боловч няцаасан, татгалзсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Харин хариуцагч ******* нь өөрийн дансны хуулгыг гаргаж өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон болно.
Тэрээр гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан мөнгийг шилжүүлсэн бус харин *******ийн шаардлагаар зөвхөн түүний хэрэгцээнд зарцуулагдах мөнгийг нэхэмжлэгч буцаан төлөх үүрэг хүлээсэн гэдгийг хариуцагч нотлоогүй, өөрөө хүсэж, сайн дураар шилжүүлсэн мөнгийг буцаан шаардаж буй нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн, үндэслэл, түүнийг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж, үнэлээгүйд гомдолтой байна.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийн бусдын зардлаар хөрөнгөжсөн байдлыг нотлох баримтаар хангалттай нотолсон бөгөөд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байхад үүнд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Хариуцагчийн зүгээс дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар хүсэлтэй байгаа болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолд дурьдсан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
7.1. Миний бие *******той 2018 оноос 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хамт амьдарсан. Анх манай ээж аавынд, дараа нь хороололд хашаа түрээслэн монгол гэрт амьдарч байсан. Улмаар өөрийн гэсэн орон байр, газартай болохоор харилцан тохиролцож, 2 айлын газрыг мөнгөө нийлүүлж ******* төгрөгөөр худалдан авсан. Бид тухайн газрыг 09 дүгээр сард худалдан авч 10 дугаар сараас байшингаа барьж эхэлсэн. Миний бие *******той хамтран амьдарч байх хугацаанд тэрээр ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй байсан тул байшин барихад шаардлагатай санхүүжилтийг миний бие дангаараа хариуцсан. Тодруулбал, миний бие ******* төгрөгийн цалингийн зээл авч, уг хөрөнгөөр барилгын материал, бетон зуурмаг зэрэг байшингийн анхан шатны суурь, үндсэн материалыг худалдан авахад зарцуулсан. Тухайн байшинг барихад талууд хөрөнгө болон хөдөлмөрөөрөө дараах байдлаар хамтран оролцсон. *******ын хамаатан садан дунд барилгын мэргэжлийн хүмүүс байсан тул тэд ирж барилгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд материал бэлтгэхдээ ч өмнөх барилгын үлдэгдэл материалыг ашиглах зэргээр тусалсан. Мөн миний эцэг, эх ч өөрсдийн боломжоор бидэнд тусалсан. Бид анхнаасаа сална гэсэн зорилгогүй, гэр бүлээ цогцлоохын төлөө байсан тул ийнхүү нэг тал нь санхүүжилтийг гаргаж, нөгөө тал нь хамаатан садны туслалцаатайгаар хөдөлмөрөөрөө оролцон, хоёр талаасаа чадах чинээгээрээ зүтгэж тус байшинг босгосон. Бид тус байшинг барьж босгосны дараа худалдаж авсан 2 айлын газрын нэг хэсгийг манай ээжийн нэр дээр, нөгөө хэсгийг нь *******ын нэр дээр тус тус бүртгүүлсэн. Улмаар баригдсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ******* болон миний нэр дээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн.
7.2. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дурдаж байна. Хариуцагч нь үндэслэлгүйгээр шилжүүлсэн ******* төгрөг, докторын төлбөр ******* төгрөг зэрэг нийт ******* төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие *******ыг мөнгө өг, мөнгө шилжүүл гэж шаардах, дарамтлах зэргээр тухайн мөнгийг аваагүй. Бид хамтран амьдарч 10 орчим жилийн хугацааг хамт өнгөрүүлсэн бөгөөд дундаасаа 2 охинтой гэр бүл юм. Сөрөг нэхэмжлэлд дурдаж байгаа мөнгөн хөрөнгө нь гэр бүлийн өдөр тутмын хоол хүнс, хувцас хунар худалдан авах болон хүүхдүүдийн хэрэгцээ, ахуйн зардалд л бүрэн зарцуулагдсан. Миний бие*******ос өөрийн хэрэглээнд зарцуулахын тулд мөнгө нэхэж авсан үйл баримт байхгүй бөгөөд тухайн мөнгө гэр ахуйн хэрэгцээнд зарцуулагдсан болох нь миний дансны хуулгаар нотлогдоно. Хариуцагч нь надаас докторын сургалтын төлбөр болох ******* төгрөгийг нэхэмжилсэн. Миний бие Авто тээврийн үндэсний төвд ажилладаг бөгөөд мэргэжлээрээ ахиж дэвших, суралцах шаардлагын дагуу КТМС-ийн докторын хөтөлбөрт бүртгүүлсэн. Тухайн үед сургалтын төлбөр төлөх бэлэн мөнгөгүй байсан тул гэр бүлийн хүрээнд ярилцаж бусдаас мөнгө зээлж байхаар өөрсдийн эзэмшлийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авч, төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Иймд уг төлбөрийг миний бие*******ос хувийн ашиг сонирхлоор нэхэж, эсвэл зээлж авсан зүйл байхгүй, гэр бүлийн хүрээнд харилцан тохиролцож шийдвэрлэсэн дундын асуудал юм. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан ******* төгрөг нь хамтын амьдралын хугацаанд өрхийн болон ахуйн хэрэгцээ, хүүхдүүдийн амьжиргаа, гишүүдийн сурч боловсроход зориулагдсан тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Миний бие өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ нотолж холбогдох банкны дансны хуулга, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээ зэрэг баримтуудыг хуульд заасан журмын дагуу шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох байшингийн үнийг 2 хувааж 1 хүнд ******* төгрөг оногдсон. Бид анх Тоёота Приус 30 маркийн автомашинтай байсан бөгөөд түүнийг худалдан борлуулж, урьдчилгаа төлбөрийг хийн банк бус санхүүгийн байгууллагын зээлээр дараагийн автомашиныг худалдан авсан. Улмаар миний бие анх авсан ******* төгрөгийн цалингийн зээлээ төлж дуусгаад, банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүтэй зээлийг хаах зорилгоор Богд банк ХК-аас хүү багатай ******* төгрөгийн өрхийн хэрэглээний зээл авсан. Уг зээлээс ******* төгрөг болон******* төгрөгөөр тус тус банк бус санхүүгийн байгууллагын зээлийг бүрэн хааж, автомашиныг өөрсдийн өмчлөлд шилжүүлж авсан. Зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гэр ахуйн хэрэгцээнд зарцуулсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн, миний зээлийн хөрөнгөөс автомашины төлбөрт зориулж гаргасан ******* төгрөгийг бодитойгоор тогтоож, надад олгохоор шийдвэрлэсэн. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж хүлээн зөвшөөрсөн тул давж заалдах гомдол гаргаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан хамтын амьдралын хугацаанд бий болсон газар, хувийн сууц, автомашин зэрэг хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, газар болон хувийн сууцнаас өөрт ногдох хувь ******* төгрөг, автомашины төлбөрт зарцуулсан ******* төгрөг, нийт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 0,5 га талбайтай газрын өмчлөгч болохыг тогтоолгох, хамтын амьдралын хугацаанд *******д шилжүүлсэн ******* төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчин 108 дугаар гудамж ******* тоот дахь 0,5 га талбайтай газрын өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан *******тоот 0,5 га талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
4. Анхан шатны шүүх хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1. *******, ******* нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2014 оноос эхлэн хамтран амьдарсан, тэдгээрийн дундаас охин *******, ******* нар төрсөн, 2024 оны 09 дүгээр сараас эхлэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас хэн аль нь тусдаа амьдарч байна.
4.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03145 дугаар шийдвэрээр охин *******, ******* нарыг эх *******ийн асрамжид үлдээн, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоож, эцэг*******ор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. /1хх 167-169/
4.3. Талууд хамтын амьдралын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчин 108 дугаар гудамжны ******* тоот дахь Ү-*******улсын бүртгэлийн дугаартай 68 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьж, *******, ******* нар хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн ба хувийн сууц байрлаж буй 514 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар хариуцагч *******ын өмчлөлд бүртгэлтэй байна. /1хх-19/
4.4. Маргааны зүйл болох хувийн сууц, газар болон тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгохоор Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч дүгнэлтдээ 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийг ******* төгрөг, Г-*******эрхийн дугаартай газар, Ү-*******эрхийн дугаартай хувийн сууцыг ******* төгрөгөөр тус тус үнэлж, нийт хөрөнгийн үнийн дүнг 80,980,090 төгрөгөөр тогтоосон. /1хх 120-150/
Талууд хамтын амьдралын явцад бий болсон эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, ногдох хэсгийг болон хамтын амьдралын явцад шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тус тус гаргуулахаар маргасан.
5. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан хамтын амьдралын хугацаанд бий болсон газар, хувийн сууц, автомашин зэрэг хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, газар болон хувийн сууцнаас өөрт ногдох хувь ******* төгрөг, автомашины төлбөрт зарцуулсан ******* төгрөг, нийт ******* төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
5.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...газрыг худалдаж авахад хувиасаа******* төгрөг гаргаж, хувийн сууцыг барихад хариуцагчаас илүү мөнгө гаргасан ба шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газар, хувийн сууцны үнэлгээнээс өөрийн хөрөнгө оруулсан 60 хувийг, автомашины үнэлгээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноос үл хамаарч өөрийн оруулсан хувь хөрөнгийг гаргуулна гэж,
хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ газар дангаараа *******ын өмчлөлийн хөрөнгө бөгөөд ************** төгрөг өгөөгүй учир хамтран өмчлөх эрхгүй, ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхгүй. Амины орон сууцны нийт үнэлгээний 21 хувь л нэхэмжлэгчид ногдох боломжтой. Тээврийн хэрэгслийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээний 50 хувийг нэхэмжлэгч авах боломжтой гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргасан байна.
5.3. Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчин 108 дугаар гудамж ******* тоот хаягт байрлах 511 м.кв талбай бүхий газрыг хариуцагч ******* худалдан авч, 2020.01.31-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн бол тухайн газарт байрлах 68 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******, ******* нар хамтран өмчлөгчөөр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
5.4. Хэргийн баримтаас үзэхэд хувийн сууцыг барьж дуусгахад нэхэмжлэгчийг 60 хувь, хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгчийг 21 хувийн хэмжээгээр хөрөнгө оруулсан гэж үзэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, дундын эд хөрөнгө бий болгоход нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь хэдэн хувийг бий болгосон нь тодорхой бус байгаа тохиолдолд маргаж буй хөрөнгүүдийг хувь тэнцүүлэн талуудад хуваах нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасантай нийцнэ.
5.5. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасны дагуу хэн алинд нь адил тэнцүү буюу тухайн хувийн сууцыг үнэлсэн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн шинжээчийн үнэлгээг үндэслээд ******* төгрөгийн 50 хувь болох ******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдэл зөв болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.
5.6. Харин маргаан бүхий 514 м.кв талбай бүхий газрын хувьд нэхэмжлэгчээс газрын үнэ ******* төгрөгийн ******* төгрөгийг гаргасан, тээврийн хэрэгслийг авахад зээлсэн зээлийн төлбөрт ******* төгрөг төлж барагдуулсан зэрэг үндэслэлээр хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж, өөрийн харилцах дансны хуулгуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн, анхан шатны шүүх уг газар нь *******ын өмчлөлд бүртгэлтэй байх тул хамтын амьдралтай байх үед бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэхгүй гэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, газрын төлбөрт ******* төгрөг гаргасан учир хамтран өмчлөгчөөр тогтоолгоно гэх нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохоор нэхэмжлэгч өөрийн дансны хуулгыг гаргасан ба түүний Хаан банк дахь дансны хуулгаар 2019.08.26-ны өдөр хариуцагч *******ын *******тоот данснаас ******* төгрөгийг хашаа гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгч *******д шилжүүлж, улмаар *******ээс тухайн өдөртөө ******* төгрөгийг *******тоот данс руу хашааны төлбөр гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч ******* газрын үнэд тусгайлан ******* төгрөг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байх тул ******* ******* тоот дахь 514 м.кв талбайтай газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
5.7. Тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч ******* Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийг 2021.12.01-ний өдөр иргэн *******оос 3******* төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийн урьдчилгаа ******* төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг Нэткапитал мобайл ХХК-ийн зээлээр төлж барагдуулан, тээврийн хэрэгслийг өмчилж байгаад 2024.03.01-ний өдөр ******* ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, одоогоор уг тээврийн хэрэгсэл ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байна.
5.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий хувийн сууц, газар болон тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгохоор Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч дүгнэлтдээ 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг ******* төгрөгөөр тогтоосон байна. Хариуцагч *******ын зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэлгээ болох ******* төгрөгийн 50 хувийг нэхэмжлэгч *******д өгөхийг хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу ******* төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.9. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хувийн сууцны үнийн дүнгийн 50 хувь болох ******* төгрөг, тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 50 хувь болох ******* төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт нийт ******* төгрөг гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан нийт ******* төгрөг гэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 50 хувиар бус зээлийг төлсөн үнийн дүнг болох ******* төгрөгөөр тооцсон гэсэн боловч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын диспозитив зарчмын хүрээнд дүгнэлт өгөөгүй болно.
5.10. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй байх тул хассан өөрчлөлт оруулна.
6. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
6.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан хамтын амьдралын хугацаанд дансаар нийт ******* төгрөгийг шилжүүлж, *******ээс ******* төгрөгийг буцаан шилжүүлсэн ба үлдэгдэл ******* төгрөгийг төлөөгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх агуулгаар буцаан шаардсан байна.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ******* гэр бүлийн хэрэгцээнд зарцуулах зорилгоор шилжүүлсэн мөнгө нь хамтын амьдралын хэрэгцээнд зарцуулагдсан, буцаан төлөх үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлажээ.
6.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор зорилгоор хариуцагч*******ос Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ нотлохоор Хаан банкны дансны хуулгыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргасан байна. /1хх 193-252, 2хх 74-174/
6.3. Талууд тухайн мөнгөн хөрөнгийг харилцан дансаар шилжүүлэх хугацаанд хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд шилжүүлсэн мөнгийг гэр бүлийн ахуйн хэрэгцээнд буюу хоол хүнс, эд хогшил, үр хүүхдэдээ хувцас авахад зарцуулсан гэх нэхэмжлэгч *******ийн тайлбарыг хариуцагч ******* нь үгүйсгэж, баримтаар няцаагаагүй байх тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
6.4. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр шилжүүлсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.
6.5. Мөн хариуцагчаас газрын зөрүү төлбөрт ******* төгрөг, нэхэмжлэгчид докторт суралцахад нь зориулан зээл авч өгсөн гэх ******* төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан боловч хэрэгт авагдсан зохигч талуудын дансны гүйлгээний баримтаар ******* төгрөгийг төлөх үүрэг үүссэн эсэх нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцоод дундын хөрөнгийг барьцаалан зээл авсан гэж тайлбарладаг боловч уг мөнгийг буцаан төлөх, буцаан авах талуудын тохиролцоо байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01338 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь дэх хэсэгт зааснаар хариуцагч*******ос ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 537,180 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Д.ХУЛАН