| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0065/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/165 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Д.Дуламжав, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, Д.Хуягбаатар, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, гэрч Б., Д., Д., Б., Э., Н., онлайнаар гэрч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4.1, .11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч Г.*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч Н.******* нарт холбогдох эрүүгийн 1736000000105 дугаартай хэргийг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 сарын -ны өдрийн 143 дугаартай тогтоолоор анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэнийг 2019 оны 04 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 08 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Цэргийн хотхоны айлын орон сууц тоотод оршин суух, ял шийтгэлгүй, , ******* овогт *******ын *******
Монгол улсын иргэн, оны 02 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн дугаар гуламж тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ПЮ920117 дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны сарын 22-наас 23- нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Приус-20 загварын - УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргаж улмаар Э.*******ын амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4.1, .11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт
Шүүгдэгч Н.******* нь 2017 оны сарын 22-23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт Э.*******той маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримтын талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн үзэхэд:
Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хамт олон Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Аргал уриа кино театрийн пиво бааранд 2017 оны сарын 22-ны өдрийн 19 цагаас 23 цагийн хооронд шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэсэн.
Шинэ жилийн арга хэмжээ тарах явцад хохирогч Э.*******, Н.******* нар хөл бөмбөг яриад маргалдаж байгаад хохирогч Э.******* нь Н.*******г цохиж, Н.******* нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиход хамарнаас нь цус гарсан.
Н.******* нь Э.*******оос зугтааж, зам хөндлөн гарч таксинд суухад араас нь Э.******* очиж барьж авсан.
Энэ үед нь Н.******* хохирогч Э.*******ын урдаас нь зүүн хөл болон гараараа түлхэж засмал зам дээр унагасан.
Н.******* нь таксиний жолоочийн хамт цааш хөдөлж буцаж эргэж яваад, замын хажуу талд гарч, машин дотроосоо харж байх үед нь дээрээс доош чиглэлтэй явж байсан хар өнгийн Приус маркын машин хохирогч Э.*******ын дээгүүр нь гарч “Аргаль уриа” кино театрыг чиглэн явахад нь Н.******* нь таксиний жолоочийн хамт уг тээврийн хэрэгсэл дээр очиход тухайн авто машинаас эрүүгийн тасгийн мөрдөгч Г.******* бууж ирсэн ба түүнийг хохирогч Э.*******ын дээгүүр гарсаныг хэлж, хохирогч Э.*******ын дэргэд очиход эмнэлэгийн дуудлагын “Пургон” маркын машин ирж, Г.*******, Н.*******, Б. нар нь хохирогч Э.*******ыг эмнэлэгийн машин өргөж оруулсан ба хохирогч Э.******* нас барсан хэргийн үйл баримт тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* болон түүний өмгөөлөгч нар нь ... шүүгдэгч Н.*******гийн хувьд хохирогч Э.*******ын нүүрэн тус газар нь гараараа цохисон, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “хамар ясны хугарал” гэх хөнгөн гэмтэл учруулсан, гэм буруугийн талаар маргахгүй байна.
Харин шүүгдэгч Г.******* нь хохирогч Э.*******ыг зам дээр хэвтэж байх үед нь өөрийн эзэмшлийн - УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ дээгүүр нь гарсан талаар маргахгүй байгаа боловч үхэлд хүргэсэн гэх толгойд учирсан гэмтлийг учруулаагүй, хэдийгээр шинэ жил тэмдэглэх арга хэмжээнд оролцсон боловч тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэж байсан тул архи уугаагүй, хэрэг учрал болсны дараа архи уусан. Өөрөөр хэлбэл зам тээврийн осол гарах үед эрүүл байсан гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх, хохирогчийн толгойд учирсан гэмтлийг хэн учруулсан болохыг шалган тогтоолгосны үндсэн дээр хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан болно.
1.Шүүгдэгч Н.*******гийн холбогдсон гэмт хэрэг болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2017 оны сарын 22-23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах “Аргал” уриа кино театрийн пиво бааранд Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн хамт олонтойгоо шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэн гарч ирээд тус театрын хашаан дотор хохирогч Э.*******той маргалдаж улмаар нүүрэн газар нь цохисон, эрүүл мэндэд нь ... хамар ясны хугарал...гэх хөнгөн гэмтэл учруулсан нь
Хэргийн газар үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Кино театр хошин урлаг” гэсэн бичигтэй дээд талд нь “Аргаль-Уриа” гэсэн бичигтэй байрны хашаа болон байранд болсон байв. Уг байрны гадна талын хашаа нь төмөр сараалжаар хийсэн. Хашааны урд хэсэг баруун талаас 19м 52 см зүүн талаас 47 м 40 см урттай 3м70 см хэмжээтэй урагш харсан төмөр сараалжин хаалгатай. 51м 70 см өргөнтэй хашаа байв. Хашааны хаалгыг хар өнгийн үдээсээр уясан байв. Хашаанд ороход хашааны хойд хэсгээр урагшаа харсан засмал хаалгатай үүдэндээ тавцантай 6 шат бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэн орж гарах замтай байх ба барилгын үүдэнд цагаан өнгийн - ХОҮ улсын дугаартай Приус маркын машин зогссон. Хашааны зүүн урд хэсэгт цэнхэр өнгийн амбаар түүний зүүн талаар мөсөн талбайтай, гол хэсгийг чулуугаар дугуйлж өрсөн. Усан оргилуурын дутуу хийсэн гэмээр тогоо шиг хэлбэртэй зүйлтэй. Баруун талаар хашааг дагуулж мод тарьсан байдалтай байв. Үзлэгийг дотор талаас гадагш хийхээр тогтож, Аргаль-Уриа нэртэй пабыг ажиллуулдаг гэх Алтангэрэлийн Анхбаярыг байлцуулан гадна хаалгыг онгойлгуулан дотогш ороход үүдэндээ жижиг коридортой бөгөөд кордорын ертөнцийн зүгээр зүүн тал буюу баруун гарт талд модон хаалга байв. Хаалгаар ороход хүлээлгийн том заалтай бөгөөд А.Анхбаяр пабруу орно гэснээр өрөөний баруун гар талын модон хаалгаар ороход 14м см урттай, 5м 45 см өргөнтэй, ертөнцийн зүгээр зүүн гар талын хананд 6 ширхэг хөл бөмбөг өшиглөж байгаа хүний зурагтай хойморь хэсэгт буюу хойд талд цэнхэр өнгийн тектэй, текэнд архи пиво өрсөн. Урдаа нэг том цонхтой бөгөөд өрөөнд 8 ширхэг ширээ байрлуулан буйдан сандал тавьсан байв. Текний ертөнцийн зүгээр баруун урд талд амтат бялууны хайрцаган дээр “BLENDED SCOTCH WHISKY” гэсэн бичиглэлтэй 1.75 летрийн вискийний шил байх ба уг шилийг 4-ийн тоогоор тэмдэглэв. А.Анхбаяр тайлбарлахдаа өчигдөр орой текний баруун урд талд 1 ширээ заасан гэснийг 1-ийн тоогоор, текний урд хэсгээр зассан гэх ширээг 2-ын тоогоор, түүний цаад талд зассан гэх ширээг 3-ын тоогоор, бусад ширээг бүжиглэх зай талбай гаргасан гэв. Уг өрөөний баруун урд булангийн ширээний буйдан сандалд гадна талдаа “Болор” гэсэн бичигтэй 6 х0.75 л, 390 гэсэн бичгтэй хоёр ширхэг хоосон хайрцаг байсныг 5-ын тоогоор тэмдэглэн авч гэрэл зургаар бэхжүүлэн уг өрөөнөөс гарахад үүдний өрөөний зүүн хойд булан хоосон, модон тектэй, урд талын хоёр том цонхны урд хэсгээр 4, 4-өөр найман ширхэг модон сандал тавьсан. Гипсэн таазтай бөгөөд эдгээр өрөөнд ямар нэгэн ул мөр илрээгүй. Баарнаас гарч хашааны ертөнцийн зүгээр баруун урд талд хүний гутлын мөр байгаа хэсгийг 6-ын тоогоор тэмдэглэн үзлэг хийв. Хашааны гол хэсгээр тээврийн хэрэгсэлийн замтай бөгөөд цас нь хатуурч нягтарсан байв. Уг байрны урд хэсгийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан шатны баруун урд өнцгөөс 6 тоо хүртэл 14м см хашааны баруун хаяанаас эгц 8м 70 см зайд ноцолдсон хүний мөр шиг эмх замбараагүй гутлын мөр цасан дээр гарсан байв. Уг газраас кримналистикийн шинжээчээр 30.5 см урттай, өлмийний өргөн 10.5 см, өсгий 8,5х8,5 см хэмжээтэй, баруун хөлний мөр нэг ширхэг .5 см урттай, өлмийний өргөн 11 см, өсгийний урт 9.5 см өргөн, 8 см хэмжээтэй хөндлөн зураастай гутлын улны мөр 1 ширхэг илрүүлэн гэрэл зургаар бэхжүүлэн авав.
Уг газраас урагш 3м 30 см зайд цасан дээр ноцолдож унасан байдалтай газрын шороо гарсан байх ба гутлын мөр илрүүлэх боломжгүй байв. 6 гэсэн тооноос урагш хашааны баруун урд талд 14м 40 см зайд 1 хэсэг газарт цас шороо холилдсон, зүүн баруун тийш чиглэж явсан уландаа COCCI гэсэн бичиглэлтэй, 29 см урттай, өлмийн хэсгийн өргөн 10 см өсгий 6.5х6.5 см хэмжээтэй гутлын баруун хөлний мөр байв. Мөр хоорондын зай 52 см хэмжээтэй гутлын мөр байв. Мөн уг хэсэгт зүүнээс баруун тийш чиглэж явсан 29 см урттай, 7х7 см өсгийтэй, өлмийндээ нүд хэлбэрийн хээ дутуу гарсан нэг ширхэг гутлын мөрийг илрүүлэн кримналистикийн шинжээчээр гэрэл зургаар тус тус бэхжүүлэн авч, “Б” үсгээр тэмдэглэв. Уг газар нэг ширхэг 14.3 см х8.5смх6см хэмжээтэй тал тоосго байсныг эд мөрийн баримтаар хураан авав. “Б” цэгээр тэмдэглэсэн хэсэгт 6.5 м диаметртэй тойрог байдалтай хоёр хүний 2 өөр гутлын мөр гарсан байх ба уг мөрийг дагаж явахад хашааны хаалга чиглэж явсан байв. Мөрийг дагахад 8 м зайд хуучин талбайн хашлаганы баруун өнцөгт 10х9 см хэмжээтэй газар улаан хүрэн өнгийн цус мэт зүлээр бохирлогдсон хэсэг байх ба 7-ын тоогоор тэмдэглэн авав. Уг хэсэгт хаалганы чиглэлд 3м см зайд 1 ширхэг алим, 1 хос савхин бээлий, гялгар ууттай чипс байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Уг газрыг “А “цэгээр тэмдэглэв. “А” цэгээс хашааны баруун талын багана хүртэл 3м 40 см байв. Хашааны зүүн баганаас дотогш 1м 30 см зайд 23х 13 см хэмжээтэй, хүрэн улаан өнгийн цус мэт бохирлогдсон хэсгийг 8-ын тоогоор тэмдэглэв. Уг цэгээс урагш хашаанаас гарч машин замаар 16м 60 см явахад төв зам руу нийлэх гарцны аманд ирэхэд 20 см газар улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгийг 9-ийн тоогоор тэмдэглэв. Уг гарцнаас баруун тийш засмал дагаж явахад 8м90 см зайд талбайн зогсоол руу орох замын баруун талын хашлаганы гадна хэсэгт төмөр шонгийн хажууд шороон дээр 6х3 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн бохирлогдсон хэсгийг 10-ын тоогоор цэг авч, уг газраас засмал замын дагуу хөндлөн огтолж үзлэг хийж 64 м 10 см явахад Спортын ордоны зүүн талын засмал зам дээр хашлаганы дээд хэсгээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгийг тоогоор тэмдэглэн авав. Уг цэгээс засмал замын гол руу 7м 30 см зайд хүрэн өнгийн зүйлээр 2х1.8 см хэмжээтэй бохирлогдсон байв. 7. 8, 9, 10, тоогоор тэмдэглэсэн хэсгүүдээ кримналистикийн шинжээчээр шинжилгээнд дээж авч, үзлэгийн явцыг 33 ширхэг зургаар бэхжүүлэн авч, дуу дүрсний бичлэг хийв... гэх тэмдэглэл , гэрэл зураг / 1-р хх- ийн 20-30 дугаар хуудас/
Хүний биед үзлэг хийсэн...*******ийн *******гийн биеийг цээж болон доогуур нүцгэлж үзлэг хийхэд ...зүүн хацар хэсэгт бага зэргийн хавдартай, өөр ил харагдах шарх соривгүй байв... гэх тэмдэглэл / 1-р хх- ийн 31 дүгээр хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ийн өгсөн... 2017 оны сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Кровон” баарнаас хүн аваад Прокурорын байранд хүргээд буцаад 52 айлын зогсоол руу явж байтал “Аргал-Уриа” кино теартын зүгээс нэг хүн гүйж ирээд машинд суусан. Араас нь нэг хүн ирээд суух гэтэл суулгахгүй түлхээд өшиглөөд буулгасан. Тэгээд би тэр хүнтэй доошоо яваад уулзарын тэнд очоод буцаад эргэчих гэхээр нь Спортын ордны дээд талын машины зогсоол дээр очиж зогссон. Араас нь ирсэн залуугийн нүүр нь цус болсон байсан... гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.*******гийн гэрчээр өгсөн...Тэндээс гараад талийгаач Э.******* , Н.******* нар цусандаа хутгалдтал зодолдсон. Тэр зодооныг Б. бууж салгасан. Юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 90-91 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.ын гэрчээр өгсөн...Н.*******, Г.******* бид гурвыг тамхи татаад зогсож байхад дотроос талийгаач Э.******* ганцаараа гарч ирсэн. Тэгээд Н.******* талийгаач хоёр хоорондоо хөл бөмбөг яриад маргалдаж байгаад Н.******* зугтаагаад талийгаач хойноос нь хөөгөөд өшиглөх гээд байсан. ******* талийгаач хоёр таксиний зогсоол уруу гараад явахаар нь Г.******* машинаа жолоодож би хажууд нь суугаад, нөгөө гурван хүүхнийг суулгаад хөдлөхөд тэд таксиний зогсоолын тэнд Н.******* зугтаагаад, талийгаач араас нь хөөсөн явж байсан...гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллгаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Тухайн үед “Аргал уриа” кино театрын хашаан дотор гурван хүүхэн явж байсан. Нэг нь миний ажлын шугамаар ярьж байсан хүүхэн байсан. Би тэр хүүхэнтэй юм яриад зогсож байсан чинь талийгаач намайг дуудахаар нь би хүнтэй юм ярьж байсан тул тоохгүй байсан. Тэгсэн талийгаач намайг дахиад дуудахаар нь яваад очсон чинь “ чи яасан том болсон юм” гэж хэлээд миний зүүн нүдний доод хэсэгт цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь цохисон. Дахиад намайг цохиод бариад авахаар нь талийгаачаас салаад хашаагаар гараад зугтаагаад такси авах гээд гараа өргөхөд нэг такси зогсоод суух гэтэл талийгаач ирээд надтай барьцалдаад авахаар нь цааш нь зүүн гар хөлөөрөө түлхсэн чинь газар унаад үлдсэн. Тэгээд би тухайн такситайгаа 10-15м орчим яваад дээшээ эргэхэд талийгаач толгойгоо өргөөд цээжээ өндийлгөж байсан. Би такситай хамт хажуугаар нь өнгөрөөд Ордны дээд талд зогссон. Би түүний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Хохирогч Э.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ...гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Янжмаагийн гэрчээр өгсөн...Аргал уриагаас амь хохирогч Э.******* гарч ирээд ээмэг хайж байсан. Н.*******г “хүрээд ир” гэж дуудахаар нь Н.******* очсон. Тэр үед урд талын суудал дээр өндөр нуруутай махлагдуу залуу орж ирээд суугаад байж байхад амь хохирогч Э.*******, Н.******* хоёр нэг нэгнийгээ цохих шиг дуу чимээ гараад барьцалдаад авчихаар нь бид нар тэр хоёр хоорондоо зодолдоод байгаа юм биш үү, очиж салгахгүй юм уу гэхэд гайгүй, хоорондоо учраа олчих байх гээд байж байтал манай найз Б. машинд суусан. Тэгээд бид нар Г.*******гийн тээврийн хэрэгсэлтэй дээшаа эргээд шинээр нээгдсэн Х клаб баарлуу явсан...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 109 -110 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ганзаяагийн гэрчээр өгсөн... Бид гурав гэртээ харих гэж яваад Аргал-Уриагийн pub гэрэлтэй байхаар нь очсон. Тухайн үед манайх хүлээн авалт хийгээд хааж байна гэсэн. Янжмаа цасан дээр ээмгээ унагачихлаа гэхээр нь хайж байтал хар өнгийн Приус - 20 маркын машин орж ирсэн. Тэр үед нэг эрэгтэй хүн ******* гээд дуудсан. Би тухайн залуугаас урьд тайлан авч байсан тул чи ******* юм уу гэхэд тийм гэж байсан. Туранхай өндөр залуу над дээр гээд дуудсан. ******* тэр залуу дээр яваад очсон. Тэр залуу Н.*******г цохиод авах шиг болсон. Тэр хоёр хоорондоо зодолдсон. Намайг Янжмаа дуудаад би машинд суугаад явсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 113-114 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.гийн гэрчээр өгсөн... Тэр орой Ганзаяа, Янжмаа бид гурав уулзахаар болсон. Бид гурав Веннерс ресторанд уулзаж байгаад гэртээ хорих гээд явж байтал Аргал уриагийн pub гэрэлтэй байхаар нь очсон. Тэгтэл манайх хүлээн авалт хийгээд хааж байна гэсэн. Бид нар явах гэж байтал Янжмаагийн ээмэг уначихлаа гээд хайцгаасан. Энэ үед миний утас дуугараад утсаар ярьж байхад хар өнгийн Приус машин орж ирсэн. Намайг буцаад хашаа руу ороход өндөр туранхай залуу хөөш ******* над дээр гээд дуудаад байсан. Тэр ******* нь өөрийг нь дуудаад байсан залууд чи намайг хоёр удаа цохчихлоо шүү дээ гээд орилоод байсан. Тэгтэл Янжмаа намайг дуудаад би машинд суусан...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 215-216 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Г.Ханхүүгийн гэрчээр өгсөн... Цохилтын улмаас хамар яс хугарах, таславчийн гэмтэл болон доргилтийн улмаас том жижиг судас гэмтэх, зөөлөн эдийн няцрал үүссэнтэй холбоотойгоор хамраас цус гарч болно. Эдгээр нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар 2.4.1-д гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...гэх мэдүүлэг/ 3-р хх-ййн 80-82 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээнйи үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 348 дугаартай....
1. Хүний хамар орчим гараар цохих үед хамрын яс, мөгөөрсний хугарал, зөөлөн эдийн няцрал үүсч болох бөгөөд цохилтын улмаас хамрын салст дахь судас гэмтсэнтэй холбоотойгоор хамраас цус гардаг.
2. Шинжилгээгээр талийгаач Э.*******ын хамрын ясны хэлбэр дүрс алдагдсан хугаралтай, хамрын нуруунд зулгаралттай байсан бөгөөд хүний гараар нэг удаа цохих үед зулгаралт гэмтэл учрах боломжгүй, харин хамар ясны хугарал гэмтэл учирч болно.
3.Хамар ясны хугарал болон хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Дээрх хамарт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд нь аль аль нь шинэ гэмтэл байна. Хамар ясны хугарал гэмтэл нь цохилт болон зам тээврийн ослын аль алинд нь үүсгэгдэх боломжтой
6. Дүгнэлтэнд тусгагдсан О/1/ болон 1-р бүлгийн цус гэж тэмдэглэсэн нь нэг ижил ойлголт юм...гэх дүгнэлт /хх-ийн 89-90-рт/ зэрэг баримт болно.
Иймд шүүгдэгч Н.*******г 2017 оны сарын 22- ны өдрөөс 23 - ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг “Аргал уриа” кино театрын хашаанд хохирогч Э.*******той маргалдаж, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж “ хамар ясны хугарал” гэх хөнгөн гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
2.Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн авто замын ослын гэмт хэрэг, гэм буруугийн талаар:
Хэргийн газар үзлэг хийсэн... Уг хэрэг учрал болсон газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Спортын ордны зүүн урд талын засмал зам дээр болсон байв. Үл хөдлөх цэгийг “Гигант” хүнсний дэлгүүр гэсэн бичигтэй 62 айлын орон сууцны ертөнцийн зүгээр зүүн хойд талын булангаар авч талийгаач тээврийн хэрэгсэлтэй анх мөргөлдсөн гэх засмал замын урд талын ирмэгт замын хашлаганд хар зураас гарч 22 см өргөнтэй тээврийн хэрэгслийн мөр үлдсэн хэсгийг 2-ын тоогоор тэмдэглэж авав. Үл хөдлөх цэгээс 2-ын тоо хүртэл 28 м, Спортын ордны зүүн талын гарцны зүүн ирмэгээс 2-ын тоо хүртэл 6м 30 см, засмал замын 52 айлын орон сууц,62 айлын орон сууцны дундуур орох уулзварын баруун талын дугуйрсан хашлаганы хэсгээс 2 тоо хүртэл 23 см- ийн зайтай байв. 2- ын тоогоор тэмдэглэсэн хэсэгт гарсан тээврийн хэрэгсэлийн мөрийг кримналистикийн шинжээчээр бэхжүүлэн авав. Анх мөргөсөн гэх цэгээс баруун тийш засмал замаас замын хашлага руу гарч эхэлсэн тээврийн хэрсэгсэлийн мөрний эхлэлийг 1-ийн тоогоор тэмдэглэв. 2-ын тооноос 1-ийн тоо хүртэл 2м 10 см засмал замын урд хэсгийн хашлаганаас 1-ийн тоо хүртэл см байв. Анх мөргөсөн гэх 2-ын тоогоор тэмдэглэсэн хэсгээс шулуун ертөнцийн зүгээр зүүн тийш 4м 78 см зайд 55х см хэмжээний хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгийг “А” үсгээр тэмдэглэж, уг газраас кримналистикийн шинжээчээр дээж авахуулан битүүмжлэв. 2- ын тооноос А цэг хүртэл 4 м 78 см байв. А цэгээс эгц шулуунаар зүүн тийш 2 м 20 см газарт 40х30 см хэмжээтэй бохирлогдсон газрыг 4-ийн тоогоор тэмдэглэн авав. 4-ийн тооноос засмал замын урд талын хашлага хүртэл 155 см байв. 4-ийн тооноос зүүн тийш 180 см газарт засмал зам дээр 25х30 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгийг 5-ын тоогоор тэмдэглэсэн хэсгээс засмал замын урд хашлага хүртэл 155 см байв. 5-ын тооноос зүүн тийш эгц шулуунаар засмал зам дээр 180 см зайд х20 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгийг 6 тоогоор тэмдэглэв. 6 тооноос засмал замын хашлага хүртэл 154 см байв. 6 тооноос засмал замын хашлага хүртэл 154 см зайд 1 ширхэг товч унасан байсныг 10-ын тоогоор тэмдэглэн харуулж, эд мөрийн баримтаар хураан авав. 6- ийн тооноос зүүн тийш 178 см зайд засмал зам дээр 30х20 см хэмжээтэй бохирлогдсон цус мэт хүрэн өнгийн зүйлээр 7-ын тоогоор тэмдэглэн харуулав. 7 тооноос засмал замын урд талын хашлага хүртэл 164 см байв. 7-ын тооноос зүүн тийш засмал зам дээр 180 см зайд 23х10 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгийг 8 тоогоор тэмдэглэн харуулав. 8-ын тооноос засмал замын урд талын хашлага хүртэл 164 см байв. 8-ын тооноос зүүн тийш 173 см зайд 10х20 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгийг 9- ийн тоогоор тэмдэглэн авав. 9-ийн тооноос засмал замын эсрэг талд замын хойд талд замын хашлаганы хэсгээс 30 см зайд 110х20 см хэмжээтэй газар хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгийг 3-ийн тоогоор тэмдэглэн харуулж, кримнаслистикийн шинжээчээр дээж авахуулав. Засмал замын өргөн 7м 80 см Спортын ордны зүүн талын гарцны өргөн 6м 80 см, засмал замын ур хашлаганаас саад хүртэл 1 м байв. Засмал зам дээр цас орж, давс цацаж хайлж, хатуурч хөлдсөн байдалтай, хэргийн газар тээврийн хэрэгсэлээс унасан, хагарч үлдсэн бусад үл мөр илрээгүй. Засмар замаар тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгсэлийн тормозны мөр илрээгүй болно...гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 4- 9 дүгээр хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэгийн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр Спортын ордны барилгын урд талын засмал зам дээр болсон байв. Үл хөдлөх цэгийг 62 айлын орон сууцны зүүн хойд талын “Гигант” хүнсний дэлгүүр гэсэн бичиг бүхий булангаар авч тэмдэглэв. Талийгаач анх дайрагдсан гэх газрыг 2-ын тоогоор тэмдэглэн үл хөдлөх цэгээс 2-ын тоогоор тэмдэглэсэн газар хүртэл хэмжихэд 28 м байв. 2-ын тоогоор тэмдэглэсэн хэсэгт авто машины мөр цасан дээр гарч замын хашлаганд дугуйн овутны төмөр зурагдсан байх ба замын хашлага руу дарж гарсан гулссан замын мөрний замын мөрний эхлэлийг 1-ийн тоогоор тэмдэглэв. Анх мөргөсөн гэх 2-ын тооноос зүүн тийш засмал замын гол хэсэгт дарагдаж нягтарсан хэсэгт 2-ын тооноос зүүн тийш 4м75 см зайд унасан 1 ширхэг товчийг “Е” үсгээр тэмдэглэн авав. Засмал замын хойд ирмэгээс” Е” цэг хүртэл 4м 10 см урд хэсгээс 3м 2 см байв. Уг товчийг эд мөрийн баримтаар хураан авав. Товч байсан гэх “Е” цэгээс ертөнцийн зүгээр зүүн урагш засмал замын гол хэсэгт хар өнгийн гуперний түгжээ гэх зүйл байсан хэсэг нь 190 см байх ба уг хэсгийг Д үсгээр тэмдэглэн 2 ширхэг хуванцар төмөр эдээр хийгдсэн зүйлийг кримналистикийн шинжээчээр эд мөрийн баримтаар хураан авав. “Д”цэгээс засмал замын хойд хашлаганы ирмэг хүртэл 3м 80 см засмал замын урд хэсгээс “Д” цэг хүртэл метр байв. “Д” цэгээс зүүн тийш 1 м 20 см зайд засмал замын гол хэсэгт хагас сар хэлбэртэй хар өнгийн товч байсныг эд мөрийн баримтаар хураан авав. “Д” цэгээс замын хойд талын ирмэг хүртэл 3м 54 см, урд талын ирмэг хүртэл 4 м 36 см зайтай байв. Засмал замын таксиний зогсоолоос замруу нийлэх хэсгийн баруун талын ирмэгээс баруун тийш 3м 97 см зайд засмал замын ирмэг хашлаганд улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгийг жижиг цагаан өнгийн 2-ын тоо тавьж, тэмдэглэн дээж авав. Уг газраас эгц хойш шороон хэсэгт 4м 40 см зайд траншайны нүхний баруун талд 1м 4 см зайд хазсан нэг ширхэг алимны тал байсныг кримналистикийн шинжээчээр бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авч -ын тоогоор тэмдэглэв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн -18 дугаар хуудас /
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...УНЦ - улсын дугаартай Приус-20 маркын хар өнгийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр баруун урд зүгт харж зогссон байдалтай байсан ба гадна үзлэгийг хийв. Үзлэгээр уг машины цагийн зүүний эсрэг тал руу тойруулан хийсэн ба машины урд хэсгээс эхлэв. Уг машин нь зүүн урд дугуй нь хагарч хий нь гарсан байдалтай, тээврийн хэрэгсэлийн урд талын гууперний дээд зах хэсэг зүүн гэрэлний үзүүрээс зүүн тийш 7 см, копутны ирмэгээс доош 9 см зайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, урд копутны бамбайгийн зүүн хойд ирмэгээс доош 3 см зайд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, уг зүйл нь 1см өргөн, 0.2 см урттай байх ба уг толбоноос доош 9 см зайд гүүперний ирмэгний доод зах хэсэгт 13х 1см харьцах хэмжээтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон зүүн урд хаалганы урд нугаснаас баруун тийш 36.5 см зайд 8мм х11мм, уг хаалганы дээд талаас 9 см зайд зүүн хаалганы нугасны ирмэгнээс 53.6 см, баруун хаалганы ирмэгнээс 52.6 см зайд 7мм х1мм, зүүн хаалганы дээд ирмэгнээс см, урд талын нугаснаас баруун тийш 45.5 см, хаалганы хойд талаас 60.5 см зайд 2ммх 1см, зүүн хойд хаалганы урд нугаснаас 8.5см , хаалганы дээд ирмэгээс 9 см зайд 8ммх1см, зүүн завсараас баруун тийш 8 см, хаалганы доод ирмэгнээс доош 23 см, салхины шилний доод ирмэгнээс дээш 21 см зайд 5мм х 6 мм , зүүн талын шатахууны таглааны гадаргууд Приус гэсэн бичгийн дээд талын хавтгайд 5смх 3см хэмжээтэй бүдэг болон цацарч урссан байдалтай улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг авто машины зүүн талын кабины доод талын 2 дугуйны хоорондох хормойн хэсгийн шалны гадна доод рам дээр 81 см урттай гадна ирмэгээс дотогш 8 см зайд рам бүхий доод ховилоор илүү гарсан ховилд хэлбэрээ алдсан төмөр дээр см урт няцагдаж будагдсан байдалтай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба авто машины баруун хойд хаалганы гадна өргөн талбайд 72х40 см талбайг хамарсан цайвар цагаан өнгийн шингэн зүйлээр бохирдсон, зүүн хойд дугуйны гадна хэсэгт шороо нь арилсан 39х 6 см, 10смх 4см хэмжээтэй шороо нь арилсан байдалтай байх ба зүүн хойд дугуйны шаврын хаалтны доод үзүүр хэсэгт тасарч салж унасан шинээр хагарсан гэмээр байдалтай байх ба баруун урд хаалганаас 15 см зайд 7х4 мм хэмжээтэй гутлын мөр мэт дүрс түүнээс урд дугуйны тал руу 20 см зайд 6х4 см хэмжээтэй гутлын мөр мэт дүрс, зүүн урд дугуйны ирж зогссон 1.2 м урттай 25 см өргөн дугуйны мөрийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн...тэмдэглэл , гэрэл зураг / 1-р хх-ийн 36-42 дугаар хуудас /
Тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн... УНЦ - улсын дугаартай хар өнгийн Приус -20 маркын авто машин байна. Уг машин нь ертөнцийн зүгээр баруун урд зүгт харж зогссон байдалтай байх ба зүүн талын урд дугуй нь хагарч хий нь гарсан байдалтай байсан ба урд үзлэг хийсэн дээр нэмэлтээр үзлэгийн тэмдэглэлийг бичсэн ба урд гуперний улсын дугаарын дээд хэсэгт 15.1 см урттай цууралттай, улсын дугаарын гол төвд 9х1 см цохигдсон ул мөртэй, зүүн урд дугуйны дотор крилоны хойд доод хэсгээр хувилаасаа гарч сэрдийсэн байдалтай уг крилоны дотор талын под крилоны тогтоогч шруп нь 3 ширхэг дутуу байхгүй, мөн под крилоны доод хэсгийн хойд хормойд олон тооны цус мэт улаан хүрэн өнгийн мөр бодис наалдаж бохирлогдсон байлаа. Авто машины дотор талын жолооч талын хаалгыг онгойлгон үзэхэд шар өнгийн суудлын бүрээстэй, улаан хүрэн өнгийн шалавч 2 давхарласан байдалтай, дотор талын урд салон хэсэгт ямар нэгэн эвдрэлгүй, ямар нэгэн бохирдсон зүйл байхгүй байсан ба улаан хүрэн өнгийн шалавчийг эд мөрийн баримтаар хураан авав. Тээврийн хэсэгсэлийн дотор талын хаалга, бариулын дотор хэсгээс гарын нэг ширхэг мөр илрүүлэн 1 гэж дугаарлаж, дотор гэрлийн дохионы гэрлийн удирдлага дээрээс 1 ширхэг гарын мөр илрүүлэн 2 гэж дугаарлаж, раны речекний толгойноос 1 ширхэг гарын мөр илрүүлэн 3 гэж дугаарлав. Уг тээврийн хэрэгсэлийг түлхүүрээр нь асааж үзэхэд хэвийн асаж байсан ба стаметрийн заалт 3575 км гэж заасан ба бензиний үзүүлэлт нь 2 зураастай байв. Мөн автомашины хойд талын хаалгыг онгойлгож үзэхэд бор өнгийн бүрээстэй, бор өнгийн шалавчтай байх ба баруун урд суудлын ар талд шалан дээр sangrila гэсэн бичигтэй ногоон өнгийн виноны лонх байсныг үзлэгээр хураан авав. Хойд талын багажыг онгойлгож үзэхэд “авто тээвэр” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн загасны уурга, ууттай 00-ийн цаас, машины иштэй алчуур, саарал савтай тос, гуперний гэрэлний хамгаалалт зэрэг байсныг тэмдэглэлд тусгав. Уг авто машины зүүн талын доод тэнхлэгийн хойд талын тэвшний бэхэлсэн төмөр дээр утаслаг материал бүхий сэмэрдэс байх ба уг саарал өнгийн сэмэрдэсийг эд мөрийн баримтаар хураан авав. Мөн түлкний суурины хэсэгт улаан хүрэн өнгийн цус мэт шингэн зүйлээр цацагдаж бохирлогдсон, байдалтай байв. Тээврийн хэрэгсэлээс нотлох баримт олж авах үүссэн толбонуудыг бэхжүүлэн авах зорилгоор кабиний доод зүүн хажуу талын хормойны доод ирмэг хувилтай төмөрөнд үүссэн цус мэт улаан хүрэн өнгийн толбыг урд талын гуперний дээд гэрэлний зүүн үзүүрийн дэргэдээс зүүн урд гууперний доод хормой хэсэгт бохирлогдсон хэсгээс зүүн дугуйны хойд крилонд наалдсан хэсэгт үүссэн толбыг, зүүн хаалганд наалдсан урд нугаснаас , баруун зүгт 36.5 см зайд байрлах 8ммх11мм зайд зүүн хаалганы ирмэгнээс / нугаснаас/ 53.5 см зайд байрлах цус мэт улаан хүрэн толбыг зүүн хойд хаалганаас доош, 29 см нугаснаас 10 см зайд байрлах цус мэт улаан хүрэн өнгийн толбо, зүүн хойд хаалганы шилэн дээр байрлах зүүн талаас нь 2 см дээрээс 23 см зайд байрлах цус мэт улаан хүрэн өнгийн толбыг зүүн талд байрлах шатахууны таглаа дээр үүссэн цус мэт толбыг аруун хойд хаалганы гадна гадаргууд үүссэн цайвар улаан өнгийн бохирлогдсон толбыг тус тус нэрмэл усаар марельд арчиж бэхжүүлэн авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн 48 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Хулзатын 2- 4 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагчийн мэргэжилтэй, ам бүл-2, хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй ДН 9905 дугаарын регистртэй/ Өөлд овогт Мөнхзаяагийн Цэнд-Аюушийн өгсөн...Хоёр ой дөнгөж өнгөрч байсан хүүтэйгээ үлдсэн. Одоогоор хүүгээ хараад эрхэлсэн ажилгүй байна. Энэ хэрэг 2017 оны сарын 22-23 нд шилжих шөнө болсон. Хэрэг гараад 2 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хадам аав маань сэтгэл санаагаар унасаар байгаад 09 сарын 11- ний хурлын өглөө нас барсан. Бид хоёр хүнээ алдчихаад үнэхээр хэцүү байна. Хадам ээж маань Дундговь аймаг, би өөрөө Говь-Алтай аймгийн хүн. Хань ижлээсээ салсан. Үнэхээр хэцүү байна. Манай хадмынх дөрвөн хүүхэдтэй айл. Г.*******г өнөөдийн шүүх хуралдаан дээр хэргээ хүлээгээд ороод ирэх байх гэж харж байсан. Гэтэл гэмт буруугийн талаар маргаж байна. Би оршуулгын баримт, байрны болон банкны зээлийн баримт шүүхэд өгсөн ч энэ хүмүүсээс өнөөдрийг хүртэл мөнгө нэхээгүй. Г.******* нь 43 сая төгрөг, Н.******* 8 сая төгрөг өгсөн. Гэтэл маш их мөнгө өгсөн гэдэг асуудал яригдаж байгаад харамсаж байна. Хүний амийг мөнгөөр хэмжиж болохгүй шүү дээ. Манай өмгөөлөгч хүүхдээ найман нас хүртэл хугацааны асран тэтгэх гэм хорын хохирол гаргуулах хүсэлтэй байгааг дэмжиж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр орж байгаа Д., шүүгдэгч Н.******* нар миний нөхрийг зам дээр үлдээгээд хараад сууж байхын оронд очоод татаад авсан бол нөхрийн маань амь нас хохирохгүй байсан гэдгийг хэлмээр байна. Хэргийг хуулийн дагуу үнэ зөв, шударга шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.гийн гэрчээр өгсөн... 2017 оны сарын 22-ны орой надруу Э.Янжмаа утсаар яриад Г.Ганзаяа гурвуулаа уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид гурав хамтдаа нэг газар сууж байгаад гараад 52 айлын орон сууцны хажууд явж байтал “Аргаль уриа” театр онгорхой байсан тэгэхээр нь тэнд очсон. Янжмаа намайг дуудаад хар өнгийн “Приус” маркийн машинд суугаад хөдөлсөн. Э.Янжмаа, Г.Ганзаяа бид гурав ард суугаад урд талд жолооч Г.******* бас нэг залуу явж байсан. Би тэр хүмүүсийг танихгүй. Замдаа явж байхад жолоочийг Г.******* гээд танилцуулсан. Тэгээд бааранд очоод буцаад явж байсан чинь гэнэт бүгдээрээ “хүүе наана чинь” гээд орилолдоод эхэлтэл машин ямар нэгэн зүйл дээгүүр даваад гарах шиг донсолсон. Би тухайн үед утсаа оролдоод явж байсан. Ямар нэгэн зүйл дээгүүр гарсны дараа эргээд хартал хүн байсан. Дээшээ хараад хэвтэж байсан. Толгой нь ордон руу харсан байсан. Бид нар машинаасаа буугаагүй, хүн дайрсан газраас холдоод “Аргал-Уриа” театрын хашааны тэнд машинаа зогсооход *******гийн хажууд сууж байсан залуу, Янжмаа нар хэрэг гарсан газар луу очихоор буусан. Тухайн дайруулсан хүн нь *******г дуудаад байсан ягаан өнгийн цамцтай хүн байсан. Бид гурав машинаас буугаад эмнэлэг дуудах гээд явж байтал эмнэлэгийн машин ирсэн тул буцаад явсан...гэх мэдүүлэг.
Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт онлайнаар гэрч Б.ын өгсөн...Тухайн шөнө 01 цаг 04 минутанд хүлээн авах яаралтай тусламжийн ээлжийн сувилагч Баянжаргалаас “ хүн машинд дайруулсан дайрсан машин нь зугтчилхаа “ дуудлага хүлээн авч жолооч Батдоржийн хамт хэрэг болсон газар очих гээд машинтай явж байхад машин зам дээр хүн хэвтэж байсан. Тэгээд машинтайгаа очиход хэдэн залуучууд намайг очихтой зэрэгцээд ирсэн. Зам дээр дээшээ хараад хэвтэж байсан хүнийг машин дайрсан гэх боловч дайрсан машин нь байхгүй байсан. Дайруулсан хүн нь дээшээ харсан байдалтай, хөл нь ертөнцийн зүгээр баруун урагшаа харсан, толгой нь хойд зүг рүү харсан байдалтай байсан. Түүний хоёр чихнээс их хэмжээний цус гараад тогтсон, нүүр нэлэнхүйдээ цус болсон гавлын яс хэлбэр дүрсээ алдсан байсан. Би тухайн хүнийг үзэхэд амьсгалгүй, зүрхний цохилт байхгүй, захад бол пульсгүй байсан. Тэнд байсан залуучууд “ наад хүн чинь амьд байна. Хурдан аваад явъя, тусламж үзүүлээч “ гээд байсан. Тухайн хүний цамцны дээд талын товчнууд нь товчлогдоогүй задгай байсан болохоор нь зүүн гарын бугалганы булчин хэсгийг нь гаргаж байгаад адреналин 1 мл-ээр тарьсан. Тэгээд зүрхний массаж хийх гээд цээжний хэсгийг нь тэмтэрч үзэхэд түүний цээжний хэнцэрхэг яс дуугаралттай байсан. Тэгээд тэр залуучууд эмнэлэгийн машин руу дамжилдаж оруулж өгөхөд нь БОЭТ-д хүргэсэн. Анхны үзлэг хийхэд хохирогч нас барсан байсан. Би анх удаа тиймэрхүү дуудлагын газар очиж байгаа тул айж сандарч балмагдаад алдаа гарсан байсан ... гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Авгас овогт Эрдэнэбадрахын ийн өгсөн...2017 оны сарын 22- ны шөнө цагийг мэдэхгүй байна. Баар хаасан байхад шөнийн 00 цаг өнгөрч байх үед өөрийн 45-40 ХОА улсын дугаартай Приус -10 маркийн машинтай таксийнд яваад Ард Аюушийн талбайн урд талаас нэг хүн аваад Цамбагарав буудлын хажуу талын Оюумандалын байр ороод 62 айлын орон сууцны ар талын замаар яваад Петровис бензин түгээх клонкийн эсрэг талын саарал байранд хүн буулгасан. Тэгээд тэнд хүнээ буулгаад буцаад Спортын ордоны урд талаар дээрээс доошоо чиглэлтэй явж байтал машины гэрэл засмал зам дээр нэг бараан өнгийн зүйл харагдахаар хурдаа хасаад дөхөж очиход миний явж байгаа урсгалын гол хавьд зам хаагаад хэвтэй байсан. Утсаа үзэхэд утас цэнэггүй болсон байсан тул цагдаа дуудаж чадаагүй. Тухайн хүнийг тойрч гараад яахаа мэдэхгүй явж байтал эмнэлэгийн Пургон машин зөрөхөөр нь дагаад явж байгаад хоёр хүн гар өргөхөөр нь аваад явсан. Миний араас нэг машин ирээд тойроод гарсан. Урдаас ямар нэгэн машин байгаагүй. Толгой нь замын гол хэсэг рүү харсан, хөл нь урагш дээш харсан байдалтай байсан. Амнаас нь уур гарч байгаагүй. Толгойн хэсгээс нь цус гарсан нь машины гэрэлд харагдаж байсан. Намайг анх дээш өнгөрөхөд зам дээр ямар нэгэн зүйл байгаагүй. Хамгийн ойрхон нь эмнэлэг байсан тул тийшээ явсан...гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.ын өгсөн...2017 оны сарын 22-ны орой 18 цагийн үед Ховд аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар” Аргал- Уриа “кино театр дээр цугларсан. Ганц нэг шил архи ууж караокед дуулж бүжиглэсэн. Бид нарыг явах гэтэл Мягмар бөөлжөөд явж чадахгүй байсан. Нөхрийг нь дуудаад нөхөр нь ирсэн. Энэ үед Г.******* хаашаа явах гэж байгааг асуухаар нь би харих гэж байна гэтэл таныг хүргээд өгье гээд өөрийнхөө машинтай намайг Цагдаагийн газар дээр буулгасан. Би харилаа гээд явсан. Г.******* нь манай тасагт эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан...гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Доржийн ийн өгсөн...2017 оны сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Кровн” баарнаас хүн аваад Прокурорын байр хүргээд буцаад 52 айлын таксиний зогсоол руу явж байтал Спортын урд талын засмал зам дээр явж байтал Аргаль-Уриа театрын зүгээс нэг хүн гүйж ирээд миний машинд суусан чинь араас нэг хүн ирээд суух гэтэл нөгөө түрүүлж ирсэн хүн нь нөгөө хүнийг суулгахгүй өшиглөөд буулгасан. Тэгээд нөгөө хүн уулзварын тэнд очоод буцаад эргэчих гэхээр нь Спортын ордоны дээд талын машины зогсоол дээр очоод зогссон. Нөгөө залуу зам дээр хэвтэж байсан. Тэр хооронд замаар явж байсан машинууд хажуугаар нь өнгөрөөд явж байсан. Тэгтэл дээрээс зүүн тийш чиглэсэн хар өнгийн Приус -20 авто машин нэлээн хурдтай ирээд нөгөө зам дээр хэвтэж байсан хүнийг зогсож чадалгүй дээгүүр нь гараад явчих шиг санагдсан. Тэгтэл миний дэргэд сууж байсан залуу “дайрчих шиг боллоо хурдан яваад улсын дугаарыг нь хараад орхиё” гэхээр нь нөгөөх машины араас явтал тэр машин “Аргал- Уриа” кино театр луу орсон. Тэгээд хажууд сууж явсан залуу буугаад араас нь явсан. Би буцаад 52 айлын зогсоол дээр ирэхэд нөгөө дайрагдсан хүний хажууд 2 залуу бас нэг эрэгтэй хүн гурав зогсож байсан. *******г найздаа арга хэмжээ аваач гэдгийг дахин дахин хэлсэн. Гэтэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хэн нэгэн рүү утсаар залгаад байсан. Би тухайн үед очоод замаас холдуулах талаар арга хэмжээ аваагүйдээ харамсаж байна. Тухайн залуу гаднаас харахад согтсон байдалтай нүүр нь шалбараад цус гарсан байсан. Миний машинд эхлээд суусан залуу намайг зандраад байсан тул айгаад яв гэхээр нь цааш явсан. Дайрсан машин нэлээн хурдтай -60 км / цагийн хурдтай явж байсан. Бид хоёрын зогсож байсан газраас хохирогчийн хэвтэж байсан газар харагдаж байсан. Намайг доош яваад буцаад эргээд хохирогчийн хажуугаар өнгөрөхөд хохирогч тохойлдоод өндийх гэж байсан. Би хохирогчийн дээгүүр нь гараагүй. Урдаас нь түлхээд цааш унагасан...гэх мэдүүлэг
Мөрдөн байцаах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.ын өгсөн... Манай Эрүүгийн цагдаагийн тасаг нь 2017 оны сарын 22-ны өдөр 18 цагийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Аргаль-Уриа” кино театрийн спорт пабд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Уг арга хэмжээнд 18 албан хаагч хамрагдсан. Шөнийн 00 цаг болж байхад тухайн арга хэмжээ дууссан. Тухайн арга хэмжээ дуусахад өөрийн 29-25 ХОҮ улсын дугаартай Соната -7 маркын авто машинд суугаад харих гэтэл хошууч Д.Зандмаа, ахлах дэслэгч М.Лхагвадорж, ахлах ахлагч Б.Бат-Оюун нар машинд сууцгаасан. Машинаа асаагаад 10 орчим минут халаагаад шилний цанг арилгаад хөдлөх үед миний Г.******* өөрийн - УНЦ дугаартай Приус -20 маркын машинтай хөдөлж байсан. Бид нар тэндээс хөдлөөд М.Зандмаагийн гэрийн гадна очоод Б.Бат-Оюуны шампанс задалж ууцгаасан. Тэндээс Б.Бат- Оюуны хамт хөдлөөд Орхын гол дэлгүүрээс нэг нэг пиво аваад Цэргийн ангийн шадганы хойд талын гэр хороололд хувааж уугаад сууж байтал Б.Бат- Оюуны утас дуугарсан. Тэгтэл Ц-111 дохиогоор түргэн цугларалтад дуудсан. Тэгтэл миний утас дуугарсан залгасан байсан. Г.******* залгаад манай тасгийн Э.******* нас барсан байна гэж хэлсэн. Би анхандаа тоглож байгаа гэж бодсон. Хаана байгааг асуухад Ордны урд талд байна гэхээр нь очиход хэргийн газар хамгаалалтад авсан байсан. болон Г.******* нар Ордны ур талын зогсоол дээр Г.*******гийн машин дотор сууж байсан. Юу болсон талаар асуухад” Э.******* машинд мөргүүлээд энд өнгөрсөн байна” гэж хэлсэн. Г.*******г урьд нь архи уусан , уугаагүй эсэхийг мэдэхгүй. Намайг машинд орсны дараа эхлээд пиво дараа нь архи уусан. Энэ нь хэрэг болсны дараа болсон үйл явдал. Би Г.*******гийн хувцасыг солиулах гээд машинд нь сууж байгаад унтсан байсан... гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.ын өгсөн... Тасгийнхаа хамт олонтой “Аргал-Уриа “ кино театрын пиво бааранд 19 цагаас 00 цагийн хооронд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Н.Өлзийхутаг дарга Г.*******, Н. бид гуравт хүмүүсийг хариуцаад гэр гэрт нь хүргэж амраа гэсэн. Тэгээд Г.*******гийн машиныг Н.*******гаар бариулаад гэртээ хүргүүлсэн. Энэ үед Г.*******, Д. , Анхбаяр . Мягмар бид нар кино театр дотор байсан. Тэгээд Н.******* ирээд Г.******* Д. ахыг хүргэхээр явсан. Тэр үед Мягмарын нөхөр нь ирээд Мягмар, Анхбаяр нарыг аваад явсан. ******* бид хоёр Н.*******гийн таньдаг гурван хүүхэнтэй юм яриад зогсож байсан. Бид нарыг зогсож байхад талийгаачийн - ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ганцаараа үлдсэн.
Э.******* хаашаа явсан нь мэдэхгүй байхгүй байсан. Г.*******, Н.******* бид гурвыг тамхи татаад, харьж амарцгаая гээд зогсож байтал Э.******* театр дотроос ганцаараа гарч ирсэн. Тэгээд Н.******* , Э.******* хоёр хөл бөмбөг яриад маргалдаж байгаад Н.******* зугтаагаад хойноос нь талийгаач хөөгөөд явж байсан. *******, талийгаач хоёр таксиний зогсоол руу явчихаар нь Г.******* машинаа жолоодож, би хажууд нь сууж, нөгөө гурав хүүхнийг суулгаад хөдлөхөд тэр хоёр таксины зогсоолын хавьд ******* зугтаасан, талийгаач хойноос нь хөөчихсөн явж харагдсан. Г.******* бид нар хуучин нисэхийн дээд талын “Х CLUB” баарны гадна очиход үүдэн дээр хоёр залуу зогсож байсан. Наадах чинь ажиллаж байна уу гэхэд ажиллахгүй байна гэсэн. Тэгэхээр нь тэндээсээ буцаад намайг хүргэж өгөхөөр Спортын ордоны урд талын засмал зам дээр ирж явтал гэнэт тасхийж дуугараад ямар нэгэн юм машинд дайрагдах шиг болсон. Г.******* машинаа Аргал- Уриа театрын хашаа оруулж зогсооход Н.******* гүйж ирээд Г.*******гийн хаалгыг татаж онгойлгоод “ Ахаа та Э.*******ын дээгүүр гарчихлаа ч дээ “ гэж хэлсэн. Г.******* бид хоёр буугаад талийгаачийг дайрсан газар гүйж очиход “ талийгаачийн толгойноос цус гарсан байдалтай, дээш харсан байдалтай, замын урд хэсэгт урагшаа харсан байрлалтай хэвтэж байсан. Бид нартай зэрэгцээд эмнэлэгийн 103 - ын машин ирсэн. Эмч үзээд амьсгаатай байна гээд өргөөд машинд оруулсан. Г.******* машинаа жолоодоод араас нь очсон. Тухайн арга хэмжээн дээр нэг шинээр дээр 6 хүн суугаад, дунд нь 3 шил Болор архи, хүний тоогоор пиво тавьсан байсан. Д. нэг шил биск задалсан. Би арга хэмжээн дээр нэлээд уусан. Г.******* нь дэд даргад “ талийгаачийг машинд дайруулаад эмнэлэг дээр ирээд нас барсан” гэдгийг хэлсэн. Машинаар дайрсан талаар хэлээгүй.Би тэр хооронд дуг хийсэн байсан тул талийгаачийн аль хэсгээр дайрсан талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Хатанбаатарын гэрчээр өгсөн... 2017 оны сарын 22-23 нд шилжих шөнө 01 цагд Ард Аюушийн талбайн зогсоол дээрээс кролла маркын мөнгөлөг өнгөтэй байсан байх тээврийн хэрэгсэлд хамт ажилладаг Саруул-Эрдэнэ гэдэг хүнтэй хамт суугаад “Домбот” хотхонд байрлах өөрийн гэрлүүгээ явж байтал Спортын ордны өмнө талд машинд дайрагдсан бололтой толгойноос нь цус гоожсон байдалтай амнаас нь уур гарсан хүн зам дээр хэвтэж байсныг хараад таксиний жолоочид цагдаагийн байгууллагад дуудлага өгөөч гэж хэлсэн чинь дургүйцсэн байдалтай байхаар нь гар утсаа унтраасан байсан болохоор гар утсаа гаргаж ирээд утсаа асаагаад нягталж харж байгаад Цагдаагийн байгууллагад иргэнийхээ үүргийн дагуу дуудлага өгсөн. Тухайн үед амнаас нь уур гарч байсан. Толгойн баруун хэсэгт цус гоожсон байдалтай харагдаж байсан. Дуудлага өгөх үед явган хүмүүс яваад машин тэрэг тойроод гарч байсан. Дуудлага өгөөд буцаж эргээд байрныхаа өмнө буугаад үлдсэн. Дуудлагыг 01 цаг 07 минутанд өгсөн. Хажууд нь хүн байгаагүй. Замын цаад тал хүн хараад зогсож байсан...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 63 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Намхайнямбуугийн гэрчээр өгсөн...2017 оны дугаар сарын 22-ны 21 цаг өнгөрч байхад найз Банзрагчийн Гантулгын хамт Жаргалант Цамбарав багийн 10-26 тоот буюу ойн бүсэд байрлах гэрээсээ гарч Б.Гантулга найзтайгаа уулзахаар Жаргалант сумын жилийн дунд сургуулийн хойд талын Дөлгөөн төвийн хажуу талд очиж Гантулгын найзтай уулзаж 40-өөд минут болоод тэр залууг дагуулж тэндээс гараад 8 дугаар цэцэрлэгт очиж Гантулгын найз гэх нэг хүүхэдтэй уулзсан. Тэндээс Гантулгын хоёр найзыг дагуулаад Дөлгөөн төвийн эсрэг талын “Петровис” колонк дээр ирээд нөгөө хоёр залуугаас салаад бид хоёр гэртээ харихаар салж доош эргэж засмал зам дагуу алхаж Спортын ордны хажууд ирэхэд засмал зам дээр цагаан өнгийн Королла маркийн машин дээш чиглэлд дээд талаас хар өнгийн “Приус” маркийн машин ирээд зөрөх үед тас хийсэн дуу гарахаар нь мөргөлдчихлөө гэж бодож харахад засмал зам дээр буюу доошоо чиглэлд явах зам дээр нэг хүн машинд мөргүүлэн хэвтэж байсан юм. Тэр хүнийг дайрсан машин таксины зогсоолоор ороод спортын ордны бага заалны тийш яваад “Аргаль уриа” буюу хуучнаар “Магсаржав” кино театрын байрны урд талын торон хашаанд ороод зогсчихсон юм. Тэгтэл бидний хажуу талд 40 гарсан настай хар куртиктай жинсэн өмдтэй 178 орчим см өндөртэй эрэгтэй хүн ирээд ахын хоёр дүү нэгж байвал цагдаа руу залгаарай гэж хэлээд 35-81 ХОҮ улсын дугаартай саарал өнгийн таксинд суугаад яваад өгсөн юм. Тэгээд бид хоёр эмнэлэг дуудсан. Цагдаа дуудчихаад Гантулга бид хоёр тэнд 7-8 минут зогсож байгаад ирэхгүй болохоор цааш эргээд Аргаль-Уриа, буюу “Магсаржав” кино театрын байрны урд талын торон хашаанд нөгөө хүн дайрсан машины дугаарыг харахаар очиход хар өнгийн - УНЦ улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл байсныг харчихаад эргээд нөгөө мөргүүлсэн хүн дээрээ очиход эмнэлгийн машин авч явсан юм. Тэгээд Гантулга бид хоёр гэртээ харьсан юм. Тухайн хүн ертөнцийн зүгээр урагш дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба толгой чихнээс нь цус гарсан зүүн нүдний доод хэсэгт задарсан хамар амнаас нь цус гарсан баруун шанаа нь хавдсан ухаангүй хэвтэж байсан. Осол болсоны дараа машинаас хүн амьтан буугаагүй зогсож яваад, эргэж буцаж ирж Аргаль-Уриагийн хашаа руу орчихсон. Приусын түлхүүр шиг хар өнгийн дөрвөлжин түлхүүр, дугуй цагаан оосортой түлхүүр дайрагдсан газраас 3 орчим метрийн зайнд засмал зам дээр хэвтэж байсан. Араас нь нэг цагаан саарал өнгийн машинтай эгч ирж зогсоод “ хүн дайрсан юм уу, эмнэлэг дуудсан уу “ гэж асуугаад явсан. Нөгөө урсгалд цагаан өнгийн “Кролла” маркын машин зөрсөн ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 64-65 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гантулгын гэрчээр өгсөн...Би 2017 оны сарын 22-ны орой 22 цагийн үед гэрээсээ гараад нэг гудманд байдаг найз Намхайнямбуутай уулзаад Номинчимэгтэй утсаар яриад Хөрс клонк дээр уулзахаар болоод Номинчимэгтэй уулзсан. Бид гурав Дөлгөөн төв орж дулаацаж ярилцаж байгаад Номинчимэг гэр лүүгээ явсан. Бид хоёр Спортын ордны урдуур алхаад явж байтал машин мөргөлдөх шиг пүд гэсэн дуу гарахаар нь хартал засмал зам дээр нэг эрэгтэй хүн мөргүүлсэн ордоны урд талд хар өнгийн Приус -20 маркын машин төв засмал замаар 52 айлын урд талын таксиний зогсоол уруу эргэж ороод цаашаагаа “Аргаль-Уриа” театрын урд тал руу орж зогсож байсан. Тэгээд найз Намхайнямбуугийн хамт мөргүүлсэн хүн дээр очиход “ тухайн хүн дээшээ харсан байдалтай, чих хамар амнаас нь цус гарсан байж байтал 52 айлын чиглэлээс орчим насны эрэгтэй хүн гарч ирээд “ энэ юу болчихвоо “ гэж асуухаар нь “ энэ хүнийг машин мөргөчихлөө гэж хэлсэн. Тэр хүн намайг дуудлага дууд гэхээр би эхлээд эмнэлэг, дараа нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд тухайн мөргөсөн машины дугаарыг Намхайнямбуугийн хамт очиж харсан. Миний хараа муу болохоор Намхайнямбууг сайн хараарай гэсэн. Тэр” - УНЦ гэсэн улсын дугаартай хар өнгийн приус-20 маркын машин байна” гэж хэлсэн. Тэр машинаас 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн бууж ирээд 3 эрэгтэй хүн нь мөргүүлсэн хүн дээр очоод, нэг эмэгтэй нь тухайн машин дотор үлдсэн. Тэгээд байж байтал эмч нар ирэхээр нь бид хоёр гэр лүүгээ явсан. Ямар нэгэн машин мөргөлдсөн зүйл байхгүй байсан. Хар өнгийн “Приус 20” маркын машин 52- айлын зогсоол руу эргэх үйлдэл хийсэн. Зам дээр нэг хүн дээшээ хараад унасан байдалтай чих хамарнаас нь цус гарсан байсан. Хэрэг гарах үед зогсоол дээр машин байхгүй, тэр хавиар хүн байхгүй байсан. Тухайн үед гудамжны гэрэл асаалттай үзэгдэх орчин сайн байсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 87-88 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Янжмаагийн гэрчээр өгсөн...2017 оны сарын 22-ны орой 20 цаг 40 минутын үед гэрээсээ гарсан. “Венрес” орж найз Ганзаяа, Б. нартай уулзсан. Бид гурав нэг нэг шилтэй 0.5 литрийн Сэнгүр нэр пиво авч ууцгаасан. Тэндээ дуулж байгаад 23. минутын үед Аргал-Уриа театрын дэргэдүүр өнгөрч байгаад гэрэлтэй байхаар нь ажиллаж байгаа юм байна, танидаг хүн ажиллуулж байгаа юм чинь гуйгаад сууя гэж бодоод ортол цагдаагийн албан хаагч нарын хүлэээ авалт болоод тарж байсан. Бид нар ороод баар ажиллуулдаг хүнд учраа хэлтэл хааж байна ажиллахгүй гэхээр нь буцаад гарсан. Гадагшаа гараад явж байгаад ээмгээ үзтэл нэг ээмэг алга болсон байсан. Тухайн үед таксинаас буугаад алхаж байхад чихнээс юм унах шиг болсон. Тэгээд ээмгээ хайж байхад Г.******* тухайн хашаанаас машинтай гараад явж байсан. Тухайн үед бид нарын дэргэд Н.******* ирээд та нар юу хайгаад байгаа юм бэ гэхэд нь ээмгээ хайж байгааг хэлсэн. Бид нарыг ээмгээ хайгаад байж байтал Г.******* тээврийн хэрэгсэлтэйгээ доороос ганцаараа ирсэн. Би даараад байхаар нь *******гийн машины ард орж суусан. Г.Ганзаяа мөн орж ирж суусан. Аргаль-Уриагаас талийгаач Э.******* гарч ирээд Н.*******г хүрээд ир гээд дуудсан. Урд талын суудал дээр өндөр нуруутай махлагдуу залуу орж ирж суусан. Б. мөн орж ирж суухаар нь бид дээшээ эргээд шинэ нээгдсэн Х нэртэй баарны гадна очоод эзэн нь бололтой нэг залуу зогсож байхаар нь ******* дуудаад” одоо цаг болж байна, одоо баараа хаагаач “ гэж хэлээд буцаад “Аргаль- Уриа”театр луу явсан. Бид нарын урд тал саарал өнгийн суудлын тэрэг явж байхад Г.******* гүйцэж түрүүлээд урьд нь гараад явах үед зам даар хөндлөн дээшээ харчихсан толгой ертөнцийн зүгээр спорт ордон руу харчихсан байсан. Тэр үед урдаас тээврийн хэсэгсэл ирж байсан. Гэрэл нь гялбаад гэнэт зам дээр хүн хэвтэж байхаар нь бид нар хүн байна гэж хэлэхэд Г. ******* тормоз гишгэтэл тухайн хүн гэнэт тулчихсан байсан болохоор тээврийн хэрэгсэл зогсоож чадалгүй тухайн хэвтэж байсан хүн дээгүүр гараад явчихлаар нь бид нар хүн дайрчихлаа гэж хэлээд шууд зогсохгүйгээр Аргаль-Уриа кино театрын хашаан дээр очиж зогсоод Г.******* болон урд суудал дээр сууж байсан залуу хоёр тухайн хүн рүү алхаад явсан. Намайг явах гэхэд чи сууж бай гэхээр бид нар үлдээд хүлээж байгаад Мөнхцохилохуй эмнэлэгийг дэргэдээс таксинд сууж байхад эмнэлэгийн машин ирж байсан. Бид нарыг машинаас буухад ******* хаанаас ирсэн мэдэхгүй хашааны үүдэн дээр зогсож байсан. Г.******* өөрөө тээврийн хэрэгсэлээ жолоодож байсан. Г.******* болон хамт явсан хүмүүс цагдаагийн албан хаагч нар тул мэдэгдэх байх гэж бодсон...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 109-110 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаан Г.Ганзаяагийн гэрчээр өгсөн... 2017 оны сарын 22- ны орой 22 цагийн үед гэрээсээ гараад болон Янжмаа нартай уулзсан. “Венрес” ороод нэг нэг пиво уугаад гэртээ харих гэж яваад Аргаль-Уриа театрийг гэрэлтэй байхаар нь орсон. Тухайн газар хүлээн авалт болоод хааж байна гэсэн. Буцаад гараад явж байгаад Янжмаа ээмгээ унагачихлаа хайгаад орхиё гээд хайж байтал гаднаас хар өнгийн Приус -20 маркын машин орж ирээд Янжмаа нь Г.*******тай уулзсан. Янжмаа машинд ороод суусан. Бид хоёрыг ээмэг хайж байхад нэг эрэгтэй хүн Н.******* гээд дуудахад ******* машины дэргэд зогсож байсан. Би урьд Н.*******тай утсаар ярьж байсан тул чамайг Н.******* гэдэг юмуу гээд уулзаад байж байтал цаанаас нэг өндөр залуу Н.*******г “ наашаа над дээр ир” гээд дуудсан. Н.******* тухайн залуу дээр яваад очсон. Тэр залуу Н.*******г цохиод авах шиг болоод тэр хоёр зодолдсон. Тэгтэл Янжмаа намайг дуудахаар нь би машинд орж суусан. Урд нь нэг том биетэй эрэгтэй хүн суусан. Бид нар дээшээ эргээд Х клуб очиход хаасан байхаар нь тэндээсэ буцаад харих гээд доошоо эргээд Спортын ордны урд талд ирж байтал зам дээр нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгсэн Г.******* машинаа зогсоож чадалгүй тухайн хүн дээгүүр гарсан. Тэгэхээр Янжмаа ид хоёр хүн дайрчихлаа ч дээ гэж хэлэхэд Г.******* юм дуугараагүй. Тэгээд цаашаа яваад “Аргаль- Уриа” кино театрын хаалгаар орж зогссон. Бид гурав тухайн машинаас буугаад гэрлүүгээ явсан. Миний бодлоор Г.******* бага зэргийн хурдтай явж байсан. Тиймээ хүн мөргөхдөө Г.******* өөрөө тээврийн хэрэгсэлээ жолоодож байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 113-114 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Батдоржийн гэрчээр өгсөн... 01 цагийн үед байсан болов уу “ зам дээр хүн машинд дайруулсан байна... гэсэн дуудлагыг 103- ын жижүүрийн сувилагч өгсөн. Тэгээд дуудлагын дагуу аймгийн Аргаль-Уриа театрын ертөнцийн зүгээр зүүн талын авто зам дээр очиход дээшээ харж хэвтсэн байдалтай эрэгтэй хүн байсан. Тэр хүн засмал зам дээр дээшээ хараад хэвтчихсэн , хөдөлгөөнгүй, толгойноос нь цус гарсан байдалтай л байсан. Эмч үзээд тэнд байсан хэдэн залуучууд эмнэлэгийн машин руу зам дээр хэвтэж байсан хүнийг дамжиж оруулаад тэндээсээ шууд эмнэлэг дээр ирсэн...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 220 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.*******гийн яллагдагчаар өгсөн... Урд өгсөн мэдүүлэгтээ худал мэдүүлэг өгсөн. Одоо үнэн зөв мэдүүлэг өгнө . Шинэ жилийн арга хэмжээ дуусаад дэд даргыг Н.******* миний машинаар хүргэж өгөөд ирсэний дараа хошууч Д. нь ажил дээр хүргээд өг гэсний дагуу түүнийг өөрийн машинаар хүргэж ажлын үүдэн дээр буулгасан. Тэгээд буцаж Аргал-Уриа кино театр ороход талийгаач Н.******* хоёр хоорондоо зодолдчихсон, талийгаачийн хамарнаас цус гарсан, нүүр нь нэлэхүйдээ цус болсон байсан. Г., Н.******* нарыг танидаг гэх хүүхнүүдийн хамт миний машинд сууж бид нарыг хөдөллөхөд машины гэрэлд талийгаач Н.*******г өшиглөх гээд хөөж таксиний зогсоолын тийш явсан. Бид нар хөдлөөд хуучин нисэхийн шинээр байгуулагдсан “X CLUB” баар ороход гадна байсан 2 залуугаар ажиллаж байгаа эсэхийг асуухад ажиллахгүй байна гэсэн. Тэгээд тэндээсээ доошоо эргээд ыг хүргэж өгөхөөр их гэрлээ ойр дээр нь татчихаад Спорт ордоны урд талд ирж явтал урдаас машин зөрж гэрлийн гялбаанд ороод талийгаач зам дээр хэвтэж байгааг тулж хараад тоормос гишгэхэд гулгаад дээгүүр нь гараад явчихсан. Тэгээд би “Аргал-Уриа” кино театрын зогсоол дээр очоод зогсоход араас Н.******* “ Ахаа та Э.*******ыг хэвтэж байхад нь дээгүүр нь гараад явчихлаа” гэж гүйж ирэхээр нь Б., Н.******* бид гуав талийгаач дээр гүйгээд очсон. Удалгүй 1-2 миунтын дотор эмнэлэгийг машин ирсэн. Эмч үзээд бид нарыг машинд өргөлцөөд оруулаад өг гэхээр нь машинд өргөж оруулсан. Араас машинтайгаа дагаад эмнэлэг ороход амьсгаа хураачихсан байсан. Тэгээд бид нар дэд дарга Өлзийхутагт мэдэгдсэн. Яг дээгүүр нь гарсан байх. Аль хэсгээр дайрсаныг мэдэхгүй байна. Бид нарыг очиход талийгаач ертөнцийн зүгээр урд хэсэг рүү харсан байдалтай, дээшээ хараад уначихсан. Хувцас хунар нь цус болсон байсан санагдаж байна. Би хөл хэсгээс нь цээж хэсгээс нь Н.*******, Г. хоёрын аль нэг нь өргөсөн. Тухайн үед би өөрөө машинаа жолоодож явсан. Би талийгаачийг машинаар болгоомжгүйгээсээ болж дайрч амь насгы хохироосондоо маш их гэмшиж байна. Анх гэмт хэрэг гарсан талаар мэдээлээгүй миний буруу. Тухайн үед маш их айж сандарсан байсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна ...гэх мэдүүлэг/ 1-рхх- ийн 100-102 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.*******гийн гэрчээр өгсөн... 2017 оны сарын 22-ны орой манай байгууллагын тасгийн алба хаагч нар баяр тэмдэглэхээр болж орой 19 цагийн Аргаль уриа кино театрын пабд цугларсан. Тэгээд шинэ жилийн арга хэмжээгээ тэмдэглээд дуусаад шөнө 00 цаг өнгөрч байхад тараад хүмүүсээ хүргэж өгөөд эргээд ирэхэд тэнд 3 хүүхэн зогсож байсан. Түүний нэг нь миний ажлын шугамаар ярьж байсан эмэгтэй байсан ба түнтэй юм яриад зогсож байхад талийгаач гарч ирээд дуудаад байхаар нь би тоохгүй байгаад байсан чинь дахиад дуудахаар нь яваад очсон чинь талийгаач чи ямар том болсон юм бэ гэж хэлээд миний зүүн нүдний доод хэсэгт цохиод авахаар нь би зөрүүлээд толгойн тус газар нь цохисон чинь дахиад намайг цохих гээд дайрахаар нь би талийаачаас зугтаагаад такси авах гээд явсан чинь араас гүйгээд ирсэн. Тэгтэл авах гэсэн такси яваад өгөхөөр нь зам хөндлөн гараад дээрээс доошоогоо такси авах гээд гараа өргөсөн чинь нэг такси зогссон. Тэр таксинд суух гэтэл талийгаач араас ирээд надтай барилцаад унахаар нь би зүүн гар хөлөөрөө цааш түлхэхэд газар унаад хоцорсон. Цаашаагаа эргээд ордны наад талд очиж зогсоод эргээд харахад талийгаач цээжээ өндийлгөөд босох гэж байхад дээрээс хар өнгийн Приус маркийн автомашин ирээд талийгаачийн дээгүүр гарч донслох шиг болсон... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 144 тоот шинжээчийн “...цогцост хийсэн шинжилгээгээр дух зулай дагз суурь ясны үүрч бяцарсан олон хэлтэрхий үүсгэсэн Далд хугарал, хатуу хальсны урагдал. баруун тал бөмбөлөгийн дагз чамархай дэлдэнгийн тархины эдийн эвдрэл зүүн чамархай зулайн дэлбэнгийн тархмал аалзан бүрхүүлийн доорх цус харвалт эрүү хоншоор ясны дээд доод үүдэн шүд дайрсан далд хугарал, 2 шүдний булгарал хамар ухархайн ясны үүрч бяцарсан хугарал, баруун талын 6, 7 дугаар хавирганы шууд хугарал, зүүн талд 2. 3. 4. 5 дугаар хавирганы нугаламын хажуугийн болон суганы дунд шугамаарх хоёрлосон хугарал, дотор эрхтэнүүдийн доргилт дух хацар баруун шанаа эрүү, зүүн зовхи хацар хамрын нуруу цээж баруун сарвуунд зулгарал баруун зовхи уруул дух, баруун хөмсөг, зовхи завж, уруул буйл, хэлэнд шарх хуралт цээж хэвлийн нуруу баруун ташаанд цус хуралт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтлүүд нь Хүний хүчнээс давсан үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдэх бөгөөд учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас амьдрах боломжгүй анатомийн бүтэц алдагдсан. Дээрх гэмтлийн улмаас шууд нас баржээ. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаачийн цусанд 2.9 промилли спиртын агууламж илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Хохирогч Э.******* нь 1 дүгээр бүлгийн цустай байна гэх дүгнэлт” /2 дугаар хавтасны 3-6 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 164-172 дугаар хуудас/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл...2017 оны сарын 23 01:58: цагийн үед 2 хүний байсан газрын цаанаас авто машин гарч ирж камерийн бичлэгийн голд харагдах авто замаар явж хоёр хүний харалдаа авто зам дээр 3-4 секунд зогсож байгаад урдаа явж байсан авто машиынг гүйцэж түрүүлээд баруун тийш явж камерт харагдахаа болив. Уг авто машин хар өнгийн “Тоёото Приус” маркын авто машин байх бөгөөд зам тээврийн осолд холбогдсон - УНЦ улсын дугаартай авто машин байж болзошгүй байв...гэрэл зураг, бичлэг бүхий СD / 1-р хх-ийн 202-210 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 сарын 11- ний өдрийн 647 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн авто машины доод эд ангиас бэхжүүлэн авсан гэх цагаан өнгийн сэмэрдэс нь хөвөн ширхэгт, хар саарал өнгийн сэмэрдэс нь вискозын хольцтой ноосон ширхэгт байна. Хохирогчийн өмсөж явсан гэх саарал өнгийн дотуур өмдөний цагаан өнгийн сэмэрдэс нь хөвөн ширхэгт, хар саарал өнгийн сэмэрдэс нь вискозын хольцтой ноосон ширхэгт байна. Шинжилгээнд ирүүлсэн авто машины доод ангиас бэхжүүлсэн гэх утасны сэмэрдэсүүд нь хохирогчийн өмсөж явсан гэх саарад өнгийн дотуур өмдний утасны сэмэрдэсүүдтэй тохирч байна...гэх дүгнэлт, гэрэл зураг /2-р хх-ийн 29-31 дүгээр хуудас/, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгийн 2018 оны 01 сарын 23- ны өдрийн 577 дугаартай дүгнэлт/ 2-р хх-ийн 36-37 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 44-46 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 996 дугаартай шинжээчийн...- УНЦ дугаартай авто машинаас авсан гэх 9 ширхэг арчдасанд цус илэрч байна. Э.*******ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 62-63 дугаар хуудас/
1. 2018 оны 01 сарын 21-ний өдрйин 115 дугаартай...Тоёото Пруис-20 маркийн - УНЦ улсын дугаартай автомашины жолооч Г.******* нь эрүүгийн 1736000000105 дугаартай хэргийн 1-р хавтасны 100 дугаар хуудсанд иргэн Г.*******гийн өгсөн мэдүүлгээс үзэхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-ийн а/ дахь заалт”...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 578 дугаар дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийн хурдыг ойролцоогоор тооцоолохдоо 64.9 км/цаг гэж тогтоосон байх тул Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км... ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна.
2.7-а/ дахь заалт согтуралах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно... мөн дүрмийн 2.5-ын а/ дахь заалт тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх
в/ заалт зам тэврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Талийгаач Эрдэнэбаатар овогтой ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9-ийн б/ заалт” аюулгүй байдлыг хангахаас бусад шалтганаар зорчих хэсэг дээр зогсох саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгар саад хийх” г/ заалт өөрийгаа хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
3. 35-81 ХОҮ улсын дугаартай “Тоёото Платз” маркийн авомашин жолоодож явсан Дорж овогтой нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн нь үндэслэлгүй байна.
4. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдолтой бусад зүйл илрээгүй хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн дүгнэлтийг гаргасан болно гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 66-рт/...зэрэг авагдсан нотлох баримтуудаар
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны сарын 22-23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр спортын ордны урд талын засмал замаар өөрийн эзэмшлийн 56- УНЦ улсын дугаартай Приус 20 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам дээр хэвтэж байсан хохирогч Э.*******ын дээгүүр нь гарсаны улмаас амь хохирсон болох нь нотлогдон тогтоогдож байна.
Гурав: Шүүгдэгч Г.*******гийн хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Гэрч Э.Янжмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тэр үед урдаас тээврийн хэрэгсэл ирж байсан ба тухайн тээврийн хэрэгслийн гэрэл гялбаад гэнэт зам дээр хүн хэвтэж байхаар нь бид нар хүн байна гэж хэлэхэд Г.******* тоормос гишгэтэл тухайн хүн нэгэнт тулчихсан байсан болохоор тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй тухайн хэвтэж байсан хүн дээгүүр гараад явчихаар нь бид нар хүн дайрчихлаа гэж хэлээд шууд зогсохгүйгээр “Аргаль уриа” кино театрын хашаан дотор очиж зогссон...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэрэг 109-110 дугаар хуудас/,
Гэрч Г.Ганзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2017 оны сарын 22-ны орой найз Б., Э.Янжмаа нарын хамт уулзаад нэг газар орж хоол идчихээд нэг нэг пиво уучихаад тэндээсээ гараад 52 айлын орон сууцны хажууд явж байтал Аргаль уриа кино театрын караоке нээлттэй байхаар нь явж орсон. Тэгээд тэндээс Г.******* гэдэг залуугийн машинтай “X клуб” баар орсон. Тэндээсээ буцаад харих гээд доошоогоо эргээд Спортын ордоны урд талд ирж явтал зам дээр нэг эрэгтэй хүн хөндлөн хэвтэж байсан. Тэгтэл Г.******* машинаа зогсоож чадалгүй тухайн хүн дээгүүр гарсан. Тэгэхээр нь Янжмаа бид хоёр “хүн дайрчихлаа ш дээ” гэж хэлсэн. Г.******* юм дуугарахгүй цаашаа яваад Аргал-Уриа кино театрын хаалгаар орж зогссон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114 дүгээр хуудас/
Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тэгтэл дээрээс зүүн тийш чиглэлтэй хар бараан өнгийн “Приус 20” маркийн авто машин нэлээн хурдтай ирээд нөгөө зам дээр хэвтэж байсан хүний тэнд зогсож чадалгүй дээгүүр нь гараад явчих шиг санагдсан. Тэгтэл миний хажууд сууж байсан залуу дайрчихлаа хурдан яваад улсын дугаарыг нь хараадахъя гэхээр нь би хөдлөөд доошоо эргээд яваад нөгөө машины араас хөдлөөд явтал нөгөө Приус 20 маркийн машин 52 айлын уулзвараар ороод Аргаль уриа кино театрын хашаа руу орсон. Тэгээд миний хажууд сууж явсан залуу буугаад араас нь явсан... нэлээн хурдтай барагцаагаар -60 км цагийн хурдтай явж байсан байх. Тийм хурдтай явж байсан болохоор яаж ч чадалгүй дайрчих шиг харагдсан...”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 70-72 дугаар хуудас/,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тэгээд бааранд очоод буцаад явж байсан чинь гэнэт бүгдээрээ “хүүе наана чинь” гээд орилолдоод эхэлтэл машин ямар нэгэн зүйл дээгүүр даваад гарах шиг донсолсон. Эргээд хартал хүн дайрсан байсан. Тэгээд Аргал-Уриа кино театрын хашаанд орж зогссон...гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтас хэрэг 215-216 дугаар хуудас, гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Г.******* машинаа жолоодоод намайг болон 3 хүүхнийг суулгаад хөдлөхөд тэр хоёр таксины зогсоолын хажууд Н.******* нь зугтаачихсан талийгаач хойноос нь хөөчихсөн явж харагдсан. Г.******* бид нар хуучин Нисэхийн дээд талын “X слив” баарны гадна очиход үүдэн дээр нь хоёр залуу байхаар нь наадах чинь ажиллаж байна уу гэхэд ажиллахгүй байна гэхээр нь буцаад эргээд намайг хүргэж өгөхөөр спортын ордны урд талын зам дээр ирж явтал гэнэт тас хийж дуугараад ямар нэгэн юм машинд дайрагдах шиг болсон. Г.******* машинаа Аргаль уриа кино театрын зогсоол руу оруулж зогсооход Н.******* гүйж ирээд жолооч талын буюу *******гийн урд талын хаалгыг татаж онгойлгоод ахаа та Э.*******ын дээгүүр гарчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Г.******* бид хоёр машинаас буугаад бид 3 талийгаачийг дайрсан газар дээр гүйж очиход талийгаач толгойноос нь цус гоожсон байдалтай дээш хараад ертөнцийн зүгээр замын урд хэсэгт урагшаа харсан байрлалтай хэвтэж байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 93-94 дүгээр хуудас/ зэрэг гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны дугаар сарын 22-23-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн “Приус 20” маркийн - УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр Спортын ордоны урд засмал зам дээр хэвтэж байсан хохирогч Э.*******ын дээгүүр гарсаны улмаас түүний амь нас хохироосон, зам тээврийн ослын хэргийн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дээрхи баримтаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт авто ослын гэмт хэрэг үйлдсэний дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж байгаа боловч энэ нь ... Г.*******гийн гэх цусанд 1.6 промилли буюу дунд зэргийн согтолтын зэрэгт хамаарна...гэх дүгнэлт, 2017 оны сарын 22-ны орой шинэ жилийн арга хэмжээнд оролсон гэрч Т.Баяр-Эрдэнэийн өгсөн...бид нар гурван ширээнд сууцгаасан. Ширээ болгонд гурван шил архи, хүн болгонд нэг лааз пиво тавьсан. Тэнд дуулж бүжиглээд тодорхой хэмжээгээр архи ууцгаасан... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.*******гийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн талаараа хэргээ хүлээн мэдүүлсэн...Би урдаас ирж байсан машины гэрлийн гялбаанд орсон байсан болохоор тэр машинтай зөрж өнгөрөхөд л зам дээр ямар нэгэн зүйл байхыг харсан. Тэгээд л шууд тормоз гишгэж машинаа зогсоох арга хэмжээ авсан. Гэхдээ хүн байна гэж мэдээгүй. Тэгээд тэр юмыг дайрч гараад цаана очиж зогсоод эргээд харахад хүн дайрсан байсан. Шинэ жилийн арга хэмжээнд зориулж 1 ширээнд 3 шил “Болор” архи, нэг ширээнд суусан 6 хүний тоогоор пиво тавьсан. Гэхдээ би пивоноос уугаагүй. Харин архинаас бол уусан. Тухайн арга хэмжээнд оролцсон бүх л хүмүүс ижил хэмжээгээр ууцгаасан. Би өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан ... гэх мэдүүлэг / 2-р хх- ийн 103-104 дүгээр хуудас/, гэрч У.Амармөрөнгийн... 2017 оны сарын 22-ны өдөр танай байгуулага дээр шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэмээр байна гэж Г.*******, Э. нар нь манай найз Анхбаяр бид хоёртой уулзсан. Бид түрээсийн төлбөрт 3000 төгрөг аваад өөрсдөө хоол ундаас авчираад шинэ жилийн арга хэмжээг 18- цагийн хооронд тэмдэглэсэн. Нэг ширээнд 6 хүн суухаар тохиролцоод 3 ширээ зассан, ширээ бүрт 3 шил Болор архи, хүн бүрийн пиво тавьсан. Арга хэмжээнд оролцсон хүмүүс ерөнхийдөө архи уугаад сууцгаасан...гэх мэдүүлэг /1-р хх- ийн 225-226 дугаар хуудас/ гэрч А.Анхбаярын өгсөн... Арга хэмжээнд оролцсон хүмүүс зориулж 3 ширээ зассан. Ширээ болгон дээр 3 шил Болор архи, бас бөөн пиво байсан. Солонгос яваад ирсэн гээд нэг биский задалж байсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч Г.*******г авто ослын гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.*******г...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1-д зааснаар шүүгдэгч Г.*******г...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4.1, Энэ хуулийн .10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, шүүгдэгч Г.*******г...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан . захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4 .1, Энэ хуулийн .10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Г.******* нь хохирогчийн хэвтэж байх үед олон тооны машин тухайн замаар зорчсон, гагцхүү өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна гэж байгаа боловч энэ нь шүүгдэгч Н.******* болон гэрч Д. нар нь машиныхаа гэрлийг унтраагаад хохирогчийг харж байх үед дээрээс доошоо чиглэлтэй ирсэн хар өнгийн “Приус” маркын тээврийн хэрэгсэл хохирогч Э.*******ын дээгүүр гараад цаашаа явах үед араас нь явсан, тухайн тээврийн хэрэгсэл шүүгдэгч Г.*******гийн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгсэл байсан, мөн мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Н.******* болон гэрч Д. нарын зогсож байсан газраас хохирогчийн хэвтэж байсан болон хэрэг учрал болсон гэх газар харагдаж байгаа болох нь тогтоогдсон, тухайн замаар зорчсон гэрч М.Баярхүү нь ... намайг машинаараа ганцаараа “Аргаль-Уриа” театрын зүгээс зүүн талд урдаасаа хойшоо чиглэлтэй 1 чиглэлдээ хоёр урсгалтай замаар явж байхад миний урд явж байсан цагаан өнгөтэй авто машин эсрэг урсгал руу ороод зам дээр байсан ямар нэг зүйлийг тойроод гарч харагдсан. Тэр машины араас очиход зам дээр нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Миний харснаар тэр хүний толгой замын хашлага руу харсан, хөл нь хойшоо харсан байдалтай байсан. Би урдаа байсан машин шиг тойроод гарсан... гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
3.Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнд- Аюуш нь гэм хорын хохиролд оршуулгын зардалд 3747820 төгрөг гарсан, хохирогч Э.*******ын цалингийн зээлийн үлдэгдэл 39309 төгрөг, орон сууцны зээл 43 сая төгрөгийг төлж байсан талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлж шүүгдэгч Г.******* нь 43 сая төгрөг, шүүгдэгч Н.******* нь 8 сая төгрөг тус тус төлсөн. Хохирогч нас барснаас учирсан хохирол төлөгдсөн гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Н.*******, Н.******* нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хүүхдээ 8 нас хүртэлх асран тэтгэх зардалыг шүүгдэгч Г.*******гаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлогогүй талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
4. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан..., шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .11 дүгээр зүйлийн 1-д заасан...гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ гэж заасан тул шүүгдэгч Н.******* , Г.******* нар нь 2017 оны сарын 22-ноос 23-нд шилжих шөнө дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн байх тул шүүгдэгч Н.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Г.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн .11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Г.*******гийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооодож хүний амь нас хохироосон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Г.*******гийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Шүүгдэгч Г.******* нь өөрийн жолоодож явсан авто машинаар хохирогч Э.*******ын дээгүүр гарсан, мөрдөн шалгах ажиллагаанд тухайн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэж гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нас барснаас учирсан хохиролд 43 сая төгрөгийг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт нь тохируулан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн тул улсын яллагчийн шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хорих ял оногдуулах дүгнэлт, тайлбар гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ гэж шүүх үзсэн болно.
5. Эд мөрийн баримтын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хар өнгийн пиджак 1 ширхэг, ягаан өнгийн сорочкин цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн пиджакны өмд 1 ширхэг, бүс 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1 ширхэг, алаг өнгийн дотуур өмд 1 ширхэг, хос савхин бээлийн 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнд-Аюушид олгож, 1 ширхэг хар өнгийн товч, 1 ширхэг товч, Хар өнгийн гуперны түгжээ гэх 2 ширхэг хар өнгийн төмөр мэт зүйл 2 ширхэг, хагас сар хэлбэртэй хар өнгийн товч 1 ширхэг, Саарал өнгийн хувцасны сэмэрдэс 1 ширхэг, цус мэт зүйлийг бэхжүүлэн авсан зүйлс, 35-81 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудлын бүрээсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Хөдөлмөр халамжийн газрын гадна камеранд бичигдсэн бичлэг, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын камерын бичлэгийг хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмж /Н13520ОЮМ\/1Р/8*1080Р/1*НОО/8 сирал дугаартай СД, Айфон маркийн А1453, Самсунг С-9001,5М-3710РМ08 загварын 3 ширхэг гар утсанд шинжилгээ хийж, гар утаснуудаас устгасан болон хадгалагдаж мэдээллийг хуулбарласан ягаан өнгийн 3 ширхэг, цагаан өнгийн 2 ширхэг нийт 5 ширхэг DVD, 7 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч Г.*******гийн эзэмшлийн - УНЦ улсын дугаартай” Приус” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 сарын 08- ны өдрийн 5/03 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгов.
Шүүгдэгч Н.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, шүүгдэгч Г.*******д шүүхээс хорих ял шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Шүүгдэгч Г.******* нь “ Шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай” мөрдөгчийн тогтоолоор 2017 оны сарын 23-ны өдрөөс сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл,34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4.1, Эрүүгийн хуулийн .10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .11 дүгээр зүйлийн 1-д заасан, шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, шүүгдэгч Г.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн .11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Г.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******гийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 1736000000105 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хар өнгийн пиджак 1 ширхэг, ягаан өнгийн сорочкин цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн пиджакны өмд 1 ширхэг, бүс 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1 ширхэг, алаг өнгийн дотуур өмд 1 ширхэг, хос савхин бээлийн 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнд-Аюушид олгож, 1 ширхэг хар өнгийн товч, 1 ширхэг товч, Хар өнгийн гуперны түгжээ гэх 2 ширхэг хар өнгийн төмөр мэт зүйл 2 ширхэг, хагас сар хэлбэртэй хар өнгийн товч 1 ширхэг, Саарал өнгийн хувцасны сэмэрдэс 1 ширхэг, цус мэт зүйлийг бэхжүүлэн авсан зүйлс, 35-81 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудлын бүрээсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Хөдөлмөр халамжийн газрын гадна камеранд бичигдсэн бичлэг, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын камерын бичлэгийг хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмж /Н13520ОЮМ\/1Р/8*1080Р/1*НОО/8 сирал дугаартай СД, Айфон маркийн А1453, Самсунг С-9001,5М-3710РМ08 загварын 3 ширхэг гар утсанд шинжилгээ хийж, гар утаснуудаас устгасан болон хадгалагдаж мэдээллийг хуулбарласан ягаан өнгийн 3 ширхэг, цагаан өнгийн 2 ширхэг нийт 5 ширхэг DVD, 7 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Шүүгдэгч Г.*******гийн эзэмшлийн - УНЦ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 сарын 08- ны өдрийн 5/03 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.******* нь 43 сая төгрөг, шүүгдэгч Н.******* нь 8 сая төгрөгийг тус тус төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхдээ найман нас хүртэл асран тэтгэх гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.******* цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Г.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэрийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч Н.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол , улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА