Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/01330

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2026/11254 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******,******* ******* ТБАГ-т холбогдох,

 

13,014,799 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******о, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,******* ******* ТБАГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 13,014,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь ...намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад ******* уур амьсгал өөрчлөлтийн *******ны сайдын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар хүүхэд асрах чөлөө олгосон. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандахад 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 04/1544 дугаартай албан бичгээр хуулийг хэрэгжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлж, улмаар 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/83 дугаартай тушаалаар ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон. ...хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2 сар 25 хоног ажилгүй байсан тул 13,014,799 төгрөгийг гаргуулна... гэсэн бол,

 

хариуцагч нь ...тус *******анд нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авахыг хүссэн өргөдлийг бичгээр гаргасныг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн чөлөө олгосон. ...тэрээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, гомдлыг шийдвэрлэсэн албан бичиг *******анд ирсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг ажилд авсан. Ажилгүй байсан хугацааны цалинг хууль бус тушаал хүчингүй болсон тохиолдолд авдаг бөгөөд өнөөдрийн байдлаар сайдын Б/28 дугаартай тушаал хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх аль шүүх ямар хэрэг маргааныг харьяалан шийдвэрлэх талаарх хэргийн харьяаллыг зөв тогтоохгүйгээр тус хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид "нэхэмжлэл" гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ гэж заасантай нийцээгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь *******ы улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд ажиллаж байхдаа 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа эдэлж, үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авах тухай хүсэлтийг *******,******* сайдад 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргаж, /х.х-ийн 51/

 

3.2. Түүний энэхүү хүсэлтийг үндэслэн *******,******* сайдын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө олгож, /х.х-ийн 10/

 

3.3. Үүний дараа нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээсээ татгалзаж ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргаж, /х.х-ийн 54/

 

3.4. Мөн тэрээр Төрийн албаны зөвлөлд хүүхэд асрах чөлөө олгох хүсэлт гаргаагүй байхад *******,******* сайдын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар тушаал гаргасан гэж гомдол гаргаж, /х.х-ийн 11/

 

3.5. *******,******* сайдын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар түүнийг *******ы улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ. /х.х-ийн 12/

 

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,******* сайдын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж буй бол энэ тохиолдолд дээрх тушаал нь хуульд нийцсэн эсэхийг эрх бүхий этгээд хянан шийдвэрлэсэн байх учиртай.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь нийтийн эрх зүйн эрх бүхий этгээдийн шийдвэрээр ажил, албан тушаалд томилогдож, чөлөөлөгддөг байх тул ажлаас үндэслэлгүй халагдсан, чөлөөлсөн эсэх талаарх маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол гэж зааснаар иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх харьяаллын хэрэг маргаанд хамаарахгүй.

 

5. Түүнчлэн дээр дурдсан хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь *******,******* ******* ТБАГ-ын харьяа *******ы улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргаар ажилладаг, төрийн захиргааны алба хаагчийн ангиллаар цалин хөлс авдаг, төрийн албаны сонгон шалгаруулалтаар томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа дүгнүүлж ажилладаг гэх зэргээс үзвэл түүний эрх зүйн байдал нь төрийн жинхэнэ албан хаагч байна. /х.х-ийн 14-26, 32-35/

 

Иймд, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2-т тус тус зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас чөлөөлсөн, түүнтэй холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай хэрэг маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзаагүй нь буруу байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Давж заалдах шатны шүүхээс хэргийн харьяалал зөрчсөн гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор зохигчийн Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй болохыг үүгээр нэмж дурдаж, харин нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2026/11254 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй, 13,014,799 төгрөг гаргуулах тухай *******,******* ******* ТБАГ-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,024 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

Б.МАНДАЛБАЯР