Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/170

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 1936000000202 дугаартай, 178/2019/0165/Э/ индекстэй хэргийг 2019 оны 11  сарын 06-ны  өдөр  хүлээн  авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ******* оны 08 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, настай, эрэгтэй,  ард захчин, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөлсний мал  малладаг, Ховд аймгийн Мөст сумын Давст багт оршин суух,  ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах аминдаа гэр 1-ийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого  40000 төгрөг,  ял шийтгүүлж байгаагүй,  ******* дугаарын регистртэй,  *******  овогт *******ийн *******

           Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч Т.******* нь  Ховд аймгийн *******ант сумын аатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Их буян худалдааны төвийн тоот павилоноос 2019 оны 10 сарын 14-ний өдөр хохирогч С.*******ын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар, авч бусдад 6000 төгрөгийн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн *******ант  сумын “” байр тоотод оршин суух, оны 03 сарын 20-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, ******* дугаарын регистртэй/ *******  овогт  *******ын *******ын  өгсөн... “и 2019 оны 10 сарны 14-ний өдөр Ховд аймгийн  *******ант сумын аатархайрхан багийн нутаг дэвсгэрт  үйл  ажиллагаа явуулдаг Их буян захын -н номерийн павилонд ажлаа хийж байсан. Тухайн үед гаднаас эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд гарахдаа миний  гар утсыг авчсан байсан. Тухайн үед би гар утсаа лангуун дээр үлдээгээд тэр хоёроос түрүүлээд павилоноосоо гараад дараа нь эмэгтэй хүн гараад араас нь эрэгтэй хүн гарч ирсэн юм. и тэр 2-ыг павилоноос дагуулж гараад хажуу талын лангуун дээр очоод авах даавууг нь хайчилж өгөөд буцаж ороод гар утсаа хайгаад олоогүй. Камер шүүгээд үзэхэд тэр эрэгтэй, эмэгтэй  хоёрын эрэгтэй нь миний гар утсыг аваад гарч байгаа бичлэг байсан. и ямар маркийнх гэдгийг нь мэдэхгүй байна. 2019 оны 10 сард Мобикомын Ховд салбараас 800000  төгрөгөөр авсан. эрийнхээ нэрэн дээр лизингээр авсан утас байсан. Хар өнгийн гар утас, шилэн наалттай, ямар нэг сэв байхгүй. IMЕI кодоор нь ялгаж тан боломжтой. Код нь хайрцган дээр нь байгаа. Өөрөөр ялгах боломжгүй..."Миний гар утсыг Т.******* хулгайлсан байсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07, -24-рт/

Гар утас үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр “HUAWЕI”  маркийн 1 ширхэг утас 6000 төгрөгийн үнэтэй...гэх баримт /хх-ийн 13-рт/

 Мөрдөн шалгах ажиллагаанд  Ч.Отгонбулагийн гэрчээр өгсөн...“2019 оны 10 сарын 14-ний өдөр хүргэн Т.*******ийн хамт охиынхоо хуримын юм авах гээд Их буян зах ороод нэг давхарт байдаг нэг эгч дээр очоод хүргэнийхээ бүс авах гээд сонгоод тухайн эгч бүсийг метрлэхээр лангуунаасаа гарч ирээд ширээн дээр тавьж байгаад тухайн бүсийг метрлэж дуусаад бүсээ аваад явах гэсэн чинь би түмпэнгээ тэр эгчийн лангуун дээр тавьсан байсныг хүргэн Т.*******т түмпэнгээ лангуун дээр тавьчаж аваад ир гээд явуулсан чинь манай хүргэн Т.******* аваад ирсэн. ид 2 тэндээсээ шууд гэрлүүгээ очоод байж байсан чинь орой 16 цагийн үед Цагдаагийн газраас залгаад таньтай хамт явсан эрэгтэй хүн  хүний  гар утас  хулгайлаад аваад явсан байна гэхээр нь Т.*******ээс цагдаагаас хүн залгаад утас асуугаад  байна  гэсэн чинь би таны утас болгоод лангуун дээрээс нэг утас аваад ирсэн юм гэж хэлээд гар утсыг гаргаж ирсэн.Тэгэхээр би тухайн гар утсыг буцааж тэр бүс авсан эгчид хүлээлгэж өг гэсэн. и Т.*******т гар утсаа хаячлаа гэж хэлээгүй. Лангуун дээрээс гар утас аваад гарсаныг мэдээгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ийн  хэргээ хүлээн мэдүүлсэн “...2019 оны 10 сарын 24-ний өдөр хадам эгчтэйгээ хамт Их буян захын нэг давхарт дээл оёдог газраар явж байгаад хүргэндээ бүслүүлдэг бүс авчаад гараад явж байгаад манай эгч “тавгаа хаячлаа ороод аваад ир” гэхээр нь би буцаж ороод тавгаа авсан чинь хажууд нь нэг гар утас байхаар нь  тавагтайгаа хамт авч гараад гэртээ харисан. Нөгөө утсаа гэрийн хананд хавчуулсан. Орой 15 цагийн үед манай хамт  явсан эгч надад “нэг хүн яриад танайд миний утас байна уу? гэж асууж байна “гэхээр нь би тэр утас унинд өлгөсөн байгаа  гэж хэлсэн. Манай эгч  утсыг нь аваачаад тэр хүнд буцаагаад өгсөн байсан. Миний авсан гар утас “HUAWЕI”  маркийн гар утас байсан. Гар утсыг буцаагаад өгсөн. Хохирлоо барагдуулсан. Миний буруу гэмшиж байна...”гэх мэдүүлэг

Камерийн бичлэгт үзлэг хийсэн...Тухайн бичлэгийг тоглуулахад...цагаан өнгийн малгайтай, бараан өнгийн ханцуйтай, ягаан өнгийн цамц, харавтар өнгийн өмд гутал өмссөн үсээ ардаа боосон эмэгтэй хүн, цагаан малгай, боровто өнгийн цамц, хөх өнгийн өмд, харавтар өнгийн түрийтэй гутал өмссөн, зүүн гарандаа цаг зүүж ханцуйгаа шуусан, баруун гартаа түмпэн барьсан эрэгтэй хүний дүрс гарах ба уг дүрсэн дээрхи эмэгтэй хүн гартаа бараан өнгийн хавтгай дөрвөлжин зүйл барьсан, үзлэгийг цааш үргэлжүүлэхэд... 4:30-д цэнхэр өнгийн цамц, бараан өмд өмссөн гартаа улаавтар өнгийн даавуу барисан эмэгтэй араас нь бараан өнгийн хувцас өмссөн эмэгтэй гарч ирэх ба араас нь цагаан малгай, бараан өнгийн ханцуйтай ягаан өнгийн цамц, харавтар өнгийн өмд гутал өмссөн, үсээ ардаа боосон эмэгтэй хүн, цагаан малгай боровтор өнгийн цамц, хөх өнгийн өмд, харавтар өнгийн түрийтэй гутал өмссөн зүүн гартаа цаг зүүж ханцуйгаа шуусан, баруун гартаа түмпэн барьсан эрэгтэй хүн гарч ирэх бөйгөөд ард нь ява аэрэгтэй халааснаасаа харавтар өнгийн эд зүйл гаргаж ирэн гартаа барьсан түмпэндээ хийж гараараа дарж зогсож байгаа бичлэг  байсныг үзлэг хийж бэхжүүлэн авсан...тэмдэглэл / хэргийн 05 дугаар хуудас/  

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар...******* овогт *******ийн ******* нь урьд нь ял шийтгэгдэгдээгүй...гэх баримт /хх-ийн36-рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зох байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

 Шүүгдэгч Т.******* нь  2019 оны 10 сарын 14-ний өдөр   Ховд аймгийн *******ант сумын аатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Их буян худалдааны төвийн тоот павилонд  үйл ажиллагаа  явуулдаг С.*******аар үйлчлүүлж байх үедээ түүний 6000 төгрөгний үнэ бүхий  гар утсыг  нууцаар авсан хэргийн  үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч Т.*******ийн бусдын 6000 төгрөгний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль, бусаар авсан гэмт үйлдэл нь хохирогч С.*******ын мэдүүлэг, гэрч Ч.Отгонбулагийн мэдүүлэг, Их буян худалдааны төвийн камерийн бичлэг, гар утсыг хураан авч, хохирогч С.*******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гар утас үнэлсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар  нотлогдож байна.   

Шүүгдэгч Т.******* нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Иймд шүүгдэгч Т.*******ийн 2019 оны 10 сарын 14-ний өдөр Ховд аймгийн *******ант сумын аатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Их буян худалдааны төвийн тоот павилоноос хохирогч С.*******ын  6000 төгрөгний үнэ бүхий  гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан...усдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.******* нь...Миний гар  утсыг  Т.******* хулгайлсан байсан. Утсаа буцаан  авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлгээр хулгайлсан 6000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг  биет байдлаар хохирогчид  буцаан өгч хохирлыг төлсөн нь тогтоогдсон тул хохирогчид учирсан хохирол төлөгдсөн гэж үзнэ.                              

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Т.******* нь хохирогчийн гар утсыг биет байдлаар буцаан өгч, хохирол төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь“ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Т.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  хулгайлах  гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж, шүүгдэгчид  6 сарын хор ял оногдуулж, хохирогчид төлөх  6000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утсыг  буцаан өгсөн, хохирол  төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хор нь зүйтэй гэв.   

Шүүгдэгч Т.*******ийн өмгөөлөгч  өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа.  Хохирол төлсөн зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хор ял оногдуулахгүйгээр  6 сарын хугацаагаар тэнсэж  өгнө үү? гэв.

Шүүхээс шүүгдэгч Т.*******ийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орш эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн  дүгнэлт,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******т   хор ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж  шийдвэрлэв.

 Шүүгдэгч Т.*******т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлан өгөхөөр тогтов.

Эрүүгийн 1936000000202 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаагаар  хадгалах,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус  хэвээр хэрэглэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******  овогт *******ийн *******ийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******ийг хор ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн 1936000000202  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид  учирсан  6000 төгрөгний үнэ бүхий гар утасны хохирол биет байдлаар төлөгдсөн   болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Т.*******т хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Т.*******т  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА