Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/01291

 

 

 

 

 

     

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШШ2026/07923 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******гийн гудамж ******* байранд орших улсын бүртгэлийн *******, *******, *******, *******, *******, *******, ******* дугаартай, 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.07-ны өдрийн 4396 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.31-ний өдрийн 251 дугаар магадлалаар ******* ХХК, ******* нараас 3,712,303,431 төгрөг гаргуулан *******ХК-д олгохоор шийдвэрлэж, дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хариуцагч байгууллага 2025.09.09-ний өдөр үүсгэжээ.

Улмаар хариуцагч байгууллага барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан, талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч 2026.02.04-ний өдөр ******* ХХК-ийн үнэлгээчин *******ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэнийг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Шинжээч ******* дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 11,921,865,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

Шинжээчийн тайланд хөрөнгүүдийг ямар аргаар, хэрхэн үнэлснийг тодорхой тусгаж, өртгийн болон зах зээлийн хандлагын аргаар тус бүрд нь үнэлэх байдлаар хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг нэгтгэн гаргасан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ зохих үндэслэлтэй болон үнэлгээ тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тайланд тусгах, хөрөнгийн үнэлгээг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг бүрэн тусгасан, өөрөөр хэлбэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасантай нийцсэнийг анхан шатны шүүх бүрэн дүгнэсэн байна.

 

5.Хэргийн баримтаас үзвэл хариуцагч байгууллагаас 2026.02.12-ны өдрийн ******* дугаартай албан мэдэгдлийг төлбөр төлөгч ******* ХХК-ийн ******* дүүргийн ******* хороо *******, Их тойруу гудамжны ******* байрны ******* тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлжээ. Гэвч нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо 2026.02.23-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох үр дагавартай тул шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох учиртай. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг давж заалдах шатны шүүх хангахгүй орхино.

 

6.Түүнчлэн нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шүүх хуралдааныг гэнэт зарлаж нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, мөн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулаагүй, түүнчлэн хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэгч 2026.02.23-ны өдөр нэхэмжлэлээ гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байх тул шүүх нэхэмжлэгч талд эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг танилцуулах боломжгүй. Мөн хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах эсэх нь тухайн талын эрх учир үүнд шүүхийг буруутгахгүйг дурдах нь зүйтэй.

 

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШШ2026/07923 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЭНЭБИШ