| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1684 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1684
2019 11 06 2019/ШЦТ/1684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Г т холбогдох 1903 00908 0415 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Г .
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 15 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Петровис” шатахуун түгээс станцын урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2-т заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараахь бичиг баримттай байна: а/ ...тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ” гэсэн заалтыг зөрчин улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй Истана маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Дуламхандыг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр хэргээ ярьсан учир одоо нэмж ярих зүйлгүй… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-14/, хохирогч Б.Дуламхандын өгсөн мэдүүлэг /хх-21-22/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9528 дугаартай дүгнэлт /хх-66/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 345 дугаартай дүгнэлт /хх-79/, шүүгдэгч Б.Г ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-93/ шинээр хохирогч Б.Дуламхандын тус шүүхэд гаргасан хүсэлт 3 хуудас, “Хаан” банкны дансны хуулга 10 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 15 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Петровис” шатахуун түгээс станцын урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2-т заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараахь бичиг баримттай байна: а/ ...тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ” гэсэн заалтыг зөрчин улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй Истана маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Дуламхандыг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дуламхандын өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 15 цагийн хооронд би ганцаараа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул тэнгэр” хорооллын дотор байдаг дэлгүүр орчихоод эргэж гэртээ харих гэснээ болиод замын хойд талаас такси барих гээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн явахад 1, 2 дугаар эгнээний машинууд зогссон ба харин зүүнээс баруун чиглэлтэй явсан 2 дугаар эгнээний машин мөн зогссон. Тэгээд 1 дүгээр эгнээний зүүнээс баруун чиглэлтэй явсан бараан өнгийн машин нь намайг мөргөсөн. Нэг ухаан ортол зам дээр хэвтэж байсан.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,
Мөн түүний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “...Эмчилгээний зардалд 3.500.000 төгрөгийг хүлээн авч эрүүл саруул болсон. Надад цаашид санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх хүсэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Дэлгэрмаагийн өгсөн: “...Миний төрсөн ээж Б.Дуламхандын 99719693 дугаараас миний 99743016 гэсэн дугаар руу залгаж нэг танихгүй эмэгтэй хүн “ таны ээж машинд дайруулчихлаа” гэж хэлэхэд нь хаана юу болсон талаар асуухад “Цайз” захын замд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр даруй “Нарантуул” захаас такси бариад “Цайз” руу явж очтол Истана маркийн улсын дугаар аваагүй тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй нэгдүгээр эгнээнд зогсож байна. Харин машины хажууд ээжийг маань тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь араас тэврээд сууж байсан. Ослын ойр орчимд цагдаа болон түргэн тусламж нь аль аль ирээгүй байсан бөгөөд хэсэг хугацааны дараа цагдаа, түргэн тусламж ирсэн.” /хх-41-42/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9528 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Дуламхандын биед баруун шилбэ ясны ил хугарал, 2 бугалганы цус
хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх-66/ гэх дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 345 дугаартай дүгнэлтэд:
1. Истана маркийн улсын дугаар аваагүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараахь бичиг баримттай байна: а/ замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ", 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно"
гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...Истана маркийн улсын
дугаар аваагүй тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурдыг тодорхойлвол
...67.2 км/цагийн хурдтай явсан байна" /хх 79/
2. Явган зорчигч Б.Дуламхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөөлсөн гэх үндэслэлгүй байна.” /хх-79-80/ гэх дүгнэлт,
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-14/,
-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-15-16/,
-ТЦА, ЗЦГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын хуудас /хх-17/,
-“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-70-73/,
-Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн Б.Дуламхандын өвчний түүх /хх-27-38/,
-Хохирлын баримтууд /хх-45-49/,
-Шүүгдэгч Б.Г ын ял шалгах хуудас /хх-93/ болон хавтас хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г ыг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Дуламханд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Г т ял шийтгэл оногдуулахдаа нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Г ын ¹162684 дугаартай В, С, Д ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Г ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Б.Г нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Г ын В, С. Д ангилалын 162684 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Г т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тэнссэн үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Батцэнгэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧ