Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/01343

 

 

 

 

 

 

 

 

2026 06 10 210/МА2026/01343

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 197/ШШ2026/10137 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...доголдлын улмаас тавилга зориулалт, чанарын шаардлага хангахгүй болж дахин засварлах, нэмэлт ажил хийх шаардлага үүссэн ...үнийн дүнгийн 50 хувь буюу мөнгөн дүнгээр 7,500,000 төгрөгийг төлүүлнэ гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид тавилыг бүрэн хүлээлгэж өгсний дараа чулуун тавцан хагарсан гэхээр нь 1,120,000 төгрөгөөр чулуун тавцанг сольж өгсөн, бусдаар ямар нэгэн доголдол гараагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

4. Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, ажил гүйцэтгэгч ******* нь гал тогооны болон ханын стенк тавилгын ажлыг гүйцэтгэх, захиалагч ******* нь ажлын хөлс 14,580,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэх үндэслэлээр учирсан хохирлоо арилгуулахаар гомдлыг шаардлага гаргаж талууд ажлын үр дүнгийн доголдлын талаар маргасан байна.

 

5. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 7,500,000 төгрөгийг хэрхэн тооцоолж тодорхойлсныг анхан шатны шүүх тодруулаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй ч тодорхой бус нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан бол нэхэмжлэлийг тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь мөн хуулийн 116 дугаар зүйлд зааснаар шүүхийн чиг үүрэгт хамаарна. Шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүйг шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тавилгад тогтоогдсон гэмтлүүдийг дурдсан боловч маргааны зүйл болох 2 тавилгын аль нь ямар байдлаар, ямар хэмжээний доголдолтой, түүнийг дахин засварлаж болох эсэх, засварлахад гарах зардлын хэмжээг тодорхойлоогүйгээс доголдлыг арилгахад гарах зардлын хэмжээ тогтоогдоогүй байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульд заасан дээрх нөхцөл байдлын талаар дүгнэх боломжгүй байгааг анхаараагүй нь буруу, маргааны зүйлд талуудыг чиглүүлэх, мэтгэлцүүлэх, тэдгээрийн мэтгэлцэх нөхцөлийг хангах ажиллагааг хийгээгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул зохигчийн хууль хэрэглээ болон маргааны үйл баримт, нотлох баримттай холбоотой гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 197/ШШ2026/10137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Н.ОЮУНТУЯА