| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 193/2026/00012/И |
| Дугаар | 210/МА2026/01318 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01318
2026 06 08 210/МА2026/01318
*******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багахангай, ******* дүүргийн иргэний анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 193/ШШ2026/00551 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******т холбогдох
Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар *******-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгө, 1 эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,*******т холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар *******-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгө, 1 эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 72.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрын эрхийг хоёр дахь албадан дуудлага худалдаанаас өмнө, дуудлага худалдааны үнээс илүү үнээр худалдан борлуулахаар гэрээ байгуулж, төлбөрийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлж, холбогдох хүсэлт, баримтыг шийдвэр гүйцэтгэгчид өгсөн байхад хоёр дахь албадан дуудлага худалдаагаар хөрөнгийг борлуулсан нь хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хязгаарласан гэж тодорхойлсон.
2.2. Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...хоёр дахь албадан дуудлага худалдаагаар нэр бүхий 8 хөрөнгийг 2,573,238,500 төгрөгөөр худалдан борлуулах доод үнийг тогтоож нийтэд зарласан байхад төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэсэгчлэн худалдан авах хүсэлт гаргасан нь хуульд нийцээгүй гэж тайлбарлан, зохигч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоож, хуулийг зөв хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дугаар зүйлийн 751.2.1 дэх хэсэгт албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдлыг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэргийн ердийн харьяалал зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
4. *******,******* нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/16 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-оор төлбөр төлөгч *******, *******, *******нарын төлбөрт хураагдсан 8 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийг шинжээчийн тогтоосон үнэ 5,146,447,000 төгрөгийн 50 хувь болох 2,573,238,500 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 14:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох ажиллагааг явуулж талуудад мэдэгджээ. /хх-52-57х/
4.1. *******-ийн зүгээс өөрийн өмчлөлийн оффисын барилга, мал нядалгааны цех, газар, газрын сайжруулалт буюу хашаа сүүдрэвч, гэрэлтүүлэг зэрэг хөрөнгүүдийг шинжээчийн тогтоосон 574,985,000 төгрөгийн 50 хувь болох 287,492,482 төгрөгөөс илүү үнэ буюу 288,700,000 төгрөгөөр иргэн ******* худалдахаар 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, *******,*******т 11 дүгээр сарын 21-ний өдөр хүсэлт, 11 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр төлсөн баримтуудаа хүргүүлсэн боловч *******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар дээрх 8 нэр төрлийн эд хөрөнгүүдийг 2,604,000,000 төгрөгөөр худалдан авах ялагч тодорч, худалдан борлогдсон талаар төлбөр төлөгч нарт 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/2469 дугаартай мэдэгдлээр мэдэгджээ. /хх-58-75х/
4.2. Нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хязгаарлан хууль бусаар хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу гаргаж шийдвэрлүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан журмыг зөрчөөгүй. /хх-76-82х/
5. Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлийг зөв тогтоож, хариуцагчийн дуудлага худалдааны дуудах үнэ 2,573,238,500 төгрөгөөс илүү үнээр худалдан борлуулахаар гэрээ байгуулаагүй, хэсэгчлэн борлуулах нь хуульд нийцэхгүй гэх татгалзлыг үндэслэлтэй гэж үзсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт Төлбөр төлөгч хөрөнгийг албадан худалдахаас өмнө энэ хуулийн 72.1 дэх хэсэгт зааснаас илүү үнээр худалдахаар гэрээ байгуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлснээр хөрөнгийг худалдан авагчид шилжүүлнэ гэж заасан бөгөөд мөн зүйлийн 72.1 дэх хэсэгт Анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно гэж заажээ.
Уг заалт нь хөрөнгийг албадан худалдахаас өмнө анхны болон хоёр дахь дуудлага худалдааны дуудах үнээс илүү үнээр худалдахаар гэрээ байгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлснээр хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх нөхцлийг тодорхойлсон байна.
5.2. Нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 104/ШШ2023/00416 дугаар захирамжийн дагуу *******, *******нартай хамтран *******-д 5,163,114,377 төгрөгийг төлөх, уг төлбөрийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах үүрэгтэй бөгөөд *******, ******* нарын өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэгдсэн хашаатай, нэг аж ахуйн үйл ажиллагаанд зориулагдсан, нийтдээ 5,146,447,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.
Мөн *******,******* нь төлбөр төлөгч ******* болон иргэн ******* нарын өмчлөлийн 8 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийтэд нь нэг үнээр худалдан борлуулахаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан байх тул нэхэмжлэгч ******* нь хөрөнгийн зарим хэсгийг 288,700,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулж, төлбөр төлсөн баримтыг ирүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт нийцээгүй байна.
Тодруулбал, *******,******* нь төлбөр төлөгч ******* болон иргэн ******* нарын өмчлөлийн 8 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2,573,238,500 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдахаар тогтоосон тул нэхэмжлэгч ******* нь уг үнээс илүү үнээр худалдан борлуулах эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...төлбөр төлөгч нарын хэн ч өөрийн хөрөнгийг бие даан хуулийн 72.1 дэх хэсэгт заасан үнээс илүү үнээр худалдан борлуулах эрхтэй байхад хуулийг үгүйсгэж дүгнэсэн, нотлох баримтыг үндэслээгүй, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн, хууль буруу тайлбарласан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.3. *******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар *******, ******* нарын өмчлөлийн 8 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
6. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 193/ШШ2026/00551 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
Н.ОЮУНТУЯА