| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/41246/И |
| Дугаар | 210/МА2026/01223 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/01223
2026 05 27 210/МА2026/01223
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 197/ШШ2026/09124 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан миний оршин сууж байгаа, иргэн ******* худалдан авсан ******* улсын бүртгэлийн дугаартай орон сууц болон дугаартай авто зогсоолын үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй этгээд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02682 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2024/01678 дугаар магадлалаар Б.Энхтуул, *******,******* нараас 435,976,200 төгрөгийг гаргуулж Л.Отгонбаярт олгож, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******,,, м.кв талбайтай 5 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ,,, байрлах 36 м.кв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх-80-94х/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.
4. Нэхэмжлэгч ******* Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******,,, м.кв талбайтай 5 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ,,, байрлах 36 м.кв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/04492 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/01004 дугаар магадлалаар өмчлөх эрхтэй этгээд биш гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-10-12х/
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч *******ыг ******* өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******,,, м.кв талбайтай 5 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206067428 дугаартай, ,,, байрлах 36 м.кв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэхгүй.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо нотлоогүй гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь: нэхэмжлэгч ******* төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэж, нэхэмжлэгч *******ыг орон сууц авто зогсоолыг өмчлөх эрхтэй этгээд биш болохыг тогтоосон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах эрхгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Б.Энхтуулыг оролцуулах хүсэлтийг шүүхээс гарах шийдвэр түүний эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд бэлдэх, төлөөлүүлэгчтэйгээ уулзаж мэдээлэл солилцох бүрэн боломжоор хангаагүй, хөрөнгийн одоогийн өмчлөгчийг оролцуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 197/ШШ2026/09124 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Н.ОЮУНТУЯА