| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 183/2024/07500/И |
| Дугаар | 210/МА2026/01114 |
| Огноо | 2026-05-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/01114
2026 05 15 210/МА2026/01114
*******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/02204 дугаар шийдвэртэй,
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******-д холбогдох,
Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд *******
Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд ******* нарыг оролцуулж,
2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ-ний үүрэгт түрээсийн төлбөр, алданги, олох байсан орлого, нийт 767,565,000 төгрөг гаргуулах,*******,*******,*******,*******,******* 100 мкв, 12 давхрын 361 мкв талбайг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан NR/20/230 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, *******-аас Худалдах, худалдан авах гэрээний үнийн зөрүү 18,628,726,513 төгрөг, Зээлийн гэрээний үүрэгт төлсөн 480,621,917 төгрөг, нийт 19,114,329,384 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өсөхбаяр, Д.Нурболот, Ж.Дуламсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сугар, гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь *******-аас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18/01 тоот захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Улаанбаатар хот, ,,,*******,************** 100 м.кв, мөн тус хаягт байршилтай 12 давхрын 361 м.кв талбай болон бусад үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан.
1.2. Улмаар ******* нь *******-тай 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр NR/20/230 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, дээрх талбайг түрээслүүлсэн, нийт 461 м.кв талбайг түрээслэгч *******-ийн эзэмшил, ашиглалтад оффис үйлчилгээний үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар түрээслүүлэх, түрээсийн төлбөр 1 сарын 13,830,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.
1.3. Гэрээ байгуулагдсан цагаас хойш түрээсийн төлбөрийг огт төлөөгүй. Гэрээний 10.2 дахь хэсэгт Түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх-өөр тохиролцсон. ******* нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын түрээсийн төлбөр 41,490,000 төгрөгийг төлөөгүй тул 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацааны алданги 20,745,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
1.4. Түрээсийн гэрээний хугацаа дууссанаар нь -д удаа дараа түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг шаардаж, албан шаардлага хүргүүлсэн боловч биелүүлээгүй, талбайг хууль бусаар эзэмшиж, үйл ажиллагаа явуулсаар байна. нь дээрх 461 м.кв талбайг өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр -д -ийн өмчлөлийн дээрх талбайг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 51 сарын хугацаанд түрээсэлснээс олох ёстой байсан орлогыг гаргуулахаар хандсан. Үүний дагуу -ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 438 дугаар дүгнэлтээр олох ёстой байсан орлогыг 705,330,000 төгрөгөөр тогтоосон.
1.5. ******* болон "Номин холдинг" ХХК-ийн хоорондох нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох түрээсийн талбайн өмчлөх эрхтэй холбоотой арбитрын маргаан 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 461 дугаар Арбитрын шийдвэрээр шийдвэрлэгдэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчээс гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 556 дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж, ******* нь хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон.
1.6. Иймд хариуцагч -аас түрээсийн төлбөр 41,490,000 төгрөг, алданги 20,745,000 төгрөг, мөн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 51 сарын хугацаа хэтрүүлснээс олох ёстой байсан түрээсийн орлого 705,330,000 төгрөг, нийт 767,565,000 төгрөгийг гаргуулж, ,,,*******,******* үйлчилгээ зориулалтын байрны 1 давхрын 100 м.кв талбайг болон 12 давхрын 361 м.кв талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1 нь 2010 онд Хан-Уул дүүргийн,,*******,, үйлчилгээний зориулалттай барилга эхлүүлж, 2015 онд Хаан банк ХК-аас 2 сая ам доллар 30 сарын хугацаатай зээлж, барьцаанд 75 хувийн гүйцэтгэлтэй барилгын зарим хэсгийг барьцаалсан. Барилгын үйл ажиллагаанд санхүү, эдийн засгийн хямрал, бусад нөхцөл байдал үүсэж, барилга маань карказын байдалтай зогссон. Хаан банкны зүгээс зээлийн төлбөрийг төлж дуусгах шаардлагуудыг тавьж эхэлсэн тул зээлийн төлбөрийг хаах зорилгоор 2018 оны 05 дугаар сард *******-ийн захирал Ц.Баярсайхантай зээл авах талаар амаар тохиролцож, олгосон зээлийн үүрэгт барьцаа хөрөнгө тавих шаардлага тавьсан. Ингээд *******-ийн өмчлөх эрх тус тус шилжүүлэх гэрээ байгуулбал зээл өгнө гэх шаардлага шахалтаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18/01 дугаар Захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 7,951,159,239.80 төгрөгөөр ,,,*******, 26 тоот хаягт баригдаж буй 14 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 1, 2, 3 дугаар давхрын 2,141 м.кв, 12, 13, 14 дүгээр давхрын 2.295 м.кв талбайг шилжүүлэхээр тодорхойлсон. *******-аас -д 5,280,996,552 төгрөгийг шилжүүлснээр Хаан банк ХК дахь зээлийн төлбөрөө барагдуулж барьцаа хөрөнгөө чөлөөлсөн.
2.2. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр , , *******-ийн хооронд Гурван талт хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Гэтэл хариуцагч ******* нь дээрх гурван талт гэрээний зүйл болох ... Барилгын 1, 2, 3 дугаар давхрын нийт 2.141 м.кв, 12, 13, 14 дүгээр давхрын нийт 2.295 м.кв талбай... бүхий хөрөнгийг улсын бүртгэлд -тай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18/01 тоот гэрээгээр бүртгүүлж, маргааш нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ байгуулж 7.9 тэрбум төгрөгийг зээлсэн гээд өөрийн өмчлөлд бүртгэгдсэн 4,436 талбайг барьцаалсан Барьцааны гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт заасны дагуу өмнөх үүргийг солихоор тохиролцсон. Өөрөөр хэлбэл 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18/01 тоот гэрээний дараа 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Захиалгаар бариулах гэрээг Зээлийн гэрээ болгон өөрчилж тохиролцсон гэж үзэхээр байна.
Гэтэл Монголын олон улсын арбитрын шүүх 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18/01 дугаар Захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр болохыг шийдвэрлэсэн. Харин уг шийдвэр талуудын хооронд байгуулсан Зээл-ийн болон Барьцаа-ны гэрээ, Төлбөр барагдуулах гэрээ, Нэмэлт гэрээ, Буцаан худалдан авах гэрээ-нүүдийг шүүхийн журмаар маргах эрхийг хөндөөгүй.
2.3. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн №NR/20/230 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ нь талуудын дунд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан №ЗГ201812005478 дугаартай Зээлийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан дугаартай Барьцааны гэрээ-ний эрх зүйн үр дагаврыг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн хууль зүйн үр дагавар үүсгэж байна. Мөн Түрээсийн гэрээний 1.4 дэх хэсэгт Талууд энэхүү түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байхаар тохиролцсон болно ... гэж заасан нь гэрээний талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хүчин төгөлдөр бус байна.
Иймд нэхэмжлэгч -ийн хариуцагч -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:
3.1. ******* нь ******* хооронд 2028 оны 05 дугаар сарын 24-ний №18/01 дугаартай Захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дугаартай Зээлийн гэрээ, №БГ/201812005478 дугаартай "Барьцааны гэрээ", 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ"-г тус тус байгуулан нь *******-аас 7,956,143,440 төгрөгийг сарын 1.99 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийг зориулалтын дагуу ашиглан Хан-Уул дүүргийн,,******* гудамж 26 тоот хаягт байрлах, 14 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг 100 хувь дуусгаж, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/47 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс-ийн дүгнэлтээр тухайн барилгыг улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад шилжүүлсэн.
3.2. Талуудын дунд 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд удаа дараа хийгдсэн гэрээ, хэлцлүүд нь зөвхөн *******-ийн хүсэл зоригийн дагуу Зээлийн гэрээ-ний эрх зүйн үр дагаврыг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ, хэлцлүүд бөгөөд *******-аас удаа дараа албан бичиг болон и-мэйлээр ирүүлсэн зээл эргэн төлөх шаардлага-аас зээлийн гэрээ байгуулагдсан нь тодорхой харагдана.
3.3. Монголын Олон улсын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох 4.436 м.кв талбайн хөрөнгийн үнэлгээг 26 тэрбум төгрөг болохыг дүгнэж, талуудын хооронд байгуулсан 2018 оны 18/01 тоот гэрээ хүчин төгөлдөр болохыг шийдвэрлэсэн. Иймд 18/01 тоот гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах зүйлгүй тул талуудын хооронд 75 хувийн гүйцэтгэлтэй барилгыг захиалгаар бариулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Гэтэл ******* нь анхны Зээлийн гэрээ-ээр халхавчлан дүр үзүүлэн хийсэн гэрээгээр 75 хувийн өмчлөгч болж уг барилгыг барьж дуусгахад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй атлаа 100 хувийн өмчлөгч болсон. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гурван талт гэрээ болон захиалгаар барих тухай 18/01 тоот гэрээ, уг гэрээг зээлийн гэрээ болгон өөрчилсөн тухайн цаг хугацаанд буюу 2018 оны 05 сарын 28-ны үед манай барилгын зөвхөн карказ хэсэг баригдсан байсан боловч хариуцагч нь барилгыг бүрэн ашиглалтад оруулж дуусгахад буюу одоо өмчлөлдөө 100 хувийн байдлаар бүртгэгдсэн 1-3, 12-14 давхарт нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй юм.
Гэтэл зээлийн гэрээний хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгаж, үндсэн зээл болон хүү, шимтгэлийн үнийн дүн өссөөр 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 тэрбум төгрөг болсон юм.
3.4. *******-ийн Зээлийн гэрээ-ний барьцаа болгож Номин холдинг" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн ,******* 26 тоот хаягт байрлах барилгын 1 дүгээр давхрын 797 м.кв, 2 дугаар давхрын 566 м.кв, 3 дугаар давхрын 778 м.кв, 12 дугаар давхрын 778 м.кв, 13 дугаар давхрын 772 м.кв, 14 дүгээр давхрын 745 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох зорилгоор "Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 26,579,883,000 төгрөг гэж үнэлсэн. Хариуцагч ******* нь дээрх үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Зээлийн гэрээ-ний үнийн дүн 7,956,143,440 төгрөгөөр худалдан авсан гэж маргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, хууль бус үйлдэл хийж байна. ******* нь 26,579,883,000 төгрөгийн зах зээлийн бодит үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчтэй болох *******-тай байгуулсан олон төрлийн гэрээний эрх зүйн харилцаагаар халхавчлан 7,956,143,440 төгрөгөөр худалдан авсан нь Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар "Номин Холдинг" ХХК-ийг 18,628,723,513 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсэх бөгөөд нэхэмжлэгч "Залуу Монгол" ХХК-ийн зүгээс дээрх байдлаар учирсан 18,628,723,513 төгрөгийг хариуцагч "Номин Холдинг" ХХК-аас шаардах хууль зүйн үндэслэлтэй байна.
3.5. Энэ хугацаанд ******* нь байнга шахалт дарамт үзүүлэн төрөл бүрийн гэрээг цаг хугацааны дараалалтай өөрсдөө байгуулж, нэг өдрийн дотор тулган шаардаж 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээнээс татгалзах акт үйлдэж мөн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээг бичээд гарын үсэг зурахыг шаардсан. Эдгээр хоёр гэрээг нэг өдөр нэг цаг хугацаанд хийсэн бөгөөд -ийг төөрөгдөлд оруулан *******-ийн шахалтаар аргагүй эрхэнд байгуулсан юм. Талууд барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зээлийн гэрээ-ээр сольсон бөгөөд барьцааны хөрөнгийг Номин холдинг" ХХК өмчлөлдөө түр бүртгэж талууд Зээлийн гэрээ-ний эрх үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй байсан тул 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх бөгөөд Барьцааны хөрөнгө-ийг өөрийн өмчлөлдөө бүртгэж, улмаар уг хөрөнгийг буцаан худалдах, худалдан авах болзолтойгоор хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлийг зөрчсөн буюу мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл байна.
3.6. -аас гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн №NR/20/230 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ нь талуудын дунд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан №ЗГ201812005478 дугаартай Зээлийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан БГ/201812005478 дугаартай Барьцааны гэрээ-нүүдийн эрх зүйн үр дагаврыг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хууль зүйн үр дагавар үүсгэж байна. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хууль зүйн үр дагаврыг үүсгэхээс гадна Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан Түрээсийн гэрээ-нд тавигдах хууль зүйн шаардлагыг хангаагүй шинжээрээ Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцлийн хууль зүйн үр дагаврыг үүсгэж байна.
3.7. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдийг үндэслэн талуудын дунд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан NR/20/230 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг үндэслэн талуудын дунд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан №ЗГ201812005478 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн № дугаартай Барьцааны гэрээ-ний үүрэг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн,,******* гудамж, 26 тоот хаягт орших 14 давхар оффис үйлчилгээний зориулалттай барилгын 1, 2, 3 дугаар давхрын 2.141 м.кв, 12, 13, 14 дүгээр давхрын 2.295 м.кв нийт 4.436 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч -д буцаан шилжүүлэхийг хариуцагч *******-д даалгуулах, "Номин холдинг" ХХК-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 18,623,739,560 төгрөг, Зээлийн гэрээний үүрэгт төлсөн 480,621,917 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:
4.1 " нь Хаан банк ХК-тай байгуулсан Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд маргааны зүйл болох , 1-р хороо, 19-р хороолол******* гудамж, 26 тоот хаягт байрлах, нийт 10980.1 м.кв талбай бүхий барилгыг бүхэлд нь барьцаалсан байсан бөгөөд эдгээр хөрөнгө нь "-ийн Хаан банк ХК-аас авсан 5,280,496,552 төгрөгийн зээлийн өр төлбөрт хураагдах нөхцөл байдалтай байсан. Тиймээс барилгаа алдахгүйн тулд "-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч М.Сономпил нь 10980.1 м.кв талбайгаас хэсэгчлэн 4436 м.кв талбайг 7,956,143,440 төгрөгөөр худалдан авахыг "Номин Холдинг" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Баярсайханд санал болгосон. Улмаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр "Номин холдинг" ХХК болон Залуу монгол" ХХК нарын хооронд 18/01 дугаартай "Захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.
4.2. болон "Хаан банк ХХК, нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 34/817 дугаартай Гурван талт хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр "Хаан банк" ХХК нь худалдан авагчийн "Номин Холдинг" ХХК худалдан авч буй оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг банкны зээлийн барьцаанаас хэсэгчлэн чөлөөлж, худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэх, худалдагч талын "Залуу Монгол" ХХК банканд төлөх зээлийн өр төлбөрийг хөрөнгө худалдсаны орлогоос төлүүлэхтэй холбоотой худалдагч, худалдан авагч банкны хооронд үүсэх харилцааг зохицуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулсан.
4.3. Улмаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 18/01 дугаартай "Захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 4.3, 4.4 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ "Номин Холдинг" ХХК-ийн нэр дээр гарч, хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд "Номин Холдинг" ХХК нь энэхүү гэрээний дагуу мөн өдөр 5,280,496,552 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,200,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1,275,646,888 төгрөг буюу нийт 7,856,143,440 төгрөг шилжүүлсэн.
Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр "Номин Холдинг" ХХК болон "Залуу Монгол" ХХК нарын хооронд 18/01 дугаартай "Захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний хүчин төгөлдөр байдлыг нэгэнт шийдвэрлэсэн шийдвэртэй маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байгаагаа нэхэмжлэлдээ илэрхийлсэн байна.
4.4. -тай байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн NR/20/230 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ-ний 1.1 дэх хэсэгт ...оффис үйлчилгээний зориулалтай байрны 1 давхрын 100 м.кв, 12 давхрын 361 м.кв нийт 461 м.кв талбайг оффисын зориулалтаар Түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх ба Түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр болон бусад холбогдох төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх, энэ гэрээгээр хүлээсэн эрх үүргийг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж маш тодорхой заасан ба "Залуу Монгол" ХХК нь түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг одоо хүртэл ашиглан үр шимийг хүртэж байна.
4.5. Монголын Олон Улсын Арбитрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 461 дугаартай шийдвэрээр "Номин холдинг" ХХК, "Залуу монгол" ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №18/01 дугаартай "Захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ,,,******* гудамж 26 тоот барилгын 1-3, 12-14 давхрын 4436 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн нь хуульд нийцсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь "Номин Холдинг" ХХК болохыг тогтоосон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт юм. Мөн түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Номин Холдинг" ХХК болохыг Залуу монгол" ХХК хүлээн зөвшөөрдөг.
Иймд "Залуу монгол" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 183 дугаар зүйлийн 183.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч -аас 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч -тай байгуулсан "Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ-ний үүрэгт 41,490,000 төгрөг, алдангид 20,745,000 төгрөг, нийт 62,235,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч -ийн үл хөдлөх хөрөнгө болох , 1-р хороо, 19-р хороолол,******* гудамж,************** 100 мкв, 12 давхрын 361 мкв талбайг албадан чөлөөлүүлж тус тус нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлээс үлдэх олох байсан орлого 705,330,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч -аас 18,628,723,513 төгрөг гаргуулж хариуцагч -д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлээс үлдэх 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан NR/20/230 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 480,621,917 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
5.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,294,125 төгрөг, -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,298,230 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -аас 539,325 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч -аас 93,301,568 төгрөг гаргуулж хариуцагч -д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хариуцагч талаас Өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох 1 давхрын 100 м.кв, мөн тус хаягт байршилтай 12 давхрын 361 м.кв талбай буюу нийт 461м.кв талбайг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч түрээсийн талбайг чөлөөлж өгөөгүй, өнөөдрийг хүртэл түрээсийн талбайг үнэ төлбөргүй хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна. Хэрэв, дээрх Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусах үед хариуцагч нь түрээсийн гэрээний хугацааг сунгасан байсан бол нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний дагуу түрээсийн орлого олох байсан боловч хариуцагч түрээсийн гэрээний хугацааг сунгаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 51 сарын хугацаанд түрээсийн төлбөрт 705,330,000 төгрөгийн орлого олох ёстой байсныг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 438 дугаар хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоосон. /2хх-ийн 33-36-р тал/
Тиймээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь хэсэгт , 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол буюу олох ёстой орлого шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх, "...Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулах шаардах эрхийн зохицуулалтыг хэрэглэн хариуцагчаас 705,330,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй." гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл хохирол шаардах эрхийнхээ үндэслэлийг заах эрх нь нэхэмжлэгчид хамаарах бөгөөд түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссанаас хойш олох ёстой байсан орлогыг талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүн болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн шаардаж байгаа юм. Харин анхан шатны шүүх уг үндэслэлийг буруу тайлбарлан гэрээнээс татгалзсантай холбоотой шаардах эрх гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
6.2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 18/01 дугаартай "Захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар болон мөн тус гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний зүйл болох , 1-р хороо, 19-р хороолол,*******,******* хаягт байрлах нийт 4436 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр "Залуу Монгол" ХХК-ийг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй "Номин холдинг" ХХК-д холбогдох арбитрын маргааныг Монголын Олон Улсын Арбитрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 461 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч "Залуу Монгол" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар болон тус арбитрын шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/ШТ2024/00556 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримтын талаар зөв дүгнэсэн. Гэвч шүүхийн шийдвэр гаргахдаа дээрх дүгнэлтээ үгүйсгэж, "Номин Холдинг" ХХК-аас 18.628.723.513 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Уг хэрэгт ******* нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Харин "Залуу Монгол" ХХК нь "2018 оны 05 сарын 24-ний өдрийн "Захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 18,628,723,513 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т "Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ" гэж заасныг ноцтой зөрчсөн.
6.3. "Залуу монгол" ХХК нь 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "Хариуцагч "Номин Холдинг" ХХК-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 18,628,723,513 төгрөг гаргуулах" гэж тодорхойлсон ба нэхэмжлэгч ******* нь тус шаардлагын хүрээнд эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар гарган маргаж байсан. Гэтэл анхан шатны шүүх "Номин Холдинг" ХХК-аас Худалдах, худалдан авах гэрээ-ний үнэ, зөрүү 18,628,723,513 төгрөг гаргуулах хэргийг хянан хэлэлцэв гэж шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тодорхойлсон. Гэтэл "Залуу монгол" ХХК нь Худалдах, худалдан авах гэрээ-ний зөрүү 18,628,723,513 төгрөг гаргуулах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй, хавтаст хэрэгт энэ талаар дурдсан баримт байхгүй. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлд огт дурдаагүй шаардлагыг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
6.4. Хариуцагч нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний төлбөр болох 7,956,143,440 төгрөгөөс тухайн үл хөдлөх хөрөнгийн 5 жилийн дараах буюу 2022 оны зах зээлийн дундаж ханшийн зөрүүгээр тооцон 18,628,723,513 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь хэсэгт "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ" гэж заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй. Анхан шатны шүүх "2018 онд байгуулагдсан гэрээний үнийн дүнг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн, өөрөөр хэлбэл 5 жилийн дараах зах зээлийн үнэлгээтэй, улмаар 2024 онд гуравдагч этгээдэд худалдан борлуулсан буюу 8 жилийн дараах үнийн дүнтэй харьцуулан "Залуу монгол" ХХК-д хохиролтой" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6.5 Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18/01 дугаартай "Захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-тэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн Арбитрын шийдвэр болон түүнийг хянасан Давж заалдах шатны шүүхийн тогтоол хуулийн хүчинтэй хэвээр байхад тус гэрээний дагуу 18,628,723,513 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, дахин хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/0224 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Талуудын Эвлэрлийн гэрээний агуулга:
7.1 Нэхэмжлэгч нь хариуцагч -аас 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 41,490,000 төгрөг, хэтэрсэн хугацааны алданги 20,745,000 төгрөг, нийт 62,235,000 төгрөг, мөн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 51 сарын хугацаанд түрээсэлснээс олох ёстой байсан орлого 705,330,000 төгрөг буюу нийт 767,565,000 төгрөг гаргуулж, Улаанбаатар хот, ,, 19 дугаар хороолол,*******,*******,******* 100 м.кв, мөн тус хаягт байршилтай 12 давхрын 361 м.кв талбайг тус тус -ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзав. Үүнд;
7.1.1. Нэхэмжлэгч нь хариуцагч -аас Улаанбаатар хот, ,, 19 дугаар хороолол,*******,*******,******* 100 м.кв талбайг -ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр үлдээв.
7.1.2. Хариуцагч нь дээрх 1 давхрын 100 м.кв талбайг -ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөв.
7.1.3. Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 41,490,000 төгрөг, хэтэрсэн хугацааны алданги 20,745,000 төгрөг, нийт 62,235,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 51 сарын хугацаанд түрээсэлснээс олох ёстой байсан орлого 705,330,000 төгрөг нийт 767,565,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав.
7.1.4. Харин нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ,,,*******, 26 тоот хаягт байршилтай 12 давхрын 361 м.кв оффис, үйлчилгээний зориулалттай талбайг -ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Улаанбаатар хот, ,,,*******, 26 тоот хаягт байршилтай 14 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 15 давхар буюу дээврийн бүх хэсгийн /терасс/ өмчлөгчөөр -ийг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч -д даалгах тухай болгон өөрчлөв.
7.1.5. Хариуцагч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох Улаанбаатар хот, ,,,*******, 26 тоот хаягт байршилтай 14 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 15 давхар буюу дээврийн бүх хэсгийн /терасс/ өмчлөгчөөр -ийг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч -д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөв.
7.1.6 Нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ,,,*******, 26 тоот хаягт байршилтай 14 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 15 давхар буюу дээврийн бүх хэсэгт /терасс/ эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн барилгын үндсэн хийцлэлд нөлөөлөхгүйгээр давхар нэмж барих, засвар хийх, үүнтэй холбоотойгоор лифтний давхар сунгах, цэвэр бохир ус, дулаан, цахилгаан болон агааржуулалтын буюу дэд бүтцийн систем хийх, улмаар нэмж барьсан барилгын давхрыг өмчлөх, ашиглах, захиран зарцуулах, үр шимийг хүртэх эрхтэй бөгөөд хариуцагч нь барилгын давхар нэмж барих, засвар хийхтэй холбоотой барилгын ажилд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх болон мөн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан зэрэг бүхий л дэд бүтцээр саадгүй хангах үүрэгтэй.
7.1.7 Нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ,,,*******, 26 тоот хаягт байршилтай 14 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 15 давхар буюу дээврийн бүх хэсгийн /терасс/ өмчлөгч болохын хувьд уг барилгын дээврийн бусдад ил харагдах хэсэгт өөрийн хамаарал бүхий компанийн хаяг, рекламын самбарыг үнэ төлбөргүй байршуулах эрхтэй. Харин нэхэмжлэгч нь уг барилгад ямар нэгэн хэмжээгээр үл хөдлөх хөрөнгө өмчлөхөө больсон тохиолдолд дээврийн хэсэгт хаяг, рекламын самбар ашиглах эрх дуусгавар болж, -нд ашиглах эрх нь шилжинэ.
7.1.8 Нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ,,,*******, 26 тоотод байршилтай барилгад үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаатай холбогдуулан өөрийн өмчилж буй 1 /нэг/ м.кв талбайд энэхүү гэрээг байгуулснаас хойш 5 жилийн /60 сар/ хугацаанд 1 сарын 10,000 /арван мянга/ төгрөгөөр тооцож, менежментийн үйлчилгээний төлбөр /уг төлбөрт: цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, лифт ашиглалт, инженерийн хяналт шалгалтын үйлчилгээ, дулаан цэвэр бохир ус, агааржуулалтын болон хөргөлтийн систем, цахилгааны засвар үйлчилгээ, 24 цагийн хяналтын камер, хог хаягдал, хортон шавж устгал, халдваргүйжүүлэлтийн төлбөр хамаарна/-ийг сар бүр -д төлнө. Гэрээний хугацаанд менежментийн төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхгүй бөгөөд талууд уг нөхцөлөөр тусад нь Менежментийн гэрээ байгуулах замаар тухайн харилцааг нарийвчлан зохицуулна. Мөн энэхүү гэрээг байгуулахаас өмнө нь үүссэн менежментийн төлбөрийг нь -аас нэхэмжлэхгүй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд,
7.2.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан Худалдах, худалдан авах гэрээний үнэ, зөрүү 18,628,723,513 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн,,*******,, 753.79 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн тус 26 тоот барилгын 12 дугаар давхрын 1202 тоот, 1203 тоот, 1205 тоот, 1206 тоот хаягт тус тус байршилтай нийт 361 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч -ийг тогтоолгох болгон өөрчлөв.
7.2.2. Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн,,*******, 26 тоот барилгын эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 3 дугаар давхар 301 тоот хаягт байршилтай 753.79 м.кв талбай болон мөн тус 26 тоот барилгын 12 дугаар давхрын 1202 тоот, 1203 тоот, 1205 тоот, 1206 тоот хаягт тус байршилтай нийт 361 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч 'Залуу Монгол" ХХК-д шилжүүлэн өгч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид гарган өгнө.
7.2.3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан NR/20/230 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах болон мөн Номин Холдинг" ХХК-аас 480,621,917 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзав.
Бусад зүйлийн талаар,
7.3.1. нь Улаанбаатар хот, ,,,*******, 26 тоот хаягт байршилтай барилгын 1 давхрын талбайн өмчлөгчийн хувьд, хариуцагч болон бусад иргэн, хуулийн этгээдийг тухайн барилгад нэвтрэн ороход аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх үүрэгтэй.
7.3.2. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг өөрсдөө бүрэн хариуцахаар харилцан тохиролцсон болно гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ-ний үүрэгт 41,490,000 төгрөг, алданги 20,745,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 51 сарын хугацаанд олох ёстой байсан орлогод 705,330,000 төгрөг нийт 767,565,000 төгрөг гаргуулах, ,,,*******,*******,******* 100 м.кв, мөн тус хаягт байршилтай 12 давхрын 361 м.кв талбайг тус тус *******-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,
*******-д холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, худалдах, худалдан авах гэрээний үнийн зөрүү 18,628,726,513 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт төлсөн 480,621,917 төгрөг, нийт 19,114,329,384 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцэж, дараах агуулгатай эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагч -д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 41,490,000 төгрөг, алданги 20,745,000 төгрөг, олох ёстой байсан орлого 705,330,000 төгрөг нийт 767,565,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь Хан-Уул дүүргийн,,*******,*******,******* 100 м.кв талбайг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрч, харин уг байрны 12 давхрын 361 м.кв оффис, үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлүүлэх шаардлагыг барилгын 15 давхар буюу дээврийн бүх хэсгийн /терасс/ өмчлөгчөөр -ийг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч -д даалгах тухай болгон өөрчилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрчээ.
Мөн нэхэмжлэгч нь 15 давхар буюу дээврийн бүх хэсэгт /терасс/ эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн барилгын үндсэн хийцлэлд нөлөөлөхгүйгээр давхар нэмж барих, засвар хийх, үүнтэй холбоотойгоор лифтний давхар сунгах, цэвэр бохир ус, дулаан, цахилгаан болон агааржуулалтын буюу дэд бүтцийн систем хийх, улмаар нэмж барьсан барилгын давхрыг өмчлөх, ашиглах, захиран зарцуулах, үр шимийг хүртэх эрхтэй бөгөөд хариуцагч нь барилгын давхар нэмж барих, засвар хийхтэй холбоотой барилгын ажилд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх болон мөн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан зэрэг бүхий л дэд бүтцээр саадгүй хангах үүрэгтэй байхаар, нь барилгын 15 давхар буюу дээврийн бүх хэсгийн /терасс/ өмчлөгч болохын хувьд уг барилгын дээврийн бусдад ил харагдах хэсэгт өөрийн хамаарал бүхий компанийн хаяг, рекламын самбарыг үнэ төлбөргүй байршуулах эрхтэй бөгөөд харин нэхэмжлэгч нь уг барилгад ямар нэгэн хэмжээгээр үл хөдлөх хөрөнгө өмчлөхөө больсон тохиолдолд дээврийн хэсэгт хаяг, рекламын самбар ашиглах эрх дуусгавар болж, -нд ашиглах эрх нь шилжихээр,
нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ,,,*******, 26 тоотод байршилтай барилгад үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаатай холбогдуулан өөрийн өмчилж буй 1 /нэг/ м.кв талбайд энэхүү гэрээг байгуулснаас хойш 5 жилийн /60 сар/ хугацаанд 1 сарын 10,000 /арван мянга/ төгрөгөөр тооцож, менежментийн үйлчилгээний төлбөр /уг төлбөрт: цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, лифт ашиглалт, инженерийн хяналт шалгалтын үйлчилгээ, дулаан цэвэр бохир ус, агааржуулалтын болон хөргөлтийн систем, цахилгааны засвар үйлчилгээ, 24 цагийн хяналтын камер, хог хаягдал, хортон шавж устгал, халдваргүйжүүлэлтийн төлбөр хамаарна/-ийг сар бүр -д төлөх, гэрээний хугацаанд менежментийн төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхгүй бөгөөд талууд уг нөхцөлөөр тусад нь Менежментийн гэрээ байгуулах замаар тухайн харилцааг нарийвчлан зохицуулахаар, энэхүү гэрээг байгуулахаас өмнө нь үүссэн менежментийн төлбөрийг нь -аас нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролцжээ.
3.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд,
Хариуцагч нь нэхэмжлэгч Номин Холдинг" ХХК-д холбогдуулан гаргасан талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн NR/20/230 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, мөн Номин Холдинг" ХХК-аас 480,621,917 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, худалдах, худалдан авах гэрээний үнэ, зөрүү 18,628,723,513 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн,,*******,, 753.79 м.кв талбай болон 12 дугаар давхрын 1202 тоот, 1203 тоот, 1205 тоот, 1206 тоот хаягт тус тус байршилтай нийт 361 м.кв талбайн өмчлөгчөөр -ийг тогтоолгох болгон өөрчилснийг нэхэмжлэгч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг -д шилжүүлж, гэрчилгээг гарган өгөхөөр харилцан тохиролцож,
3.3. Бусад асуудлын хүрээнд,
нь Хан-Уул дүүргийн,,*******, 26 тоот хаягт байршилтай барилгын 1 давхрын талбайн өмчлөгчийн хувьд, хариуцагч болон бусад иргэн, хуулийн этгээдийг тухайн барилгад нэвтрэн ороход аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх үүрэгтэйг, талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг өөрсдөө бүрэн хариуцахаар харилцан тохиролцжээ.
3.4. Энэхүү гэрээнд нэхэмжлэгч *******-ийн гүйцэтгэх захирал , хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал нар гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байх тул эвлэрлийн гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж үзнэ.
4. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчийн эвлэрэл нь хэргийн баримтын хүрээнд дүгнэхэд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/02204 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч -д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 41,490,000 төгрөг, алданги 20,745,000 төгрөг, олох ёстой байсан орлого 705,330,000 төгрөг, нийт 767,565,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь Хан-Уул дүүргийн,,*******,*******,******* 100 м.кв талбайг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрч, харин уг байрны 12 давхрын 361 м.кв оффис, үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлүүлэх шаардлагыг барилгын 15 давхар буюу дээврийн бүх хэсгийн /терасс/ өмчлөгчөөр -ийг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч -д даалгах тухай болгон өөрчилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч,
нэхэмжлэгч нь 15 давхар буюу дээврийн бүх хэсэгт /терасс/ эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн барилгын үндсэн хийцлэлд нөлөөлөхгүйгээр давхар нэмж барих, засвар хийх, үүнтэй холбоотойгоор лифтний давхар сунгах, цэвэр бохир ус, дулаан, цахилгаан болон агааржуулалтын буюу дэд бүтцийн систем хийх, улмаар нэмж барьсан барилгын давхрыг өмчлөх, ашиглах, захиран зарцуулах, үр шимийг хүртэх эрхтэй бөгөөд хариуцагч нь барилгын давхар нэмж барих, засвар хийхтэй холбоотой барилгын ажилд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх болон мөн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан зэрэг бүхий л дэд бүтцээр саадгүй хангах үүрэгтэй байхаар, нь барилгын 15 давхар буюу дээврийн бүх хэсгийн /терасс/ өмчлөгч болохын хувьд уг барилгын дээврийн бусдад ил харагдах хэсэгт өөрийн хамаарал бүхий компанийн хаяг, рекламын самбарыг үнэ төлбөргүй байршуулах эрхтэй бөгөөд харин нэхэмжлэгч нь уг барилгад ямар нэгэн хэмжээгээр үл хөдлөх хөрөнгө өмчлөхөө больсон тохиолдолд дээврийн хэсэгт хаяг, рекламын самбар ашиглах эрх дуусгавар болж, -нд ашиглах эрх нь шилжихээр,
нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ,,,*******, 26 тоотод байршилтай барилгад үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаатай холбогдуулан өөрийн өмчилж буй 1 /нэг/ м.кв талбайд энэхүү гэрээг байгуулснаас хойш 5 жилийн /60 сар/ хугацаанд 1 сарын 10,000 /арван мянга/ төгрөгөөр тооцож, менежментийн үйлчилгээний төлбөр /уг төлбөрт: цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, лифт ашиглалт, инженерийн хяналт шалгалтын үйлчилгээ, дулаан цэвэр бохир ус, агааржуулалтын болон хөргөлтийн систем, цахилгааны засвар үйлчилгээ, 24 цагийн хяналтын камер, хог хаягдал, хортон шавж устгал, халдваргүйжүүлэлтийн төлбөр хамаарна/-ийг сар бүр -д төлөх, гэрээний хугацаанд менежментийн төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхгүй бөгөөд талууд уг нөхцөлөөр тусад нь Менежментийн гэрээ байгуулах замаар тухайн харилцааг нарийвчлан зохицуулахаар, энэхүү гэрээг байгуулахаас өмнө нь үүссэн менежментийн төлбөрийг нь -аас нэхэмжлэхгүй байхаар,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хариуцагч нь нэхэмжлэгч Номин Холдинг" ХХК-д холбогдуулан гаргасан талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн NR/20/230 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, мөн Номин Холдинг" ХХК-аас 480,621,917 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, худалдах, худалдан авах гэрээний үнэ, зөрүү 18,628,723,513 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн,,*******,, 753.79 м.кв талбай болон 12 дугаар давхрын 1202 тоот, 1203 тоот, 1205 тоот, 1206 тоот хаягт тус тус байршилтай нийт 361 м.кв талбайн өмчлөгчөөр -ийг тогтоолгох болгон өөрчилснийг нэхэмжлэгч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг -д шилжүүлж, гэрчилгээг гарган өгөхөөр,
Бусад асуудлын хүрээнд, нь Хан-Уул дүүргийн,,*******, 26 тоот хаягт байршилтай барилгын 1 давхрын талбайн өмчлөгчийн хувьд, хариуцагч болон бусад иргэн, хуулийн эттээдийг тухайн барилгад нэвтрэн ороход аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх үүрэгтэйг, талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг өөрсдөө бүрэн хариуцахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,301,568 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
Н.ОЮУНТУЯА