| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0129/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/129 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй
иргэдийн төлөөлөгч Х.Оюунгэрэл,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,
хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганхуяг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,
хохирогч Х.Т,
гэрч Б.Н, Б.П, Б.Ш, Б.Ү,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Б.Од холбогдох эрүүгийн 1807004570084 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , тоотод оршин суух, Чонос овогт Б.О /РД:УЮ96032019/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн орчим 2018 оны 08 дугаар сарын 07-ноос 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шилжих шөнө 03 цагийн үед Х.Ттай маргалдан улмаар зэвсгийн чанартай зүйл болох чулуугаар толгойн дух хэсэгт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж тодруулах зүйл байхгүй” гэв.
Хохирогч Х.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр миний төрсөн өдөр болоод найзуудтайгаа гарсан. Шөнө баар хаах үед биднийг харих гэж гарахад Б.О гүйж ирээд хэрүүл маргаан өдөж эхэлсэн. Тэгэхэд нь болохгүй юм болох нь гээд тайвшруулах зорилгоор Б.Оыг нааш ир ахын дүү юм яръя гээд дуудаж тайвшруулан ахын дүү чи ингэж болохгүй, миний төрсөн өдөр болж байна, ах нь найз нараа аваад явчихъя, хэрүүл маргаан үүсгээд яах юм гэхэд хасагуудтай ах дүү болсоноо санахгүй юм байна, та нар муу сайн хасагуудыг алаад өгнө, байж бай одоо манай найзууд ирнэ гэж хэлэн найзууд нь ирээд хойно зодоон болж эхэлсэн. Манай найзыг өндөр нам хоёр залуу зодоод байсан бөгөөд намайг салгах гэтэл дэвсэж, дэвсэж байгаад холдоод больсон. Намайг найзыгаа босгох гэж байтал май чи гээд толгойн тус газар цохиод би ухаан алдаж унасан. Тэгээд босож ирээд эмнэлэг дээр очсон...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О нь яллагдагчаар: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад би М клаб баарнаас гарч зогсоол дээр Н, Ш, П, М нар машин дотроо пиво уугаад сууж байхад нь очиж уулзсан. Пуугий яасан гэхээр нь хэдэн казактай муудалцаад эвлэрсэн гэхэд Н хаана байна очъё гээд бүгд зам гарч ын зогсоол дээр очиход гэзэгтэй казак залуу нь та нар яах гээд байгаан боовоороо дарж ална шүү эр хүн юм бол үзчихье гэсэн. Тэр үед Х.Т намайг татаад хоёулаа уулзъя гээд тэд нараас жаахан холдоод миний төрсөн өдөр болж байна найзуудаа аваад явчих ахын дүү гэхээр нь би яасын хэзээ чамтай ах дүү байсан юм гэхэд тэр хэд гэзэгтэй залуутай зодолдоод эхэлсэн. Тэгтэл Х.Т намайг зүүн шанаа орчимд цохихоор нь би өөрөөсөө холдуулаад түлхэж Х.Т зүүн тийш ыг тойроод урагшаа гүйгээд явчихсан. Би араас нь дөхөөд очиход урдаас казак залуучууд чулуу шидээд байсан. Бид харилцан бүгд чулуу шидэлцэж байхад эрээн сорочик цамцтай Х гүйгээд ирэхээр нь би зүүн гараараа баруун шанаанд нь цохиход Х газар унасан. Тэр үед замын баруун талд Н, М 2 гэзэгтэй казактай зодолдож байсан ба би очиход Х.Т, Бэрэкбол хоёрын нэг нь намайг малгайнаас доош нь дараа толгой руу хэд хэд цохиод байхад манай хэдээс нэг нь татаж өндийлгөөд би хойшоо гүйсэн. Тэгээд зогсоол руу очоод Пуугийгийн машинд суугаад явцгааж Нийгмийн даатгалын тэнд очсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 82 дугаар хуудас/,
Хохирогч Х.Тын: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр миний төрсөн өдөр болоод би Б, Х хоёр найзтайгаа ресторан руу орж 1 цаг караокед дуулаад 1 шил 0,75 литрийн Соёрхол хувааж уусан. Тэгээд гараад руу явсан. эд байхад манай найз Берекбол бид 3 дээр нэмэгдэж ирсэн. Тэгээд бид нарт пиво, 1 шил архи авч өгсөн. Тэгээд бид нар хааж байхад шөнийн 03 цаг өнгөрөөгөөд баарнаас гарч гэр рүүгээ харих гээд үйлчилгээний төвийн урд талын таксины зогсоол дээр ирээд такси барих гээд зогсож байтал бид нарын ардаас засмал зам гараад 5 залуу хүрч ирээд бид нартай хэрүүл маргаан хийхээр нь би нэг залуутай нь уулзаад нөгөө хэдээс холдож байгаад ахынх нь төрсөн өдөр болж байна найзуудыгаа аваад явчих гэсэн чинь хэрүүл маргаан хийгээд хасагууд гээд доромжлоод бид 2 бие биенээ түлхээд маргалдаад байж байсан чинь ард чимээ гарахаар нь хартал манай найз Берекбол, Х хоёрыг нөгөө 4 залуу нь зодож байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгаад дөрвүүлээ Ордонгийн тийшээ алхаж явсан чинь бид нар руу чулуу шидээд тэгээд бид нар буцаж очоод дахиад зодолдсон. Бид нар хоорондоо салж нийлээд 3 удаа зодолдсон. Тэгээд хамгийн сүүлд явган хүний зам дээр манай найз Быг 3 залуу газар унагаачихсан өшиглөөд зодож байхад нь би гүйж очоод салгаад найзыгаа босгох гээд хойноос нь 2 гараараа суганых нь тэндээс бариад тонгойгоод өргөж байсан чинь нэг хүн май чи гэж хэлэх шиг болоод миний толгойд тас буугаад нүднээс гар бутраад явчихсан. Хэсэг зуур ухаан балартаж сэргэхэд 2 талаас хөл, гар, хэвлий хэсэгт өшиглөж дээрээс дэвсэж байхад нь цагдаа дуудаарай хүн аллаа гэж хашгирахад зугатаад явцгаасан. Б бид 2 тэгээд эмнэлэг явж биеэ үзүүлсэн...Би тухайн үед хэн цохиж байгааг хараагүй ч Б.Оыг гэж бодож байна. Май чи гэх дуу нь Б.Оы хоолой мөн байсан. Хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод гарч ирэхэд Б.О эргэж ирээд ахаа уучлаарай муухай юм боллоо гээд уйлаад байхаар нь чи ахынхаа үгэнд ороод явчихсан бол ийм зүйл болохгүй байсан гэж хэлсэн. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа Налайхын эмнэлэгт хэвтэж байхад Б.Оы найз нь гэх 109 дүгээр сургуульд галч хийдэг нэг залуу ирээд таныг Б.О чулуугаар цохисон. Б.Оаас гарцаа байхгүй. Өөр хэн ч таныг толгойд чинь цохиогүй гэж хэлсэн. Сүүлд нь найзууддаа үг зааж өгсөн. Мөн манай ах өмгөөлөгч энэ хэргийг аргалуулаад өнгөрнө гэж хэлсэн тухай сонсогдож байсан. Тэгэхээр Б.О миний духанд чулуугаар цохиж биед хүнд гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/,
Гэрч Ө.Бын: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай найз Х.Тын төрсөн өдөр болоод найз Х, Б, Х.Т нарын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах т бид 4 ороод 1 шил архи, пиво уугаад шөнийн 03 цагийн орчим баар хаах болоод бид 4 гараад худалдааны төвийн гаднаас такси барих гээд зогсож байтал хойноос хэсэг залуучууд гүйж ирээд та нар яагаад байна гэж хэлээд үгийн зөрөө байхгүй намайг нүүрэн тус газарт цохиод тонгойх үед гараараа гэдэс, цээж, нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохиж зодоод байхаар нь уг баарны захирал гэж залууд цагдаа дуудаад өг гэж хэлээд зогсож байтал араас нөгөө залуучууд чулуу шидээд байсан. Энэ үед нэг чулуу баруун чихэнд цохисон юм. Ингээд Хийн утсаар эхнэр Розатай яриад байж байтал цагдаагийн машин ирсэн юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/,
Гэрч Г.Бы: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны 21 цагийн орчим ресторанд Х.Т, Х бид 3 ороод караоке өрөөнд ороод Соёрхол гэдэг 0,75 литрийн савалгаатай архийг 3уулаа хувааж уугаад ээс гараад шөнийн 23 цагийн орчимд эд ороод Х.Т, Х бид 3 ороод 0,5 литрийн савалгаатай Нийслэл пиво 16 лаазыг гурвуулаа хувааж уусан. 01 цагийн орчимд Берикбол гэдэг манай найз ирээд хамт сууцгаагаад 03 цагийн орчимд ээс гараад ын урд талын таксины зогсоол дээр ирээд такси барих гээд зогсож байснаа санаж байна. Би их согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн чинь намайг хатуу зүйлээр ардаас цохиод би ухаан алдаад уначихсан. Ухаан алдаж унаснаасаа хойшоо юу ч санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/
Гэрч А.Хийн: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай найз Х.Тын төрсөн өдөр болсон. Тэр өдрийн орой 21 цаг өнгөрч байхад Х.Т, Б бид 3 ий караокед ороод 2 цаг авсан. Тэгээд бид 0,75 литрийн савалгаатай Соёрхол архи 1 шилийг 3уулаа хувааж уугаад ээс гараад руу орсон. 0,5 литрийн савалгаатай Нийслэл пиво 6 лаазыг уугаад 01 цагийн орчимд найз Берекбол эд ирээд дахиад 10 лааз пиво авч өгөөд түүнийгээ 4үүлээ хувааж уусан. Тэгээд би маш их согтоод ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн чинь гадаа гарчихсан нэг залуу намайг цохиод байх шиг байсан. Тэрнээс хойшоо юм санахгүй байна. Нэг мэдсэн чинь манай найз Берекбол намайг алгадаад хөөе босоорой хөгшөөн явъя гэхэд нь би сэргэсэн. Тэгээд босоод ирсэн хамарнаас цус гарчихсан, нүүр хөндүүртэй болчихсон байхаар нь Берекбол бид хоёр эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод дараа нь Цагдаагийн хэлтэс дээр очиход Х.Т, Б хоёртой тааралдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
Гэрч Б.Пгийн: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчим Улаанбаатар хот руу таксинд явж мөнгө олохоор Верна аксент маркийн 62-34 УНЭ улсын дугаартай машинаар явсан. Хотод таксинд явж байгаад 2018 оны 08 дугаар сарын 08-ны 02 цагийн орчимд буцаж т ирсэн. дээр хүн буулгачихаад Стар төвийн урд Тэрэлж рүү явдаг зогсоол дээр Тэрэлж явахаар тохирсон хүнээ хүлээгээд зогсож байсан. Тэгээд зогсож байсан чинь ээс манай багын найз Б.О гарч ирээд нэг гэзэгтэй казак залуутай муудалцаад байсан. Тэгээд Отгоо намайг хүрээд ир гэж дуудаад байсан. Тэгэхээр нь би яршиг гэж бодоод очоогүй. Тэгээд нөгөө гэзэгтэй залуу 4 үүлээ зам гараад явсан. Отгоо тэр казак залуучуудыг дагаад явж байсан. Тэгээд замын цаана гараад нөгөө гэзэгтэй казак залуу Отгоог цохиод унагачихаар нь би Бадрах, Шинээ, Мөөгий бид 4 Отгоогийн хойноос зам хөндлөн гарч очоод салгасан чинь нөгөө гэзэгтэй казак залуу намайг зүүн гараараа баруун шанаа руу 1 удаа цохихоор нь би нөгөө казак залуутай хэрэлдээд нөгөө казак гэзэгтэй залуу бацаанууд минь та нарыг боовоороо дарж ална шүү гээд доромжлоод намайг шилэн хүзүүн дээр цохиод танай найз намайг бааран дотор ингээд байсан. Та нарыг ингээд байвал ямар байна гээд Бадрахыг бас шилэн хүзүүн дээр цохиод байсан. Тэгээд нөгөө казак залуу та нарыг хаана бол хаана зодно шүү боовоороо дарж ална шүү гээд дарамтлаад байсан. Тэгээд дахиад гэзэгтэй залуу Отгоог алнаа гээд гүйж очоод цохиод авахаар нь бид нар салгах гээд очсон чинь гэзэгтэй залуутай хамт явж байсан казак залуучууд бид нар руу дайраад бид нар хоорондоо харилцан зодолдсон. Би гэзэгтэй казак залууг баруун гараараа шанаа руу нь 2 удаа цохисон. Тэгсэн чинь нөгөө залуу зодоон болж байсан газраас зугатаж явган хүний замын тийшээ гүйгээд гартаа том чулуу бариад буцаад хүрээд ирсэн. Тэгээд чулуу бариад ирэхээр нь би арагшаа болоод , манай найз Шинээ зам хөндлөн гарч Гродок явдаг таксины зогсоол руу гүйгээд нөгөө гэзэгтэй казак залуугаас зугтаасан. Гэзэгтэй казак залуу том чулуу барьчихаад бид нарыг бүгдийг нь хөөгөөд тэгээд тарцгаасан. Тэгээд зодоон гайгүй намжаад ын урд талын такси гардаг хэсэг цаад талын явган хүний замын 2 талд бид нар хуваагдаад зогсоцгоосон. Тэгээд зогсож байсан чинь Отгоо дундуур гүйж гараад саарал цамцтай, саравчтай малгайтай залууг цохисон чинь газарт зүүн талаараа унаад өгсөн. Тэгээд дахиад хэсэг бужигнаж зодолдоод салцгаасан. Тэгээд хоёр тийш салцгаагаад байж байсан чинь нөгөө казак залуучууд бид нар руу чулуу шидээд байхаар нь бид нар холдоод яваад өгсөн...яг Х.Тыг хэн цохиж зодож байгааг хараагүй. Сүүлд колонк дээр ирэхдээ Б.О нэгийг нь цохиж унагасан гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48, 83 дугаар хуудас/,
Гэрч Б.Нын: “...би хотоос машиныхаа дугуйг янзлуулчихаад Налайхад 03 цагийн орчимд ирсэн. Ирээд ын урд явж байгаад найз Пуугий машинтайгаа Старын урд талын зогсоол дээр зогсож байсан. Тэгээд Пуугийтай уулзаад бид хоёр юм ярьж байтал Пуугийгийн машины ойролцоо түүний танил хоёр залуу зогсож байсан. Тэр хоёр залууг нь би танихгүй. Пуугийгийн танил Жерри гэдэг хочтой нэр нь Отгоо гэдэг ээс гарч ирээд Пуугийг дуудаад мань чинь хэдэн казак залуучуудтай муудалцчихлаа. Хамт очоод уулзаад өгөөч гээд машины хажуугаар зөрөөд ын таксины зогсоол руу яваад өгсөн. Тэгсэн чинь Пуугий Отгоо ганцаараа явчихлаа араас нь очъё гээд Пуугий бид хоёр зам гартал Отгоо 4-5 казак залуутай муудалцаад байж байсан. Тэгээд юу болов яав ийв гээд очтол гэзэгтэй казак ах Отгоотой муудалцаад зогсож байсан. Тэгтэл тэр хоёр муудалцаад зодолдож гэж байхад нь зодолдох шаардлага байхгүй шүү дээ учраа олоод салцгаа гэсэн гэзэгтэй залуу Пуугийг шилэн хүзүү дээр нь цохисон. Тэгэхээр нь би та яагаад байгаа юм бэ гэсэн чинь намайг бас шилэн хүзүүн дээр цохиод ингээд байвал ямар байна гэж хэлэнгүүтээ Отгоог цохиод унагчихсан чинь Пуугийгийн машины хажууд байсан 2 залуу бид нарын хажууд ирчихсэн байсан. Тэгээд гэзэгтэй залуу Отгоо хоёрыг салгах гэсэн чинь нөгөө казак залуучуудын хэн нь цохисоныг мэдэхгүй байна. Намайг хажуу талаас баруун шаанаа руу хэд хэдэн удаа цохисон бас гэдэс рүү өшиглөөд байсан. Тэгээд Отгоо нөгөө гэзэгтэй залуу хоёрыг салгаад байж байсан чинь Отгоо нөгөө казак залуучуудын нэг цайвар цамцтай залууг цохиод унагчихсан чинь нөгөө казак залуучууд бид нар руу чулуу шидээд байсан. Тэгээд Отгоо нөгөө казак залуучуудтай зууралдаад байж байсан чинь замын цаана 5-н шарын байрны тэндээс гэзэгтэй казак залуу бид нар руу том чулуу бариад хүрээд ирэхээр нь бүгд тал тал тийшээ зугтаасан. Би Наран төвийн тийшээ зугтаачихсан. Тэгээд эргээд харсан чинь Отгоо тэд нар салчихсан байхаар нь очоод Отгоог аваад Пуугийгийн машин дээр очоод машинд нь суулгаж өгөөд гэр гэр рүүгээ харьцгаасан...яг цохисоныг бол хараагүй Б.О Голомт цогцолбор сургуулийн ойролцоо зодоон болоход чулуу барьчихсан явж байсан. Ш намайг Б, Х нартай ноцолдож байхад ирээд салгаж би босоод Ш бид хоёр эргээд ын тийшээ явах гээд эргэтэл миний ард талд надаас 5-6 алхамын цаана нэг хүн “Цагдаа дуудаарай” гээд орилхоор нь Ш бид хоёр асуудал болох нь гэж бодоод яваад өгсөн...Би Б.Оыг барьж явсан чулуугаараа цохьсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55, 59-60 дугаар хуудас/,
Гэрч М.Мын: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны 01 цагийн орчимд Ордонгийн урд Алмагүль гэдэг нэртэй охинтой уулзаад юм ярьж байгаад харих гээд Ордонгийн урдаас руу алхаж байгаад Пуугий, Шинээ хоёртой Старын урд тааралдсан. Тэгээд юм яриад зогсож байсан чинь Отгоотой хүмүүс муудалцсан тэгээд Отгоо бид нарыг дуудаад бид нар 4үүлээ очсон. Очиход гэзэгтэй залуугаас юу болсон бэ гэж асуусан чинь өөдөөс шууд гараараа далайхаар нь би хойшлоод дахиад яагаад байгаа юм бэ? гэж асуусан чинь надруу лаазтай пиво шидсэн. Тэгээд би холдоод байж байсан чинь зодоон эхэлсэн. Би зодоон дунд ороод жижиг биетэй залууг хэд хэдэн удаа цохисон. Тэгээд зодоон салаад замын хоёр тал руу гарсан. Нөгөө талын үсээ боочихсон залуу чулуу бариад дайраад байсан тэгээд би очоод чулуугаа хаячих гэсэн чинь намайг нэг залуу нь нүүр рүү цохисон. Тэгээд намайг цохисон залуутай зууралдаад хоёулаа газар унаад өнхөрсөн. Замын цаана гараад салаад би Стар руу зугтаасан. Тэгээд зодоон тарсан...Х.Тыг хэн цохиж зодож байгааг хараагүй. Ш, Н нарын яриагаар Б.О цохьсон гэдгийг сонссон. Тэр 2 мэдэж байх ёстой. Х.Ттай хамт сүүлд нэрийг нь мэдсэн Б байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61, 80 дугаар хуудас/,
Гэрч Б.Шын: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны шөнө 02 цагийн орчимд Ордонгийн урд найз охин Хулантай уулзахаар Аллион маркын 40-02 УНМ улсын дугаартай машинтай очоод юм ярьж байгаад гэрт хүргэж өгчихөөд харих гээд явж байсан чинь Пуугий залгаад хаана байгаа юм? гэж асуухаар нь харих гэж байна гэтэл дээр хүрээд ир гээд 03 цагийн орчимд Буян дээр очиж Пуугийтай уулзсан. Пуугийтай хамт Мөөгий байсан тэгээд бид 3 юм яриад Старын урд талын Тэрэлж явдаг машинуудын зогсдог талбай дээр байж байсан чинь Отгоо ээс гарч ирээд Пуугийг дуудаад тэгсэн чинь Пуугий очоогүй тэгсэн чинь Отгоо буцаж руу ороод 20-30 минут болсон байх эргэж гарч ирээд бид нар дээр ирээд хүнд дээрэлхүүлчихлээ зодох гээд байна гээд юм яриад байсан. Тэгээд Отгоо нилээн согтуу байсан болохоор гэр рүүгээ харь гэсэн 3, 4 хүн зам гараад Буян Налайхын урд талын таксины зогсоол руу явсан чинь Отгоо тэр залуучуудын хойноос нь гүйгээд явчихсан. Тэгээд бид нар юм яриад байж байсан чинь Пуугийгийн ангийх нь залуу гээд нэг хар машинтай залуу ирээд Пуугийтай уулзсан. Тэгээд Пуугий ангийхаа залуутай юм яриад Мөөгий бид хоёр юм яриад байж байсан чинь замын цаана Отгоог нэг махлаг өндөр казак залуу цохиод унагаачихсан. Тэгээд Отгоогийн муудалцсан хүмүүс олуулаа байхаар нь Отгоог зодчих юм болов уу гэж бодоод Пуугий ангийхаа залуутай эхлээд зам гараад араас нь Мөөгий бид 2 зам гарч очсон. Нөгөө залуучууд дээр очиход 4үүлээ байсан тэгээд очоод Пуугийгийн ангийх нь залуу ах яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ? гэсэн чинь нөгөө урт үстэй махлаг залуу Пуугийгийн ангийх нь найзыг гөлөг минь ингээд байвал ямар байна гээд шилэн хүзүүнээс нь атгаад өөр рүүгээ татаад мөрлөөд байсан. Тэгээд Пуугийгийн ангийх нь залуу муудалцаад яах юм бэ? найзыгаа аваад явлаа гэтэл нөгөө урт үстэй махлаг залуу та нар бөөн бөөнөөрөө хүрч ирээд зодох гэж байгаа юм уу та нар шиг бацаанууд амжихгүй шүү боовоороо дарж ална шүү гээд орилоод байсан. Тэгэхээр нь би ах юун боов моов бэ уучихсан байна хүнтэй маргалдаад яахав харь гэсэн чинь нөгөө урт үстэй ах би гуравхан пивонд согтдог хүн биш шүү гэсэн чинь Пуугий голоор орж ирээд больцгооё явцгаая гэсэн чинь Отгоо нөгөө урт үстэй казак залуугийн найзтай нь уулзаад найзыгаа аваад явчих гэсэн чинь нөгөө урт үстэй казак залуу гүйж ирээд Отгоог дахиад цохиод унагаачихсан. Тэгээд бид нар нөгөө урт үстэй залууг Отгоогоос татаж холдуулаад Отгоог босгох гэсэн чинь урт үстэй казак залуутай явж байсан 3 залуу орж ирээд бид нарыг араас цохиод өшиглөөд тэгээд зодоон эхэлсэн. Тэгээд бужигналдаад байж байсан чинь өндөр цэнхэр цамцтай казак залуу миний цамцнаас зулгаагаад намайг засмал зам руу чирээд гарсан. Тэгсэн чинь нөгөө урт үстэй махлаг казак залуу гартаа том чулуу барьчихсан манай найзуудыг хөөгөөд гүйж байсан. Тэгээд манай хэд зугтаагаад явчихсан чинь нөгөө махлаг залуу намайг найз нь барьчихсан байхыг хараад чулуугаа бариад над руу гүйж ирээд миний баруун талын өвдөг рүү чулуугаа шидэхээр нь би намайг барьж байсан залуугийн гарыг нь тавиулаад Старын урд талбай руу зугатаасан. Тэгсэн чинь урт үстэй казак залуу, өөр бас надаас жоохон өндөр туранхай 2 залуу ын төмөр хашааны гадна талаас чулуу аваад бид над руу шидээд байсан. Тэгсэн чинь ын урд зогсож байсан таксинууд бүгд яваад бид нар бас харанхуйд чулуу шидээд байхаар нь машин машин руугаа явцгаасан...би Ныг салгаж авах гээд Б.Оы зүүн талаар гүйгээр хажуугаар нь зөрөхөд Б.О зүүн гартаа чулуу барьчихсан байсан...Х.Т гэх залууг Б.О духанд нь чулуугаар цохиж уг залуу хойшоо бөгсөөрөө суух үед Б.О, Н хоёр хоёр талаас нь өшиглөж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62, 66, 70 дугаар хуудас/,
Гэрч Б.Ганбаярын: “...2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн ажиллаж байсан нэртэй бааранд найз Билгүүнээгийн хамт уугаад байж байхад 02 цагийн орчим зүс таних Б.О гэх залуу манай бааранд суугаад ууж байсан. Б.О 3 казак залуутай муудалцаад байхаар нь би очиж салгасан. Удалгүй баар хаасан. Би нилээн согтчихсон байсан учир хөгжим дээр суудаг Үүрийнтуяа гэх ах надад хандаж чи нилээд согтчихсон байна ах нь хүргээд өгье гээд бид нар баарнаас гарсан. Машинд нь суугаад явж байхад ын хажууханд Б.Оы муудалцаад байсан 3 казак залуу хүнтэй зодолдож байна гэж хэлсэн. Үүрийнтуяа ах цонхоо онгойлгоод наад зодооноо боль гэж хэлчээд бид нар цааш харихаар явсан. Тэр хүмүүс дунд Шинээ гэх залуу харагдаж байсан. Нилээн олон хүн байсан төвийн гэрэл унтарсан байсан учир царайг нь харж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 105 дугаар хуудас/,
Гэрч Б.Үгийн: “...2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ын хөгжим дээр ажиллаж байсан. Тухайн өдөр хамт ажиллаж байсан Ганбаярыг хүргэж өгөхөөр баарнаас түүний найз Билгүүний хамт гарсан. Билгүүн, Ганбаяр хоёр нилээн согтуу байсан. Машиндаа суулгаад явж байхад ын тэнд зодоон болж байсан. Зогсоод харахад манай баарнаас гарсан казак залуучууд монгол залуучуудтай зодолдож байсан. Тэнд байсан хүмүүсээс Б.Оыг нь таньж байсан. Казак залуучуудыг унагаад тэр монгол залуучууд өшиглөөд байсан. Хоорондоо чулуугаар шидэлцээд байсан. Би очоод боль гэж хэлж байж болиулсан. Хоорондоо зайтай хэсэг зогсож байгаад Монгол залуучууд Буянгийн тийшээ яваад өгсөн. Би харих гээд цааш явсан. Нэг казак залууг газар уначихсан хоёроос гурван монгол залуу өшиглөж байхыг харсан. Харанхуй байсан учир хэн болохыг нь буюу царайг нь харж чадаагүй. Хоёр казак залуу газар босч чадахгүй хэвтэж байсан. Нөгөө хоёр казак залуу тойроод зугтаагаад байсан. Бүдүүн гэзэгтэй казак залуу нь монгол залуучуудын өөдөөс зодолдоод дийлэхгүй байсан. Тэр залуу гартаа чулуу барьчихсан явж байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 107 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/401 дугаар:
“1. Х.Тын биед дух ясны цөмөрсөн ил хугаралын ясыг авч тархины дарагдлыг чөлөөлсөн, их тархины баруун дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /2018.08.09/, тархины эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлөгийн урд, баруун дух хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 107 дугаар хуудас/
Гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 91-94 дүгээр хуудас/,
Хэрэг гарсан гэх газрын схем зураглал /хх-ийн 95 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, видео бичлэг бүхий диск /хх-ийн 96-97 дугаар хуудас/,
Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-98-99/,
“Альфа-Долгион” мэдрэлийн хувийн эмнэлэгийн тодорхойлолт болон тархины цахилгаан бичлэг /хх-ийн 238-240 дүгээр хуудас/,
Х.Тын гэмтлийн Фото зураг /хх-ийн 241-242 дугаар хуудас/,
Хохиролын баримтууд /хх-ийн 243-250 дугаар хуудас, 2хх-ийн 01-17 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
О.Тэмүүлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-185 дугаар хуудас/, О.Анхилууны төрсний гэрчилгээний хуулбар /хх-186 дугаар хуудас/, Налайх дүүргийн ны тодорхойлолт /хх-ийн 196 дугаар хуудас/, Б.Оы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 197 дугаар хуудас/, Б.Оы эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 198 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 226 дугаар хуудас, 2хх-ийн 86 дугаар хуудас/, Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 85 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн орчим 2018 оны 08 дугаар сарын 07-ноос 08-ны шилжих шөнө 03 цагийн үед Х.Ттай маргалдан улмаар зэвсгийн чанартай зүйл болох чулуугаар толгойн дух хэсэгт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
Хохирогч Х.Тын: ...Би тухайн үед хэн цохиж байгааг хараагүй ч Б.Оыг гэж бодож байна. Май чи гэх дуу нь Б.Оы хоолой мөн байсан. Хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод гарч ирэхэд Б.О эргэж ирээд ахаа уучлаарай муухай юм боллоо гээд уйлаад байхаар нь чи ахынхаа үгэнд ороод явчихсан бол ийм зүйл болохгүй байсан гэж хэлсэн. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа Налайхын эмнэлэгт хэвтэж байхад Б.Оы найз нь гэх 109 дүгээр сургуульд галч хийдэг нэг залуу ирээд таныг Б.О чулуугаар цохисон. Б.Оаас гарцаа байхгүй. Өөр хэн ч таныг толгойд чинь цохиогүй гэж хэлсэн. Сүүлд нь найзууддаа үг зааж өгсөн. Мөн манай ах өмгөөлөгч энэ хэргийг аргалуулаад өнгөрнө гэж хэлсэн тухай сонсогдож байсан. Тэгэхээр Б.О миний духанд чулуугаар цохиж биед хүнд гэмтэл учруулсан...” гэх,
Гэрч Б.Пгийн: “...яг Х.Тыг хэн цохиж зодож байгааг хараагүй. Сүүлд колонк дээр ирэхдээ Б.О нэгийг нь цохиж унагасан гэж ярьсан...” гэх,
Гэрч Б.Нын:“...Б.О Голомт цогцолбор сургуулийн ойролцоо зодоон болоход чулуу барьчихсан явж байсан. Ш намайг Б, Х нартай ноцолдож байхад ирээд салгаж би босоод Ш бид хоёр эргээд ын тийшээ явах гээд эргэтэл миний ард талд надаас 5-6 алхамын цаана нэг хүн “Цагдаа дуудаарай” гээд орилхоор нь Ш бид хоёр асуудал болох нь гэж бодоод яваад өгсөн...Би Б.Оыг барьж явсан чулуугаараа цохьсон гэж бодож байна...” гэх,
Гэрч М.Мын: “...Х.Тыг хэн цохиж зодож байгааг хараагүй. Ш, Н нарын яриагаар Б.О цохьсон гэдгийг сонссон. Тэр 2 мэдэж байх ёстой...” гэх,
Гэрч Б.Шын: “...би Ныг салгаж авах гээд Б.Оы зүүн талаар гүйгээр хажуугаар нь зөрөхөд Б.О зүүн гартаа чулуу барьчихсан байсан. ...Х.Т гэх залууг Б.О духанд нь чулуугаар цохиж уг залуу хойшоо бөгсөөрөө суух үед Б.О, Н хоёр хоёр талаас нь өшиглөж эхэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 08 шэ/404 дугаар дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэрэг гарсан гэх газрын схем зураглал, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Чонос овогт Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 жил хорих ял оногдуулах тухай дүгнэлт,
Хохирогч Х.Т нь “Бид залуу хүмүүс. Залуу хүний хувиар ялыг нь жаахан хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэх,
Хохирогчийн өмгөөлөгч нь “Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогчид учирсан бодит хохирлыг 2.929.400 төгрөг гэж тогтоосон. Шүүгдэгчийн зүгээс өнөөдрийн байдлаар 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн. Иймд хохирогчийн зүгээс цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Эрүүгийн хуульд зааснаас доогуур ял оногдуулах” гэх санал дүгнэлтээ тус тус шүүхэд танилцуулав.
Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талуудын гаргасан санал дүгнэлтийг хянаад ял шийтгэл хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдлыг харгалзан шүүгдэгчид ял шийтгэл оногдууллаа.
Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчид учирсан бодит хохирлыг 2.929.400 төгрөг гэж тогтоосон. Шүүгдэгчийн зүгээс өнөөдрийн байдлаар 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Оы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, хохирогчийн санал хүсэлт, хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос доошгүй хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овогт Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Оыг 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Од холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.ЧИНЗОРИГ
П.БАЯСГАЛАН