Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 011/МА0006/00016

 

 

 

 

 

 

                           

 

 

                                                                    011/МА0006/00016

 

 

 

                                        Ц.Бгийн хүсэлттэй иргэний

                                                           хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 0006 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 301/ШШ0006/00301 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч А аймгийн, Ж сумын, 0 дугаар багт оршин суудаг, Ц.Бгийн шүүхэд гаргасан

С.Дтай хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагч Ц.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Б, түүний өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлийн агуулга: С.Дтай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох:

1.а. Хүсэлтийн үндэслэл: Ц.Б миний бие нь С.Дтай 0015 онд танилцаж, улмаар дотноссон. Бидний дундаас 0001 оны 06 сарын 04-ний өдөр хүү Б овогтой Б төрсөн. Бид гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор батлуулж гэрлэгчдийн гэрчилгээ аваагүй. Бид хүүг төрөхөөс өмнө А аймгийн Ж сумын 0 дугаар баг, А байнга хамтран амьдарч байсан бөгөөд нөхөр С.Д нь 0005 оны  05 сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Одоо би өөрийн хүүгийн хамт амьдарч байгаа бөгөөд нөхрийг нас барахаас өмнө биднийг хамтын амьдралтай байсныг миний нөхрийн ах дүү хамаатан садан бүгд мэднэ. Одоо миний бие 0001 оны 06 сарын 04-ний өдөр төрсөн 4 настай хүү Б.Бд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл нөхөртэйгөө гэрлэлтээ батлуулж гэрлэгчдийн гэрчилгээ аваагүй, хүү минь эх надаар овоглодог учраас шүүхээр хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохгүй бол тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдох боломжгүй гэсэн учраас шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох шаардлага үүсээд байна.

Иймд Ховогт Ц Б намайг Д овогт Сийн Дтай 0019 оны 08 сараас 0005 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл А аймгийн Ж сумын 0 дугаар багт хамтын амьдралтай байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

1.б. Хүсэлт гаргагч Ц.Б  анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 0019 онд танилцсан, 0019 онд хүүхэдтэй болсон. Хүүхдээ өөрөөрөө овоглохгүй гээд би өөрөөрөө овоглож байсан. Намайг төрөх гээд 0001 онд эмнэлэгт байхад С.Д бүх зүйлийг авч өгч байсан. Сэлэнгэ рүү ажлаар явж би төрөөд хүүтэй болсон талаар хэлж байсан. Эргэж ирээд хүүтэй боллоо гээд баярлаж байсан. 0000 онд хамтдаа байрны захиалга өгье гэхэд жаахан дургүй байсан юм шиг байсан. Хамт амьдарч байхдаа надад гар хүрч хүчирхийлэл үйлддэг байсан, удаа дараа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байсан боловч цагдаагийн байгууллагаас холбогдох нь баримт гарч ирээгүйг гайхаж байна” гэв.

 

0. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүсэлт гаргагч нь С.Дтай  0015 онд танилцаж, 0019 онд дотносож, хамт амьдарсан, хамтын амьдралтай байсан. Ц.Б хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлага үүсэж, хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон. Хуульд заасны дагуу хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Гэрч Цийн мэдүүлэг нь хамт амьдарч байсныг шууд нотлох баримт ч биш, няцаасан баримт ч биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 0006 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 301/ШШ0006/003014 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.0.14-т заасныг баримтлан Х овогт Цийн Бгийн Д овогт Сгийн Дтай 0019 оны 08 сараас 0005 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл А аймгийн Ж сумын 0 дугаар багт хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.0-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.0, 100 дугаар зүйлийн 100.0-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга.

4.а. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах.

4.б. Хүсэлт гаргагч Ц.Б нь давж заалдах гомдолдоо: Би С.Дтай 0015 онд танилцаж улмаар дотносож нэг гэрт буюу А аймгийн Ж сумын 0 дугаар баг Атоотод хамт амьдарч байсан бөгөөд талийгаачийн төрсөн эх Ц нь өндөр настай манай гэрийн урд талын гудамжинд амьдардаг байсан. Талийгаач нь хүү бид хоёртой хамт амьдардаг байсан боловч өндөр настай эхийгээ асран хамгаалж төрөөс асаргааны тэтгэмж авдаг байсан болохоор эхтэйгээ нэг ам бүлд зайлшгүй бүртгүүлдэг байсан. Талийгаач нь хэдийгээр өөр орон нутагт ажилладаг байсан ч ажлаас буусан үедээ манай гэрт байнга байдаг байсан. Мөн хүү бид хоёрыг хоол, хүнс, хувцсаар бүрэн хангадаг, бид гэр бүлийн дотно харилцаатай байсан. Бидний хэн аль нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай байгаагүй. Талийгаачийн эх Ц биднийг найзлахад дургүй байдаг байсан. Мөн хүү Дманай гэрээс салдаггүй болохоор надад маш их дургүй байдаг байсан. Тэр ч утгаараа шүүхэд илт үндэслэлгүй мэдүүлэг өгсөн. Мөн С.Д нь надтай хамтран амьдарч байхдаа намайг зодож, нүддэг, гэрийн хаалга эвдээд агсам согтуу тавиад, хутга шөвөг бариад явдаг. Тэр болгонд нь цагдаа дуудаж өгдөг байсан боловч цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн талаарх баримт авар гэтэл авто тээвэр согтуугаар жолоодсон гэсэн баримт л гарч ирсэн.Над руу мэс барьж дайрч байсан. Гэр орны хаалга, үүд эвдэж байсан. Үр хүүхдээ айлгаж байсантай холбоотой баримт гарч ирээгүй.

Мөн шүүхээс шинжилгээ хийлгэх шийдвэр гарч шинжилгээ хийлгэхээр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст хүүгээ дагуулж очиж биологийн дээж өгөхөд талийгаачийн цусыг олохгүй, хаана байгааг нь мэдэхгүй байсан. Тэр хүний хатаасан цус байж байгаад миний цус болон манай хүүгийн цуснаас аваад, тэр гурвыг миний хажууд битүүмжилж явуулах ёстой гэж би бодсон. Гэтэл тэгээгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхэд тайлбар хэлсэн боловч анхаарч үзээгүй. Миний бие Шүүх шинжилгээний ерөнхий газрын  ЕГ0306/53О дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ хэргийн хамаарал, нотолгооны ач холбогдлыг бүрэн шалгаагүй, хүсэлтийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 0006 оны 04 сарын 01-ний өдрийн 301/ШШ0006/00301 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө гэжээ.

4.в. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагчтай хамтын амьдралтай байсан С.Д нь нас барсан тул хүүд нь  тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохын тулд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох эрх зүйн шаардлага үүссэн. Талийгаачийн эх Ц нь 80 нас хүрч байгаа өндөр настай хүн байдаг. Талийгаачаас өөр нэг өрхөд бүртгэлтэй хүн байхгүй. Тэр утгаараа асаргаа болон өндөр настай хүнийг ганцааранг нь байлгахгүй гэх үндэслэлээр ээжтэйгээ өрхийн бүртгэлд бүртгүүлдэг байсан. Энэ бүртгэлийг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгож үнэлсэн. Бүртгэл ийм боловч бодит байдал дээр 0019 оноос хойш хүү бид хоёртой байнга хамт амьдарч байсан талаар хэлдэг хүсэлт гаргагч тайлбарласан боловч хүлээж аваагүй. Хүлээж аваагүй үндэслэлээ тодорхой дурдаагүй.

Мөн анхан шатны шүүх эхлээд ДНК шинжилгээ хийлгэх хүсэлт гаргахад хамтын амьдралтай байсан эсэхийг тогтооход дундаасаа хүүхэдтэй байхыг шаардах эрх зүйн үндэслэл байхгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр гаргасан боловч дараа нь шинжээч томилсон дүгнэлт гаргасан, ДНК шинжилгээг талийгаачийг нас барснаас жилийн дараа, тухайн хүний цус мөн эсэхэд эргэлзээтэй нөхцөлд хийсэн гэдгийг хүсэлт гаргагч хэлдэг. Анхан шатны шүүхээс зайлшгүй ДНК-ийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь хамтын амьдралтай байсан байдлыг тогтооход чухал шаардлагатай нотлох баримт биш байхад, үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлж авч байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа.

Мөн хүсэлт гаргагч нь талийгаачтай тодорхой хугацаанд хамтран амьдарч байсан учраас энэ хүн үнэн бодит байдлыг мэдүүлэх байх гэсэн байдлаар хүсэлт гаргаж талийгаачийн ээж Цоос гэрчийн мэдүүлэг авхуулсан. Гэтэл Ц гэдэг хүн тэднийг орж, гарч байсан боловч хамтын амьдралтай байгаагүй  талаар мэдүүлэг өгсөн. Ингэхдээ хүүхэд нь талийгаачийн хүүхэд биш учраас хамтын амьдралтай гэх шаардлага байхгүй гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ гэрчийн мэдүүлгийг гэрч Наранхүү няцаадаг. Гэрч Наранхүү нь хүсэлт гаргагчийн төрсөн эх, гэрч Ц нь талийгаачийн төрсөн эх. Энэ хоёр хүн хоорондоо харилцан өөр мэдүүлэг өгөөд байдаг. Мөн гэрч Оюунхүү, Даваадорж нар нь хүсэлт гаргагч нь талийгаачтай хамтын амьдралтай байсныг нотолсон мэдүүлгийг өгдөг. Даваадорж нь талийгаачтай найз нөхдийн харилцаатай хүн. Оюунхүү гэдэг хүн нь гэр бүлийн найзуудын харилцаатай хүмүүс. Ийм хүмүүс талийгаачийг хүсэлт гаргагчтай 0019 оноос хамт амьдарч байсан талаар мэдүүлэг өгдөг. Мөн хэрэгт фото зураг авагдсан. Хүсэлт гаргагч, хүүхэд, талийгаач нарын 5 жилийн хугацаанд авхуулсан фото зураг хэрэгт авагдсан байдаг. Энэ фото зургийг анхан шатны шүүх үнэлгээгүй. Гэрч Цийн мэдүүлгийг аваад, бусад гэрч нарын мэдүүлгийг няцаасан үндэслэлээ дурдаагүй. Фото зургийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Тийм учраас хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хэлбэрээр, хүсэлтийг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

0. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг; 3.1.0-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгохоор заасан.

3. Тэгвэл хамтын амьдралтай байсан гэдэг ойлголтод төрийн эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй боловч эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, үүргээр холбогдож байнга тогтвортой, гэр бүлийн хамтын амьдралтай  байсан нөхцөл байдлыг ойлгоно.

4. Тодруулбал тухайн хүмүүс гэр бүл бий болгох нэгдмэл зорилготойгоор хамтарсан буюу дундын өмч хөрөнгө бий болгосон, өрхийн төсвийг хамтран бүрдүүлж, захиран зарцуулдаг, бие биеэ халамжилж, тэжээн тэтгэх, амьдралынхаа асуудыг хамтран шийдвэрлэх харилцаа үүсгэсэн, дундаас нь төрсөн, эсвэл дагавар, үрчлэн авсан хүүхдээ хамтран өсгөж, эцэг, эхийн үүргийг бодитоор гүйцэтгэж байсан зэрэг нь гэр бүлийн хамтын амьдралтай байсан гэж үзэх үндэслэл болдог.

5. Гэтэл хүсэлт гаргагч нь дээр дурдсан нөхцөл байдлуудыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

6. Хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох зорилгоор хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан тохиолдолд талийгаач нь хүсэлт гаргагчтай эд хөрөнгийн харилцаатай буюу хүүхдийг тэжээн тэтгэх харилцаатай байсан болох нь тогтоогдсон байх шаардлагатай.

7. Хүсэлт гаргагч нь нэг цаг хугацаанд, нэг газарт авхуулсан тухайлбал ижил  хувцастай, ижил орон зайд талийгчийн хүүхэдтэй авхуулсан гэрэл зургийг 0004 оны 5 сар, 0004 оны 07 сард авхуулсан гэрэл зураг гэж тайлбарласан нь эргэлзээтэй байх бөгөөд зөвхөн нэг удаагийн үйл явдлыг тусгасан,   гэрэл зураг нь хүсэлт гаргагч болон түүний хүүхдийг С.Дтай тухайн хугацаанд хамт байсныг нотолж байх боловч удаан хугацаанд тогтвортой хамт амьдарч байсныг нотлохгүй.

8. Түүнчлэн гэрч Н, гэрч О, гэрч Днар нь Ц.Б, С.Д нар 0019 оноос хамтын амьдралтай байсан, тэдний дундаас хүү төрсөн талаар ерөнхий мэдээллийг агуулсан мэдүүлэг өгсөн байх боловч А аймгийн Ж сумын 0 дугаар багийн засаг даргын 0005 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр тодорхойлолт болон хүн ам өрхийн бүртгэлд Ц.Б нь хүү Б.Бийн хамт, Атоотод, С.Д нь эх Н.Ц хамт А 15-01 тоотод тус тусдаа бүртгэлтэй байсан болох нь тусгагдсан байна.

9. Гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулбал хүн ам өрхийн бүртгэлийн мэдээлэл  нь илүү тодорхой, нарийвчилсан мэдээллийг агуулснаас гадна шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр С.Д нь Б.Бийн биологийн эцэг байх боломжгүй болох нь тогтоогдсон байна.

10. Хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох зорилгоор хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэхэд талийгаач нь заавал хүүхдийн биологийн эцэг байхыг шаардахгүй боловч, биологийн хувьд хүүхдийн эцэг байсан тохиолдол нь хүсэлт гаргагчтай гэр бүл бий болгох нэгдмэл зорилготойгоор хамтран амьдарч, бие биеэ тэжээн тэтгэх харилцаа үүсгэсэн, хүүхдээ хамтран өсгөж, эцэг, эхийн үүргийг бодитоор гүйцэтгэж байсан болохыг нотлох баримт болдог.   

11. Мөн хүүхэд талийгаачийн халамж, санхүүгийн дэмжлэгт амьдарч байсныг нотлох баримт, хүүхдийн болон хамтын амьдралын хэрэгцээнд зориулж мөнгө шилжүүлж байсан баримт, цахимаар харилцаж байсан баримт, хамтран амьдрах хугацаандаа дундын хөрөнгө бий болгож байсан байдал, зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч байсан баримт, дансны хуулга зэрэг хамтын амьдралтай байсныг нотлох баримтыг хүсэлт гаргагч шүүхэд гаргах боломжтой ч гаргаагүй байна.

            10. Тиймээс хэрэгт цугларсан нотлох баримтаар Ц.Б нь С.Дтай хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр  анхан шатны шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

13. Түүнчлэн шинжээч нь хуульд заасан журмын дагуу дүгнэлт гаргахын өмнө үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж баталгаа гаргасны дараа дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ шинжлэх ухааны үндэслэл, үнэн зөвийг хариуцах тул шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

14. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн бодитой  үнэлж, тухайн харилцаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж  хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

15. Тиймээс дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

16. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээх үндэслэлтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 0006 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 301/ШШ0006/00301 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хүсэлт гаргагч Ц.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЭНХТӨР

 

                                          ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                                Д.БАЙГАЛМАА