| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0131/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/131 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх ргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч О.Баярсайхан, /томилолтоор/
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О*******,
шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.О*******билэг,
өсвөр насны шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай ргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С.Нт холбогдох эрүүгийн 1907002200131 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, , , , , , , нарын хамт амьдардаг, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт С.Н, регистрийн дугаар **********,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч С.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр , ны гадаа өсвөр насны Н.Бтэй маргалдаж, улмаар харилцан зодолдож Н.Бийн биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч С.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Н.Бтэй эхлээд би миний зурган дээр хаха дарсан байхаар нь энийгээ арилгаач гэсэн. Тэгсэн чинь чи ямар сүртэй юм би чамайг эгчдээ хэлнэ гээд тэгээд хэрэлдсэн. Маргааш нь уулзана гэж байсан. Тэгээд надруу утсаар яриад чи хурдан хүрч ирэхгүй бол анги дээр чинь очиж чамайг зодно шүү гэхээр нь би завгүй байна гээд очоогүй. Тэгээд маргааш нь 1 дэх өдөр байсан юм. Би сургууль руу явж байсан чинь би чамтай уулзана гэхээр нь юм хэлэхгүй анги руугаа орсон. Намайг хичээл тарах хүртэл хүл байсан. Тэгээд хамт 28-р байр руу явсан. Тэгээд эхлээд цүнхээ тайлаад наашаа ирж байсан. Хараал хэлээд л намайг өшиглөхөөр нь адилхан өшиглөөд үснээс нь зулгаагаад би дээрээ гаргаж байгаад 2, 3 удаа цохьсон. Тэгээд намайг явах гэж байсан дахиж босож ирээд ахиад үзье гээд араас дуудаад болохгүй болохоор нь дахин 2, 3 удаа цохьсон. Тэгээд явсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр манай фэйсбүүкээ үзэж байгаад С.Нийн пост дээр нь хаха лайк дарчихсан юм билээ. Би дараа нь гийн утсыг үзэж байхад зайл гэсэн чатаар хүрээд ирэхээр нь би наадах чинь жаахан хүүхэд шдээ аятайхан харьцаач гэхэд албатай юм уу гэх мэтийн чат ирэхэд нь маргааш сургууль дээр уулзъя гэж бичсэн юм. Тэрийг буруугаар ойлгож намайг зодох гэж байна гэж ойлгосон юм шиг байсан. Маргааш нь сургууль дээр таараад хоёулаа уулзаж хэрэлдэж байгаад ордны хажуугийн ны хажууд ирж хөөе гэхийн завдалгүй намайг үүрч авч шидэж газар унагааж дээрээс нүүр ам руу хэд хэд цохиж зодсон” гэсэн мэлэг,
/хх-ийн 11 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ш.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...13 цаг 15 минутад хичээл тарах хүртэл нь хүл байгаад тарахаар нь гарч ирэнгүүт нь Н.Б С.Нийг явъя гээд ны тэнд очсон юм. Тэгснээ Н.Б замдаа цагдаа сэргийлэх гэж хэл ам татлахгүй юм байгаа биз дээ гээд надад цүнх, нүдний шилээ өгөөд баруун хөлөөрөө С.Нийг эхэлж өшиглөсөн чинь бултаад Н.Бийг үсдээд газарт унагаад дээр нь гарч суугаад нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд С.Н больё гээд боссон чинь Н.Б араас нь дахиад үзье гэж орилоод ноцолдож байгаад Н.Б доор нь орчихсон. Тэгсэн чинь дээрээс нь 2 удаа гараараа цохиод одоо больж болдоггүй юм уу гэсэн чинь Н.Б энэ нэг юм аа аваачээ гэж орилоод бид нар салгасан. Тэгээд С.Н яваад Н.Б босоод ирсэн чинь үс нь сэгсийчихсэн зүүн нүд нь хавдчихсан харагдаж байсан бөгөөд бид нар салаад Н.Б гэр рүүгээ яваад Мастер зоогийн газарт С.Нтэй тааралдахад хүзүү нь маажуулаад хурууны ором гараад шалбарчихсан байхаар нь гайгүй юу гэхэд зүгээрээ гэж хэлж байсан” гэсэн мэлэг,
/хх-ийн 23 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/211 дугаар:
1. Н.Бийн биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 54 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/237 дугаар:
1. С.Нийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт,
/хх-ийн 55 дугаар хуудас/
2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №0006605 дугаар шийтгэлийн хуудас
/хх-ийн 71 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 74 дүгээр хуудас/
ны засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 77 дугаар хуудас/
2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Налайх ргийн Голомт цогцолбор сургуулийн тодорхойлолт,
/хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ
“Өсвөр насны шүүгдэгч С.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр , ны гадаа өсвөр насны Н.Бтэй маргалдаж, улмаар харилцан зодолдож Н.Бийн биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэх,
Өсвөр насны шүүгдэгч С.Нийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Үйлчлүүлэгч С.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх тайлбар, дүгнэлтыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Нт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч С.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр , ны гадаа өсвөр насны Н.Бтэй маргалдаж, улмаар харилцан зодолдож Н.Бийн биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Өсвөр насны шүүгдэгч С.Нийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би дэгээдэж унагаагаад 2-3 удаа толгойд нь цохьсон. Зөрүүлээд намайг хүзүү хэсэгт маажаад хажууд байсан манай ангийнхан салгасан. Намайг буцаад явах гэхэд Н.Б дахиад үзье гээд над руу ирэхээр нь би дороо оруулаад мөн 2-3 удаа толгой руу нь цохьсон...” гэх,
хохирогч Н.Бийн “...Маргааш нь сургууль дээр таараад хоёулаа уулзаж хэрэлдэж байгаад ордны хажуугийн ны хажууд ирж хөөе гэхийн завдалгүй намайг үүрч авч шидэж газар унагааж дээрээс нүүр ам руу хэд хэд цохиж зодсон” гэж хэлсэн боловч улам маажаад байсан...” гэх,
Насанд хүрээгүй гэрч Ш.Огийн “...С.Нийг эхэлж өшиглөсөн чинь бултаад Н.Бийг үсдээд газарт унагаад дээр нь гарч суугаад нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд С.Н больё гээд боссон чинь Н.Б араас нь дахиад үзье гэж орилоод ноцолдож байгаад Н.Б доор нь орчихсон. Тэгсэн чинь дээрээс нь 2 удаа гараараа цохиод одоо больж болдоггүй юм уу гэсэн чинь Н.Б энэ нэг юм аа аваачээ гэж орилоод бид нар салгасан....” гэх мэлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №08 шэ/211 дугаар “Н.Бийн биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/237 дугаартай “...С.Нийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.Нийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч түүний хууль ёсны төлөөлөгч “Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүүхдийг эмчлүүлсэн” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “С.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,
Өсвөр насны шүүгдэгч С.Нийн өмгөөлөгч Г.Наранбаатар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Нийг 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхийг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ