Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 5670

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дугаар хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

           

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 000000801 тоот “Ажилласан жилийн архивын лавлагаа”, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 000001427 тоот “Цалингийн тодорхойлолт”-д тус тус “Даваажав овогтой Жамц” гэж бичигдсэнийг “Даваажавын Лувсанжамц” гэж зөвтгөж жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Лувсанжамцийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

           

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ