| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0133/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/133 |
| Огноо | 2019-10-18 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч О.Баярсайхан /томилолтоор/,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,
шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч П.Гансүх,
шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогч Ж.У,
гэрч Б.О, /онлайнаар/
шүүгдэгч А.Б, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Г.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт А.Б нарт холбогдох эрүүгийн 1907002750127 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , хамт амьдардаг, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт Г.Б, регистрийн дугаар **********,
Монгол Улсын иргэн, , , *******, *******, , , , , , тоотод оршин суух, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт А.Б, РД: **********,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газрын 32 дугаартай Монгол гэрт А овогтой Бтай бүлэглэн Ж.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,
мөн 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газрын 32 дугаартай Монгол гэрт А овогтой Бтай бүлэглэн Ж.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газрын 32 дугаартай Монгол гэрт Г.Бтой бүлэглэн Ж.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байхад нь хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: ““Жавхлант дистрибьюшн” гээд компанийхан маань зугаалгаар явсан. Тэгээд амралтын газар очсон. Өдөржингөө хоол унд идээд тэгээд наадам зохиогоод орой нь нэг жүжиг, дууны тэмцээн зохиосон. Тэгээд тэрнээс хойш бид хэд 23-р гэрт бараа бэлтгэлийн албаараа уусан. Тэгээд уугаад байж байсан чинь гээд манай менежер орж ирээд бөөндөө 24-р гэртээ орж ууцгаая тэнд манай түгээгч нар бас ууцгааж байна бөөндөө тэнд очиж ууя гэсэн. Тэгээд бөөндөө 24-р гэрт очиж уусан. Тэгээд ууж байгаад нэг мэдсэн чинь У эгч, Б 2 гараад явсан байсан. Тэгээд би байж байгаад ажлынхаа нэг хүнээс У эгч хаачив гээд асуусан чинь У эгч, Б 2 гэрлүү явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад түлхүүр байгаа би аваачиж өгөхгүй бол болохгүй гээд 32-р гэрлүү явсан. Тэгээд тэнд очсон чинь У эгч Б 2 байсан. Тэгээд түлхүүр надад байгаа гэж У эгчид хэлээд энэ хоёрыг гэрлүү авч орсон. Тэгээд гэрт ороод У эгч хойд талын орон дээр, Б үүдний тэнд зогсоод би хажуу талд юмнуудаа тавиад хувцсаа сольж байсан. Тэгээд би хувцсаа сольж дуусахад Б гэрээс гарсан. Тэгээд би У эгчийг оролдож эхэлсэн. Тэгээд оролдоод өмдийг нь өвдөг хэртэй нь тайлаад байж байсан чинь гаднаас хаалга тогшоод байсан. Тэгээд хаалга тогшихоор нь би дуугараагүй. Тэгээд байж байгаад дахиад тогшоод байхаар нь дуугараагүй. Тэгсэн хаалганы хажуу талын хаяавчаар хаалга онгойлгохоор нь өөдөөс нь яваад очсон. Тэгсэн Б, Т 2 орж ирсэн. Тэгээд Т намайг гаръя чи энд байж яах гээд байгаа юм гэхээр нь би гарахгүй гэж хэлээд би тамхи татахаар гэрээс гарсан. Т явсан Б үлдсэн байсан. Б баруун талын орон дээр хэвтэж байхаар нь заза би гараад тамхи татлаа гээд гарсан. Тэгээд тамхи татчихаад би баруун талын орон дээр хэвтсэн. Миний хувьд У эгчтэй юу ч болоогүй. Зүгээр өмдийг нь өвдөг хүртэл нь тайлсан. У эгч намайг хазсан. Тэгэхээр нь зөрүүлээд би хазсан” гэв.
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 06 дугаар сарын 22-нд манай компани бүх ажилтнуудаараа зугаалганд явсан. Бүх үйл ажиллагаа 1 цагийн үед дууссан. Тэгээд бүгдээрээ гэр гэртээ орцгоосон. Түгээгч нар нийлээд уулзъя гээд нийлдэг хэдэн найзуудаа хайгаад явсан. Тэгсэн нягтлан Г, нярав Б гээд хүмүүс байсан. Тэгээд тэд нар бүгдээрээ нийлээд ууя бид 2 няравуудаа дуудъя та 2 түгээгчээ дуудчих гээд Э бид 2 түгээгч нараа хайгаад явсан. Тэгээд бид 2 яваад хүн олж чадалгүй буцаад ирсэн чинь 22-р гэрт нягтлангууд, агуулахын ачигч нар, түгээгч нараас надтай нийлээд 3 хүн байсан. Тэгээд уугаад байж байтал У эгч миний хажууд ирээд суусан. Тэгээд намайг ноолж эхэлсэн. Миний гараар өөрийгөө тэврүүлсэн. Тэгээд би өнөөдөр Бтай хамт хононо, нялх ногоо зулгаана өнөөдөр би хамт хономоор байна гэсэн утгатай юм ярьсан. Тэгсэн чинь Б нөгөө талаас би өнөөдөр У эгчийг хамгаалж хононо гэж хэлсэн. Тэр үед нь би энэ Б аягүй бол дүү нь байж магадгүй гэж бодсон. Яагаад гэвэл агуулахад ажилладаг болохоор би сайн танихгүй. Ерөнхийдөө тиймэрхүү үйл явдал болоод л байсан. Тэгээд С гадаа тамхи татаад зогсож байхаар нь би араас нь гараад хамт тамхи татаад зогсож байсан чинь араас гэнэт У эгч гарч ирээд намайг мөрлөөд аваад явсан. Хамт явж байх замдаа манай 32-р гэр хоосон байгаа тийшээ оръё гэж хэлсэн. Тэгээд 32-р гэрийн гадаа очсон чинь гэр нь цоожтой байсан. Цаанаас Б түлхүүрээ аваад наашаа ирж байсан. Тэгээд Б хаалгыг нь онгойлгож өгсөн. Тэгээд тийшээ гурвуулаа орсон. Би тухайн үедээ У эгчтэй бэлгийн харьцаанд орох юм байна гэсэн ойлголттой байсан. Быг би чи эндээс гарахгүй юм уу гэсэн чинь гарахгүй гээд байсан. Тэгэхээр нь би аягүй бол хэрэлдэж муудалцаад зн цохион үүсэх юм байна гэж бд орхиод гараад явсан. Тэгээд урд талын гэрт Т гээд манай найз түгээгчийн хоолой сонсогдохоор нь яваад очсон. Тэгээд Ттай уулзсан чинь 22-р гэрт манайхан бөөндөө ууж байгаа тийшээ очъё гэсэн. Тэгээд тийшээ явж байхдаа 32-р гэрийн хажуугаар өнгөрсөн чинь У эгч Б хоёрын болиочээ чи намайг битгий ингээд бай гэсэн тиймэрхүү юм ярьсан хоолой сонсогдсон. Тэгээд Т бид 2 шууд хаалгыг нь нүдэж эхэлсэн. Хаалгаа тайлахгүй байсан. Тэгэнгүүт нь Т хаяавчаар гараа хийгээд хаалга онгойлгоод ортол хойд талын хойморын орон дээр Б, У эгч 2 цуг байсан. У эгчийн өмд нь өвдөг хүртлээ шувтарсан, Бын цээж нь нүцгэн байдалтай байсан. Тэгсэн Т Быг гэрээс авч гарах гээд оролдсон. Тэгээд би тэр гэрт үлдсэн. Очоод би У эгчийн хувцсыг өмсүүлсэн. Тэгсэн чинь У эгч бөөлжмөөр байна гэж хэлсэн. Би Быг гэрээс авч гарахаар нь эндээ У эгчтэй хамт хоноё гэж бодсон. Тэгээд би У эгчийг бөөлжүүлэх гээд байж байтал Б хаяавчаар гараа оруулаад хаалганы түгжээ тайлаад гэрт ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирэнгүүтээ би энд хононо гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад унтаач дээ чи гэж хэлсэн чинь баруун талын орон дээр хэвтээд өгсөн. Тэгээд У эгч бид 2 зүүн талын орон дээр очсон. Тэгээд тэр орон дээр очоод У эгчийг оролдсон чинь зүгээр байсан. Тэгсэн чинь би ямар ч хүч хэрэглээгүй байсан чинь У эгч гэнэт орилоод болъё ерөөсөө болъё болиочээ чи гэж хэлсэн. Тэгээд орилоод эхэлсэн. Тэгээд 2,3 удаа орилхоор нь би заза болохоо байлаа гээд больчихоод хувцсаа өмсөөд байж байсан чинь гаднаас хүмүүс ороод ирсэн. Б гараад гүйсэн байсан. Тэгээд би хувцсаа өмсчихөөд байж байсан танихгүй 3-н эмэгтэй хүн орж ирсэн.Тэгээд орж ирээд чи яасан муухай хүн бэ гээд надруу дайраад байхаар нь би уурласан. Юмны учрыг ол энэ та нарын бодож байгаа шиг зүйл биш гэж хэлсэн. Тэд нар намайг чи хүчиндсэн байна гээд байсан. Тэгээд тэндээ хэрүүл болж байгаад би уурлаад тэр гэрээс гараад яваад хойд талын гэр рүүгээ орж унтсан. Маргааш өглөө босоод ирсэн чинь У эгчийн найз нь ирсэн байсан. Тэгээд би ороод учирлаж хэлсэн. Таны бодож байгаа шиг юм өчигдөр болоогүй гээд өчигдөр болсон явдлыг би бүгдийг нь ярьж өгсөн. Тэгсэн чинь найз нь шууд цагдаа дуудна, цагдаагаар шийдүүлнэ гээд байсан. Тэгэхээр нь би заза тэгвэл цагдаагаараа шийд гэж хэлээд гэрээс гарч явсан” гэв.
Хохирогч Ж.У нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би байгууллагынхаа зуны зугаалганд явсан. Бид нар 12 цагийн үед очоод хоол унд хийж идээд, байгууллагын үйл ажиллагаа гээд өдөржин жаахан завгүй өнгөрсөн. Манай эрхлэгчийн байсан өрөөнд нярав, ачигч, түгээгч нар нийлээд архи ууцгаасан. Тэр үед ачигч Б, Б 2 хамт байсан. Байгууллагын тэмцээн уралдаан эхлэхийн өмнө бид нар уусан байсан. Тэгээд орой нь нэлээд уусан. Би тэнцвэрээ олж чадахааргүй согтоод муудсан байсан. Б намайг өдсөн нялх ногоо зулгаана гэж хэлсэн гэж байна. Би нялх ногоо зулгаана гэж хэлснээ үгүйсгэхгүй байна. Би Б болон ажлын газрынхаа түүний үеийнхэнийг дүү нараа гэж бодож харьцдаг байсан. Намайг найз нөхдийн эгчийн үүднээс тоглоом шоглоомоор харьцсаныг эд нар буруугаар ойлгосон нь өөрийнх нь ухамсарын асуудал байх гэж бодож байна. Б над руу дайраад уруул хазсан. Б миний дээр гарсан байсан болохоор би түлхээд дийлэхгүй байсан болохоор цээжин дээр нь хазсан. Тэгээд миний хүзүүг шимсэн. Миний өмдийг тайлсан. Би дотуур өмдөөнөөсөө татаад орилоод Боо чи намайг ингэж болохгүй гээд дотуур өмднөөсөө татаж байх явцад миний дотуур өмд урагдсан. Би тэр Т, Б хоёрыг орж ирснийг санахгүй байна. Би тухайн үед нэлээд согтуу байсан ч гэсэн Б, Б 2-ын намайг оролдож байсан, би болиочээ гэж орилж байснаа сайн санаж байна. Би бүр уйлаад та 2 намайг ингэж болохгүй гэж гуйж байснаа мэдэж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч М.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай “Жавхлант Дистрибьюшн” ХХК-ний ажилчид “” гэх амралтын газар очиж амарцгаасан. Тэгээд өдөр нь тоглоом наадам гэсээр орой болж урлагийн тоглолт болоод 00 цаг өнгөрөөд урлагийн тоглолт дуусахад 01 номерийн гэрт ороход манай ажилчид архи ууцгааж байсан. 01 номерын гэрт би тэд нартай хамт сууж байгаад тэр гэрээс гараад ачигч, түгээгч нар байсан гэр рүү очсон. Гэтэл тэр гэрээс надтай яг зөрөөд Ж.У, А.Б хоёр сугадалцаад гараад ирсэн. Би ч зөрөөд гэр рүү орсон. Тэгээд гэрт ороод 10-20 минут орчмын дараа Б гэрт буцаад орж ирээд намайг гараад ирээч гэхээр нь би гараад очтол А.Б “У эгч намайг гэрт оръё гэсэн. Тэгсэн тэр гэрт нэг залуу орж ирчихээд бид хоёрын хажууд байгаад байна. Чи очоод аваад гарчихаач” гэхээр нь би А.Баямагнайтай хамт тэр гэр дээр нь очтол гэрийн хаалга дотроосоо цоожтой байхаар нь хаалгыг нь нилээн нүдтэл хаалга онгойлгохгүй байхаар нь хатавчаар нь гараа оруулаад онгойлтол Б гэрийн баруун талд өмдтэйгөө, цээж нүцгэн хаалга руу чиглээд ирж байсан. Тэгээд би Быг хоёулаа гаръя гээд гарнаас нь татахад Б би явахгүй гээд гараа чангааж татаад байсан. Тэгээд би Быг дагуулаад гэрийн үүдэнд ирэхэд Б газар суучихаад босохгүй байхаар нь би шууд орхиод яваад өгсөн. Энэ үед Б гэрт орчихсон байсан. Би тэгээд цааш юу болсныг мэдэхгүй. Би тэнд нь орхиод тэр гэрээр дахиж очоогүй. Харин үүрээр намайг тэнд байсан ажилчид дуудаад чи Уын байсан гэр рүү орсон юм биш үү тэнд юу хийсэн юм чиний нэр гараад байна гэхээр нь би Бд хаалга онгойлгож өгчихөөд явсан гэдгээ л хэлсэн. Гэр дотор юу болсныг мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 40 дүгээр хуудас/
Гэрч Х.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай “Жавхлант Дистрибьюшн” ХХК ажилчдаа амраахаар “” амралтын газар очиж амарцгаасан. Манай байгууллага ер нь жил болгон ажилчдаа 6 дугаар сард нэгдсэн журмаар амраадаг юм. Тэгээд амралт дээр очоод ажилчдын дунд тэмцээн уралдаан, урлаг, спортын тоглолт зохиогоод шөнө 01 цагийн орчимд тус тусын байранд амрахаар тарж явсан. Би ч өөрийн байрандаа ороод амарсан. Тэгээд өглөө 08 цаг өнгөрөөд босоход У хүчиндүүлчихсэн байна гэхээр нь Утай даргын хувьд очиж уулзахад Ж.Уын хувьд архи нь гараагүй байдалтай байсан. Тэгэхээр нь нэг их юм яриагүй явсан. Тэгээд хүчиндсэн гээд байгаа Б, Б нарыг дуудаж уулзахад Бын хувьд “би ямар нэг буруугүй, би ямар нэгэн асуудал гаргаагүй, Б хүчиндсэн” гэснээс өөр юм яриагүй. Харин Бгийн хувьд “У бид хоёр харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. У яагаад ийм юм яриад байгааг ойлгохгүй байна. Би өөртэй нь уулзмаар байна” гэж байсан. Тэгээд та хоёр тохиролцож бэлгийн харьцаанд орсон юм бол яахаараа зодож нүдсэн юм гэтэл Б “Согтуу бөөлжих гээд явж байхдаа хувцас хунараа ураад гэмтсэн” гэдэг тайлбар хэлсэн. Тэгээд би хэлэх юм олдоогүй. Та нар амралтнаас явж болохгүй шүү хуулийн байгууллага асуудлыг шийднэ биз гэдгийг нь хэлсэн. Тухайн үед Б, Б хоёртой уулзахад хоёулаа эрүүл, ямар нэгэн согтуурлын шинж тэмдэг байгаагүй, харин Ж.У шөнө уусан архи нь гараагүй бололтой нилээн согтуу байх шиг байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 48 дугаар хуудас/
Гэрч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллага Тэрэлжид байх “” нэртэй амралтын газарт 12 цаг өнгөрч байхад очсон. Өдөржингөө морь, сур харваа зэрэг тэмцээн зохиосон. Шөнийн 02 цаг хүртэл багийн тэмцээн явуулж дууссан. Манай Компанийн 130 гаран хүн тухайн амралтанд байсан. Би амрах гээд өөрийн байрласан гэр рүүгээ жирэмсэн эмэгтэй Чулуунцэцэгийн хамт явсан. Хэрэг болсон гэрт чимээ гараад байсан. Бид хоёр гайхаад гэрийн тооно руу нь харахад гэрэлгүй харанхуй байсан. Чулуунцэцэгийг гэрт оруулж өгөөд гэрээс үүргэвчээ аваад гарч явах үед агуулахад ачигч хийдэг Б гэдэг залуу 31 тоот гэрийн үүдэнд зогсож байсан. Би хажуугаар нь өнгөрөөд гэртээ ороод орондоо ороод хэвтсэн. 03 цаг 26 минутын үед Чулуунцэцэг залгасан. Нөгөө хэд дуудаж байгаа юм болов уу гэж бд утсаа аваагүй. Хэсэг хугацааны дараа хаалга нүдэхээр нь хэн бэ гэхэд Чулуунцэцэг байна гараад ир. Танай найз чинь энэ гэрт байгаа юм шиг байна гараа ир гэхээр нь би гэрээс гарсан. 32 дугаар гэр рүү гүйгээд очиход үүдэн дээр 3 эмэгтэй байсан. Би гэр рүү ороход хойд орон дээр Ж.У бэлтгэлийн цамцтай доогуураа нүцгэн хажууд нь дотоож урагдчихсан хэвтэж байсан. Уын амнаас цус гарчихсан хүзүү нь улайчихсан, цээжин дээр маажуулсан юм шиг цус болчихсон согтуу уйлаад сууж байхаар нь яасан юм бэ гэж асуухад юу ч хэлэхгүй уйлаад байсан. Би салфиткаар нүүр амандах цусыг нь арчаад өмдийг нь өмсүүлээд орон дээр хэвтүүлсэн. Манай ажлын хүмүүс орж ирж юу болж байгаа талаар нь асуухад гарч бай гээд гаргасан. Уыг тайвшруулаад унтуулчихаад гарч үүдэнд байсан хойд гэрийн 3 охиноос юу болсон талаар асуухад 10-20 минутын орчимд эмэгтэй хүн уйлаад зодолдоод байгаа юм шиг чимээ гараад болихгүй болохоор нь хаалган дээр нь очиход авраарай, туслаарай гээд эмэгтэй хүн орилоод байхаар нь хаалгыг нь татаад цохисон боловч онгойлгохгүй байсан. Хаалгыг нь нүдээд татаад байсан чинь хаалга онгойгоод өөдөөс нь хаалга түлхэж Б, Б хоёр гараад зугтаасан. Б хажуу талынх нь гэр рүү орсон. Б нь хойд зүгт зугтаагаад явчихсан гэж хэлсэн. Бын араас нь нэг эмэгтэй орсон чинь согтуу хүний араар ороод хэвтсэн байхаар нь татаж босгож ирсэн байсан. Тэгээд хүмүүст мэдэгдсэн байсан. Нөгөө хоёр хүүхэн нь гэр рүү ороход У гэрийн зүүн талын шалан дээр нүцгэн лэвчикээ өмсөж чадахгүй уйлчихсан сууж байсан гэж надад хэлсэн. Би Уын хажууд нь өглөө болтол суусан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 51 дүгээр хуудас/
Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын цугларалт зугаалгын арга хэмжээ болоод Тэрэлжид байх амралтын газарт 12 цагийн үед байгууллагын 130 гаран хүн очсон. Наадмын үйл ажиллагаа болсон оройн хоолны дараа багуудын тэмцээн болсон. Шөнийн 00 цаг өнгөрч байхад тухайн арга хэмжээ дууссан. Би нярав О гэрт орж амарсан. Би хамт байсан хоёр эмэгтэйн хамт юм яриад байж байхад авраарай, туслаарай гэж эмэгтэй хүн чанга дуугаар орилохыг сонссон. Сайн хугацааг нь санахгүй байна. 10 орчим минут болсон байх. Та нар боль, цаашаа бай, зүгээр бай гэх мэтээр эмэгтэй хүн орилоод байхаар нь бид 3 гэрээс гараад чимээ гарч байсан урд талын гэрт очоод хаалгыг нүдсэн боловч онгойлгоогүй. Хаалга онгойлго гээд дахин дахин нүдэхэд нэг залуу хаалга онгойлгоод гарч гүйгээд хажуугийн гэр рүү орсон. Араас дагаад ороход нөгөө залуу хүний араар ороод хэвтчихсэн байсан. Хөнжлийг нь татахад нөгөө залуу байсан. Би айгаад гэрийн гадна гараад хүмүүсээс тусламж хүссэн. Тэр хавьд байсан хүмүүс ирэхээр нь болсон явдлыг хэлээд дотор тухайн залуу байгаа гэж хэлсэн. Тэр залуу гарч ирээгүй би нөгөө гэр рүү ороогүй. Гэр рүүгээ орж амарсан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 53 дугаар хуудас/
Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын зуны наадам болоод Тэрэлжид байх амралтын газарт 12 цаг өнгөрч байхад манай компанийн 130 орчим хүн очсон. Наадмын үйл ажиллагаа болсон оройн хоолны дараа багуудын тэмцээн уралдаан болсон. Шөнийн 01 цаг өнгөрч байхад тухайн арга хэмжээ дууссан. Би ажлынхаа Оюунбилэгийн хамт Батцагааны гэрт орж 10-20 минут суучаад тэдний гэрээс гараад өөрийнхөө багийн гэрт орж хэсэг сууж байгаад 02 цаг 10 минутын орчимд өөрийн байрласан гэрт орсон. Надтай тухайн гэрт Солонго байсан. Бид хоёр хэвтэж байхад Оюунбилэг эгч хаалга тогшоод орж ирсэн. Танай гэрт унтъя гэж хэлээд бид нар хэвтэж байхад хүүеээ ёоё л доо, авраарай, туслаарай, та нар болиочээ гэж эмэгтэй хүн чанга дуугаар хэд хэдэн удаа орилсон. Хүүеээ юу болоод байгаа юм бэ та нар гээд байна шүү дээ гээд бид 3 ярилцаад гутлаа өмсөөд гэрээс гарсан. Урд талын 32 дугаарын гэрээс тухайн чимээ гарч байсан. Гэрийн хажуугаар явахад ёоё гэх эмэгтэй хүний дуу гарч байсан. Би тухайн гэрийг хаалгыг би түрүүлж очиж нүдээд та нар болиочээ хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Хэсэг хаалга онгойлгохгүй байсан. Өөдөөс хаалга түлхээд нэг залуу гараад ирсэн. Барих гэсэн боловч тэр залууг барьж чадаагүй. Хажуу гэр рүү гүйгээд орсон. Араас нь Оюунбилэг тэр гэр рүү орсон. Солонго чимээ гарч байсан гэр рүү орсон. Яагаад юу болоод байгаа юм бэ гэж хэлж байсан. Нэг залуу түлхэж гарч ирээд гэр тойроод дээшээ гүйгээд явчихсан. Хүмүүсийг гараад ир гэж дуудаад хэсэг хугацааны дараа гэр рүүгээ орж амарсан. Би хэрэг болсон гэх гэр рүү ороогүй. Тухайн хоёр залуу манай байгууллагад ажилладаг залуучууд байсан. Өглөө хэн болох нь тодорхой болсон...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 55 дугаар хуудас/
Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 22-нд манай байгууллагын зуны наадам зугаалга болсон. 12 цагийн үед “” нэртэй амралтын газарт бид нар очсон. Үйл ажиллагаа явагдаж шөнийн 01 цагийн үед дуусаад би өөрийн байрлаж байсан 37 дугаартай гэрт орж амарсан. 02 цаг өнгөрч байхад гаднаас Оюундарь орж ирээд орон дээрээ хэвтсэн. Бид хоёр юм яриад хэвтэж байхад хаалга хүн цохихоор нь Оюундарь босч хаалга онгойлгоход Хөвсгөлийн Оюунбилэг орж ирээд манай гэрт амарчихъя гэж хэлээд орон дээр хэвтсэн. Тэр хоёр хоорондоо юм яриад хэвтэж байсан. Би гар утсаа хуаад хэвтэж байх үед бараг 03 цагийн орчим нэг эмэгтэй хүн уйлах дуу сонсогдоод байсан. Би согтуу хүн уйлаад байгаа юм болов уу гэж бд нээх тоогоогүй. Хэсэг хугацааны дараа та нар болиочээ, туслаарай, ёо ёо болиочээ гээд уйлаад байсан. Хөвсгөлийн хоёр эмэгтэй ер нь болохоо байлаа гурвуулаа гарч тусалъя гэж хэлээд бид 3 гэрээс гарсан. Гэрийн хажуугаар явахад ёо ёо болиочээ гээд эмэгтэй хүн уйлаад авраарай, туслаарай гэж хашгирч байсан. Оюундарь түрүүлж очоод хаалгыг нүдсэн. Би дараа нь хаалгыг хүчтэй нүдээд хаалгаа онгойлго гээд чанга дуугаар орилсон. Дотор талд ******* хүний дуу гарч байсан. Түжигнээд сандаралдаад нааш цааш гүйгээд байсан. Хаалга нээгдээд намхан залуу би яагаа ч үгүй гээд түлхээд гарсан. Би тэр залуутай зөрөөд гэр рүү ороход өндөр залуу малгайгаа өмсөөд намайг түлхээд гарах гэхээр нь би араас нь зуураад чи яаж байгаа юм энэ эмэгтэйг гэхэд би яагаа ч үгүй гэж хэлээд намайг түлхээд гараад гүйсэн. Тухайн гэрийн гэрлийг асаахад гэрийн зүүн орны урд нэг эмэгтэй чармай нүцгэн уруулнаас цус гарчихсан газар хэвтэж байсан. унтраагаач гэж надад хэлсэн. Найз гэх эмэгтэй гаднаас орж ирээд бид хоёр тухайн эмэгтэйг орон дээр гаргаад хувцсыг нь хайхад өмд нь гэрийн зүүн хаяанд товч тасарчихсан өмд эргэсэн байдалтай байсан. Найз нь гэх эмэгтэй чи салфетка олоод ир гэхээр нь гэр рүүгээ ороод нойтон салфетка авч ирээд нүүрэнд болсон цусыг цэвэрлэсэн. Хувцсыг өмсгөх гэхэд дотоож урагдчихсан өмсүүлэх боломжгүй байсан. Дотоожийг нь найз нь аваад өмдийг нь дангаар өмсөгөөд оронд оруулж хэвтүүлсэн. Би гэрээс гараад гэртээ орж амарсан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 57 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/349 дугаар:
1. Ж.Уын биед доод урууланд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, баруун зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Ж.У нь урьд нь бэлгийн харьцаанд орсон байх тул хэрэг болсон гэх өдөр бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй, Ж.Уаас авсан арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна.
7. Ж.У нь бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх дүгнэлт,
/хх-ийн 63 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/354 дугаар:
1. А.Бгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. А.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна.
3. А.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 73 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/353 дугаар:
1. Г.Бын биед баруун мөр, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Г.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна.
7. Г.Б нь архаг тэмбүү өвчтэй байна. Дээрх өвчин нь архаг байх учир хэзээ ямар замаар халдвар авсныг нарийн тогтоох боломжгүй” гэх дүгнэлт,
/хх-ийн 78 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн №3770 дугаар:
1. ХГҮ-ээр хураан авсан гэх цагаан өнгийн ор хөнжлийн даавуу, ягаан өнгийн дотоож, ариун цэврийн хэрэглэл дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй.
2. ХГҮ-ээр хураан авсан гэх А.Бн биеэс хураан авсан гэх улаан өнгийн дотоож, Г.Бын биеэс хураан авсан гэх саарал өнгийн дотоож дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харъяалалыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 83 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн №3417 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн чернилэн яагаан дотоожинд 45 мм, 20 мм, 75 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус шинэ урагдалтууд, саарал дотоожинд 3х3мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хуучин цооролт тус тус гарсан байна. Цагаан өнгийн хөнжлийн даавуу гэмтэлгүй” гэх дүгнэлт,
/хх-ийн 84 дүгээр хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 4-8 дугаар хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, фото зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 9-15 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл,
/хх-ийн 18 дугаар хуудас/
2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Налайх эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,
/хх-ийн 120-121 дүгээр хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:
Г.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 122 дугаар хуудас/
Г.Бын Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 123 дугаар хуудас/
Гэрлэлт бүртгэлийн лавлагаа,
/хх-ийн 125 дугаар хуудас/
Б.Анхилууны төрсний гэрчилгээний хуулбар,
/хх-ийн 127 дугаар хуудас/
А.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 136 дугаар хуудас/
А.Бгийн Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 137 дугаар хуудас/
А.Бгийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
/хх-ийн 140 дүгээр хуудас/
А.Бгийн Иргэний мэдээлэл, дэлгэрнгүй лавлагаа,
/хх-ийн 154 дүгээр хуудас/
Хохиролын баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газрын 32 дугаартай Монгол гэрт А овогтой Бтай бүлэглэн Ж.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон. Мөн 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газрын 32 дугаартай Монгол гэрт А овогтой Бтай бүлэглэн Ж.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах,
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газрын 32 дугаартай Монгол гэрт Г.Бтой бүлэглэн Ж.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байхад нь хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах” гэх,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа “...Хохирогчийн зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй. Хэрэг мөрдөн байцаалтад буцах үндэслэлгүй. Гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэх,
Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Г.Наранбаатар “...хэргийг прокурорт буцаах саналтай байна...” гэх ,
Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч П.Гансүх “...Миний үйлчлүүлэгчийн анхны мэдүүлэг нь өмгөөлөгч авах эрхээр нь хангалгүй авсан мэдүүлэг байдаг. Улсын яллагч энэ мэдүүлгийг яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Г.Наранбаатар өмгөөлөгчтэй санал нэг байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б, А.Б нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газрын 32 дугаартай Монгол гэрт А овогтой Бтай бүлэглэн Ж.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,
мөн сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газрын 32 дугаартай Монгол гэрт А.Бтай бүлэглэн Ж.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 06 дугаар сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газрын 32 дугаартай Монгол гэрт Г.Бтой бүлэглэн Ж.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байхад нь хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон болох нь:
шүүгдэгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. У эгчдээ ийм муухай зүйл хийсэндээ харамсаж байна. Уучлалт гуйгаагүйд намайг уучлаарай” гэх,
шүүгдэгч А.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “Би үнэхээр хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа. Хэрэг болсноос хойш би уучлалт гуйхаар мессеж бичсэн. Би уулзаад уучлалт гуймаар байна гэж үнэхээр бодсон. У эгчээс чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна” гэх,
хохирогч Ж.Уын “Б миний дээр гарсан байсан болохоор би түлхээд дийлэхгүй байсан болохоор цээжин дээр нь хазсан. Тэгээд миний хүзүүг шимсэн. Миний өмдийг тайлсан. Би дотуур өмдөөнөөсөө татаад орилоод Боо чи намайг ингэж болохгүй гээд дотуур өмднөөсөө татаж байх явцад миний дотуур өмд урагдсан. Би тэр Т, Б хоёрыг орж ирснийг санахгүй байна. Би тухайн үед нэлээд согтуу байсан ч гэсэн Б, Б 2-ын намайг оролдож байсан, би болиочээ гэж орилж байснаа сайн санаж байна. Би бүр уйлаад та 2 намайг ингэж болохгүй гэж гуйж байснаа мэдэж байна” гэх,
Гэрч М. Тгийн “би А.Баямагнайтай хамт тэр гэр дээр нь очтол гэрийн хаалга дотроосоо цоожтой байхаар нь хаалгыг нь нилээн нүдтэл хаалга онгойлгохгүй байхаар нь хатавчаар нь гараа оруулаад онгойлтол Б гэрийн баруун талд өмдтэйгөө, цээж нүцгэн хаалга руу чиглээд ирж байсан. Тэгээд би Быг хоёулаа гаръя гээд гарнаас нь татахад Б би явахгүй гээд гараа чангааж татаад байсан... Би тэнд нь орхиод тэр гэрээр дахиж очоогүй. Харин үүрээр намайг тэнд байсан ажилчид дуудаад чи Уын байсан гэр рүү орсон юм биш үү тэнд юу хийсэн юм чиний нэр гараад байна гэхээр нь би Бд хаалга онгойлгож өгчихөөд явсан гэдгээ л хэлсэн...” гэх,
Гэрч Х.У “...Тэгээд өглөө 08 цаг өнгөрөөд босоход У хүчиндүүлчихсэн байна гэхээр нь Утай даргын хувьд очиж уулзахад Ж.Уын хувьд архи нь гараагүй байдалтай байсан. Тэгэхээр нь нэг их юм яриагүй явсан. Тэгээд хүчиндсэн гээд байгаа Б, Б нарыг дуудаж уулзахад Бын хувьд “би ямар нэг буруугүй, би ямар нэгэн асуудал гаргаагүй, Б хүчиндсэн” гэснээс өөр юм яриагүй. Харин Бгийн хувьд “У бид хоёр харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. У яагаад ийм юм яриад байгааг ойлгохгүй байна. Би өөртэй нь уулзмаар байна” гэж байсан...” гэх,
Гэрч Б.Хийн “...Би гэр рүү ороход хойд орон дээр Ж.У бэлтгэлийн цамцтай доогуураа нүцгэн хажууд нь дотоож урагдчихсан хэвтэж байсан. Уын амнаас цус гарчихсан хүзүү нь улайчихсан, цээжин дээр маажуулсан юм шиг цус болчихсон согтуу уйлаад сууж байхаар нь яасан юм бэ гэж асуухад юу ч хэлэхгүй уйлаад байсан. Би салфиткаар нүүр амандах цусыг нь арчаад өмдийг нь өмсүүлээд орон дээр хэвтүүлсэн. Манай ажлын хүмүүс орж ирж юу болж байгаа талаар нь асуухад гарч бай гээд гаргасан. Уыг тайвшруулаад унтуулчихаад гарч үүдэнд байсан хойд гэрийн 3 охиноос юу болсон талаар асуухад 10-20 минутын орчимд эмэгтэй хүн уйлаад зодолдоод байгаа юм шиг чимээ гараад болихгүй болохоор нь хаалган дээр нь очиход авраарай, туслаарай гээд эмэгтэй хүн орилоод байхаар нь хаалгыг нь татаад цохисон боловч онгойлгохгүй байсан. Хаалгыг нь нүдээд татаад байсан чинь хаалга онгойгоод өөдөөс нь хаалга түлхэж Б, Б хоёр гараад зугтаасан...”гэх,
Гэрч Б.Оийн “...Би хамт байсан хоёр эмэгтэйн хамт юм яриад байж байхад авраарай, туслаарай гэж эмэгтэй хүн чанга дуугаар орилохыг сонссон. Сайн хугацааг нь санахгүй байна. 10 орчим минут болсон байх. Та нар боль, цаашаа бай, зүгээр бай гэх мэтээр эмэгтэй хүн орилоод байхаар нь бид 3 гэрээс гараад чимээ гарч байсан урд талын гэрт очоод хаалгыг нүдсэн боловч онгойлгоогүй. Хаалга онгойлго гээд дахин дахин нүдэхэд нэг залуу хаалга онгойлгоод гарч гүйгээд хажуугийн гэр рүү орсон...” гэх,
Гэрч М.О “...Танай гэрт унтъя гэж хэлээд бид нар хэвтэж байхад хүүеээ ёоё л доо, авраарай, туслаарай, та нар болиочээ гэж эмэгтэй хүн чанга дуугаар хэд хэдэн удаа орилсон. Хүүеээ юу болоод байгаа юм бэ та нар гээд байна шүү дээ гээд бид 3 ярилцаад гутлаа өмсөөд гэрээс гарсан. Урд талын 32 дугаарын гэрээс тухайн чимээ гарч байсан. Гэрийн хажуугаар явахад ёоё гэх эмэгтэй хүний дуу гарч байсан. Би тухайн гэрийг хаалгыг би түрүүлж очиж нүдээд та нар болиочээ хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Хэсэг хаалга онгойлгохгүй байсан. Өөдөөс хаалга түлхээд нэг залуу гараад ирсэн. Барих гэсэн боловч тэр залууг барьж чадаагүй...” гэх,
Гэрч М.С “...03 цагийн орчим нэг эмэгтэй хүн уйлах дуу сонсогдоод байсан. Би согтуу хүн уйлаад байгаа юм болов уу гэж бд нээх тоогоогүй. Хэсэг хугацааны дараа та нар болиочээ, туслаарай, ёо ёо болиочээ гээд уйлаад байсан. Хөвсгөлийн хоёр эмэгтэй ер нь болохоо байлаа гурвуулаа гарч тусалъя гэж хэлээд бид 3 гэрээс гарсан. Гэрийн хажуугаар явахад ёо ёо болиочээ гээд эмэгтэй хүн уйлаад авраарай, туслаарай гэж хашгирч байсан. Оюундарь түрүүлж очоод хаалгыг нүдсэн. Би дараа нь хаалгыг хүчтэй нүдээд хаалгаа онгойлго гээд чанга дуугаар орилсон. Дотор талд ******* хүний дуу гарч байсан. Түжигнээд сандаралдаад нааш цааш гүйгээд байсан. Хаалга нээгдээд намхан залуу би яагаа ч үгүй гээд түлхээд гарсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №08 шэ/349 дугаартай “...Ж.Уын биед доод урууланд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, баруун зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн №3770 дугаартай “...ХГҮ-ээр хураан авсан гэх А.Бн биеэс хураан авсан гэх улаан өнгийн дотоож, Г.Бын биеэс хураан авсан гэх саарал өнгийн дотоож дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харъяалалыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна.” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн №3417 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн чернилэн яагаан дотоожинд 45 мм, 20 мм, 75 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус шинэ урагдалтууд, саарал дотоожинд 3х3мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хуучин цооролт тус тус гарсан байна. Цагаан өнгийн хөнжлийн даавуу гэмтэлгүй” гэх дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд бүлэглэж орсон, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд бүлэглэж орсон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны гэм бурууг шатанд Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Г.Наранбаатар “...хэргийг прокурорт буцаах саналтай байна...” гэх,
Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч П.Гансүх “...Миний үйлчлүүлэгчийн анхны мэдүүлэг нь өмгөөлөгч авах эрхээр нь хангалгүй авсан мэдүүлэг байдаг. Улсын яллагч энэ мэдүүлгийг яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Г.Наранбаатар өмгөөлөгчтэй санал нэг байна” гэсэн өмгөөллийн үгнүүдийг хүлээн авах боломжгүй байна.
Тухайлбал: Шүүгдэгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэгээд би хувцсаа сольж дуусахад Б гэрээс гарсан. Тэгээд би У эгчийг оролдож эхэлсэн...” гэх,
Шүүгдэгч А.Бгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хаалга онгойлгоод ортол хойд талын хойморын орон дээр Б, У эгч 2 цуг байсан. У эгчийн өмд нь өвдөг хүртлээ шувтарсан, Бын цээж нь нүцгэн байдалтай байсан...
...Тэгэхээр нь би уурлаад унтаач дээ чи гэж хэлсэн чинь баруун талын орон дээр хэвтээд өгсөн. Тэгээд У эгч бид 2 зүүн талын орон дээр очсон. Тэгээд тэр орон дээр очоод У эгчийг оролдсон чинь зүгээр байсан.” гэх,
хохирогч Ж.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр үед ачигч Б, Б 2 хамт байсан... Би тухайн үед нэлээд согтуу байсан ч гэсэн Б, Б 2-ын намайг оролдож байсан, би болиочээ гэж орилж байснаа сайн санаж байна. ” гэх,
гэрч Б.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “Та нар боль, цаашаа бай, зүгээр бай гэх мэтээр эмэгтэй хүн орилоод байхаар нь бид 3 гэрээс гараад чимээ гарч байсан урд талын гэрт очоод хаалгыг нүдсэн боловч онгойлгоогүй. Хаалга онгойлго гээд дахин дахин нүдэхэд нэг залуу хаалга онгойлгоод гарч гүйгээд хажуугийн гэр рүү орсон. Араас дагаад ороход нөгөө залуу хүний араар ороод хэвтчихсэн байсан..” гэх,
гэрч М.О мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэрийн хажуугаар явахад ёоё гэх эмэгтэй хүний дуу гарч байсан. Би тухайн гэрийг хаалгыг би түрүүлж очиж нүдээд та нар болиочээ хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Хэсэг хаалга онгойлгохгүй байсан. Өөдөөс хаалга түлхээд нэг залуу гараад ирсэн. Барих гэсэн боловч тэр залууг барьж чадаагүй. Хажуу гэр рүү гүйгээд орсон …” гэх,
гэрч М.С мөрдөн бйацаалтад өгсөн: “Би дараа нь хаалгыг хүчтэй нүдээд хаалгаа онгойлго гээд чанга дуугаар орилсон. Дотор талд ******* хүний дуу гарч байсан. Түжигнээд сандаралдаад нааш цааш гүйгээд байсан. Хаалга нээгдээд намхан залуу би яагаа ч үгүй гээд түлхээд гарсан. Би тэр залуутай зөрөөд гэр рүү ороход өндөр залуу малгайгаа өмсөөд намайг түлхээд гарах гэхээр нь би араас нь зуураад чи яаж байгаа юм энэ эмэгтэйг гэхэд би яагаа ч үгүй гэж хэлээд намайг түлхээд гараад гүйсэн.” гэх мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд хохирогч Ж.Уд учруулсан гэмтэл болон хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь шүүгдэгч Г.Б, А.Б нараас өөр хүн байгаагүй мөн тухайн үед байсан гэрч нараас хэргийн нөхцөл байдлыг тодруулсан шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн учир шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг дахин шалгах шаардлаггүй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч нар баримтаар гаргаж өгсөн хохирол 1.414.000 төгрөгийг төлсөн...” гэсэн тайлбарыг үндэслэн шүүгдэгч Г.Б, А.Б нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэлслэлтэй байна. Шүүгдэгч Г.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 1 сар 5 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Г.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сар 5 хоногийн хорих ял,
шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хохирогчид шүүгдэгч нараас 1.408.400 төгрөг төлсөн. Иймд бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлийг устгуулах саналтай байна. Шүүгдэгч нарт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна” гэх
Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчид 4 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байна. Үүнийг тохирохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.3-т заасан шударга ёсны зарчимыг заасан байдаг. Үйлдэл оролцооны хувьд үнэн зөвөөр хийсэн хэргээ мэдүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т заасан нөхцөл байдал байна. Нийт Г.Бын зүгээс хохиролд 718.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Иймд шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл 2 санкцтай. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломж байгаа. Шүүгдэгч Г.Бод учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх,
Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчийн хувьд үг дуу цөөтэй гэж дүгнэсэн. Өөрийн үйлдлээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.3, 6.5 дугаар зүйлийн 1.6-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэх зэргээс хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах бүрэн боломжтой гэж үзэж байна” гэх,
Хохирогчийн өмгөөлөгч “Анхнаасаа чин санаанаасаа гэмшээд уучлалт гуйсан байсан бол хохирогч гомдолгүй гэж хэлээд зогсох боломж байлаа.” гэх,
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн ба хохирогчийн хэрэгт баримтаар гаргаж өгсөн хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан шүүгдэгч Г.Б, А.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт шүүгдэгч Г.Быг Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхний ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 9 сар хорих ялаар,мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасанаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд бүлэглэж орсон,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
овогт А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд бүлэглэж орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхний ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн ерөнхний ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Бод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 35 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхний ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 жил 9 сар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 10 сар 5 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, А.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б, А.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн ор хөнжлийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, ариун цэврийн хэрэгсэл 1 ширхэг, улаан өнгийн ******* хүний дотоож 1 ширхэг, саарал улаан өнгийн дотоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ