| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 197/2025/24680/И |
| Дугаар | 210/МА2026/00193 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00193
2026 01 23 210/МА2026/00193
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/14951 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 537,891 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 537,891 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... Манай компани нь *******-тай хэлэлцэн тохиролцож, Их тойруу дэлгүүрт 2023 оны 04 сарын 08-ны өдрөөс 05 сарын 06-ны өдрийг хүртэл нийт 1,209,360 төгрөгийн ундаа нийлүүлсэн. 2023 оны 07 сарын 08-ны өдөр 36,789 төгрөгийн хөнгөлөлт болон өмнөх илүү төлөлт бүхий 234,680 төгрөг, нийт 271,469 төгрөгийг хасаж, 937,891 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2024 оны 04 сарын 08-ны өдөр *******-ийн захирал ******* нь 400,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 537,891 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэж тайлбарлажээ. /хх4/
4. Хариуцагч *******-ийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийг 2025 оны 09 сарын 19-ний өдөр гардан аваад, шүүхээс тогтоосон 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2025 оны 11 сарын 04-ний өдөр мэдсэн атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. /хх19-23/
5.Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна.
5.1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор худалдан авагч Их тойруу-******* 6837565 /одоогийн *******/-тай холбогдох авлагын тооцоо, *******-ийн 2964, 3106, 3299, 3687 дугаартай зарлагын падаанууд, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
5.2. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн тайлбар, дээрх нотлох баримтуудыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ гүйцэтгээгүй байх тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хариуцагч тал эсэргүүцээгүй, маргаагүй гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймээс манай байгууллагад нийлүүлсэн гэх зарлагын баримт дээр гарын үсэг зурсан хүмүүсийг танихгүй тул манайд хамааралгүй... гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5.3. Хэрэгт авагдсан 2964, 3106, 3299, 3687 дугаартай зарлагын падаан бичгийн нотлох баримтуудад худалдан авагч компанийн нэр, регистрийн дугаар, худалдааны төлөөлөгчийн нэр, утасны дугаар, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний нэр, тоо ширхэг, үнэ, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан этгээдийн гарын үсэг зэрэг мэдээлэл тусгагдсан байна. /хх9-12/
Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн ******* нь нийт 1,209,360 төгрөгийн үнэ бүхий барааг хүлээлгэн өгсөн, ******* хүлээн авсан гэж үзээд талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа гэж тодорхойлно. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
5.4. Хариуцагч ******* нь 5303436221 дугаартай данснаас 2023 оны 07 сарын 08-ны өдөр 36,789 төгрөгийг хөнгөлөлт гэсэн гүйлгээний утгаар, 2023 оны 11 сарын 09-ний өдөр 234,680 төгрөгийг ikh toiruu hurimtlagdsan ornoos hasalt hiiv гэсэн гүйлгээний утгаар, 2024 оны 04 сарын 08-ны өдөр 400,000 төгрөгийг 88103524 гэх гүйлгээний утгаар тус тус *******-руу шилжүүлсэн байна. /хх13, 37-38/
5.5. Нэхэмжлэгч тал дээрх төлбөрүүдийг хариуцагч талын гүйцэтгээгүй үүргээс хасч тооцон 537,891 төгрөгийн үлдэгдэлтэй гэж нэхэмжлэлээ тодорхойлжээ. /хх8-13/
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 537,891 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/14951 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,787 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Ч.ЦЭНД