Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/329

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.С-ын хууль ёсны төлөөлөгч М.Э-,

Шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 1938005340336 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Б.

Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэр “Бугатай дөрөлж” гэх газарт Улаанбаатар-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам дээр ... улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7А “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн 3 дугаар зүйлийн 3.4Б “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Э.С-ын биед “хүнд” гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч С.Б- нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэр “Бугатай дөрөлж” гэх газарт Улаанбаатар-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам дээр ... улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн 3 дугаар зүйлийн 3.4б “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан бага насны хүүхэд болох Э.С-ын эрүүл мэндэд дух ясны ил хугарал, баруун чамархай ясны хугарал, нүүрний баруун талын нүдний ухархай, хацар, хоншоор, хамар яснуудын нийлмэл хугарал, тархины эдийн няцрал, нүүрний шарх, зулгаралт, баруун бугалга, цээжний зулгаралт бүхий “хүнд” гэмтэл учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-8 дугаар хуудас/,

                 - Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

                 - Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

                 - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

                 - Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.С-ын хууль ёсны төлөөлөгч М.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “С- осолд хойш хоёр удаа мэс заслын хагалгаанд орсон, одоогоор гэрээрээ хэвтэж байгаа, би эмнэлэгт хэвтүүлэх гээд зав зай боломж муутай болчихоод одоогоор гэрээр нь байлгаж байгаа. Биеийн байдал нь одоогоор тархи толгой нь өвдсөн байдалтай байгаа. ...тэр ослын талаар ярихаараа сэтгэл санаа нь хямраад сонин болчихдог, ер нь юмаа дахин дахин яриад орон гаран байгаад байгаа. ...хүүхдийнхээ эмчилгээний зардалд 5.014.000 төгрөг зарцуулсан. ...нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

                 - Арван найман насанд хүрээгүй гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн ах С-, эмээ Г- эмээгийн найз Ч-, Ө-, С.Б- гэдэг хүмүүсийн хамт С.Б- ахын машинаар Мөрөнгийн хаалга орсон. Ингээд эмээ тэр хэд Мөрөнгийн хаалган дээр очоод архи уугаад байсан. Би тэд нарыг архи ууж байхад өөрийн найз С- ахтай хамт С.Б- ахын машин дотор сууж байсан. Тэгсэн С.Б- ах машиндаа суугаад машинаа асаагаад Мөрөн рүү замаар давхичихсан. Тэгээд С.Б- ах машин барьж явахдаа нэг гараараа шилтэй архиа уугаад яваад байсан. ...тэр ах замын голоор яваад урдаас нь машин яваад байсан. Тэгээд явж байгаад С.Б- гэдэг ах машин мөргөлөө гэснээ хажуу тийш жолоогоо дараад замаас гарч онхолдсон. Тэгээд би нэг харсан чинь гадаа хэвтэж байсан. Тэгээд ахыгаа машинаас татаж гаргасан. С- ахыгаа авраарай гээд байсан. Тэгээд цагдаа ах ирээд жолоочийг гаргасан” гэх мэдүүлэг/ хх-ийн 23 дугаар хуудас/,

                 - Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Мөрөн сумын Бугатай дөрөлжийн хаалганы цаана байдаг цагдаагийн постон дээр очихоор явж байтал хаалганы тэнд нэг Верна маркийн автомашинтай хүн тэнд машин осолдсон байна гэхээр нь Бугатай дөрөлжийн хаалганаас Мөрөн сум тал руугаа явж үзэхэд ойролцоогоор 1,8 км зайд хот хоорондын засмал замын хойд талдаа ... улсын дугаартай Ниссан марч маркийн тээврийн хэрэгсэл осолдсон байдалтай байсан. Засмал зам дээр гарсан мөрийн нь харахад зам голлож явж байсан бололтой мөр үүссэн, уг мөр нь шууд далийж замаас осолдсон автомашиныг чиглэн гарсан байсан. Мөн газрын хөрсийг зулгалж хар шороог нь гаргасан хоёр мөр үүссэн байсан. Намайг очиход 5-10 орчим насны 2 эрэгтэй хүүхэд автомашины гадна талд байсан. Автомашин дотор хойд хэсэгтээ 50 гаруй насны болов уу гэмээр эрэгтэй хүн байхаар нь тэр хүнийг автомашинаас хойд талын салхины шилний рамаар татаж гаргасан. Тэгээд эмнэлгийн түргэн тусламж дуудаад цагдаа руу залгаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

                 - Гэрч Р.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үүрийн найз Г-ынд очоод Мөрөн сумын ойг тохиолдуулж авсан тэмдгээ угаагаад нэг шил 0.75 литрийн Соёрхол архи уугаад сууж байтал гаднаас С.Б-, эхнэр Ө-жаргал нар орж ирсэн. Тэр хоёр 0.5 литрийн нэг шил архитай орж ирсэн. Тэгээд бид нар архи ууцгаасан бөгөөд С.Б- ах 3-4 хундага уугаад би боллоо гээд одоо уухгүй өглөө ажлаас буусан нойр хүрээд байна гэж хэлэхдэ газар хэвтээд авсан. Тэгээд байж байтал Г- Бугатай дөрөлж орж хот явах гэж байгаа дүү нараа гаргаж өгнө гээд С.Б-г яваад өгөөч гэж гуйсан. Тэгсэн чинь С.Б- би чадахгүй нойр муутай байна гээд зөвшөөрөөгүй хэвтээд байсан. ...Тэгээд Г-, Ө-жаргал, Г-ын 2 ач хүү бид нар С.Б- ахын машинаар яваад Бугатай дөрөлжийн хаалга руу Г-ын дүү нарыг гаргаж өгнө гээд явсан. Тэгээд Бугатай дөрөлжийн хаалга дээр дөнгөж очингуут Ө-жаргал шээнэ гээд буусан. Араас нь Г- бид хоёр дөнгөж буутал С.Б- машинаа хөдөлгөөд эргээд Мөрөн сумын орох чиглэлд засмал замаар хар хурдаараа давхичихсан. Тэгээд Г- бид хоёр арав ч алхаагүй байхад зам зуур явсан нэг суудлын машин ирээд сая тэнд нэг машин осолдчихлоо 2 хүүхэд осолд орсон байна гэхээр нь Г- бид 2 яваад очиход 1 км орчим зайтай яваад замын хойд тал руу С.Б- машинтайгаа осолдсон байсан. С.Б-г Бугатай дөрөлжийн хаалганаас эргээд хөдөлж байхад хальт харахад Г-ын 2 ач хүүгийн том нь арын суудал дээр урд хоёр суудлын дундуур толгойгоо гаргаад урд хоёр суудлыг түшчихсэн сууж байсан. Осол гарах үед С.Б- жолоо барьж явсан. С.Б-гийн хамт Г-ын хоёр ач хүү арын суудал дээр хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

                 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9578 дугаартай: “1. Э.С-ын биед дух ясны ил хугарал, баруун чамархайн ясны хугарал, нүүрний баруун талын нүдний ухархай, хацар хоншоор хамар яснуудын нийлмэл хугарал тархины эдийн няцрал, нүүрний шарх зулгаралт, баруун бугалга, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрал үедээ амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

                 - Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн: “2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим Ниссан марч маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд /эсвэл согтууруулах ундаа, мансуурах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4б “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэв. ...жолооч С.Б-гийн гаргасан үйлдлийг зам тээврийн осол гэж үзэв. Энэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтаар тогтоогдож байна” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би осол гаргаж хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 07 сарын 29-ний өдөр өөрийн эхнэр Ө-жаргалын хамт найзууд нь болох Ч-, Г- нар дээр очсон. Бид хоёрыг очиход Ч-, Г- хоёр Г-ынд архи уугаад сууж байсан. Би тэднийд очоод ганц хоёр хундага архи уугаад хоймор нь газар хэвтээд унтчихсан. Тэгээд нэг сэрсэн чинь Г- Мөрөнгийн Бугатай дөрөлжийн хаалга орно, дүү нараа Улаанбаатар хот руу гаргаж өгнө гээд байхаар нь би явж өгөхөөр болоод өөрийн ... улсын дугаартай Ниссан марч маркын тээврийн хэрэгслээр Ө-жаргал, Ө-жаргалын найзууд Ч-, Г-, мөн Г-ын ач хүү гээд 5-7 орчим насны хоёр жаахан хүүхэдтэй явсан. Бид нар яваад Бугатай дөрөлжийн хаалга ороод Ч-, Г-, Ө-жаргал нар буусан. Г-ын хоёр ач хүү нь миний машины хойд суудал дээр сууж байсан. Тэгээд би нойр муутай хоносон бөгөөд ядраад байсан болохоор “ерөөсөө гэртээ харья, энэ хоёр хүүхдийг нь өвөө дээр нь аваачаад өгчихье” гэж бодоод би машинаа асаагаад тэд нарыг орхиод явлаа гэлгүй шууд явсан. Тэгээд Бугатай дөрөлжийн хаалганаас Мөрөн сум орох замд явж байгаад урдаас машин зөрөх үед нь сандраад хажуу тийшээ дараад шууд замаас гарч осолдсон. Тэгээд нэг л мэдэхэд машин хажуу талаараа уначихсан байсан. Би өөрөө тухайн үед цочролд ороод машинаас яаж гарсан, нөгөө хоёр хүүхэд хаана байсныг ч сайн мэдэхгүй байгаа юм. Ямар ч байсан түргэн тусламж ирэхэд нэг хүүхэд нь машины гадна хэвтэж байсан, нөгөө хүүхэд нь хажууд нь уйлчихсан зогсож байсан. Тэгээд бид нар эмнэлэгт хүргэгдсэн. ...Би жолоо барьж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Айлд байхдаа хоёр хундага архи уусан байсан. Гэхдээ айлаас гараад бол архи огт уугаагүй явсан юм. Миний милл ажилладаггүй болохоор тухайн үед хэдэн км/цаг хурдтай явснаа бол мэдэхгүй байна. ...Би тухайн үед бол чигээрээ л явж байна гэж бодсон, хэргийн газарт үүссэн дугуйны мөрийг харахад эсрэг урсгал руу жаахан орсон юм шиг харагдсан. Жолоо барьж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй. ...Би ...хохирол мөнгийг нь ер нь төлж барагдуулах бодолтой байгаа, гэхдээ одоогоор надад шууд төлөх боломжгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 450 дугаартай: “1. С.Б-гийн биед баруун шагайнд ил шарх, баруун тахилзуур ясны ташуу зөрөөгүй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...3. С.Б-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.Б-гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 65 дугаар хуудас/,

- Урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч С.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч С.Б- нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэр “Бугатай дөрөлж” гэх газарт Улаанбаатар-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам дээр ... улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн 3 дугаар зүйлийн 3.4б “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан бага насны хүүхэд болох Э.С-ын эрүүл мэндэд дух ясны ил хугарал, баруун чамархай ясны хугарал, нүүрний баруун талын нүдний ухархай, хацар, хоншоор, хамар яснуудын нийлмэл хугарал, тархины эдийн няцрал, нүүрний шарх, зулгаралт, баруун бугалга, цээжний зулгаралт бүхий “хүнд” гэмтэл учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-8 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, арван найман насанд хүрээгүй хохирогч Э.С-ын хууль ёсны төлөөлөгч М.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/ хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Р.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9578 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлт /47 дугаар хуудас/, шүүгдэгч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөн ба бусдын биед хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч С.Б-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, согтуугаар тээвийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль журмыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд “...Ямар ч байсан миний хүү гурван сарын дараа дахин хагалгаанд орох ёстой юм. Ослын улмаас таван төрлийн хагалгаанд хоёр удаа орсон байна. Сүүлд хагалгаанаас гарч ирэхдээ сэхээнд орж гарч ирсэн. Би таньдаг хүн, ах, дүү нараас эмчилгээний зардал гэж 10.000.000 төгрөг зээлж авч, үүнээс эмчилгээнд 5.014.000 төгрөгийн зарцуулсан. Энэ мөнгөн дүн бол анхны эмчилгээний зардал байгаа юм. Түүнээс цааш дахин хагалгаа хийлгэж эмчлүүлэх ёстой юм. ...Би шүүгдэгч С.Б-г надтай утсаар ярьж хүүгийн маань биеийн байдлыг асуух болов уу гэж харж байсан боловч тийм зүйл болсонгүй. Миний хувьд маш их гомдолтой байна. Одоо шүүгдэгчээс 5.014.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд “...Би хохирогч болон хохирогчийн аавын зардлыг төлж барагдуулах болно. Түүнээс өөр хүний зардлыг төлж барагдуулахгүй” гэв. 

Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.С-ын хууль ёсны төлөөлөгч М.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.014.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэгт:

“Фармалогик” эмийн сангийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “кальцинова” гэх 7.500 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол бууз” гэх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ХААН банкны картын гүйлгээний 6.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Мини супермаркет” гэх 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “fuzetea, банкя, джек” гэх 3.500 төгрөгийн ПОС системийн баримт, “Мини супермаркет” гэх 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “чанадаг ясны шөл, mister potato, өндөг, соло рулет” гэх 12.350 төгрөгийн ПОС системийн баримт, “King” гэх 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Aloe Okyalo, Талх чихэр зууван, Витафит гоё” гэх 6.450 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” Тасганы овоо ШТС-ын АИ-92 шатахууны 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Дакал фарма” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “цераксон, цереброфорт, офлокс, мазь эритромицин, актовегин, кетонал зэрэг эм тарианы үнэ 158.617 төгрөгийн баримт, “Чилсаана Хайрхан” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “даавуу, турсик, оймс” гэх 35.000 төгрөгийн зарлагын баримт, “Оргил-төв”-ийн 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “хоолны халуун сав”-ны үнэ 17.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Daily grocers” гэх 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “jin ma, Атар талх, cofler” гэх 7.370 төгрөгийн ПОС системийн баримт, “Петростар” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Милд фарма маркет”-н 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “карбамазелин” гэх 2.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Momi Super market” гэх 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “superring, Хаан, Чавга жүүс” гэх 3.900 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Momi Super market” гэх 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “цагаан будаа, төмс, пирошки” гэх 6.500 төгрөгийн ПОС системийн баримт, ГССҮТ-ийн автозогсоолын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Улаанбаатар” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “метрогил” гэх 8.500 төгрөгийн ПОС системийн баримт, КҮБ ШТС-30-2 гэх 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн АИ-80 шатахууны үнэ 5.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Дүүхээ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “гоймон алейка, гоймон Алтан тариа, тор” гэх 6.840 төгрөгийн ПОС системийн баримт, “Наран” хүнсний дэлгүүрийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Хараа 0.2л” гэх 3.600 төгрөгийн ПОС системийн баримт, “Петростар” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Петромарт” дэлгүүрийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Гоё жүүс, ариун цэврийн цаас, Пепси” гэх 2.460 төгрөгийн ПОС системийн баримт, он, сар, өдөр, дугааргүй 10.000 төгрөгийн тооцооны хуудас, “Петростар” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн үг, үсэг балартсан ПОС системийн баримт, “Гэви” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Натурес айд витамин” гэх 3.500 төгрөгийн ПОС системийн баримт, КҮБ ШТС-30-2 гэх 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн АИ-80 шатахууны үнэ 5.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “цераксон” гэх 11.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Super market” гэх 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “төмс, жигнэсэн гурил” гэх 3.410 төгрөгийн ПОС системийн баримт, “Super market” гэх 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “red bull, tody pampers” гэх 4.500 төгрөгийн ПОС системийн баримт, нэр тодорхойгүй эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “користа, панангин, аспирин, анистрал, омарон, лбупрот” гэх 22.480 төгрөгийн ПОС системийн баримт, “Агар шим” ХХК-ийн эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “мебо” гэх 22.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “памперс” гэх 4.800 төгрөгийн ПОС системийн баримт, “Нарлаг” дэлгүүрийн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “жимс тоор, слив, банан” гэх 6.374 төгрөгийн ПОС системийн баримт, “Юнител”-ийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2.000 төгрөгөөр нэгж цэнэглэсэн баримт, “Өөлд Ашид” эмийн сангийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “уян бинт” гэх 3.600 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “цераксон” гэх 22.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “цераксон” гэх 22.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “цераксон” гэх 11.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “цераксон, церебролизм” гэх 19.400 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармологик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “цаасан лент” гэх 600 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “цераксон, цереброфорт” гэх 73.500 төгрөгийн ПОС системийн баримт, “Нарлаг” дэлгүүрийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “chicken, Aloe Okyalo, Гоё тараг” гэх 11.400 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “цераксон” гэх 33.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Өөлд Ашид” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “памперс” гэх 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, үг үсэг балартсан ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “актовегин” гэх 3.200 төгрөгийн ПОС системийн баримт, “Нарлаг” дэлгүүрийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Aloe Akyalo, кофе” гэх 6.100 төгрөгийн ПОС системийн баримт, “Нарлаг” дэлгүүрийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “БО chicken, Aloe Akyalo, кофе, Гоё тараг” гэх 15.800 төгрөгийн ПОС системийн баримт, “Дулаан хайрхан трейд” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “цераксон, церебролизи” гэх 115.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Гэви” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “ибупрофен денк, цитрамон” гэх 2.500 төгрөгийн ПОС системийн баримт, “Ofto life-2” нүдний шил, рам хийлгэсэн огноо, дугааргүй 16.000 төгрөгийн баримт, “Агар шим” ХХК-ийн эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “цераксон” гэх 24.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Агар шим” ХХК-ийн эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “метилин” гэх 4.500 төгрөгийн ПОС системийн баримт, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн С- нэрээр бичигдсэн хүзүүний томографикийн зураг авахуулсны хөлсөнд 80.000 төгрөг тушаасан орлогын баримт, “Агар шим” ХХК-ийн эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “наклофен лаа” гэх 5.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Сүхбаатар-2” эмийн сангийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “цераксон, бинт” гэх 17.350 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Энхжин” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “тоди хүүхдийн живх, аскорбины хүчил, экос-зөөлөн ус, витамин С” гэх 5.650 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Энхжин” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “цераксон” гэх 65.000 төгрөгийн ПОС системийн баримт, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн С- нэрээр бичигдсэн 399.598 төгрөг тушаасан орлогын баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, үг, үсэг балартсан 45.000 төгрөгийн ПОС системийн баримт, “эмийн сан 6” гэх 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “аклозил” гэх 10.200 төгрөгийн ПОС системийн баримт, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн С- нэрээр бичигдсэн толгойн томографикийн зураг авахуулсны хөлсөнд 80.000 төгрөг тушаасан орлогын баримт,  “Монос Энхжин” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “салин” гэх 14.300 төгрөгийн ПОС системийн баримт, “Эмийн сан-6” гэх 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3.129 төгрөгийн ПОС системийн баримт, “Ази фарма” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “нуган эрхий мэргэн-цэнхэр” гэх 937 төгрөгийн ПОС системийн баримт, “E-Mart” худалдааны төвийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “пицца, BBQ тахиан мах, тор, Coca cola ундаа, Гоё тараг, бүрж шарсан тахиа” гэх 47.150 төгрөгийн ПОС системийн баримт, “Таван шар од” гэх 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 16.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр УБ-Мөрөн чиглэлд Шинэтуяа нэрээр бичигдсэн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 36.000 төгрөгийн зорчих тасалбар, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр УБ-Мөрөн чиглэлд Моломжамц нэрээр бичигдсэн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 36.000 төгрөгийн зорчих тасалбар, “Монос Туул” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “супракс, лориста, цатиризин” гэх 38.171 төгрөгийн ПОС системийн баримт, “Очир” дэлгүүрийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “жимс, тоор, слив, ногоо, банан, aloe vera” гэх 15.447 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн-УБ чиглэлд Баярсайхан нэрээр бичигдсэн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 36.000 төгрөгийн зорчих тасалбар, нэр тодорхойгүй эмийн сангийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “лориста, цитрамон, лансорбид, бинт, ибу денк” гэх 9.750 төгрөгийн ПОС системийн баримт, “Super market” гэх 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “вита вера, 3 хос алчуур” гэх 3.600 төгрөгийн ПОС системийн баримт, нэр, огноо, дугаар тодорхойгүй 33.050 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 11.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн-УБ чиглэлд Галбадрах нэрээр бичигдсэн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 36.000 төгрөгийн зорчих тасалбар, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн-УБ чиглэлд Түвшинжаргал нэрээр бичигдсэн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 36.000 төгрөгийн зорчих тасалбар, “ШТС-38-1” гэх 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 15.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Нарлаг” дэлгүүрийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “үзэм, банан” гэх 6.639 төгрөгийн ПОС системийн баримт, ХААН банкны картаар Г- Санжжав нэрээр 17.000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, “Super market” гэх 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “төмс, Улаанбаатар дээд гурил” гэх 2.796 төгрөгийн ПОС системийн баримт, “Нарлаг” дэлгүүрийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “өндгөн чихэр, тоглоомтой чихэр, тарвас, шок maxcrunch” гэх 12.150 төгрөгийн ПОС системийн баримт, “СББМ минимаркет” гэх 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “миринда, тоди XL” гэх 7.300 төгрөгийн ПОС системийн баримт, “Худалдаа хөгжлийн банк”-ны картаар 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 8.500 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, “Мөнхчимэг хүнс барааны дэлгүүр” гэх 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Номгон” гэх 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “shampoo, energy drink, ok, Гоё ундаа, Tobbot chips, Khaan chips” гэх 9.600 төгрөгийн ПОС системийн баримт, “Худалдаа хөгжлийн банк”-ны картаар 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Нарлаг” дэлгүүрт 6.640 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Петростар” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Хас” банкны картаар 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Г- Санжжав нэрээр 30.000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, “Фармологик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “safeguard, хумсны хутга” гэх 4.150 төгрөгийн ПОС системийн баримт, “Голомт” банкны картаар 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Г- Санжжав нэрээр 5.200 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, “Нарлаг” дэлгүүрийн 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “кока-кола, нойтон сальфетка, 00 цаас” гэх 6.750 төгрөгийн ПОС системийн баримт, “ХААН” банкны картаар 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Г- Санжжав нэрээр 900 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, “Заан Туул” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “полданмиг” гэх 950 төгрөгийн ПОС системийн баримт, “Улаанбаатар хотын банк”-ны картаар 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Г- Санжжав нэрээр 1.200 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, “Голомт” банкны картаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Уранзаяа Баатар нэрээр 10.000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, “Капитрон” банкны картаар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 16.000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны картаар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 8.300 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 12.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Петростар” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Momi Super market”-н 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “классик кетчуп, maggi цуу” гэх 3.300 төгрөгийн ПОС системийн баримт, “Momi Super market”-н 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “өгөөж баялаг, venus” гэх 5.250 төгрөгийн ПОС системийн баримт, “Богд” банкны картаар М-Ойл ШТС-д Уранзаяа Баатар нэрээр 20.000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, “Momi Super market”-н 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “стимо ногоон цай, слава бантан, бакусс” гэх 4.050 төгрөгийн ПОС системийн баримт, “Momi Super market”-н 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “атар, тор, 100-н чихэр, маом” гэх 4.500 төгрөгийн ПОС системийн баримт, “Агар шим” ХХК-ийн эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “цероксан” гэх 24.000 төгрөгийн ПОС системийн баримт, нэр тодорхойгүй 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “лолиста” гэх 8.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Хүннү айр” компаний 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Моломжамц нэрээр бичигдсэн Мөрөн-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз, “Хүннү айр” компаний 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн С- нэрээр бичигдсэн Мөрөн-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз, “Хүннү айр” компаний 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Энхбаатар нэрээр бичигдсэн Мөрөн-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз, “Таван богд пүүд” ХХК-ийн KFC түргэн хоолны газрын Ч.Нямбаяр нэрээр бичигдсэн 19.000 төгрөгийн ПОС системийн баримт, Гандантэгчилэн хийдэд 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Э.С-, Э.С- нэрээр ном айлтгуулсан 7.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Тэрмэстийн өгөөж” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “хүзүүний уян” гэх 35.000 төгрөгийн зарлагын баримт /нийт 2.354.189 төгрөгийн/ зэргийг гарган өгч, /баримтгүйгээр 3 килограмм үхрийн махны үнэ 36.000 төгрөг, Уранзаяагийн автобусаар ирж очсон зардал 73.400 төгрөг, хонины махны үнэ 170.000 төгрөг, 8 хүний онгоцны тийзний үнэ 1.850.000 төгрөг, гурил 10.000 төгрөг, төмс ногоо 15.000 төгрөг, 505.411 төгрөгийг нэхэмжилж байх ба шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

“Фармалогик” эмийн сангийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “кальцинова” гэх 7.500 төгрөгийн ПОС системийн баримт “Монгол ойл групп” Тасганы овоо ШТС-ын АИ-92 шатахууны 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Дакал фарма” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “цераксон, цереброфорт, офлокс, мазь эритромицин, актовегин, кетонал зэрэг эм тарианы үнэ 158.617 төгрөгийн баримт, “Чилсаана Хайрхан” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “даавуу, турсик, оймс” гэх 35.000 төгрөгийн зарлагын баримт, “Оргил-төв”-ийн 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “хоолны халуун сав”-ны үнэ 17.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Петростар” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Милд фарма маркет”-н 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “карбамазелин” гэх 2.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Улаанбаатар” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “метрогил” гэх 8.500 төгрөгийн ПОС системийн баримт, КҮБ ШТС-30-2 гэх 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн АИ-80 шатахууны үнэ 5.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Петростар” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Петростар” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Гэви” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Натурес айд витамин” гэх 3.500 төгрөгийн ПОС системийн баримт, КҮБ ШТС-30-2 гэх 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн АИ-80 шатахууны үнэ 5.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “цераксон” гэх 11.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Super market” гэх 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “red bull, tody pampers” гэх 4.500 төгрөгийн ПОС системийн баримт, нэр тодорхойгүй эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “користа, панангин, аспирин, анистрал, омарон, лбупрот” гэх 22.480 төгрөгийн ПОС системийн баримт, “Агар шим” ХХК-ийн эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “мебо” гэх 22.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “памперс” гэх 4.800 төгрөгийн ПОС системийн баримт, “Нарлаг” дэлгүүрийн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 6.374 төгрөгийн ПОС системийн баримт, “Юнител”-ийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2.000 төгрөгөөр нэгж цэнэглэсэн баримт, “Өөлд Ашид” эмийн сангийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “уян бинт” гэх 3.600 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “цераксон” гэх 22.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “цераксон” гэх 22.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “цераксон” гэх 11.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “цераксон, церебролизм” гэх 19.400 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “цераксон, цереброфорт” гэх 73.500 төгрөгийн ПОС системийн баримт, “Фармалогик” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “цераксон” гэх 33.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Өөлд Ашид” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “памперс” гэх 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Дулаан хайрхан трейд” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “цераксон, церебролизи” гэх 115.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Гэви” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “ибупрофен денк, цитрамон” гэх 2.500 төгрөгийн ПОС системийн баримт, “Агар шим” ХХК-ийн эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “цераксон” гэх 24.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Агар шим” ХХК-ийн эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “метилин” гэх 4.500 төгрөгийн ПОС системийн баримт, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн С- нэрээр бичигдсэн хүзүүний томографикийн зураг авахуулсны хөлсөнд 80.000 төгрөг тушаасан орлогын баримт, “Агар шим” ХХК-ийн эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “наклофен лаа” гэх 5.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Сүхбаатар-2” эмийн сангийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “цераксон, бинт” гэх 17.350 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Энхжин” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “тоди хүүхдийн живх, аскорбины хүчил, экос-зөөлөн ус, витамин С” гэх 5.650 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Энхжин” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “цераксон” гэх 65.000 төгрөгийн ПОС системийн баримт, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн С- нэрээр бичигдсэн 399.598 төгрөг тушаасан орлогын баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн С- нэрээр бичигдсэн толгойн томографикийн зураг авахуулсны хөлсөнд 80.000 төгрөг тушаасан орлогын баримт,  “Монос Энхжин” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “салин” гэх 14.300 төгрөгийн ПОС системийн баримт, “Эмийн сан-6” гэх 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3.129 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Туул” эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “супракс, лориста, цатиризин” гэх 38.171 төгрөгийн ПОС системийн баримт, “Очир” дэлгүүрийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 15.447 төгрөгийн ПОС системийн баримт, эмийн сангийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “лориста, цитрамон, лансорбид, бинт, ибу денк” гэх 9.750 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 11.000 төгрөгийн ПОС системийн баримт, “ШТС-38-1” гэх 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 15.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Худалдаа хөгжлийн банк”-ны картаар 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Нарлаг” дэлгүүрт 6.640 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Петростар” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Монгол ойл групп” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн АИ-92 шатахууны үнэ 12.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Петростар” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Хүннү айр” компаний 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Моломжамц нэрээр бичигдсэн Мөрөн-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз, “Хүннү айр” компаний 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн С- нэрээр бичигдсэн Мөрөн-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз, “Хүннү айр” компаний 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Энхбаатар нэрээр бичигдсэн Мөрөн-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз, “Тэрмэстийн өгөөж” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “хүзүүний уян” гэх 35.000 төгрөгийн зарлагын баримт /нийт 1.657.806 төгрөгийн/, 8 хүний онгоцны тийзний үнэ 1.850.000 төгрөг зэргийг гэм хорын хохиролд хамааралтай гэж үзэж шүүгдэгчээс 3.507.806 төгрөгийг гаргуулж арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-д олгож, 

Хэрэгт гаргаж өгсөн баримтуудаас 696.383 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, гэм хорын хохиролд хамааралгүй гэж үзэж, /баримтгүй 3 килограмм үхрийн махны үнэ 36.000 төгрөг, Уранзаяагийн автобусаар ирж очсон зардал 73.400 төгрөг, хонины махны үнэ 170.000 төгрөг, гурил 10.000 төгрөг, төмс ногоо 15.000 төгрөг/ зэрэг нийт 809.811 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хууль ёсны төлөөлөгч М.Э- нь 8 хүний онгоцны тийзний зардал 1.850.000 төгрөг нэхэмжилж, хэрэгт “Хүннү айр” компаний 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Моломжамц нэрээр бичигдсэн Мөрөн-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз, “Хүннү айр” компаний 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн С- нэрээр бичигдсэн Мөрөн-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз, “Хүннү айр” компаний 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Э нэрээр бичигдсэн Мөрөн-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз гаргаж өгсөн байх тул энэ талаарх хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэн уг зардлыг хохиролд оруулан тооцсон болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э- нь арван найман насанд хүрээгүй хохирогч Э.С-ын эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлаа шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хохирогчоос уучлалт гуйгаагүй, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 67/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл хохирогчид нэг ч төгрөг төлөөгүй, шүүх хуралдаанд “одоо шууд хохирол төлөх боломжгүй, тэтгэврийн зээлтэй” гэж байгааг хохирол төлбөрөө бодитоор төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлнэ гэдэг нь бодитоор төлөх боломж бий болгосон байхыг ойлгоно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч С.Б-д ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг, мөн шүүгдэгчийн эрүүл мэнд, насны байдлыг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.Б-гийн өмчлөлийн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Ниссан марч” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулж, хохирол төлбөрт оруулан тооцохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч нь “олохгүй байгаа” гэж тайлбарлаж байгааг дурдаж байна.

Шүүгдэгч С.Б- нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гөрөөчин овог С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч С.Б-гаас 3.507.806 төгрөгийг гаргуулж арван найман насанд хүрээгүй хохирогч Э.С-ын хууль ёсны төлөөлөгч Моломжамцийн М.Э-д олгож, хохирогчийн бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Б- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гийн өмчлөлийн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Ниссан марч” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулж, хохирол төлбөрт оруулан тооцохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

             9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ