Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01166

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 22 210/МА2026/01166

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Т.Бадрах, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02813 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Гэрээнээс татгалзаж, 37,375,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд 71,101,707 төгрөг гаргуулах тухай *******ийн сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие *******ээс HINO Profia маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж, 3,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгч, хүлээн авсан.

1.2.Ингээд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бид Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийн төлбөрийг сар бүр төлөхөөр тохиролцож 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1,900,000 төгрөгийг *******ийн дүү *******ын дансанд шилжүүлсэн.

1.3.Тухайн тээврийн хэрэгсэл эвдрэл, гэмтэлтэй байсан тул 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Амгалан авто засварын газарт Перда, Борогцой, Порсунк, Банк цэвэрлэгээ, Түлшний шүүр гэх мэт эд ангиуд солиулж нийт 5,475,000 төгрөгийн сэлбэг, засвар үйлчилгээг хийлгэсэн.

1.4.Гэтэл ******* дүү *******ын хамт ирээд ...чамд зарахаа болилоо... гэж хэлээд 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгслийг буцаан авч явсан.

Иймд тээврийн хэрэгсэл миний өмчлөлд шилжээгүй, *******ийн эзэмшилд очсон тул 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 30,000,000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 5,475,000 төгрөг, нийт 35,475,000 төгрөгийг хариуцагч *******ээс, 1,900,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч нь миний дүү *******ын тээврийн хэрэгслийг үзээд авах саналтай байгаа талаар илэрхийлсэн. Тухайн ачааны машин надад хамааралгүй, ******* эзэмшиж, ашиглаж тээвэр хийж орлого олж байсан.

Тээврийн хэрэгслийн өмчлөх эрх миний нэр дээр байдаг тул 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Урьдчилгаа 30,000,000 төгрөгийг дүү *******т дамжуулан өгсөн.

2.2.Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу үлдэгдэл 20,000,000 төгрөгийг банкнаас зээл аваад өгнө гээд тээврийн хэрэгслийг авч явсан боловч 04 дүгээр сард зээл гарахгүй байна, банканд барьцаалаад зээл аваад өгчих би сар бүрийн төлөлтийг хийгээд явна гэсэн.

Иймд дээрх гэрээг цуцалж 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгслийг барьцаалуулж наас 20,000,000 төгрөгийн зээл авахуулсан. Мөн өдөр дахин зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан.

2.3. 20,000,000 төгрөгийн зээлийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах тухай баталгаа бичиж өгсөн боловч зээлээ төлөөгүй. Иймд тээврийн хэрэгслээ авахыг мэдэгдэж, өгөхгүй байсан тул дүү Улаанбаатар хотоос олж авсан.

2.4. тээврийн хэрэгслийг худалдаж авч байгаа дүр эсгэж, миний дүү *******аар банкнаас зээл авахуулж өрөнд оруулж, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл тээвэр хийж орлого олсон. Тээврийн хэрэгслийг эвдрэл гэмтэлтэй болгож их хэмжээний хохирол учруулсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

3.1.Тухайн тээврийн хэрэгсэл эгч *******ийн нэр дээр байдаг тул 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

3.2.Нэхэмжлэгч би банкнаас зээл аваад үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өгнө гээд авч явсан ба 4 дүгээр сард надад зээл гарахгүй байна чи банканд барьцаалаад зээл аваад өгчих, би сар бүрийн төлөлтийг хийгээд явна гэж хэлсэн тул миний бие 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгслийг барьцаалж наас 20,000,000 төгрөгийн зээл авсан. Улмаар тус зээлээ нэхэмжлэгч төлөөгүй. Энэ үйлдлээс болж миний бие банкны өрөнд орж хохирсон.

3.3.Ингээд тээврийн хэрэгслээ авмаар байна гэж хэлсэн боловч өгөхгүй болохоор нь олон хоног хайгаад Улаанбаатар хотоос олж авсан.

Мөн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл өөрөө тээвэр хийж эсхүл түрээслэн орлого олох байсан боломжийг минь байхгүй болгож хохироосон.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Хариуцагч *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1. 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.2-т ...Үлдэгдэл 20,000,000 төгрөгийн төлбөрийг уг тээврийн хэрэгслийг барьцаалж *******, түүний дүү ******* нар инд барьцаалж зээл авч, үлдэгдэл төлбөрийг хүлээн авсан. Уг зээлийг өөрөө төлж дуусгаад тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлнэ гэж заасан.

4.2. дээрх зээлийн төлбөрт 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1,900,000 төгрөгийг төлсөн. Өөр төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй.

4.3.наас 2 жилийн хугацаатай жилийн 28.8 хувийн хүүтэй кредит карт эзэмших гэрээний дагуу авсан зээл ба үндсэн зээл 20,000,000 төгрөг, 2 жилийн хүүд 11.520.000 төгрөг, нийт 31,521,000 төгрөг болж байгаа. Үүнээс аас төлсөн 1,900,000 төгрөгийг хасаж тооцвол 29,621,000 төгрөгийн хохирол учирч байна.

Дээрх хохирлыг гэрээний 4.9-т заасны дагуу нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

4.4.Миний бие тус ачааны машинаар тээвэр хийлгэдэг байсан. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа 41,480,707 төгрөгийн орлого олсон байх тул уг орлогыг учирсан хохирлоор нэхэмжилж байна.

Иймд аас учирсан хохиролд нийт 71,101,707 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

5.1.Эвдрэл, гэмтэлтэй тээврийн хэрэгсэл зарсан байсан учраас унаж, ашиглаж чадаагүй. Тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажилладаг учраас цалин Хаан банкаар орсон. Үүнийг тус тээврийн хэрэгслээр орлого олсон гэж үзэх боломжгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 27,000,000 төгрөгийг, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас 4,900,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 5,475,000 төгрөг гаргуулах хэсэг болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд 71,101,707 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 344,825 төгрөг, хариуцагч *******ийн төлсөн 513,459 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 292,950 төгрөгийг, хариуцагч *******аас 93,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ад олгож шийдвэрлэжээ.

 

7.Хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэл үндэслэл бүхий байхад хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

7.1.Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл эзэмшиж, тээвэр хийж 41,480,707 төгрөгийн орлого олсон болох нь -иас нотлох баримтаар гаргуулсан түүний дансны хуулгаар нотлогдсон.

Миний бие дээрх тээврийн хэрэгслээр тээвэр хийлгэж орлого олж -иас авсан зээлээ хийдэг байсан. Зээл болон барьцааны гэрээнүүд, дансны хуулга зэргийг -иас нотлох баримтаар гаргуулж хэрэгт өгсөн.

Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг зээлээр худалдаж аваагүй байсан бол -иас зээлсэн мөнгөний үлдэгдлийг хариуцагч *******аар тээвэр хийлгэж олсон орлогоор хаах бүрэн боломжтой байсан.

7.2.Нэхэмжлэгч хариуцагч *******аар тээврийн хэрэгслийг барьцаалуулж 20,000,000 төгрөгийн зээлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ны Замын-Үүд салбараас авахуулсан нь нотлох баримтуудаар нотлогдсон. Нэхэмжлэгчтэй байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 4.9-т заасны дагуу хохирсон гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч зээлээ төлөөгүй болохоор гэрээнээс татгалзаж хариуцагч ******* намайг 71,101,707 төгрөгөөр хохироосныг нотлох баримтуудаар нотлогдсон байхад нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

8.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

8.1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх, эсхүл үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоохыг хуульчилсан. Гэтэл хариуцагч 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр худалдан авагчид урьдчилан мэдэгдэлгүй тээврийн хэрэгслийг хашаанаас нь авч явсан. Ийнхүү гэрээнээс татгалзах журмыг зөрчиж, гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн учир хохирол шаардах эрхээ алдсан гэж үзэж байна.

8.2.Хариуцагч "нэхэмжлэгчийн дансанд 38,000,000 төгрөг байсан боловч 20,000,000 төгрөгийн зээлийг төлөөгүй" гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгч маргаан бүхий тээврийн хэрэгслийг засаж дуусгаад, тээвэрлэлтэд гарах гэж байх үед хариуцагч тухайн тээврийн хэрэгслийг авч явснаас шалтгаалж сар бүрийн 1,900,000 төгрөг төлөгдөх боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байгаа. Талууд энэ талаар харилцан тохиролцож хугацаа тогтоох боломжтой байсан.

Хариуцагч дансанд орсон бүх орлогыг өөрт учирсан хохирол гэж үзэж, мөн өөрсдийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 31,900,000 төгрөг, засвар үйлчилгээ хийсэн зардал 5,475,000 төгрөг, нийт 37,375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч *******ээс гэрээнээс учирсан хохиролд 71,101,707 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1., ******* нар 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр: Худалдагч болох ******* өөрийн өмчлөлийн Hino Profia маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнийг бүрэн төлж дууссаны дараа худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, худалдан авагч болох үнэ 50,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулахад төлж, үлдэх 20,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон; /хх 57/

Улмаар дээрх гэрээг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр худалдан авагч талд банкнаас зээл нь гарахгүй болсон үндэслэлээр талууд тохиролцож цуцалсан. /хх 21/

3.2.Талууд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дахин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, урьдчилгаа 30,000,000 төгрөгийг хүлээн авсан, үлдэх 20,000,000 төгрөгийг уг тээврийн хэрэгслийг *******, түүний дүү ******* нар анд барьцаалан зээл авч, үлдэгдэл төлбөрийг хүлээн авна, уг зээлийг өөрөө төлж дуусгаад тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэхээр тохиролцсон. /хх 23/

3.3.Нэхэмжлэгч урьдчилгаа 30,000,000 төгрөгийг эхний гэрээ байгуулсан өдрөө төлсөн, 2025 оны 06 сарын 21-ний өдөр 1,900,000 төгрөгийг *******ын дансаар төлсөн, үүнээс хойш төлбөр төлөөгүй. /хх 9,10/

3.4.Хариуцагч тээврийн хэрэгслийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр буцаан авсан үйл баримтад талууд маргаангүй.

 

Зохигчдын маргааны зүйл гэрээнээс татгалзсан үндэслэлд хэн буруутай болох, улмаар үнийг хохирлын хамт буцаан төлөх үүрэг хүлээх эсэх болжээ.

 

4.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хэрэгт авагдсан гэрээгээр төлбөл зохих хүүгийн хэмжээ, бэлнээр болон хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээний талаар тохиролцоогүй байх тул төлбөр төлөгдсөнөөр өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон явдал уг гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийн зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зээлээр худалдах худалдан авах гэрээ хэмээн буруу тодорхойлсныг үүгээр залруулав.

 

5.Хариуцагч нь гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр буцаан авснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх тул нэхэмжлэгч үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд энэ үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн үнэд төлсөн мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

5.1.Харин анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн үнэд төлсөн 31,900,000 төгрөгийг буцаан гаргуулахдаа хариуцагч *******ээс 27,000,000 төгрөг, хариуцагч *******аас 4,900,000 төгрөг хэмээн буруу хуваарилж, гэрээний оролцогч бус этгээдээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Гэвч хариуцагч *******аас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу энэ шийдлийг хэвээр үлдээнэ. Мөн шүүх шаардах эрхийг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр тодорхойлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байгааг залруулна.

 

6.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгслийн засварын зардал 5,475,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

7.Худалдан авагч тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, зарим хэсгийг төлөөгүйгээс худалдагч тал гэрээнээс татгалзсан хэмээн шүүхээс үндэслэл бүхий дүгнэсэн байх бөгөөд хариуцагч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй байна.

Хариуцагч гэрээнээс учирсан хохирол шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв тодорхойлсон боловч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул хэргийн баримтын хүрээнд залруулна.

 

7.1.Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний 3.2-т үлдэгдэл 20 сая төгрөгийн төлбөрийг уг автомашиныг *******, түүний дүү ******* нар инд барьцаалж зээл авч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр, зээлийг өөрөө төлж дуусгахаар тухайлан тохиролцсон, мөн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *******ын нэр дээр байгаа ны 20 сая төгрөгийн зээлийг төлж дуусгах-аар нэхэмжлэгч баталгаа гаргасан байна. /хх 23, 29/

Хэргийн 30-35 дахь талд авагдсан *******, нарын хоорондох 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 20,000,000 төгрөгийн гэрээгээр зээлийн хүү жилийн 28,8 хувь байх тул нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшил ашиглалтдаа байлгасан 6 сарын хугацааны хүү 2,880,000 төгрөгийг талуудын хоорондох гэрээнээс учирсан хохиролд тооцох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгчийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй үүргийн зөрчил, гэрээний тохиролцоо болон хүү төлж хөрөнгийн хохирол хүлээсэн байдал, тэдгээрийн хооронд шалтгаант холбоотой байна. Харин үндсэн зээлийг гэрээнээс учирсан бодит хохиролд тооцох үндэслэлгүй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийн алдагдал, гарсан зардал-д хамаарахгүй.

7.2.Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого 41,480,707 төгрөг гаргуулах шаардлагыг баримтаар тогтоогдоогүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02813 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 27,000,000 төгрөг, *******аас 4,900,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ад олгож, нэхэмжлэгч аас 2,880,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,475,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 68,221,707 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг ...олгосугай. гэснийг ...олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 61,030 төгрөг гаргуулж, хариуцагч *******т олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 513,459 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

О.ОДГЭРЭЛ