| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1709 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 1709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа
улсын яллагч: А.Ариунаа
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дамба
түүний хууль ёсны төлөөлөгч: Л.М
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.И
шүүгдэгч: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт М Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906039011695 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч биеийн байцаалт:
1.шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт М Э, 20 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн дугаар хороо дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
М.Э нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худлаа ярьсан гэх шалтгаанаар зодож зүүн чихний хэнгэрэг нь хальсны цоорол зүүн хацарт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: нь манай хүүгийн хүүхэд буюу ач хүү юм. Манайх бага наснаас нь эхлэн өсгөсөн ганц ач хүү минь юм. Ерөнхий боловсролын дугаар сургуульд орсноосоо хойш анги хамт олныхоо бүх ажилд оролцдог. Хүнээс юм нууж, чаддаггүй, гэнэн цайлган хүүхэд юм. Гэтэл зодуулчихаад орж ирэхдээ өмнөх өдөр нь надад хэлээгүй юм. Эмээ манай найз хүүхдэд зодуулаад чих нь дүнгэнээд толгой нь эргээд байна гэнэ. Тэгэхээр яадаг юм бол гэж асуухаар тэгж болохгүй шүү дээ миний хүү яасан юм бол гэж асуухад чих рүү нь цохисон юм. Тэгсэн чих нь дүнгэнээд салхи сийгээд байгаа юм шиг болж байна гээд манай найз хэлсэн юи. Би хэнгэрэг нь хагарсан байж магадгүй. Их аюултай хагалгаанд ордог юм гэж хэлсэн. Манай ач хүү Э юм хэлэлгүй унтсан. Өглөө босоод толгой нь өвдөөд дотор нь мухай болоод ирсэн. Би яасан юм бэ гэж асуухад эмээ би өчигдөр орой таниас нэг юм асуусан шүү дээ. Тэр зодуулсан хүүхэд чинь би юм гэж хэлсэн. Би хэн зодсон юм бэ гэж асуухад манай дээд ангийн А гээд ах дугаар сургуулийн хүүхдүүдэд худлаа ярьсан гээд сургуулийн гадаа бөмбөг тоглож байхад дуудаад авч яваад сандал дээр очсон. Тухайн газар нь Б, Б хоёр байсан. Тэгээд шууд чи юу гэж худлаа яриад байгаа юм гээд шууд чих рүү алгадсан. Тэгээд тонгойход атгасан гараараа хацар руу нь цохисон. Чих хацар хоёроо бариад тонгойход нь битгий баашилаад бай гээд хөл рүү нь өшиглөсөн гэсэн. Б, Б хоёр болиочээ. Наад бацаан чинь чиний гарын аяыг яаж даадаг юм боль гэж хэлсний хүчинд зодохоо зогсоосон юм шиг байна лээ. Хэрвээ Б, Б хоёр байгаагүй бол миний ач Э яаж зодох байсныг мэдэхгүй байна. Энэ хэрэг явдал болсны дараа утасны дугаарыг нь олоод Э манай хүүхэд холбогдоод манай дүүг гэмтээсэн байна. Танай аав ээжтэй холбогдмоор байна. Эцэг, эхийнхээ дугаарыг өг гэхэд нэг дугаар өгсөн боловч утас нь холбогдохгүй байсан. Дахин холбогдоод энэ дугаар болохгүй байна. Өөр дугаар асуухад нэг дугаар өгсөн. Тэр дугаар руу залгахад ээж нь байсан. Тэгээд ээжтэй нь утсаар холбогдоод танай хүү манай хүүхдийг зодсон байна. Бид нар шүүх цагдаагийн байгууллагад хандах гэж байна гэж хэлэхэд та нар битгий шүүх цагдаагийн байгууллагад хэлээрэй. Би бие муутай хүн байгаа юм. Та нар хүрээд ирээчээ гэж хэлсэн. Бид нар өөрсдөө хохирсон байж гэрийг нь заалгаж байж ээжтэй нь уулзсан. Тэгээд уулзаж байхад ээж нь үнэхээр бие муутай хүн байсан. Би дотроо үнэхээр ээж нь бие муутай юм байна. Миний хүүхдээс ялгаа юу байхав. Бид нарын хохирлыг барагдуулчих юм бол бид нар шүүх цагдаагийн байгууллагад хандахгүйгээр дуусгая гэж бодож байсан. Манай хүүхэд халуураад бие нь өвдөөд байхаар нь их бухимдаж байсан. Тэгээд хоёр гурав хоногийн дараа яръя гээд явсан. Тэгээд бид нар аавд нь хэлье. Аавынх нь утасны дугаарыг өгөөч гэхэд аавгүй хүүхэд гэж хэлсэн. Аавгүй юм байна. Тэгээд ээжийнхээ үгэнд орохгүй байгаа юм байна гэж бодсон. Тэгээд хэд хоног ярих юм болов уу гээд харсан боловч яриагүй. Тэгээд бид нар ээж рүү нь дахин утсаар холбогдоход та нар тэр шүүхдээ өг. Манай хүүхдийг хана, хашаа мөргүүлээд тархийг нь хөдөлгөсөн байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ач хүүгээ дагуулаад цагдаагийн хэлтэс дээр очоод өргөдөл өгсөн юм. Мөрдөгч та нар шууд ирэхгүй яасан юм гэж хэлсэн. Би тэр хүүхдийг цагдаа, шүүхэд шууд өгье гэж бодоогүй юм гэж хэлсэн. Би ач хүүгээ авч яваад Эм Жи Жи чихний эмнэлэгт үзүүлэхэд чихний сонсгол 20 хувь буурсан гэж хэлсэн. Бид нар эмчилгээ хийлгээд халуурч, гүйлгэх нь зогссон. Мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн. Энд хэнгэрэг нөхүүлэх хагалгаа хийлгэх гэсэн боловч аав нь Солонгос улсад байдаг болохоор өөр дээрээ авах гээд чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд оруулж чадалгүйгээр явуулсан. Өнөөдөр надад эмчилгээний зардал гэж 211.500 төгрөг шилжүүлсэн байна лээ. Манай ач хүү Солонгос улсад хагалгаанд орно. Тэгэхээр хагалгааны зардал нэхэмжилнэ гэв.
шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр 12.00 цаг өнгөрөөд сургуулийн хажуугаар явж байтал сургуулийн гадаа Э зогсож байхаар нь дуудсан. Бид хоёр сургуулийн хажуугийн сандал дээр суух гэж байтал Б, Б хоёр бид 2-ыг дуудсан. Бид нар бөөндөө сууж байгаад Э чи хүн дээрлэхээ боль энэ тэнд яах гэж худал яриад хүүхдүүд дээрэлхээд яваад байдаг юм бэ гэж хэлсэн чинь Э би тэгээгүй гээд өөдөөс уурлаад дайраад байсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь алгадаад дахин битгий энд тэнд хүүхдүүд дээрэлхэж байгаарай гэж хэлтэл ер нь тэгж явахад яадгийн гээд инээсэн. Тэгэхээр нь би дахин шилбэрүү нь өшиглөсөн. Гэтэл хажуунаас Б боль боль наадах чинь дандаа худал ярьж явдаг юм байна лээ гээд бид нар явцгаасан. Э тамхи татдаг бага ангийн хүүхдүүдийг дуудаж тамхи нэхдэг гэсэн. Өмнө нь 97 дугаар сургуулийн хүүхдүүдтэй муудалцуулсан байсан гэжээ. /хх-н /
хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 14.00 цагийн орчимд би сургуулийнхаа үүдэнд тоглож байтал одоо 12 дугаар ангид орж байгаа Э ирээд намайг дуудсан ба яваад очтол дагаад яв гэхээр нь би дагаад явтал намайг сургуулийн зүүн талын түшлэггүй ногоон сандалын хажууд очоод чи дээр яаалаа гэхээр нь би яасан юм гэтэл чи 97 дугаар сургуулийханд юу гэж худлаа хуцдаг гэнээ гэхээр нь би яасан юм бэ тэрийгээ хэлээч гэтэл ямар олон үгтэй юм бэ гэж хэлээд зүүн чих рүү алгадсан. Гэтэл миний амнаас цус гарсан чинь миний баруун хөл рүү өшиглөөд хоншоордож гараа атгаж байгаад зүүн хацар луу дахин цохисон. Тэгж байхад Б гэх хүн болиоч ээ наадах чинь чиний гарын аяыг яаж даах юм бэ гэтэл намайг зайл гэж хэлээд хөөсөн. Миний зүүн чихний хэнгэрэг хагарсан, зүүн талын хөл, зүүн талын хацар хөхөрч хавдсан мөн тархи доргисон. Э 2019 оны 6 дугаар сарын эхээр дүгээр сургуулийн урд согтуу ирээд тамхи олж ир пизда минь гэх зэргээр доромжлоод байхаар нь би таны тамхийг би бэлдэх ёстой юм уу гэж хэлтэл дараа чамайг тааралдахаараа ална гээд явсан юм гэжээ. /хх-н 8-10, 12/
гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 20-ний өдөр 13.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 33 дугаар сургуулийн зүүн талын сандал дээр М.Э, Б бид 3 сууж байхад манай сургуулийн 10 дугаар ангийн сурагч Л.Э ирсэн. М.Э Э хандаад чи манай найз охины хувцасыг яагаад авч зугтаагаад байгаа юм бэ гэж хэлээд маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад Л.Э зүүн хацар хэсэгт М.Э баруун гараараа нэг удаа алгадсан. Мөн баруун хөлийн шилбэ хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, баруун гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Тэр үед би Э хандаад болиоч наад хүүхэд чинь чиний гарын аяыг яаж даах юм гэж хэлээд бид явцгаасан. Би хэн нэгэнтэй маргаж хэрэлдээгүй гэжээ. /хх-н 14/
гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би Л.Э 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр таарсан зүйл байхгүй. Харин би 2019 оны 7 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар байрны гадаа тоглоомын талбай дээр Л.Э таарч уулзаад юу хийж байгаа юм бэ гэж асуухад Л.Э волейволын дугуйлангаа тараад явж байна гэж хэлсэн. Түүнээс хойш таараагүй. Өмнө нь 7 дугаар сарын эхээр таархад биед нь ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл ажиглагдаагүй. Бэлтгэлээ тараад явж байна л гэж байсан. Э одоо манай сургуульд сурахгүй байгаа Солонгос улс руу явсан гэж байсан гэжээ. /хх-н 59-60/
гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 11.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн дугаар хороонд байрлах дугаар сургууль дээр байж байгаад гадагш гарахад манай нөгөө ангийн хүүхэд болох Б болон М.Э нар сургуулийн урд сандал дээр сууж байсан. Би тэр хоёр дээр очоод хамт юм яриад сууж байтал Л.Э сургуулиас гарч ирэхэд М.Э түүнийг дуудсан. Э хүрч иртэл Э чи яагаад манай найз охиныг өдөөд байгаа юм бэ гэж асуухад Э уурлаад байх шиг байсан. Тэр үед М.Э Л.Э баруун гараараа чих болон нүүрэн хэсэгт нь нэг удаа алгадсан. Мөн өвдөг хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь Билэгжаргал бид хоёр Э татаад Э чи одоо яв гэж хэлээд явуулсан. Найз охиноосоо болоод л маргаж эхэлсэн өөр зүйл болоогүй гэжээ. /хх-н 61-62/
Д.Э үзүүлсэн ЭМЖЖ эмнэлэгийн баримтууд /хх-н 64-69/
С.И Д.Э хуль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-н 70/
С.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний ач хүү болох Д.Э нь 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр сургууль дээрээ хуралтай гэж хэлээд 13.00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Орой 16.00 цагийн орчимд ирсэн. Гэртээ орж ирээд чих өвдөөд байна гэхээр нь яасан юм гэхэд сургууль дээр байхад манай дээд ангийн ах дуудаад очсон чинь чихрүү алгадсан мөн нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон, хөл рүү өшиглөсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад тэгж байгаа юм гэхэд намайг занаад байдаг юм гэсэн. Тэгээд би хүүхдээ дагуулаад эмнэлгээр явж цагдаад гомдол гаргасан юм. Би хүүгээ дагуулж эмнэлэгт үзүүлээд эмчийн бичиж өгсөн эм болгоныг авч уулгасан гэжээ. /хх-н 71-74/
Д.Э Амбулатороор эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-н 72-78/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 7885 тоот дүгнэлт:
1.Д.Э биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлхгүй гэжээ. /хх-н 16/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 17,18/
Д.Э эмнэлэгт үзүүлсэний зардлын баримтууд/ хх-н 19/
М.Э нас тоолсон баримт, төрсөний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30-31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29 /,
М.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 22/, прокурорын тогтоол /хх-н 23-24/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-27/
М.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 20-21/ зэрэг болно.
М.Э нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар сургуулийн үүдэнд Д.Э дугаар сургуулийн орчимд манай найз охиныг өдлөө гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж улмаар түүний зүүн чих орчимд нь гараараа алгадасанаас зүүн чихний хэнгэрэг нь хальсны цоорол зүүн хацарт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
хохирогч Д.Э ...намайг сургуулийн зүүн талын түшлэггүй ногоон сандалын хажууд очоод чи дээр яалаа гэхээр нь би яасан юм гэтэл чи дугаар сургуулийханд юу гэж худлаа хуцдаг гэнээ гэхээр нь би яасан юм бэ тэрийгээ хэлээч гэтэл ямар олон үгтэй юм бэ гэж хэлээд зүүн чих рүү алгадсан. Гэтэл миний амнаас цус гарсан чинь миний баруун хөл рүү өшиглөөд хоншоордож гараа атгаж байгаад зүүн хацар луу дахин цохисон. Тэгж байхад Б гэх хүн болиоч ээ наадах чинь чиний гарын аяыг яаж даах юм бэ гэтэл намайг зайл гэж хэлээд хөөсөн. Миний зүүн чихний хэнгэрэг хагарсан, зүүн талын хөл, зүүн талын хацар хөхөрч хавдсан мөн тархи доргисон гэсэн мэдүүлэг.
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 7885 тоот дүгнэлтээр Д.Э биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоожээ. /хх-н 16/
гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... М.Э Э хандаад чи манай найз охины хувцасыг яагаад авч зугтаагаад байгаа юм бэ гэж хэлээд маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад Л.Э зүүн хацар хэсэгт М.Э баруун гараараа нэг удаа алгадсан. Мөн баруун хөлийн шилбэ хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, баруун гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Тэр үед би Э хандаад болиоч наад хүүхэд чинь чиний гарын аяыг яаж даах юм гэж хэлээд бид явцгаасан гэсэн мэдүүлэг /хх-н 14/
гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Э хүрч иртэл Э чи яагаад манай найз охиныг өдөөд байгаа юм бэ гэж асуухад Э уурлаад байх шиг байсан. Тэр үед М.Э Л.Э баруун гараараа чих болон нүүрэн хэсэгт нь нэг удаа алгадсан. Мөн өвдөг хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь Б бид хоёр Э татаад Э чи одоо яв гэж хэлээд явуулсан. Найз охиноосоо болоод л маргаж эхэлсэн өөр зүйл болоогүй гэсэн мэдүүлэг /хх-н 61-62/
шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Э чи хүн дээрлэхээ боль энэ тэнд яах гэж худал яриад хүүхдүүд дээрэлхээд яваад байдаг юм бэ гэж хэлсэн чинь Энхнасан би тэгээгүй гээд өөдөөс уурлаад дайраад байсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь алгадаад дахин битгий энд тэнд хүүхдүүд дээрэлхэж байгаарай гэж хэлтэл ер нь тэгж явахад яадгийн гээд инээсэн. Тэгэхээр нь би дахин шилбэрүү нь өшиглөсөн. Гэтэл хажуунаас Б боль боль наадах чинь дандаа худал ярьж явдаг юм байна лээ гээд бид нар явцгаасан гэсэн мэдүүлэг /хх-н / зэрэг болно.
М.Э нь Д.Э чи хүн дээрлэхээ боль энэ тэнд яах гэж худал яриад хүүхдүүд дээрэлхээд яваад байдаг юм бэ, найз охин яагаад өдөөд байгаа юм гэж хэлж маргаан үүсгэж улмаар түүний зүүн чих орчимд алгадсанаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Л.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч 8 ширхэг хохирлын баримт гаргасаны үнийн дүн нийт 211.500 төгрөг нэхэмжлэсэнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өнөөдөр төлсөн байна. Цаашид чихний хэнгэрэл нөхүүлэх мэс засал хийлгэхэд гарах зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас Э нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагданзүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх М.Э ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У овогт М Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. М.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.Э нь бусдад төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН