Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/202

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.М хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Хохирогч: Т.З 

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Н

Шүүгдэгч: Ш.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ш С холбогдох 191200...... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,,, оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ,, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн механикч эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ундарга ХХК-ний 01-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Ш С /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ш.С нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг 20 дугаар байрны 9 тоотод байх орон сууцыг хохирогч Т.Зд худалдана хэмээн хуурч, 2019 оны 08 дугаар сарын 10-наас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.400.000 төгрөгийн шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүх хуралдааны үед: 

 

Шүүгдэгч Ш.С өгсөн: Би 2018 оны 8 сарын дундуур аймагт байдаг О гэдэг найздаа байраа зарахаар тохиролцсон байсан. Тэгээд намайг аймагт ирэхэд найзын маань боломж болохгүй болоод манай байрыг авч чадаагүй. Тухайн үед байраа зарах талаараа З, А хоёрт хэлж байсан болохоор Ог байр авч чадахаа байлаа гэхээр нь З, А-тай уулзаад байраа зарах талаар санал тавьсан. Гэхдээ яг авч, өгөлцөх талаараа тохиролцоогүй, зугаалгаас ирж байгаад сүүлд болъё гээд явсан. Түүгээд бид хэд Их тамир сум руу зугаалчхаад ирсэн. А бид хоёр багаасаа найзалсан найзууд. Бид хэд зугаалганаас ирж яваад машинтайгаа осолд орсон. Тухайн үед  Згийн машиныг би жолоодож явсан юм. Машиныг нь засуулах гэхэд надад мөнгө байхгүй байсан учраас би Згээс мөнгө авч  машиныг нь янзлуулж байсан. Згийн машиныг аймгаас хот руу авч явахад манай эхнэр, Т.З, бид 3 явсан. Хотод очоод машинаа засварт өгөөд зарим нэг сэлбэг нь олдохгүй Япон руу захиалсан. Би Згийн машиныг засуулах гээд мөнгөгүй байсан учраас мөнгөний хэрэг гарах бүрт З рүү утсаар залгаж мөнгө авч байсан. Тухайн үед Згээс нийт хэдэн төгрөг авснаа сайн мэдэхгүй байна. З өөрөө мэдэж байгаа байх. Би өнгөрдөг өвөл хөдөө ажлаар яваад, утас холбогдохгүй байсан. Тухайн үед З над руу залгаад утас холбогдохгүй болохоор манай ээжтэй утсаар яриад байраа шилжүүлж өгнө гэсэн яасан бэ, танай хүүхдийн утас нь холбогдохгүй байна, надад байраа зарна гээд мөнгө шилжүүлж авсан талаар хэлсэн байсан. Манай ээж намайг байраа зарах гэж байгаа талаар мэдээгүй учир юу яриад байгаа юм бэ гээд манай ээж уурлаж Зтэй маргалдсан байсан. Тэгээд Т.З цагдаад өргөдөл өгсөн байсан гэжээ.

Хохирогч Т.Згийн өгсөн: Снь 2018 оны  8 дугаар сарын эхээр манайд ирээд Ундарга ХХ-ийн ард байрлалтай байраа зарах гэж байгаа талаар хэлж байсан. Тухайн үед 300.000 төгрөг хэрэгтэй байна, байраа зарсныхаа дараа мөнгийг чинь өгчихнө гэхээр нь би 300.000 төгрөг өгсөн. Өмнө нь манай нөхөр найз С талаар ярьдаг байсан. С манайд ирэхдээ амралтаа авчихсан, 2 сар амарна гэж байсан. Тэгтэл байр авах хүн нь боломжгүй болчихлоо гээд байрыг маань худалдаж авсангүй, чи манай байрыг авах уу, сонирхож үзээч гэхээр нь тухайн байрыг нь очиж үзэж хараад авахаар болсон. Сүүлд нь мөнгөний хэрэг байна гээд цувуулж авсаар байгаад өмнөх авсан 300.000 төгрөгтэйгөө нийлээд 2 сая төгрөг авсан. Өмнө нь нөхөр А С ой Өмнөговь аймгийн Цагаанхад гэдэг газар руу хамт явж ажил хийнэ гэж ярилцаж байсан. С надаас мөнгө авахдаа дараа нь байраа чиний нэр дээр шилжүүлээд өгчихнө гэж хэлж байсан. Надаас 2 сая төгрөг цувуулж авсныхаа дараа эхнэртэйгээ хотоос ирээд манай нөхөр бид 4 Архангай аймгийн Тариат сум зугаалгаар явсан. Тухайн үед С миний машиныг барих гээд байсан, би машинаа бариулах дургүй байсан боловч миний түлхүүрийг авчихаад машин барих гээд зүтгээд байсан болохоор нь би машинаа бариулсан. Наашаа ирж байхдаа С машин жолоодож яваад осол гаргасан. Тэгээд С эхнэр, бид 3 хот руу орж миний машиныг янзлуулахаар явсан. С миний машиныг засварт өгчихөөд хаячихсан, би сүүлдээ өөрөө 2 сарын дараа очиж машинаа авсан. Тэгээд салхины шил нь хагарчихсан, толь нь хугарчихсан, бүх гэрэл дохио нь шатчихсан байсныг өөрөө олж авч солиулсан. Сбайраа шилжүүлнэ гээд зөндөө удсан. Надтай утсаар яриад 8.400.000 төгрөгийг цувуулаад авсан. Тэгээд машины засвар дээр засварын хөлсийг өгөөгүй, тэр мөнгөө одоо болтол олж аваагүй. Аав нь байраа шилжүүлж өгнө гэдэг байсан. Ямар ч байсан үлдэгдэл мөнгийг нь шилжүүлнэ гэж байсан. Ээжтэй нь ч би утсаар ярьж байсан, угаасаа манай ахын бие нь тааруухан байгаа өвгөн бид 2 удахгүй очно гэж надтай  ярьсан. Тэгэхээр нь би итгээд байрных нь мөнгийг нь өгч байна гээд цувуулаад 8.400.000 төгрөг өгсөн. Надад одоо 8.400.000 төгрөг авсан талаарх утсаар ярьсан бичлэгүүд нь байгаа. Гэхдээ тухайн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байгаа. Шинэ сэлбэг захиалсан зүйл байхгүй, ганцхан кобуд захиалсан. Бусад эд зүйлийг нь бүгдийг нь хуучин сэлбэгээр сольсон. Дөнгөж орж ирсэн шинэ тэрэг маань баахан сэв, замасктай болоод үлдсэн гэжээ. 

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Т.Згийн өгсөн:.. Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд оршин суудаг бөгөөд миний нөхрийг А гэдэг. Нөхрийн найз болох С гэх залуу 2018 оны 08 дугаар сарын 11-ний үед байх надтай уулзаад би Улаанбаатар хотоос ирээд нийтийн байрны 1 өрөө байр зарахаар ирлээ гэж хамгийн эхлээд уулзсан. Ингээд байр авах хүний мөнгө бүтэхгүй байна гээд намайг байр авах талаар санал тавьсан, хаана ямар байр байгаа талаар асуухад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нийтийн 21 дүгээр байрны 09 тоот буюу нэг өрөө байр байгаа гэж хэлэхээр нь очиж үзсэн чинь хуучны нийтийн байр байсан. Хэдэн төгрөгөөр зарах талаар асуухад 8.000.000 төгрөг өгөөд аваа гэж байсан. Бид хоёр 8,000,000 төгрөгөөр байрыг нь авахаар тохирсон юм. С мөнгөө цувуулж авсаар байгаад 8.400.000 төгрөг болсон. Мөнгөө авснаас хойш утсаа авахгүй Улаанбаатар хот руу зугтааж алга болсон тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Бэлнээр өгсөн дийлэнх мөнгийг нь дансаар өгсөн дансны хуулгыг нь хавтаст хэрэгт тусгасан байгаа. Энэ талаар манай нөхөр А, С найз бүсгүй Б нар мэдэж байгаа өөр хүн мэдэхгүй. 2019 оны 01 дүгээр сард хамгийн сүүлд уулзсан тэр үед мөнгөө авах талаар хэлэхэд өгнө гэсэн байраа өгнө гэж хэлж байсан. Тэр цагаас хойш утсаа авахгүй мөн холбогдохгүй байсаар өдий хүрсэн. Миний зүгээс Сгэх хүнээс мөнгөө гаргуулж авмаар байна найз нөхдийн итгэл үнэмшил гарган 8.400.000 төгрөг залилсанд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн  9-10 хуу/

Хохирогч Т.Згийн дахин өгсөн:..2018 оны 10 дугаар сарын сүүлээр С нь надад үлдэгдэл мөнгөө өгчих мөнгөний хэрэг болоод байна, би ээжид хэлчихсэн чиний нэр дээр байраа шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би С ээжтэй утсаар ярьсан юм. Тэгсэн С ээж надад та хоёрын хооронд мөнгөний асуудал байгаа юм байна, би хүүгээсээ дуулсан, өвгөн бид хоёр удахгүй очно тэгээд байраа шилжүүлж өгнө гэсэн юм. Тэгэхээр нь би ээж нь хүлээн зөвшөөрч байгаа юм чинь гэж бодоод үлдэгдэл 3.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд С шилжүүлж өгнө гэсэн хугацаандаа байраа шилжүүлэхгүй удаад удаа дараа хойш нь тавиад байхаар нь ээжтэй нь ярьсан. Тэгсэн чинь ээж нь уурлаад би байраа 8.000.000 төгрөгт зарахгүй нэмж мөнгө өг наад байр чинь газарт орох гэж байгаа гэхээр нь та ирж шилжүүлж өгнө гэсэн биз дээ гэхэд би байраа зараад С чамаас авсан мөнгийг буцааж өгнө гэсэн юм. Надад мөнгөлөг саарал өнгийн аллион маркийн автомашин байдаг. С хотоос найз охин Б хамт ирээд би найз А аваад бид хэд Тариат сум руу явсан юм. Би тэр үед С машинаа бариулахгүй гэсэн чинь зөрж машины түлхүүр булааж аваад миний машиныг эвдчихсэн юм. Тэрийгээ Сөөрөө сайн мэдэж байгаа. Тухайн үед миний машины салхины шил хагарсан, копуд, урд гупер, 2 талын карлон чихэгдсэн, 2 талын хаалга онгойхгүй болсон, цахилгаан масстай болчихсон, 1 талын толины арын бүрхүүл, урд гуперын сэтиг нь алга болчихсон. Би машиндаа Улаанбаатар хотоос хятад салхины шил авч тавьсан. 2 талын карлон, урд гуперийг замаскдаад хуучныг нь буцааж тавьсан. Угаасаа энэ машинд салхины шилнээс бусад нь хуучин юмыг нь л тавьсан. Би 2018 онд орж ирсэн тэрэг авч байсан. С засварын урьдчилгаа мөнгийг өгсөн. С багцаагаар 2.000.000 гаруй төгрөг гарсан. Тэрнээс илүү гараагүй. Би машиныхаа засварт өөрөөсөө 3.000.000 төгрөг гаргасан. С урд салхины шилийг янзлуулж өгөөгүй, засвар дээр хагас дутуу янзлаад хаячихсан байсан. Би өөрөө очиж машинаа авсан. Тэр засвар дээр копуд, 2 талын гупер, карлон янзлагдсан. Тэр засварын газар нь угаасаа кузов засварын газар байсан. Хэрвээ ориг сэлбэг авч тавиулсан бол 7.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөг болох байсан. Снь эхнэртэйгээ аймагт ирэхээсээ өмнө 2018 оны 08 дугаар сарын эхээр ганцаараа нэг ирсэн. Тэгээд ирэхдээ байраа О гэх хүнд 8.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэж ярьж байсан. С  надаас ирсэнийхээ дараахан 300.000 төгрөг зээлсэн юм. Тэгээд удаагүй О миний байрыг авахаа больчихлоо, чи сонирхохгүй юм уу, энэ байр удахгүй газарт орох гэж байгаа, миний мэдлийн байр байгаа юм, би Цагаан хаданд талбайн инженер хийдэг, 2018 оны 09 дүгээр сард ажил эхэлнэ, тэр хүртэл жаахан мөнгөгүй болчихоод байна. Чи эхний ээлжинд 2.000.000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь цувуулж өгөөд 8.000.000 төгрөгт миний байрыг ав гэсэн. Надад Цагаан хаданд сарын 1.500.000 төгрөгийн цалинтай, хажуугаар халтуур хийгээд мөнгө олдог гээд ярьж байсан болохоор нь байрыг нь авдаг ч байсан үгүй ч байсан боломжийн ажилтай хүн мөнгөө буцаагаад өгчихнө гэж бодсон. Угаасаа манай найз залуу А багийн найз болохоор итгээд мөнгө өгсөн. Би 2.000.000 төгрөг өгчихөөд байрны ордероо шилжүүлчих гэсэн чинь С байрны ордер алга болчихсон байна гэж байсан. Тэгэхээр нь би ордер нөхөж авахад бүрдүүлдэг материалыг асууж сураглаад хэлж өгсөн. Тэгсэн өөрөө Зууны мэдээ гээд сонинд зарлуулаад сонингийн хуулбарыг нь надад өгсөн. Энэ асуудал нь миний машиныг эвдэхээс өмнө болсон асуудал байгаа . Үүний дараахан хотоос найз хүүхэнтэйгээ ирээд миний машиныг эвдчихсэн юм. С нь миний машиныг эвдчихээд хот руу орохдоо надад зууны мэдээ сонин авчирч өгсөн. Тэр сонин дээр байрны ордер гээгдүүлсэн талаараа зарлуулсан байсан. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13  хуу/

Гэрч Б.А өгсөн... Сой 2018 оны 06 дугаар сарын үед танилцсан найз нөхдийн холбоотой хүмүүс, сүүлийн үед уулзаагүй удаж байна. С З нарын хооронд хийгдсэн наймааны талаар би сайн мэдэхгүй байна.  2018 оны 08 сарын үед Снь Архангайд байдаг нийтийн байраа хүнд зарах гээд ирчихсэн байсан тэр талаараа надад ярьж байсан. З гэгчид байраа зарсан талаар сүүлд нь мэдсэн. Хэдээр зарсан талаар би мэдээгүй. Архангай аймагт С нэр дээр байр байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Архангай аймагт амьдарч байхдаа Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нийтийн 21 дүгээр байранд амьдарч байсан. Байр нь хэний нэр дээр байдгийг би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/  

Гэрч П.О өгсөн....манай хүү С2018 оны 12 дугаар сарын сүүлээр байх Архангай аймгаас цааш өөрийн найзууд болох Алтангэрэл, эхнэрийн хамт мөн жижиг тэрэгний жолоочийн хамт явж байгаад автомашин нь осолдсон гэсэн. Тэгээд дараа нь С машиныг нь янзлуулах гээд өөрийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Нийтийн ахуй үйлчилгээний 21 дүгээр байрны 09 тоотод байх өөрийн байрны ордерийг барьцаанд тавьж нийт хэдэн төгрөг зээлснийг мэдэхгүй мөнгө зээлж манай хүү Сосолд орсон автомашиныг янзлуулсан гэсэн. Би С энэ талаар л сонссон өөр мэдэх зүйл байхгүй. С хөдөө явсан гэсэн яг хаашаа явсаныг нь би мэдэхгүй. Уг байр манай нөхөр Ш бид хоёрын нэр дээр байдаг. Тухайн үед С миний картыг авч явсан бөгөөд миний дансаар 2.200.000 төгрөг орж ирсэн. Өөр мөнгө орж ирээгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/ 

Гэрч П.О дахин өгсөн... Би З гэгч хүнтэй уулзаж байгаагүй. Би түүнийг зүс танина. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт байрлах 21 дүгээр байрны 09 тоот байр нь манай нөхөр Ш бид хоёрын өмчлөлийн байр байгаа юм. Манайх уг байрыг худалдан аваад олон жил болж байгаа. Одоо уг байранд хүн амьдрахгүй байгаа. Дээрх байрыг зарна гэрчилгээг нь шилжүүлнэ гэж би Зтэй яриагүй, манай хүү С энэ талаар Зтэй ярьсан гэсэн. Энэ талаараа С надад хэлсэн. Миний өөрийн ашигладаг Хаан банкан дахь 5542100003 тоот дансаар нийт 2.200.000 орчим төгрөгийг байрны төлбөр гэх утгатайгаар хэн нэгэн шилжүүлсэн байсан. Өөр өөр данснаас над руу шилжүүлсэн байсан. Снь 2018 оны 08 дугаар сарын үед Архангай аймаг руу явах үедээ дээрх байрыг барьцаалан хүнээс мөнгө зээлсэн байсан. З нь над руу утсаар ярьж загнаад байсан. З нь надад хэлэхдээ манай хүү Сүрэнхорыг автомашин эвдсэн гээд 15.000.000 төгрөгийг нэхээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/ 

Гэрч У.Б өгсөн.... Би Улаанбаатар хотод оршин суудаг одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Сбид хоёр нэг гэр бүлд амьдардаг хүмүүс байгаа юм. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй.  Манай нөхөр 8.400.000 төгрөг авсан юм шиг байсан, надаас нуугаад байгаа, мөнгө авсан гэсэн хэдэн төгрөг хэзээ авсан талаар сайн мэдэхгүй байна.  С Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 21 дүгээр байрны 9 тоотод нийтийн нэг өрөө байртай гэсэн би очиж үзээгүй хадам ээж, аав нарын нэр дээр байдаг юм шиг байсан. З танай нөхөр чинь байр зарна гээд цувуулаад 8.400.000 төгрөг надаас авсан байраа өгөхгүй байна гэж над руу залгаж байсан. Би сайн мэдэхгүй байна. С утсаар холбогдож асуудлыг шийдвэрлэх талаар би хэлсэн. Манай нөхөр Згээс мөнгө авсан гэж хэлж байсан хэдэн төгрөг авсанаа хэлээгүй. Энэ асуудлыг манай нөхөр мэдэх байх...гэх мэдүүлэг /хх-ийн  58-59 хуу/ 

Гэрч С.О өгсөн...2018 оны 07 дугаар сарын үед Сбайраа 8,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би байрыг нь зээл хөөцөлдөөд бүтэхээр бол авъя гэж хэлсэн юм. Тэгээд миний зээл бүтэхээргүй болохоор нь авахаа болилоо гэж хэлсэн юм. Зүгээр л 8.000.000 төгрөгт зарнаа л гэсэн. Тэгж ингэж өгч авна гэж яригдаагүй. Би зээл бүтвэл сонирхоё л гэж хэлсэн. С тухайн байрыг хэний эзэмшил өмчлөл байдаг талаар надад хэлээгүй, зүгээр зарах гэж байгаа сонирхох хүн байна уу л гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  60-61 хуу/ 

Гэрч Б.Ш өгсөн... Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт байрлах 21 дүгээр байрны 09 тоот байр нь хуучин байр бөгөөд манай эхнэр болох О бид хоёрын өмчлөлийн байр юм. Уг байрыг бид хоёр авч ашиглаад олон жил болж байна, одоогоор уг байранд хүн амьдраагүй байгаа. Манай хүү С Архангай аймагт дээр байгаа байраа зарчих уу л гэж асууж байсан юм. Миний зүгээс бол түүнд шаадлагатай тохиолдолд зарчих л гэж хэлж байсан. Хэнд хэдэн төгрөгөнд зарж борлуулах гэж байгаа талаар мэдэхгүй байна. Би мөнгө төгрөг шилжиж орж ирсэн талаар мэдэхгүй байна. Манай эхнэр О нь З гэгчид байрны гэрчилгээгээ шилжүүлж өгөх талаар ярьсан эсэхийг би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  62-63 хуу/ 

Ш.С гэрчээр өгсөн:.. Би З гэх хүнийг сайн танина. Манай найз А гэх залуугийн эхнэр байгаа юм. Хамаатан садан биш миний зүгээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 21 дүгээр байрны 9 тоот нийтийн нэг өрөө байрыг зарах талаар Зтэй уулзсан. Тэгээд үнэ ханш тэд гэж тохироогүй бөгөөд Зс мөнгө зээлж байгаад 8.400.000 төгрөг болсон байсан. Ингээд зээлсэн мөнгөндөө нийтийн нэг өрөө байраа өгөхөөр болсон юм.  Тус байр миний нэр дээр байхгүй, аав, ээж хоёрын нэр дээр байдаг тул ээж уурлаад тийм хямдхан өгөхгүй гээд шилжүүлж өгөхгүй байгаа. Уг мөнгийг бэлнээр болон дансаар авсан мөнгө авч байсан. Миний Хаан банкны 5212021901, ээжийн 5542100003 дугаарын дансуудаар мөнгө авч байсан нь үнэн. Миний зүгээс 8.400.000 төгрөг Згээс авсанаа хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 08 дугаар сараас хойш цувуулан мөнгө авч байгаад 8.400.000 төгрөг болсон байсан. Би удахгүй төлж барагдуулах болно. Мөнгө зээлсэн нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/ 

Ш.С яллагдагчаар өгсөн:... Манай найз А над руу залгаад О байр сураад байсан. Чи байраа зарах уу гэж ярьсан юм. Тэгэхээр нь би Отой ярьсан. Тэгээд 8.000.000 төгрөгөнд өгч авахаар болоод О мөнгө төгрөг олохыг бодъя гэсэн юм. 2018 оны 08 дугаар сарын дундуур Улаанбаатар хотоос Архангай аймагт найз А уулзаад бид гурав Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаар зугаалж явж байгаад ирсэн. Би тухайн үед уурхайд ажиллаж байгаад ирсэн учраас мөнгөтэй байсан. Згээс мөнгө төгрөг аваагүй. Би З, Анартай зугаалж явж байгаад аймаг дээр ирчихээд Отой ярьсан чинь мөнгө төгрөггүй байр авч чадахгүй нь гэсэн. Тэгсэн чинь А надад чи З асуугаад үзээч гэхээр нь Зд чи манай байрыг сонирхооч манай байр газарт орох сурагтай байгаа гэсэн юм. З надад байр савны нэг их онцын шаардлага алга байна гэж би бодъё л гэсэн. Би зугаалж явж байгаа мөнгөө дуусгачихсан болохоор хот руу буцахдаа З найз нөхдийн хувиар 300.000 төгрөг түр зээлээд явсан. Би мөнгийг нь О байр авчихвал өгчихнө, бүр болохгүй бол өөрөө ажил төрөл хийж байгаад өгчихнө гэж бодоод авсан. 2018 оны 08 сарын сүүлчээр Анамайг эхнэртэйгээ хамт хүрээд ир дөрвүүлээ хамт салхинд гаръя гэхээр нь ирсэн. Бид 4 З саарал өнгийн аллион маркийн машинтай Архангай аймгийн Тариат суманд Хоргын тогоо үзэхээр явж байгаад машиныг нь эвдчихсэн юм. Тухайн үед би машиныг нь барьж явсан. Улаанбаатар хотод засуулаад өгье гэсэн чинь сэлбэгийг нь заавал ориг сэлбэг авч тавина гээд Японоос сэлбэг захиулж авчируулаад Шар хаданд байдаг засварын гаарт аваачиж засуулсан. Би өөрөө мөнгөгүй учраас сэлбэгийн мөнгө, бензин тос, хоол унд гээд бүх зардлыг Зандаа гаргасан. Би Өвөрхангай явж ирээд О байр авахгүй гэхээр нь Зд манай байрыг авах уу гэж хэлсэн. Гэхдээ тухайн үедээ байр саваа үзүүлээгүй. Згийн найз залуу Алтангэрэлийнх манай хажууд байдаг болохоор З үзүүлэлт байхгүй мэдэж байсан. Би 2018 оны 08 дугаар сарын сүүлээр эхнэртэйгээ хамт ирэхдээ Зд шавар энэ тэр уначихсан ийм л байр байгаа шүү дээ гээд үзүүлж байсан юм. Тэр үед З надад байр авах сонирхол алга байна. Дараа тухтай больё л гэж хэлсэн. З, А, манай эхнэр Б бид дөрөв явсан. З, А, Б нар машин тэрэг эвдсэн талаар мэдэж байгаа. Згийн дугаарыг тодорхой сайн мэдэхгүй байна. Хамгийн эхэнд З миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлээд тэрүүгээр нь би бензин тос, замын хоол ундны мөнгийг зохицуулсан. Тэгээд хотод очоод ээжийн данс руу мөн миний данс руу шилжүүлээд авч байсан. Дээрх мөнгийг машины засварт зарцуулсан. Би З байрны гэрчилгээгээ шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг 21 дүгээр байрны 09 тоотод манай аавын нэр дээр байдаг байр байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 68-72 хуу/

Хохирогч Т.Згийн хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 15-46 хуу/  

Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 47 хуу/

Ш.С иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 78 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуу/

Ш.С хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 90-94 хуу/  

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101 хуу/

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 104-105 хуу/ зэргийг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.С холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2019 оны 08 дугаар сарын 10-наас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг 20 дугаар байрны 9 тоотод байх орон сууцыг хохирогч Т.Зд худалдана хэмээн шүүгдэгч Ш.Снь түүнд 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Ш.Снь  дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Хохирогч Т.Згийн өгсөн:.. Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд оршин суудаг бөгөөд миний нөхрийг Агэдэг. Нөхрийн найз болох Сгэх залуу 2018 оны 08 дугаар сарын 11-ний үед байх надтай уулзаад би Улаанбаатар хотоос ирээд нийтийн байрны 1 өрөө байр зарахаар ирлээ гэж хамгийн эхлээд уулзсан. Ингээд байр авах хүний мөнгө бүтэхгүй байна гээд намайг байр авах талаар санал тавьсан, хаана ямар байр байгаа талаар асуухад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нийтийн 21 дүгээр байрны 09 тоот буюу нэг өрөө байр байгаа гэж хэлэхээр нь очиж үзсэн чинь хуучны нийтийн байр байсан. Хэдэн төгрөгөөр зарах талаар асуухад 8.000.000 төгрөг өгөөд аваа гэж байсан. Бид хоёр 8,000,000 төгрөгөөр байрыг нь авахаар тохирсон юм. Смөнгөө цувуулж авсаар байгаад 8.400.000 төгрөг болсон. Мөнгөө авснаас хойш утсаа авахгүй Улаанбаатар хот руу зугтааж алга болсон тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн  9-10 хуу/

Хохирогч Т.Згийн дахин өгсөн:..2018 оны 10 дугаар сарын сүүлээр Снь надад үлдэгдэл мөнгөө өгчих мөнгөний хэрэг болоод байна, би ээжид хэлчихсэн чиний нэр дээр байраа шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би С ээжтэй утсаар ярьсан юм. Тэгсэн С ээж надад та хоёрын хооронд мөнгөний асуудал байгаа юм байна, би хүүгээсээ дуулсан, өвгөн бид хоёр удахгүй очно тэгээд байраа шилжүүлж өгнө гэсэн юм. Тэгэхээр нь би ээж нь хүлээн зөвшөөрч байгаа юм чинь гэж бодоод үлдэгдэл 3.600.000 төгрөгийг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13  хуу/

Гэрч Б.А өгсөн...СЗ нарын хооронд хийгдсэн наймааны талаар би сайн мэдэхгүй байна.  2018 оны 08 сарын үед Снь Архангайд байдаг нийтийн байраа хүнд зарах гээд ирчихсэн байсан тэр талаараа надад ярьж байсан. З гэгчид байраа зарсан талаар сүүлд нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/  

Гэрч П.О өгсөн....манай хүү С2018 оны 12 дугаар сарын сүүлээр байх Архангай аймгаас цааш өөрийн найзууд болох А, эхнэрийн хамт мөн жижиг тэрэгний жолоочийн хамт явж байгаад автомашин нь осолдсон гэсэн. Тэгээд дараа нь С машиныг нь янзлуулах гээд өөрийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Нийтийн ахуй үйлчилгээний 21 дүгээр байрны 09 тоотод байх өөрийн байрны ордерийг барьцаанд тавьж нийт хэдэн төгрөг зээлснийг мэдэхгүй мөнгө зээлж манай хүү С осолд орсон автомашиныг янзлуулсан гэсэн...тухайн үед Сминий картыг авч явсан бөгөөд миний дансаар 2.200.000 төгрөг орж ирсэн. Өөр мөнгө орж ирээгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/ 

Гэрч П.О дахин өгсөн...Миний өөрийн ашигладаг Хаан банкан дахь 5542100003 тоот дансаар нийт 2.200.000 орчим төгрөгийг байрны төлбөр гэх утгатайгаар хэн нэгэн шилжүүлсэн байсан. Өөр өөр данснаас над руу шилжүүлсэн байсан. Снь 2018 оны 08 дугаар сарын үед Архангай аймаг руу явах үедээ дээрх байрыг барьцаалан хүнээс мөнгө зээлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/ 

Гэрч У.Б өгсөн.... З танай нөхөр чинь байр зарна гээд цувуулаад 8.400.000 төгрөг надаас авсан байраа өгөхгүй байна гэж над руу залгаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  58-59 хуу/ 

Гэрч Б.Ш өгсөн... Манай хүү Сл Архангай аймагт байгаа байраа зарчих уу л гэж асууж байсан юм. Миний зүгээс бол түүнд шаадлагатай тохиолдолд зарчих л гэж хэлж байсан. Хэнд хэдэн төгрөгөнд зарж борлуулах гэж байгаа талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн  62-63 хуу/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Т.З нь шүүгдэгч Ш.С өөрнийхөө байрыг зарах гэж байгаа хэмээн итгэж, түүнд 8.400.000 төгрөгийг шилжүүлсэн гэх бөгөөд Ш.Снь дээрх байдлыг нь ашиглан түүнээс 2018 оны  08 дугаар сарын 10-наас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд түүнийг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Аймгийн Прокурорын газраас Ш.С бусдаас нийт 8.400.000 төгрөгийг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч ашигласан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Хохирогч Т.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож мөрдөн байцаалтын үед 8.400.000 төгрөгийг нэхэмжилсэн  /хх-ийн 10 хуу/ мэдүүлэг өгсөн, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед 8.400.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд үүнээс 7.973.000 төгрөгийг хохирогч Т.З нь шүүгдэгч Ш.С өгсөн болох нь Ш.С ээж П.Он ХААН банк дахь дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ш.С 7.973.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Зд олгуулж, үлдэх 427.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул 427.000  төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгч Ш.С бусдыг хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.     

 

Шүүгдэгч Ш.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 5 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүний нийтэд тустай ажил хийлгэх ялд нь оруулан тооцож нь зүйтэй байна.    

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

                                            

                                                 ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овгийн Ш С хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С өдөрт 4 цагаас дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнд  оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нь оруулан тооцсугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-оос 7.973.000 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 72 дугаар байрны 10-08 тоотод оршин суух, Б овгийн Т Зд олгож, хохирогч нь 427.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С нь энэ хэрэгт 5 хоног цагдан хоригдсон,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ОТГОНЦЭЦЭГ