Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/01257

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 29 210/МА2026/01257

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 0******* сарын 24-ний өдрийн 197/ШШ2026/10920 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: ... шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилох тогтоол болон шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулаагүй, эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан эрх зүйн баримт бичгүүдийг огт танилцуулаагүй, мэдэгдээгүй нь төлбөр төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, битүүмжилж хураасан хөрөнгөд үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээг хийлгэсэн, талуудад үнэлгээг мэдэгдсэн, гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж тайлбарлан, талууд мэтгэлцжээ.

 

3.Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02246 дугаар шүүгчийн захирамжаар: нэхэмжлэгч ******* 85,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хариуцагч ******* төлж барагдуулах, хариуцагч ******* нь ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, хутагт гудамж, байр, хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ******* нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталжээ. /хх 29-31/

3.2.Уг шийдвэрийг албадан гүйцэтгэхээр олгогдсон 192/ШЗ2025/31358 тоот шүүгчийн захирамж, 192/ГХ2025/03567 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 25250868 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 32/

Талуудын эвлэрлийг баталсан 2025 оны 192/ШШ2025/02246 дугаар шүүгчийн захирамжаас зөвхөн *******ас 85,000,000 төгрөг гаргуулж ******* олгох хэсгээр гүйцэтгэх хуудас хэсэгчлэн олгогдсон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тус гүйцэтгэх хуудсыг биелүүлэхээр ажиллагаа явуулсныг буруутгах боломжгүй. /хх 26, 27/

 

3.3.Албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч *******ас хөрөнгийн тухай мэдүүлгийг авах, төлбөр төлөх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлэх, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг хур системээс гаргуулан авах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4******* зүйлийн 44.2.1-44.2.3, 44.2.5 дахь хэсэгт нийцнэ. /хх 40-56, 61/

Дээрх ажиллагаагаар төлбөр төлөгчийн өмчлөлд улсын дугаартай тээврийн хэрэгслээс өөр хөрөнгө тогтоогдоогүй байх бөгөөд төлбөр авагч талаас тусгагдсан ******* өмчлөлд шилжүүлэн өгөхөөр шүүхийн шийдвэрт тусгагдсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх байгууллага уг хөрөнгөд ажиллагааг явуулжээ. /хх 60, 118/

Улмаар төлбөр төлөгч ******* эзэмшил ашиглалтад байгаа, *******ийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, хутагт гудамж, байр, од байрших, 45 м.кв талбайтай орон сууцыг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 25250868/04 тогтоолоор битүүмжилж, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 25250868/05 тоот тогтоолоор хураан авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 5******* зүйлийн 54.1-д зааснаар гүйцэтгэсэн байна.

Нэхэмжлэгч дээрх ажиллагааны талаар гомдол гаргаагүй тул шүүх гомдлын хүрээгээр шийдвэрлэнэ. /хх 62-63, 64-68, 69-72/

 

3.4.Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч *******ас 265,000,000 төгрөгөөр, төлбөр авагчаас 100,000,000 төгрөгөөр тус тус саналаа өгсөн, улмаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр хариуцагч байгууллагаас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12/255 тоот тогтоолоор -ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д нийцнэ. /73, 74, 75, 76-78/

3.5.Томилогдсон шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 174,730,500 төгрөгөөр тогтоосон, уг үнэлгээний тайланг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4-208/29900, 4-208/29901, 4-208/29902 тоот албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт танилцуулж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг зөрчөөгүй байна. / хх 80-118, 119-123/

 

4.Анхан шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангажээ.

 

4.1.Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд шинжээч үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар өртгийн хандлагын үнэлгээ болон зах зээлийн хандлагын үнэлгээний 2 аргаар үнэлж, тодорхойлсон дүнг харьцуулан судалж зах зээлийн хандлагын үнэлгээнд 100 хувь ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 174,730,500 төгрөгөөр тодорхойлсон байх бөгөөд тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцнэ.

 

4.2.Нэхэмжлэгч үнэлгээ зах зээлийн ханшаас хэт бага гэх тайлбараа нотлоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцэхээс гадна шүүх өөрийн санаачилгаар нэмэлт болон дахин шинжээч томилох замаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээ үндэслэлтэй эсэхийг тогтоох ажиллагааг гүйцэтгэх учиргүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.3.Түүнчлэн нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийн үнэлгээг эс зөвшөөрвөл мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Хэргийн 122-123 дахь талд авагдсан баримтаар нэхэмжлэгчид үнэлгээний тайланг 4-208/29902 тоот албан бичгээр мэдэгдсэн, тухайн баримтын доод талд тэрээр 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэмээн мэдэгдлийг хүлээн авсан огноог баталгаажуулсан байхаас гадна энэ талаар шийдвэр гүйцэтгэгч мөн өдрийн тэмдэглэл хөтөлж баримтжуулсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсэг үндэслэлгүй.

 

5.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 0******* сарын 24-ний өдрийн 197/ШШ2026/10920 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

 

О.ОДГЭРЭЛ