Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 47

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Хохирогч С.Ш

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овгийн Ц.Б-д холбогдох 201415000227  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,******* овгийн Ц.Б

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ, давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан орон байранд нэвтэрч 2014 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Л.Д-н гэрт нэвтэрч эмэгтэй цүнх, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бэл, мөнгөн хормойн боолт, 2 ширхэг сувдан даруулга, мөнгөн зуузайтай амгай, дунд гарын шүрэн толгойтой хөөрөг, гуулины хольцтой мөнгөн цөгц хулгайлж 6825000 төгрөгийн,

2015 оны 04 дүгээр сарын 01-ний орой С.Ш-н гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, цагаан хаш хөөрөг, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг даалин, шахуурга, зэс домбо, 4 метр торго хулгайлж 2118000 төгрөгийн,

2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Ж гэрт нэвтэрч мөнгөн аяга, манан хөөрөг, мөнгөн бүс, даалин, хөөрөгний толгой хулгайлж 430000 төгрөгийн,

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Т.А-н гэрт нэвтэрч Агар зандан модон аяга, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, монетон ээмэг, 2 ширхэг мөнгөн бугуйвч, мөнгөн бугуйн цаг, мөнгөн гинж, мөнгөн хослол, цүнх, 7 ширхэг эмэгтэй мөнгөн товч, 5 ширхэг эрэгтэй мөнгөн товч, мөнгөний цуглуулга, 6 ширхэг зоосон мөнгө, ус буцалгагч хулгайлж 3.952.000 төгрөгийн,

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд Ц.С-н амбаарт нэвтэрч эмээл, болор архи хулгайлж 3020000 төгрөгийн,

2016 оны 04 дүгээр сард С.Р-н гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 20 кг борц хулгайлж 580000 төгрөгийн,

2016 оны 07 дугаар сарын 09-ны шөнө Г.Ц-н гэрт нэвтэрч Богд лам нэртэй гуулин цутгамал бурхан хулгайлж 2500000 төгрөгийн,

2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд өдөр Д.Г-н гэрт нэвтэрч Acer брэндийн Notebook, хөөрөг, мөнгөн аяга, эрэгтэй хүний 2 ширхэг дээл, эмэгтэй дээл, ус буцалгагч, түрийвч, 3 ширхэг мөнгөн гинж, мөнгөн ээмэг, 5 лан мөнгөний цуглуулга, шатар, флаш, 0.5 гр хараа архи, цахим үнэмлэх зэрэг эд зүйл хулгайлж 2171300 төгрөгийн,

2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Ч.Э-н гэрт нэвтэрч эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, BAZ нэртэй Notebook хулгайлж 1950000 төгрөгийн,

2016 оны 04 дүгээр сард А.Б-н гэрт нэвтэрч эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, 17 ширхэг дээлийн мөнгөн товч, эрэгтэй мөнгөн бөгж, 0.75 гр Экс архи, жинсэн өмд хулгайлж 2853900 төгрөгийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 50-13 тоотод оршин суух иргэн Р.Н-н гэрт нэвтэрч мөнгөн маанийн үсэг, эрэгтэй хүний түрийтэй гутал 1 хос зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1600000 төгрөгийн,

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр С.Х-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч Эл Жи брэндийн 49 инчийн зурагт 1 ширхэг, зурагтын нүдний шил 4 ширхэг, эрэгтэй хүний пойлоосон материалтай бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1745000 төгрөгийн,

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 30-нд шилжих шөнө Б.Б-н хувийн сууцанд нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, их сургуулийн ромбо тэмдэг 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 565000 төгрөгийн,

-ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.Э-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч цэнхэр торгон өнгөтэй, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, эрэгтэй хүний дээлийн эсгэсэн хурганы арьс 1 ширхэг, ямааны мах 15 килограмм зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1567500 төгрөгийн,

2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 24-нд шилжих шөнө Ц.О эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурганы арьсан дээл 1 ширхэг, хутга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2320000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө Г.Г гэрт нэвтэрч “Тошиба” брэндийн 32 инчийн LCD зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлж 400000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 19-03 тоотод оршин суух иргэн Ё.Б-н эзэмшлийн гэрт нэвтэрч модон гуутай цутгамал шармал бурхан 3 ширхэг, цөгц 1 ширхэг, таваг 1 ширхэг, эрх 1 ширхэг, даллаганы уут 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 3275000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр И.Г-н гэрт нэвтэрч "Skyworth" брэндийн 40 инчийн зурагт 1 ширхэг, индукцэн плитка 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1000000 төгрөгийн,

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн М.Б-н эзэмшлийн байшинд нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, Acer маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн бүс 2 ширхэг, “Бамбар” зайрмаг 60 ширхэг, “Стандарт” зайрмаг 30 ширхэг, сурагчийн цүнх 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн өмд, цамц, малгай тус бүр 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхгийг тус тус нууцаар, хууль бусаар авч 2996300 төгрөгийн,

2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний зулхай дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний ноосон жалетка 1 ширхэг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний булган ороолт 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, хүүхдийн жалека 2 ширхэг, эрэгтэй хүүхдийн майк 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 0.5 литрийн шилтэй архи 1 ширхэг, улаан шонхор нэртэй тамхи 2 хайрцаг, чихрийн цуглуулга 1 хайрцаг, зурагтын хүлээн авагч 1 ширхэг, Амлоденк нэртэй даралтны эм 1 хайрцаг, Нольпаза нэртэй ходоодны эм 1 хайрцаг, үйлний хайч 1 ширхэг, бэлэн 10000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1403800 төгрөгийн,

2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Ц.Я-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар, нэвтэрч мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний монетен гинж 1 ширхэг, эмэгтэй хүний монетен бөгж 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1160000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, нийт 44432800 төгрөгийн хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “....Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна. Хөнгөн ял оноож өгнө үү” гэв.

Хохирогч С.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Би гадуур хуралд суучихаад 11 цагийн орчимд гэртээ ирэхэд гэр доторх эд зүйлсийг сандраасан байсан. Би арын хашааны Ганаа гэх хүнд хэлж цагдаад дуудлага өгсөн. Манайх өмнө нь хулгайд эд зүйлээ алдаж байгаагүй. Хэд хоногийн дараа цагдаагаас яриад манайхаас хулгай хийсэн хүнийг олсон гэсэн. Тухайн үед манай гэр түгжээгүй байсан юм. Манай гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, цагаан хаш хөөрөг, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг даалин, шахуурга, зэс домбо, 4 метр торго зэрэг эд зүйл алдсан. Хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Л.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Баруун талын авдар дотор байсан цагаан өнгийн эмэгтэй цүнхтэй мөнгөн эдлэлүүд алдагдсан байна. Эмэгтэй хүний цагаан цүнх нь урт оосортой, хуучин цүнх байсан юм. Цүнхний амсар дээр нь ягаан өнгийн чернилээр 8а анги дурсгав гэсэн бичсэн байгаа. Цүнхэн дотор хутганы цул мөнгөн бэхэлгээгүй цулгуй, морины толгойтой, мөнгөн зуузайтай, амгай зуузайн дээрээ хөндлөн морины толгойтой, даавуунд боолттой хормойн боолт товруугүй хээтэй /ромбо хэлбэрийн өлзий хээтэй/, эмэгтэй хүний үсний хос сувдан даруулга 2 ширхэг нэг нь том нэг нь жижиг хүрээ нь алтан, алтан шармал цул мөнгө, даавуун дотор
боосон зоосон мөнгөнүүд байсан. Мөн тэр авдран дотор малгайн доогуур байсан 3 ширхэг мөнгөн аяга алдагдсан байна. Хамгийн жижиг аяга нь цулгуй хуучин, шар өнгийн тагштай аяга байгаа, нэг нь дунд гарын Дарьганга аяга хүрэн өнгийн тагштай, тагшин дээрээ хагарсан, ёроол нь цагаан өнгөтэй, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, амсар дээр нь Ерөнхий боловсролын сургууль дурсгав гэсэн бичигтэй байгаа юм. Халтар манан хуучин цагийн дунд гарын хөөрөг. Нимгэн, намхан цайвар ягаан гэмээр ч юм шиг шүрэн таглаатай хөөрөг, мөнгөн цөгц жаахан гуулины хольцтой, том цөгц байгаа юм. Харахад жаахан шармал юм шиг, сууриараа жаахан гилжийсэн, дээд
талын нарийн бүслүүрээр нь хар өнгийн нойлын утсаар ороосон байгаа юм. Би цөгцөө харвал танина...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 26-27 хуудас/,

Гэрч А.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Өчигдөр буюу 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цагийн орчим гэрийг нь харахад цоожтой байсан. Түүнээс хойш хараагүй хоносон. Би хулгай орсон гэдгийг нь мэдээгүй, гэртээ байж байтал Л.Д эгч хөдөөнөөс ирээд гэрт хулгай орсон талаар манайд ирж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29 хуудас/,

Гэрч Н.С-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би хөдөө мал малладаг юм. 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг єнгєрч байхад ээж Л.Д-н хамт мотоцикльтой сумын төвд байх гэртээ ирсэн юм. Тэгтэл гэрийн хашааны хаалганы цоож байхгүй, гэр лүүгээ дөхөөд очиход гэрийн тав, цоожийг сугалж аваад гэрийн зүүн урд талд газар хаясан байсан. Гэрт ороход хойморт байдаг хоёр авдрыг онгойлгоод дотор нь байсан эд зїйлїїдийг гаргаад хаясан байсан. Тэгээд ээж эд зїйлээ бїртгээд эд зїйл алдагдсан гэж цагдаад мэдэгдсэн юм…” гэсэн мэдїїлэг /1хх-ийн 28 хуудас/,

Гэрч Н.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “… Би тухайн үед байхгүй байсан болохоор юу алдагдсаныг сайн мэдэхгүй байна. Мөнгөн аяганууд, хормойн боолт, гуулин цөгц, сувдан даруулга 2 ширхэг, ээжийн цагаан өнгийн хуучин арьсан, цахилгаантай цүнх зэрэг эд зүйлс алдагдсан байна. Миний мэдэхээр. Өөр бусдыг нь санахгүй байна. 2014 оны 08 дугаар сарын эхээр л хулгай орсон санагдаж байна, өдрийг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 41 хуудас/,

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Би 3 дугаар багийн  Засаг дарга болоод 5 жил болж байна. Манай судалгаанд Ц.Б нь бага боловсролтой гэж бүртгэгдсэн байдаг. Сумандаа оршин суудаггүй. Надтай уулзаж байгаагүй. Манай багийн харьяанд явж байгаа. Манайхаас хасалтаа хийлгээгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42 хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-8 хуудас/,

Хохирогч Л.Д-н гэрээс эд зүйл хулгайлсан гэх мэдүүлгийг газар дээр  нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 34-37 хуудас/,

Шар өнгийн утастай, улаан өнгийн эрхи 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 38-39 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ий 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08/08 дугаартай: Л.Д-н өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 6825000 төгрөг гэж дүгнэж байна...гэсэн дүгнэлт /1хх-21-23/,

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн ”...Би 2014 оны 08 дугаар сарын 06, 07-ны өдрийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс ганцаараа улсын дугааргүй, хар өнгийн Хенсим маркийн мотоцикльтой Баянхонгор аймаг руу явахаар хөдөлсөн. Замдаа Бажийн даваан дээр 0.5 литрийн Харзтай нэртэй архи 1 шилийг авсан байсны талыг нь уучихаад Хайрхандулаан сум ороод үлдсэнийг нь уучихсан. Хайрхандулаан суманд молиго О гэх тархиндаа одоо гэмтэл авчихсан сумын төвд ээжтэйгээ байдаг хүнтэй таараад нэг шил Нутгийн буян архи хувааж уучихаад Баянхонгор аймаг явахаа болиод дөнгөж харуй бүрий болж байсан. Үзэгдэх орчин гайгүй тухайн үед их ч согтчихоогүй байсан, тэгээд сумын төвийн хойд хороололд очоод Доосан гэдэг хятад цоож шиг л санагдсан гэрийнх нь цоожийг төмөр олоод хөшиж онгойлгоод гэрт нь орсон. Гэрийнх нь хойд хэсэгт байх авдран дотроос нь би шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, хуучны мөнгөн аяга 1 ширхэг, нэг очиртой бөгж /шигтгээгүй цул байсан/, намайг харахад тэдний тоононы рамны нэг нь онгорхой байсан. Өөр юм аваагүй. Эмэгтэй хүний цагаан өнгийн хуучин цүнх байсныг аваад авсан эд зүйлээ хийгээд авч явсан тал архиа дээр нь хийгээд тэр шөнөдөө Өвөрхангай аймаг руу буцсан. Буцахдаа замдаа айлаар ороогүй шууд ирсэн. Намайг ирэхэд шөнийн 00-01 цагийн үе болж байсан байх 1-р хорооны буудалд өөрт бэлэн  байсан 27000 орчим төгрөг байсан, тэр үед 5000 төгрөгөөр буудалд ганцаараа хоноод өглөө 10 цагийн орчимд ээлж нь солигдохоор нь гараад зах орсон. Тухайн үед зах бүрэн онгойгоогүй хүн цуглаагүй байсан. Хот хооронд явдаг унааны тэр хавиар эргэлдээд хөдөөний байрын хүнд мөнгөн бөгж, мөнгөн аягануудаа сонирхуулахад бэлэн 500000 төгрөгөөр надаас авсан. Зах гүйцэт онгойгоогүй байсан. Хөдөөний байрын 40 орчим насны эрэгтэй хүн байсан, би урьд нь харж байгаагүй, одоо харвал танина, ахиж тэр хүнтэй би 2016 оны хавар 04 сард зах дээр өвс ачсан портертой явж байхад нь таарсан. Өөрөө ярихдаа Богдын гаралтай, Арцын өвөр хавьцаа нутагладаг гэж ярьж байсан санагдаад байна. Би нэрийг нь санахгүй байна. Би хулгайн эд зүйл гэж хэлээгүй, хэрэв мэдсэн бол тэр хүн авахааргүй хулгай хийхээргүй хүн шиг санагдсан, хотод 2 хүүхэд нь оюутан гээд яриад байсан хүүхдүүд нь оюутны байр түрээслэдэг, захаас ойр зуурын борц явуулдаг гэж байсан, би хүн зараад өг, мөнгөний хэрэгтэй болчихлоо, бөгж нь минийх аяганууд нь хүнийх, машин шүргэчихээд асуудалд орчихоод мөнгөний хэрэгтэй болчихлоо гэж хэлсэн. Тухайн үед хагас сайн өдөр амралтын өдөр байсан. Тэр хүн ломбарданд тавьчихаж болдоггүй юмуу. иргэний үнэмлэх чинь байдаг бол гэхээр нь хагас сайн өдөр ломбард ажилладаггүй. Тохирох үнээр нь авчих гэж хэлээд зарсан. Тухайн үед би архи уугаагүй, цэвэрхэн хувцасласан байсан болохоор хулгай хийхээргүй хүн гэж  намайг харсан байх. Хар өнгийн улсын дугааргүй Хенсим маркийн хятад мотоцикль байсан, би тэр мотоциклийг Налайх дүүргийн гаралтай, аймагт эхнэртэй болж байгаад салаад яваад өгчихсөн Г гэдэг хүнээс бэлэн 50000 төгрөгөөр аваад, Хайрхандулаан яваад ирэхдээ нэг хөдөөний танихгүй залууд 50000 төгрөгөөр зарчихаж байсан. Тэр үедээ би хот руу яваад ахындаа байж байгаад ирж байсан. Би үнэлгээнд дурдагдаагүй мөнгөн бөгж 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний цагаан саарал өнгийн цүнх 1 ширхгийг юмаа хийх гэж авсан. Өөр эд зүйл би аваагүй. Намайг гэрт нь ороход гэрийнх нь тооно гялгараар бүтээсэн нэг хэсэг нь онгорхой харагдсан. Би цоожийг эвдэж дотогш орсон, намайг ороход асаагуурын гэрэлд булган малгай авдрын өмнө хэсэгт харагдаж байсан. Би  малгай авах дургүй болохоороо аваагүй...”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48-49/,

  Хохирогч С.Ш-н мөрдөн байцаалтанд өгсөн “…2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байсан юм. Орой 18 цаг өнгөрөөгөөд театрт хуралд суухаар явсан. Гарахда гэрээ цоожлоод гарсан. Оройн 23 цагийн үед хурал тарсан. Гэртээ ирээд гэрийнхээ хаалгыг онгойлгох гэтэл хаалга онгорхой байсан. Хүү Б-г гэртээ ирээд унтаж байгаа юм байх гэж бодоод гэрлээ асаа гэтэл дуугараагүй.  Гэрлээ асаатал гэрийн хойморт байх авдарнуудыг онгичоод хаясан байсан. ...Гэрийн баруун талын авдран дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс, авдран дээр байсан зэс домбо, жижиг торгон даалинтай, чулуун толгойтой, цагаан өнгийн чулуун хөөрөг, урд ард талд нь Өлзий хээ наасан хүрэн торгон даалинтай, 2 талаасаа нэвт сийлсэн мичний хэлбэртэй шахуурга, бор шарга өнгөтэй, том даргар хээтэй дээлийн 4 метр торго  алдагдсан байна. Үнэлгээний компаниар 2.118.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон байгаа. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. 2 мөнгө аяга нь шинэ цагийн, дунд гарын аяга, ямар нэгэн содон шинж тэмдэггүй, цулгуй аяга байсан. Нэг аяга нь хуучин цагийн, дунд гарын цулгуй мөнгөн аяга байсан. Эмэгтэй мөнгөн бүс нь толин дээрээ болон хээн дээрээ цэнхэр ногоон оюу шигтгээтэй, барзгар хээтэй бүс байсан.Ямар нэгэн содон шинж тэмдэггүй. Домбо нь гуулин бүслүүртэй зэсэн домбо, ирмэг хэсгээрээ гадагш эргэж цөмөрсөн, өндрөөрөө 2 литрийн багтаамжтай. Жижиг торгон даалинтай, чулуун толгойтой, цагаан өнгийн чулуун хөөрөг, урд талд нь өлзий хээ наасан хүрэн торгон дааинтай, 2 талаасаа нэвт сийлсэн мичний хэлбэртэй шахуурга, бор шарга өнгөтэй, там даргар хээтэй дээлийн 4 метр торго байсан. Сүүд үзсэн чинь хар эврэн иштэй, хар эврэн хуйтай, гуулин буйлтай, 35 орчим см-ийн урттай хутга байхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 80-81 хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би “Өв техник” ХХК-нд жолоочоор ажилладаг. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа буухын арай өмнөхөн эмээ өөрийнхөө утаснаас 23 цагийн орчимд манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгөөдөх гэхээр нь би гэр лүүгээ явах замдаа цагдаад дуудлага өгсөн. Намайг гэртээ очиход эмээ хойд талын А ахыг дуудчихсан хамт сууж байсан. Гэрт ороход гэрийн хойморт байх хоёр авдрыг онгойлгоод дотор байсан эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан. Удалгүй цагдаа нар ирж үзлэг хийсэн. Би 1 дүгээр ангид орохоосоо эхлээд л эмээ шоовдорын хамт амьдардаг болсон. Миний мэдэхээр гэрийн хойморт байх авдран дээр байсан домбо, 3 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс, шүүгээний шургуулган дотор байсан миний даалаинтай хаш чулуун хөөрөг, тусдаа даалинтай сармагчин сийлсэн чулуун шахуурга, унинд хавчуулаастай байдаг байсан 35 см орчим урттай хар өнгийн иштэй, хар хуйтай хутга зэрэг алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82 хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 55-57/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №04/07 дугаартай “...Эзэмшигч С Ш, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2ш 260000 төгрөг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 500000 төгрөг, Цагаан хаш, дунд гарын улаан даваа толгойтой, гуулин халбагатай, гуулин нуухтай хөөрөг 80000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс 150000 төгрөг, Даалин 5000 төгрөг, цагаан хаш бичний дүрс бүхи сийлбэртэй шахуурга 300000 төгрөг, даалин 5000 төгрөг, гуулин бүслүүртэй, 2 литрийн зэс домбо 800000 төгрөг, 4 метр торго 18000 төгрөг, нийт 2118000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 86-90 хуудас/,

Хохирогч Б.Ж мөрдөн байцаалтанд өгсөн Хүүхдүүдийн сургуулийн амралт эхэлсэн байсан болохоор бид нар хөдөө малаа төлүүлэхээр явсан.Явахдаа эхнэрийн төрсөн дүү Л-д гэрээ захиж үлдээсэн. Өчигдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дүү Л утсаар манай гэрт хулгай орсон талаар хэлсэн. Манай гэрээс чулуун толгойтой бага гарын манан хөөрөг, хүрэн торгон даалинтайгаа, мөн даалин дотор шармал пивор хөөрөгний толгой байсан. Мөн дунд гарын түрүү үеийн мөнгөн аяга 1 ширхэг, ёроолын хээний цацагны мөнгө нь  бага зэрэг хуурсан, ёроолдоо морины дүрстэй, эмэгтэй мөнгөн бүс бор өнгийн суртай, цутгамал, толины хажуугийн цацгийг хойш нь татаж нүхэлсэн бүс байсан юм.Хөөрөн даалин, хөөрөгний толгойгоо нийлүүлээд 200000 төгрөг, эмэгтэй мөнгөн бүсээ 300000 төгрөгөөр, мөнгөн аягаа 300000 төгрөгөөр, нийт 800000 төгрөгөөр үнэлж байна. ...Үнэлгээний компаниар гаргуулсан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Алдагдсан эд зүйлийг мэдэх хүмүүс нь мэдэх байх, гэхдээ тэр мэднэ гэж хэлж чадахгүй байна. Эхнэрийн мөнгөн бүсийг 10-аад жилийн өмнө худалдаж авч байсан. Хөөрөг нь шинэ цагийн манан хөөрөг, мөнгөн аяга нь шинэ цагийн, дунд гарын мөнгөн аяга байсан.  Аягыг нь манайхыг айл болоод гарахад бэлэглэж байсан аяга байгаа юм.” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 121-123  хуудас/,

Гэрч Д.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн “…2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр П-н хамт малын тэжээл авахаар мотоцикльтой аймгийн төв рүү орж ирсэн юм. Тэгээд малын тэжээлээ авчихаад П-н эгчийнд нь очсон. Бид хоёр шууд хашаанд нь ороод гэрийн ард байх вагончикнийх нь цоожийг онгойлгоод гүзээтэй махыг нь аваад гэр лүү нь оруулах гэтэл гэрийнх нь цоожны цүүг нь татаад хаалгыг нь онгойлгосон байсан. Тэгээд гэрт ортол гэрийнх нь баруун хойно байх авдрыг нь ухаад дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 124 хуудас/,

 Гэрч Д.П-н мөрдөн байцаалтанд өгсөн  “…Би Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хотгорын хоолой гэх газарт эхнэр хүүхдүүдийн хамт мал малладаг юм. Тэр өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би саахалт айлын залуу Ч-н хамт аймгийн төвд өвс, хивэг авахаар мотоцикльтой ирсэн юм. Тэгээд өөрийн төрсөн эгчийнх болох Ц-н гэрт /хүргэн ах Б.Ж/ 17 цаг өнгөрч байхад очсон. Манай эгч Ц-д нөхөр хүүхдүүдийн хамт хөдөө мал малладаг юм. Тэгээд намайг аймгийн төв рүү явахад "...гэрийн хойд талд байрлах вагончикон дотор байх гүзээтэй махыг гэрт оруулаад хөргөгчин дотор хийчихээрэй" гэхээр нь гэрт нь Ч-н хамт ирсэн юм. Би хашаанд нь ороод шууд гэрийнх нь ард байх вагончикных нь цоожийг онгойлгоод гүзээтэй махыг нь аваад гэр лүү нь оруулах гэтэл гэрийнх нь цоожны цүүг нь татаад хаалгыг нь онгойлгосон байсан. Тэгээд гэрт нь ортол гэрийнх нь баруун хойно байх авдрыг нь ухаад дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан. Тэгэхээр нь өөрийн төрсөн дүү болох Л-н гэрт очиж утсаар нь яриулаад цагдаад дуудлага өгүүлсэн юм. Вагончик нь цоожтой байсан, би түлхүүрээр нь онгойлгож орчихоод гэрт нь орох гэтэл гэрийнх нь хаалга онгорхой байсан. Манай төрсөн эгч Ц-н хэрэглэж байсан бүс, хүргэн ах Ж хөөрөг алдагдсан байна. Мөн тэднийх мөнгөн аягатай байсан.” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 125 хуудас/,

Гэрч Д.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Манайх Дэнжийн 19 тоотод оршин суудаг юм. Манай хүргэн ах Ж 9 дүгээр баг Дэнжийн 14 тоотод оршин суудаг. Тухайн үед манай хүргэн ах Ж гэр эзгүй байсан. Гэрт нь хулгай орохоос 7 хоногийн өмнө хөдөө мал руугаа явсан байсан. Тухайн үед хүүхдүүдийн сургуулийн амралт эхэлсэн байсан юм. Би Ж ахын гэрийг харж байсан. Хулгай орохын өмнөх өдөр нь буюу 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр намайг хашааны хаалган дээгүүр нь харахад гэр нь цоожтой байсан. Би хашаанд нь орж хараагүй. Хашаан дээгүүр нь харахад гэрийнх нь цоож харагддаг байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би эргэж очоогүй. Хөдөөнөөс манай ах П ирээд Ж ахын гэрийн ард байх вагончикноос нь мах авч хөргөгчинд нь хийхээр гэрт нь орох гэхэд гэрийнх нь цоожийг эвдсэн байна гээд манай гэрт орж ирсэн юм. Тэгж л би П ахаас Ж гэрт хулгай орсон талаар мэдээд очиж үзэхэд гэрийнх нь цоожны цүүг татаж гэрийн хаалгыг онгойлгосон байсан. Гэрт нь орж үзэхэд гэрийн хойд талд байх авдрын тагийг онгойлгож дотор нь байсан эд зүйлүүдийг гарган хаясан байсан. Тэгээд л цагдаад мэдэгдсэн. Шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс зэрэг алдагдсан байсан. Манай эгч Ц-д нь мөнгөн бүсээ цагаан сараар зүүдэг байсан. Мөнгөн бүсээ Улаанбаатар хотоос 10-аад жилийн өмнө худалдан авч байсан гэсэн.Манай эгчид их удаж байгаа бүс. Тэднийх цагаан сараар мөнгөн аяга хэрэглэж байсан, хөөрөг нь ч гэсэн Ж ахад байсан. Гэхдээ хэзээ хаанаас худалдан авч байсныг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 126 хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн ”...Би 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим санагдаад байна, үд дунд болчихсон байсан, зах дээр архидаж яваад согтуу 9-р баг руу хүргэнийдээ очих гээд явж байтал цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаан дотор гэрэлгүй 2 гэр байсан, хашаан дотор ороод урд талын гэрийн хаалганы цоожийг пошектой үнсэн дээр байсан сков маягийн тахир төмрөөр хөшиж онгойлгож ороод гэрийнх нь зүүн хойд талын авдарнуудын цоожийг цүүтэй нь хамт татаж онгойлгоод гуулин домбо, 3 мөнгөн аяга зэргийг аваад гэрээс нь гарсан. Тэндээс гараад авсан юмнуудаа Өндөрлөгийн наад талын жалган дотор нуудаг газартай тэндээ нуусан. Урьд нь би хүргэнийхээ 10 литрийн бедоныг аваад нууж байсан. Тэнд нуухад хүн олдоггүй юм. Авсан эд зүйлээ тухайн үед зараад дуусгасан. Би эхний орсон айлаасаа гараад хашаан дотроо цэнхэр өнгийн төмөр вагончиктой нэг гэр лүү замаараа явахдаа цүүг нь мушгиад орсон. Авдар дотроос нь элэгдсэн мөнгөн аяга, мөнгөн бүс зэргийг авсан. Эд нараа Өндөрлөгийн жалганд нуусан, дараа нь явуулын хүмүүст хямдхан зараад дуусгасан. Үнэлгээг зөвшөөрч байна.”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 150 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол /1хх-ийн 98 хуудас/,

2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 101-104 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №04/07 дугаартай “...шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 120000 төгрөг, хүрэн манан бага гарын хөөрөг 1 ширхэг 150000 төгрөг, мөнгөн бүс 1 ширхэг 150000 төгрөг, даалин 5000 төгрөг, хөөрөгний толгой 5000 төгрөг, нийт 430000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 131-133 хуудас/,

Хохирогч С.Ш, Б.Ж нарын гэрээс эд зүйл хулгайлсан гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-ийн 141-146 хуудас/,

Хохирогч Т.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн ах маань нас бараад тэгээд шөнө гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан. Тэр өдөр манай гэр 18 цагаас шөнийн 01 цагийн хооронд л эзэнгүй байсан. Хуучны том үндсэн аяга 1 ширхэг, Агар завьяа гэдэг модоор хийсэн, дунд гарын мөнгөн 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, хар өнгийн мөнгөн цаг 1 ширхэг, мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн ээмэгний хослол 1 ширхэг, бэлэн 15000 төгрөг бэлнээр, хар өнгийн түрийвчинд байсан хаягдал мөнгөний цуглуулга, мөнгөн товч 12 ширхэг, дээр үеийн 1 төгрөгийн шар мөнгө 6 ширхэг зэрэг эд зүйл алга болсон. Хуучны том үндсэн аяга нь шаргал өнгөтэй хул аяга, агар завьяа гэдэг модоор хийсэн дунд гарын мөнгөн аяга, гадна талаараа дунд хэсгээрээ мод нь харагддаг дээр үеийн мөнгөн аяга байгаа юм. Жижиг мөнгөн аяга нь их жижигхэн рунк шиг хуучин цагийн аяга байгаа юм. Тэр аяга нь дотор тал нь мөнгө, гадна талыг нь мөнгөлөөгүй. Эмэгтэй монетон бөгж 2 ширхэг, нэг нь бөөрөнхий хэлбэртэй, улаан шигтгээтэй, нөгөөх нь зүгээр ердийн монетон бөгж, монетон ээмэг нь цулгуй бөөрөнхий хэлбэртэй, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, нэг бугуйвч нь улаан шигтгээтэй загасан хэлбэртэй хажуу талдаа гинжин түгжээтэй, нөгөөх нь ногоон шигтгээтэй. Хар өнгийн мөнгөн цаг нь хажуудаа гялтгар шигтгээнүүдтэй...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 164-165 хуудас/,

Гэрч А.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн  “... Манай гэр Арвайхээр сумын 6 дугаар багийн 27-03 тоотод байдаг юм. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай аавын төрсөн ах Б-н бие нь муудаад аав, ээж хоёр эмнэлэг дээр байсан болохоор би гэртээ ганцаараа байж байгаад 18 цагийн үед байшингаа цоожлоод цонхоо хаагаад, хөшгөө татчихаад эмнэлэг явсан юм. Тэр үед хашааны хаалгаа онгорхой орхисон. Аавын ахын бие улам муудаад байхаар нь би эмнэлэг дээр очсон юм. Тэгээд бид нар Б ахынд байж байгаад шөнө 01 цагийн орчимд гэртээ ирсэн чинь гэрт хулгай орсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Манай гэр тэр үед 18 цагаас шөнө 01 цагийн хооронд эзэнгүй байсан юм. ... Цагдаа нар ирсэн хойно эд зүйлээ бүртгэж үзэхэд хуучны том үндсэн аяга 1 ширхэг, Агар завьяа гэдэг модоор хийсэн, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, хар өнгийн мөнгөн цаг 1 ширхэг, мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн ээмэгний хослол 1 ширхэг, 15000 төгрөг бэлнээр, хар өнгийн түрийвчинд байсан хаягдал мөнгөний цуглуулга, мөнгөн товч 12 ширхэг, дээр үеийн 1 төгрөгний шар мөнгө 6 ширхэг, мөн ус буцалгагч зэрэг эд зүйл алга болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 167 хуудас/,

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “... Манай гэр Арвайхээр сумын 6 дугаар багийн 27-03 тоотод байдаг юм. Тэгээд 2015 о.ны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай нөхрийн төрсөн ах Б-н бие нь муудаад ухаангүй байж байгаад өвчнөөр нас барсан юм. Тэгээд бид нар хадам ахынд байж байгаад шөнө 01 цагийн орчимд гэртээн ирсэн чинь гэрт хулгай орсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Манай гэр тэр үед 18 цагаас шөнө 01 цагийн хооронд эзэнгүй байсан юм. Манай охин Б 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18 цаг хүртэл гэртээ байж байгаад гэрээ цоожилчихоод эмнэлэг дээр ирсэн юм. Тэгээд гэр эзэнгүй байхад хулгай орсон байна. Манай гэрээс хуучны том үндсэн аяга нь шаргал өнгөтэй хул аяга, агар завьяа гэдэг модоор хийсэн, дунд гарын мөнгөн аяга, гадна талаараа дунд хэсгээрээ мод нь харагддаг, дээр үеийн мөнгөн аяга байгаа юм. Тэр аяга нь дотор тал нь мөнгө, гадна тал нь мөнгөлөөгүй байгаа. Эмэгтэй монетон бөгж 2 ширхэг. Энэ хоёрын нэг нь бөөрөнхий хэлбэртэй улаан шигтгээтэй, нөгөөх нь зүгээр ердийн монетон бөгж. Монетон ээмэг нь цулгай бөөрөнхий хэлбэртэй, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, тэр хоёрын нэг нь улаан шигтгээтэй загасан хэлбэртэй хажуу талдаа гинжин түгжээтэй, нөгөөх нь ногоон шигтгээтэй, хар өнгийн мөнгөн цаг, хажуудаа гялгар жижигхэн шигтгээнүүдтэй цаг байгаа юм. Мөнгөн хүзүүний зүүлт нь эрэгтэй хүнийх, хавтгай хэлбэртэй, мөнгөн ээмэгний хослол дугуй хэлбэртэй ээмэг, бөгж, гинжний хослол, мөн бэлэн 10000 төгрөг 1 ширхэг, 5000 төгрөг 1 ширхэг, хар өнгийн түрийвчинд цүнх байсан хаягдал мөнгөний цуглуулга, мөнгөн товч 12 ширхэг. Дээр үеийн 1 төгрөгний шар мөнгө 6 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан. Надад сэжиглэж оайгаа хүн байхгүй. Манай байшингаас л бүгдийг нь авсан. Алдсан эд зүйлээ олж авмаар байна, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 169-170 хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн ”...2015 оны намар 09 дүгээр сард санагдаж байна. Арвайхээр сумын 6 дугаар багаас улаан тоосгон байшинтай айлын цонхоор нь ороод үүднийх нь амбаарт байх 2 авдарны доод талаас нь мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, гинж, товчнууд зэрэг эдлэлүүд авсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил хийж байгаад хохирлоо төлнө...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 208 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол /1хх-ийн 153 хуудас/,

 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хэрэг учралын  газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 156-160 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №10/04 дугаартай “...Эзэмшигч Тойдонгийн Алтанхуяг, үнэлгээгээр тогтоогдсон үнэ 3952000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 178-180 хуудас/,

Хохирогч Ц.С-н мөрдөн байцаалтанд өгсөн “…2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр бид хоёр Өвөрхангай аймгийн Баянгол сум руу найранд явсан.Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 05-ны шөнө гэртээ эргэж ирсэн. Гэртээ ирчихээд тухайн үед анзаараагүй юм. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай эхнэр С.Д юм эмхлүүлж явсан чинь амбаарын цоож, цүү, даруулга хазайсан байхыг  харсан байсан. Тэгээд амбаараа онголйгож үзсэн чинь амбаарын зүүн хойд буланд хураасан байсан эд зүйлсээс нэг хайрцгийг шалан дээр буулгаад тавьчихсан байсан. ...Болор гэдэг архи 1 ширхэг, эмээл 6 гялаантай /гурвалжин, дөрвөлжин хэлбэртэй/ хятад цоохор дөрөөтэй, ясан хяртай, хяр нь урд бүүрэгний дунд хэсэгт хугарсан учир залгаж хадаж байсан, эмээлийн загас, бүүрэгний ар талыг хар савхиар битүү хулдаж наасан, мод нь зузаавтар бүүрэгтэй, бүүрэг нь нээх өндөр биш дунд зэрэг, мод нь бор шаргал өнгөтэй, дөрөөний сурны бүрээс нь ногоон өнгөтэй ширээр бүрсэн гөлөмгүй алдагдсан.. “Ашид билгүүн” ХХК-ийн  гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр би өөрт учирсан хохирлоо 3020000 төгрөгөөр үнэлж байна. ” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 220 хуудас/,

Гэрч С.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “... Аав нь Ц.С-д өгсөн нэг хуучин эмээл байдаг. Ясан хяртай, гурвалжин, дөрвөлжин 6 гялаантай, хятад цоохор дөрөөтэй сайхан  эмээл байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 226 хуудас/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Аавд өвөөгөөс дамжин ирсэн гэдгийг мэднэ. Эмээлийн бүүрэг нь намхан дуу ясан хяртай, баавар нь дөрвөлжин, товойлгож хийсэн, дөрөө нь хуучны хятад дөрөө байсан. 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр суманд ээжтэй амбаараа янзалж байхад аавын эмээл нь гөлөмгүй, бусад эд зүйл нь бүрэн, хоёр дөрөөг нь зөрүүлж эвчихсэн амбаарт том цаасан хайрцаганд байсныг харсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 227 хуудас/,

Гэрч С.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр бид хоёр Өвөрхангай аймгийн Баянгол сум руу найранд явсан юм. Тэгэхдээ гэрээ болон хажуу талын жижиг гэр, хойд амбаараа цоожлоод явсан. 2015 оны 10 дугаар сарын 05-ны шөнө гэртээ ирсэн. Тэгээд 2015 10 дугаар сарын 13-ны өдөр амбаарын гадуур юм эмхлүүлж явахад амбаарын даруулга, цүү нь хазайсан байсан. Тэгээд нөхөр Ц.С-д хэлээд бид хоёр гарч амбаараа онгойлгоод дотрох эд зүйлсийг үзэхэд нэг авдарын таг онгойлгоод дотор нь байсан нэг шил “Болор” архийг авсан байсан. Дараа нь бүх эд зүйлсээ бүртгэхэд зүүн хойд талын хамгийн доор цаасан хайрцаганд байсан эмээлийг нь хулгай авсан байсан. Бид хоёрыг 1979 онд гэр бүл болоход хадам аав миний нөхөр С-д чиний эмээл шүү гэж өгч байсан юм.” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 221 хуудас/,

Гэрч Р.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Ц.С-д эцэг, эхээс нь өвлүүлж өгсөн хуучны эмээл байдаг. Содон шинж тэмдгийг нь мэдэхгүй байна. 2014 оны Ц.С-д морь эмээллэчихсэн байхыг нь харсан. Хуучны ясан хяртай, 6 цагаан гялаантай, гялаан нь ховор байдаг гурвалжин гялаантай, бүүрэг намхавтардуу, зузаандуу бүүрэгтэй байсан. Хуучны хүрэн гахай гөлөмтэй, бас хуучны хятад цоохор дөрөөтэй эмээл байсан. Санжидыг ийм эмээлтэй гэдгийг нутгийн ард түмэн  бүгд мэднэ. Ц ах сайн мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 225 хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн ”...2015 оны 10 дугаар сарын эхээр эзэнгүй айлын амбаарын цүүг мушгиж дотогш ороод хайрцаг дотроос нь нэг шил Болор архи, ясан хяртай, 6 гялаантай эмээл байсныг авсан. Эмээл авчихсан болохоор гэр рүү нь ороогүй. Би хотоос ирсэн хүмүүст зарчихсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил хийж байгаад хохирлоо төлнө...”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 244 хуудас/,

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 212-213 хуудас/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  дугаартай “...Ц.С-н гэрээс алдагдсан хятад төмөр цоохор дөрөөтэй ясан хяртай, эмээлийн бүүрэг нь намхан, гөлөмгүй эмээл 3000000 төгрөг, Болор архи 20000 төгрөг, нийт 3020000 төгрөг” гэсэн үнэлгээний хуудас /1хх-ийн 230 хуудас/,

Хохирогч С.Р-н мөрдөн байцаалтанд өгсөн “… 2016 оны 05 сарын 30-ны өдөр би Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд байж байтал манай хүү Л утсаар яриад сумын төвд байдаг гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тухайн үед манай хүү хөдөө хамаатныхаараа дайрчихаад тухайн өдөр гэрийнхээ хаяаг янзлах гэж очтол гэрийн ард талын амбаар дотор байсан ямааны борц алга болчихсон байна гэж хэлсэн. Бас хоёр ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Би 2016 оны 02 сарын сүүлээр цагаан cap өнгөрөөгөөд л сумын төвийн гэрээс явсан. Би аймгийн төвд байсан. Хамгийн сүүлд манай бэр Ц 2016 оны 04 сарын эхээр ямааны борцыг савлах гэж очсон гэсэн. Тэрнээс хойш манай гэр эзэнгүй байгаа. Манай хүү Л Солонгост байж байгаад хэдхэн сарын өмнө ирсэн. 2 ширхэг мөнгөн аяга, 20 кг ямааны борц алдагдсан. 1 мөнгөн аяга нь шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2015 онд манай ажлын газраас намайг тэтгэвэрт гарахад өгч байсан. Нөгөө мөнгөн аяга нь хуучин цагийн жижиг гарын мөнгөн аяга, манай дүүгийнх ээжид өгч байсан…” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 11 хуудас/,

Гэрч М.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд байх эгчийнхээсээ гараад сумын төвд байдаг гэр лүүгээ явсан. Гэртээ ирээд ойр зуурын юм янзалж байгаад гэрийн хойд талд байх амбаар луу ортол төмөр саванд байсан ямааны борц байхгүй байсан. Би тухайн үед бэр эгч Ц хамт явж байсан. Бид хоёр буцаж гэрт ороод мөнгөн аягануудыг үзтэл байхгүй байсан. Би Солонгост байж байгаад сарын өмнө ирсэн юм. Манай ээж гэртээ ганцаараа байж байгаад цагаан сар өнгөрөөгөөд аймаг явсан. Эгч Ц 4 дүгээр сард манайд ирж алга болсон борцыг төмөр саванд хийсэн...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 17 хуудас/,

Гэрч А.Ц мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нөхрийн хамаатны дүү болох Л хамт сумын төв явсан. Сумын төвд Л-н ээж С.Р эгчийнд ирсэн. Ойр зуурын юмыг нь янзлах, гэрийнх нь хаяаг шуух гэж ирсэн. Гэрийн хойд талд байх амбаар луу ортол төмөр саванд байсан ямааны борц байхгүй байсан. Тэгээд борц байхгүй болохоор нь гэрт байсан хоёр ширхэг мөнгөн аягыг үзэхэд байхгүй болчихсон байсан. Нэг мөнгөн аягыг Риймаа эгчийГ тэтгэвэрт гарахад сумын эмнэлгээс өгч байсан. Нөгөө аяга  жижиг гарын арай хуучны аяга байсан. С.Р эгч цагаан cap өнгөрөөгөөд аймаг руу явсан, тэрнээс хойш ирээгүй...” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 18-19 хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн ”...2016 оны 04 дүгээр сарын дундуур Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвд цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаатай, дотроо гэр, ардаа модон амбаартай айл байсан. Гэрт ороод авдран дотроос нь 1 ширхэг мөнгөн аяга, дээрээс нь  жижиг мөнгөн аяга аваад, ард талын амбаараас нь цүүг нь хөшиж дотроос нь ямааны борц авсан. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 40 хуудас/,

2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 1-3 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №06/05 дугаартай “...Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 100000 төгрөг, мөнгөн жижиг аяга 80000 төгрөг, ямааны борц 20 кг 400000 төгрөг, нийт 580000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 23-26 хуудас/,

Хохирогч Г.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “... Манай гэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 18-05 тоотод байдаг. Би 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нь гэртээ байж байгаад оройн 21 цагийн орчимд гэрээсээ гарч хүргэнийдээ очиж хонохоор явсан. Хүргэнийх рүүгээ явахдаа гэрийнхээ хаалга үүдийг түгжээд өрхөө татаж орхиод, гэрийн цоожийг сайтар шалгаад явсан. Тэгээд маргааш өглөө 9 цаг өнгөрч байхад охин Ц.Н-н хамтаар хүргэнийхээсээ гэртээ иртэл гэрийн хаалганы цүүг нь цоожтой хамт суга татчихсан байхаар нь гэр лүүгээ явж ороод эд зүйлээ бүртгэтэл гэрийн баруун хойд талд байрлах хээтэй эрээн авдран дээр байх бурхны гүнгэрвааны баруун буланд байрлаж байсан, надад нагац эхээс үе дамжин ирсэн 14см х 12см-ийн харьцаатай хүрэн улаан өнгийн модон гуутай, гууны будаг нь зарим газраараа халцарсан түүн дотроо 8см х 4см хуучин гуулин /шармал /Богд лам гэх бурхан алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Хуучны Богд лам нэртэй шармал гуулин бурхан, ямар нэгэн эмтэрч сэвтсэн зүйлгүй, тус бурхны гадна талаар хар өнгийн эмжээртэй шар даавуугаар гурвалжилж ороож баримтагласан байсан.” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 53 хуудас/,

Гэрч Ц.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016 оны 07 дугаар сарын 09-ны 20 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 18-5 тоотод амьдардаг ээж Ц-н гэрт очсон. Тэгээд ээж надтай манайд хонохоор болоод гэрийнхээ хаалга үүдийг түгжээд цоож цуургаа шалгаад түлхүүрээ өөрөө аваад явсан. Тэгээд манайд хоноод маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байх үед ээж гэр лүүгээ явсан. Удалгүй над руу ээж залгаад манай гэрийн хаалга цүүг цоожтой нь суга татаад хаячихсан байна гэсэн. Тэгээд ээжийн яваад очтол гэрт нь байсан “Богд лам” гэх нэртэй шармал гуулин бурхан нь алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 54 хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн ”...Би 2016 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Арвайхээр сумын 10 дугаар багаас эзэнгүй, хашаандаа 2 гэртэй айлын зүүн талын гэрийн цүүг нь төмрөөр сугалж ороод цутгамал модон гуутай бурхныг авсан. Би төлбөрийн чадваргүй, ажил хийж байгаад хохирлоо барагдуулна.”гэсэн мэдүүлэг /2хх-ийн 80 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол /2хх-ийн 42 хуудас/,

2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 46-47 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2016 оны 067дугаар сарын 20-ны өдрийн №07/40 дугаартай “...Богд лам нэртэй цутгамал гуулийн бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2500000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 5-62 хуудас/,

Хохирогч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Нөхөр хүүхдүүдийнхээ хамт 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Зүүнбаян-Улаан сум руу явсан юм. Манай гэрт хүн үлдээгүй, гэрээ цоожлоод явсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буюу хагас сайн өдөр манай нөхөр Б аймгийн төв рүү ажлаар ирсэн. Тэгээд гэрээрээ ороод нохойгоо хооллоод гарсан гэдэг.Тэгэхэд зүгээр байсан гэсэн. Бид нар хөдөө байж байгаад2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн орой аймгийн төвд гэртээ ирсэн. Оройн 19 цаг өнгөрч байхад гэртээ ирцгээсэн. Тэгээд гэртээ ортол коридорт байсан толины доод талын шүүгээг онгойлгоод доторх эд зүйлсийг гаргаад хаясан байсан. Том өрөөний шүүгээн дотор байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шүүгээний доод талд байсан эрэгтэй хүүхдийн даавуун дээл, шүүгээн дотор байсан хүүхдийн хөөрөг, эрэгтэй мөнгөн өргөн гинж, эмэгтэй мөнгөн ээмэг 2 хос, эмэгтэй мөнгөн гинж өргөн 1, нарийн нэг 1ширхэг, өрөөсөн ээмэгнүүд, Acer маркийн бор шаргал өнгийн гадартай Notebook, хар өнгийн цүнхтэйгээ, 2 ширхэг флаш, жижиг өрөөнд байсан 2 ширхэг арьсан дээл, авдран дотор байсан жижиг мөнгөний цуглуулгууд, том өрөөнд байсан хүрэн өнгийн эрэгтэй түрийвч 1 ширхэг, түрийвчин дотор байсан Хишигдоржийн цахим үнэмлэх, няравын мэргэжлийн үнэмлэх, том өрөөнд байсан хүүхдийн хөсөгт шатар 1 ширхэг, 0.5 литрийн Хараа архи 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан.” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 101-102 хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Эхнэр бид хоёр зун амарч байсан болохоор хүүхдүүдийн хамт 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Зүүнбаян-Улаан сум руу явсан. Бид нарыг явахад манай гэрт хүн үлдээгүй. Бид явахдаа гэрээ цоожлоод явсан. Би ганцаараа 2016 оны 08 сарын 20-ны өдөр эмнэлэгт хүн эргэхээр Зүүнбаян-Улаан сумаас ирсэн. Тэгээд нохойгоо хооллочихоод оройдоо Зүүнбаян-Улаан сум руу буцсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 22-ны орой аймгийн төвд гэртээ ирээд  хаалгаа онгойлгоод ороход коридорт байсан толины доод талын шүүгээг онгойлгоод доторх эд зүйлсийг гаргаад хаясан байсан. Тэгэхээр нь том өрөө рүү хартал шүүгээн доторх эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан. Мөн жижиг өрөөний цонхны салхивч нь онгорхой, авдар болон шүүгээн дотор байсан эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан. Том өрөөний шүүгээн дотор байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга алдагдсан. Энэ аягыг манай эмнэлгээс надад өгсөн байсан юм. Тэр аяга нь ямар нэгэн содон шинж тэмдэггүй, бичиггүй цулгуй, хээгүй, бор өнгийн тагштай, шинэ цагийн 6-гийн мөнгөн аяга байсан юм. Шүүгээний доод талд байсан манай эрэгтэй хүүхдийн /16 настай хүүхдийн/ даавуун дээл алдагдсан байсан. Уг дээл нь улаан өнгийн даавуун шинэ нимгэн дээл байсан юм. Орчин үеийн загварын дээл байсан юм. Мөн шүүгээн дотор байсан хүүхдийн хөөрөг алдагдсан байна. Тэр хөөрөг нь бор өнгийн чулуугаар хийсэн улаан өнгийн толгойтой хөөрөг байсан юм. 13-14 жилийн өмнө манай хамаатны хүн бэлгэнд өгч байсан юм. Уг хөөргийг савхин хавтаганд хийсэн байсан, хавтагатай нь аваад явсан байсан. Халтар манан хөөрөг байсан. Мөн охин хүү хоёрын мөнгөн ээмэг, бөгж, гинж алдагдсан гэсэн. Acer маркийн бор шаргал өнгийн гадартай Notebook хар өнгийн цүнхтэйгээ алдагдсан байсан. Уг Notebook-г 2014 онд Улаанбаатар хотоос 750000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Жижиг өрөөний авдран дотор байсан 2 ширхэг арьсан дээл алдагдсан байна. Нэг арьсан дээл нь эмэгтэй, улаан өнгийн торготой. шинэ дээл байсан юм. Товч нь товцог зангидсан, эмжээр нь цагаан өнгөтэй байсан. Нөгөө дээл нь миний өмсөж байсан эрэгтэй нударгатай, бор ногоон өнгийн даавуун дээл байсан. Сэлгээтэй ягаан өнгийн товчтой, дээлийн эмжээр нь хар өнгийн пүүсүү эмжээртэй байсан. Мөн авдран дотор байсан жижиг мөнгөний цуглуулгууд алдагдсан байна. Мөнгөний цуглуулга нь төмөр лаазан дотор байсан юм. Мөн том өрөөнд байсан хүрэн өнгийн түрийвч алдагдсан байсан. Түрийвчин дотор хүү Хишигдоржийн цахим үнэмлэх, манай эхнэрийн няравын мэргэжлийн үнэмлэх байсан. Мөн том өрөөнд байсан хүүхдийн хөсөгт шатар, жижиг өрөөний авдран дотор байсан 0.5 литрийн Хараа архи, ус буцалгагч алдагдсан…” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 103-104 хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн ”...2016 оны 08 дугаар сард тоосгон улаан байшинтай айлын цонхоор ороод  Notebook 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, гинж, хурган дотортой дээл 2 ширхэг, энгийн дээл 1 ширхэг, Хараа нэртэй архи зэргийг авч гарсан. Тэгээд зах дээр явж байгаад хүмүүст зарчихсан...”гэсэн мэдүүлэг /2хх-ийн 132 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол  /2хх-ийн 82 хуудас/,

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 85-88 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №08/30 дугаартай “...Ц.Б-н эд зүйлийн үнэлгээ 2171300 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 114-118 хуудас/,

Хохирогч Ч.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Би эхнэр хүүхдийнхээ хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд оршин суудаг. Манай эхнэр Хайрхандулаан суманд ажилладаг болохоор тэр бүр аймгийн төвд байгаад байдаггүй. Манай нэг гэр Арвайхээр сумын 11 дүгээр багийн 111-01 тоотод байдаг. Аймгийн төв дээр гэртээ байж байгаад хулгай орохоос 10 гаран хоногийн өмнө Хайрхандулаан суманд очсон. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай эхнэр болох Б Арвайхээр суманд ажилтай гээд явсан. Тэр өдрийн 17 цагийн орчимд манай эхнэр над руу утсаар яриад гэрт хулгай орсон талаар хэлсэн. Манай гэрээс 2 ширхэг хурган дээл, хүүхдийн Notebook алдагдсан байна. Үнэлгээний компаниар гаргуулсан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 159-160 хуудас/

Гэрч Ч.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 08 дугаар сарын 29-ний орой хөдөөнөөс гэртээ ирэхэд манай бэр Б нь манай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. 2 ширхэг хурган дээл хүүхдийн Notebook алдагдсан байна гэсэн. 2 хурган дээлийг би хийж өгсөн. Notebook  байдаг эсэхийг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 161-162 хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн ”...2016 оны 08 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, шөнө 23 цагийн орчим Арвайхээр сумын 11-р багийн нутгаар явж байгаад эзэнгү блокон хашаатай айл байхаар нь хашааг нь давж ороод гэрийнх нь зүүн хойд талын ханын модыг хугалж дотогш орсон. Гэрийнх нь хойд хэсэгт байх авдран дотроос 2 ширхэг үстэй дээл, орон дээр ил харагдаж байсан нөүтбүүк зэргийг аваад буцаад гэрийнх нь хугалсан ханаар гарсан. Би гэрийнх нь цоожийг онгойлгож чадаагүй, тэгээд гэрийнх нь зүүн ходй хэсгийн ханын модыг хөлөөрөө өшиглөж хугалаад дотогш орсон.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 193 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол  /2хх-ийн 134 хуудас/,

2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 18-141 хуудас/,

Түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2хх-ийн 148-148 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №09/20 дугаартай “...Ч.Э-н эд зүйлийн үнэлгээ 1950000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 174-177 хуудас/,

Хохирогч А.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Би эхнэр 3 настай хүүхдийнхээ хамт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хөдөө яваад 11 хоноод ирсэн. Гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой байхаар нь түлхүүрээр нь хаалгаа онгойлгоод орсон. Тэгтэл гэрийн доторх шүүгээ, авдар сав бүгдийг нь онгичоод хаясан байсан. Гэрийн хойд талын авдран дотор байсан эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг мөнгөн бүс, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, нэг нь 9 ширхэгтэй, нөгөө нь 8 ширхэгтэй 2 дээлийн мөнгөн товч, шигтгээтэй эрэгтэй мөнгөн бөгж, 0.75 литрийн Экс архи зэрэг алдагдсан...” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 216-217 хуудас/,

Гэрч Ч.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Мөнгөн хазаар, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, 2 дээлийн мөнгөн товч, мөнгөн бөгж, 3 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй жинсэн өмд, 1 шил Экс архи алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 218 хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн “...2016 оны 04 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт явж байгаад улаан өнгийн төмөр хаалгатай эзэнгүй гэрийн тооноор ороод мөнгөн хазаар, бүс товч, аяганууд, 1 шил архи зэргийг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 241 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол  /2хх-ийн 195 хуудас/,

2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн  197-200 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №05/10 дугаартай “...А.Бямбаахүүгийн эд зүйлийн үнэлгээ 2853900 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 223-227 хуудас/,

Гэрч З.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 12 сарын үед Ц.Б-тай зах дээр таарахад надад гар утаснууд байгаа гэхээр нь ямар утаснууд юм үзье гээд хамт Шийлэгээ гэх айлаар дөнгөж орчихоод 9 дүгээр багт Б-н хүргэнийд нь очсон. Очиход хүргэн нь эхнэртэйгээ хамт байсан. Тэр үед Дэлдэн гэх /Сэрчиннамжил/ 2 хүнтэй хамт ирээд тэнд 2 шил архи уусан. Тухайн үед надтай Б таарахдаа хүрэн өнгийн түрүүтэй гуталтай байан. Хүргэнийгээ ороо сөхөөдөх, наад доор чинь гутал байгаа гээд гаргуулахад бор шаргал өнгийн үстэй дотортой гутал байсан. Тэрийгээ өсгийг нь янзлуулж өндөрлөнө гэж үзүүлж байснаа буцаагаад орны хөндий рүү хийсэн. Тэгээд архи уучихаад би салаад явсан. Б, Дэлдэн нөгөө 2 хүний хамт такси бариад зах руу орно гээд явцгаасан, тэгэхэд л энэ гутлыг харсан ахиж хараагүй байсан. Тухайн үед бид нарт 10-аад гар утас зарим нь мэдрэгчтэй бусад нь Nokiа маркийн хуучин шинэ холилдсон утаснууд байсан. Намайг нэгийг нь ав гэхээр нь би аваагүй буцаагаад цааш нь цүнхэнд хийчихсэн хаанаас авснаа хэлээгүй...” гэсэн мэдүүлэг. /Зхх-ийн 49  хуудас/,

Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр манайд Б тамхины мөнгөнөөс өгчихмөөр байна, ганц юм уучихмаар байна гээд хар өнгийн DVD тоглуулагч авчирсан, тэрийг нь манай хүүхэд үзэж харах юмгүй гээд байхаар нь 10000 төгрөгөөр би авсан. Дараа нь 2017 оны 02 дугаар сард Цагаан сараас өмнөхөн Цогоо ахаа та гутал авч өмсөхгүй юу, танд таарна ш дээ зарчихмаар байгаа юм гэхээр нь хаана байгаа юм би үзье гэхэд гуанзанд хоол идээд гутлаа тавьчихсан та үзээдэх гэхээр нь эхнэртэйгээ хамт очоод 12000 төгрөгөөр худалдаж авсан. Цагаан сарын дараа 2017 оны 02 дугаар сарын 28-ны үед манайд улаан өнгийн үсний индүү бариад ирчихсэн энийг танд өгчихье гээд манай эхнэрт өгсөн...” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 51 хуудас/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016 оны 08, 09 дүгээр сарын үед манай хүүхэд үзэх юмгүй гээд байсан чинь ахад нь DVD байгаа тэрийг авчирч өгье гэж байсан. Тэгээд манайд хар өнгийн DVD авчирсан дараа нь 2016 оны 11 дїгээр сарын үед Ц.Б манайд ирээд захын баруун талын баруун тийшээ харсан гуанзанд миний гутал байгаа ах, эгч хоёр авбал ав гэхээр нь тэр гуанз руу очиход 12.200 төгрөгөөр хоолонд тавьсан байсан. Тэрийг нь би авсан өөрийнхөө гутал гэж яриад байсан. Үсний машиныг 2017 оны 03 дугаар сард Мартын 8-аас арай өмнөхөн танайд авчирч өгч байгаа юмаа гээд улаан үсний машин авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг. /Зхх-ийн 52 хуудас/,

Гэрч С.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “... Б ах ломбарднаас авсан гээд хуучны үеийн дунд гарын мөнгөн аяга гэрт сууж байсан чинь гарчихаад орж ирэхдээ бариад ороод ирсэн. Надад үзүүлээд 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй хуучны мөнгөн аяга байгаа юм гээд юманд боогоод манайхаас аваад гарсан. Дэлдэн гэх найзтайгаа орж ирэхдээ нэг жижгэвтэр бор өнгөтэй даалингүй шүрэн толгойтой хөөрөг үзүүлээд миний хөөрөг гээд байсан. Б ах би хулгай хийгээд шалгуулж байгаа өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар би ярьчихсан байгаа гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 54 хуудас/,

Гэрч А.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад цагаан өнгийн зоосон мөнгөнүүд гаргаж ирж үзүүлээд байсан би хаанаас авсныг асуугаагүй өөрөө тэр эндээс авсан гэж яриагүй. Мөнгө гуулийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 55 хуудас/,

Гэрч Г.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Цагдаад 7-8 хэрэгт шалгагдаж байгаа гэж байсан. Өмнөговиос аймагт ирчихсэн байхад уулзаад мөнгөн эмээл нуучихсан байгаа зарж чадах уу гэж надаас асуусан. Өндөрлөгт жалганд ойр зуурын юм мөнгөн эдлэл нуучихсан байгаа зарна гэж ярьж байсан. Надад яг үзүүлээгүй. Цагдаад өгөөгүй байгаа гэж тэр ярьж байсан...” гэсэн мэдүүлэг. /Зхх-ийн 57-58 хуудас/,

Гэрч Э.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Ц.Бын үйлдсэн хэргийн талаар мэдэхгүй, цагдаа дээр шалгагдаж байхад 2017 оны 05 дугаар сарын дундуур яг хэдний өдөр байсныг мэдэхгүй байна., намайг чи мөнгөн хазаар байгаа, зарж чадах уу, надад мөнгөн хазаар байна гэж ярьж байсан.өөрөө хазаараа үзүүлээгүй. Би цагдаа дээр хэдэн хэргүүд дээр шалгагдаж байгаа, хэдэн айл ухчихсан юмаа гэж байсан. Өөр тодорхой юм яриагүй.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 56 хуудас/,

Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2-3 жилийн өмнө санагдаж байна. Нэг хар өнгийн хятад хуучин мотоцикль унаад яваад байсан. Хүнээс авсан гэж байсан удалгүй мотоциклио хүнд зарчихсан л гээд байсан...” мэдүүлэг /Зхх-ийн 60 хуудас/,

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №05/51 дугаартай “Лэндс” ХХК-ийн “...Иргэн Ц.Бын унаж явсан гэх “Хенсим” маркийн мотоцикль нь биетээр байхгүй, холбогдох баримт бичиг байхгүй учир үнэлгээ гаргах боломжгүй байна...” гэсэн үнэлгээний тайлан /3хх-ийн 78 хуудас/

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ”... Би 2014 оны 08 дугаар сарын 06, 07-ны өдрийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс ганцаараа улсын дугааргүй, хар өнгийн “Хенсим” маркийн мотоцикльтой Хайрхандулаан сум ороод сумын хойд хороололд байх блокон хашаатай айлд орсон. Уг айлын гэрийнх нь цоож “Доосан” гэдэг хятад цоож байсан шиг л санагдаж байна. Гэрийнх нь хойд хэсэгт байх авдран дотроос нь би шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, хуучны мөнгөн аяга 1 ширхэг, нэг очиртой бөгж /шигтгээгүй цул байсан/ авсан.  Эмэгтэй хүний цагаан өнгийн хуучин цүнхэнд авсан эд зүйлээ хийгээд авч явсан тал архиа дээр нь нэмж хийгээд тэр шөнөдөө Өвөрхангай аймаг руу буцсан. Аймагт ирээд хот хооронд явдаг унааны тэр хавиар эргэлдээд хөдөөний байрын хүнд мөнгөн бөгж, мөнгөн аягануудаа сонирхуулахад бэлэн 500000 төгрөгөөр надаас авсан. Миний унаж явсан мотоцикль одоо байхгүй байгаа Налайхын гаралтай залууд зарчихсан, нэрийг нь ******* гэдэг. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим санагдаад байна, согтуу 9-р баг руу хүргэнийдээ очих гээд явж байтал цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаан дотор гэрэлгүй 2 гэр байсан. Хашаан дотор ороод урд талын гэрт ороод зүүн хойд талын авдарнуудын цоожийг цүүтэй нь хамт татаж онгойлгоод гуулин домбо, 3 мөнгөн аяга зэргийг аваад гэрээс нь гарсан. Тэндээс гараад авсан юмнуудаа Өндөрлөгийн наад талын жалган дотор нуудаг газартай тэндээ нуусан. Дараа нь эхний орсон айлаасаа гараад хашаан дотроо цэнхэр өнгийн төмөр вагончиктой нэг гэр лүү замаараа явахдаа, цүүг нь мушгиад авдар дотроос нь элэгдсэн мөнгөн аяга, мөнгөн бүс зэргийг авсан. ...2015 оны намар 09 сард санагдаж байна Арвайхээр сумын 6-р багаас улаан тоосгон байшинтай айлын цонхоор нь ороод үүднийх нь амбаарт байх 2 авдарны доод талаас нь мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, гинж, товчнууд зэрэг эдлэлүүд авсан. Бүгдийг нь бөөндөж өгсөн, мөнгөн аяга 2ш, үндсэн аяга 1ш, бугуйвч, ээмэг бөгж, товч зэрэг эд зүйл байсан санагдаж байна. ...2015 оны 10 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн ******* сумаас хөдөө эзэнгүй айлын амбаарын цүүг мушгиж дотогш ороод хайрцаг дотроос нь нэг шил Болор архи, ясан хяртай, 6 гялаантай эмээл байсныг аваад хулгайлсан. Эмээл авчихсан болохоор гэр рүү нь би ороогүй. Эмээлээ би 2016 оны өвөл 12 сард нэг танихгүй хөдөөний байрын хүнд зарчихсан, энэ талаар би сүүлд нь Доржпүрэв гэх нэг нутгийн гаралтай залууд эмээл байгаа гэж хэлж байсан, үзүүлж байгаагүй. ...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр яг хэдний өдөр байсныг би санахгүй байна Арвайхээр сумын 10-р багаар тэнэж яваад улаан хүрэн өнгийн төмөр хаалгатай хашаатай гэрийн тооноор дотогш ороод эрэгтэй эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн хазаар, мөнгөн товчнууд, мөнгөн аяга 3 ширхэг, улаан хув шигтгээтэй мөнгөн бөгж, эрэгтэй хүний жинсэн өмд, нэг шил Экс нэртэй архи зэргийг цамцандаа боогоод буцаж тооноор нь гараад явсан. 2016 оны 04 дүгээр сарын дундуур яг хэдний өдөр байсныг би мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвд цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаатай дотроо нэг гэр, ардаа модон амбаартай айл байсан. Гэрт байх авдран дотроос нэг мөнгөн аяга, дээрээс нь жижиг мөнгөн аяга аваад ард талын модон амбаараас цүүг нь хөшиж дотроос нь ууттай ямааны борц авсан. Өөр эд зүйл би аваагүй. ...2016 оны 08 дугаар сард хэдний өдөр байсныг би санахгүй байна, хашаан дотроо тоосгон улаан байшинтай айлын байшингийнх нь баруун талын порчикийг түлхэж дотогш орсон. Тухайн үед харанхуй байсан жожголконы гэрэл тусгаж явсан. Нэг нөүтбүүк, эмэгтэй хүний мөнгөн ээмэг гинж, хурган дотортой 2 ширхэг, энгийн 1 ширхэг дээл, Хараа нэртэй архи зэргийг нь аваад буцаж цонхоороо гарсан. Өвөл 12 сарын үед би дээл, нотебүүк зэргийг нь зах дээр явж байгаад хөдөөний хүмүүст үнэ тохироод зарчихсан. ...2016 оны 08 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Шөнө 23 цагийн орчим Арвайхээр сумын 11-р багийн нутгаар жаахан архи уучихсан халамцуу харих гээд ганцаараа алхаад явж байсан, тэгээд эзэнгүй блокон хашаатай айл байхаар нь хашааг нь давж ороод гэрийнх нь зүүн хойд талын хананы модыг хугалж дотогш орсон. Гэрийнх нь хойд хэсэгт байх авдран дотроос 2 ширхэг үстэй дээл, орон дээр ил харагдаж байсан нотебүүк зэргийг буцаж гэрийнх нь хугалсан ханаар гаргаад өөрөө тэрүүгээрээ буцаж гарсан.  ...Би 2016 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Арвайхээр сумын сумын 10 дугаар багаас эзэнгүй хашаандаа 2 гэртэй айлын зүүн талын гэрийн цүүг нь төмрөөр сугалж гэр дотроос нь бурхны гуун дээр нь байсан цутгамал модон гуутай бурхан байсныг хулгайлж авсан.  Сүүлд нь хулгай хийсэн зарим эд зүйлээ хүнд үзүүлж байсан. Заримд нь хэлж байсан. С, Д гэх найзууддаа би хулгай хийсэн талаараа ярьдаг байсан. Д-т 9-р багаас авсан домбоо би үзүүлж байсан. Мөнхбаяр гэх 9-р хороонд байдаг хүнд би 6-р хорооноос Алтанхуягийн гэрээс авсан зоосыг үзүүлж байсан. ... Би хулгай хийхдээ гарын мөрөө үлдээхгүйн тулд ханцуйгаараа жийрэглэж эд зүйл авдаг байсан. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. Би хэргээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн...”гэсэн мэдүүлэг /3хх-ийн 80-84 хуудас/,

Хохирогч И.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн  "...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотоос нөхөр бид хоёр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байхгэртээ ирсэн. Тэгэхэд бол манай гэр зүгээр байсан. Тэгээд тэр өдрөө ******* сум руу хөдөө гэрлүүгээ явсан ба 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр намайг Арвайхээр сумын 2 дугаар баг 15-08 тоотод байх гэртээ эргэж ирэхэд манай гэрт

хулгай орчихсон байна гэж хажуу талын айлын хүмүүс хэлсэн. Тэгээд надад нэг цагдаа хүний дугаарыг өгсөн. Энэ хүн танай гэрт ирж үзчихээд явсан. Хүмүүсийг нь ирэхээр нь энэ дагуур руу залгаж хэлээрэй гээд утасныхаа дугаарыг өгчихөөд явсан байхаар нь би тэр дугаар руу нь залгаж дуудсан юм. Манай гэрээс тухайн үед хулгайч ороод 40 инчийн зурагт, индукцэн плитка зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан. Өөр эд зүйл алга болоогүй.  Зурагтаа буцааж авсан, одоо индукцэн плитка алдагдсан олдоогүй байгаа. 100000 төгрөгөөр үнэлэгдсэн, уг үнэлгээгээр эд зүйлээ нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /4хх-ийн 15-16, 17 хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 5-8 хуудас/,

Ц.Б-с “хар өнгийн, Skyworth гэсэн бичигтэй хавгтай дэлгэцтэй LCD зурагтыг” 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 9-10 хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хохирогч И.Г-д “хар өнгийн, Skyworth гэсэн бичигтэй хавгтай дэлгэцтэй LCD зурагтыг” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-ийн 11 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №08/57 дугаартай: "Хохирогч И.Г-н гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 1000000 төгрөгөөр үнэлэв" гэсэн үнэлгээний тайлан /4хх-ийн 24-25 хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 27-нд Арвайхээр сумын 2 дугаар багт цэнхэр өнгийн, хойшоо харсан хаалгатай, питонон хашаатай, хашаандаа цагаан өнгийн байшин, гражтай айл байсан. Би өдөр орсон ба байшингийн хаалга нь онгорхой байхаар нь ороод телевизор, индукцэн плитка зэрэг эд зүйл аваад хүнс бараан зах руу явсан. Ингээд би зах орох замдаа плеткыг нь эмэгтэй, эрэгтэй 2 хүнд 30000 төгрөгөөр зарчихаад цаашаа явж байгаад цагдаа Цогтбаяртай таараад хураалгасан. Би хүний юм зарах гэж явж байна гэж хэлээд өгчихсөн юм.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 31 хуудас/,

Хохирогч Р.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “..2017 оны 02 дугаар сарын 01-ний орой 18 цаг өнгөрч байх үед би гэрээ түгжээд ажил явдал гарчихаад ахындаа очиж хоноод маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өглөө 08 цагийн үед гэртээ

ирж хувцсаа солих гээд иртэл гэрийн хаалга цоожгүй байхаар нь дотогшоо ороход цоож түлхүүрийг нь дөрвөлжний ард хаячихсан, гэр доторх бүх зүйлийг сандаачсан, бурхан дээр байсан маанийн үсэг байхгүй, мөн миний шинэ түрийтэй гутал алга болсон байсан. Мєнгєн, цутгамал, хэмжээ нь 5х0.6х8см орчим хэмжээтэй, маанийн 6 їсэг, дээд хоёр талдаа сэнжтэй, голдоо бага зэргийн товойлттой, маанийн үсгийн доод ёроолоор нарийн эмжээр ховилтой. 1 хос түрийтэй өвлийн ээтэн загварын 42 размерын, шар хүрэн өнгийн, утсан хээтэй, шинээрээ өмсөөгүй байсан гутал зэрэг эд зїйл алдагдсан байна.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 56 хуудас/, 

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /4хх-ийн 39 хуудас/,

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 41-43 хуудас/,

Яллагдагч Ц.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 44-45 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №02/08 дугаартай: "Хохирогч Р.Н-н гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 1600000 төгрөгөөр үнэлэв" гэсэн үнэлгээний тайлан /4хх-ийн 67-68 хуудас/,

Хохирогч С.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай хадам ээж Норжмаа аймгаас манай хүү Б-тэй хамт Уянга суманд ирэхэд нь гэр зүгээр байна уу гэж асуухад зүгээр байна гэж хэлсэн. Маргааш нь охин Б хамт Арвайхээр суманд байх гэртээ ирээд гэртээ ороход хаалга үүд зүгээр байсан. Тэгээд том өрөөндөө ороод охин Батцэцэгийг зурагтаа асаа гэхэд зурагт байхгүй байсан. Би унтлагын өрөөндөө ороод зурагтаа орон доогуур үзэхэд байхгүй байсан ба унтлагын өрөөний вакум цонхыг хагалсан байсан. Манай гэрээс 49 инчийн Эл Жи брэндийн 3d зурагт алга болсон байна. Мөн эрэгтэй хүний пойлоосон бүс алдсан. Ч.А-с хурааж авсан бүс манай гэрээс алдсан бүс мөн байна. Гомдолтой байна, алдсан эд зүйлээ олж авмаар байна. …Зурагт, бүс хагарсан цонхны үнэлгээ нь 1745000 төгрөг, зурагтын үнэлгээнд дагалдах хэрэгсэл болох удирдлага, 3D нүдний шил, флаш багтаж байгаа. Эд мєрийн баримтаар хураагдсан бїс манайхаас алдагдсан бүс мөн байна, толин дээрээ нэг шрупны нүхтэй, бүсний нэг тоноглол нь хугарч унасан байгаа " гэсэн мэдүүлэг /4хх-ийн 124-125, 127-128 хуудас/,

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овгийн Ц.Б-г бусдын хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч******* овгийн Ц.Б-г 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц Б-н цагдан хоригдсон 529 /таван зуун хорин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-с 41417800 төгрөг гаргуулж хохирогч Л.Д-д 6825000 төгрөг, хохирогч С.Ш-т 2118000 төгрөг, хохирогч *******д 430000 төгрөг, хохирогч Т.А-т 3952000 төгрөг, хохирогч Ц.С-д 3020000 төгрөг, хохирогч С.Р-д 580000 төгрөг, хохирогч Г.Ц-д, 2560000 төгрөг, хохирогч Д.Г-д 2171800 төгрөг, хохирогч Г.Э-т 1950000 төгрөг, хохирогч А.Бямбаахүүд 2853900 төгрөг, хохирогч И.Гантуяад 100000 төгрөг, хохирогч Р.Нямцэрэнд 1600000 төгрөг, хохирогч С.Х-т 1695000 төгрөг, хохирогч Б.Э-д 1567500 төгрөг, хохирогч Б.Б-д 465000 төгрөг, хохирогч Ц.О-д 2200000 төгрөг, хохирогч Г.Г-т 400000 төгрөг, хохирогч Ё.Б-д 20000000 төгрөг, хохирогч М.Б-д 2056300 төгрөг, хохирогч Д.Д-т 1233800 төгрөг, хохирогч Ц.Я-т 1160000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 480000 төгрөг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.