Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/217

 

 

 

 

 

 

 

 

 

2019/ШЦТ/217

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч: Б.Н, Ц.Б

Шүүгдэгч Х.Цын өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Ш.Б, Х.Ц нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн Н овогт Ш Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х Ц нарт холбогдох 2017..... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн ...суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ... оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Н овогт Ш Б /РД: /

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн .. суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Архангай аймгийн ... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Х Ц /РД: /

 

                            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ш.Б нь Архангай аймгийн ... сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд түр багшаар ажиллаж байсан Х.Цд 2.000.000 төгрөг өгвөл би үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж урьдчилан амлаж 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн ... сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэртээ түүнээс 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,

 

Шүүгдэгч Х.Ц нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуульд түр багшаар ажиллаж байхдаа үндсэн багшаар томилогдох өөрийн ашиг сонирхлын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд сургуулийн захирал Ш.Бт 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэрт нь 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүх хуралдааны үед: 

 

Шүүгдэгч Ш.Б шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: Прокуророос үйлдэж ирүүлсэн хэрэгт авлига авсан гэх гэмт хэрэгт холбогдсон байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа прокурорт хүсэлт гаргасан. Мөн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн Ц, Н, А, Б гэх хүмүүсийн мэдүүлгийг няцаасан 24 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн. Прокурор тухайн мэдүүлэг дээр нотлох баримтыг харгалзан дүгнэлт хийх байх гэж бодсон, тухайн үед Ц прокурор байгаагүй, Б прокурор энэ хэрэг дээр ажиллаж байсан. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа гаргасан хүсэлт мөн мэдүүлгийг няцаасан хүсэлтийг прокурор хүлээж аваагүй. Авлига авах үед хамт байсан Мөнхнасанг гэрчээр асуулгах хүсэлт прокурорт өгөхөд прокурор татгалзсан хариу өгсөн. Архангай аймгийн Ерөнхий прокурор Ж гэх хүнд өргөдөл гаргахад хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Ингээд М гэрчийн мэдүүлэг аваад хэрэгт хавсаргасан. Энэ хэрэг прокурор дээр ирсэн үеэс энэ хэрэг худлаа зүйл гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Боловсрол соёлын газраас жил болгон сургалтад өөрчлөлт хийдэг. Прокурор тушаал гаргасан хүнээс хахууль авах нэг хэлбэр гэж хэлж байна. Хичээлийн төлөвлөгөө байнга үздэг зүйл биш жил бүр өөрчлөгддөг. 2015 онд 6 ангийн хүүхдүүдэд монгол бичиг заах тухайн яамнаас шийдвэр гарахаар нь Ц багшийг 4 жил 15 цагийн хичээл заагаад түр багшаар тогтвор суурьшилтай ажилласан болохоор нь байгууллагын бодлого, орон тоог хараад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн багшаар авсан. Би Ц багшийг үндсэн багшаар авах гээд хэн нэгэн хүнийг ажлаас халаагүй. Үндсэн багшаар ажиллаж байсан тохиолдолд үндсэн багшийн цалин авдаг. Цагийн багшаар ажилласан тохиолдолд цагийн багшийн цалин авдаг. Байгууллага удирдаж байгаа хүн байгууллагын санхүүгээ харж байгаад авсан. Гэртээ хахууль авсан гэдэг зүйлийг прокурор яллах дүгнэлтдээ уншиж байна. Би гэрийнхээ гадаа гэрийнхэнтэйгээ дугуй ширээний ард сууж байхад Ц багш манай гэрт ирээд тараг, сүү өгсөн нь үнэн, гэхдээ би Ц монгол хүн учраас хоол цай хийж өгсөн. Цтай ганцаараа тусдаа уулзаад, гаргаж өгсөн зүйл байхгүй. М гэж цагдаагийн байгууллагад 20 жил ажилласан, хуулийг сахиулж яваа энэ хүн мэдүүлэг өгсөн. Тэгэхэд яагаад М гэх хүний мэдүүлгийг үнэлэхгүй, мөн байцаалт авахгүй байсан байж Цын нөхөр, нөхрийнх нь ээжийн дүү Н нарын мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлээд байгааг гайхаж эргэлзэж байна. Бид нар хууль хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүсийн хувьд адилхан мэдүүлгүүдийг нотлох баримтын хүрээнд үнэлэх хэрэгтэй. Эсхүл хэн хэнийх нь мэдүүлгийг үнэлэхгүй байх хэрэгтэй. Гэртээ авсан гэж Б прокурорын хэлсэн гэртээ хахууль авсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа. Нын мэдүүлэгтэй би танилцсан, Н Цын хэлсэн үгийг хэлж байна гэсэн. Ц шүүгдэгчээр оролцож байгаа, шүүгдэгчээр оролцож байгаа хүний мэдүүлгийг яаж үнэлэх ёстой гэдгийг хуульд заасан байгаа байх. Цыг өрөөндөө дуудсан гэж ярьж байна, бүх захирлуудын амралт 7 сард эхэлдэг, Би амралтаа авсан байж 7 сарын дундуур Цыг дуудаж уулзсан байх үндэслэл байхгүй. Б гэртээ дуудсан гэж ярьж байна, ийм байхад яллах дүгнэлт үйлдэж ирүүлж байгаад харамсаж байна. Хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөг Ц авсан байсан. Ц 1.000.000 төгрөг өгөхийн тулд Хадгаламж зээлийн хоршооноос 5.250.000 төгрөг авах шаардлага байсан уу, тухайн хоршооноос манай сумын хүмүүс зээл авдаг. Би ч жилд хэд хэдэн удаа зээл авдаг, энийг авлигалын эх сурвалж гэж шүүх, прокурор дүгнэх нь утгагүй. Ямар учраас Цын хадгаламж зээлийн хоршооноос авсан 5.000.000 төгрөгийн зээл нь хахуулын 1.000.000 төгрөг болж яллах дүгнэлтэд орж ирж байгаа юм. Тухайн мөнгийг юунд хэрэглэсэн гэдгийг нь тогтоолгох хэрэгтэй. С тэмдэглэлийг прокурор ярьж байна, өнөөдөр хэн ч бичлэг хийгээд, тэмдэглэл үйлдээд өрөөнөөс гарч болно. С тэмдэглэлийг нотлох баримтын хүрээнд үнэлэхгүй байх гэж бодож байна. Тэтгэмжийн мөнгөнөөс 1.000.000 төгрөг өгөхгүй гэхээр тэтгэмжийн мөнгө өгөхгүй дарамтлаад байна гэж ярьсан. Бид хоёр 4 жил баг болж ажилласан, би залуу хүний хувьд нь дэмжиж ирсэн. 2015 онд бид хоёр баг болж ажилласан. Дарамталсан гэж гүтгэх чинь гэмт хэрэг, би энэ хүнийг гэр  орон, ажлын байран дээр дарамтлаагүй. Би Б прокурорт дарамталсан гэж хэлэхээр нь энэ талаарх нотлох баримтыг өгч байсан. Миний зүгээс ямар нэгэн сэтгэл зүйн дарамт, шахалтад оруулж байгаагүй. Ажлын шаардлагыг дарамт гэж ойлгож байгаа бол энэ хүнийг учир дутагдалтай гэж үзэж байна. Намайг дансны дугаараа өгөхгүй болохоор гэрт нь аваачиж өгсөн гэж ярьж байна. Үнэхээр ярьсан юм бол залгасан дугаар ярьсан яриа нь харагдах боломж байдаггүй юм уу, ингэж хүн гүтгэмээргүй байна. 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө 2.000.000 төгрөг олж өг гэж хэлж гэж байна, тийм зүйл угаасаа яригдаагүй. 5.000.000 төгрөгийн зээл хадгаламж зээлийн хоршооноос зээлээд 1.000.000 төгрөгийг Бт өгсөн, үлдсэн мөнгөөр нь мотоцикль авсан гэж ярьж байгаа нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй гэж үзэж байна. Багшийн болон бусад ажлын газрын ажлын байр ондоо, бусад үйлчилгээний байгууллагууд 49 цаг ажилладаг бол багш нар 19 цаг ажиллаж байж үндсэн багш болдог. Сайдын тушаал гараад тухайн хичээл нэмэгдсэн эсэх, би сайдын тушаалтай уялдуулж шийдвэр гаргасан болохоос авлига авах гэж шийдвэр гаргаагүй. Сургуулийн захирлын хүрээнд бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өөрийн эрхийг хэрэгжүүлж болно. Би өөрийн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан. Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар багш ажилчдыг өөрчилж, чөлөөлж, авч болно гэж заасан. Тэднийг нийгмийн асуудлаар хангаж мэргэжлийг дээшлүүлж болно. Тэгэхээр хууль ёсны миний шийдвэр ямар учраас авлига авсан шийдвэр болоод хувирсан бэ би хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд үүргээ гүйцэтгэсэн. Ц ямар үед нь авлига өгөөгүй, ямар үед нь Бт авлига өгсөн гэж яриад байгаа юм. Би гэрчээр мэдүүлэг өгсөн болон шүүгдэгч Цын хувийн байдлыг тогтоолгомоор байна гэжээ.

 

Шүүгдэгч Х.Ц шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: Би хүн гүтгээгүй эрүүл саруул, ухаантай багш хүн. 2011 оноос хойш 2018 он хүртэл багшаар ажилласан. Би жирэмсний амралтаа авсан Н гэх багшийн оронд ажиллаж эхэлсэн. Тэгээд Н багшийг ажилдаа оронгуут би 2015 он хүртэл цагийн багшаар ажиллаж эхэлсэн. 2015 онд суурь боловсролын хичээл заах болоод надад үндсэн багшаар ажиллах боломж гарч ирсэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болохоос өмнө 2015 оны 07 дугаар сарын сүүлээр захирал намайг Улаанбаатар хотоос хүмүүс ирчихлээ сүү, цагаан идээ, тарваганы мах аваад ир гэхээр нь би аваачиж өгсөн. Дараад нь утсаар яриад надтай ажлын тухай яриад үндсэн багшийн орон тоо гарна, Архангай аймагт сонгон шалгаруулалтад орох юм бол боловсролын дарга А гэх хүн бид хоёр намаас болоод таарамж муутай байдаг, А дарга чамаас 5.000.000 төгрөг өгч байж сонгон шалгаруулалтад тэнцэнэ, тэрний оронд надад 2.000.000 төгрөг өгөөд үндсэн багш болох боломжтой, 4 сарын цалин шүү, энэ талаар чи нөхөртөө ч хэлж болохгүй. Энэ чи бид хоёрын дунд үлдэх асуудал гэж хэлсэн. Б захирал бид хоёрын дундах асуудал гэж надад хэлсэн болохоор нөхөртөө ч хэлээгүй байх, нөхөр нь манай эхнэр аваагүй гэж мэдүүлэг өгсөн байна, аргагүй бид хоёрын дундах асуудлыг мэдэхгүй учраас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр надад суурь боловсролын цөм хөтөлбөр болно, энд багш нар явна, чи цөм хөтөлбөрөөс өмнө мөнгө олж өг гэж хэлсэн. Би нөхрөө дагаад өөр суманд очсон учраас нөхрөөсөө тусламж хүсэхгүйгээр 2.000.000 төгрөг олох боломж надад байхгүй байсан. Тэгээд нөхрөөсөө асуухад бүхэл бүтэн 4 жил ажиллаж байхад мөнгө авахгүйгээр үндсэн багш болгож болдоггүй юм уу гэж хэлсэн. Би нөхөртөө сонгон шалгаруулалтад ордог гэж байна, Архангай аймаг явж сонгон шалгаруулалтад орвол 5.000.000 төгрөг өгдөг гэсэн, Б захиралд 2.000.000 төгрөг өгвөл сонгон шалгаруулалтад орохгүйгээр үндсэн багш болох боломжтой талаар хэлсэн. Тэгээд цөм хөтөлбөрт явах шаардлагатай байсан учраас 2015 оны 07 дугаар сарын сүүлээр би хадгаламж зээлийн хоршооноос нөхөртэйгээ хамтран зээлдэгчээр зээл авсан. 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийг хадгаламж зээлийн хоршооноос аваад 2015 оны 08 дугаар сарын эхээр нөхрөөрөө Бийн арын хаалган дээр хүргүүлээд хашаанд нь ороход Б захирал дугуй ширээний ард гэр бүлтэйгээ сууж байсан. Тэгээд намайг өвлийн байшиндаа дагуулж ороод авсан. 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би хадгаламж зээлийн хоршооноос мөнгө авсан, 2015 оны 08 дугаар сарын эхээр мөнгө аваачиж өгөөд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн багшаар ажилд орсон. Цаг хугацааны хувьд дарааллаараа таарч байгаа. Энэ хугацаанд 10 хоногийн зөрүү гэрч магадгүй, 2015 онд болсон зүйлсийг яг тоочны санахгүй. Надаас илүү чадвартай, ажлын туршлагатай, тэмцээн уралдаанд амжилттай оролцдог багшаа ямар учраас сонгон шалгаруулалтад оруулсан юм. Намайг ямар учраас авч үлдсэн гэдгээр энэ хэрэг нотлогдоно. Энэ талаар Нын өгсөн мэдүүлгээр нотлогдон. Надаар Б захирал ажилд ороход бичиг хийлгэж аваагүй 2016 оны 08 дугаар сард бичүүлж авсан. Н багштай хэрүүл маргаан үүсгээд 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр намайг өрөөндөө дуудуулаад бичүүлж авч байсан. Энэ бичиг бол өөрийн авлигын хэргийг нуух гэсэн үйлдэл. Тийм биш байсан бол 2011 онд хүний оронд багш болохдоо бичиж өгөх байсан, 2015 онд үндсэн багш болохдоо бичиж өгөх байсан. Б ажилчид авах болгондоо бичүүлж авдаг гэж байна, намайг ажилд ороход бичиг хийлгэх аваагүй. Би энэ бичгийг сайн дураараа бичээгүй, дарамталж байж бичүүлж авсан. Намайг үндэслэлгүй ажлаас халаад тэр нь иргэний шүүхээр шийдвэрлэгдээд хүчингүй болж байсан. Тэгэхэд намайг дахин бичиж өг гэхээр нь та авлига авсан хэргээ хаацайлах гэж бичүүлэх гэж байна гээд бичиж өгөөгүй. манай бичиг хэргээр орсон С бичиг байхгүй байгаа, хүн болгоноор бичүүлж авдаг юм бол ямар учраас байхгүй байгаа юм. Хахуул аваагүй хүнээрээ бичиг хийлгэж авдаггүй болохоор үлдээдэг. Би 2016 онд авлига авсан хэргийг илчилсэн. Энэ суманд авлигал хээл хахуулийн хэрэг хэрээр хэтэрсэн. 1.000.000 төгрөгөө 5 жилийн тэтгэмжээс авна гэсэн, би 2011 оноос ажиллаад 5 жил болсон байсан.  5 жилийн тэтгэмж гэж 3.500.000 төгрөг болох байх 1.000.000 төгрөгийг өгөөрэй гэхээр нь би өгөхгүй гэсэн тэтгэмжийн мөнгө удаагаад би сумын Засаг дарга дээр орж байж авч байсан. Дарамтлах гэдэг зүйл эл болдоггүй, намайг ажлын хурал дээр хүртэл гадуурхдаг. Энэ явдлаас болж авлигын хэргийг шалгуулсан. Өөрөө хэргээ хүлээгээд үнэний эсрэг шийдвэр Архангай аймгийн шүүхээс гарсан. Тухайн шийдвэрийг давж заалдах, дээд шүүхээс цуцалсан учраас дахин шийдвэрлүүлж байна. Үнэн зөвөөр шийдвэрлүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Гэрч Д.Нын өгсөн:...Миний бие 1991 оноос хойш Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуульд багшаас нь эхлүүлээд нийгмийн ажилтан, сургалтын менежерийн ажил албан тушаалд 26 жил тасралтгүй ажиллаж амьдарч байна. Манай сургуулийн захирал Б 2003 оноос хойш Архангай аймгийн Өгийнуур сумын Бүрэн дунд сургуулийн захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хүний хууль бус албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад дарамт үзүүлж, хувийн ашиг сонирхлын зөрчлийг байнга гаргадаг нь хэрээс хэтэрч байгаа учраас аргаа бараад танай байгууллагад хандсан юм. Танай байгууллагын хяналт шалгалтын газарт нийт 21 төрлийн ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй асуудал шалгуулахаар хүргүүлсэн. Үүнээс хамгийн гол нь гэмт хэргийн шинжтэй багш Цаас 1.000.000 төгрөгийн хахууль авч түүнийг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулсан асуудлыг танай байгууллагын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгааг ойлгож мэдлээ. Зөвхөн энэ асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгөх болно. Бусад зөрчил маргааны шинжтэй асуудлыг зохих шатны мэргэжлийн хяналт, аймгийн боловсролын газар зэрэг бусад байгууллагад хүсэлтээ гаргаж шалгуулах болно. Б бид хоёр орон нутгийн сонгуулийн дараагаас хоорондоо таарч ажиллахад хэцүү болж хүн болгоныг дарамталдаг болж нийт хамт олны уур амьсгалыг өөрийнхөө талд оруулахын тулд хурал цуглааныг албан ажлаас хальсан байдлаар хувийн дарамтын шинжтэйгээр явуулдаг болсон. Урьд нь Батцэнгэл суманд сургуульд ажиллаж байсан Цыг хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээгээр түр багшаар ажиллуулж байгаад 2015 оны 08 дугаар сарын орчим байх жинхэнэ багшийн орон тоон дээр ажиллуулахаар тохирч 2.000.000 төгрөгийн хээл хахууль нэхэж байгаад 1.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр авч багш Цыг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулсан. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь 5 жилийн тэтгэмжээс нь авахаар тохирсон байсан боловч тэтгэмжээ авсан Ц багш мөнгийг нь өгч чадаагүйн учраас тэр хоёрын хооронд үл ойлголцол үүсч Цыг энэ асуудлаас нь болж дарамталж эхэлсэн. Тийм учраас багш Ц танай байгууллагад гаргасан гомдолд өөрийн энэ байдлаар илэрхийлж хүсэлт хүртэл бичиж өгсөн байгаа. Багш Ц нь болсон асуудлын талаар өөрөө надад нэг бүрчлэн ярьж хэлсэн. Тэрнээс биш хэдэн төгрөг хаана ямар байдлаар хахууль болгон өгч байсныг хараагүй зөвхөн өөрийнх нь хэлснийг сонссон юм. Энэ талаар түүний нөхөр Б, хадам эгч О нар сайн мэдэж байгаа, хоорондоо энэ талаар ярьцгаадаг хүмүүс, аргаа бараад надад хүртэл хандаж учрыг нь олоод хуулийн байгууллагаар шалгуулаад өг гэж хүртэл хэлж байсан удаатай, одоо сургуулийн захирал Б хуулийн байгууллага шалгаж эхэлснийг мэдээд улам дарамталж цалин хөлс хасах үндэслэлгүйгээр арга хэмжээ авах, нутгийн иргэдийн дунд нэр хүнд унагаасан худал яриа өгүүлэл явуулах, хамаатан садангаар дамжуулж нөлөөлөхийг оролдох зэрэг үйлдлүүдийг байнга үзүүлж байгаа учраас энэ асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Сургуулийн жинхэнэ багшийн орон тоон дээр багш авч ажиллуулахдаа заавал аймгийн боловсролын газраар дамжиж сонгон шалгаруулалтанд орж тэнцэх юм бол багшийн орон тоон дээр ажиллах ёстой байдаг. Гэтэл Өгийнуур сумын сургуулийн захирал Б нь сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр өөрөө албан тушаалын байдлаа хэтрүүлэн дур мэдэн Цыг жинхэнэ багшийн орон тоон дээр багшаар томилж ажиллуулсан. Анх сургуулийн захирал Б өөрөө гэрээгээр ажиллаж байсан Ц багшийг дуудаж чи сонгон шалгаруулалтанд орох юм бол шалгалтандаа унана, тийм болохоор хоёулаа учраа ольё надад 2.000.000 төгрөг өгөх юм бол чамайг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулъя гэж хэлсний дагуу бага залуу учраа мэдэхгүй Ц багш тухайн үед сумын хадгаламж зээлийн хоршооноос өндөр хүүтэй мөнгө зээлж байгаад 1.000.000 төгрөгийн хахууль өгч сонгон шалгаруулалтанд оролгүйгээр шууд жинхэнэ багшийн орон тоон дээр томилуулсан. Харин үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь 5 жилийн тэтгэмжийн мөнгөө авсныхаа дараа өгнө гэж тохирсон байсан боловч өгч чадаагүйд нь дургүйцэж захирал Б, багш Ц хоёрын хооронд харьцааны асуудал үүсч эхэлсэн. Тэр ч утгаараа Ц хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргасан байгаа. Аймгийн боловсролын даргаар ажиллаж байсан А ерөөсөө таардаггүй байсан өөрөө дур мэдэн хэд хэдэн удаа шууд багш томилох гэж байгаад А даргад баригдаж байсан удаатай. А даргын үед заавал сонгон шалгаруулалтаар орсон хүнийг багшаар томилдог байсан. Ямар учраас Цыг А даргад мэдэгдэлгүйгээр шууд жинхэнэ багшийн орон тоон дээр ажиллуулах болсон талаар мэдэхгүй өөрөө л дур мэдэн албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж, хахууль авсныхаа төлөө Цыг томилсон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 197-198 хуу/

 

Гэрч Т.Б өгсөн:...Эхнэр бид хоёр 2011 онд Архангай аймгийн Өгийнуур сумандаа ирж ажиллаж амьдарч байна. Би хөдөө мал дээрээ, харин эхнэр маань сумынхаа бүрэн дунд сургуульд жирэмсний амралттай багшийн орон тоон дээр ажилд анх орсон, үүний дараагаар хэсэг хугацаанд цагийн багшаар ажиллаж байгаад 2015 оны хичээлийн жил эхлэхээс өмнө үндсэн багшийн орон тоо гарч эхнэр Ц маань үндсэн багшаар ажиллах боломж гарч ирсэн юм. Ингээд 2015 оны 07 дугаар сарын дундуур байх манай эхнэр Цыг сургуулийн захирал Б дуудаж Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн байна цагаан идээ, хонь, тарваганы мах олоод ир гэсний дагуу эхнэр бид хоёр хөдөө гэрээсээ бэлдэж өгч байсан. Түүнээс хойш эхнэрт маань сургуулийн захирал нь гайгүй ханддаг болсон гэсэн. Үүний дараагаар удаагүй Б захирал нь гэртээ дуудаж эхнэр Цтай уулзаж “үндсэн багшийн орон тоо гарч байна чи аймгийн боловсролын газар руу явж сонгон шалгаруулалтанд орох юм бол тэнцэхгүй ямар байдлаар шалгалт авдаг талаар мэдэж байгаа биз дээ, надад 2.000.000 төгрөг өгчих тэгээд чамайг би шууд үндсэн багшийн орон тоон дээр тушаал гаргаж ажилд авна” гэж хэлсэн гэсэн. Тухайн үед эхнэр Ц маань захиралтайгаа очиж уулзсан өдрөө надад ирж хэлсэн юм. Ингээд эхнэр бид хоёр мөнгө олчих санаатай байсан боловч хэлснээр нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор мөнгийг нь олж өгч чадахгүй байсан учраас энэ байдлаа өөрийн төрсөн эгч Охэлэхэд их уурлаж шууд 2.000.000 төгрөг өгнө гэж юу байдаг юм. Эхний ээлжинд 1.000.000 төгрөгийг өгчихгүй юу, мөнгө олдохгүй байна гэж хэлэхгүй юу гэж байсан. Энэ байдлаа эхнэр маань О эгчид бүгдийг нь нэг нэгэнгүй хэлсэн. Ингээд мөнгө олдохгүй болохоор нь эхнэр бид хоёр Өгийнуур сумынхаа Өгиймандал нэртэй хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1.000.000 төгрөгийг нь бэлнээр Бийн гэрт нь очиж эхнэр маань бэлнээр өгсөн. Тухайн өдрийг нь сайн санахгүй байна. Зээл авсны дараа 8 дугаар сарын эхний долоо хоногт байх би эхнэрээ өдөр 13 цагийн орчим байх Б захирлын гэрийнх нь гадаа өөрөө мотоциклиороо хүргэж өгч байсан.  Удаагүй эхнэр маань 1.000.000 төгрөгөө өгчихлөө гээд гэртээ ирж байсныг сайн санаж байна. Анх ярихдаа 2.000.000 төгрөг гэж тохирсон гэсэн үлдсэн мөнгийг нь 5 жилийн тэтгэмжээ авах үеэрээ өгөхөөр хоорондоо тохирсон гэж эхнэр маань хэлж байсан. Үүнээс хойш эхнэр Цд захирал нь сайнаар хандаж анги даасан багш хүртэл болгосон. Ингээд эхнэр маань 5 жил суманд ажилласны тэтгэмжийн мөнгөө авах хугацаа болоход Б нь үлдэгдэл 1.000.000 төгрөгөө авах санаатай аргаа олохгүй янз бүрийн байдлаар хойшлуулаад байсан. Аргаа бараад цэцэрлэгийн эрхлэгч ажилтай О эгчид хэлэхэд эгч маань ямар учраас хүүхдийн тэтгэмжийн мөнгө өгдөггүй юм ганцхан чиний гарын үсэг дутуу байна ямар санаатай өгөхгүй удаагаад байгаа санааг чинь мэдэж байгаа шүү утгатай зүйл хэлчихсэн чинь бөөн асуудал болж үүнээс хойш эхнэрт маань сайн ханддаг байсан хүн чинь эсрэгээрээ муу хандаж янз бүрийн байдлаар ажлын шахалт дарамт үзүүлдэг болсон гэсэн. Ингээд эхнэр бид хоёр аргаа бараад танил талаараа дамжуулж сумын Засаг даргаар хэлүүлж байгаад арай хийж тэтгэмжийн мөнгөө гаргуулан авсан, энэ байдлаас болж одоо болтол эхнэрийг маань янз бүрийн байдлаар дарамталдаг гэсэн, эхнэр маань өөрөө надад хэлдэг тэрнээс биш тэр болгон сумын төв дээр байгаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна, хөдөө мал дээрээ байдаг хүн, эхнэр маань хүүхдүүдийнхээ хамтаар сумын төв дээр байдаг юм. Ингээд аргаа бараад өөртөө нь адилхан дарамтанд орсон бага ангийн сургалтын менежер Н багштай хамт Бийн хууль бус асуудлыг нь шалгуулахаар танай байгууллагад гомдол гаргасан юм. Энэ байдлыг миний төрсөн эгч О, сургалтын менежер Н нар сайн мэдэж байгаа өөр бусад хүмүүс тэр болгон мэдэхгүй байгаа байх гэж бодож байна. Өөрийн мэдэх зүйл нэг бүрчлэн мэдүүлсэн, ямар ч байсан сургуулийн захирал Б миний эхнэрийг сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр үндсэн багшийн орон тоон дээр ажилд авсныхаа төлөө 1.000.000 төгрөг авсан, үлдэгдэл 1.000.000 төгрөгөө авахын тулд эхнэрийг маань дарамтанд оруулж, одоо хуулийн байгууллагад шалгагдаж эхлэхэд хамаатан садангаараа дамжуулж нөлөөлөх гэж оролдож байна. Иймд хуулийн дагуу үнэн зөвөөр нь шалгаж Ш.Б хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Тухайн үед хадгаламж зээлийн хоршооноос зээл авч байсан гэрээгээ хавсаргуулах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 199 хуу/

 

Гэрч Т.О өгсөн:...2015 оны 07 дугаар сарын дундуур байх наадмын дараахан манай дүү Б, эхнэр Ц нар манай гэрт хүрч ирээд сая сургуулийн захирал Бтэй уулзаад ирлээ гээд бэр Ц “манай захирал Б намайг дуудаж уулзаад үндсэн нэг багшийн орон тоо гарсан, чи сонгон шалгаруулалт нь орох уу, эсхүл надад 2.000.000 төгрөг өгөх юм бол үндсэн багшийн орон тоон дээр тушаалыг чинь гаргаж өгье, хэрэв сонгон шалгаруулалтанд орно гэвэл Н багшийн хамтаар аймгийн боловсролын газар руу явж сонгон шалгаруулалтанд ор аймгийн боловсролын газраас чамайг унагана тийм учраас чи сонголтоо хэл 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариугаа хэл энэ хугацаанд мөнгөө авчирч өгөх юм бол чамайг сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр би аргалж үндсэн багшийн орон тоон дээр авна” гэж хэлсэн гэсэн. Одоо яахав гэж надаас зөвлөгөө авахаар ирэхээр нь би сонгон шалгаруулалтанд ороод үзвэл яадгийн шалгалтыг өг гэсэн чинь сонгон шалгаруулалтанд орох юм бол тэртээ тэргүй захирал өөрөө цааш нь хэлээд шалгалтанд унагаачихна сүүлд нь дарамтлаад байж магадгүй, тийм болохоор нэхсэн мөнгийг нь өгөөд ажилдаа орчих юм бол дараа нь надад амар, ямар нэгэн байдлаар тал засаагүй хүмүүсийг янз бүрийн байдлаар дарамтлаад байдаг гэсэн гэж ярьж байсан. Тухайн үед бүх мөнгийг нь өгнө гэж юу байдгийн тал хагасыг нь олж өгч болох юм гэж хэлээд явуулсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болж хичээлийн шинэ жил эхэлж бэр Ц ажилдаа орсон, би уулзаад нөгөө Б захирлын чинь асуудал юу болсон бэ гэхэд нөхөр Б бид хоёр сумынхаа Өгий мандал хадгаламж зээлийн хоршооноос 5.000.000 төгрөгийн зээл авч, үүнээс 1.000.000 төгрөгийг нь Б захиралд бэлнээр гэрт нь аваачиж өгсөн, үлдсэн мөнгийг нь өөрснөө унах мотоцикль, сургуулийн хүүхдийн хувцас зэрэг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж ярьж байсан. Би тухайн үед мөнгөө дансаар нь өгсөн үү сүүлд нь баримттай гэхэд үгүй захирал Б дансны дугаараа өгөхгүй байсан, бэлнээр аваад ир гэсний дагуу нь гэрт нь 1.000.000 төгрөгийг аваачиж өгсөн гэж байсан. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг суманд 5 жил ажилласан багш нарын тэтгэмжийн мөнгөнөөс өгөхөөр боллоо гэж ярьж байсан. Тухайн үедээ болдог асуудал болоод өнгөрсөн байсан. Ингээд 2016 оны зун суманд 5 жил ажилласан тэтгэмжийн мөнгөө авахаар бэр Ц хөөцөлдөж эхлэхэд сургуулийн захирал Б нь мөнгийг нь олгохгүй гарын үсэг зурахаас зайлсхийгээд тушаалаа гаргаж өгөхгүй янз бүрийн байдлаар худлаа хэлж үлдсэн 1.000.000 төгрөгөө авах аргаа олохгүй чирэгдэл учруулаад байгаа талаар бэр Ц ирж надад хэлэхээр нь би Бийн утас руу нь залгаж манай дүүгийн тэтгэмжийн асуудлыг шийдээд өгөөч гэж гуйсан чинь сумын төрийн сангийн ажилтан байхгүй байгаа учраас удаашраад байгаа гэхээр нь миний дургүй хүрч угаасаа төрийн сангийн ажилтан байгаа гэдгийг би өөрөө мэдэж байсан учраас чамайг ямар санаа зорилготой Цын тэтгэмжийн мөнгийг өгөхгүй байгааг мэдэж байгаа шүү гэж хэлсэн чинь та ямар ашиг сонирхол яриад байгаа юм би амралттай байна тэгээд ч тушаалын бланк байхгүй гээд утсаа тасалсан, үүнээс хойш миний бэр дүү Цыг үзэхээ больж байнга янз бүрийн байдлаар шахаж дарамталж эхэлсэн гэсэн. Үүнээс өмнө манай дүү шиг сайн багш байхгүй анги даасан багш хүртэл болгож байсан удаатай. Ингээд аргаа бараад сумын Засаг даргад хэлж байгаад арай хийж дүүгийнхээ тэтгэмжийн мөнгийг олгуулсан юм. Тухайн асуудлаас хойш Цыг янз бүрийн байдлаар дарамталж ажиллах нөхцөлгүй болгож эхэлсэн гэсэн, энэ байдлаа миний дүү Ц хэд хэдэн удаа ярьж байсан удаатай, надаас л ирж зөвлөгөө авдаг юм. Үүнээс гадна 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа Б захирал өөрийнхөө сургуулийн бага ангийн эрхлэгч Нтай маргалдаж бөөн асуудал үүсгэж Н багш чамайг авлигатай тэмцэх газар шалгуулна гэж хэлсэн чинь түүний дараахан удаагүй бэр Цыг дуудаж өрөөндөө оруулж хаалга цоожилж байгаад албан ёсоор баталгаа бичиж өг, чи ямар нэгэн байдлаар мөнгө өгсөн талаараа мэдэгдэж би шалгуулж ажилгүй болох дээрээ тулах юм бол чамайг эхлээд ажилгүй болгож байгаад дараа нь асуудлаа шийдвэрлүүлнэ чи надад ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй гэдгээ илэрхийлж баталгаа бичиж өг гээд бичүүлж авсан. Үүнээс гадна одоо санаж байна анх Цыг гэрт нь 1.000.000 төгрөг аваачиж өгөхөд нь Б чи энэ талаараа хэнд ч ярьж болохгүй тэр битгий хэл нөхөртөө ч хэлж болохгүй шүү өөрөө наад асуудлаа зохицуул, мөн бэр эгч Одаа хэлж болохгүй бид нар байгууллага авч яваа удирдах албан тушаалтнууд нэгнийхээ ажлын талаар мэдээд байх шаардлага байхгүй гэсэн утгатай зүйл ярьж байсан гэж Ц хэлж байсныг санаж байна. Ингээд сүүлдээ Б захирал янз бүрийн байдлаар шахалт дарамт үзүүлж ажиллах нөхцөлгүй болгосон тул аргаа барж Н багштай нийлж байгаад танай байгууллагад бид нар албан ёсоор гомдол хүсэлт гаргаж Бийн хууль бус ашиг сонирхлын үүднээс алба хаагч нартайгаа харьцдаг талаар мэдээлэл хүргүүлж шалгуулах болсон юм. Би өөрөө хүртэл гар бичмэлээрээ энэ талаар дурдаж гомдол бичиж өгсөн, бэр дүү Ц ч гэсэн өөрийн гараар болсон асуудлын талаар гомдол хүргүүлсэн байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй 2005 онд Бийн ар гэрийн амьдрал хэцүү байсан тэгтэл одоо суманд түүн шиг баян чинээлэг амьдралтай хүн байхгүй сумын иргэдээс асуухад захын хүн энэ хүн ямар хүн бэ гэдгийг бүгд хэлнэ...гэх мэдүүлэг /хх-1-ийн 202-203 хуу/

 

Гэрч Ш.С өгсөн:...Сүүлийн үед багш нараас авлига авч ажилд оруулдаг гэж сонсогдох нь элбэг болсон үнэн худлыг нь мэдэхгүй. Н, Ц нартай Б хэрүүл маргаантай байгаа гэж сонссон, орон нутгийн сонгуулиас болж манай нөхрийг иргэдийн хурлын дарга болоход нь Н багш дэмжээгүй учраас энэ хоёрын хооронд маргаан үүсч, сүүлдээ Ц захирал Бт мөнгө өгч жинхэнэ багшийн орон тоон дээр томилогдсон асуудал яригдаж сүүлдээ нэгийгээ хуулийн байгууллагад шалгуулах дээрээ тулсан гэж энд ярьдаг юм. Ер нь бол дам дамаа хүмүүс Цыг Б захиралд мөнгө өгч ажилд орсон гэдгийг бүгд ярьдаг юм. Уг нь бол Ц багш заах арга зүй сайтай туршлагатай чадварлаг боловсон хүчний нэг байгаа юм. Н багшийн хувьд сум орон нутагтаа нэр хүндтэй сургуульд олон жил ажилласан чадварлаг боловсон хүчний нэг....гэх мэдүүлэг /хх-1-ийн 204 хуу/

 

 Гэрч С.Н өгсөн:...Нэг жилийн хугацаатай ажлаасаа чөлөөлөгдсөн байж байгаад 2014 оны 10 дугаар сард дахин ажилдаа орохын тулд аймгийн боловсролын газарт дахин ажилд орохын тулд сонгон шалгаруулалтанд орсон хэдий ч багшлах эрхгүй гэж сонгон шалгаруулалтанд оруулаагүй хэдий ч сургалт тасалдаж хүүхэд хохирч болохгүй гэсэн утгатай зөвлөмж сумын сургуулийн захиргаанд ирүүлсэн байсан тул намайг өмнө ажиллаж байсан болохоор Б захирал түр хугацаагаар багшаар ажилд эргүүлэн авсан. Ингээд үүний дараагаар түр ажиллах хугацаа дууссан тул 2015 оны хичээлийн жил эхлэхийн өмнө дахин сонгон шалгаруулалтанд орж миний ажиллах орон тоон дээр 5 багш өрсөлдөж сонгон шалгаруулалтанд орж би нэгээр шалгаран гарч үндсэн багшаар ажиллах болсон юм. Үүний дараагаар 2016 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод шилжин ажиллах хүсэлтээ гаргаж ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Эхнэр С Өгийнуур сумын сургуульд нийгмийн ажилтнаар ажилладаг байж байгаад 2015 онд Улаанбаатар хотруу шилжсэн тул би гэр бүлээ дагаж Улаанбаатар хотод шилжин ажиллах болсон юм. Ц өмнө нь түр цагийн багшаар ажиллаж байсан багш, ямар учраас сонгон шалгаруулалтанд оролгүйгээр шууд жинхэнэ багшийн орон тоон томилогдсон талаар мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-1-ийн 205 хуу/

Гэрч Ш.Нын өгсөн...Миний бие 1978 оноос хойш Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын дунд сургуульд тасралтгүй багшаар 35 жил ажиллаж байгаад 2012 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарч одоо болтол Өгийнуур сумандаа амьдарч байна. Миний бие ахмад багшийн хувьд сургуулийн захирал Бт хандаж эгч нь мөнгө төгрөг байхгүй, ахуй амьдрал хэцүү байна, эгчид нь зовлон гашуудал болоод хэцүү байна түр ч хамаагүй багшаар ажиллуулж өгөөч гэж албан ёсоор сургуулийн захиргаанд 2016 оны зун 08 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор өргөдөл гарган өгч, сургуулийн захирлын тушаал гаргуулж ажиллахаар болж байхад миний төрсөн дүү О маань хөгжлийн бэрхшээлтэй олон жил байсан учраас биеийн байдал нь илт муудаж асрах шаардлагатай болж ажиллах боломжгүй гэдгээ шинэ хичээлийн жил эхлэхээс нэг хоногийн өмнө ажиллах боломжгүйгээ захиралд хэлэхэд намайг зөвшөөрөөгүй юм. Тэгээд аргаа бараад ахмад багш Б үгсэн тохирч өөрийнхөө оронд ажиллуулах санал тавьж, сургуулийн захиргаанд танилцуулж зөвшөөрүүлсэн юм. Тэгээд ч ямар ч багшаас асуусан энэ талаар мэдэж байгаа, ямар нэгэн байдлаар бусдаас нууж хааж байгаад миний оронд Б захирал өөрийнхөө төрсөн ээж Б ажиллуулсан асуудал байхгүй. Бүх багш нарын нүдэн дээр ил болсон асуудал байгаа юм. Би ч нэг сар орчим болоод ажилдаа орчих юм байх гэж бодсон чинь худлаа болж хугацаа нь үргэлжилсээр байсан, тэгээд ч Ббагшийг миний нэгэн адил түр багшаар ажиллуулахаар сургуулийн захиргаанд бага ангийн эрхлэгч Н өөрөө хүртэл санал гаргасан байсан, анхнаасаа л Б багш миний нэгэн адил хүсэлтээ гаргасан бол албан ёсоор тушаал нь гарч ажиллах боломжтой байсан гэж бодож байна, гагцхүү миний оронд ажилласан асуудал байгаа юм. Анх намайг түр багшаар ажиллуулах тушаал гаргахдаа жирэмсний амралттай байгаа У багшийн оронд авсан байсан удаагүй 2017 оны 01 дүгээр сараас ажилдаа орсон учраас Б багш миний оронд 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 4 сар ажилласан юм. Цалин хөлс нь миний нэр дээр, миний хаан банкны 5139021234 тоот дансанд байгууллагаас дамжиж ордог байсан энэ нь миний цалин хөлс биш учраас би цалин орсон даруйд нь Б багшид нэг ч төгрөг дутаалгүйгээр авч өгдөг байсан. Энэ явдал нь яах аргагүй миний гачигдалтай байдлаас болж оронд минь Ббагш ажилласан нь үнэн, эцэст нь хэлэхэд энэ байдлаас болж бусдад хардуулсан сургуулийн захирал Бс уучлал гуйх хүсэлтэй байна. Б тус сургуулийн захирал болсон цагаас хойш сурагчдын сурлага, хөдөлмөр, суралцах орчин багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг маш олон бүтээлч ажлыг хийж сургуулийг өдий зэрэгт хүргэсэн чадварлаг боловсон хүчний нэг байгаа юм. Тэтгэвэрт гарсан багш ажилчдын нийгмийн асуудлыг маш чадварлаг шийдэж чаддаг, сэтгэл зүй, эд материалын дэмжлэг их үзүүлдэг...гэх мэдүүлэг /1 хх-ийн  206-207 хуу/

 Гэрч Д.Б өгсөн...1977 оноос Багшийн дээд сургуулийг төгсөөд Архангай аймгийн Өгийнуур сумандаа бага ангийн багшаар томилогдон ирж ажиллах болсон. 2011 оныг дуустал тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Миний төрсөн охин Б ээжийнхээ мэргэжлийг эзэмшиж 2003 онд багшийн дээд сургуулийг төгсөж ирээд нийгэм эрх зүйн багшаар 1 жил ажиллаж байгаад тухайн жил манай сургуулийн захирал Т тэтгэвэрт гараад түүний орон сургуулийн захирлаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Үүнээс гадна одоо бага ангийн эрхлэгч хийж байгаа Нтай маш олон жил хамт ажилласан нэг нутгийн нэгнийгээ сайн мэдэх хүмүүсийн нэг гэж байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр бага ангийн эрхлэгч Н сургууль дээр надтай таарахдаа манай нэг багш жирэмсний амралтаа авч байгаа оронд нь багшлах багш олдохгүй байгаа та оронд нь түр хугацаагаар багшлах уу гэхээр нь би бусад багш нар буруугаар ойлгож магадгүй, тэгээд ч охин маань захирал нь учраас болохгүй байхаа гэж хэлэхэд би өөрөө хүсэлтээ гаргаад захиралд танилцуулъя зөвшөөрөх юм бол та оронд нь түр хугацаагаар багшийнхаа ажлыг хийнэ шүү гэж хэлээд өнгөрсөн юм. Ингээд 2016 оны хичээлийн жил эхлэх болж би сургуулийн захирал охин Бт танай сургуулийн бага ангийн эрхлэгч Н намайг түр багшийн орон тоон дээр ажиллуулах санал тавьсан гэхэд тиймээ Н багш өөрөө санал гаргаж байсан та ч гэсэн өөрөө албан ёсоор хүсэлтээ гаргаж өгөх ёстой гэсний дагуу өгч ажиллах болсон юм. Уг нь бол жирэмсний амралттай байсан Удаанжаргал багшийн оронд Н багш ажиллах хүсэлтээ гаргаж албан ёсоор сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар түр ажилд томилогдсон байсан боловч Н багш гачигдлын чөлөөтэй байсан учраас оронд нь миний бие 3 сарын хугацаатай ажилласан юм. Тэгээд ч угаасаа жирэмсний амралттай байсан Удаанжаргал багш ажилдаа орох болсон юм. Би ч ажиллах боломжгүй болж, Н багш ч гэсэн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллах боломжгүй гэдгээ хэлж албан ёсоор хүсэлт гаргасан юм. Өөрөөр хэлбэл Н оронд нэр дээр нь ажилласан гэж ойлгож болно. Нэгэнт Н нэр дээр түр тушаал гарсан учраас Н багшийн нэрээр цалин авч ажилласан. Цалингаа цалин буусан тухайд нь Нгээр данснаас нь авхуулдаг байсан. Тэрнээс биш миний нэр дээр ямар нэгэн захирлын тушаал гарсан асуудал байхгүй хэдий ч намайг манай сургуулийн багш нь бүгд жирэмсний амралттай байсан Удаанжаргалын оронд ажиллахаар түр тушаал гаргасан Н багшийн оронд ажиллаж байгааг бүгд мэднэ. Ямар нэгэн байдлаар сургуулийн захирал охин Бтэй хуйвалдаж нууцаар ажилласан асуудал байхгүй, тэгээд ч би өөрт ногдсон хичээлийн цагаар хүүхдүүдэд хичээл зааж хөдөлмөрийнхөө хөлсийг авсан гэж ойлгож байгаа. Миний бие 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 сар ажилласан. Сард гар дээрээ 560.000 төгрөгийн цалин авдаг байсан. Нийт 1.500.000 төгрөгийн цалин авсан. Н багш өөрөө энэ талаар мэдэж байгаа. Үүнээс гадна миний охин Бтэй холбоотой янз бүрийн асуудал яригддаг, бага ангийн хичээлийн эрхлэгч Н багш танай байгууллагад өргөдөл гаргаж Бийн талаар шалгуулж байгаа гэсэн үүнээс үүдэлтэй янз бүрийн байдлаар хамаатан садан найз нөхдийн дунд хэрүүл маргаан болдог, тэгээд ч жижигхэн сум нэгнийгээ сайн мэддэг хүмүүс учраас хэн нь хэн бэ гэдгийг нутгийн ард түмэн мэднэ миний охиныг бусдаас авлига авч багш нарыг ажилд оруулдаг гэж гүтгэж байна гэж бодож байна...гэх мэдүүлэг /1 хх-ийн 209-210 хуу/ 

Гэрч З.Б өгсөн...2004 онд намайг ажилд ороход л Б захирал болоод удаагүй байсан үүнээс хойш хамтран ажиллаж байна, энэ хугацаанд миний мэдэж байгаагаар бусдыг алагчилж янз бүрийн байдлаар харьцсан асуудал байхгүй, хувь хүнийхээ хувьд шаардлага өндөртэй, шулуун зантай хүн, бага ангийн хичээлийн эрхлэгч Н, захирал Б нарын хоорондын таарамжгүй харьцааны улмаас нэгийгээ шалгуулах гэж танай байгууллагад хандсан гэж ойлгож байгаа тэрнээс биш аль аль нь ажил үүргийнхээ дагуу бусад багш нартай хэвийн харьцаатай байдаг сургуулийг удирдах албан тушаалтнууд байгаа юм, энэ талаар бүх багш нар мэдэж байгаа бусдаар мэдэх зүйл алга байна өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн, гадуур хүмүүс ярихдаа сургуулийн захирлыг хүнээс хахууль авч ажилд авдаг мэтээр ярьдаг юм үнэн худлыг нь мэдэхгүй миний хувьд мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /1 хх-ийн 211-212 хуу/

Гэрч Л.У өгсөн...2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дотуур байрны жижүүрээр ажиллаж эхэлсэн. 2012 оноос хойш сургуулийнхаа үйлчлэгчээр ажиллаж өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. 2015 оны намар шинэ хичээлийн жил эхлэхэд Улаанбаатар хотоос захирал Б дотуур байрны жижүүрийн өрөө, спорт заал, багш нарын өрөөнүүдэд модон дээр хадагдсан байгаа өлгүүр тэрнийхээ мөнгийг миний хаан банкны 5139037754 дугаарын дансаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 9000 төгрөг гаргуулан авч байсан, тухайн үед би мэдээгүй байсан нярав Э чиний дансанд 9000 төгрөг орчихсон байгаа өлгүүрний мөнгө, захирал өөрийнхөө мөнгөөр өлгүүр авсан байсан тэр мөнгийг нь гаргаж өгч байгаа юм гэж хэлж байсан. Би хэлснээр нь 9000 төгрөгийг нь данснаасаа гаргаж авчирч өгч байсан. Өөр ямар нэгэн байдлаар миний дансаар дамжуулж мөнгө гаргаж авсан асуудал байхгүй. Хоорондоо ямар харилцаа холбоотой байдаг талаар хэлж мэдэхгүй байна, ямар ч л байсан бид нартай ажил хэргийнхээ дагуу л харьцдаг, тэрнээс биш тэр нь сайн, энэ нь муу гээд ялгаж харьцаад байдаггүй, Ц багш хувь хүнийхээ хувьд харьцаа сайтай багш нарынхаа дунд нэр хүндтэй залуу багшийн нэг байгаа юм...гэх мэдүүлэг /1 хх-ийн 214-215 хуу/ 

Гэрч Ш.Г өгсөн...Миний бие 1989 оноос хойш Архангай аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийн уурын зууханд галч, 2000 оноос тус сургуулийн сахиулаар ажиллаж байна. Өдөр болгон ээлжгүйгээр оройн 18 цагаас өглөөний 08 цагийн хооронд сургуулийн сахиул манаачийн ажил хийж гүйцэтгэдэг, хагас бүтэн сайн өдрүүдэд ажлын өдрийн нэгэн адил ажилладаг, үүнийхээ төлөө илүү цагийн цалин хөлс авдаг, нэг долоо хоногт 16 илүү цагийн илүү цалин авдаг, сард дунджаар 64 цагийн илүү цалин авдаг. Би гар дээрээ сард дунджаар 500,000 орчим төгрөгийн цалин авдаг. Надаас өөр тус сургуульд манаачийн ажил хийдэг хүн байхгүй, сургууль дээрээ байрлаж ажилладаг амьдардаг гэж ойлгож болно, би Бийг сураггүй жоохон хүүхэд байхад нь тус сургуульд ажиллаж байсан хүн, тэгээд ч тийм ойрхон байдаг хамаатан садангууд биш би аавынх нь дүү охинтой нь гэр бүл болсон хүн, надад ямар нэгэн байдлаар холын хамаатан садан гэж сайнаар хандаж илүү цагийн хөлс өгсөн асуудал байхгүй, Бийг ажиллахаас өмнө урьд урьдын дарга нар надад илүү цаг ажилласан хөлсийг маань хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу олгодог байсан түүнийхээ дагуу л цалин хөлсөө авч байна тэгээд ч би 3 жил ажиллаад л тэтгэвэрт гарна эндээ эвтэйхэн ажиллаж байгаад тэтгэвэртээ гарах санаатай байгаа, намайг захирал Бтэй холын хамаатан учраас манаачийн ажил хийж илүү цагийн мөнгө бодуулж авч байна гэж зарим нэг хэл амтай хүмүүс ойлгодог байх энэ нь ямар ч хамааралгүй асуудал байгаа юм...гэх мэдүүлэг /1 хх-ийн 217-218 хуу/ 

Гэрч Х.Э өгсөн...2004 оны намар дотуур байрны багшаар ажиллаж байгаад 2014 оны 09 дүгээр сараас хойш сургуулийн няраваар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хамт олны хуримтлалын сангийн журмыг нийт багш ажилчид бүгдээрээ хамтын шийдвэрээр шийдвэрлэж захирлаар албан ёсоор батлуулан өөрснөө сайн дураараа хуримтлалын сан бүрдүүлж эхэлсэн юм. 2015 оны 09 дүгээр сараас эхлэн сар болгон 10 000 төгрөг хураан авч, хуримтлагдсан мөнгийг гачигдал гарсан алба хаагч, эсхүл шагнал урамшуулал авсан багш, ажилчид болон хамт олноороо аялал зугаалганд явах үеэр хэрэглэхээр зохицуулагдсан юм. Үүнийг нийт багш ажилчид бүгд хүлээн зөвшөөрч цалингаас нь шууд миний нэр дээрх 5139016484 гэсэн хаан банкны дансанд хуримтлагдаж зарцуулах тухай бүртээ захирлаар зөвшөөрүүлж тайлангаа сар болгон нийт багш ажилчдад мэдээлдэг юм. Үүнтэй холбоотой бүх баримтууд байгаа, өмнө нь танай байгууллагын ажилтанд тайлбар өгөхдөө бүх материалуудыг нь гарган өгсөн байгаа. Ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй...2016 оны орон нутгийн сонгуулиас хойш захирал Б, бага ангийн менежер Н нарын хоорондын харьцаа муудаж, намчирхаж нэгийгээ үзэхээ больсон үүнээс улбаатай маргаан дэгдэж эцэс сүүлдээ нэгнийхээ мууг үзэх гэж хуулийн байгууллагаар шалгуулах дээрээ тулсан. Энэ хоёрын маргааны талаар сургууль байтугай сум даяар ярьж байгаа, гадуур хүмүүс янз бүрийн байдлаар л ярьдаг үнэн худлыг нь мэдэхгүй. Танай байгууллагад яг ямар асуудлаар шалгагдаад байгаа мэдэхгүй байна. Тэрнээс биш энэ хоёр хүн хоёулаа ч сургуулийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүн, хоёулаа л нэг намын боловсон хүчнүүд байгаа юм. Н Өгийнуур сумын иргэдийн төлөөлөгчдийн нэг төлөөлөл нь байгаа юм. Тэр нь муу сайн гэж хэлж мэдэхгүй, үүнээс гадна багш Ц захирлыг хахууль авдаг гэж танай байгууллагад хандсан гэж сонссон, үнэн худлыг нь мэдэхгүй, Ц бага залуу, хамт олныхоо дунд нэр хүндтэй чадварлаг боловсон хүчний нэг байгаа юм...гэх мэдүүлэг /1 хх-ийн 219-221 хуу/  

Гэрч О.Б өгсөн...2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сургуульд физикийн багшаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би анх багшаар томилогдохдоо сонгон шалгаруулалтанд орж тэнцсэний үндсэн томилогдсон. Тухайн үед физикийн багшийн нэг орон тоон дээр гурван багш ажилд орох хүсэлтээ өгсөн байсан учраас аймгийн боловсролын газраас сонгон шалгаруулалт зохион байгуулж шалгалт авч байсан юм. Тэрнээс биш заавал сонгон шалгаруулалтаар ажилд авдаг талаар мэдэхгүй байна. Тухайн мэргэжлийн орон тоон дээр ямар нэгэн маргаангүй өрсөлдөх хүнгүй нэг хүн байвал шууд л тухайн сургуульдаа багшаар томилогдон ажилд орж болдог нь тухайн хүн өрсөлдөх хүнгүй бол шууд сургуулийн захирлын тушаалаар албан тушаалд томилогддог юм. Тухайн үед надтай хамт өөр хоёр хүн байсан учраас аймгийн боловсролын газраас сонгон шалгаруулалт явуулсан байх гэж бодож байна. Миний хувьд сонгон шалгаруулалтанд орж тэнцэж энэ ажилд томилогдсон болохоор надад ямар нэгэн байдлаар танил талаа харж, шан харамж өгч тухайн ажилд томилогдоогүй гэдгээ баталж 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр баталгаа бичиж өгч байсан байна, миний өөрийн бичсэн гар бичмэл мөн байна. Сумын иргэдийн дунд янз бүрийн хэл ам дагуулсан яриа өгүүлэл гарсан болохоор захирал Б өөрөө бичүүлж авч байсан, тухайн үед нэг хурал дээр өөрийнхөө тушаалаар ажилд орсон багш ажилчдыг үлд гэж үлдээж байгаад нийтэд нь та ямар байдлаар ажилд орсон талаараа өөрснөө бичиж өг би та нараас ямар нэгэн байдлаар хээл хахууль аваагүй гэж хэлж байгаад бичүүлж авч байсныг санаж байна. Одоо ч гэсэн захирлын талаар хүнээс мөнгө авч ажилд оруулдаг гэсэн дам дамаа хүмүүсийн яриа байнга сонсогддог үнэн худлыг нь мэдэхгүй. Үүнээс улбаатай 2016 оны орон нутгийн сонгуулийн дараагаас захирал Б, бага ангийн менежер Н нарын хоорондын харьцаа илт зөрчилтэй болж маргалдаж эхэлсэн юунаас болсонг нь мэдэхгүй уг нь бол хоёулаа нэг намын хүмүүс үүнээс өмнө нэг нэгэндээ сайн л ханддаг байсан сургуулийн удирдах албан тушаалтнууд байсан би бодохдоо сонгуулиас болж маргалдсан байх гэж бодож байна. Ингээд энэ маргаан нь даамжирсаар байгаад сүүлдээ хуулийн байгууллагад нэгийгээ шалгуулах дээрээ тулсан байсан. Нийт багш нарт яг ямар асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа талаар ойлголт байхгүй, ямар ч байсан хоорондоо маргаантай, нэгийгээ хуулийн байгууллагад өгч шалгуулж байгаа гэдгийг сүүлд мэдсэн. Үүнээс гадна Монгол хэл уран зохиолын Ц мөнгө өгч ажилд орсон талаар сүүлийн үед их яригдах болсон, хаа сайгүй л хүмүүс ярьж байдаг яг тэр энэ гэж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ихэнх багш нар сонссон байсан. Үнэн худлыг нь мэдэхгүй. Ц бид хоёр нас ойролцоо залуу багш нар учраас нэгийгээ сайн мэднэ. Ц багш анх түр цагийн багшаар ажиллаж байгаад жинхэнэ багшийн орон тоон дээр шууд захирлын тушаалаар томилогдож байсан. Ямар байдлаар томилогдсон талаар мэдэхгүй. Ямар ч байсан монгол хэл уран зохиолын багшийн орон тоон дээр томилогдож байсан. Үүнээс гадна Цыг жинхэнэ багшийн орон тоон дээр томилогдсон жил Н багш аймгийн боловсролын газар руу явж сонгон шалгаруулалтанд орж тэнцэж багшаар томилогдож байгаад улаанбаатар хотруу шилжсэн байгаа. Энэ хоёр багш өөр өөр мэргэжилтэй багш нар байсан. Б, Н нар хоорондоо маргаантай байгаа хэдий ч энэ хоёрын зүгээс ямар нэгэн байдлаар нөлөөлж өөртөө ашигтай байдлаар байцаалт өгүүлэх гэж оролдсон асуудал байхгүй... гэх мэдүүлэг /1 хх-ийн 222-223 хуу/ 

Гэрч Ш.Б өгсөн...2002 оны намар сургууль төгсөж ирээд үүнээс хойш тасралтгүй 15 жил ажиллаж байна. Б бид хоёр хамт багшийн их сургуулийг нэг онд төгсөж ирээд хамт ажиллаж байгаа юм. Нэгнийгээ оюутан байхаас мэддэг юм. Урьд нь нийт багш ажилчдаас 3000 төгрөгийн хуримтлал гэж мөнгө хураан авдаг байсан, 2016 оноос байх цаг хугацааг нь сайн санахгүй байна 10.000 төгрөг хураадаг болсон, Энэ ажлыг нярав Э хариуцаж ямар зүйлд зарцуулсан талаараа бусдад мэдээлэл өгдөг юм. Нийт хуримтлалын мөнгөнөөс хэн нэгэнд нь гачигдал зовлон тохиолдох, баяр ёслолын үеэр хэрэглэх ёстой байдаг боловч энэ миний хувьд хангалтгүй ямар зүйлд зарцуулаад байгаа нь ойлгомжгүй байдаг, өнгөрсөн жилийн хувьд багш нь хуримтлалын мөнгөн дээрээ мөнгө нэмж байгаад ОХУ-ын Улан-Үдэ явсан би өвчтэй хүүхэд хардаг учраас өөрийнхөө хуримтлалын мөнгөө буцаан авсан байгаа. Миний хувьд 2016 оны 11 дүгээр сараас өвчтэй хүүхдээ асрах гээд урт хугацааны чөлөө авчихсан байгаа болохоор одоо ямар байдалтай байгааг нь мэдэхгүй байна. Манай захирал Б өөрийнхөө үзэл бодлоо тулган шаардсан байдлаар харьцдаг, өөрийнх нь хэлснээр байхгүй болохоор өс хонзонгийн байдлаар хандаж хүлээн авдаг, энэ нь цалин хасах, шагнал урамшууллаас хойшлуулах зэрэг хэлбэрээр илэрдэг юм. Сүүлийн үед захирал Бийн энэ байдлыг тэвчиж чадахгүй бага ангийн эрхлэгч Н, бага ангийн монгол хэл уран зохиолын багш Ц нар энэ байдлыг нь эсэргүүцэж хууль бус үйлдлийг нь шалгуулахаар танай байгууллагад гомдол гаргасан гэсэн энэ хоёроос өөр багш нар ч гэсэн хэлэх байх гэж бодож байна цаашид хамт ажиллана гэж бодоод айгаад үнэн байдлыг нь хэлж чадахгүй байж магадгүй гэж бодож байна. Өнөөдөр та нарыг ирсэнийг мэдээд дуудаж асуух юм бол захирлаа магтаж сайшааж өгнө шүү гэж хэлсэн гэж зарим нэг багш нар ярьж байсан. Хоорондоо хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж байгаад сүүлдээ хуулийн байгууллагаар шалгуулах дээрээ тулсан байх гэж бодож байна тэрнээс биш яг ямар асуудлаар Бийг шалгаж байгаа талаар мэдэхгүй байна. Цын хувьд дарамтыг нь тэвчиж чадахааргүй болж аргаа бараад хахууль авсан асуудлыг нь хэлж маргаан үүссэн гэж ойлгож байгаа... гэх мэдүүлэг /1 хх-ийн  224-225 хуу/ 

Гэрч Г.Г өгсөн:...Манай эхнэр М 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл бага ангийн багшаар, би өөрөө 2003 оноос хойш биеийн тамирын багшаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сургуулийн нийт ажилчид болон сумын иргэдийн ихэнхийг нь хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Өгийнуур суманд 1990 оноос ажиллаж амьдарч байна...Манай сургуулийн захирал өөрөө шулуун шударга зантай дайчин шаардлага өндөр тавьж, хариуцлага тооцохдоо тооцдог, шагнал урамшуулал олгохдоо олгодог хүний нэг, 2015 онд байх Архангай аймгийн шилдэг сургууль болж байсан удаатай, үүнээс гадна 2016 онд шилдэг менежерээр шагнагдаж байсан удаатай. Хүн удирдаж ажиллуулж чаддаг хүний нэг гэж ойлгож явдаг юм. Бүх зүйлийг сургуулийн дотоод журмаар нийт ажилчдын дунд нээлттэйгээр хуралдаж шийдвэрлэдэг шударга зантай хүн. Сүүлийн 14 жил Б захирлын удирдлагад ажилласан. Захирал Б, бага ангийн эрхлэгч Н нарын хоорондын хувийн харьцааны улмаас л маргалдаж нэгийгээ хууль хяналтын байгууллагаар шалгуулах дээрээ тулсан гэж ойлгож байна, үүнээс гадна монгол хэл уран зохиолын багш Ц нь Нын хамтаар танай байгууллагад өргөдөл гаргасан талаар нь би сонсоод чи залуу хүүхэд байж хэл аманд орооцолдож яахав дээ наад хоёр чинь тэгж байгаад учраа олно биз гэхэд харин тиймээ одоо буцаагаад өргөдлөө авч болдог болов уу гэж өөрөө ярьж байсан удаатай тэрнээс биш яг ямар асуудлаар шалгагдаад байгаа талаар сайн мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-1-ийн 226-227 хуу/

 

Гэрч Б.Б өгсөн:...Манай сургуулийн багш нар бүгд захирал Бтэй, бага ангийн менежер Н, багш Ц нарын хооронд маргаантай асуудал байгаа талаар мэддэг. Тухайн өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр захирал Ш.Б өрөөндөө дуудаж уулзаад цаагуур чинь миний талаар янз бүрийн юм ярьж байгаа хүн байна уу гэж асуухаар нь би Монгол, хэл уран зохиолын багш Ц 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр намайг ажлаа тараад явж байхад замдаа таарчихаад хамт явж байхдаа захирлыг буруутгах нэг хүн олох хэрэгтэй байна гэхээр нь би юун хүн олох вэ сүлжээний байгууллага биш, наад асуудлаа зогсоо гэсэн утгатай зүйл хэлж ярьж хэлж байсан. Энэ байдлыг захирал Бт хэлэхэд үнэхээр л тэгж хэлж байсан юм бол чи наад асуудлаа баримтжуулж албан ёсоор тодорхойлолтоор өөрийнхөө гараар цаасан дээр бичээд өгчих гэхээр нь би өөрийнхөө сайн дураар хэлснээр бичиж өгсөн юм. Өөр надтай ямар нэгэн зүйлийн талаар Ц ярьж байгаагүй. Нийт багш ажилчид ерөнхийдөө Ц, Н нарын гомдлын дагуу хуулийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдэж байгаа хэдий ч яг ямар асуудлаар шалгагдаад байгаа талаар мэдэхгүй байгаа, аль аль нь ажил мэргэжилдээ сайн туршлагатай мэдлэг боловсролтой хүмүүс байгаа юм, миний хувьд намайг 2005 онд тус сургуулийг төгсөхөд Б захирал манай ангид хичээл ордог байсан. Өөрөөр хэлбэл шавь нь учраас Цыг хэлж ярьж байсан зүйлийг дамжуулж хэлсэн юм. Би Ш.Б захирлыг сайн удирдагч гэж бодож явдаг. Тэр ч утгаараа манай сургууль аймгийн тэргүүний сургуулийн нэг болж байсан удаатай...гэх мэдүүлэг /хх-1-ийн 228-229 хуу/

 

Гэрч Д.Аийн өгсөн:...Би 2003 оноос 2014 он хүртэл Архангай аймгийн Боловсролын газарт ахлах мэргэжилтэн, даргаар нь ажиллаж байсан. Албан ёсоор ирж байгаагүй ч гэсэн ганц нэг багш нараас ажил үүргээс хамааралтай, хоорондын зан харилцааны талаархи гомдол мэдүүлдэг байсан, хэрүүл маргааны шинжтэй зүйлүүд ирдэг байсан. Тухай бүрт нь би утсаар өөрт нь мэдэгдэж ажилчдаас маргаан үүсгээд байна шүү хувийн зан харилцаан дээрээ анхаарах хэрэгтэй байна шүү гэж анхааруулж хэлдэг байсан. Боловсролын тухай хуулинд зааснаар сургуулийн захирал өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд багш ажилчдыг тушаалаар ажилд авна гэж заасан байдаг юм. Харин аймгийн боловсролын газраас захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг, үүнээс гадна тухайн сургуулиас нэг орон тоон дээр хэд хэдэн хүмүүс багшлах хүсэлт гаргасан бол сургуулийн саналын дагуу сонгон шалгаруулалтыг зарлан зохион байгуулж өгдөг юм. Тэрнээс биш боловсон хүчний асуудалд нь оролцоод байдаггүй. 2003 оноос хойш Б Өгийнуур сумын сургуулийн захирлаар ажиллаж байгаа хүн, энэ хугацаанд хэцүү байсан сургуулийг өөд нь татаж аймгийнхаа тэргүүний сургууль хүртэл болгож чадсан чадварлаг хүчний нэг боддог юм, өөрөө хувь хүнийхээ хувьд шулуун шударга зантай зарчимч ажлын төлөө явдаг хүн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 231 хуу/

 

Гэрч А.Аын өгсөн: ...Би 2013 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс Архангай аймгийн Боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж одоо мэргэжилтнээр ажиллаж байна. Аль ч аймгийн сумдуудын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар Боловсролын тухай хуульд зааснаар өөрснөө боловсон хүчнийхээ асуудлыг шийдвэрлэх эрхтэй эрх бүхий албан тушаалтнууд байдаг юм. Харин тухайн орон тоон дээр багшлах багш олдохгүй, эсхүл нэг мэргэжлийн орон тоон дээр хэд хэдэн хүн өрсөлдөх юм бол тухайн сумын сургуулийн захирлын санал захиалга ирүүлсний дагуу аймгийн боловсролын газраас хамтран зохион байгуулж, тухайн орон тоон дээр багшлах боловсон хүчнийг судалж, шалгаруулан авдаг юм. Тэрнээс биш ганцхан монгол хэл, уран зохиол, эсхүл математикийн багшийн орон тоон дээр нэг л багш байх юм бол заавал сонгон шалгаруулалт явуулаад байх шаардлага байхгүй, шууд тухайн сургуулийн захирал эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж жинхэнэ багшийн орон тоон дээр авч болно. Намайг тус газрын даргаар ажиллаж байх хугацаанд 2 удаа л сонгон шалгаруулалт явуулж өгнө үү гэж хүсэлт захиалга өгч байсан. Тухайн үед ямар хүмүүс сонгон шалгаруулалтанд орж байсныг сайн санахгүй байна, харин нэг орон тоо нь технологийн багшийн орон тоо байсан түүнд өрсөлдсөн хоёр багш хоёулаа багшлах эрхгүй байсан санагдаж байна, нөгөө нэгийг нь сайн санахгүй байна. Ер нь бол Архангай аймгийн 19 сумын 33 сургуульд боловсон хүчин их дутагдалтай байдаг учраас голдуу сургуулийн багш нар багш олдсон дээр нь өөрсдийнхөө эрх хэмжээний хүрээнд шууд тушаал гаргаж боловсон хүчнийхээ асуудлыг шийдвэрлэдэг. Харин эсрэгээрээ дутуу байгаа орон тоон дээрээ багш авч ажиллуулах гэж тухайн орон тоон дээр ажиллах хүсэлтэй байгаа багш нарыг авах гэж аймгийнхаа боловсролын газарт захиалга өгч сонгон шалгаруулалт зарлуулдаг. Зарим тохиолдолд сонгон шалгаруулалт зарлаад байхад багш нар ирэхгүй тохиолдол байдаг байсан. Хөдөөний сумдуудад тэр болгон багшлах багш нар олдоод байдаггүй юм. Миний санаж байгаагаар 2015 онд багш нарын цалин хөлсийн тэгш бус олгодог, урамшууллын цалинг олгох ёстой байхад олгодоггүй, зан харилцааны хувьд ёс зүйгүй, багш нарыг дарамталдаг гэсэн утгатай гомдол нэг удаа ирж байсныг санаж байна. Өөр ирж байсныг мэдэхгүй юм байна. Тухайн үед би боловсролын газрын даргаар ажиллаж байсан эхний ээлжинд би Бт утасдаж анхааруулан таньтай холбоотой гомдол ирж байна шүү та хувийн харьцаан дээрээ анхаарах хэрэгтэй шүү гэж сануулга өгч ярьж байсан. Дахин хэлэхэд аймгийн боловсролын газраас тухайн сумын орон тооны боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх эрх байхгүй тухайн сургуулийн захирал өөрснөө эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй, харин мэргэжил арга зүйн хувьд дэмжлэг үзүүлж захиалгын дагуу сонгон шалгаруулалт зарлан хамтран ажилладаг юм, сумдуудын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгоог аймгийн Засаг дарга шууд томилж, чөлөөлөх эрхтэй байдаг ...гэх мэдүүлэг /хх-1-ийн 232 хуу/

 

Гэрч Л.Аийн өгсөн:...2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2016 оны орон нутгийн сонгуулиар сумын иргэдийн хурлын тогтоолоор олонхын санал авч сумын засаг даргаар дахин томилогдохоор Аймгийн засаг даргад уламжилсан боловч одоо болтол Аймгийн засаг даргын захирамж гарч батлагдаагүй байна. Тийм учраас хуучин 2012 оны засаг даргын захирамжаар үргэлжилж явж байна гэж ойлгож болно. Албан ёсоор бичгээр албажиж ирсэн гомдол санал хүсэлт ирж байгаагүй, харин зарим нэг хүмүүсээс дам дамаа ам дамжин жил болгоны төгсөлттэй холбоотой асуудлаар байнга гомдол ирдэг байсан, сурагчдын эцэг эхчүүдээс их мөнгө хураан авч, баяр ёслол тэмдэглэдэг, мөн шинээр багш ажилчдын авахдаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдаас шан харамж хахууль авдаг гэсэн яриа өгүүлэлүүд их яригддаг, би тухай бүр нь албан ёсоор албажуулаад бичгээр гаргаад ир гэхээр иргэдийн хүүхдүүд бүгд сургуульд сурдаг болохоор хүүхдэд дарамт шахалт ирнэ, эсхүл төрөл садангууд нь ажилгүй болно гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар бичгээр гаргаж ирүүлдэггүй. Иргэд мөнгө авч ажилд авдаг нь нууц биш гэдгийг нь хэлдэг юм. Би тэр болгон хүмүүсийг нь дуудаж асууж шалгааж баримт бүрдүүлэх нь  зохимжгүй, нэгэнт өөрснөө бичгээр гомдол гаргахгүй байгаа учраас би тэр хүмүүсийн талаар хэлээд байх шаардлага байхгүй. Харин багш Цаас хахуулийн шинжтэй мөнгө авч ажилд оруулсан талаар сонсож байсан тэдгээр хүмүүс нь өөрсдөө танай байгууллагад хандсан гэж сонсогдож байсан. Энэ мэт олон хүмүүс хахуулийн шинжтэй мөнгө өгч ажилд орсон талаар яригддаг гэсэн, энэ нь сумын иргэдийн дунд байнга яригддаг ярианы нэг үнэн худал нь мэдэгдээд байдаггүй юм. Манай сумын иргэд анх ямар хүмүүс ирж байгаад ганцхан сургуулийн захирлын цалингаар ямар хөрөнгөтэй болсон талаар бүгд мэдэж байгаа, үнэхээр тэр зүйлийг нь харьцуулаад үзэхээр үндэслэлтэй харагддаг юм. Ш.Бийн талаар сумын иргэдийн дунд дам дамаа ам дамжсан бусдаас мөнгө авч байгаад ажилд авдаг гэсэн яриа өгүүлэл их яригддаг юм энэ асуудлыг нь үнэн зөвөөр шалгаж өгөхийг хүсэж байна, үүнээс гадна манай сумын иргэдийн төлөөлөгч Наас байнга захирлын зүгээс шахалт дарамт үзүүлж байна гэж ярьдаг байсан, үүнээс гадан Ш.Б нь сумын засаг даргаас албан ёсоор чөлөө авч явах ёстой байтал тэгээгүй 4 хоног Улаанбаатар хотруу явчихаад ирэхээр нь би ажлын хоногоос нь 4 хоногийг нь хасуулах хэрэгтэй гэхэд бөөн асуудал үүсгэж аав ээж хамаатан садангаараа хэрүүл маргаан хийлгүүлж ёс зүйгүй харьцаа үүсгэж байсан удаатай...гэх мэдүүлэг /хх-1-ийн 233-234 хуу/

 

Гэрч Н.Б өгсөн:...Тухайн ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх мэдлийн асуудал, энэ нь зөвхөн боловсролын тухай хуулиар зохицуулагддаг юм. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар аймгийн засаг даргын зүгээс гаргасан тушаал шийдвэр журам байдаггүй. Мөн салбар яам болон аймгийн боловсролын газраас холбогдуулан гарсан дүрэм журам байхгүй. Тухайн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Аймгийн боловсролын газраас сумдын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын ажилд оролцоод байдаггүй, зөвхөн мэргэжлийн арга зүйгээр хангадаг юм. Тухайн албан тушаалтнуудыг аймгийн засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд томилж чөлөөлдөг юм. Үүнээс гадна хэрэв аль сумын цэцэрлэг, сургуулийн багш нарын орон тоон дээр олон багш нар ажиллах хүсэлттэй, эсхүл багшлах мэргэжлийн багш олдохгүй байгаа тохиолдолд тухайн сургууль цэцэрлэгийн эрхлэгч захирлын саналын дагуу сонгон шалгаруулалт явуулж зохион байгуулан аль нэг багшийг нь сонгож зөвлөмж өгдөг, бид нарын гаргаж өгсөн зөвлөмжийн дагүү тухайн багшийг авч ажиллуулах эсэх нь сургуулийн захирал Цэцэрлэгийн эрхлэгч нарын өөрсдийнх нь эрх хэмжээний асуудал. Өөрөөр хэлбэл захирал, эрхлэгч нарын саналаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байгаа нэг хэлбэр юм...гэх мэдүүлэг /хх-2-ийн 156 хуу/

 

Гэрч П.М өгсөн:...Миний эхнэр Ш.Б шударга, зарчимч, шулуун зантай, сургуулийн захирлаар 14 жил ажиллаж Өгийнуур сумын Ерөнхий боловсролын дунд сургуулиа тэргүүний сургууль, тэргүүний хамт олон, 2016 онд тэргүүний захирал болж аймгийн удирдах албан тушаалтнуудаас шагнал авч байсан. Эхнэр маань нутаг орон болон хамт олон, хамаатан садангууддаа нэр хүндтэй бусдыг удирдах чадвартай айл гэрийн сайн хань, эх юм. Миний эхнэрийг  Ц нь гэмт хэрэгт гүтгэж өөрөөс нь мөнгө авсан мэт мэдүүлж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь 2015 оны 08 дугаар сарын дунд үеэр Ц нь манайх гэр бүлээрээ гадаа ширээ тойроод хоол идэж байхад хөдөөнөөс ирлээ гээд 3 литрийн савтай сүү, тараг өгөөд явж байсан. Энэ үед эхнэр маань тараг сүүнийх нь савыг султгаад өг гэхээр нь султгаад өгсөн. Тэр үед яараагүй бол хоол идээд яваач гэхэд Ц нь хүлээж байгаад хоол идээд явсан. Ингэхдээ манай эхнэртэй ямар нэгэн байдлаар тусдаа уулзаж гэрт орж мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Үүнээс гадна Г хандаж Ц нь манай сургууль дээр ирсэн авлигатай тэмцэх газрын байцаагчид тайлбар мэдүүлэг өгчихөөд гарч ирлээ. Хадам эгчийнхээ үгэнд ороод захирлыг гүтгэсэн чинь ямар аймаар юм бэ, гомдол мэдүүлгээ буцааж авч болдог болов уу гэж ярьж хэлсэн байна. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ц нь хамт олноороо салхинд гарч байхдаа хэсэг багш нарт Г багшид манай захирал чадалтай чадвартай захирал шүү, захирлаа харахаар өрөвдөөд байх юм. Хадам эгч О багш Н нар намайг хүчилсээр байгаад хуулийн байгууллагад захирлын эсрэг мэдүүлэг өгүүлсэн. Би одоо бол энэ хоёрын үгэнд орохгүйгээр өөрийн толгойгоор асуудлаа шийдвэрлэж чадна. Учраа олчихмоор байна гэж ярьсан байсныг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Гбагш надад хэлсэн. Цын нөхөр Б өмнө нь намайг хэсгийн төлөөлөгч байхад согтуугаар мотоцикль жолоодож байгаад өөрийгөө гэмтээчихээд, Б хүнийг гүтгэж намайг зодож хүнд гэмтэл учруулсан гэж гүтгэж байсныг би  мэднэ. Энэ байдлаас дүгнээд үзэхээр эдгээр хүмүүс хэнийг ч гүтгэж, худал мэдүүлэг өгөх хүмүүс гэж ойлгогдож байна...гэх мэдүүлэг /хх-2-ийн 157-159 хуу/  

 

Х.Цын яллагдагчаар өгсөн:...2011 онд би гэр бүлээ дагаад Архангай аймгийн Батцэнгэл сумаас Өгийнуур суманд шилжин ирж Өгийнуур сумынхаа сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар түр болон цагийн багшаар ажиллах болсон. Ингээд 2015 оны зун Б захирал намайг гэртээ дуудаж уулзаад одоо манай сургуульд монгол хэл, уран зохиолын үндсэн багшийн орон тоо гарч байгаа, чи сонгон шалгаруулалтанд орох юм бол шалгалтандаа унана сонгон шалгаруулалтанд оруулахгүйгээр шууд үндсэн багшийн орон тоон дээр багшаар авъя, харин чи надад 2.000.000 төгрөг өгчих гэсэн санал тавьсан. Би тухайн үед бодож үзье гэж хэлээд тоймтой хариу өгөөгүй уулзаад өнгөрсөн юм. Тухайн үед Б надад хэлэхдээ чи энэ асуудлаа өөрөө л шийдээрэй 4 сарын л цалин шүү дээ, нөхөртөө ч хэлж болохгүй шүү гэж захиж байсан. Тухайн үед би өөрөө бие даан шийдвэрлэх боломжгүй мөнгөгүй байсан учраас нөхөртэйгөө ярилцах болсон юм. Энэ байдлаа нөхөр Бтай ярилцаад хэлснээр өгөхгүй бол намайг аягүй бол сонгон шалгаруулалтанд явуулаад унагаачихаж магадгүй, өөр бусад багш нь миний орон дээр багш болох хүмүүс байгаа байлгүй гэж ярилцаад сумынхаа “Өгий мандал” хадгаламж зээлийн хоршооноос 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1.000.000 төгрөгийг нь захирал Ш.Бийн гэрт нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны орчим аваачиж өгсөн юм. Энэ үед намайг Б захирал гэртээ ганцааранг маань дагуулж орсон хоёулханаа байхдаа 1.000.000 төгрөгийн хахуулиа өгсөн. Би тухайн үед бүгдийг нь олж чадсангүй талыг нь оллоо гэхэд Б чи үлдсэн мөнгийг нь энэ жил 5 жил ажилласныхаа тэтгэмжийг авах юм чинь тэрнээсээ өгчихгүй юу даа гэж хэлээд өнгөрсөн юм. Тухайн үед намайг нөхөр Б мотоциклоор Бийн гадаа хүргэж өгөөд буцсан, намайг мөнгө өгөх гэж 1.000.000 төгрөгөө бэлдээд аваад орсныг мэдэж байгаа. 1.000.000 төгрөг өгөх болсон шалтгаан нь энэ талаараа би нөхөр Бын төрсөн эгч О ярьсан чинь юу боллоо гэж 2.000.000 төгрөг өгдөг юм, талыг нь өгөхгүй юу олдохгүй байна гэж хэл гэснийх нь дагуу тэгж тал мөнгийг нь өгсөн юм. Энэ талаар О эгч сайн мэдэж байгаа. Үүнээс гадна бас Б захирал чи мөнгө өгсөн талаараа нөхрийнхөө эгч Охэзээ ч хэлж болохгүй шүү бид нар адилхан байгууллагын удирдах албан тушаалтнууд гэж захиж байсныг одоо санаж байна. Хадам эгч О нь Өгийнуур сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажил хийдэг юм. Энэ талаар нөхөр Б, эгч О нар л мэдэж байгаа өөр хүн мэдэхгүй байгаа гэж бодож байна. Ингээд намайг 1.000.000 төгрөг өгсөний дараа шинэ хичээлийн жил эхлэхэд өөрөө өөрийнхөө гаргасан тушаалаа надад өрөөндөө дуудаж оруулж ирээд гардуулан өгч өөрийнхөө хавтасандаа хийгээрэй гэж байсан. Удаагүй намайг анги даасан багш болгож цалин дээр маань анги даасны нэмэгдэл цалин олгуулах болсон. Тухайн үед над шиг сайн хүн байхгүй, өмнө харьцаж байснаасаа илүү найрсаг ханддаг болсон. Ингээд 2016 онд суманд 5 жил ажилласныхаа тэтгэмжийг авах болоход захирал Б үлдсэн 1.000.000 төгрөгөө авах санаагаа илэрхийлж чадахгүй надаар өөрөөр маань хэлүүлэх гээд төсөвт суугдчихсан байхад өгөхгүй удаагаад байсан юм. Би ч тухайн үед үлдсэн мөнгөө өгөхгүй гэж бодож байсан санааг нь ойлгосон юм. Захирал Б рүү утсаар ярихаар би амралттай байна заавал биеэр ирж уулз гэсэн шаардлага тавьдаг байсан, би ч санааг нь ойлгосон болохоор очоогүй, энэ байдлаа хадам эгч О хэлчихсэн чинь эгч О уурлаж юун даварчихсан юм бэ гээд өөрөө утсаар миний хажууд ярьсан чинь Б төрийн сангийн ажилтан байхгүй байгаа гэж худлаа хэлснийг нь эгч О мэдээд бүр уур нь хүрч чи яагаад хүүхдийн тэтгэмжийн мөнгө удаагаад байгаа юм бэ төрийн сангийн мэргэжилтэн байж л байна дээ чамайг ямар учраас удаагаад байгаа санаа зорилгыг чинь мэдэж байна шүү гээд хэрэлдчихсэн юм. Ингээд хадам эгч О шууд сумын засаг дарга А дээр орж тэтгэмжийн мөнгийг нь өгөхгүй удаагаад байна гэж хэлээд, засаг даргаар хэлүүлж байгаад надтай хамт тэтгэмжийн мөнгөө авах ёстой байсан 4 багш нар тэтгэмжийн мөнгөө авч байсан удаатай. Үүнээс хойш намайг үзэхээ больж янз бүрийн байдлаар шахалт дарамт үзүүлж эхэлсэн. Би ч яахаа мэдэхгүй бага ангийн менежер Н багшид энэ байдлаа хэлж байсан юм. Ингээд 2016 онд болсон орон нутгийн сонгуулийн дараа захирал Б, менежер Н нар хоорондоо таарахгүй хэрүүл маргаан дэгдэж эхэлсэн, Захирал Бийн нөхөр Мөнхнасанг иргэдийн хурлын дарга болох гэж байхад нь Н багш саналаа өгөөгүйгээс болж энэ маргаан үүссэн гэсэн. Ингээд энэ хоёрын хэрүүл маргаан тэмцэл даамжирч нэгийгээ хуулийн байгууллагаар шалгуулах дээрээ тулсан юм. Бага ангийн менежер Н багш Б захирлын хууль бус үйлдлүүдийг шалгуулахдаа өмнө нь би ярьж байсан болохоор миний хахууль өгсөн асуудлыг өөрийнхөө өргөдөлдөө оруулан бичиж өгсөн юм. Би яах аргагүй нэгэнт намайг үзэхээ больж шахалт дарамт үзүүлээд байсан болохоор Н багштай хамт өргөдөл гарган танай байгууллагад хандсан юм. Тухайн үед Аймгийн боловсролын газрын дарга А дарга байсан, Б захиралтай ер нь бол таарамж муутай гэдгийг нь мэддэг байсан. Сонгон шалгаруулалтанд оруулах эсэх нь захирал Бийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал, хэрэв намайг сонгон шалгаруулалтанд оруулах юм бол өөр олон багш нар оролцож тэнцэх эсэх нь тодорхой бус хэн нэг нь танил талаараа шалгалтандаа тэнцчих юм бол надад боломж олдохгүй шууд ажилгүй болох байсан. Тэрийгээ захирал Б өөрөө сайн мэдэж байгаа учраас надад яах аргагүй татгалзахын аргагүй санал тавьж зөвшөөрүүлсэн юм. Тэгээд хэлснээр биш 2.000.000 төгрөг гэж тохирсноос 1.000.000 төгрөгийг нь өгч жинхэнэ багшийн орон тоон дээр томилогдсон юм. Тэгээгүй бол яах ч байсан юм билээ мэдэхгүй, би бодохдоо 1.000.000 төгрөгийн хахууль өгч байж жинхэнэ багшийн орон дээр томилогдсон гэж бодож байна. Үүний дараагаар тэтгэмжийн мөнгөнөөсөө 1.000.000 төгрөгөө өгөөгүй учраас дургүй нь хүрч надад шахалт дарамт үзүүлдэг болсон юм. Миний бие анх танай байгууллагад Нын хамт өргөдөл өгөхдөө өөрөө ч гэсэн хэрэгт холбогдож шалгагдана гэдгээ сайн мэдэж байсан, тэртээ тэргүй намайг хэлсэн хэлээгүй шахалт дарамт үзүүлж байгаад ажлаас халах нь тодорхой учраас би Бийн хууль бус үйлдлийг илчилж өгсөн юм. Үүнээс гадна Бтэй өөрийнх нь хэлснээр байхгүй бол ямар ч багш байсан шахалт дарамт үзүүлдэг юм. хувь хүнийхээ хувьд чадварлаг боловсон хүчин мөртлөө албан тушаалын байдлаараа түрэмгийлж бусдыг дарамталж хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, бусдаас ашиг хонжоо шан шарамж хараад байдаг юм. Энэ байдлыг нь бүх багш нар мэддэг боловч хэн нь хэлж чадахгүй, учир нь бүгдийнх нь амьдрал сумандаа, үр хүүхэд нь сургуульд нь сурдаг болохоор хэлж зүрхэлдэггүй юм. Миний мөнгө өгсөн асуудлыг сургуулийн бүх багш нар мэддэг болсон, сумаар хаа сайгүй ярьдаг болж Бийн талаар бүгд ам муутай болсон, надаас гадна өөр багш нараас хэдэн төгрөг авч ажилд авсанг нь мэдэхгүй гадуу янз бүрийн явган яриа яригддаг гэсэн үнэн худлыг нь мэдэхгүй байна эцэст нь хэлэхэд үнэн зөвөөр нь шалгаж Бт хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Би ч гэсэн өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 241-242 хуу/

Ш.Бийн яллагдагчаар өгсөн:...Миний хувьд сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь та бүхэн эхнэр нөхөр хадам эгч гэсэн их ойрын төрөл садангийн хүмүүсийн үгээ нийлүүлж гүжирдэж гүтгэж миний эсрэг өгсөн худал мэдүүлгээр намайг буруутган ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрөхгүй, би Цыг 2011 онд ажилд томилсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шан харамж мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Ц нь миний ажлын өрөөнд орж ирээд захирал багшаа гадуур хүмүүс намайг танд ажилд орохдоо мөнгө өгсөн гэж худал яриад байгаа юм байна би санаа зовчихлоо танд өгсөн зүйл байхгүй, та нэхсэн зүйл байхгүй гэдгээ нотлоод өөрийн гараар бичээд өгье гэж хэлээд бичиж өгч байсан удаатай. Энэ хүнийг дуудаж бие эрх чөлөөнд халдаж, дарамт шахалт үзүүлж хүч хэрэглэн тайлбар тодорхойлолт бичүүлээгүй Цын бичиж өгсөн тодорхойлолтыг хэргийн материалд хавсаргасан байгаа. Багш Цын хувьд гэр орондоо эрх мэдэл бага өөртөө нэг ч төгрөг зарцуулах эрх байхгүй хүний үгээр нөхөр болон хадамуудаасаа хараат байдаг учраас Нын захирал болно атгаг санаанаас болж намайг буруутгаж миний албан тушаал дээр очиж гэж, үгэнд орж өөрөө яллагдагч болохоо мэдэхгүй явж байгаа гэж бодож байна. Үүнээс гадна би өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.1, 20.1.2 дах хэсэгт заасан эрх 20.2.3 дахь хэсэг заасан үүргийнхээ хүрээнд Цыг ажилд томилж ажилласан, тэрнээс биш мэргэжлийн бус хүнийг Монгол хэл, уран зохиолын багшаар томилоогүй, хэн нэгэн хүнийг хохирооч энэ хүнд зориуд ажлын байр бэлдээгүй, тэгээд ч урьд нь багшаар ажиллаж байгаад манай сургуульд ирээд 4 жил болчихсон байсан учир туршлага тогтвор суурьшил, ажлын байран тавигдах шаардлага хангасан байдал зэргийг нь харгалзан томилсон юм. Би хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд шийдвэр гаргасан хуулиар хориглосон зүйл зөрчөөгүй. Манай сургуульд 4 айлын багш ажилчдын хувийн байшин байдаг юм. Үүний нэгэнд нь миний 2005 оноос хойш 2008 он хүртэл оршин сууж ажилладаг байсан. Миний энэ байдлыг харгалзан Сумын засаг даргаас явуулсан саналын дагуу Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр сууж байгаа байшинг 500.000 төгрөгөөр тооцож сууж байгаа эзэнд нь өгөх шийдвэр гарч миний нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгсөн юм. Бусад 3 байшин нь одоо болтол байгууллагын хөрөнгөд бүртгэлтэй хэвээр байгаа. Энэ асуудалд би хариуцлагагүй хандсан нь үнэн, тухайн үед би анхнаасаа ээжийг ажиллана гэхэд нь зөвшөөрөөгүй, бага ангийн багш Н хүсэлт гаргасан байсан учраас би жирэмсний амралттай байсан Удаанжаргалын оронд түр ажилд авахаар шийдвэр гаргасан юм. Тухайн үед Н багш өөрөө богино хугацаанд ажиллахгүй хэд хоногийн чөлөө шаардлагатай гэж би өөрийнхөө оронд Ббагшийг байлгаж байгаач гэхээр нь түр байх гэж бодож зөвшөөрсөн юм. Гэтэл Н багш гачигдлын улмаас удаан хугацаагаар ирээгүй байж байгаад 12 дугаар сарын сүүлээр ажиллах боломжгүй гэсэн хүсэлтээ өгч чөлөөлөгдөж, түүний оронд ажиллаж байсан ээж ажиллахаа больсон юм. Мөн надтай холбоотой гомдолд хамаатныхаа Гд илүү цагийн мөнгө олгодог гэж бичсэн энэ нь ямар ч хамааралгүй асуудал, тэгээд Гэрэлхүү гэдэг хүн манай аавын дүүтэй суусан хүргэн хүн, тэгээд ч 1989 оноос хойш тус сургуульд галч сахиулаар ажиллаж байгаа хүн, хагас бүтэн сайнгүй өдөр болгон ээлжгүй ажилладаг, хөдөлмөрийн хуулинд зааснаар нийтээр амрах өдөр ажилласных нь илүү цагийн мөнгийг бодож олгодог юм. Бусдаар янз бүрийн зүйл бичсэн байсан тэр нь надад хамааралгүй асуудал хэлэх үг байхгүй. Эцэст нь хэлэхэд гэр бүл ах дүүгээрээ нийлж миний ажил албан тушаалд санаархсан хүний үгээр орж үг яриагаа нэгтгэн намайг гүтгэж гүжирдэж байна, дээрх хүмүүс хэр шударга иргэн бэ ямар ёс суртахуунтай ямар харилцаа хандлагатай хүмүүс вэ гэдэг нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан миний бичгээр гаргаж өгч байгаа тайлбаруудаас тодхон харагдах болно, миний бие 2002 оноос эхлэн тус сургуульд багш , сургуулийн захирлаар ажиллаж байна намайг энэ ажлыг авахад сургуулийн орчин нөхцөл хүн ажиллах суралцах шаардлага хангахгүй материаллаг баазгүй, сургалт хүмүүжлийн ажлын үр дүн маш муу, аймагтаа ажлын үзүүлэлтээр нийт 31 сургуулиас сүүлээсээ 2-3-р байранд ордог байсан, ийм орчин нөхцөлтэй сургууль хамт олныг хүлээж аваад өөрийн мэдлэг ур чадвар зүрх сэтгэлээ зориулж ажилласны үр дүнд манай сургуулийн сургалтын орчин эрс сайжирч материаллаг бааз нэмэгдэж сургалт хүмүүжлийн ажлын үр дүн эрс дээшилж 2012 онд аймгийн тэргүүний сургууль, 2012, 2013 онуудад сумын тэргүүний байгууллага болж байсан түүхтэй, миний энэ хөдөлмөрийн үнэлж 2016 онд аймгийн тэргүүний менежер болж байсан түүхтэй, одоо манай сургууль сурлага, спорт урлагийн амжилтаараа аймагтаа эхний 5 байрт тогтмол орж байгаа бидний амжилт байнга дээшилж байгаа, цаашид ч манай сургууль хамт олон улсын тэргүүний хамт олон болох зорилт тавин дор бүрнээ хичээн ажиллаж байна. Миний хувьд сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 247-248 хуу/

Авлигатай тэмцэх газарт Д.Нын гаргасан хүсэлт / 1-хх-ийн 03-05 хуу, 06-11 хуу/

2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 211 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /1-ийн хх-ийн 48 хуу/

Сургуулийн дотоод журам /1-ийн хх-ийн 109-122 хуу/

Багш Г.Х, Б.Б, Х.Ц нарт тэтгэмжийн мөнгө олгох тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн б/18 дугаар тушаалын хуулбар / 1хх-ийн 136 хуу/ 

Х.Цыг түр багшаар томилж ажилуулах тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тушаалын хуулбар /1 хх-ийн 151 хуу/

Х.Цыг түр ажиллуулах тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн б/30а дугаар тушаалын хуулбар /1 хх-ийн 152 хуу/

Х.Цыг цагийн багшаар түр ажиллуулах тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн б/50а дугаар тушаалын хуулбар /1 хх-ийн 153 хуу/

Монгол Улсын Боловсрол,  соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/220 дугаартай “Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаал, тушаалын хавсралтын хуулбар / 1 хх-ийн 154 хуу/

Х.Цыг үндсэн багшаар томилох тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/37 дугаар тушаалын хуулбар /1 хх-ийн 155 хуу/

Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн Багш нарын тайлбар /1-ийн хх-ийн 158-196 хуу/

Х.Цын “Өгийн мандал” Хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар /1 хх-ийн 200 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-2-ийн 03, 10 хуу/

2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-ийн хх-ийн 06-07 хуу/

Ш.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2-ийн 02,09 хуу/ 

Ш.Бийг Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилсон Архангай аймгийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 245 дугаар  захирамжийн хуулбар / хх-ийн 11 хуу/

Шүүгдэгч Х.Цын хувийн байдалтай холбоотой баримтууд / 2 хх-ийн 4-5, 207 хуу/

Шүүгдэгч Х.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2 хх-ийн 14-36 хуу/

Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /2-ийн хх-ийн  37-38 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ц нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуульд үндсэн багшаар томилогдон ажиллахын тулд өөрийн ашиг сонирхлын үүднээс Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Бт 2015 ны 08 дугаар сард 1.000.000 төгрөг өгсөн, шүүгдэгч Ш.Б нь Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Х.Цыг үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж хариуд нь 2015 оны 08 дугаар сард 1.000.000 төгрөг авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

         

Шүүгдэгч Х.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  мэдүүлэг  өгсөн бөгөөд түүнийг хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан: 

Гэрч Д.Нын өгсөн:..Урьд нь Батцэнгэл суманд сургуульд ажиллаж байсан Цыг хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээгээр түр багшаар ажиллуулж байгаад 2015 оны 08 дугаар сарын орчим байх жинхэнэ багшийн орон тоон дээр ажиллуулахаар тохирч 2.000.000 төгрөгийн хээл хахууль нэхэж байгаад 1.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр авч багш Цыг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулсан. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь 5 жилийн тэтгэмжээс нь авахаар тохирсон байсан боловч тэтгэмжээ авсан Ц багш мөнгийг нь өгч чадаагүйн учраас тэр хоёрын хооронд үл ойлголцол үүсч Цыг энэ асуудлаас нь бол дарамталж эхэлсэн. Тийм учраас багш Ц танай байгууллагад гаргасан гомдолд өөрийн энэ байдлаар илэрхийлж хүсэлт хүртэл бичиж өгсөн байгаа. Багш Ц нь болсон асуудлын талаар өөрөө надад нэг бүрчлэн ярьж хэлсэн. Тэрнээс биш хэдэн төгрөг хаана ямар байдлаар хахууль болгон өгч байсныг хараагүй зөвхөн өөрийнх нь хэлснийг сонссон юм...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 197 хуу/, 

Гэрч Т.Бын өгсөн: ...2015 оны 07 дугаар сарын дундуур байх манай эхнэр Цыг сургуулийн захирал Б дуудаж Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн байна цагаан идээ, хонь, тарваганы мах олоод ир гэсний дагуу эхнэр бид хоёр хөдөө гэрээсээ бэлдэж өгч байсан. Түүнээс хойш эхнэрт маань сургуулийн захирал нь гайгүй ханддаг болсон гэсэн. Үүний дараагаар удаагүй Б захирал нь гэртээ дуудаж эхнэр Цтай уулзаж “үндсэн багшийн орон тоо гарч байна чи аймгийн боловсролын газар руу явж сонгон шалгаруулалтанд орох юм бол тэнцэхгүй ямар байдлаар шалгалт авдаг талаар мэдэж байгаа биз дээ, надад 2.000.000 төгрөг өгчих тэгээд чамайг би шууд үндсэн багшийн орон тоон дээр тушаал гаргаж ажилд авна” гэж хэлсэн гэсэн. Тухайн үед эхнэр Ц маань захиралтайгаа очиж уулзсан өдрөө надад ирж хэлсэн юм. Ингээд эхнэр бид хоёр мөнгө олчих санаатай байсан боловч хэлснээр нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор мөнгийг нь олж өгч чадахгүй байсан учраас энэ байдлаа өөрийн төрсөн эгч О хэлэхэд их уурлаж шууд 2.000.000 төгрөг өгнө гэж юу байдаг юм. Эхний ээлжинд 1.000.000 төгрөгийг өгчихгүй юу, мөнгө олдохгүй байна гэж хэлэхгүй юу гэж байсан. Энэ байдлаа эхнэр маань О эгчид бүгдийг нь нэг нэгэнгүй хэлсэн. Ингээд мөнгө олдохгүй болохоор нь эхнэр бид хоёр Өгийнуур сумынхаа Өгиймандал нэртэй хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1.000.000 төгрөгийг нь бэлнээр Бийн гэрт нь очиж эхнэр маань бэлнээр өгсөн. Тухайн өдрийг нь сайн санахгүй байна. Зээл авсны дараа 8 дугаар сарын эхний долоо хоногт байх би эхнэрээ өдөр 13 цагийн орчим байх Б захирлын гэрийнх нь гадаа өөрөө мотоциклиороо хүргэж өгч байсан.  Удаагүй эхнэр маань 1.000.000 төгрөгөө өгчихлөө гээд гэртээ ирж байсныг сайн санаж байна. Анх ярихдаа 2.000.000 төгрөг гэж тохирсон гэсэн үлдсэн мөнгийг нь 5 жилийн тэтгэмжээ авах үеэрээ өгөхөөр хоорондоо тохирсон гэж эхнэр маань хэлж байсан. Үүнээс хойш эхнэр Цд захирал нь сайнаар хандаж анги даасан багш хүртэл болгосон...гэх мэдүүлэг /хх-1-ийн 199 хуу/

Гэрч Т.Оын өгсөн: ...2015 оны 07 дугаар сарын дундуур байх наадмын дараахан манай дүү Б, эхнэр Ц нар манай гэрт хүрч ирээд сая сургуулийн захирал Бтэй уулзаад ирлээ гээд бэр Ц “манай захирал Б намайг дуудаж уулзаад үндсэн нэг багшийн орон тоо гарсан, чи сонгон шалгаруулалт нь орох уу, эсхүл надад 2.000.000 төгрөг өгөх юм бол үндсэн багшийн орон тоон дээр тушаалыг чинь гаргаж өгье, хэрэв сонгон шалгаруулалтанд орно гэвэлНбагшийн хамтаар аймгийн боловсролын газар руу явж сонгон шалгаруулалтанд ор аймгийн боловсролын газраас чамайг унагана тийм учраас чи сонголтоо хэл 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариугаа хэл энэ хугацаанд мөнгөө авчирч өгөх юм бол чамайг сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр би аргалж үндсэн багшийн орон тоон дээр авна” гэж хэлсэн гэсэн. Одоо яахав гэж надаас зөвлөгөө авахаар ирэхээр нь би сонгон шалгаруулалтанд ороод үзвэл яадгийн шалгалтыг өг гэсэн чинь сонгон шалгаруулалтанд орох юм бол тэртээ тэргүй захирал өөрөө цааш нь хэлээд шалгалтанд унагаачихна сүүлд нь дарамтлаад байж магадгүй, тийм болохоор нэхсэн мөнгийг нь өгөөд ажилдаа орчих юм бол дараа нь надад амар, ямар нэгэн байдлаар тал засаагүй хүмүүсийг янз бүрийн байдлаар дарамтлаад байдаг гэсэн гэж ярьж байсан. Тухайн үед бүх мөнгийг нь өгнө гэж юу байдлыг тал хагасыг нь олж өгч болох юм гэж хэлээд явуулсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болж хичээлийн шинэ жил эхэлж бэр Ц ажилдаа орсон, би уулзаад нөгөө Б захирлын чинь асуудал юу болсон бэ гэхэд нөхөр Б бид хоёр сумынхаа Өгий мандал хадгаламж зээлийн хоршооноос 5.000.000 төгрөгийн зээл авч, үүнээс 1.000.000 төгрөгийг нь Б захирал бэлнээр гэрт нь аваачиж өгсөн, үлдсэн мөнгийг нь өөрснөө унах мотоцикл, сургуулийн хүүхдийн хувцас зэрэг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж ярьж байсан. Би тухайн үед мөнгөө дансаар нь өгсөн үү сүүлд нь баримттай гэхэд үгүй захирал Б дансны дугаараа өгөхгүй байсан, бэлнээр аваад ир гэсний дагуу нь гэрт нь 1.000.000 төгрөгийг аваачиж өгсөн гэж байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 202-203 хуу/

Гэрч Ш.С өгсөн:...Сүүлийн үед багш нараас авлига авч ажилд оруулдаг гэж сонсогдох нь элбэг болсон үнэн худлыг нь мэдэхгүй. Н, Ц нартай Б хэрүүл маргаантай байгаа гэж сонссон, орон нутгийн сонгуулиас болж манай нөхрийг иргэдийн хурлын дарга болоход нь Н багш дэмжээгүй учраас энэ хоёрын хооронд маргаан үүсч, сүүлдээ Ц захирал Бт мөнгө өгч жинхэнэ багшийн орон тоон дээр томилогдсон асуудал яригдаж сүүлдээ нэгийгээ хуулийн байгууллагад шалгуулах дээрээ тулсан гэж энд ярьдаг юм. Ер нь бол дам дамаа хүмүүс Цыг Б захиралд мөнгө өгч ажилд орсон гэдгийг бүгд ярьдаг юм...гэх мэдүүлэг /хх-1-ийн 204 хуу/

 Гэрч С.Н өгсөн: ...Ц өмнө нь түр цагийн багшаар ажиллаж байсан багш, ямар учраас сонгон шалгаруулалтанд оролгүйгээр шууд жинхэнэ багшийн орон тоон томилогдсон талаар мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-1-ийн 205 хуу/ 

Гэрч З.Б өгсөн...гадуур хүмүүс ярихдаа сургуулийн захирлыг хүнээс хахууль авч ажилд авдаг мэтээр ярьдаг юм үнэн худлыг нь мэдэхгүй миний хувьд мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /1 хх-ийн 211-212 хуу/

Гэрч О.Б өгсөн...Монгол хэл уран зохиолын багш Ц мөнгө өгч ажилд орсон талаар сүүлийн үед их яригдах болсон, хаа сайгүй л хүмүүс ярьж байдаг яг тэр энэ гэж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ихэнх багш нар сонссон байсан. Үнэн худлыг нь мэдэхгүй. Ц бид хоёр нас ойролцоо залуу багш нар учраас нэгийгээ сайн мэднэ. Ц багш анх түр цагийн багшаар ажиллаж байгаад жинхэнэ багшийн орон тоон дээр шууд захирлын тушаалаар томилогдож байсан. Ямар байдлаар томилогдсон талаар мэдэхгүй. Ямар ч байсан монгол хэл уран зохиолын багшийн орон тоон дээр томигдож байсан. Үүнээс гадна Цыг жинхэнэ багшийн орон тоон дээр томилогдсон жилНбагш аймгийн боловсролын газар руу явж сонгон шалгаруулалтанд орж тэнцэж багшаар томилогдож байгаад Улаанбаатар хот руу шилжсэн байгаа. Энэ хоёр багш өөр өөр мэргэжилтэй багш нар байсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 222-223 хуу/ 

Гэрч Ш.Б өгсөн...Цын хувьд дарамтыг нь тэвчиж чадахааргүй болж аргаа бараад хахууль авсан асуудлыг нь хэлж маргаан үүссэн гэж ойлгож байгаа... гэх мэдүүлэг /1 хх-ийн  224-225 хуу/ 

Гэрч А.Аын өгсөн: ...Тухайн үед би боловсролын газрын даргаар ажиллаж байсан эхний ээлжинд би Бт утасдаж анхааруулан таньтай холбоотой гомдол ирж байна шүү та хувийн харьцаан дээрээ анхаарах хэрэгтэй шүү гэж сануулга өгч ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 232 хуу/

 

Гэрч Л.Аийн өгсөн:...2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2016 оны орон нутгийн сонгуулиар сумын иргэдийн хурлын тогтоолоор олонхын санал авч сумын засаг даргаар дахин томилогдохоор Аймгийн засаг даргад уламжилсан боловч одоо болтол Аймгийн засаг даргын захирамж гарч батлагдаагүй байна. Тийм учраас хуучин 2012 оны засаг даргын захирамжаар үргэлжилж явж байна гэж ойлгож болно. Албан ёсоор бичгээр албажиж ирсэн гомдол санал хүсэлт ирж байгаагүй, харин зарим нэг хүмүүсээс дам дамаа ам дамжин жил болгоны төгсөлттэй холбоотой асуудлаар байнга гомдол ирдэг байсан, сурагчдын эцэг эхчүүдээс их мөнгө хураан авч, баяр ёслол тэмдэглэдэг, мөн шинээр багш ажилчдын авахдаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдаас шан харамж хахууль авдаг гэсэн яриа өгүүлэлүүд их яригддаг, би тухай бүр нь албан ёсоор албажуулаад бичгээр гаргаад ир гэхээр иргэдийн хүүхдүүд бүгд сургуульд сурдаг болохоор хүүхдэд дарамт шахалт ирнэ, эсхүл төрөл садангууд нь ажилгүй болно гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар бичгээр гаргаж ирүүлдэггүй. Иргэд мөнгө авч ажилд авдаг нь нууц биш гэдгийг нь хэлдэг юм. Би тэр болгон хүмүүсийг нь дуудаж асууж шалгааж баримт бүрдүүлэх нь  зохимжгүй, нэгэнт өөрснөө бичгээр гомдол гаргахгүй байгаа учраас би тэр хүмүүсийн талаар хэлээд байх шаардлага байхгүй. Харин багш Цаас хахуулийн шинжтэй мөнгө авч ажилд оруулсан талаар сонсож байсан тэдгээр хүмүүс нь өөрснөө танай байгууллагад хандсан гэж сонсогдож байсан. Энэ мэт олон хүмүүс хахуулийн шинжтэй мөнгө өгч ажилд орсон талаар яригддаг гэсэн, энэ нь сумын иргэдийн дунд байнга яригддаг ярианы нэг үнэн худал нь мэдэгдээд байдаггүй юм. Манай сумын иргэд анх ямар хүмүүс ирж байгаад ганцхан сургуулийн захирлын цалингаар ямар хөрөнгөтэй болсон талаар бүгд мэдэж байгаа, үнэхээр тэр зүйлийг нь харьцуулаад үзэхээр үндэслэлтэй харагддаг юм. Бийн талаар сумын иргэдийн дунд дам дамаа ам дамжсан бусдаас мөнгө авч байгаад ажилд авдаг гэсэн яриа өгүүлэл их яригддаг юм энэ асуудлыг нь үнэн зөвөөр шалгаж өгөхийг хүсэж байна, үүнээс гадна манай сумын иргэдийн төлөөлөгч Наас байнга захирлын зүгээс шахалт дарамж үзүүлж байна гэж ярьдаг байсан, Б нь сумын засаг даргаас албан ёсоор чөлөө авч явах ёстой байтал тэгээгүй дөрвөн хоног Улаанбаатар хот руу явчихаад ирэхээр нь би ажлын хоногоос нь дөрвөн хоногийг нь хасуулах хэрэгтэй гэхэд бөөн асуудал үүсгэж аав ээж хамаатан садангаараа хэрүүл маргаан хийлгүүлж ёс зүйгүй харьцаа үүсгэж байсан удаатай...гэх мэдүүлэг /хх-1-ийн 233-234 хуу/, “Өгий мандал” хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авсан барьцаат зээлийн гэрээний хуулбар /1-ийн хх-ийн 200 хуу/ Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/37 дугаартай тушаал /1-ийн хх-ийн 155 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хэрэгт авагдсан Х.Цын “Өгийн мандал” хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар, гэрч Т.Б, П.Мөнхнасан нарын мэдүүлэг, Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/37 дугаар тушаалын хуулбар зэрэг нотлох баримтууд болон бусад нотлох баримтууд нь шүүгдэгч Х.Ц нь Өгийн мандал хадгаламж зээлийн хоршооноос 5.250.000 төгрөгийн зээл авсан, шүүгдэгч Ш.Бийн гэрт очиж түүнтэй уулзсан,  Х.Ц нь үндсэн багшийн албан тушаалд томилогдсон гэх нөхцөл байдлуудыг нотлож байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ш.Б нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд түр багшаар ажиллаж байсан Х.Цд 2.000.000 төгрөг өгвөл би үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж урьдчилан амлаж 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэртээ түүнээс 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан: 

 

Гэрч Д.Нын өгсөн: ..Манай сургуулийн захирал Б 2003 оноос хойш Архангай аймгийн Өгийнуур сумын Бүрэн дунд сургуулийн захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хүний хууль бус албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад дарамт үзүүлж, хувийн ашиг сонирхлын зөрчлийг байнга гаргадаг нь хэрээс хэтэрч байгаа учраас аргаа бараад танай байгууллагад хандсан юм. Танай байгууллагын хяналт шалгалтын газарт нийт 21 төрлийн ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй асуудал шалгуулахаар хүргүүлсэн. Үүнээс хамгийн гол нь гэмт хэргийн шинжтэй багш Цаас 1.000.000 төгрөгийн хахууль авч түүнийг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулсан асуудлыг танай байгууллагын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгааг ойлгож мэдлээ. Зөвхөн энэ асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгөх болно. Урьд нь Батцэнгэл суманд сургуульд ажиллаж байсан Цыг хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээгээр түр багшаар ажиллуулж байгаад 2015 оны 08 дугаар сарын орчим байх жинхэнэ багшийн орон тоон дээр ажиллуулахаар тохирч 2.000.000 төгрөгийн хээл хахууль нэхэж байгаад 1.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр авч багш Цыг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулсан. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь 5 жилийн тэтгэмжээс нь авахаар тохирсон байсан боловч тэтгэмжээ авсан Ц багш мөнгийг нь өгч чадаагүйн учраас тэр хоёрын хооронд үл ойлголцол үүсч Цыг энэ асуудлаас нь бол дарамталж эхэлсэн. Тийм учраас багш Ц танай байгууллагад гаргасан гомдолд өөрийн энэ байдлаар илэрхийлж хүсэлт хүртэл бичиж өгсөн байгаа. Багш Ц нь болсон асуудлын талаар өөрөө надад нэг бүрчлэн ярьж хэлсэн. Тэрнээс биш хэдэн төгрөг хаана ямар байдлаар хахууль болгон өгч байсныг хараагүй зөвхөн өөрийнх нь хэлснийг сонссон юм. Энэ талаар түүний нөхөр Б, хадам эгч О нар сайн мэдэж байгаа, хоорондоо энэ талаар ярьцгаадаг хүмүүс, аргаа бараад надад хүртэл хандаж учрыг нь олоод хуулийн байгууллагаар шалгуулаад өгөөч гэж хүртэл хэлж байсан удаатай, одоо сургуулийн захирал Б хуулийн байгууллага шалгаж эхэлснийг мэдээд улам дарамталж цалин хөлс хасах үндэслэлгүйгээр арга хэмжээ авах, нутгийн иргэдийн дунд нэр хүнд унагаасан худал яриа өгүүлэл явуулах, хамаатан садангаар дамжуулж нөлөөлөхийг оролдох зэрэг үйлдлүүдийг байнга үзүүлж байгаа учраас энэ асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Анх сургуулийн захирал Б өөрөө гэрээгээр ажиллаж байсан Ц багшийг дуудаж чи сонгон шалгаруулалтанд орох юм бол шалгалтандаа унана, тийм болохоор хоёулаа учраа ольё надад 2.000.000 төгрөг өгөх юм бол чамайг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулъя гэж хэлсний дагуу бага залуу учраа мэдэхгүй Ц багш тухайн үед сумын хадгаламж зээлийн хоршооноос өндөр хүүтэй мөнгө зээлж байгаад 1.000.000 төгрөгийн хахууль өгч сонгон шалгаруулалтанд оролгүйгээр шууд жинхэнэ багшийн орон тоон дээр томилуулсан. Харин үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь 5 жилийн тэтгэмжийн мөнгөө авсныхаа дараа өгнө гэж тохирсон байсан боловч өгч чадаагүйд нь дургүйцэж захирал Б, багш Ц хоёрын хооронд харьцааны асуудал үүсч эхэлсэн. Тэр ч утгаараа Ц хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргасан байгаа. Аймгийн боловсролын даргаар ажиллаж байсан А ерөөсөө таардаггүй байсан өөрөө дур мэдэн хэд хэдэн удаа шууд багш томилох гэж байгаад А даргад баригдаж байсан удаатай. А даргын үед заавал сонгон шалгаруулалтаар орсон хүнийг багшаар томилдог байсан. Ямар учраас Цыг А даргад мэдэгдэлгүйгээр шууд жинхэнэ багшийн орон тоон дээр ажиллуулах болсон талаар мэдэхгүй өөрөө л дур мэдэн албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж, хахууль авсныхаа төлөө Цыг томилсон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 197-198 хуу/

Гэрч Т.Бын өгсөн:...Эхнэр бид хоёр 2011 онд Архангай аймгийн Өгийнуур сумандаа ирж ажиллаж амьдарч байна. 2015 оны 07 дугаар сарын дундуур байх манай эхнэр Цыг сургуулийн захирал Б дуудаж Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн байна цагаан идээ, хонь, тарваганы мах олоод ир гэсний дагуу эхнэр бид хоёр хөдөө гэрээсээ бэлдэж өгч байсан. Түүнээс хойш эхнэрт маань сургуулийн захирал нь гайгүй ханддаг болсон гэсэн. Үүний дараагаар удаагүй Б захирал нь гэртээ дуудаж эхнэр Цтай уулзаж “үндсэн багшийн орон тоо гарч байна чи аймгийн боловсролын газар руу явж сонгон шалгаруулалтанд орох юм бол тэнцэхгүй ямар байдлаар шалгалт авдаг талаар мэдэж байгаа биз дээ, надад 2.000.000 төгрөг өгчих тэгээд чамайг би шууд үндсэн багшийн орон тоон дээр тушаал гаргаж ажилд авна” гэж хэлсэн гэсэн. Ингээд эхнэр бид хоёр мөнгө олчих санаатай байсан боловч хэлснээр нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор мөнгийг нь олж өгч чадахгүй байсан учраас энэ байдлаа өөрийн төрсөн эгч Охэлэхэд их уурлаж шууд 2.000.000 төгрөг өгнө гэж юу байдаг юм. Эхний ээлжинд 1.000.000 төгрөгийг өгчихгүй юу, мөнгө олдохгүй байна гэж хэлэхгүй юу гэж байсан. Энэ байдлаа эхнэр маань О эгчид бүгдийг нь нэг нэгэнгүй хэлсэн. Ингээд мөнгө олдохгүй болохоор нь эхнэр бид хоёр Өгийнуур сумынхаа Өгиймандал нэртэй хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1.000.000 төгрөгийг нь бэлнээр Бийн гэрт нь очиж эхнэр маань бэлнээр өгсөн. Зээл авсны дараа 8 дугаар сарын эхний долоо хоногт байх би эхнэрээ өдөр 13 цагийн орчим байх Б захирлын гэрийнх нь гадаа өөрөө мотоциклиороо хүргэж өгч байсан.  Удаагүй эхнэр маань 1.000.000 төгрөгөө өгчихлөө гээд гэртээ ирж байсныг сайн санаж байна. Анх ярихдаа 2.000.000 төгрөг гэж тохирсон гэсэн үлдсэн мөнгийг нь 5 жилийн тэтгэмжээ авах үеэрээ өгөхөөр хоорондоо тохирсон гэж эхнэр маань хэлж байсан. Өөрийн мэдэх зүйл нэг бүрчлэн мэдүүлсэн, ямар ч байсан сургуулийн захирал Б миний эхнэрийг сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр үндсэн багшийн орон тоон дээр ажилд авсныхаа төлөө 1.000.000 төгрөг авсан, үлдэгдэл 1.000.000 төгрөгөө авахын тулд эхнэрийг маань дарамтанд оруулж, одоо хуулийн байгууллагад шалгагдаж эхлэхэд хамаатан садангаараа дамжуулж нөлөөлөх гэж оролдож байна. Иймд хуулийн дагуу үнэн зөвөөр нь шалгаж Б хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Тухайн үед хадгаламж зээлийн хоршооноос зээл авч байсан гэрээгээ хавсаргуулах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 199 хуу/

Гэрч Т.Оын өгсөн:...2015 оны 07 дугаар сарын дундуур байх наадмын дараахан манай дүү Б, эхнэр Ц нар манай гэрт хүрч ирээд сая сургуулийн захирал Бтэй уулзаад ирлээ гээд бэр Ц “манай захирал Б намайг дуудаж уулзаад үндсэн нэг багшийн орон тоо гарсан, чи сонгон шалгаруулалт нь орох уу, эсхүл надад 2.000.000 төгрөг өгөх юм бол үндсэн багшийн орон тоон дээр тушаалыг чинь гаргаж өгье, хэрэв сонгон шалгаруулалтанд орно гэвэл Н багшийн хамтаар аймгийн боловсролын газар руу явж сонгон шалгаруулалтанд ор аймгийн боловсролын газраас чамайг унагана тийм учраас чи сонголтоо хэл 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариугаа хэл энэ хугацаанд мөнгөө авчирч өгөх юм бол чамайг сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр би аргалж үндсэн багшийн орон тоон дээр авна “ гэж хэлсэн гэсэн. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болж хичээлийн шинэ жил эхэлж бэр Ц ажилдаа орсон, би уулзаад нөгөө Б захирлын чинь асуудал юу болсон бэ гэхэд нөхөр Б бид хоёр сумынхаа Өгий мандал хадгаламж зээлийн хоршооноос 5.000.000 төгрөгийн зээл авч, үүнээс 1.000.000 төгрөгийг нь Ш.Б захирал бэлнээр гэрт нь аваачиж өгсөн, үлдсэн мөнгийг нь өөрснөө унах мотоцикл, сургуулийн хүүхдийн хувцас зэрэг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж ярьж байсан Тухайн асуудлаас хойш Цыг янз бүрийн байдлаар дарамталж ажиллах нөхцөлгүй болгож эхэлсэн гэсэн, энэ байдлаа миний дүү Ц хэд хэдэн удаа ярьж байсан удаатай, надаас л ирж зөвлөгөө авдаг юм. Үүнээс гадна 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа Б захирал өөрийнхөө сургуулийн бага ангийн эрхлэгч Нтай маргалдаж бөөн асуудал үүсгэж Н багш чамайг авлигатай тэмцэх газар шалгуулна гэж хэлсэн чинь түүний дараахан удаагүй бэр Цыг дуудаж өрөөндөө оруулж хаалга цоожилж байгаад албан ёсоор баталгаа бичиж өг, чи ямар нэгэн байдлаар мөнгө өгсөн талаараа мэдэгдэж би шалгуулж ажилгүй болох дээрээ тулах юм бол чамайг эхлээд ажилгүй болгож байгаад дараа нь асуудлаа шийдвэрлүүлнэ чи надад ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй гэдгээ илэрхийлж баталгаа бичиж өг гээд бичүүлж авсан. Үүнээс гадна одоо санаж байна анх Цыг гэрт нь 1.000.000 төгрөг аваачиж өгөхөд нь Б чи энэ талаараа хэнд ярьж болохгүй тэр битгий хэл нөхөртөө ч хэлж болохгүй шүү өөрөө наад асуудлаа зохицуул, мөн бэр эгч Одаа хэлж болохгүй бид нар байгууллага авч яваа удирдах албан тушаалтнууд нэгнийхээ ажлын талаар мэдээд байх шаардлага байгүй гэсэн утгатай зүйл ярьж байсан гэж Ц хэлж байсныг санаж байна. ...гэх мэдүүлэг /хх-1-ийн 202-203 хуу/

Гэрч Ш.С өгсөн:...Сүүлийн үед багш нараас авлига авч ажилд оруулдаг гэж сонсогдох нь элбэг болсон үнэн худлыг нь мэдэхгүй. Н, Ц нартай Б хэрүүл маргаантай байгаа гэж сонссон, орон нутгийн сонгуулиас болж манай нөхрийг иргэдийн хурлын дарга болоход нь Н багш дэмжээгүй учраас энэ хоёрын хооронд маргаан үүсч, сүүлдээ Ц захирал Бт мөнгө өгч жинхэнэ багшийн орон тоон дээр томилогдсон асуудал яригдаж сүүлдээ нэгийгээ хуулийн байгууллагад шалгуулах дээрээ тулсан гэж энд ярьдаг юм. Ер нь бол дам дамаа хүмүүс Цыг Б захиралд мөнгө өгч ажилд орсон гэдгийг бүгд ярьдаг юм....гэх мэдүүлэг /хх-1-ийн 204 хуу/

Гэрч З.Б өгсөн...гадуур хүмүүс ярихдаа сургуулийн захирлыг хүнээс хахууль авч ажилд авдаг мэтээр ярьдаг юм үнэн худлыг нь мэдэхгүй миний хувьд мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /1 хх-ийн 211-212 хуу/

Гэрч Л.А өгсөн:...2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2016 оны орон нутгийн сонгуулиар сумын иргэдийн хурлын тогтоолоор олонхын санал авч сумын засаг даргаар дахин томилогдохоор Аймгийн засаг даргад уламжилсан боловч одоо болтол Аймгийн засаг даргын захирамж гарч батлагдаагүй байна. Харин багш Цаас хахуулийн шинжтэй мөнгө авч ажилд оруулсан талаар сонсож байсан тэдгээр хүмүүс нь өөрснөө танай байгууллагад хандсан гэж сонсогдож байсан. Энэ мэт олон хүмүүс хахуулийн шинжтэй мөнгө өгч ажилд орсон талаар яригддаг гэсэн, энэ нь сумын иргэдийн дунд байнга яригддаг ярианы нэг үнэн худал нь мэдэгдээд байдаггүй юм. Манай сумын иргэд анх ямар хүмүүс ирж байгаад ганцхан сургуулийн захирлын цалингаар ямар хөрөнгөтэй болсон талаар бүгд мэдэж байгаа, үнэхээр тэр зүйлийг нь харьцуулаад үзэхээр үндэслэлтэй харагддаг юм. Бийн талаар сумын иргэдийн дунд дам дамаа ам дамжсан бусдаас мөнгө авч байгаад ажилд авдаг гэсэн яриа өгүүлэл их яригддаг юм энэ асуудлыг нь үнэн зөвөөр шалгаж өгөхийг хүсэж байна, үүнээс гадна манай сумын иргэдийн төлөөлөгч Наас байнга захирлын зүгээс шахалт дарамж үзүүлж байна гэж ярьдаг байсан, Б нь сумын засаг даргаас албан ёсоор чөлөө авч явах ёстой байтал тэгээгүй дөрвөн хоног Улаанбаатар хот руу явчихаад ирэхээр нь би ажлын хоногоос нь дөрвөн хоногийг нь хасуулах хэрэгтэй гэхэд бөөн асуудал үүсгэж аав ээж хамаатан садангаараа хэрүүл маргаан хийлгүүлж ёс зүйгүй харьцаа үүсгэж байсан удаатай...гэх мэдүүлэг /хх-1-ийн 233-234 хуу/, Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/37 дугаартай тушаал /1-ийн хх-ийн 155 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан Х.Цын “Өгийн мандал” Хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар, гэрч Т.Б, Д.Н, Т.О, Ш.Соёлмаа, Л.А нарын мэдүүлэг, Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/37 дугаартай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Ш.Б нь урьдчилан амлаж Х.Цаас 1.000.000 төгрөгийн хээл хахууль авч түүнийг Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/37 дугаартай тушаалаар үндсэн багшийн албан тушаалд томилсон гэх нөхцөл байдлуудыг нотлож байна гэж үзлээ. 

 

Аймгийн Прокурорын газраас Ш.Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл хахууль авсан, шүүгдэгч Х.Цыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Харин шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Б.Н нарын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Ш.Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг үйлдээгүй учир гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү гэх хүсэлт нь гэрч Д.Нын өгсөн: Цыг хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээгээр түр багшаар ажиллуулж байгаад 2015 оны 08 дугаар сарын орчим байх жинхэнэ багшийн орон тоон дээр ажиллуулахаар тохирч 2.000.000 төгрөгийн хээл хахууль нэхэж байгаад 1.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр авч багш Цыг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 197-198 хуу/, гэрч Т.Бын өгсөн...ингээд мөнгө олдохгүй болохоор нь эхнэр бид хоёр Өгийнуур сумынхаа Өгиймандал нэртэй хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1.000.000 төгрөгийг нь бэлнээр Бийн гэрт нь очиж эхнэр маань бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 199 хуу/, гэрч Т.Оын өгсөн...ингээд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болж хичээлийн шинэ жил эхэлж бэр Х.Ц ажилдаа орсон, би уулзаад нөгөө Ш.Б захирлын чинь асуудал юу болсон бэ гэхэд нөхөр Т.Б бид хоёр сумынхаа Өгий мандал хадгаламж зээлийн хоршооноос 5.000.000 төгрөгийн зээл авч, үүнээс 1.000.000 төгрөгийг нь Ш.Б захиралд бэлнээр гэрт нь аваачиж өгсөн, үлдсэн мөнгийг нь өөрснөө унах мотоцикль, сургуулийн хүүхдийн хувцас зэрэг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 202-203 хуу/ зэргээр нотлогдон тогтоогдож, Ш.Бийн өмгөөлөгч нарын гэмт хэргийн шинжгүй учир цагаатгаж өгнө үү гэх хүсэлт няцаагдаж байх тул шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч Ц.Б, Б.Н нарын  шүүхэд гаргасан...Х.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн яллагдагчаар байцаасан хоёр мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.11 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 5.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн бол нотлох баримтаар тооцохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 5.3 дугаар зүйлд харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тул Х.Цын сэжигтэн яллагдагчаар өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд Х.Цаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул Х.Цын сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтад үнэлээгүй болно. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцож үнэлсэн болно. 

 

Хээл хахууль авах гэмт хэргийн шинж болох албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байх гэж хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний дагуу өөрт нь олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг санаатайгаар огт биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байхыг хэлнэ. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т багш ажилтаныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх чөлөөлөх эрхтэй гэж ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх үүргийг хуульчилсан байх хэдий ч шүүгдэгч Ш.Б нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хээл хахууль өгөхийг шаардаж өөрөө урьдчилан амлаж, шүүгдэгч Х.Цаас 1.000.000 төгрөгийн хээл хахууль авч түүнийг үндсэн багшийн ажилд томилсон нь хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхдээ зохих ёсоор хууль тогтоомжинд зааснаар гүйцэтгээгүй байна. 

 

Хээл хахууль өгөхийг шаардсан гэж албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд /өөрөө/ бусдаар дамжуулан иргэн хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлэх төлбөргүй, эсхүл хөнгөлттэй үйлчилгээ үзүүлэх санал тавих, шаардах үйлдлийг ойлгох бөгөөд хээл хахууль авсан гэж албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд /өөрөө/ эсхүл бусдаар дамжуулан эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй, эсхүл хөнгөлттэй үйлчилгээ авсныг ойлгоно. 

Хээл хахууль өгсөн гэж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Х.Ц нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Ш.Бт албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн байна.

 

Шүүгдэгч Ш.Б, Х.Цнарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “...хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно...”гэж заасан байх тул шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнцэж хянан харгалзах нь зүйтэй байна. 

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ш.Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар удирдах албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн  оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Х.Цыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Б, Х.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Бийн эзэмшлийн 99-88 АРХ улсын дугаартай  30.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Hummer H-3 маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Бээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                             

                                                                ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Н овгийн Шн Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Хн Цыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийг удирдах тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй. 

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Цд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ш.Бт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Цд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар  хорих ялыг тэнсэж тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бт оногдуулсан удирдах тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Бээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Х.Цнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Х.Цнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Бийн эзэмшлийн 99-88 АРХ улсын дугаартай  30.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Hummer H-3 маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ОТГОНЦЭЦЭГ